Өнөөдөр ихэнхи нутгаар усархаг бороотой ч ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бүгчим халуун үргэлжлэхийг онцгойлон анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.
Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд
12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 28-30 градус
дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.
Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд
5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Баян-Өлгийн өмнөд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө
8-13 градус, өдөртөө 17-22 градус, Увсын өмнөд, Говь-Алтай,
Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус,
бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс
секундэд 6-11 метр, өдөртөө зарим нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч
ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж
голын саваар 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн саваар 28-33
градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол
үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө
12-17 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим
газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-21 градус,
өдөртөө 29-34 градус дулаан байна.