Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Худалдаа, үйлчилгээ

Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд:

Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 07дугаар сарын 10–нд “УИД”-ийн супермаркет, 1А, 6-р танхим 08.30 -24.00 цагт ажиллаж, бусад салбар 09.00 – 22.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11, 12, 13-нд бүх хайпермаркет, супермаркет 10.00 -22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. ”Чулуун овоо”, “32-ын тойрог” 07 дугаар сарын 11,12,13-нд 09.00-22.30 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14-с ердийн цагийн хуваариар, “22-ын товчоо” 07 дугаар сарын 11 -15-ны өдрүүдэд 07.00-24.00 цагт, “Драгон” 07.00 -22.30 цагт ажиллана. 07 дугаар сарын 16 -с эхлэн Номингийн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркет 07 дугаар сарын 10 – 15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет 07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд 06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв 07 дугаар сарын 10–аас 07 дугаар сарын 20 хүртэл амарна. 07 дугаар сарын 20-с эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Боса”сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –23.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүр амралтгүйгээр 07 дугаар сарын 11 -15–ны өдрүүдэд 09.00–23.00 цагтердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 08.00–23.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүр амралтгүй 08.00 -22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Скай” их дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12–нд 09.00 – 22.00 цагт, 07 дугаар сарын 13–нд 09.00 -18.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 14, 15, 16-нд амраад, 07 дугаар сарын 17-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Нарантуул” худалдааны төв 07 дугаар сарын 10-нд 10.00 – 19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11–ээс эхлэн 07 дугаар сарын 17–ныг дуустал амарна. 07дугаар сарын 18-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж, 07 дугаар сарын 11-ээс 07 дугаар сарын 15–ныг дуустал амарна. 07 дугаар сарын 16–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Барс” 1, 2 худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 –19.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11 -15-ныг дуустал амраад,07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 06.00 –18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11 -16-ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Да хүрээ трейд” техникийн зах 07 дугаар сарын 10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11 -15–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд 10.00 – 21.00цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Нийтийн хоол
Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд бүтэн ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 15.00 – 24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11,12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

Ахуйн үйлчилгээ

Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12, 13–нд амарна. 07 дугаар сарын 14 -с ердийн цагийн хуваариар ажиллана.
Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд 09.00 –19.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11, 12 ,13-нд амарна. 07 дугаар сарын 14–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

Улаанбаатар хотын “Шуурхай удирдлага зохицуулалтын төв”
Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

Нийтийн тээврийн үйлчилгээ

Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өглөөний 08.00 цагаас орой 22.00 цаг хүртэл ажиллана.
Үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 618, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 735 автобус үйлчилгээнд ажиллана.
07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчиддаа зориулж “Мишээл” экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус, “Дүнжингарав” төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ.
“Мишээл” экспо төв болон “Дүнжингарав” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл” экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд, рейлбусны зорчигчдыг “Урбанек” –ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд, Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.
Мөн 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 07 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу “МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус Хүй 7 худаг руу үйлчилнэ.

Цахилгаан хангамж
Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхайажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /,Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Ус хангамж

Улсын их баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байрнуудын ажиллах цагийн хуваарь

Өдөр

Гараг

Ажиллах цаг

2015.07.10

Баасан

10.00-14.00 16.00-20.00

2015.07.11

Бямба

Амарна

2015.07.12

Ням

Амарна

2015.07.13

Даваа

10.00-14.00 16.00-20.00

2015.07.14

Мягмар

Амарна

2015.07.15

Лхагва

10.00-14.00 16.00-20.00

Жич:Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

Орон сууц , нийтийн аж ахуй
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авчбарагдуулна. Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Иргэдэд үйлчлэх “Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -15.00 цагийн хооронд амралтгүй ажиллана.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн М.Батчимэг ЕАБХАБ-ын Парламентын хуралдаанд үг хэлэв

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн ээлжит 24 дүгээр жилийн хуралдаан Финландын нийслэл Хельсинки хотноо 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ.

Энэ удаагийн хуралдааныг ЕАБХАБ-ын үндэс суурийг тавьсан Хельсинкийн гэрээний 40 жилийг тохиолдуулан тус хотод зохион байгуулж байна. 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх энэ хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга, М.Батчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Тэрбишдавга нар оролцож байна.

ЕАБХАБ өнөөдөр аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэлхийн хамгийн том байгууллага болж өргөжсөн бөгөөд Монгол, Төв Азийн орнуудыг эгнээндээ элсүүлснээр зөвхөн Европ бус, Евразийн бүс нутгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Манай улс 2012 онд энэхүү байгууллагын 57 дахь гишүүнээр элссэнээр Монгол Улсын Их Хурал тус байгууллагын Парламентын ассамблейн гишүүн болсон.

Европын Холбооноос ОХУ-ын эсрэг гаргасан хориг арга хэмжээний хүрээнд Финландын Засгийн газар ОХУ-ын Төрийн думын дарга С.Нарышкин нарын парламентын 5 гишүүнд виз олгохоос татгалзжээ. Үүнээс үүдэн Оросын тал энэ удаагийн Хельсинкийн хуралдаанд төлөөлөгчдөө оролцуулахаас татгалзаж энэ оны 9 дүгээр сард Улаанбаатарт болох дараагийн хуралдаанд төлөөлөгчид оролцуулахаа мэдэгдсэн байна.

Финландын Засгийн газрын шийдвэрт шүүмжлэлтэй хандаж Герман, Англи, Австри, Норвеги, Испани, Беларусь, Киргиз, Португали зэрэг олон орны төлөөлөгчид хуралдаанд үг хэллээ.

Манай төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын гишүүн М.Батчимэг мөн үг хэлж тус байгууллагын түүхэн ойтой давхцаж буй энэ хуралд Оросын парламентын гишүүд оролцоогүйд харамсаж буйгаа илэрхийлээд УИХ ирэх 9 дүгээр сарын 15-19-нд Улаанбаатар хотноо болох Парламентын Ассамблейн намрын хуралдаанд гишүүн орнуудад яриа хэлэлцээний таатай уур амьсгал бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллана гэж мэдэгдлээ. Тэрээр мөн Улаанбаатарт болох хурлын ерөнхий сэдэв, зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Шилдэг морин хуурчид наадмаар Чингисийн талбайд чуулна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдаан 07 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Соёл, урлагийн их сургуулийн Оюутан театрт болно. Харин Монголын морин хуурын шилдэг тоглолтыг наадамчин олондоо 13-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа зохион байгуулна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чөлөөт бүжгийн анхны наадамд түрүүлж зургаан сая төгрөгөөр шагнуулжээ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “UB Dance Festival” чөлөөт бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн “Assassins B.A.D” бүжгийн хамтлагийн бүжиг дэглээч А.Ихбаяр, гишүүн Т.Саруултүшиг, Ч.Дэлгэрбаяр нартай уулзаж ярилцлаа.

-Танай хамтлаг хэдэн гишүүнтэй вэ?

-Манай “Assassins B.A.D” хамтлаг нийт арван зургаан гишүүнтэй. Хамтлаг маань байгуулагдаад бүтэн жилийн нүүр үзэж байна. Түүнээс өмнө бид тус тусдаа бүжиглээд гурав дөрвөн жил болцгоосон байсан л даа. Найман охин, найман хөвгүүнтэй. “Номинталст” хамтлаг хоёр хамтлагаас бүрдсэн шиг манай хамтлаг ч бас хоёр хамтлагийнхан нийлцгээсэн түүхтэй. Охидын хамтлагийг маань залуучууд “KRONOS” хамтлаг гэхээр сайн мэдэх байх. Бид 15-22 насны СУИС, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид л даа.

-“UB Dance Festival”-ыг энэ жил анх удаа зохион байгуулснаас танай хамтлаг түрүүлэв үү?

-Чөлөөт бүжгийн ийм том наадмыг манай улсад энэ жил л зохион байгуулсан. Энэ наадамд орчин үеийн чөлөөт бүжгийн реп, хип хоп, брек, электро болон гудамжны бүжгийн төрлөөр явуулсан нь үнэхээр сайхан болсон. Зөвхөн нийслэл хотоос ч биш Эрдэнэт, Дархан хотоос ч бүжгийн хамтлагууд ирсэн шүү. “UB Dance Festival”-д 2-20 хүний бүрэлдэхүүнтэй 24 баг оролцсоноос хамтлаг маань түрүүлж, зургаан сая төгрөгийг цомын хамт авсандаа туйлын баяртай байна. Цом нь дэлхийн бүжгийн тэмцээнд олгодог цомоос ч гоё сүртэй юм билээ. Сүүлийн таван байрт бидний араас “Ninjas in Black”, “Hooliganz”, “Dream Big Family”, Эрдэнэт хотын “Free­dom City” хамтлагууд орсон доо. Биднийг яг бүжиглэж байхад Чингэсийн талбайд бороо шиврээд, үзэгчид улам олшроод сайхан байсан.

-Бүжигчдийн тухай “Сүүлчийн бүжиг” киног харж байхад хар тамхи, архи дарсанд толгойгоо мэдүүлсэн, атаа хорсол дүүрэн, хүмүүжил муутай хүүхэд залуусын дүр тод гардаг. Та нарыг бүжиг юугаараа холбодог бол?

-Тэр кино их муухай бүтээл ш дээ, бүжигчдийг доош хийсэн. Бүжиг гэдэг маань бие биедээ хүндлэл үзүүлж, ёс зүйн хувьд нэгэндээ сайн сайхан үлгэр дуурайл үзүүлдэг гайхамшигтай урлаг гэж бид боддог. Тиймдээ ч бид хүсэл сонирхлоороо нэгдэцгээсэн. Чөлөөт цагаа өнгөрөөхөд, бие бялдраа хөгжүүлэхэд аминдэм болдог урлаг-спортын хосолмол нэгдэл шүү. Үүнийг л хүүхэд залуус маань зөвөөр ойлгоосой гэж боддог.Тиймдээ ч бид өдий амжилт гаргатлаа олон жил бүжиглэцгээсэн. Саяын тэмцээн гэхэд нэг, хоёрдугаар шат аль аль нь шударга өрсөлдөөнтэй болсон. Наадмын шүүгчээр Марка, Төгсөө, Шижир, Kai, Tuk нарын бүжгийн урлагийн шилдэг мэргэжилтнүүд ажилласан. Үзэгчдийн дунд болсон “Нэгийн эсрэг нэг” тэмцээн ч үзүүштэй сайхан болсон.

-Бүжгийн хамтлаг гэдэг хөдөлгөөн эвслээс гадна хувцас жигдрэлт, бэлтгэл гээд хөөрхөн санхүүжилт шаардагдах нь мэдээж. Та нарт ивээн тэтгэгч, дэмжигчид байгаа юу?

-Бид бор зүрхээрээ бүжиглэцгээж яваа. Хамгийн гол нь биднийг хүсэл мөрөөдөл маань холбосон болохоор эдийн засгийн ямар нэг асуудлыг өөрсдөө л зохицуулаад явдаг. Хувцас жигдрэлтээ ч бүжиг дэглээч маань шийдээд хувь хувиараа болгоод явна. Бидний дунд урлагийн олны танил ч юм уу, нэртэй зүстэй хүний ганц ч хүүхэд байхгүй гээд бод доо. Саяын тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Aimar” продакшн сайн ажилласан. Нээрээ биднийг түрүүлэхэд “Punch” ундааны хамт олон 400 мянган төгрөгийн ундааны эрхийн бичиг гардуулсан юм байна.

-Тэмцээнд ямар бүтээлээр оролцов. Өрсөлдөгчид чинь чанга байв уу?

-Өрсөлдөгчид маань маш чадварлаг хамтлагууд байсан. Одоо ер нь бүжгийн хамтлагууд жилээс жилд л чадвартай, мэргэжлийн болж байгаа. Манай хамтлаг өнгөрөгч өвөл “Aimar” продакшнаас зохион байгуулсан “D.R.O.P” бүжгийн тэмцээнд оролцон түрүүлж байсан. Тиймээс биднийг өрсөлдөгчид болоод хөгжөөн дэмжигчид маань сайн мэднэ. “UB Dance Festival”-ын тухайд бид тайзан дээр “Жалам хар”-ын аялгуунд үндэсний урлагийн сонгодог бүжгийг орчин үеийн хэв маягтай хослуулан бүжиглэсэн нь олон хүнд таалагдсан байх. Хамтлагуудаас ялгарсан бас нэг зүйл нь бид найман туг барьж бүжиглэсэн. Туг гэдэг дайн тулааны үед ч зориг төрүүлж, сэтгэл бадраадаг бэлгэдлийн зүйл учраас бүжиглэх үед ч хэмнэл аялгуутай гоё зохицдог юм билээ.

Л.Цэнгэл

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Бакей: МАН засгаас гарах эсэхээ өөрсдөө л шийднэ

УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа.

-УИХ-ын чуулган завсарлах гэж байна. Гэтэл Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал сөхөгдөж МАН-ыг хөөх тухай яригдаж эхэлсэн. Асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Хамгийн гол асуудал бол АН болоод МАН-ын бүлгийн хооронд байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны санамж бичиг буюу гэрээний биелэлт. Үүнийг АН-ын бүлгээр хэлэлцэж дүгнэсэн. Тэгэхэд гэрээний биелэлт хангалтгүй байна. Тэнд тусгагдсан, ярьсан олон асуудал биелэгдэхгүй байна, асуудал даамжирч, засрахгүй явсаар байх аваас намууд, хамтарсан, хамтраагүйн ялгаа гэж байхгүй. Нэг ёсондоо хамтрахдаа том асуудлуудад шийдэл олъё, хөгжлийн асуудлыг шийдье, хөгжилд саад болж байгаа эрх зүйн орчинг сайжруулъя гэсэн амлалтаа хэрэгжүүлэх үү, үлдсэн богино хугацаанд гэрээгээ үнэнчээр биелүүлэх үү гэдэгт эргэлзээ төрсөн учраас энэ асуудал хөндөгдсөн. Тэгээд бүлэг хангалтгүй гэдэг гэрээний хэрэгжилтийн дүгнэлтээ гаргасан. Эрчимжүүлж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа саналыг МАН-ын бүлэгт хүргүүлсэн байгаа. Харин нөгөө тал маань энэ асуудалд албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Хамтарна гэдэг шийдвэрийг энэ хүнд үед улс орноо яаж авч явахав, асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг л олон нийтийн дунд үүссэн хүлээлтэд хариу өгөхийн тулд гаргасан. Харин хүлээлтийн хариулт гараагүй, гарах магадлал бага байгаа учраас манай нам аргагүй байдалд орж ингэж байр сууриа илэрхийлсэн. Энэ нь олон чухал хууль УИХ дээр удааширснаас харагдаж б а й г а а б а й х . Т э г э х э э р нэгэнт хамтарвал хамтарсан шиг хамтар, асуудлуудыг шийдэхээр МАН-ынхан байр сууриа илэрхийлэх нь үү гэдгийг л харж байна.

– МАН-ын шийдвэр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хувь заяатай холбоотой гэх гээд байна уу?

-Мэдээж тэгнэ. МАН-ын бүлэг бидний өгсөн саналд ямар хариулт өгөхийг л бид хүлээж байгаа. Нэгэнт х а м т а р с а н у ч р а а с б и д асуудлуудад шийдвэрээ гаргая гэвэл бид эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн хийгээд л ямар ч асуудал, хөдөлгөөн үүсгэхгүйгээр явна. Харин эсрэг шийдвэр гаргавал тэр саналаар нь л болно.

-МАН ямар ч шийдвэр гаргасан олон нийтийн шүүмжлэлд өртөнө биз дээ. Тэгэхээр АН хариуцлагаа шууд тооцож болохгүй байгаа юм уу?

-Гэрээний төгсгөлд хоёр тал нэгэн зэрэг байр сууриа илэрхийлж хамтарсан Засгийн газрыг тараах асуудал хэрэгжинэ гэсэн заалт байгаа. Гэхдээ энэ нь хууль биш учраас заавал дагаж мөрдөх үү, үгүй гэдэг асуулт ч бий л дээ.

-Олон нийт наадмаас өмнө МАН-ыг Засгаас гарна гэсэн таамаглалтай байгаа. Та дотор нь байгаа г и ш ү ү н и й х у в ь д ц а г хугацааг яаж тодорхойлох вэ?

-Намынхаа ч тэр, МАН-ын ч тэр гишүүдтэй саналаа солилцож л байгаа. Олон өөр байр суурьтай байна. Хамтарсны үр дүн гараагүй учраас Засгаас гарсан ч яахав гэх МАН-ын гишүүн олон байна. Тэгэхээр энэ бүхэн тэдний бүлгийн л шийдэх асуудал.

-МАН-ын бүлэг Засгийн газраас гарлаа гэхэд Засаг эргээд яаж бүрдэх вэ гэдэг асуулт бий?

-Хэрэв тэгвэл хуулийнхаа заалтаар л болно. Хамгийн олон суудал авсан намын бүлэг нь бусад намын бүлэгт санал тавьж шинэ Засгийн газар байгуулах нэг зам бий. Эсвэл одоогийн Засгийн газрыг өөрчлөхгүйгээр суларсан орон тоог нөхөөд явах бололцоо бас байгаа. Аль замаар нь шийдэхийг манай намын олонхи шийднэ.

-Ерөнхий сайдыг сольё гэсэн нэг хэсэг АН дотор байна уу, үгүй юу?

-Тийм асуудал яригдахгүй байх. Гэхдээ шуурхай, хүчтэй ажиллах ёстой шүү гэдэг саналыг намын бүлэг дээр хэлж байна. Дээр нь МАН-аас засагт ажиллаж байгаа г и ш ү ү д т э й г э э х а м т а р ч ажиллах уу үгүй юу гэдэг саналаа хэлэх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа.

– А Н – ы н х а н з а м ы н дундаас, хагас жилийн дараа буцах байсан юм бол яагаад МАН-ыг эхэлж урьсан юм бэ?

-Намын жирийн гишүүд хүртэл та нар хамтарчихаад асуудал шийдэхгүй байна. Тэгэхээр сонгууль дөхсөн үед ажиллавал ажилласан шиг ажилла. Сайхан, хүчтэй Засгийн газар байх ёстой шүү. Ийм байж болохгүй. Өөх ч биш, булчирхай ч болчихлоо хэмээн бүлгийн болоод Үндэсний зөвлөлдөх хороо, намын удирдлагуудыг шахаж байгаа учраас энэ асуудал яригдаж байгаа. Түүнээс биш бид замын дундаас заавал буцах гээд байгаа юм биш.

-МАН-ыг Засгаас хөөвөл МАХН дагаж гарна гэсэн яриа хэлэлцээр байгаа юм биш үү. Энэ тохиолдолд АН олонхио бүрдүүлж чадахгүй асуудал үүсэх вий?

-Тийм зүйл болох үгүйг мэдэхгүй юм. Хэрвээ тийм нөхцөлд хүрвэл хуулийнхаа дагуу УИХ дахь бусад нам бүлэгтэй ярьж таарна. Гэхдээ аль ч нам Засгийн эрхээс шууд татгалзахгүй байх. Энэ тухай ярихад эрт байна.

-МАН яг ямар хуулиудыг дэмжвэл танай бүлгийн шаардлагад нийцнэ гэсэн үг вэ. Чуулган завсарлахаас өмнө хэдэн хууль батлах гээд байгаа юм?

-Нийт арав орчим хуулийг энэ хаврын чуулганы хугацаанд баталсан байна. Мөн 33 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон тогтоолыг баталжээ. Бас ч чамлахааргүй ажилласан. Гэхдээ хамгийн гол хуулиуд хуримтлагдаж үлдчихээд байна. Эүүгийн, Зөрчлийн болоод Аж үйлдвэрийг дэмжих тухай хуулиудыг үлдчихээд байна. Эдгээр хууль дээр санал нэгдвэл хугацаа сунгаад ч гэлээ баталчих боломж байна. Асуудлыг хэр ахиулахаас бас хамаараад намуудын бүлгийн хоорондын ү л ойлголцол шийдэгдэх байх.

-Эрүүгийн Өршөөлийн хууль наадмаас өмнө батлагдана гэлүү?

-Эд ийн з асгийн өршөөлийн хуультай хамт ярих асуудал гэж үзэж байгаа. Наадмаас өмнө бүх төрлийн өршөөлийн хуулийг гаргах боломж байна гэж үзсэн. Гагцхүү УИХ дахь нам, эвслийн байр сууриас хамаарна.

-Үндсэн хуулиа хэзээ хэлэлцэх гээд байгаа юм?

-Үндсэн хуулийг өргөн мэдүүлчихээд олон нийтийн хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр намрын ээлжит чуулган завсарлахаас 15 хоногийн өмнө ээлжит бус чуулган зарлаж шийднэ гэж байгаа.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Гүтгэх заалтыг Эрүүгийн хуулиас хасч Зөрчлийн хуулинд оруулсан

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан билээ. Тэгвэл өчигдөр уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Эрүүгийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцлээ. Уг хуулийн төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс 25 хорих байгууллагатай. Үүнээс үзэхэд наймаас 10 мянган хоригдлыг үйлдвэрлэж байдаг махны машин байгүй юу. Энэ Эрүүгийн хуулийн гол зорилго хорих ялыг хавтгайруулан хэрэглэж бүгдийг нь шоронд явуулдаг байдлыг таслан зогсоох юм. Уг хуулинд хорихоос өөр ялыг нэмэгдүүлж байгаа. Түүний нэг нь хуулийн төсөл өргөн баригдах үед гэрийн хорио гэх нэршлээр өргөн баригдсан ч чуулганаар эрх чөлөөг хязгаарлах ял болон хувирсан зүйл анги л даа.

Өмнө нь албадан хөдөлмөрлүүлэх гэдэг гоё үгтэйгээр зорилгоо хэрэгжүүлдэг байсныг нийтэд тустай ажил хийх гэдэг ял болгож хувиргаж байна. Ял эдэлж байгаа хүнийг хөдөлмөрийн аргаар хүмүүжүүлэх гэж байгаа бол үр дүн нь нийтэд тустай байхаас биш хэн нэгний хувийн байшинг барьдаг байж таарахгүй. Энэ мэтчилэн философийнхоо хувьд ялгаатай болж өгсөн.

-Эрүүгийн хуульд ямар шинэтгэл хийгдэж байгаа вэ. Хуулинд хэрхэн тусч байгаа бол?

-Эрүүгийн хуульд томоохон ямар шинэтгэл бий болж байна гэхээр хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татдаг, ял оноодог шинэ механизм бий болж байна. Өмнө нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын өмнөөс гэмт хэрэг хийчихээр хуулийн этгээд нь биш нягтлан, гүйцэтгэх захирал нь юм уу шийдвэр гаргасан, ажил хариуцаж байсан хэн нэгэн хувь хүн шоронд ордог байсан. Юун түрүүнд татвараас зайлсхийсэн гэмт хэрэг гэнгүүт нягтлан бодогч, гүйцэтгэх захирлыг нь юун түрүүнд барьж хорьдог байсан бол одоо хуулийн этгээдийг мөрдөн шалгахад тусдаа журам үүсгээд ямар нэгэн хувь хүнийг барьж, хорих тухай ойлголт байхгүй болж байна гэсэн үг. Ингэснээр хавтгайруулан хорьдог систем арилж байна л даа. Мөн хуулийн этгээдийн ялыг хэн нэгэн хувь хүн үүрдэг байдлыг таслан зогсоож байгаа. Энэ нь ял халдан хэрэглэх зарчмыг хэрэглэхгүй байх гэсэн Үндсэн хуулийн зарчмыг бодит утгаар нь бий болгож байгаа юм.

-Гүтгэх гэдэг заалтыг Эрүүгийн хуулиас хасч Зөрчлийн хууль руу оруулсан байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Уг хуулийн хамгийн гол зүйл нь мэдээж доромжлох болон гүтгэх гэмт хэргийг алга болгосонд байгаа юм. Үндсэндээ доромжлох, гүтгэх, танхайрах гэсэн гурван төрлийн социалист гэмт хэргийг алга болгож чадлаа. Доромжлох гэдэг бол хувь хүнээс ирсэн гомдол байдаг тул иргэний журмаараа шийднэ. Гүтгэхтэй холбоотой асуудлыг гурав хувааж байна. Ердийн гүтгэх нь Зөрчлийн хуулиараа шийдэгдээд явна. Судалгаанаас харахад ердийн гүтгэх гэмт хэргийн дийлэнх нь сэтгүүлчид рүү эсвэл хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хэрэгсэл болдог юм байна. Тиймээс социалист агуулгатай гүтгэх гэдэг гэмт хэргийг болих ёстой. Харин гэмт хэрэгт холбогдуулж хүнийг гүтгэсэн байх юм бол шүүхэд худал мэдүүлэх гэдгээр өөр гэмт хэргээр явах ёстой. Энэ хүнийг хулгай хийж байхыг харсан, энэ хүнийг хүн алж байхыг харсан гэж худлаа ярьсан бол шүүхийн өмнө худлаа гэдгээ хэл гэдэг зарчим руу явж байгаа.

Сонгуулийн үед сонгуулийн дүнд нөлөөлөх, будлиантуулах, төрийн эрх хууль бусаар авах зорилгоор нэр дэвшигчдийн талаар илт худал мэдээлэл тараах юм бол энэ нь өөр гэмт хэрэг болж тусад нь хуульчилна гэж асуудлыг шийдэж байгаа. Энэ мэтчилэнгээр Эрүүгийн хуулинд дэвшилттэй олон зохицуулалт орж байна. 25 жилийн өмнө ардчилсан зах зээлийн иргэний нийгмийг хүлээн зөвшөөрсөн, хүний эрхийг хүндэтгэдэг энэ үнэт зүйлсээ хамгаалдаг Эрүүгийн хуультай болж байна гэсэн үг.

-Гүтгэх гэдэг заалтыг Зөрчлийн хууль руу оруулсан ч хоёр сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн байна. Энэ нь хоёр сая төгрөгөө өгөөд гүтгэлгийг улам хавтгайруулах юм биш биз гэсэн санаа гарч байсан. Ер нь бол сэтгүүлчдийг л хүн гүтгэдэг гээд байдгаас биш улстөрчид ч гэсэн хүн гүтгэдэг шүү дээ?

-Одоо байгаа хуулиар таван жил шоронд сууна гэсэн байгаа. Үүнийгээ дэнслээд үзэхгүй юу. Та таван жил хайртай хүмүүсээсээ хол, мэргэжлийн ажлаа хийж чадахгүй шоронд суух уу эсвэл хоёр сая төгрөг хүртэл торгуулах уу гэдэг нь таны сонголт. Ер нь бол гүтгэх гэдэг чинь хориотой зүйл. Хууль бус худал мэдээллийг тарааж хүний нэр хүндэд халдана гэдэг чинь угаасаа хууль бус үйлдэл.

Хоёр сая хүртэлх төгрөгөөр торгох нь торгуулийн хэмжээ. Түүнээс хохирсон хохирлоо төлүүлэх нь иргэний эрхийн асуудал. Тиймээс мөнгөтэй хүн болгон бүгдийг хийгээд байна гэсэн үг биш.

-Твиттер, фэйсбүүкт өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсний төлөө торгуулах, ял эдлэх заалт орж байгаа гэсэн. Тэр юу болсон бэ?

-Одоогийн Эрүүгийн хуулиар твиттер, фэйсбүүкээр бүү хэл хоёр хүн хоорондоо ярьж байхдаа гүтгэх юм бол шийтгүүлэх хуультай. Одоо бид ямар хуулин дор амьдарч байгаа вэ гэдгээ унших ёстой. Тэгэхгүйгээр цоо шинэ зүйл ороод ирчихсэн мэт харж болохгүй. Гурван хүн зогсож байгаад нэг нь яваад өглөө гэхэд үлдсэн хоёр нөхөр нь муу хэлэхэд доромжилсон гэдгээр эрүүгийн хариуцлага хүлээх хуультай.

-Ц.Нямдорж гишүүн Эрүүгийн хуулийг дэмжихгүй гээд чуулганы хуралдааныг орхин гарсан байна. Гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарах ямар заалтууд уг хуульд тусчихаад байгаа юм бэ?

-Мэдээж гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаралгүй л яахав. Манай улс шинэ нийгэмд шилжээд 25 жил болж байгаа боловч хууль бичдэг хэл нь социализмаараа, ойлголтууд нь социалистоороо б а й н а . Ө н ө ө д ө р г э х э д экстермист үйл ажиллагаа явуулах, салан тусгаарлах үйл ажиллагаа явуулах гэдэг хоёр ойлголтыг Монгол Улсын Эрүүгийн хуулинд яаж оруулах вэ гэдэг дээр маргаан гарч байна. Өмнө нь энэ ойлголт манай улсад байгаагүй. Тухайлбал, экстермист үйл ажиллагаа гэж юуг хэлээд байна вэ гэхээр гадны хөрөнгө оруулагчдыг хөөе, гадны хөрөнгө оруулагчид Монголын баялгийг сорон мөлжиж байна гэдэг ч юм уу иймэрхүү үзэл бодол байж болно. Энэ үзэл бодлоо илэрхийлэх эрх 100 хувь иргэнд нээлттэй байгаа. Эрхээ эдлэхдээ харин гадны хөрөнгө оруулагчдыг харсан газраа бууд, хятад хүнийг хүн биш гэж тооцох тул тааралдсан газраа зодъё ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар Монгол Улсын ямар ч хуулиар хүний өмч хөрөнгө рүү дураар халдах, амь насыг бүрэлгэх эсвэл нэр төрийг нь шууд гутаан доромжилсон байдлаар хүч хэрэглэж халдахыг хориглодог. Энэ чинь хууль бус үйл ажиллагаа. Тэгэхээр экстермист үйл ажиллагаа гэдэг маань нэгдүгээрт хууль бус. Хоёрдугаарт хүч хэрэглэсэн байдаг юм байна. Гуравдугаарт өөрийн үзэл бодлыг цорын ганц туйлын үнэн гэж үзэн бусдыг үгүйсгэдэг. Энэ чинь өөрөө социализмын үед Марксист үзэл туйлын үнэн өөр зүйл яривал буруу номтон гэж үздэг тэр агуулгаар ялгарах юм алга. Хүний эрхийг хүлээн зөвшөөрдөг орнуудад экстермист үйл ажиллагааг хуулиараа хориглодог. Тэр нь манайд шинэ ойлголт тул хэрхэн орчуулах вэ, яаж томъёолох уу гэдэг маргаан гарч байна. Тэгэхээр үүнийг хуучин социалист хэлээр бичиж болохгүй. Тиймээс шинэ хэлээр бичиж таарах тул маргаан гарч байгаа юм.

-Ямар маргаанууд гарч байгаа вэ?

-Шинэ Эрүүгийн хуультай холбоотой маш их маргаан гарч байгаа. Эрдэмтэд маш хүчтэй эсэргүүцсэн. Эсэргүүцэж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг гэдэг шиг шинэ ойлголтуудыг ойлгохгүйгээсээ болж зарим нь эсэргүүцэж байна. Зарим хэсэг нь хувийн ашиг сонирхолтой байна л даа. Тухайлбал, хуучин Эрүүгийн хуулиар маш их ном биччихсэн хүний тэр ном шинэ Эрүүгийн хууль гарчихаар үнэгүй болох нь. Миний хичээлийн агуулга утгаа алдах нь гэсэн бодолтой хүмүүс ч байгаа шүү. Өөр нэг хэсэг нь хуучин хуулийн нэр томъёогоор сүржигнэн хүнийг айлгадаг байсан бол одоо өөр болж эхэлсэн.

Санал хураалтаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулагчийг гүтгэх юм бол гэмт хэрэгт тооцно гэдгийг алга болгож байна. Учир нь хүмүүсийн хамгийн ихээр хүсдэг зүйл нь эрх чөлөөгөө хамгаалахын тулд хардаж, энэ чинь юу вэ гэж асуух ёстой хүмүүс нь прокурорууд байхгүй юу. Тэдний гарт хууль гэдэг том хэрэгсэл бий. Харин нөгөө хүмүүсийн гарт юу ч байхгүй аманд нь өөрийгөө өмгөөлөх үг л байдаг. Тэгэхээр үгээ хэлснийхээ төлөө шүүгч, цагдаа, прокурорыг гүтгэсэн гээд гэмт хэрэгт холбогдож болохгүй байхгүй юу.

Бид 1992 оны Үндсэн хуулиар нэр төр гэдэг ойлголт бол хувь хүнд байдаг гэж оруулж өгсөн. Төрд харин нэр төр гэдэг ойлголт байхгүй. Төр гэдэг чинь хүний жам ёсны эрхийг хангаж өгөхийн тулд үүссэн үүсмэл зүйл тул хүний нэр төрийг үгүйсгэж болохгүй гэсэн үзэл санаа руу орсон мөртлөө одоог хүртэл социалист агуулгаараа төрийн нэр хүндийн тухай ярьж болохгүй. Гэх мэтчилэн үнэт зүйлсийн ялгаа байгаа тул үүн дээр зөрчилдсөн хүмүүс шүүмжилж байна.

-Та хуулийн салбарыг шинэчилнэ гэж байсныг санаж байна. Гэтэл шинэ сайд гараад хуучин хэвэнд нь оруулах зүйл яриад байх шиг байсан л даа. Энэ үед Эрүүгийн хууль гарч байна. Хуулийн салбар цаашид хэрхэн явах бол?

-Өмнөх Засгийн газрын үед өргөн баригдсан Эрүүгийн хуулийг татаж аваад Эрүүгийн хуулийг дахин өргөн барьсан. Өмнөх хуулийн төслөөс ялгаатай зүйл бараг байхгүй. 95 хувь нь бараг тэр чигээрээ өргөн баригдсан болохоор эрүүгийн шинэтгэлийн үйл явц дэмжигдээд явж байна. Анх гүтгэх гэмт хэргийн Зөрчлийн хуулинд оруулсан байсныг эргүүлээд Эрүүгийн хуулинд гэмт хэрэг гэж оруулсан байсныг Их хурал дээр хасаад Зөрчлийн хууль руу орууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт 86 га газрыг зүлэгжүүлж байна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улсын их баяр наадмын үед наадамчдын ая тухыг хангаж ажиллах тал дээр авах зарим арга хэмжээний тухай” А/578 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Тулгар Төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн Ой, Үндэсний Их Баяр наадмын үед наадамчин олон, гадаад орны зочид, төлөөлөгчид, жуулчдын ая тухтай наадуулах нөхцлийг хангах зорилгоор энэ жилийн байгаль, ус цаг уур, ган гамшгаас шалтгаалж үүссэн нөхцөл байдлаас хамааран Хүй долоон худаг дахь морь бариа, үйлчилгээний А талбайн ойролцоох 86 га газрыг түр хамгаалалтад авч усжуулж, зүлэгжүүлэхийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т үүрэг болгов.

Хүй долоон худаг дахь Морь бариа, үйлчилгээний газрын хамгаалалт хяналтыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга,Туслах комиссар Б.Ганзоригтой хамтарч хууль тогтоомжид нийцүүлэн, шуурхай зохион байгуулан ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Экологи хөгжил, хамгааллын сангийн (The Ecological Sequestration Trust) тэргүүн, профессор Питер Хэад нар ухаалаг уян хатан тогтвортой хөгжлийг хамтран хүргэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Их Британийн уг буяны сан нь Гадаад болон Хамтын нөхөрлөлийн орнуудын газар (FCO), Монгол Улс дахь ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон бусад дэмжлэгээр Улаанбаатар хотод 2013 оны 12 дугаар сараас хот, хөдөө орон нутгийн нэгдсэн систем мэдээлэл платформ гэж нэрлэгдэх “resilience.io”-г бий болгохоор ажиллаж байгаа юм. Уг хэрэгсэл нь хотуудад нөөцийн үр ашиг, цэвэр эрчим хүч, экологи, цэнгэг усны системийг сэргээх, аюулгүй хүнс үйлдвэрлэх, сэргээгдэх технологийг авчрах, аж байдлыг сайжруулах төслүүдэд хөрөнгө оруулах, төлөвлөх боломжийг олгодог байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хөгжлийн чухал төв боловч бохирдол, хэт ачаалагдсан дэд бүтэц, хот суурин газрын хурдацтай тэлэлт, өсөлт, тэгш бус байдал зэрэг олон бэрхшээл сорилттой тулгарч байна. Хотын хөгжлийн стратегийн алсын хараа нь 2030 он гэхэд ядуурлыг багасгасан, өрсөлдөх чадвартай, олон талт эдийн засагтай, эрүүл байгаль орчинтой байх бөгөөд үүний гол шийдэл нь хотын нийт хүн амын 60 гаруй хувь нь амьдарч буй гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх, боломжит орон сууцаар хангах явдал юм.
“resilience.io”-г бий болгох хүрээнд эрдэмтэд, инженерүүд, төлөвлөгч, нийгэм улс төрийн шинжээчид, эдийн засагчид гээд дэлхийн хэмжээний том баг эдийн засгийг өөрчлөхөд хамтран ажиллахаар бүрдсэн бөгөөд хотын бүс нутагт урт хугацааны эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх төслийг дэмжих, шинэ хот байгуулалт, хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгө оруулалтыг нэгтгэх боломжийг бий болгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Налайхын Захирагчаар сонгогдсон Ш.Хаан өнөөдөр тангараг өргөнө

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулж дахин санал хураалтаар нэр дэвшигч Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авч, Налайх хотын Захирагчаар сонгогдсон юм. Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулах асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тиймээс Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын ажиллагааг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12:00 цагаас Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулах гэж байна. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Налайх дүүргийн удирдлага, Налайх хотын оршин суугчид оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Усанд живэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Аагим халуун өдөр гол, ус бараадах нь сэрүүцэх
хамгийн таатай аргуудын нэг. Гэвч манайхан шалбааг төдийг хараад л үсрээд орчихдог.
Жаахан халамцуу байвал бүр зоригтой орно гээч. Тэгээд сэлэх гэж ёстой элгийг авна
даа. Ерөөсөө л уснаас их айдаг, өвдөг давангуут живнэ гэх ойлголттой. Уг нь Хөвсгөл,
Увс, Хяргас нуураас бусад гол ус юу юугүй живчихээр тийм айхтар байдаг билүү. Туулд
живлээ гэхэд ганц минут тэсээд хөвөхөд уг нь эрэг рүү амархан гарчихна даа. Эсвэл
сандралгүйгээр доошоо сууж байгаад хөлөөрөө эрчтэй жийхэд ямар ч байсан нэг удаадаа
гүнзгий амьсгаа аваад орчноо анзаарч болно. Хамгийн гол нь ямар нэгэн байдлаар усанд
хөл алдлаа гэхэд тайван байх ёстой юм. Ингээд живж үхдэг юм байж хэмээн бодоод ам,
хамраараа ус залгихын оронд сандрахгүй байх хэрэгтэй. Сэлж чадахгүй гар, хөлөө сарвалзуулахын
оронд аль болох тайван байж биеэ сул тавиад усны мандал дээгүүр хөвж болно. Ингэж
биеэ сул тавьж хөвснөөр ядаж л ус залгихгүй. Бас орчноо харах боломжтой. Хөвж чадаж
байгаа бол гар, хөлөө аажмаар хөдөлгөн өөрийгөө залж болно. Эрэг рүү дөхөхийн зэрэгцээ
бургаснаас зүүгдэн тогтох болно. Харин согтуу хүмүүс усанд осолдож живдэг нь шөрмөс
татсантай холбоотой байдаг. Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үед хүйтэн
усанд орохоор булчин, шөрмөс зангирч татдаг. Тиймээс халамцуу үедээ голын эргээс
холхон байхыг сануулъя. Яаж ч сайн сэлдэг байлаа гээд ус руу орно гэж саналтгүй
гэж эмч нар анхааруулдаг юм байна лээ. Тэгээд ер нь усанд живэхгүй байх хамгийн
гол зүйл нь сэлж сурах шүү дээ. Хотын аль ч дүүрэгт усанд сэлэлтийн сургалт явуулж
байгаа усан сангууд бий. Тэнд очоод ганцхан сар хичээллэхэд ямар ч байсан живж үхэхгүй
л болов уу.