“Чингис
хаан” гран при тэмцээний хүнд жингийн барилдаанууд үргэлжилж байна. -90кг-ын
хагас шигшээд Азийн наадмын хүрэл медальт, Тбилиси, Чингис хаан Гранпри
тэмцээний хүрэл медальт Л.Отгонбаатар, Бакугийн Их дуулгын хүрэл медальт
Шведийн жүдоч Жоаким Дварбитэй учраа таарч барилдсан юм. Л.Отгонбаатарын хувьд
өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялж, -90кг-д алтан медалийн төлөө өрсөлдөх
эрхтэй болсон. Тэрбээр сая алтан медалийн төлөөх барилдаан хийж, БНХАУ-ын жүдоч Чиндаогийн Гранпригийн алтан медальт Шунжао Чинийг цэвэр ялан Монголын багийн тав дахь алтан медалийг хүртлээ.
Month: July 2015
2015 ОНЫ 07 ДУГААР САРЫН 06-ААС 10-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
07 дугаар сарын 06-ны Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
- Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
- Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
07 дугаар сарын 06-ны Даваа гарагт:
- Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийх, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 305 тоот өрөөнд;
- Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол боловсруулах ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
- Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
- Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
- Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд /Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар/;
- Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд;
- Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд;
- Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 17.00 цагаас “Г” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
07 дугаар сарын 07-ны Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Терроризмтой тэмцэх тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Тахарын албаны тухай хуулийн зарим зүйл, хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдрийн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2015.06.03-ны өдөр дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн шалгалтын дүн;
- Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн шалгалтын дүн /Төсвийн байнгын хороотой хамтарна/.
5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Газар ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдлаар мэдээлэл сонсох /Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам, Барилга, хот байгуулалтын яам, бусад холбогдох байгууллага/.7.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:Хэлэлцэх асуудал:
- Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол батлах асуудал;
- Хөдөлмөрийн тухай болон дагалдаж өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай асуудал;
- Бусад.8.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “А” танхимд:Хэлэлцэх асуудал:
- Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан “Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн эээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Цөмийн энергийн комиссын мэдээлэл;
- Бусад.
07 дугаар сарын 08-ны Лхагва гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “В” танхимд:Хэлэлцэх асуудал:
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
6.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.30 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдрийн өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
07 дугаар сарын 08-ны Лхагва гарагт:
09.00 цагаас:
- Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдрийн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
07 дугаар сарын 09, 10-ны Пүрэв, Баасан гарагт:
- Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдрийн өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан “Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн эээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.26-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хохирлын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
- Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хаалт.
Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа болон “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-д өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийсэн билээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан. Уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулах ажлыг зохион байгуулах юм. Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгох аж. Тодруулбал, сэрвээний өндөр нь азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс дээш давсан морьдыг эрлийз гэж үзэж тухайн насанд уралдуулахгүй юм. Эрлийз байж болзошгүй, удам, угшил нь тодорхой бус морьтой уяачид тухайн морийг уралдуулахаас хоёр хоногийн өмнө үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэгт хандаж шийдвэр гаргуулах, морьдыг нас насанд нь уралдуулах үүрэг хүлээнэ. Уралдааны өмнө шийдвэрлүүлэхгүйгээр хасагдвал уралдаан зохион байгуулагчид ямар нэгэн гомдол, санал, хүсэлтийг хүлээж авахгүй гэж Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар мэдээлсэн юм.
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд уралдах хурдан морины бүртгэл энэ сарын 9-нд Хүй долоо хутагт эхэлнэ. Хуулийн дагуу долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулна. Ингэхдээ даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстой. Энэ жил уламжлалт ёсоор долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан /дээд, дунд, бага нас/ болох юм. Мөн долдугаар сарын 10-нд холч морьдын уралдаан, 13-нд жороо морьдын уралдаан болно.
-ЗАРИМ ГАЗАР 40 ХЭМ ХҮРЧ БОЛЗОШГҮЙ-
Өнөөдөр нийт нутгаар усархаг бороотой байлаа. “Ойрын хоёр гурав хоног жаахан бороо орж магадгүй. Тэрнээс хойш халах төлөвтэй байна. Наадмын үеэр 11-12-ны үед Улаанбаатар орчимд 30 градусаас дээш гарч халах төлөвтэй байна” гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн, Урьдчилан мэдээлэх төвийн дарга Ж.Цогт дуулгалаа. Гэтэл Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн урд хэсгээр залхтал бороо орж байгаа юм. “Борооны үүл наашлахгүй юм байх даа” гэвэл “Үүл наашлахад хаалт хориг үүсчихээд байгаа. Нутгийн төв хэсгээр явуулахгүй, үүлийг нь тэр хавьд нь эргэлдүүлээд, бороо асгаад байдаг хориг процесс үүсчихээд байна. Байгалийн энэ хориг процессын үед нэг хэсэг газар бороо ороод үер болоод, нөгөө талд нь айхавтар халуун болдог” гэлээ. “Байгаль дэлхийн энэхүү хориг процессыг хүн зохицуулах боломжгүй” гэж Ж.Цогт хэллээ. Бороотой нутагт Алтайн нуруунаас эх авсан голууд нь үерлэж байгаа гэнэ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Хаагуур хэт халж байна. Халуун өдрүүд үргэлжлэх үү?
-Зургадугаар сарын дунд үеэс халалт явагдсан.Түрүү сарын агаарын температурын дунджийг олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар 1.1-5.1 градус дулаан гэсэн мэдээ гарсан юм. Гол халалт газар тариалангийн бүс нутгаар эрчимтэй явж байна. Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудад маш их халалт үүсч байна. Үндсэндээ 37-38 градус хүрч халж байна. Хөрсөн дээрээ зарим газруудаар 70 градус хүрч байна. Зургадугаар сарын 30-ндзуншлагын байдлыг гаргасан. Нийт нутгийн 50 хувьд зуншлага хэвийн, 10 хувьд нь гантай байна. 40 орчим хувьд нь гандуу байна гэсэн мэдээ гарсан. Үр тариа, хадлан тэжээлээ авдаг бүс нутгууд гантай байна. Гэтэл энэ жил баруун зүгийн нутгийн урд талын хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсэг Дорнод, Сүхбаатар, Дундговь аймгийн баруун тал, Өмнөговь аймгийн зүүн тал, Дорноговь аймгийн урд талын хэсгүүд зуншлага сайтай байна. Жилийн жилд говийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор зуншлага муутай гэгддэг байсан бол энэ жил тэр газруудаар олон жилийнхээ дунджаас хэд дахин их бороо орсон. Долдугаар сард ч халалт хэвээрээ байна. Энэ халалттай байгаа газруудад 4-5-ны үеэр үүл хуримтлагдах нөхцөл бүрдэх нь үү гэж хараад байна. Тэр үеэр температурын жаахан бууралт гарч ирж магадгүй. Дараа нь дахиад л хална. Ялангуяа маргааш Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар дахиад хүчтэй хална. Бүр 36-37 градусаас ч илүү халж болзошгүй. Шулуухан хэлэхэд 40 градус хүрч болзошгүй байна.
-Энэ их халалт юунаас болж байна?
-Хүн бүр л уур амьсгалын дулааралт гэж ярьж байна. Уур амьсгалын дурааралтын нөлөө мэдрэгдээд эхэлж байна. 2013-2014 онд зундаа даарах шахуу байсан. Энэ жил зургадугаар сарын дундаас эхлээд халчихлаа. Олон жилийн дунджаар Монголд халуун болдог үе бий. Долдугаар сарын 15-даас хойш наадмын дараахан халалт үүсдэг. Энэ жил сарын өмнөөс халлаа. Халах халахдаа тогтвортой, цаг уурынхны хэлдгээр нутгийн төв хэсгээр тогтвортой өндрийн даралтын орон үүсчихээд хоёр талдаа бага даралтын оронтой. Тэндээ буюу баруун зүүн аймгийн нутгаар бороо ороод байдаг. Яг бороо ороосой гээд хүсээд байгаа газар тариалангийн бүс нутагт бороо ордоггүй. Долдугаар сарын урьдчилсан төлвөөр энэ сардаа ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градус орчим дулаан болно гэсэн мэдээ гарсан. Халалт олон хоногоор үргэлжлэх нөхцөл үүсч болзошгүй. Орох тунадасны хэмжээ өндөр биш, олон жилийн дунджийн орчим, түүнээс бага байх төлөвтэй. Ер нь л идэх будаа, малын тэжээлийн асуудал бараг үүсэх гэж байна даа.
-Зарим оронд хэт халуунаас болоод тэдэн хүн амь насаа алдлаа гээд байх юм. Мэргэжлийн байгууллагын зүгээс шийдвэр гаргагчдад урьдчилан анхааруулах, хүн арддаа сэрэмжлүүлэх талаар юм хийдэг үү?
-Бид зургадугаар сарын 15-нд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн дээралбан тоот явуулсан. Долоо, найм хоногийн үргэлжилсэн халалт үүсэх нь ээ. Тийм учраас халалтаас урьдчилан сэргийлэх, агротехникийн арга хэмжээ авахыг зөвлөж байна гэсэн. Түүний дараа Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дээр манайхныг аваачиж, мэдээлэл сонссон.Үүл буудах сумны асуудал, хур тунадас нэмэгдүүлэх талаарЗасгийн газар тэр өдрөө хуралдаад, санхүүжилтийн асуудлыг нь шийдчих шиг болно лээ.Одоо хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ авъя гэхээр халалт үүссэнээс болоод ямар ч үүл байхгүй болчихоод байна. Хуурайшилт ихтэй байгаа газар нутгаар холбогдох яам, ОБЕГ, Цаг уурын газраас мэргэжилтэн оролцуулаад, ган тогтоох ажлын хэсэгявсан.
-Монголчууд аагим халуунд дассан хүмүүс биш, анхааруулах сэрэмжлүүлэх арга хэмжээ авах ёстой байх л даа?
-Засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоол гэж бий. Говийн нутагт 40 градус, тал хээрт 36 градус, бусад нутагт 32 градус давбал хэт халалт гэж үзнэ гэсэн утга энд бий. Тэр утгахүнд зориулагдсануу, газар тариаланд зориулсан утга уу гэдэг тодорхойгүй байгаа юм. Би бол газар тариаланд зориулсан утга байна гэж ойлгоод байгаа юм. Түүнээс биш говийн хүн 40 градусыг даана, хангайнхан бол 32 градусаас илүү гарах юм бол хатаж үхнэ гэсэн ойлголт байхгүй болов уу. Хүн бол говьд ч байсан, хангайд ч байсан адил. Бид хүн рүүгээ ханддаггүй улсууд. Юм болохоор мал эсвэл газар тариалан гээд явчихдаг гэв.
ХЭТ ХАЛУУНААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ
Хэт халуун, бөгчим эдгээр өдрүүдэд нарны малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Наршихаас сэргийлэхийн тулд
-Наранд аль болох бага явах,
-Нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.
-Гар, хөл, хүзүү зэргээ нарандил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх
-Аль болох битүү хувцас өмсөөд, толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
-Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө (9.00-11.00 цаг), (үдээс хойш 16.00 цагаас хойш)
-Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уулгах
-Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс идэх тэс хүйтэн усуух нь хоолой өвдөхөд хүргэдэг.
Нарших үед илрэх шинж тэмдэг:
-Дотор бачуурч нозоорох
-Огиудас хүрэх, бөөлжих
-Суулгах,
-Бага зэрэг халуурах
-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямрах.
-Нүд харанхуйлж, манарах.
Авах арга хэмжээ:
-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
-Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших
-Шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
-Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.
-Мөнтолгой шилэн хүзүүн дээрээ хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай
-Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.
Бага насны хүүхэд,даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй. Түүнчлэн нарны хордлого авсан хүнд гэрийн нөхцөлд үзүүлэх тусламж нь хүйтэн ус толгой дээрээс нь асгах, хүйтэн усанд бүх биеэр нь оруулах, нойтон алчуураар ороох зэрэг энгийн аргуудаас эхэлнэ. Нарны хордлогын үед хүний бие шингэнээр дутагддаг учир цэвэр ус, хярам уугаарай. Гэхдээ шингэн уухдаа бага багаар уухгүй бол бөөлжиж мэднэ. Уух шингэний хэмжээ нь хордлого авсан хүний нас, биеийн жингээс хамаарна.
Б.ЭГШИГЛЭН
Энэ жилийн ЭЕШ зургадугаар сарын 18-21-ний
хооронд болж өнгөрсөн билээ. Улмаар шалгалтын хариу өнгөрөгч долоо хоногт
гарчээ. Ойрын өдрүүдэд батламж тараах ажил үргэлжилж байгаа ба энэхүү ажлыг
Боловсролын үнэлгээний төв тухайн сургуулиудтай хамтран хийж байгаа аж. Энэ
жилийн хувьд сурагчид өөрийн төгссөн сургуулиасаа батламжаа гардаж авна. Орон
нутгийн сурагчид ч мөн тухайн сургуулиасаа авах юм. Харин өмнөх жилийн
төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламжаа авах гэнэ.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр
чуулган ХБНГУ-ын Бонн хотноо хуралдаж байна. Өчигдрийн хуралдаанаар Монгол
Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар
нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэж улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг
санал нэгтэйгээр батлан гаргажээ. Дэлхийн өвийн хорооны 21 гишүүн орноос 17 улс
(БНСУ, Япон, Вьетнам, Казахстан, Польш, БНЭУ, Хорват, ХБНГУ, Ямайка, БНТУ,
Алжир, Филиппин, Малайз, Катар, Серб, Сенегал) дэмжиж үг хэлсэн байна. Дэмжиж
үг хэлсэн гишүүн орнууд Чингис хаантай холбоотой Бурхан Халдун уулыг ийнхүү
Дэлхийн өвд бүртгэснээр Монгол Улсын хувьд төдийгүй Дэлхийн өвийн хорооны
гишүүн орнуудын хувьд нэр хүндийн хэрэг юм гэжээ. Ингээд дэлхийн түүх, соёлын
өвд монголчуудын оруулж буй бодит хувь нэмэр юм гэдгийг онцлон тэмдэглэсэн
гэнэ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган манай улсаас нэр
дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг
хэлэлцэхтэй холбогдуулан чуулганаас Хорооны 21 гишүүн орнуудад урьдчилан
тараасан шийдвэрийн төслөөр уг номинацийг эргүүлэн буцаахаар тусгагдсан байсан
ч саналыг дахин тавьж бүртгүүлж чадсан байна.
“Чингис хаан” гран при тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хүнд жингийн медальтнууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм. Хоёр өдрийн дараахь барилдааны нийт дүнгээр манай жүдочид 4 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа тэргүүлж яваа юм.
Өнөөдөр болж байгаа хүнд жингийн барилдаанд Ө.Дүүрэнбаяр торгуулийн тойргоос гарч хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Мөн Д.Лхамдэгд, Б.Амбасэлмаа, Б.Жанчивдорж нар хүрэл медалийн төлөө барилдах гэж байна. Л.Отгонбаатарын хувьд мөнгөн медалийн төлөө барилдана, ялсан тохиолдолд алтан медалийн төлөө хүч үзэх боломжтой юм. Энэ удаагийн “Чингис хаан” гран прид Лондонгийн олимпийн дөрвөн аварга зодоглосноос Каори Мацүмото, Арсен Галстян нар хүрэл медаль хүртсэн бол Мансур Исаев гэмтлийн улмаас медалийн төлөөх барилдаанаа хийгээгүй. Мөн өнөөдөр -100кг-д зодоглосон ОХУ-ын тамирчин Тагир Хайбулаев эхний тойрогтоо Японы жүдоч Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Аарон Волфод цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Телевизийн нэвтрүүлгийг тоон системд
шилжүүлэх ажил энэ сараас эхэлж байна. Албаныхны мэдээлж буйгаар тоон системд
бүс нутгаараа ээлж дараалан шилжих юм байна. Тухайлбал энэ сард Говьсүмбэр,
Өмнөговь, Дорноговь, Баянхонгор аймгууд тоон системд шилжих бол ирэх сард
Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийг шилжүүлэх юм.
Харин үлдсэн аймгуудыг 9-10 дугаар сарын хооронд шилжүүлэх төлөвлөгөө гарсан
гэнэ. Тоон системийн дахин дамжуулах станц зэргийг бүх аймаг, суманд
суурилуулжээ. Харин аналоги телевизор үздэг иргэдийн зүгээс тоон системд
хувиргагч төхөөрөмжийг худалдаж авах шаардлагатай аж. Одоогийн байдлаар зөвхөн
“Дидиш”, “Юнивишн”, “Сансар” кабелийг ашигладаг айлын зурагт тоон системд
шилжиж байна. Гэхдээ Сансар кабелийн 8000 төгрөгийн суурь хураамжтай төрлийг
ашигладаг иргэд хараахан шилжээгүй. Мөн сэрээн антеннаар зурагтаа үздэг бол
тоон системд шилжээгүй гэсэн үг. Тиймээс эдгээр иргэд тоон системд хувиргагч
төхөөрөмж авна. Нийслэлчүүдийн хувьд хувиргагч төхөөрөмжийг Радио телевизийн
сүлжээ УТҮГ-ын салбарууд, Нарантуул зах, Баянгол барилгын материалын дэлгүүр,
Драгон төвүүдээс худалдан авах боломжтой бол орон нутгийн иргэд тухайн
аймгийнхаа Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас авах гэнэ.
Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.07.04/ асфальт замын гол түүхий эд
болох битум үйлдвэрлэх 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай “Монгол
битум индустрал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Авто замын барилгын нэн чухал материалын нэг болох асфальт бетон, түүнийг бүрдүүлж буй битумыг Монгол Улс 100 хувь ОХУ-аас импортоор авдаг. 2014 онд 52.5 мянган тонн битумыг 43 сая ам.доллар буюу 78.1 сая төгрөгөөр импортлон авсан байна. Харин энэ оны эхний 5 сарын байдлаар 7800 тонн битумыг 2.5 сая ам.доллар буюу 4.9 тэрбум төгрөгөөр худалдан авчээ.
Нефтийн салбарын монгол эрдэмтэн, мэргэжилтнүүд хамтрансудалгаа хийсний үндсэн дээр “Mонгол битум индустрал” ХХК битумын үйлдвэр байгуулсан юм байна. Энэхүү үйлдвэр нь сардаа 3000 тонн, жилд 30.000 тонн битум үйлдвэрлэх хүчин чадалтай. Ойрын хугацаанд дотоодын битумын тодорхой хувийн хэрэгцээг хангах, цаашдаа 100 хувьд хүргэх зорилгоор дэвшилтэт технологи бүхий ОХУ-ын стандартыг бүрэн хангасан цогц үйлдвэр аж.
Битум нь төмөр агуулаагүй чөлөөт
нүүрстөрөгчийн хүнд хольцуудаас бүрдсэн хатуу буюу зөөлөн сунамтгай
(термопластик материал) төлөвийг агуулсан хар хүрэн буюу гялтгар хар
өнгөтэй давирхайт бүтээгдэхүүн юм. Ус чийг нэвчүүлдэггүй учраас авто
замын бүтээн байгуулалтад өргөнөөр ашигладаг байна. Мөн халаахад
урсамтгай төлөвт ордог тул барилгын материалуудыг хооронд нь нааж
барьцалдуулах, ус чийг болон бусад шингэнээс хамгаалж бүрэх, түрхэх
зэргээр барилгын ажилд ашигладаг байна.
“Монгол битум индустрал” ХХК-ийн битумыг нийслэлийн төв замын бүтээн байгуулалтад ашиглажээ 2015.06.20
Монголд үйлдвэрлэсэн битумыг Энхтайвны
өргөн чөлөөний зам болон авто худалдааны төвийн зогсоолын талбайн авто
замын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа талаар тус компанийн ТУЗ-ийн
гишүүн, зөвлөх инженер Ө.Хүрлээ УИХ-ын даргад танилцуулав. “Монгол битум
индустрал” компанийн битум нь импортын бүтээгдэхүүнээс 10 орчим хувиар
хямд өртөгтэй болохыг мөн тэрээр тэмдэглэн хэлж байлаа.
Энэхүү үйлдвэрийг ашиглалтад орсноор импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөнгөний урсгалыг дотооддоо барих, шинээр баригдаж байгаа авто замын байгууламжийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, орчин үеийн шаардлагад нийцсэн авто замын тогтсон нэг төрлийн стандарттай болгох ач холбогдолтой юм байна. Мөн ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчнийг чадваржуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ашгийн татвар төлөх боломж бүрдэх талаар мөн УИХ-ын даргад танилцууллаа.
Нефтийн үлдэгдлийг хаягдалгүй боловсруулах, эдийн засгийн үр ашигтайгаар зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн боловсруулах битумын үйлдвэрийг өргөжүүлэхэд 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаар “Монгол битум индустрал” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр хэлж байв. Тоног төхөөрөмж, барилгын материалд 470 мянган ам.доллар, машин механизм, тээвэр, татвар, үйлдвэр эхлүүлэхэд гарах эргэлтийн хөрөнгөд 530 мянган ам.доллар шаардлагатай байгаа аж.
УИХ-ын дарга З.Энхболд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ
“Импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрүүдийг дэмжих бодлогыг сүүлийн
гурван жил бодит ажил болгосон. Наадмын өмнө УИХ-аар Үйлдвэрлэлийг
дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор тендерийн
болон дагалдах олон хуульд өөрчлөлт орно. Тэр хуулиар Үйлдвэрлэлийг
дэмжих сан байгуулаад, сангаар дамжуулан үйлдвэрлэлийн зээлд худалдааны
зээлээс бараг 2 дахин бага хүүтэй зээл олгох дэмжлэг үзүүлэх юм. Ингэж
үйлдвэрлэлийг дэмжих юм. Одоог хүртэл явж ирсэн дэмжлэгүүд байгаа оносон
эсэх, цаашид юун дээр анхаарах ёстойг судалж байна. Өмнө нь битумыг 100
хувь гаднаас авдаг байсан бол одоо дотоодын хоёр компани битум
үйлдвэрлэж байна. Монголын нөхцөлд таарсан бүтээгдэхүүн гарч байгаа нь
хэмнэлт хийх, эдэлгээ уртсах зэрэг олон давуу талтай” хэмээн хэллээ.
УИХ-ын даргыг “Монгол битум индустрал” компанийн үйл ажиллагаатай
танилцах үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс
дагалдан ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Тус
айлчлалыг сурвалжилсан Монголын хэвлэл мэдээллийн баг Ерөнхий сайдаас
зарим асуултад хариулт авчээ.
Их Британид хийж буй таны айлчлал өндөрлөж байна. Айлчлалын дүнд сэтгэл хэр хангалуун байна?
ИБУИНВУ-д хийсэн айлчлалдаа сэтгэл
хангалуун байна. Тавьсан зорилго, хийх ёстой уулзалтууд, хүрэх ёстой
мессежүүд минь хангалттай хүрч байна. Богино хугацаанд бэлтгэсэн хэдий ч
тавьсан зорилтдоо хүрч чадлаа.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид
Камеронтой хийсэн уулзалт амжилттай боллоо. Хэлж ярих, хөндөх бүх
асуудлаа ярилаа. Хамгийн гол мессеж бол бид Оюутолгойгоо хөдөлгөлөө,
удахгүй Тавантолгойгоо хөдөлгөнө. Араас нь Оюутолгой, Тавантолгойгоос
гадна бусад том төслүүд, жижиг, дунд үйлдвэрийн төслүүдийг зөвхөн уул
уурхайн биш бусад салбарт ч хөдөлгөх зорилттой. Британийн Засгийн газар
дэмжиж, хөрөнгө оруулагчдынхаа ард зогсооч гэсэн саналыг тавьсан. Энэ
саналыг нааштайгаар хүлээж авлаа. Бидэнд хамтарч ажиллах бололцоо их
байна. Америкт, Англид тэр, Монголыг сонирхох сонирхол огцом нэмэгдэж
байгаа нь харагдаж байна. Санхүү, хөрөнгө оруулалтын хувьд боломж их
байна. Өчигдөр л гэхэд Unic Credit хөрөнгө оруулалтын компанийнхан ирж
уулзлаа. Тэд “Монголд бид лимит тавихгүй, танай үйлдвэрүүд Европын
холбооны аль нэгэн улстай хамтарч ажиллахад санхүүжүүлэхэд бэлэн байна”
гэсэн. Энэ мэт том бололцоо гарч байна.
Британийн Гадаад хэрэг хэрэг, хамтын
нөхөрлөлийн сайд Филиф Хэммонд, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн
сайд Хьюго Свайэр, Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд
Франсис Моод нартай уулзалт хийлээ. Тэд Их Британийн Засгийн газрын
дэмжлэг гаргана гэдгээ илэрхийлж байна.
Бритиш гааз гэж дэлхийд алдартай компани
нефьтийн хайгуул дээр орж ирж байна. “Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоод
нүүрсний уурхай барья гэж санал тавьж байна. Энэчлэн олон төсөл хэрэгжих
боломж гарч байна.
Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтарч
ажиллах гэрээгээ 2017 он хүртэл сунгаж, манай Хөрөнгийн биржийг энэ том
санхүүгийн төв рүү гаргахад хамтарч ажиллах гэрээгээ хийлээ. Монголын
талаас орж байгаа бүх байгууллагуудаа нэгтгээд нэг цонхоор харилцаач
гэдэг саналыг тэд тавьж байна. Ерөнхий сайдын хувьд энэ саналыг ажил
хэрэг болгоно гэж амлалаа.
Лондонгийн “ЛЛойдс” байгууллагад очлоо.
Энэ бол улс орны хэмжээний байгалийн гамшиг тохиолдох, зуд турхан
болоход улсаар нь бизнесийг нь батлан даадаг санхүүгийн том институц.
Энэ үйлчилгээг эх орондоо авъя, хамтарч ажиллая, туршлагаас нь суралцъя
гэж ярилцсан. Тухайлбал, Япон цунамигийн эрсдэлээс гарахад ийм
байгууллагад даатгуулсан байдаг тулдаа богино хугацаанд хохирлоо
барагдуулаад гардаг. Непал, Гаити зэрэг улс газар хөдлөлтийн дараах хүнд
байдлаасаа гарч чадахгүй байгаа нь санхүүгийн ийм системгүйд байгаа юм.
Иймд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг, ган, зуд зэрэг байгалийн
давагдашгүй хүчин зүйл тохиолддог манай улсын хувьд “ЛЛойдс”-той хамтарч
ажиллах шаардлага байна гэдэг нь харагдаж байна. Айлчлалын туршид
бизнесийн уулзалтууд олныг хийлээ. Монголоос ирсэн компаниуд маань Их
Британийн компаниудтай олон төсөлд хамтрахаар боллоо гэж ярьж байгаа нь
сайн хандлагыг илэрхийлж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар
BBC, CBNC, Bloomberg, Reuters, Financial Times, New-York Times зэрэг
дэлхийн мэдээллийн агентлагуудад ярилцлага өгч, Монголоо сурталчилж, бид
бизнест эргэж ирлээ, Монгол улс нээлттэй боллоо. Монголд хөрөнгө
оруулах, хамтарч ажиллах сайхан боломж бий боллоо гэсэн мессежийг
хүргэлээ.
Ерөнхий сайдын гадаад айлчлалуудын үр
дүн энэ оны сүүлч, ирэх жилээс гадаадын хөрөнгө оруулалтын үр дүнгээс
харагдана. Энэ нь манай улс эдийн засгийн хүндрэлээс гарах гол суурь
болох ёстой юм. Орос, Америк, Английн зах зээлд эерэг мэдээллээ түгээнэ
гэдэг бол манай улсын хувьд ач холбогдол ихтэй үйл явц юм.
Гадаад улс орнуудад өгөх, өгч
буй мессежийн талаар та ярилаа. Дотооддоо өгөх ямар мессеж байна? Гаднын
хэвлэлүүдэд өгсөн Тавантолгойтой холбоотой асуудлаас үүдсэн шүүмжлэлүүд
Монголд таныг угтах нь?
-Ямар шүүмжлэл байхав дээ… Гаднаас орж
байгаа энэ хөрөнгө оруулалт, хүчээ зөв ашиглая. Бидний гол зорилго бол
эх орноо өндөр хөгжилтэй улс орон, зөв нийгэм болоосой гэж хүсч байна.
Энэ том зургаа зөв харж чадвал явцуу эрх ашиг, жижиг улстөр, хэрүүл
маргаан байх ёстой байрандаа очно. Монголд гадаадад маш том дэмжлэг,
хөрөнгө оруулалт, хамтрах түнш байна гэдэг нь харагдаж байна. Одоо
биднээс өөрсдөөс шалтгаална. Бид тогоон дотроо, тулга тойрсон
улстөртэйгээ зууралдаад байвал Монголыг хамтарсангүй гээд алдах зүйл
гаднынханд байхгүй. Харин бид дотооддоо зөрчилцөөд байвал гадаадын
хөрөнгө оруулалтаар дутна. Иймд Монгол Улсаа том зургаар харж, том эрх
ашгийн төлөө явах болно. Засгийн газар шийдвэрээ гаргаад хийх ёстой
ажлуудаа хийгээд явна. Энэ бол Монгол улсын төлөө эрх ашиг юм.
Ерөнхий сайд Та дараалсан гурван
долоо хоногийн турш айлчлалтай ажиллалаа. ОХУ-ын Санкт-Петербургийн
эдийн засгийн чуулга уулзалт, дараа нь АНУ, өнөөдөр Их Британи дахь
ажлын айлчлал өндөрлөж байна. Хөрөнгө оруулагчдын харилцаа өөрчлөгдөж
байгаа нь тань ажиглагдаж байна уу? Тухайлбал, Оюутолгойн далд уурхайн
бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсныг энд
болсон хөрөнгө оруулалтын уулзалтад оролцсон хүмүүс онцолж ярьж байна.
-Шууд харагдалгүй яахав. Оюутолгойн
далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг
зурсан нь гадаадын хөрөнгө оруулагчидтай ярилцах виза олж авсан гэсэн
үг. РиоТинтогийн удирдлагуудтай бизнес уулзалтын үеэр уулзсан. Хугацааны
хувьд энэ оны хоёрдугаар улирал эхэлчихсэн ч энэ жил 300-400
ам.долларын хөрөнгө оруулж, ажлаа эхэлнэ гэдэг амлалт, үүргээ хоёр тал
хийж байна. Ирэх жилээс 1,2 тэрбум долларын хөрөнгө оруулалт жил бүр
хийх дүр зургаа хадгалаад явна. Хоёрдугаарт уулзсан хүн болгон “Монгол
улс том асуудлаа шийджээ, том төслүүдээ хөдөлгөх цаг нь иржээ” гэж
байна. Монголыг сонирхож байгаа улс орон, компани аж ахуйн нэгж, хувь
хүмүүс маш олон боллоо. Бидэнд боломж, хийх ажил их байна. Энэ олж авсан
сайн мэдээ, үйл явцаа үргэлжлүүлээд Монголдоо хөрөнгө оруулалт татах,
олон төслийн санхүүжилтийг босгож, хөрөнгө оруулагч компаниудыг Монголд
оруулж ирэх нь бидний гол ажил. Бидэнд ийм боломж байна, хөрөнгө
оруулагчид байна, мөнгө байна гэдэг нь энэ гурван айлчлалын үр дүнд
харагдлаа гэж хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.