Categories
мэдээ спорт

Шүдлэн нас 14.00 цагаас гарааны зурхайгаас хөдөлнө

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлж байгаа билээ.

Уралдааны цагийн хуваарийг дэлгэрэнгүй хүргэж байна.

Сар, өдөр

Цаг

Гариг

Зохион байгуулах ажил

07 дугаар сарын 10

08:00-11:00

Баасан

Хязаалан насны морьдын уралдаан

14:00-16:20

Шүдлэн насны морьдын уралдаан

07 дугаар сарын 11

08:00-11:40

Бямба

Азарганы уралдаан

14:00-16:20

Их насны морьдын уралдаан

07 дугаар сарын 12

07:00-09:20

Ням

Соёолон насны морьдын уралдаан

10:30-12:30

Дааганы уралдаан

07 дугаар сарын 13

07:00-09:20

Даваа

Эрлийз дээд насны морьдын уралдаан

/азарга, их нас, соёолон/

10:30-12:30

Эрлийз дунд насны морьдын уралдаан

/шүдлэн, хязаалан/

13:00-13:05

Уяачдын наадмын нээлтийн үйл ажиллагаа явагдана.

12:00-15:00

Жороо морины тойргийн уралдаан

14:00-16:00

Эрлийз бага насны морьдын уралдаан /даага/

Categories
мэдээ спорт

Бөхчүүдийг орой 18 цаг хүртэл бүртгэнэ

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдийн нэрсийг өчигдөр бүртгэж эхэлсэн. Бөхчүүдийн бүртгэл өнөөдөр 10.00-18.00 цагийн хооронд явагдаж дуусах юм байна. Энэ заасан хугацаанд амжиж бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг МҮБХ-оос анхааруулав. Энэ жилийн баяр наадмаар 512 бөх зодоглох ёстой юм.

Categories
мэдээ спорт

Монголын баг мөнгөн медаль хүртжээ

Энэ өдрүүдэд БНСУ-ын Гванжу хотноо оюутны зуны “Универсиад” XXVIII наадам үргэлжлэн явагдаж байгаа юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн хийн гар бууны төрөлд Монголын баг мөнгөн медаль хүртсэн байна. Энэ дасгалд ОУХМ Э.Даваахүү 575 оноогоор VII, спортын мастер Э.Бадамгарав 572 оноогоор XV, спортын мастер О.Төгөлдөр 567 оноогоор XXIV байр эзэлж, багаараа мөнгөн медаль хүртжээ.

Categories
мэдээ спорт

Буриад сурын харваанд хошой мэргэн О.Сүхбаатар түрүүлжээ

Өчигдөр болсон буриад сурын харваанд 160 харваач найман зурхайд цэц мэргэнээ сорьж, дүнгээ гаргалаа. Үндэсний их баяр наадмын буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Баяндун сумын харваач, буриад сурын хошой мэргэн О.Сүхбаатар түрүүлж гоц мэргэнийн болзол хангав. Харин Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, “Хангарьд” спорт хорооны харваач Н.Өлзийхутаг, “Алдар” спорт хороо харваач Б.Батбаатар нар удаалав. Харин эмэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн уугуул, Сүхбаатар дүүргийн тамирчин Ж.Нямдаваа түрүүлж хошой мэргэн боллоо. Тэгвэл Дорнодын Хөлөнбуйр сумын харваач Ч.Гандаваа дэд байрт шалгарсан бол Өмнөговь аймаг Баяндалай сумын харваач Б.Сугар гуравдугаар байр эзэлсэн байна. Түүнчлэн буриад сураар Н.Өлзийхутаг, Д.Чулуунбаатар, Ж.Баттөмөр нар спортын мастер цолын болзолыг хангаснаас гадна дэд мастер цолны болзолыг Б.Мөнхтөр, Ж.Болд, Б.Пүрэвсурэн, З.Сүлдболд, Б.Пүрэвжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбаатар, Э.Ганчулуун нар биелүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Харваачдад цол нэмэх хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.07.09/ Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг өргөн барилаа.

Жил бүрийн Улсын Их баяр наадмаар Үндэсний сурын харвааны төрөлд ганцхан төрлийн цол олгож байгаагаас харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардалага үүссэн. Иймээс уг хуулийн төслийг боловсруулан өргөн барьж байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцууллаа. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд 3 дугаар байр эзэлсэн харваачид “Гоц харваач” цол, 2 дугаар байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол олгохоор тусгасан байна.

2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулиар үндэсний сурын харваачдад Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын мэргэн цол олгодог байна. Монгол Улс түүхэндээ Үндэсний их баяр наадмыг 94 удаа тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 90 харваачид “Улсын мэргэн” цол олгожээ. Монгол үндэсний сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч, сүүлийн жилүүдэд өрсөлдөөн нэмэгдэж байгаа ба энэ жил 800 гаруй харваач Улсын мэргэн цолны төлөө өрсөлдөх юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, цэргийн ёслолын жагсаал хийлээ

Өнөөдөр монгол төрийн далбааны өдөрт зориулж цэргийн ёслолын жагсаал боллоо. Төрийн далбааны өдрийн ёслолд УИХ-ын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын зарим гишүүд, зэвсэгт хүчний удирдлагууд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд хүрэлцэн ирж оролцов. Төв талбайд болсон энэ жагсаалыг Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний захирагч, хошууч генерал Б.Баярмагнай командлав. Тэрбээр жагсаалыг командалж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд илтгэл өгсөн юм. Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Бригадын генерал Д.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллав.

Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн цэргийн ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Батлах хамгаалах их сургуулийн 1800 гаруй цэргийн алба хаагчид оролцсон юм. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулж байсан юм. Жил бүрийн энэ өдөр болдог цэргийн ёслолын жагсаалыг гэрэл зургийн сурвалжлагаар хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Чингисийн талбайн хоёр талын замыг хаана

10.00 цагаас 01.00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн баруун зүүн замыг Наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс хаана.

Хөтөлбөр

-10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол
-12.00-12.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол

-15.00-19.00 Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт
– 19.00-21.00 Дээлтэй монгол наадам

– 21.00-22.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол
– 22.00-01.00 Учиртай гурван толгой дуурь

2015 оны 07 сарын 11-ний бямба гарагт

10.00 -11.20 Төрийн их цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэнрүү залах ёслолын үеэр Их эзэн Чингис хааны талбайн баруун зүүн замыг хааж, туг Төв цэнгэлдэх хүрээлэнрүү явах үед Олимпийн гудамж, Их монгол улсын гудамж, Гандигийн гудамж хаагдана.

21.00-00.00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатар үдэш” тоглолттой тул талбайн баруун болон зүүн замыг хаана.

2015 оны 07 сарын 12-ны ням гарагт

20.00 цагаас Үндэсний их Баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордонлуу залах ёслолын үеэр Их эзэн Чингис хааны талбайн баруун зүүн замыг хааж, туг Төв цэнгэлдэх хүрээлэнрүү явах үед Олимпийн гудамж, Их монгол улсын гудамж, Гандигийн гудамж хаагдана.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч таа бүхнийг дээрх цагуудад, заагдсан гудамж замуудаас бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРААС ЗӨВЛӨЖ БАЙНА.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худаг тоос ихтэй байна

Хүй долоон худагт салхитай, тоос ихтэй байгаа нь хурдан морь унаж буй унаач хүүхэд, морьдын хувьд нэлээд хүндрэлтэй байдал үүсгээд байна. Тиймээс морьдыг гарааны зурхай руу тууж явахдаа хэт их хурдлуулахгүй байх, унаач хүүхдүүдийг зутраахгүй байх тал дээр наадмын комисс сайн ажиллахгүй цаг авлаа гэсэн шүүмжлэлийг наадамчин олон хэлж байна.

Categories
мэдээ спорт

Шагайн харваа үргэлжилж байна

Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын шагайн харваа өнөөдөр өглөө Шагайт асарт эхэлсэн билээ. Шагайн харваанд 50 багийн 452 харваач оролцож байна. Энэ жилийн наадамд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 42, Монгол Улсын Дархан мэргэн 24, Монгол Улсын Гарамгай мэргэн 33, Монгол Улсын Мэргэн 28, Монгол Улсын Дэд мэргэн 47, Харьшгүй мэргэн 12, Аймгийн гоц мэргэн 78 харваач оролцож байгаа аж. Нийт оролцогчдын 53.7 хувь нь цолтой харваач юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ө. Пүрэвбаатарын загал үрээ түрүүлэв

Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хязаалан нас барианд орж ирлээ.

Энэ жилийн түрүүгээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө. Пүрэвбаатарын загал үрээ түрүүлэв. Тэрээр “Энэ жилийн хувьд анх удаа улсын баяр наадамд түрүү авлаа. Өнгөрсөн жил шүдлэн насанд бор үрээ минь аман хүзүүдэж мөн таван айраг авсан юм” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.