Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны салхийг хагалж, Хүй долоон худагт уламжлал ёсоор хязаалан насны морьд гарааны зурхайнаас хөдөллөө. Энэ жилийн наадамд тоосоо өргөхөөр 264 хурдан хязаалан үрээ гарааны зурхайгаас хөдөлсөн юм. 30 гаруй үрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй гэсэн шалтгаанаар хасагдсан гэсэн мэдээ байна. Хязаалан гарааны зурхайнаас тун удахгүй эргэнэ.
Month: July 2015
Монгол ардын нам 2012-2014 оны
хооронд Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг ногоон намаас
бүрдүүлсэн олонхийн Засгийн газрын нэр хүндийг унагах, Засгийн газрын гишүүд
болон Ерөнхий сайдыг огцруулах оролдлогыг ээлж дараатай тасралтгүй хийж
ирснийг монголын ард түмэн мартаагүй байна. Үүний уршгаар УИХ-ын чуулганы
хуралдааны хугацааны 63 хувийг албан тушаалтныг огцруулах асуудлыг хэлэлцэж УИХ
дээр шийдвэр, шийдлээ хүлээсэн олон асуудал гацаж, цаг хугацаа алдсан.
Эцсийн эцэст улс төрийн нөхцөл
байдал хүндэрч МАН-ын санаачилгаар арга буюу Н.Алтанхуяг тэргүүтэй Шинэчлэлийн
Засгийн газар огцорсон. Үүний дараа Ардчилсан нам улс орныхоо хөгжлийн
төлөө бусад намуудтай ойлголцож, нийгэм, эдийн засгийн эрх зүйн орчноо сайжруулах,
улс төрийн тогтвортой, эв нэгдэлийг хангах зорилгоор Засгийн газрыг хамтран
байгуулж, Улсын Их Хурал болон Засгийн газрын хүрээнд бүтээлчээр хамтран
ажиллах саналыг Монгол ардын намд тавьж, улмаар “Харилцан итгэлцэл, хамтын
ажиллагааны гэрээ”-г байгуулсан.
Харамсалтай нь, Монгол ардын нам
улс төрийн явцуу эрх ашгийг улс орон, ард түмний ашиг сонирхлын дээр тавьж,
өнгөн дээрээ хамтарсан дүр эсгэн нэдэр дээрээ улс орны эдийн засгийн чадавхийг
сулруулах, эрх зүйн орчны шинэчлэлийг саатуулах бодлогыг баримталж ирлээ.
“Харилцан итгэлцэл, хамтын
ажиллагааны гэрээ”-г байгуулснаас хойш 2015 оны 07 дугаар 06-ны өдрийг
хүртэлх хугацаанд 35 хууль, УИХ-ын тогтоол баталсны 22-т нь Монгол ардын намаас
сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь эсрэг байр суурь баримталж
байсан нь үүнийг баталж байна.
Ардчилсан нам Монгол ардын намд
итгэл хүлээлгэж ерөнхий чиг үүргийн яамдын 50 хувь, тэргүүн шадар сайд болон 5
сайд 7 дэд сайдын хариуцлагатай албыг үүрүүлсэн хэдий ч өнөөдөр ажилгүйдэл,
эдийн засаг, төсвийн орлого, банкны чанаргүй зээлийн үзүүлэлт улам бүр дордож
байна.
Харин Монгол ардын намын
сайдуудын хариуцсан яам, агентлаг, төрийн захиргааны байгууллага дахь
төрийн албан хаагчдын халаа сэлгээ газар авч төрийн албыг сульдуулж байна.
Хууль зөрчсөн томилгоонууд нь түрүүчээсээ гурван шатны шүүхийн шийдвэрээр
тогтоогдож байна. Гэтэл МАН-ын удирдлага “Монгол ардын намаас
томилогдсон сайдууд хууль бус томилгоо хийсэн гэсэн шүүхийн нэг ч шийдвэр
гараагүйг сануулъя” гэх мэтээр худал мэдэгдэл хийж байна.
Монголчууд бид “унаж яваа морио,
ханилж яваа нөхрөө” гэдэг. Монгол Ардын намаас сонгогдсон, томилогдсон
албан тушаалтнууд “Бид хамтдаа” аяны үйл ажиллагаанд биечлэн оролцож очсон
газар бүртээ хамтарсан Засгийн газрын бодлого үйл ажиллагааг үгүйсгэж,
хамтран ажиллаж буй Ардчилсан намын нэр хүндийг унагах бохир улс төрийг
тасралтгүй явуулж байна.
Ардчилсан нам Монголын ард
түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, улс оронд тулгамдаж буй эдийн засгийн
хүндрэлийг даван туулж, дунд болон урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг
тавихад бусад намуудтай ойлголцож, эв нэгдэлтэй хамтран ажиллахыг дэмжихээс бус
зөвхөн улс төрийн ашиг хонжоо, сандал суудлын төлөөх дүр эсгэсэн хамтын
ажиллагааг хүлээн зөвшөөрч хүлцэнгүй байх эрхгүй. Тийм үйлдлийг Ардчилсан намын
олон зуун мянган гишүүд дэмжигчид, ардчиллын үнэ цэнийг ойлгодог монгол түмэн
хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас Ардчилсан намын Гүйцэтгэх Зөвлөл,
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Ардчилсан намаас Монгол ардын намтай
байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”- гээ цуцлах
шийдвэр гаргасан.
Нэгэнт гарсан шийдвэрийг хэн
нэгний үүрэг даалгавар, намын дээд байгууллагын шийдвэрийг огоорогч нарын хүсэл
сонирхолд нийцүүлэн хүчингүй болгож, МАН-тай хамтран ажиллах боломжгүй
гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
АРДЧИЛСАН
НАМ
2015.07.09
Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулган өнөөдөр /2015.07.10/ өндөрлөлөө. Хуралдааны эхэнд баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг сонссоны дараа Улсын Их хурлын дарга З.Энхболд 2015 оны хаврын чуулганыг хааж үг хэллээ.
Өнгөрсөн хугацаанд нэгдсэн хуралдааныг 33 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 196 удаа хийж, бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг тус тус хэлэлцэн баталжээ.
Хаврын чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг” болон эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн томоохон хуулиуд батлагдсаныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ дурдсан. Тэрбээр, “Төрөөс аж үйлдвэр, эрчим хүчний талаар баримтлах бодлого, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг шинээр баталж, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойллоо.
УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн хуралдаан
болов. Хуралдаанаар Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг
хамгаалах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тагнуулын
байгууллагын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зэвсэгт хүчний
тухай хууль, Хилийн тухай хууль зэрэг хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Зарим
хууль редакцийн засвар оруулж, баталгаажуулав.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын
ээлжит чуулганыг хааж
Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн
үг
Өнөөдөр Улсын Их Хурлын 2015 оны
хаврын чуулган өндөрлөж байна. Өнгөрсөн хугацаанд нэгдсэн хуралдааныг 33 удаа,
Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 196 удаа хийж, бие
даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын
гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль,
хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их
Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг тус тус хэлэлцэж баталлаа.
Хаврын чуулганаар Монгол Улсын
2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай,
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Засгийн
газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг” болон эдийн
засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн томоохон хуулиуд батлагдлаа.
Төрөөс аж үйлдвэр, эрчим хүчний
талаар баримтлах бодлого, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, Үйлдвэрлэлийг
дэмжих тухай хуулиудыг шинээр баталж, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах,
өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойллоо.
Үндэсний үйлдвэр стандартын
шаардлага хангасан бараагаар дотоодын хэрэгцээг хангах боломжтой тохиолдолд
гадаадын бараа нийлүүлэгчийг тендерт шалгаруулахыг хориглох, эх орондоо
үйлдвэрлэж байгаа 370 орчим нэр төрлийн импортын бараанд ногдуулж байсан 5
хувийн гаалийн албан татварыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх, түүхий болон анхан
шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад нэмэгдсэн өртгийн
албан татвар төлдөг болгох өөрчлөлтийг холбогдох хуулиудад хийж, дотоодын
үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг батлах, гаалийн албан татварын хувь
хэмжээг барааны онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олголоо.
Ингэснээр түүхий болон өртөг бага шингэсэн бүтээгдэхүүнийг гадгашаа гаргах
урсгалыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэгчид, иргэдээ дэмжих нөхцөл бүрдэж
байна. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын 10 саяын босгыг 50 сая төгрөг
болгон нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэнд худалдан
авалтандаа төлсөн НӨАТ–ын 2 хүртэл хувийг буцаан олгохоор
боллоо.
Төрийн өмчийг 2015-2016 онд
хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан аж ахуйн
томоохон нэгжүүдийг хувьчлах явцад хөрөнгийн биржээр хувьчлах ажиллагаанд
Засгийн газар онцгой анхаарч холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг оновчтой
зохион байгуулах хэрэгтэй.
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх
тухай хууль батлагдаж, Улаанбаатар хот архи, тамхи, зочид буудлын жижиглэнгийн
болуулалтаас ИТХ-ын тогтоосон хувиар татвар авах хуультай болсноор гэр
хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон
сууц, нийтээр ашиглах барилга байгууламжыг шинээр байгуулах, орон нутгийн
төсвийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн
хүн амын шилжилт хөдөлгөөнийг эдийн засгийн аргаар хязгаарлах эрх зүйн орчин
бүрдэж байна.
”Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн
талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоол, “Тэтгэврийн даатгалын
шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Хүүхэд харах
үйлчилгээний тухай” хууль баталсанаар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог
нэвтрүүлж, ахмад настны тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох, тэтгэврийн
даатгалд хамрах хүрээг өргөтгөх, төрөөс үзүүлж буй нийгмийн үйлчилгээг хүүхэд
бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх эрх зүйн зохицуулалтыг хийж чадлаа.
Захиргааны байгууллагын суурь
хууль болох Захиргааны ерөнхий хууль, “Нийтийн сонсголын тухай” хуулийг
баталсанаар төрийн үйл ажиллагааг нэгдсэн стандарт, жишигт оруулж, ил тод,
нээлттэй, хариуцлагатай болгох, төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, шийдвэр
гаргах түвшинд иргэд, олон нийтийг өргөнөөр оролцож төрийн бодлого, шийдвэрт
саналаа тусгуулах бодит боломжийг нээж өглөө.
Сүүлийн жилүүдэд согтуугаар
тээврийн хэрэгсэл жолоодсон эдгээдийн буруугаас олон мянган хүн амь насаа
алдаж, гэмтэж бэртсэнээс хөдөлмөрийн чадвараа алдаж байна. УИХ “Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинэчлэн баталж согтуугаар тээврийн
хэрэгсэл жолоодвол 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил
хүртэл хугацаагаар хасах, дээрх үйлдлийг давтан үйлдвэл 384-768 мянган
төгрөгөөр торгож, 30 хоног баривчилж, жолооны эрхийг 3 жил хүртэл хугацаагаар
хасахаар боллоо. Цаашид шинээр гарах Эрүүгийн хуульд давтан үйлдсэн тохиолдолд
эрүүгийн хариуцлага хүлээлгэж хорих ялтай болгохоор төлөвлөж байна.
Засгийн газрын бүтэц, зохион
байгуулалт өөрчлөгдөх бүрт бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас
чөлөөлдөг, халдаг буруу жишиг тогтсоноор төрийн албан хаагчдын дархлаа суларч,
боловсон хүчний чадавхи доройтож байна. Энэ буруу жишигийг таслан зогсоохын
тулд хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Төрийн
албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэхээр боллоо.
Эрхэм гишүүд ээ,
Оюутолгойн ордыг ашиглах
асуудлаар УИХ холбогдох шийдвэрийг гаргасан. Оюутолгой орд эдийн засгийн
эргэлтэд орж, бүтээгдэхүүнээ экспортолж байна. Монгол Улсын Засгийн газар
Оюутолгойн далд уурхайг ашиглах төлөвлөгөөг хөрөнгө оруулагчтай хамтран
баталсан нь зах зээлд эерэг дохио өглөө. Одоо Оюутолгойн далд уурхайг ашиглах
хөрөнгө оруулалтыг Монгол Улс хүлээж байна.
Тавантолгойн ордыг ашиглах
асуудлыг шийдвэрлэхдээ тухайн ордын зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх,
“Эрдэнэс-Тавантолгой” компанид хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын төр болон
1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн
хүртэх эдийн засгийн өгөөжийг хамгийн өндөр хэмжээнд байлгах нь чухал. Тус
ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсны нэг чухал үр дүн нь Монгол Улс, иргэд,
үндэсний аж ахуйн нэгж ногдол ашиг хүртэх эдийн засгийн бүтцийг бий болгох
явдал юм.
Тиймээс зөвхөн Цанхийн хэсгийг
биш, тус ордыг бүхэлд нь дэд бүтцийн хамт цогцоор нь ашиглах асуудлыг
шийдвэрлэх нь Монголын эрх ашигтай нийцэж байгаа юм. Тиймээс Тавантолгойн бүлэг
ордоос урагшаа болон зүүн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах
хөрөнгө оруулалтын асуудлыг хамтад нь цогцоор шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.
Ингэснээр тус ордын үнэ цэнэ нэмэгдэж, эдийн засгийн үр өгөөж өндөр байх болно.
Тавантолгойн ордыг гадаад,
дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахаар Засгийн газраас боловсруулсан
Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг
хангаагүй, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн гэж УИХ-ын
даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэсэн. Энэ үндэслэлээр Засгийн
газар төслөө буцаан татсан. Цаашдаа бид уул уурхайн том төслүүдийг гадаад, дотоодын
хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглахдаа Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн
2-т заасан “… газрын хэвлий түүний баялаг төрийн өмч мөн” гэснийг хатуу
мөрдөж ажиллах ёстой. Үндсэн хуулийн энэ заалтын дагуу уул уурхайн том төслийн
үр өгөөжийг нэн тэргүүнд ард түмэн хүртдэг байх байх ёстой. Үүнд хяналт тавих
нь төрийн үүрэг мөн. Тиймээс Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн эрх
барих дээд байгууллагын хувьд Тавантолгой зэрэг стратегийн ордыг ашиглахтай
холбогдсон гэрээ, хэлэлцээрийг байгуулах явцад Монгол Улсын язгуур эрх ашиг,
үндэсний аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж хуулийн хүрээнд
Засгийн газарт хяналт тавьж ажиллах болно. Засгийн газар Гацууртын ордын
асуудлаар УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах
хэрэгтэй.
Миний бие УИХ-ын хаврын чуулганы
хугацаанд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран
хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”
төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтын нээлтэд оролцож Сэлэнгэ,
Дархан-Уул, Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллалаа. Энэ явцад Алтанбулагийн
чөлөөт бүс, Дархан хот дахь төмөрлөгийн үйлдвэр, Дархан нэхий, Хөтөлийн
цементийн үйлдвэр, Алтай хотод баригдаж буй 1000 айлын орон сууцны хороолол,
“Эрүүл ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцсан.
Мөн “Чингис”, ”Самурай” бондын санхүүжилтээр хийгдэж буй авто зам, төмөр зам,
үйлдвэрлэл, уул уурхай, цахилгаан станц, агаарын тээвэр, дэд бүтэц, жижиг дунд
үйлдвэрлэлийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнтэй
танилцлаа.
Дээрх бондын хөрөнгөөр
өргөтгөсөн, шинээр байгуулсан орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж
бүхий үйлдвэр аж ахуйн газрууд дэлхийн жишигт нийцсэн чанар, стандарттай
бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймаг, нийслэлийг холбосон болон дотоод сүлжээний авто
замын бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж, олон зуун хүнийг ажлын байртай болгож
байна. Энэ бол бондын хөрөнгийн нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа бодит үр
дүн. Эдгээр үйлдвэр, аж ахуйн газруудын зайлшгүй шаардлагатай тохиолдолд тоног
төхөөрөмж техник хэрэгслийг татвараас чөлөөлөх, боловсон хүчнийг нь давтан
бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авч
дэмжиж ажиллах хэрэгтэй.
Улсын Их Хурлын хаврын ээлжит
чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөгдсөн ч МАН-ын завсарлагаас болж
Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиудыг баталж чадсангүй.
Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай, Улс
төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл өргөн
баригдаагүй учраас хэлэлцэж амжсангүй.
Эрүүгийн болон Зөрчлийн тухай,
Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлах,
Ардчилсан Нам, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны
гэрээ” цуцлагдаж байгаатай холбогдуулан МАН-ын 6 сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг
нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 9 дүгээр сард
ээлжит бус чуулган зарлаж тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ 7 дугаар сарын 29-нд Монгол
Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан, 9 дүгээр сард Монгол Улсад
байнгын ажиллагаатай парламент үүсч байгуулагдсаны 25 жилийн түүхт ойг
тэмдэглэж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын
Ассамблейн гишүүн болон ажиглагч 72 улсын 400 орчим төлөөлөгч оролцсон намрын
чуулганыг Монгол Улсад зохион байгуулна. Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад
эрхэм гишүүдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Эрхэм гишүүд ээ,
Маргааш Тулгар төрийн 2224, Их
Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл
ажиллагаа эхлэх гэж байна. Наадмын маргааш намар гэдэг. Энэ жил хур бороо бага,
хэт халуун болж байгаагаас олон аймаг, сум гандуу байна. Тариа будаа, төмс
хүнсний ногооны гарц ч муухан байна. Тийм болохоор төр, засгийн бүх шатны
байгууллагын эрх баригчид, монголчууд Та бидэнд өвөлдөө өнөтөй орохын тулд
өвөлжилтийн бэлтгэлээ хангах арга хэмжээг эртнээс төлөвлөж, бодитой ажлуудыг
хийх шаардлага тулгарч байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та
бүхэн тойрогтоо ажиллах үедээ энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.
Монголын нийт ард түмэндээ баярын
мэнд дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэн сайхан
наадаарай.
Улсын Их Хурлын 2015 оны хаврын
чуулган өндөрлөснийг мэдэгдье.
Үндэсний их баяр наадамд зориулсан ёслол, хүндэтгэл, соёл урлагийн арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр болох арга хэмжээнүүдийг танилцуулж байна.
8.00-11.00 цагт Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт
08.00 цагт Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт
10.30 цагт Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд
10.00-11.00 цагт Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
12.00-12.30 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх,Их эзэнЧингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
14.00-16.20 цагт Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт
14.30-18.30 цагт Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд
15.00 цагт Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809,Ардын хувьсгалын 94 жилийн ой,Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
19.00 цагт Дээлтэй Монгол наадам Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
21.00 цагт Монгол Улсын төрийн тугийг цэнгүүлэх ёслол Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
22.00 цагт “Учиртай гурван толгой” дуурь Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд тоглогдоно.
7 дугаар сарын 11
12.00-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа
15.20-18.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа
7 дугаар сарын 12
09.30-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа
11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
15.20-16.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа
16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
17.25-17.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа
18.35-19.05 Хүүхдийн барилдааны долоогийн даваа
18.45-19.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
19.05-19.35 Хүчит бөхийн барилдааны есийн даваа
19.40-19.55 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрхэм хүндэт БНХАУ-ын дарга Си Зиньпин,
Эрхэм хүндэт нөхөд өө,
Өнгөрсөн жил Душанбед бид хөрш гурван орны хамтын ажиллагааны шинэ механизмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд хэмжээий уулзалтыг анх удаа зохион байгуулсан юм .Дорнын цэцэн үгэнд “Мянган ли-д хүрэх зам анхны алхмаас эхэлдэг” гэдэгчлэн тэр уулзалт зөв чиглэлд хийгдсэн. Гурван талт уулзалтаар түнш бүрийн сонирхлыг харгалзан үзнэ гэдэг нь хоёр талын яриа хэлэлцээ хийхээс төвөгтэй боловч ОХУ, Монгол Улс, БНХАУ гэсэн ойр хөрш гурван орныг баялаг түүхэн уламжлал, найрамдал, сайн хөршийн харилцаа холбож байдаг. Бид ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд ямар их нөөц бололцоо байдгийг ойлгосон.
Өнөөдөр бид зарим нэг дүгнэлтийг хийх гэж байна. Бүтэн жил өнгөрөөгүй байхад Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд гурван удаа уулзалт хийлээ. Өнгөрсөн тавдугаар сард Уфа хотод зам тээврийн байгууллагуудын удирдлага цугларч уулзсан. ОХУ-ын тал энэ үеэр Замын зураг гаргах баримт бичгийг санал болгосон.
Гурван тал улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, олон улсын зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр Замын зургийг ашиглаж болох юм. Үүнээс гадна Гурван талт уулзалтын хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын ерөнхий хэлэлцээр болон Хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын газар хоорондын ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав.Мөн УБТЗ-ын бааз дээр тулгуурлан тээврийн коридор байгуулах, аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг холбогдох байгууллага нь боловсруулж байна. Аялал жуулчлалын маршрут гаргах чиглэлээр ярилцсан. “Их цайны зам”, “Евроазийн од” буюу Бээжин-Чита-Улаан-Үд, Эрхүү гэсэн аялал жуулчлалын хамтарсан кластер байгуулах талаар хамтарсан тодорхой төслүүд ярьсан” гээд өнгөрсөн жил Улаанбаатарт Халх голын ялалтын 75 жилийн ой, өнгөрсөн 5 дугаар сард Москвад эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэсэн бол ирэх 9 дүгээр сард Дэлхийн хоёрдугаар дайн төгссөний 70 жилийн ойго Бээжинд тэмдэглэх гэж байгаагийн ач холбогдлыг үгийнхээ төгсгөлд дурдлаа.
Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч В.В.Путин, эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны есдүгээр сард бид Душанбе хотод гурван улсын Төрийн тэргүүн нарын анх удаагийн уулзалтыг зохион байгуулснаар гурван талын хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Энэ нь гурван улсын хамтын хөгжлийг бэхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр гаргасан чухал шийдвэр мөн. Бидний тохиролцооны дагуу гурван тал Гадаад хэргийн дэд сайдын зөвлөлдөх уулзалтын механизм байгуулж, гурван удаагийн уулзалт хийсэн юм. Гурван талын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран судалж, хамтын ажиллагааны сайн санаачлага дэвшүүлсэн бөгөөд зарим төсөлд ахиц гарсан байна.
Гурван тал эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурах болсноор гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны замын зураг гарах юм. Энэ нь бидний хамтын ажиллагааны амжилт юм. Мөн цаашдын хамтын ажиллагааг чиглүүлэх баримт бичгүүдэд би сэтгэл ханамжтай байдаг. Хятад-Орос, Хятад- Монгол, Орос-Монгол улсууд хөрш бөгөөд стратегийн түнш юм. Гурван талын хамтын ажиллагаа явуулах сайн үндэс их боломжтой гэж үздэг. Бид стратегийн болон гурван талын бүхий л салбарын хамтын ажиллагааг явуулах нь зүйтэй. Улстөрийн хувьд харилцан итгэлцлийг бэхжүүлж харилцан дэмжиж гурван улсын эрх ашиг нэгдэх ёстой.
Эдийн засгийн хувьд харилцан нээлттэй байж, бие биеийн хөгжлийн стратегийг уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Хүмүүнлэгийн хувьд гуррван улсын ард түмний солилцоог идэвхжүүлж, гурван талын хамтын ажиллагааны үндэс суурь бэхжих ёстой. Олон улс ба бүс нутгийн хэргийн хувьд харилцан зохицуулж, дэлхийн олон туйлт ба олон улсын харилцаанд ардчилал бий болгож, бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах ёстой. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр манай гурван улсын ард түмэн хамтран тэмцэж, нэг эвсэлд орж их дайны ялалт байгуулахад их хувь нэмэр оруулсан юм. Энэ жил их дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бид цөөнгүй арга хэмжээг тус тусдаа, эсвэл хамтран зохион байгуулсан. Эдгээр нь амжилттай боллоо. Ялангуяа би болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын талаас зохион байгуулсан ялалтын баярыг тэмдэглэх арга хэмжээнд оролцсон юм. Манай гурван тал их дайны ялалтын үр дүн болон олон улсын шударга ёсыг хамгаалъя гэж уриалсан.
Ерөнхийлөгч В.В.Путин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ирэх есдүгээр сард Хятадын ард түмний Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцвол таатай байна. Бид их дайны ялалтын үр дүн болон дэлхийн энх тайвныг хамгаалахад улам олон хувь нэмэр оруулах болно.
Эдийн засгийн хамтын ажиллагаа болоод гурван талын хамтын ажиллагаа нь түлхүү чухал салбар юм. Хятадын тал Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хил дамнасан төмөр зам, авто замын тээвэрлэлт, боомтын бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг дэс дараатай ярилцахыг дэмжиж байна. Гурван улсын эдийн засгийн эрх бүхий байгууллага яриа хэлэлцээ өрнүүлж, бэлэн болсон төслийг хэрэгжүүлж болно.
Гурван тал Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачлагыг уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна.
Гурван улсын эрх бүхий байгууллагад чиглэл өгч, эдийн засгийн коридорын урт хугацааны хөтөлбөр боловсруулж, гурван талын хөгжлийн стратегийг бодит төслөөр хэрэгжүүлэхийг санал болгож байна. ЕвроАзи тивд ийнхүү коридор байгуулах нь гурван улсын хөгжил болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой.
Би болон Ерөнхийлөгч В.В.Путины тохиролцооны дагуу бид Евро- Ази тивийн хамтын ажиллагааг торгон замын эдийн засгийн бүс болон Европ Азийн эдийн засгийн эвслийн бүтээн байгуулалттай уялдуулах болно.
Мөн Европ, Ази эдийн засгийн бүс болон Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг уялдуулан хөгжүүлэхэд таатай байна. Энэ нь тухайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр тусмаа Европ, Ази тивийн хөгжлийг урагшлуулах чухал арга хэмжээ юм.
Ийнхүү үйл явдалд бид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ыг тэргүүлэх тавцан болгох болно. Үүнд Монголын тал идэвхитэй оролцоход таатай байна. Одоогоор ШХАБ- ыг хөгжүүлэх чухал завшаан тулгарч байна. Бүс нутгийн аюулгүй байдал, холбогдох улсын эдийн засгийн байдал нь тус бүс нутагт тодорхой нөлөө үзүүлж, улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилтыг улам бэхжүүлсэн байна. Ялангуяа тус байгууллага шинэ гишүүн элсүүлж эхэлсэн нь талуудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн юм.
Хятад, Монгол, Орос гурван талын хамтын ажиллагаа нь тухайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхэд үлгэр жишээ үзүүлэх нөлөөтэй байна. Монгол Улс газар зүйн давуу талыг ашиглаж, холбогдох улс орнуудын уламжлалт харилцааг бэхжүүлж, ШХАБ-ын хүрээнд бүхий л салбарын хамтын ажиллагаанд оролцоход Хятадын тал дэмжиж байна. Мөн бид тус бүс нутгийн гишүүн улс ба ажиглагч улсын хамтын ажиллагааг цаашид ШХАБ-ын хөгжлийн чухал хэсэг болгож бүх улсын эрх ашгийг харилцан хамгаалахад сайн нөхцөл бүрдүүлэх болно.
Бидний энэ удаагийн уламжлалт уулзалт амжилттай боллоо. Цаашид гурван улсын Гадаад хэргийн яамаар ирэх жилийн тааламжтай үед гурав дахь удаагийн уулзалтыг зохион байгуулах асуудлыг санал болгож байна. Хятадын тал дараагийн уулзалтыг зохион байгуулахад бэлэн байна. Мөн ирэх жилийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад нээлттэй хандаж байгаа юм.
Ирэх жилийн тааламжтай үед дахин уулзахад бэлэн байна. Баярлалаа” гэлээ..
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС,
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТЫН
ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
Уфа хот, 2015 оны 7 дугаар сарын 9
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин,
Хатагтай, ноёд оо,
Монгол Улсын санаачлагыг дэмжин, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит уулзалтыг
зохион байгуулж байгаад баяртай байна.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний хоёрдугаар уулзалтыг зохион байгуулж байгаа оросын тал, тэр дундаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд талархал илэрхийлье.
Гурван улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалтын хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг
дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал, мөн гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай Санамж бичиг”
болон бусад баримт бичгийг ажлын журмаар тохирч, гарын үсэг зурахад бэлэн болгоод байна.
Улмаар гурван талт хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болно
Монгол Улс нь хоёр хөрштэйгөө улс төрийн болон газар нутгийн ямар нэгэн маргаангүй бөгөөд ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түвшинд,
БНХАУ-тай иж бүрэн стратегийн түвшинд хөгжүүлж, хамтын ажиллагааны бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.
Улс төрийн өнөөгийн нэн таатай харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь манай гурван талын ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж үзнэ.
Энэхүү боломжийг ашиглан хөрш орнуудын хамтын баяр -Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд урьж
оролцуулсанд болон ирэх 9 дүгээр сард Бээжин хотноо болох 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойд урьсанд талархал илэрхийлье.
Монголын тал ч чухал ач холбогдол өгч, уг ойг энэ оны 8-9 дүгээр сард тэмдэглэхээр бэлтгэж байна.
Ирэх 9 дүгээр сард Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох үеэр
дараах баримт бичигт гарын үсэг зурах саналтай байна.
Үүнд:
- “Дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр”/UNCTAD/.
- “Авто замын дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээр”/UNESCAP/.
- Гурван талын тээвэр-логистикийн хамтарсан компани байгуулах тухай холбогдох байгууллага хоорондын ерөнхий хэлэлцээр.
- Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд дараах тодорхой ажлыг хэрэгжүүлэх саналтай байна.
Үүнд:
- Гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах,
төслийн гүйцэтгэл, уялдаа холбоо, зохицуулалтыг хангах зорилго бүхий гурван талын тэгш оролцоотой төсөл, судалгааны төвийг
Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулах. Энэхүү саналыг Та бүхэнд ажлын шугамаар хүргүүлэх болно. - Монголын уул уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Орос, Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан
гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах нөхцлийг тохирох. - Байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, хамтран ажиллах.
- Гурван улсын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх болон худалдаа,
эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах. - Монгол Улс дотоодын хэрэгцээндээ зориулж ОХУ, БНХАУ-аас авч буй импортын цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг
урт хугацаанд тогтвортой байлгах, цаашид бууруулах чиглэлд хамтран ажиллах.
Дээр дурдсан асуудлыг ажил хэрэг болгох зорилгоор тогтмол механизм болон хөгжиж буй Гадаад хэргийн болон Тээврийн дэд сайд нарын түвшний
зөвлөлдөх уулзалтууд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Манай гурван улсын хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжин, бодит агуулгаар баяжина гэдэгт итгэлтэй байна.
Ирэх 2016 онд АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг манай улс хүлээн авна.
Энэ үеэр Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Владимир Владимирович, Эрхэм хүндэт дарга Си Зиньпин нартай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний
“Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах саналтай байна.
Эцэст нь, Та бүхнийг миний санаачилсан, Уфа хотод 7 дугаар сарын 1-нээс нээгдсэн гурван улсын зураачдын
“Дань Миру” уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.
Монгол Улс, ОХУ, БНХАУ -ын чухал механизмын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн дээд түвшний хоёр дахь уулзалтыг амжилттай зохион байгуулсан
оросын тал, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэе.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ОХУ-ын Уфа хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит дээд түвшний уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан гурван талын хамтын ажиллагааны механизмыг манай хөрш орнууд дэмжин, ийнхүү дээд түвшний уулзалтыг хоёр дахь удаагаа хийж байна. Энэхүү уулзалтын үеэр Монголын тал санаачлан гурван улсын хамтарсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүүлэх тохиолдолд төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийг судлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх үүрэг бүхий судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах санал тавив.
Монгол, Орос, Хятадын анхдугаар дээд түвшний уулзалт Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр болсон билээ.
Гурван улсын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх 4 баримт бичгийг байгууллаа. Юуны өмнө Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглалыг батлав. Энэхүү баримт бичиг нь гурван улсын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиглэлээр хөгжүүлэх хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлсон чухал баримт бичиг юм. Монголын талын хүсэлтээр уг замын зураглалд гол төлөв худалдаа, эдийн засгийн хамтын ажиллаагааны талаар тодорхой тусгаж, манай хөрш орнуудын хоорондох худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар төмөр замаар дамжин өнгөрүүлэх ачаа тээврийг нэмэгдүүлэх, улмаар Монгол-Орос-Хятадын төмөр замын тээвэр логистикийн компани байгуулах боломжийг судлахаар тусгасан болно. Түүнчлэн гурван улсын хооронд гадаад худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх ажлын хүрээнд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах асуудлыг тусгав.
Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах тухай Санамж бичиг, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын ерөнхий хэлэлцээр болон Хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын газар хоорондын ерөнхий хэлэлцээрт гурван улсын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурав.
Ингээд уг уулзалтын үеэр хэн, юу гэж ярьсаныг дэлгэрэнгүйгээр хүргэе.
Ц.Элбэгдорж:
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович
Путин, Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин,
Хатагтай, ноёд оо,
Монгол Улсын санаачлагыг дэмжин, Монгол Улс, ОХУ, БНХАУын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит уулзалтыг зохион байгуулж байгаад баяртай байна. Монгол Улс, ОХУ, БНХАУын гурван талын дээд түвшний хоёрдугаар уулзалтыг зохион байгуулж байгаа оросын тал, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд талархал илэрхийлье.
Гурван улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалтын хүрээнд Монгол Улс,
ОХУ, БНХАУын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал, мөн гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай Санамж бичиг” болон бусад баримт бичгийг ажлын журмаар тохирч, гарын үсэг зурахад бэлэн болгоод байна.
Улмаар гурван талт хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болно. Монгол Улс нь хоёр хөрштэйгөө улс төрийн болон газар нутгийн ямар нэгэн маргаангүй бөгөөд
ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түвшинд, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түвшинд хөгжүүлж, хамтын ажиллагааны бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. Улс төрийн өнөөгийн нэн таатай харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь манай гурван талын ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж үзнэ.Энэхүү боломжийг ашиглан хөрш орнуудын хамтын баяр –Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд урьж оролцуулсанд болон ирэх 9 дүгээр сард Бээжин хотноо болох 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойд урьсанд талархал илэрхийлье. Монголын тал ч чухал ач холбогдол өгч, уг ойг энэ оны 8-9 дүгээр сард тэмдэглэхээр бэлтгэж байна. Ирэх 9 дүгээр сард Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурах саналтай байна.
Үүнд:
“Дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр”/UNCTAD/.
“Авто замын дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээр”/UNESCAP/. Гурван талын тээвэр-логистикийн хамтарсан компани байгуулах тухай холбогдох байгууллага хоорондын ерөнхий хэлэлцээр.
Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд дараах тодорхой ажлыг хэрэгжүүлэх саналтай байна.
Үүнд:
Гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн гүйцэтгэл, уялдаа холбоо,зохицуулалтыг хангах зорилго бүхий гурван талын тэгш оролцоотой төсөл, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулах. Энэхүү саналыг Та бүхэнд ажлын шугамаар хүргүүлэх болно.
Монголын уул уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Орос, Хятадын нутаг дэвсгэрээрдамжуулан гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах нөхцлийг тохирох.
Байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, хамтран ажиллах.
-Гурван улсын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах
явцыг өргөжүүлэх болон худалдаа,эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох
байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах.
-Монгол Улс дотоодын хэрэгцээндээ зориулж ОХУ, БНХАУаас авч буй импортын
цахилгаан эрчим хүчний үнэ тарифыгурт хугацаанд тогтвортой байлгах,
цаашид бууруулах чиглэлд хамтран ажиллах.
Дээр дурдсан асуудлыг ажил хэрэг болгох зорилгоор тогтмол механизм болон
хөгжиж буй Гадаад хэргийн болон Тээврийн дэд сайд нарын түвшний зөвлөлдөх
уулзалтууд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Манай гурван улсын хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжин, бодит агуулгаар
баяжина гэдэгт итгэлтэй байна. Ирэх 2016 онд АСЕМын Дээд хэмжээний уулзалтыг
манай улс хүлээн авна. Энэ үеэр Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Владимир Владимирович,
Эрхэм хүндэт дарга Си Зиньпин нартай Монгол Улс, ОХУ, БНХАУын дээд түвшний
“Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах саналтай байна.
Эцэст нь, Та бүхнийг миний санаачилсан, Уфа хотод 7 дугаар сарын 1нээс
нээгдсэн гурван улсын зураачдын “Дань Миру” уран зургийн үзэсгэлэнг үзэж
сонирхохыг урьж байна.Монгол Улс, ОХУ, БНХАУын чухал механизмын эрх зүйн
үндсийг бүрдүүлсэн дээд түвшний хоёр дахь уулзалтыг амжилттай зохион байгуулсан
оросын тал, тэр дундаа ОХУын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэе.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Си Зиньпин: Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч В.В.Путин, эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны есдүгээр сард бид Душанбе хотод гурван улсын төрийн тэргүүн нарын анх удаагийн уулзалт зохион байгуулснаар гурван талын хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Энэ нь гурван улсын хамтын хөгжлийг бэхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр гаргасан чухал шийдвэр мөн. Бидний тохиролцооны дагуу гурван тал Гадаад дэд сайдын зөвлөлдөх уулзалтын механизм байгуулж, гурван удаагийн уулзалт хийсэн юм. Гурван талын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран судалж, хамтын ажиллагааны сайн санаачлага дэвшүүлсэн бөгөөд зарим төсөлд ахиц гарч амжсан байна.
Гурван тал эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурах болсноор гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны замын зураг гарах болно. Энэ нь бидний хамтын ажиллагааны амжилт байдаг юм. Мөн цаашдын хамтын ажиллагааг чиглүүлэх баримт бичиг байна, үүнд би сэтгэл ханамжтай байдаг. Хятад-Орос, Хятад- Монгол, Орос-Монгол бие биеийн хөрш бөгөөд стратегийн түнш байдаг юм. Гурван талын хамтын ажиллагаа явуулах сайн үндэс их боломжтой байдаг. Бид стратегийн болон гурван талын бүхий л салбарын хамтын ажиллагаа явуулах нь зүйтэй байна. Улстөрийн хувьд харилцан итгэлцлийг бэхжүүлж харилцан дэмжиж гурван улсын хувь заяа нэгдэх ёстой.
Эдийн засгийн хувьд харилцан нээлттэй байж, бие биеийн хөгжлийн стратегийг уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Хүмүүнлэгийн хувьд гуррван улсын ард түмний солилцоог идэвхижүүлж, гүрэн талын хамтын ажиллагааны үндэс суурь бэхжүүлэх ёстой. Олон улс ба бүс нутгийн хэргийн хувьд харилцан зохицуулж, дэлхийн олон туйлт ба олон улсын харилцаанд ардчилал бий болгож, бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах ёстой. Дэлхийн хоёрдугаар их дайны үеэр манай гурван улсын ард түмэн хамтран тэмцэж, нэг эвсэлд орж их дайны ялалт байгуулахад их хувь нэмэр оруулсан юм. Энэ жил их дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бид цөөнгүй арга хэмжээг тус тус, эсвэл хамтран зохион байгуулсан байна. Амжилттай болсон байна. Ялангуяа би болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын талаас зохион байгуулсан ялалтыг тэмдэглэх арга хэмжээнд оролцсон юм. Бид гурван тал их дайны ялалтын үр дүн болон олон улсын шударга ёсыг хамгаалъя гэж уриалсан байна.
Ерөнхийлөгч В.В.Путин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сард Хятадын ард түмний Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоход таатай байна. Бид их дайны ялалтын үр дүн болон дэлхийн энх тайванг хамгаалахад улам олон хувь нэмэр оруулах болно.
Эдийн засгийн хамтын ажиллагаа болоод гурван талын хамтын ажиллагааны түлхүү чухал салбар байна. Хятадын тал Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хил дамнах төмөр зам, авто замын тээвэрлэлт, боомтын бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг дэс дараатай ярилцахыг дэмжиж байна. Гурван улсын эдийн засгийн эрх бүхий байгууллага яриа хэлэлцээ өрнүүлж, бэлэн болсон төслийг хэрэгжүүлж болно.
Гурван тал Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачлагыг уялдуулж, Хятад, Монгол, Орос эдийн засгийн коридор байгуулахыг хүсэж байна.
Гурван улсын эрх бүхий байгууллагад чиглэл өгч, эдийн засгийн коридорын урт хугацааны хөтөлбөр боловсруулж, гурван талын хөгжлийн стратегийг бодит төслөөр хэрэгжүүлэхийг санал болгож байна. Евро Ази тивд ийнхүү коридор байгуулах нь гурван улсын хөгжил болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой.
Би болон Ерөнхийлөгч В.В.Путины тохиролцооны дагуу бид Евро- Ази тивийн хамтын ажиллагааг харгалзаж, торгон замын эдийн засгийн бүс болон Европ Ази эдийн засгийн эвслийн бүтээн байгуулалттай уялдуулах болно.
Мөн Евро Ази эдийн засгийн бүс болон Хятад, Орос, Монгол эдийн засгийн коридорын бүтээн байгуулалттай уялдуулан хөгжүүлэхэд таатай байна. Энэ нь тухайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа тэр тусмаа Евро Ази тивийн хөгжлийг урагшлуулах чухал арга хэмжээ нь байдаг юм.
Ийнхүү үйл явдалд бид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ыг тэргүүлэх тавцан болгох болно. Монголын тал идэвхитэй оролцоход таатай байна. Одоогоор ШХАБ- ыг хөгжүүлэх чухал завшаан тулгарч байна. Бүс нутгийн аюулгүй байдал, холбогдох улсын эдийн засгийн байдал нь тус бүс байгууллагад тодорхой нөлөө үзүүлсэн ч улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зорилтыг улам бэхжүүлсэн байна. Ялангуяа тус бүс байгууллага шинэ гишүүн элсүүлж эхэлсэн нь талуудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн юм.
Хятад, Монгол, Орос гурван талын хамтын ажиллагаа нь тухайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхэд үлгэр жишээ үзүүлэх нөлөөтэй байна. Монгол улс газар зүйн давуу талыг ашиглаж, холбогдох улс орнуудын уламжлалт харилцааг бэхжүүлж, ШХАБ-ын хүрээнд бүхий л салбарын хамтын ажиллагаанд оролцоход Хятадын тал дэмжиж байна. Мөн бид тус бүс нутгийн гишүүн улс ба ажиглагч улсын хамтын ажиллагааг цаашид ШХАБ-ын хөгжлийн чухал хэсэг болгож бүх улсын эрх ашгийг харилцан шингэхэд сайн нөхцөл бүрдүүлэх болно.
Бидний энэ удаагийн уламжлалт уулзалт амжилттай болсон байна. Цаашид гурван улсын Гадаад хэргийн яамаар ирэх жилийн тааламжтай үед гурав дахь удаагийн уулзалт зохион байгуулах асуудлыг санал болгож байна. Хятадын тал дараагийн уулзалтыг зохион байгуулахад бэлэн байна. Мөн ирэх жилийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулахад нээлттэй хандаж байдаг юм.
Ирэх жилийн тааламжтай үед дахин уулзахад бэлэн байна. Баярлалаа.
В.И.Путин: Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрхэм хүндэт БНХАУ-ын дарга Си Зиньпин,
Эрхэм хүндэт нөхөд өө,
Өнгөрсөн жил Душанбед бид хөрш гурван орны хамтын ажиллагааны шинэ механизмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд хэмжээий уулзалтыг анх удаа зохион байгуулсан юм .Дорнын цэцэн үгэнд “Мянган ли-д хүрэх зам анхны алхмаас эхэлдэг” гэдэгчлэн тэр уулзалт зөв чиглэлд хийгдсэн. Гурван талт уулзалтаар түнш бүрийн сонирхлыг харгалзан үзнэ гэдэг нь хоёр талын яриа хэлэлцээ хийхээс төвөгтэй боловч ОХУ, Монгол Улс, БНХАУ гэсэн ойр хөрш гурван орныг баялаг түүхэн уламжлал, найрамдал, сайн хөршийн харилцаа холбож байдаг. Бид ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд ямар их нөөц бололцоо байдгийг ойлгосон.
Өнөөдөр бид зарим нэг дүгнэлтийг хийх гэж байна. Бүтэн жил өнгөрөөгүй байхад Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд гурван удаа уулзалт хийлээ. Өнгөрсөн тавдугаар сард Уфа хотод зам тээврийн байгууллагуудын удирдлага цугларч уулзсан. ОХУ-ын тал энэ үеэр Замын зураг гаргах баримт бичгийг санал болгосон.
Гурван тал улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, олон улсын зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр Замын зургийг ашиглаж болох юм. Үүнээс гадна Гурван талт уулзалтын хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын ерөнхий хэлэлцээр болон Хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын газар хоорондын ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав.Мөн УБТЗ-ын бааз дээр тулгуурлан тээврийн коридор байгуулах, аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг холбогдох байгууллага нь боловсруулж байна. Аялал жуулчлалын маршрут гаргах чиглэлээр ярилцсан. “Их цайны зам”, “Евроазийн од” буюу Бээжин-Чита-Улаан-Үд, Эрхүү гэсэн аялал жуулчлалын хамтарсан кластер байгуулах талаар хамтарсан тодорхой төслүүд ярьсан” гээд өнгөрсөн жил Улаанбаатарт Халх голын ялалтын 75 жилийн ой, өнгөрсөн 5 дугаар сард Москвад эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэсэн бол ирэх 9 дүгээр сард Дэлхийн хоёрдугаар дайн төгссөний 70 жилийн ойго Бээжинд тэмдэглэх гэж байгаагийн ач холбогдлыг үгийнхээ төгсгөлд дурдлаа.