Categories
мэдээ нийгэм

Л.Цагаандалай Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Дорноговь аймгийн Өргөн сумийн уугуул МҮОНТ-н Үндэсний спортын сэтгүүлч, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны тэргүүлэгч, уяач Лхаажавийн Цагаандалай Монгол Төрийн дээд шагнал Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэгээр шагнууллаа.

Сэтгүүлч Л.Цагаандалай Эрийн хийморь, Манлайн баясгалан , Морьтоны соёл , Адуучин , Уухай зэрэг олон сайхан нэвтрүүлгийг Монгол түмэндээ бэлтгэн хүргэж, Монгол адуу, үндэсний спорт, түүнийг дагасан их өв соёлыг хойч үедээ уламжлуулан үлдээх, хөгжүүлэх, дэлхийд таниулах үнэтэй үйл хэрэгт олон жилийн туршид бие болоод сэтгэл зүрхээ зориулсан хичээл зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлэн эрхэм хүндтэй шагналаар шагнасан юм.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарь

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Худалдаа, үйлчилгээ
Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд:

Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 07дугаар сарын 10–нд “УИД”-ийн супермаркет, 1А, 6-р танхим 08.30 -24.00 цагт ажиллаж, бусад салбар 09.00 – 22.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11, 12, 13-нд бүх хайпермаркет, супермаркет 10.00 -22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. ”Чулуун овоо”, “32-ын тойрог” 07 дугаар сарын 11,12,13-нд 09.00-22.30 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14-с ердийн цагийн хуваариар, “22-ын товчоо” 07 дугаар сарын 11 -15-ны өдрүүдэд 07.00-24.00 цагт, “Драгон” 07.00 -22.30 цагт ажиллана. 07 дугаар сарын 16 -с эхлэн Номингийн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркет 07 дугаар сарын 10 – 15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет 07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд 06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв 07 дугаар сарын 10–аас 07 дугаар сарын 20 хүртэл амарна. 07 дугаар сарын 20-с эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса”сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –23.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүр амралтгүйгээр 07 дугаар сарын 11 -15–ны өдрүүдэд 09.00–23.00 цагтердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 08.00–23.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүр амралтгүй 08.00 -22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12–нд 09.00 – 22.00 цагт, 07 дугаар сарын 13–нд 09.00 -18.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 14, 15, 16-нд амраад, 07 дугаар сарын 17-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 07 дугаар сарын 10-нд 10.00 – 19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11–ээс эхлэн 07 дугаар сарын 17–ныг дуустал амарна. 07дугаар сарын 18-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж, 07 дугаар сарын 11-ээс 07 дугаар сарын 15–ныг дуустал амарна. 07 дугаар сарын 16–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 –19.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11 -15-ныг дуустал амраад,07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 06.00 –18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11 -16-ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 07 дугаар сарын 10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11 -15–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд 10.00 – 21.00цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Нийтийн хоол
Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд бүтэн ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 15.00 – 24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11,12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

Ахуйн үйлчилгээ
Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12, 13–нд амарна. 07 дугаар сарын 14 -с ердийн цагийн хуваариар ажиллана.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд 09.00 –19.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11, 12 ,13-нд амарна. 07 дугаар сарын 14–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

Улаанбаатар хотын “шуурхай удирдлага зохицуулалтын төв”
Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

Нийтийн тээврийн үйлчилгээ
Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өглөөний 08.00 цагаас орой 22.00 цаг хүртэл ажиллана.

Үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 618, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 735 автобус үйлчилгээнд ажиллана.

07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчиддаа зориулж “Мишээл” экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус, “Дүнжингарав” төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ. “Мишээл” экспо төв болон “Дүнжингарав” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл” экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд, рейлбусны зорчигчдыг “Урбанек” –ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд, Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.

Мөн 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 07 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу “МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус Хүй 7 худаг руу үйлчилнэ.

Цахилгаан хангамж
Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхайажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /,Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Ус хангамж

Улсын их баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байрнуудын ажиллах цагийн хуваарь
Өдөр Гараг Ажиллах цаг
2015.07.10 Баасан 10.00-14.00 16.00-20.00
2015.07.11 Бямба Амарна
2015.07.12 Ням Амарна
2015.07.13 Даваа 10.00-14.00 16.00-20.00
2015.07.14 Мягмар Амарна
2015.07.15 Лхагва 10.00-14.00 16.00-20.00

Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

Орон сууц , нийтийн аж ахуй

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авчбарагдуулна. Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Иргэдэд үйлчлэх “Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -15.00 цагийн хооронд амралтгүй ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүд наадмаар ажиллана

Наадмын
өдрүүдэд ажиллах эмнэлгийн байгууллагуудын цагийн хуваарь гарчээ. Тухайлбал,
энэ сарын 10-ны өдрийн 20.00 цагаас 16-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаанд
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хариуцлагатай жижүүр нь 320981 дугаарын утсанд
24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар
гомдол санал хүлээж авах юм байна. Харин өрхийн эрүүл мэндийн төвүүд энэ сарын
11,12, 13,14,15-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллах аж. Мөн дүүргийн Эрүүл
мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд наадмаар ажиллана. Тодруулбал, 10-16
цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж нэн яаралтай
амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх гэнэ. Үүнээс гадна сурын болон шагайн харвааны
талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн
автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр
болжээ. “Хүй долоон худаг”-т хурдан морь
унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг 103
хариуцах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Солонгост ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ

БНСУ-д
хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл өчигдрөөс
эхэлжээ. Хөдөлмөрийн гэрээгээр тус улсыг зорих иргэдийн
хувьд 10 үе шат, шалгуурыг дамждаг аж. Шалгуурын хамгийн эхнийх нь солонгос хэлний төвшин тогтоох шалгалт. Солонгосын хүний нөөцийн газраас шалгалтын квотыг бууруулжээ. Энэ жил солонгос хэлний
төвшин тогтоох шалгалтад 600 хүнийг л тэнцүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар мэргэжлийн хяналтын газарт хандах боломжтой гэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн өгсөн үүргийн дагуу байцаагч нар хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх, морь унаач хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор урьдчилсан хяналт хийн, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч эхэллээ.

Энэ жил нийслэлд нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх 850 орчим аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулахын зэрэгцээ Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт явуулын лаборатори ажиллана. Наадамчин олон хүнсний бараа, бүтээгдэхүүн сонгохдоо хадгалалтын горим, хадгалах хугацаа зэргийг нь нягталж байхыг зөвлөж байна.

Өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт тавьж, зөвлөмж, зөвлөгөө өгөн, гарсан зөрчлийг тухай бүр нь таслан зогсоож байсны дүнд олныг хамарсан хоолны хордлого, халдвар гараагүй юм. Энэ баяр наадмаар нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид шингэрүүлсэн шатдаг хий ашиглах учир аюулгүй байдалд онцгойлон анхаарч байна.

СХД, БЗД-ийн Засаг дарга нар захирамж гарган мал, малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн худалдах цэгийг Ногоон зоорь, Эмээлтэд байлгахаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил зөвшөөрөлгүй цэгт малын худалдаа үйлчилгээ эрхэлсэн, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал нядалсан, гарал үүслийн гэрчилгээгүй зэрэг 132 зөрчил илэрснийг энэ жил давтахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж байна.

Бүх шатны Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоо, аймаг, орон нутаг дахь салбар хороод, Наадмын комисс, хүүхдийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан байгууллага, ажилтнууд морь унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахын зөвлөлөө. Наадмын дараа олон сумын ой, бүсийн хурдан морины уралдаан болно. Иймээс унаач хүүхдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх үүднээс стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвчийг заавал өмсүүлэх, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулж, даатгал хийлгэсэн байхыг анхааруулж байна.

Баяр наадмын үеэр Ерөнхий газар болон аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хариуцлагатай жижүүр ажиллан иргэдийн санал хүсэлт, гомдлыг 1800-1286 дугаарын утсаар хүлээн авч шийдвэрлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн усан оргилуурын тоо сарын сүүлээр нэмэгдэнэ

Нийслэлийн
хэмжээнд нийт 125 усан оргилуур байгаа аж. Өнөөдрийн
байдлаар 35 хувь нь ажиллаж байгаа гэнэ. Зарим оргилуурууд хариуцах эзэнгүй , арчлах боломжгүйгээс
ашиглалтаас гарч байгаа юм байна. Тиймээс Захирагчийн ажлын албанаас компаниудад усан оргилуур, усан
хөшгийг ямар технологоор байгуулж, хэрхэн арчлах тухай сургалт зохион байгуулахаар болжээ. Энэ сургалтыг
зохион байгуулснаар сарын сүүлч гэхэд усан оргилуурын тоо нэмэгдэнэ гэж албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн замыг маргааш нээхээр болжээ

Наадмаас өмнө зам засварын өргөтгөл, шинэчлэлийн
ажлыг эрчимжүүлж тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ. Шарга морьтын
уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто замын засварын ажил маргааш дуусах юм байна. Шарга морьтын
уулзвараас Нямдоржийн гүүр хүртэлх 2.8 км авто замын хучилтыг хийж зорчих
хэсгийг маргааш нээнэ гэсэн
мэдээллийг албаныхан өглөө. Үүнээс гадна
Улиастай-Гачуурт чиглэлийн 11км-ээс 6.0 км хоорондох нийт 5км замыг асфальт
болон бетон хучилтыг бүрэн хийж маргаашнаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг
нэвтрүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Зангад Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст төрийн одон, медаль хүртээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ,

-Төрт ёсны уламжлал, түүх соёлын чуулган, түмэн олны сэтгэлийн цэнгэл хосолсон Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эх орныхоо нэрийг даянд дуурсгаж яваа урлаг, соёл, спортын зүтгэлтнүүд хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амьдралаараа Монголын шинэ түүхийг бүтээж буй багш, эмч, малчин, уурхайчин, цагдаа, шүүгч, орчуулагч, аврагч, сувилагч зэрэг олон салбарын гавъяат үйлсийн эзэн иргэд маань Төрийн эрхэм дээд цол одон, медаль хүртэж байна. Монгол Улсын соёл урлагийн салбарт бүтэн жарны туршид зүтгэж, ард түмний сэтгэлд шингэсэн олон дууг дуулан өөрийн өвөрмөц дэг сургуулийг буй болгож 1962 оноос хойш өнөөг хүртэл 10 мянга гаруй тоглолтод оролцон сонгодог болон үндэсний урлагийг хөгжүүлэх, сурталчилах их үйлсэд он удаан жил онцгой гавъяа байгуулан ажилласан Ардын жүжигчин нэрт дуучин Б.Зангад гуай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Үндэсний язгуур урлагийг өвлөн уламжлах, судлан шинжлэх, суртчилан таниулах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй МУСГЗ морин хуурч Ц.Цэрэндорж гуай Ардын жүжигчин цол хүртлээ. Монгол Улсын Ардын цолтнуудын эгнээ ариун үйлсээрээ манлайлж яваа шилдгүүдээр өргөжиж байна. Увс аймгийн Зүүнхангай сумын хүн эмнэлгийн эрхлэгчээр 34 жил ажиллаж ардынхаа эрүүл, энхийн манаанд 57 жил зүтгэж буй ахмад эмч Н.Чадраабал бусад олон эмч гавъяат цол хүртэж байгаа. Энд гавъяат цол хүртсэн хоёр хүнийг онцолж хэлье гэж бодож байна. Дорнод, Ховд аймагт олон жил мал, маллаж олон сайхан хүүхэд өсгөж, төрүүлсэн хоёр сайхан ээж, малчин эмэгтэйчүүд Монгол Улсын гавъяат цолоор энгэрээ мялаалаа. Мөн улс оронд тохиолдож буй хүнд хэцүү зүйлийн эсрэг тэмцэж явсан манай онцгой байдлын ажилчин аврагчдын дундаас анхны гавъяат цолтон төрснийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх. Уул,уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж үйлдвэрлэлийн техник, технологийг боловсронгуй болгох үр ашгийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлого боловсруулах мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд манлайлан ажиллаж буй уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, уулын инженер Д.Даваасамбуу Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол хүртлээ. Монгол хүний тэвчээр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг бөхийн спортоор тив дэлхийд дамжуулж олон түмний итгэл хүндлэлийг хүлээсэн олон тамирчнаа төлөөлж бөхийн жүдо барилдааны мастер тэмцээний хошой аварга С.Мэеэрагчаа Гавъяат тамирчин цол хүртэж байна.

Монгол хүн Төрийн их баяр наадмаа бүтэн жил хүлээдэг. Өнийн түүхийг сануулж, өрнөх ирээдүйг бүтээх урам зориг хайрладаг Үндэсний их баяр наадам бол Монгол соёлын төгөлдөр их ёслол юм. Хотол олноороо сайхан наадаж улам ихийг хийж бүтээхийн бэлэг ерөөлийг өргөе гэсэн юм.

Дараах хүмүүст Төрийн дээд одон, медаль хүртээлээ.

Соёл урлагийн салбарт 60 жил ажиллаж, сонгодог, үндэсний урлагийг хөгжүүлсэн Ардын жүжигчин Б.Зангадад Хөдөлмөрийн баатар цол, Төрийн их хан хуурч Ц.Цэрэндоржид Ардын жүжигчин цололгосон юм. Мөн дараах хүмүүст Монгол Улсын Гавъяат цол хүртээсэн юм. Үүнд,

Аж үйлдвэрийн гавъяат цолоор Д.Шагдар, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Д.Даваасамбуу нарыг,

Гавъяат багш цолоор СЭЗДС-ийн багш Б.Зууннаст, ХСИС-ийн багш С.Бадарчи, Булган аймгийн багш Г.Банзрагч, МУБИС-ын салбар сургуулийн захирал Д.Цэцэгээ нарыг,

Гавъяат малчин цолоор Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин Д.Долгор, Ховд аймгийн Чандмань сумын малчин Ж.Дулам нарыг,

Гавъяат механикчаар Төв аймгийн иргэн М.Баатаржавыг,

Гавъяат тээвэрчин цолоор Н.Цэрэндолгорыг,

Гавъяат уурхайчин цолоор Дархан-Уул аймгийн уурхайчин Л.Батсуурийг,

Гавъяат тамирчин цолоор “Хүч спорт хороо”-ны тамирчин С.Мияарагчааг,

Гавъяат уурхайчин цолоор Л.Батсуурийг,

Гавъяат зүтгэлтэн цолоор орчуулагч, яруу найрагч, Ж.Нэргүй нарыг,

Гавъяат жүжигчин цолоор дуучин Л.Болдбаатарыг

Гавъяат зүтгэлтэн цолоор “Монгол кино” нэгтгэлийн кино операторч Л.Шаравдоржийг

Үйлчилгээний Гавъяат ажилтан цолоор ОБЕГ-ын аврагч С.Баавгайг

Хүний Гавъяат эмч цолоор Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн тасгийн эрхлэгч Ч.Лхамсүрэн, Клиникийн II нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Санжаа, Увс аймгийн эмч Н.Чадраабал нарыг,

Эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан цолоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын их эмч Д.Ичинноров нарыг шагналаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр төрийн дээд одон, медалиар шагнуулсан хүмүүсээс сэтгэгдлийг нь сонслоо.


Ардын жүжигчин Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж: Туйлын их баяртай байна. Би ардын урлаг, морин хуур, ерөөл магтаалаас амьдралынхаа туршид нэг ч удаа холдсонгүй. Ариун сайхан энэ урлагийг ард түмэндээ өвлүүлэх, сурталчлах, түгээж ирсэн. Үүнийг минь төрөөс үнэлж шагнал хүртээлээ. Монголын морин хуур минь үүрд мөнх уянгалж байх болтугай. Морин хуурандаа мөргөе.

МУГТ С.Мияарагчаа: Маш их баяртай байна. Миний амжилтыг үнэлснээс гадна манай тамирчдын шагнал шүү. Та бүгдийн минь хүч хөдөлмөр шүү. 17 жил жүдо бөхөөр хичээллэсэн. Энэ хугацаанд бас чамгүй амжилт гаргасан. Монголын хүчтэй тамирчдад хүчтэй өрсөлдөгч байж, ард нь бэлдэж өгч байсныг минь үнэлж энэ шагналыг өгсөн болов уу.

Гавъяат багш Хууль сахиулах их сургуулийн зөвлөх профессор С.Бадарчи: Энэ салбарт 66 жил ажиллаж байж өнөөдөр төрийн өндөр шагнал авлаа. Их баяртай байна. Гурван зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт,өндөр хангай, өргөн далай нутаг хошуундаа залбирч байна. Хоёрдугаарт, түмэн олон шавь нартаа их баярлаж байна. Өдий зэрэгт хүргэсэн Хууль сахиулахын их сургууль, төрийн байгууллгага, төрдөө, түмэн олондоо, Ерөнхийлөгчдөө баярлалаа.

Гавъяат хуульч О.Зандраа: Монгол Улсын дээд шүүхэд 15 жилиийн турш тасралтгүй ажилласан. Харин хууль, шүүхийн байгууллагад ажилласнаас хойш эдүгээ 34 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хамтран ажилласан хүмүүстэй баярлалаа гэж хэлье гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт наадмын өдрүүдэд үйлчлэхгүй

Баяр наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.

Баярын өдрөөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байх зохицуулалтыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас хийжээ.

Энэ нь наадамчин олон явганаар чөлөөтэй баярлах, ногоон орчин буюу автомашингүй бүсийг бүрдүүлэх зорилготой юм байна. Харин замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд долдугаар сарын 11-ний өглөө наадмын нээлт эхлэхээс хоёр цагийн өмнө Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас урагш “Баянмонгол” хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оролцуулна.

Мөн маргааш нь буюу12-ны өглөө “Соёолон” морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г”, “Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртэлх замыг 07.00-09.00 цагийн хооронд зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсний дараа “Г”, “Ү” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн үндэсний нам наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Хөдөлмөрийн үндэсний нам наадмын мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээнд “Улс үндэстний оршин тогтнохын үндэс бол тухайн үндэстний “тэмүүлэлт”
чанар юм. Хүн гүрний үеэс оршин тогтнож, тал нутгийн эзэн – нүүдэлчний соёл
иргэншлийн эх булаг болсон Монгол хүний тэмүүлэл үргэлж мандан бадрах
болтугай. Бидэнд өвөг дээдэс, өв уламжлал, их түүхийг минь сануулж,
биднийг Монгол хүн гэдгийг мэдрүүлдэг Үндэсний Их Баяр наадмын мэндийг хүргэе” гэжээ.