Categories
мэдээ спорт

С.Ням-Очир хэсгийн аварга боллоо

Чингис хаан Гранпри 2015-ын хоёр дахь өдрийн барилдаан. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг болон эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг-ийн барилдаанууд болно.

Олимпийн аварга, ОХУ-ын жүдоч Мансур Исаев, Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар нар хэсгийн аваргын төлөө барилдлаа.

Өрсөлдөгчдийн хооронд маш өрсөлдөөнтэй барилдаан боллоо.

Мансур Исаев юко үнэлгээгээр ялж хэсгийн аварга боллоо.

Бакугийн их дуулгын хүрэл медальт Доминик Рессель, Мастерсын хүрэл медальт Унгарын жүдоч Атилла Унгварид цэвэр ялагдлаа. Ийнхүү Унгвари Атилла алтан медалийн төлөө үзэх эрхтэй болж байна.

Дэлхийн аваргын шагналт байрт О.Ууганбаатар, Чиндаогийн Гранпригийн хүрэл медальт Шведийн жүдоч Робин Пасекийг ялж хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.

– 70 кг-д Азийн өсвөрийн аварга БНХАУ-ын жүдоч Чао Жоү, Парисын 2014 оны их дуулгын мөнгөн медальт Францын жүдоч Фенни Эстелийг цэвэр ялж алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.

Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир -73кг-д хэсгийн аваргын төлөө Шиндаогийн Гранпригийн хүрэл медальт Хятадын жүдоч Сун Шуайтай барилдлаа.

С.Ням-Очир юко үнэлгээгээр ялж, хэсгийн аварга боллоо.

Categories
мэдээ спорт

С.Ням-Очир, О.Ууганбаатар нар учраа бөхөө давлаа

О.Ууганбаатар Францын жүдоч Жулиан Кермаррекийг буулган авсан бол мөн манай бөх С.Ням-Очир Японы жүдочтой таарч давлаа.

Categories
мэдээ спорт

Ц.Мөнхзаяа өрсөлдөгчөө нэмэлт цагаар яллаа

-63 кг-ын жинд барилдсан манай жүдоч Ц.Мөнхзаяа Камеруны бөх Элень Везеү Домбеүтэй учраа таарч түүнийг нэмэлт цагт буулган авлаа

Categories
мэдээ нийгэм

”Тусгай замын автобус” төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулав

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” / Тусгай замын автобус буюу BRT / төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний
тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт
тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн
тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн
боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын
автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь
авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг
явуулахаар байгуулдаг онцлогтой бөгөөд нэг чиглэлд 8000-25000
зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн
нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр /Тусгай замын
автобус буюу BRT / төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрэм, Төслийн
удирдах хорооны бүрэлдэхүүнийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар
баталлаа.

Categories
мэдээ спорт

С.Мияарагчаа өрсөлдөгчөө яллаа

Мастерс тэмцээний хошой алтан медальт С.Мияарагчаа -73 кг-ын жинд Европын нээлттэй тэмцээний аварга Японы жүдоч Хашимото Сойчитой таарч цэвэр ялалт байгууллаа.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Экологи хөгжил, хамгааллын сангийн (The Ecological Sequestration Trust) тэргүүн, профессор Питер Хэад нар ухаалаг уян хатан тогтвортой хөгжлийг хамтран хүргэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Их Британий уг буяны сан нь Гадаад болон Хамтын нөхөрлөлийн орнуудын
газар (FCO), Монгол Улс дахь ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон бусад
дэмжлэгээр Улаанбаатар хотод 2013 оны 12 дугаар сараас хот, хөдөө орон
нутгийн нэгдсэн систем мэдээлэл платформ гэж нэрлэгдэх “resilience.io”-г
бий болгохоор ажиллаж байгаа юм. Уг хэрэгсэл нь хотуудад нөөцийн үр
ашиг, цэвэр эрчим хүч, экологи, цэнгэг усны системийг сэргээх, аюулгүй
хүнс үйлдвэрлэх, сэргээгдэх технологийг авчрах, аж байдлыг сайжруулах
төслүүдэд хөрөнгө оруулах, төлөвлөх боломжийг олгодог.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хөгжлийн чухал төв боловч
бохирдол, хэт ачаалагдсан дэд бүтэц, хот суурин газрын хурдацтай тэлэлт,
өсөлт, тэгш бус байдал зэрэг олон бэрхшээл сорилттой тулгарч байна.
Хотын хөгжлийн стратегийн алсын хараа нь 2030 он гэхэд ядуурлыг
багасгасан, өрсөлдөх чадвартай, олон талт эдийн засагтай, эрүүл байгаль
орчинтой байх бөгөөд үүний гол шийдэл нь хотын нийт хүн амын 60 гаруй
хувь нь амьдарч буй гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх, боломжит орон
сууцаар хангах явдал.

“resilience.io”-г бий болгох хүрээнд эрдэмтэд, инженерүүд, төлөвлөгч,
нийгэм улс төрийн шинжээчид, эдийн засагчид гээд дэлхийн хэмжээний том
баг эдийн засгийг өөрчлөхөд хамтран ажиллахаар бүрдсэн бөгөөд хотын бүс
нутагт урт хугацааны эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр өгөөжийг
нэмэгдүүлэх төслийг дэмжих, шинэ хот байгуулалт, хөрөнгө оруулалтын
сангуудын хөрөнгө оруулалтыг нэгтгэх боломжийг бий болгоно гэж Засгийн
газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Манай сагсчид өнөөдөр 14.30 цагаас тоглоно

Дэлхийн бага олимп гэгддэг Универсиад наадмын албан ёсны нээлт өчигдөр болсон билээ. Энэ наадамд оролцох Монгол Улсын залуу сагсчид хэсгийн эхний тоглолтоо Мексикийн шигшээ багтай хийнэ. Уг тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 14:30-аас эхэлнэ.

Манай шигшээ баг В хэсэгт Мексик, Швед, Канад, ОХУ, Монтенегро улсын шигшээ багуудтай тоглоно.

Энэ тэмцээнд орж буй 24 баг нь дөрвөн хэсэгт хуваагдан тоглоно.
Хэсгээс зөвхөн 4 баг шалгарч цаашид хасагдах журмаар тоглоно. Сагсан
бөмбөгийн тэмцээн энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.

Тоглолтуудыг http://www.ustream.tv/channel/mnbasportskytel… шууд үзнэ үү.

Categories
мэдээ спорт

“Чингис хаан” гранприг медалийнхаа тоогоор Монгол тэргүүлж байна

2016 оны олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээний
эхний өдөр өчигдөр /07.04/ амжилттай явагдаж дуусалаа. Тэмцээний эхний
өдөр эмэгтэй -48кг, -52кг, -57кг, эрэгтэй -60кг, -66кг медальтнууд
тодорсон юм.

Эхний өдөр медаль хүртсэн орнуудын жагсаалтыг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг батлав

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл
батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж баталлаа.

Засгийн газар хувьчлалаас 170 орчим тэрбум төгрөгийг төсөвт
төвлөрүүлэхээр төлөвлөж байжээ. Хэдий тийм боловч чуулганаар уг асуудлыг
хэлэлцэх явцад нийгмийн салбарын хувьчлал буюу нэгдсэн I, II, III
эмнэлэг, их, дээд сургуулийг хувьчлах асуудлыг тогтоолын төслөөс хассан
байна.

Мөн анхаарал татаж байсан Монголын Хөрөнгийн биржийг хувьчлах
жагсаалтаас хасах саналыг холбогдох байнгын хорооноос гаргасныг УИХ-ын
чуулганаар дэмжсэн байна. Үүнээс гадна харилцаа холбооны салбарт
“Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ” Төрийн өмчит компанийг хувьчлах
жагсаалтаас хасчээ. Учир нь энэ байдал цаашдаа эзэмшлийн хувьд шударга
бус байдлыг бий болгох эрсдэлтэй гэж УИХ-ын гишүүд үзжээ.

Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг Тариалан
эрхлэлтийг дэмжих санг хувьчлах асуудлыг бүхэлд нь хассан бол ХААБ-ийн
технологийн шинэчлэлд хөрөнгө оруулагчид нэмэлт хувьцаа эзэмшүүлэх,
ажиллагсдад нь Төрийн эзэмшлийн хувьцаанаас тав хүртэл хувийг нь үнэгүй
эзэмшүүлэх асуудал дэмжлэг авсангүй.

Энэ ч утгаараа ирэх хоёр жилд явагдах хувьчлалаас төсөвт
төвлөрүүлэхээр Засгийн газраас төлөвлөөд байсан орлого буурахаар
харагдаж байна. Уг тогтоол батлагдсанаар эрчим хүч үйлдвэрлэгчид болон
томоохон нүүрсний чиглэлийн Төрийн өмчит компаниудын эзэмшилд өөрчлөлт
орохоор боллоо.

Тухайлбал Шивээ-Овоо хувьцаат компанийн 90 хувийг Төр эзэмшиж байгааг
51 хувь, 75 хувь байгаа Багануур компани дахь Төрийн эзэмшлийг мөн 51
хувь болгож бууруулснаар компаниудад нэмэлт хөрөнгө оруулалт хийх эх
үүсвэр шийдэгдэнэ гэж Засгийн газраас үзжээ.

Мөн Дулааны цахилгаан станц 2, 3, 4 болон Дархан, Эрдэнэтийн Дулааны
цахилгаан станц ТӨХК-уудын нийт хувьцаанд Төрийн эзэмшил 70 хувь байхаар
тогтоож үлдсэн хувьд нь нэмэлт хувьцаа гарган, Монголын Хөрөнгийн
биржээр арилжих боломж бүрдэж байна.

Харин хувьцааны арилжаанаас олох орлогыг компаниудын өндөр насжилттай
техник, технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглүүлэхээр
болжээ.

Төрийн өмчийг хувьчлах замаар өөрчлөн байгуулснаар хувийн хэвшилд
суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр
оруулахаас гадна хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих боломжтой гэж
Засгийн газраас үзэж байгаа юм.

Мөн хувьчлалаас орох орлогыг ашиглан тухайн компани, хуулийн
этгээдийн техник, технологийг шинэчлэн сайжруулж, улс орны эдийн засгийн
тогтвортой хөгжлийн суурийг бий болгоход оршино гэж тогтоолын төслийн
танилцуулгад тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард цахилгаан хязгаарлах газрууд

Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ
хийх хуваарийг танилцуулж байна. Цаг агаарын болон болзошгүй аваар
саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн
тохиолдолд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д бүртгэгдсэн утсаар
холбогдож аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлнэ.