Categories
мэдээ улс-төр

Шинэ онгоц авах хөрөнгө шийдэгджээ

Өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинээр худалдан авах агаарын хөлгийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн газраас БОИНГ компаниас дөрвөн агаарын хөлөг шинээр худалдан авахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд худалдан авах Б767-300 ER загварын агаарын хөлгийн төлбөрт шаардлагатай 114 сая 450 мянган ам.долларын эх үүсвэрийг Засгийн газрын богино хугацааны баталгааг үндэслэн дотоодын санхүүгийн зах зээлээс санхүүжүүлэхээр болсон байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүх, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт Засгийн газрын тогтоолоор даалгажээ. БОИНГ компаниас ирүүлсэн сүүлийн үеийн мэдээгээр манай захиалгын Б767-300 ER агаарын хөлөг будалтаас гарч, шалгах нислэгээ хийгээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

Их Монгол Улс байгууллагдсаны 809, Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр нь 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.

2015 оны 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

Баяр наадмын өдрүүдэд 10-16 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

“Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцахаар болсон байна.

Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн туслам, Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ.

Баяр наадмын өдрүүдэд ард иргэдэд доорхи сэрэмжлүүлгийг хүргэж байна

  • Таны эрүүл мэнд таны гарт
  • Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Осол гэмтлээс сэргийлэх, холын замд хурд тохируулан явах
  • Наранд цохиулахаас сэргийлж, нарны малгай, хаалт хэрэглэх, удаан хугацаагаар наранд байх, хэт халууцахаас сэргийлэх
  • Бага насны хүүхэд болон хараа хяналт тавих шаардлагатай жирэмсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхаарал халамж тавих
  • Голын усанд болгоомжтой орох, үер усны аюулаас сэрэмжлэх
  • Гэр орон, объектод галын аюулгүй байдлыг хангах
  • Xоолоо тохируулан идэх, хэт их хэмжээгээр өөх тостой хоол идэхийг цээрлэх, өөх тостой хоол идсэний дараа хүйтэн ундаа уухгүй байх, архи уухыг цээрлэх
  • Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдолд гараа заавал угаах
  • Гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж, хэрэглэж хэвших

Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд

– Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа зөвшөөрөлтэй, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэх

– Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах

-Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх

– Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад зууш, сүү сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд зөв, цэвэр хадгалах

– Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх

– Өөрсдөө болон хүүхэд багачуудад буцалгаагүй түүхий ус уулгахгүй байх

– 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх

– Хүн бүр 1 удаагийн аяга хэрэглэх эсвэл өөрсдөө аягатай байх бэлтгэлийг хангах нь энэ цаг үед тохиромжтой

– Эдгээр түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдхүүнийг нөөцлөхгүйгээр нэг удаа хэрэглэх хэмжээндээ тохируулан авах

– Хоол хүнсээ ялаанаас сайтар хамгаалах

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа: Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр тайлагналаа.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт тайлангийн хугацаанд тус Байнгын хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийхэд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа нар байлцав.

2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо 12 удаа, гишүүдийн 73.8 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, 25 асуудал хэлэлцэн, энэ хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 хууль, 1 тогтоолын төсөл хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлж батлуулсныг байнгын хорооны дарга Д.Батцогт мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэлээ.

Мөн тус байнгын хорооны бүрэлдэхүүнд байдаг “Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо” хуралдаж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Тус байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд бие даасан хууль нэг, Улсын Их хурлын тогтоол нэг, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 3 хууль, хуулийн төсөл буцаах тухай нэг тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн батлуулжээ. Хүүхэр харах үйлчилгээний тухай хууль, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого болон Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг батлан гаргасан нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой ажил болсныг байнгын хорооны дарга онцолсон юм. Түүнчлэн байнгын хорооны тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлээр ахлуулсан “Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах болон тэтгэврийн зээлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаар ахлуулсан “Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх” үүрэг бүхий ажлын хэсэг тус тус байгуулагдан ажилласан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулсан “Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний тухай” байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж, Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Байнгын хороо “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” болон “Элэгний хорт хавдартай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг холбогдох яамдтай хамтран зохион байгуулжээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, хаврын чуулганы үеэр хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлуудтай холбоотой хуулиудад онцгой анхаарал хандуулж ажиллах зорилгоор “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих” хориод гишүүний бүрэлдэхүүнтэй лобби бүлэг Улсын Их Хуралд байгуулагдан ажиллаж байна. Аливаа хуулиуд хоорондоо уялдаатай, цогц байж сайн хэрэгждэг учир хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн чиглэлээр Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэр бүлийн тухай хуулиудад онцгой чухал заалтуудыг оруулж чадсан. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ялангуяа бага насны хүүхдүүдийг осол эндэгдлээс сэргийлэх зорилгоор олон чухал заалтуудыг оруулж өгсөн. Хүүхдийн сантай хамтарч хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Хүүхдийн төлөө ногоон аян”-ыг улс орон даяар хэрэгжүүлснээр нийт 22 мянган саналыг хөдөө орон нутаг, аймаг, нийслэл, дүүргээс ирүүлээд байна. Эдгээр саналууд Хүүхэд хамгаалалын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулиудын төсөлд тусгахад чухал хувь нэмэр болох саналууд байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн хангамжийн талаар ойрын 5, 10, 20 жилд хүрэлцээ нь ямар байх, санхүүжилт нь ямар байх чиглэлээр нарийвчилсан судалгаа гаргуулж авсан. Түүнчлэн манай байнгын хорооны гишүүд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт өгөөд байна гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн олон ажлуудаас олон нийтийн анхаарлыг татаж байгаа гол хуулиудын нэг бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль байсан. Түүнчлэн Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого ахмадуудын болоод ирээдүйд тэтгэвэр авагчдын анхааралд байлаа. Энэ хоёр хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллах явцад ямар нэгэн улс төрийн санал зөрөлдөөн гарахад дор бүрд нь шийдэж, намууд болон бүлгүүд, эмэгтэй гишүүд, хууль санаачлагч, байнгын хороодын гишүүдийн саналуудыг бүрэн тусгасан байдлаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдан гарлаа. Энэ хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөнө. Энэ намрын Улсын Их Хурлын ээлжит чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг батлуулахад идэвхтэй оролцох үүрэг хариуцлага тулгарч байгаа. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлагдсанаар ирэх 20-30 жилд тэтгэвэр авах хүмүүсийн тэтгэврийн бодлого ерөнхий чигээ олсон гэж хэлж болно. Учир нь хүн ам зүйн хувьд Монгол Улс наслалт ихтэй улсын тоонд орох түүхэн он жил 2015 оноос эхэлж байгаа. 2015 оноос хойш манай улсад ахмад настны тоо хүн амд харьцуулсан харьцаа цаашид өсөх хандлага бий болж байгаа. Энэ хандлагад нийцүүлж Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого хэлэлцэгдэж батлагдсан гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хамгийн залуу начинд Д.Ононгийн даагыг бэлэглэхээр болжээ

Монголын Залуучуудын холбоо нь Үндэсний их баяр наадмаар тав давж, улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай. Энэ уламжлал 1994 оноос эхэлж, улсын аварга Д.Сумьяабазар анхны даагыг хөтөлж байсан бол тэр цагаас хойш 21 залуу начин хурдан удмын даага бэлгэнд аваад байгаа юм. Энэ жилийн хувьд хамгийн залуу начинд Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн адуун сүргийн хурдан удмын хүлэг бэлэглэхээр болсон байна. Өнгөрсөн жилийн хурдан удмын дааганы эзнээр Цагаан морин жилд мэндэлж, морин жилд начин цол авсан “Завхан” дэвжээний бөх, залуу начин Б.Бадамсүрэн тодорч байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт энэ сарын 15 хүртэл үйлчлэхгүй

Замын цагдаагийн газраас наадмын мэнд хүргэж, иргэдэд хэрэгтэй дараах мэдээллийг хүргэж байна.

Үндэсний их баярын замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар:
– Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хөдөлгөөн зохицуулах хяналт тавих чиг үүрэгтэйгээр 25 газар, хэлтсийн нийт 503 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ба Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн 50 алба хаагч нэмэгдлээр ажиллана.
– 2015 оны 7-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
– Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах, Ногоон орчин буюу автомашингүй бүсийг бүрдүүлнэ.
– Баяр наадмын өдрүүдэд “Рэйлбус” өдөрт 3 удаа төмөр замын Амгалан өртөөнөөс Дунд голын зогсоол, Улаанбаатар өртөө, Хархорин худалдааны төв, 5-н шар гэсэн буудлуудыг дамжин Хүй долоон худгийн орчим “Давааны зөрлөг” хүртэл үйлчлэх бөгөөд Рэйлбусын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү, Давааны зөрлөг /Эмээлт/ -өөс Хүй долоон худгийн төв талбай хүртэл мөн үнэ төлбөргүй автобусаар үйлчилнэ.
– Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын томоохон автозогсоолыг бүрэн дүүрэн ашиглах, наадамчдын ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Дүнжингарав худалдааны төв /4500-аас их/, Мишээл экспо /700-800/ зэрэг газруудад үнэ төлбөргүй автозогсоол ажиллах бөгөөд “Дүнжингарав-Төв цэнгэлдэх-Мишээл экспо” чиглэлийн үнэ төлбөргүй автобус үйлчилнэ.

Нөөц зогсоолын талаар

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд ямар нэг зөвшөөрөл шаардахгүйгээр Нарантуул ОУХТ /4-5мянга/, ЗЦГ /70-100/, Соёолж /35-40/, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн /400-500/, Зам тээврийн яам /100-150/, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /300-400/ зэрэг байгууллагуудын автозогсоолыг иргэд ашиглах боломжтой. 2015 оны 07-р сарын 12-ны өдөр Хурдан морины соёолон насны морьд уралдах үеэр авто замын ачаалал нэмэгдэх үед доорх байршлуудыг ашиглахаар төлөвлөж байна. “Г”, Хөх “М”, “Ү” зогсоолын орчимд аюулгүйн тойргын зүүн урд хэсгийн шороон хэсэгт, Уяачдын хотхоны урд талд буюу үйлчилгээний тойргын хойд хэсэгт хязгаарлалтын зооны ард шороон хэсэгт, “А”, “Дк”, “Ж” зогсоолын орчимд Улаан “М” зогсоолын урд талын шороон хэсэгт тээврийн хэрэгслүүдийг байрлуулна.
Дүнжингарав худалдааны төв рүү 7 сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт их багтаамжийн 181 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 98 автобус Нарны гүүрээр очиж үйлчилнэ.
– Түүнчлэн үндсэн замналаараа явж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 120 мянгатын автобусны зогсоолд бусад чиглэлийн 127 автобус зогсож наадамчдад үйлчилнэ.
– Наадмын өдрүүдэд Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.
– Замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд 2015.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс өмнө 2 цагийн өмнө ЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
– Замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд 2015.07.12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг 07:00 – 09:00 цагийн хооронд зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа “Г, Ү” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
– 2015.7.13-ны өдөр Хүй долоо худагт болох уяачдын наадамд Улсын наадмын “А, Ж, Дk, Г, Ү, М” зөвшөөрөлөөр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тус тусын үсгээр тэмдэглэсэн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна.

БАЯР НААДМЫН ЗӨВШӨӨРӨЛ

Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд А, Ж, Dk, Ү, Г, М /хөх/, М /улаан/ гэсэн 7 төрлийн зөвшөөрөл олгогдоно.
“А” – Баяр наадмыг зохион байгуулах төв коммис
“Ж” – Нийслэлийн аялал жуулчлалын газар
“D” – Гадаад харилцааны яам
“Ү” – Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс
“М /улаан/”, “М /хөх/” ,“Г” –Замын цагдаагийн газрын дүүргүүд дэхь ЗЦТ-аас олгоно. “М /улаан/” “M /хөх/” “Г”

Төв цэнгэлдэх орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын талаар

“А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюун түлхүүр” сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад “Dk” зогсоолын хойд талд барилгын талбайд байрлана.
“Ж” зөвшөөрөл нь “А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойдталд тэмдэгт заасан газар байрлуулна.
“D” зөвшөөрөл “А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруунталд тэмдэгт заасан газар байрлуулна.
“Ү”, “Г” зөвшөөрөл ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урд зогсоол, мөн “Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршлын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.

Хүй долоо худаг орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын талаар

Г”, “Ү”, “М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоо худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.
А”, “Ж”, “ДК”, “М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр даваад Хүй долоо худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ:

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 618 , туслах 17 чиглэлд бага оврын 90, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 4, нийт 730 автобус ажиллана.

Хүй долоо худаг явах автобусны чиглэл:

Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоо худаг явах том оврын 20 автобуснууд жилийн өндөрлөгөөс хөдөлж, Энхтайваны гүүрний доогуур гараад Механик Инженерийн сургуулийн баруун хойд уулзвараар баруун гар тийш эргэж Нарны гүүрээр давж Нарны зам руу орно.
Хүй долоо худаг руу эргэхдээ эхний гарцаар баруун гар тийш эргэж, Нийтийн тээврийн зогсоол бүхий тэмдэгт газар автобуснуудаа байрлуулна.
Хүй долоо худгаас буцаж ирэхдээ Энхтайваны өргөн чөлөөгөөр явж байгаад 10 хорооллын гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэж Нарны замаар яваад ЗЦГ-ын баруун урд уулзвараар баруун гар тийш эргэж, Их Монгол Улсын гудамж, Гандийн гудамжаар яваад 40 жилийн өндөрлөгийн ард зогсоно. Нийт 20 том оврын автобус үйлчилнэ. \Автобусны нэг эргэлт нь 3 цаг\

Анхааруулга:

– Наадмын хөтөлбөрт хуваарийн дагуу цагаа зөв зохицуулах
– Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчихгүй байх
– Согтууруулах ундааны зүйл /Архи, пиво, айраг/ хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх.
– Хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд тээврийн хэрэгсэлд зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг зүүлгэж тээвэрлэх.
– Хүүхэд төөрөх, зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлж тэдэнд тавих хараа хяналтыг сайжруулах.
– Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх
– Жолооч нар явган зорчигч нарт хүндэтгэлтэй хандаж, зам тавьж өгөх
– Явган зорчигчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын зорчих хэсэг дээгүүр явахгүй байх
– Зөвшөөрлийн ард заагдсан замаар явж, автомашинаа зогсоолын талбайд зөв байрлуулах
– Зохицуулагчийн дохиог биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцох.
– Автомашин дотроо ил задгай эд зүйлээ үлдээх, хулгайд алдахаас сэргийлэх.
– Бусдын хөдөлгөөнд саад болж Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон газарт тээврийн хэрэгслийг байрлуулж зогсоохгүй байхыг Замын Цагдаагийн газраас анхааруулж байна.

Шаардлагатай албаны утасны жагсаалт

  1. 102 -Зам тээврийн осол хэргийн дуудлага хүлээн авна.
  2. 93020111 -Замын цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээ мэдээлэл хүлээн авна.
  3. 93029603 -Авто радио ФМ 96.3 Замын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
  4. 93021109 -БЗД дэх ЗЦТасаг.
  5. 93021226 -ХУД дэх ЗЦТасаг.
  6. 93021828 -БГД дэх ЗЦТасаг.
  7. 93049999 -СБД дэх ЗЦТасаг.
  8. 93021118 -СХД дэх ЗЦТасаг.
  9. 93020009 -ЧД дэх ЗЦТасаг.
Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа-2”-ын ус, дулаан хангамж бэлэн боллоо

“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг хэрэглээний халуун ус, дулаанаар хангах Ус дулаан дамжуулах найман төвийг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

БХБЯ-ны “Дэд бүтэц” төслийн нэгж 2013 онд “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын 10 хэсэгт 10 ширхэг ус дулаан дамжуулах төвийг барьсан бөгөөд барилга угсралтын ажлыг бүрэн хийж өнгөрөгч онд Ус дулаан дамжуулах 2 төвийг хийж ашиглалтанд өгсөн. Уг дэд станцаас Буянт-Ухаа-1 хорооллыг ус дулаанаар хангаж байгаа билээ.

Харин төслийн хүрээнд хийгдсэн үлдсэн 8 ширхэг УДДТ-ийн барилга угсралт болон тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд бүрэн хийгдэж зургадугаар сарын 15-нд техникийн комиссыг ажиллууллаа. Дэд бүтэц төслийн нэгжийн шийдвэрээр 8 хүний бүрэлдэхүүнтэй захиалагч, ашиглагч, зохиогч, гүйцэтгэгч байгууллагууд хамтран шинээр барьсан ус дулаан дамжуулах төвүүдийн гүйцэтгэл, ажлын чанар, холбогдох акт, баримтуудтай газар дээр нь үзэж танилцсан байна. Техникийн комиссын бүрэлдэхүүнд ашиглагч, захиалагч талуудаас гадна Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын албаны хүмүүс газар дээр нь ажиллаж холбогдох техник, аюулгүй байдалыг бүрэн хангасан гэж үзсэн бөгөөд техникийн комиссын дүгнэлтээр өгсөн холбогдох үүрэг даалгавруудыг хийж гүйцэтгэн улсын комисс ажиллуулахад бэлэн боллоо. Улсын комиссыг энэ сарын 20-нд ажиллуулахаар тохиролцсон байна.

Тус ажлын гүйцэтгэгчээр “МВС” ХХК, “Ви Ти Икс” ХХК-иудын түншлэл ажиллаж, зураг төсөвийг “Бум халаалт” ХХК боловсруулсан байна. Буянт-Ухаа орон сууцны хорооллын 10 хэсгийн 10 ширхэг ус дулаан дамжуулах төвүүд нь цагт 27,8 Гкал халаалт, 37,7 Гкал халуун усаар хэрэглэгчдийг хангах хүчин чадалтай бөгөөд нийт 2,497 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэжээ.

Categories
мэдээ улс-төр

А.Бакей: Ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 15-нд хийхээр төлөвлөж байна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны хаврын элжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл өглөө.

Байнгын хорооны дарга А.Бакей хэвлэлийн бага хурлын эхэнд Улсын Их Хурал 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд шахуу ажиллаж хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа үндсэнд нь хэрэгжүүлсэн, тухайлахад энэ хугацаанд 158 хууль тогтоомжийн төсөл өргөн баригдсанаас 136 нь хэлэлцэгдэж батлагдсан, түүнчлэн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй нэлээд хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж шийдвэрлэснийг онцлов.

Дараа нь тэрээр тус байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо хаврын чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, давхардсан тоогоор 74 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Энэ хугацаанд байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 65, УИХ-ын тогтоолын төсөл 5, байнгын хорооны тогтоолын төсөл 3, хяналт шалгалт, харьяа байгуууллагын тайлан, мэдээлэл 4-ийг хэлэлцэж, санал, дүгнэлт 11, танилцуулга 2-ыг гаргасан байна. Мөн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон боловсруулах үүрэг бүхий 3 ажлын хэсгийг шинээр байгуулсан агаад энэ хугацаанд байнгын хорооны нийт 8 ажлын хэсэг 37 удаа хуралджээ.

Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай, Захиргааны ерөнхий хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг давхардсан тоогоор 74 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухайгаа байнгын хорооны дарга товч дурдаад шинээр батлагдсан зарим хууль тогтоомжийн талаар танилцуулсан юм.

Мөн Засгийн газраас 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” нэртэйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурал 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн “Хууль тогтоомжийн тухай хууль” нэртэйгээр баталсан. 11 бүлэг 53 зүйлтэй. Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулиар хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, эрх зүйн дүгнэлт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Байнгын хорооны дарга дараа нь тус байнгын хорооноос хийсэн бусад ажлын талаар товч мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариултт өгсөн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа Сонгуулийн хуулийн төслийн явцын талаар танилцуулахдаа, ажлын хэсэг эрчимтэй ажиллаж сонгуулийн хуулийн төслийн гол асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрээд байгаа. Хуулийн төсөлд УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх нам, экспертийн саналыг авч, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Одоогоор сонгуулийн цахим сурталчилгааг хэрхэн шийдэх, мөн УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр хийх эсэх асуудал шийдэгдээгүй байгаа. Энэ асуудлыг тухайн үед нь санал хураалтаар шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Хяналтын тооллогын тоог хоёр дахин нэмэгдүүлж суманд 2, дүүрэгт 4 хэсэгт хийхээр тусгасан гэдгийг хэлэв.

Байнгын хорооны дарга А.Бакей сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултдаа, УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ оны 9 дүгээр сарын 15-нд хийж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Төслийг өргөн мэдүүлбэл ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулна гэдгийг хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

”Алтанбулаг”- ийн боомт 24 цагаар ажиллана

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол-Хятад болон Монгол-Оросын хилийн автозамын боомтууд Үндэсний их баяр наадмаар буюу долоодугаар сарын сарын 11,12-ны өдрүүдэд ажиллахгүй бөгөөд 13-ны өдрөөс зхлэн хэвийн ажиллагаанд орно. Харин агаарын замын болон төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Сэлэнгэ аймаг дах “Алтанбулаг”- ийн автозамын боомт баяр наадмын өдрүүдэд амрахгүй 24 цагаар ажиллана гэдгийг Хил хамгаапах ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлсэн байна. Баяр наадмын өмнөх өдөр буюу хүмүүсийн анхаарал сарнисан энэ үед яарч сандран шийдвэр гаргадаг нь ямар учиртай юм бол гэсэн хар нийгэмд байна. Түүнийг “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө идсэн хэрэгт буруутгаад байгаа билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүдлэн насанд Д.Эрдэнэбулганы хонгор үрээ түрүүллээ

Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын шүдлэн насны морьд барианд орж ирлээ. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбулганы хонгор үрээ энэ жилийн наадамд түрүүллээ. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Д.Хишигжаргалын халзан үрээ, Дундговь аймгийн Хулд сумын уяач Б.Баярсайханы хүрэн үрээ, Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Б.Баярдоржийн хүрэн үрээ , Ховд аймгийн Мянгад сумын харьяат З.Мэндсайханы хүрэн айргийн тавд багтав.