Categories
мэдээ нийгэм

Ц.Элбэгдорж: Би наадмын маргаашаас л дараа жилийн наадмын гоёогоо бэлддэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө
жилийн наадамд үүлэн цэнхэр өнгийн торгон дээлээр гоёжээ. Тэрээр “Би наадмын
маргаашнаас л дараа жилийн наадмын гоёогоо боддог. Дизайнертайгаа зөвлөдөг.
Гэхдээ ямар өнгийн ямар торго байхыг би өөрөө сонгодог. Энэ жилийн хувьд үүлэн
цэнхэр өнгийн дээлээр гоёлоо. Төрийн тэргүүн нь ганган байвал ард түмэн нь
ганган сайхан байхын бэлгэдэл юм болов уу гэж бодож байна.” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй дөрвөн аварга зодоглоно

Үндэсний их баяр наадамд зодоглохоор нийт
512 бөх бүртгүүлсэн билээ. Тэгвэл Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга
О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн аварга зодоглох юм байна. Мөн
Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс,
Д.Мөнх-Эрдэнэ нарын долоон улсын арслан барилдах бол Б.Гантогтох,
М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба,
Ш.Жаргалсайхан нарын долоон улсын гарьд мөн зодоглоно. Түүнчлэн Ч.Санжаадамба,
Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр,
Т.Санчир, нарын 11 улсын заан, Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ө.Бат-Орших,
Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын 20
улсын харцага барилдана. Мөн Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн,
Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Р.Пүрэвдагва нарын 37 улсын
начин бүртгүүлжээ. Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

Д.Баянбатын хонгор азарга уралдах уу?

Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүүгийн Баянбатын чандаст хүлэг өнжиж байгаа сурагтай. Учир нь түүний хурдан хонгор азарга долоон настай аж. Өнгөрсөн жилийн наадмаар “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн Наран хээр азарга долоон настай гэх шалтгаанаар өнжиж байсан билээ. Уяачдын хувьд хурдан хүлэгээ долоон нас хүрэхэд нь уралдуулахгүйгээр өнжөөдөг уламжлал бий. Энэ нь нэг ёсны дом юм. Гэхдээ зарим уяачдын хувьд нэг их ач холбогдол өгөхгүй тохиолдол бий. Тиймээс Д.Баянбатын хонгор азарга уралдаж ч магад. Хурдан морь сонирхогчид уралдах байх гэсэн найдлага нэлээд тавьж байгаа сурагтай.

С.Алт

Categories
мэдээ нийгэм

Төрийн их цагаан тугийг залах ёслол эхэллээ

Чингисийн талбайн баруун, зүүн замыг 10.00 цагаас хаалаа. Учир нь Төрийн их цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол дөнгөж сая эхэллээ. Их тугийг Төрийн ордныг нар зөв тойруулж Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хөдөллөө. Чингисийн талбайд их цагаан тугийг угтаж хурсан олон уухайлж байлаа.

Ц.Баяр

Categories
мэдээ нийгэм

Төрийн наадамд гурван удаа түрүүлсэн Улс халзан азарга уралдана

Өнөө жилийн наадмаар наадамчин түмэн тэр
дундаа хурдан морь сонирхогчдын сайн мэдэх Улс халзан азарга уралдах юм байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Манлай уяач Дашдэмбэрэлийн
Бат-Эрдэнийн Улс халзан азарга төрийн наадамд олон удаа түрүүлж шинэ цагийн
монгол адуу ноёлж буй энэ цаг үед цойлон гарч монгол адууны хурдыг гайхуулсан
хүлэг гэдгийг наадамчин түмэн андахгүй биз ээ. Тэгвэл энэхүү гайхамшигт хурдан
хүлэг өнөөдрийн наадамд хурдан жолоогоо өргүүлж уясан эзэн, унасан хүүхдээ
баярлуулах бололтой хэмээн хурдан морь сонирхогчид өвөр зуураа шивнэлдэж байна.


С.Алт

Categories
мэдээ нийгэм

Азарга 21 км зайд уралдана

Өнөөдрийн азарганы уралдаанд 170 гаруй хурдан чандаст азарга уралдах юм байна. Азарганы уралдааны зам 23 км байсан бол 21 км болгосон байна. Учир нь
энэ жил бороо хур муутай ган гачигтай, уралдааны зам хэтэрхий хуурайшилттай
байгаагаас гадна хэт халах төлөвтэй байгаа учир дээд гурван насны уралдах замыг
ийн хоёр километрээр хасчээ. С.Алт

Categories
мэдээ нийгэм

Гарааны зурхай руу 170 гаруй азарга хөдлөхөөр боллоо

Энэ жилийн наадамд нийт 193 азарга
уралдахаар бүртгүүлсэн боловч эрлийз гэх шалтгаанаар 20 орчим азарга хасагдлаа.
Ингээд 170 гаруй азарга гарааны зурхай хөдөллөө. Өчирдөр шүдлэн насны морьдоос
эрлийз гэх шалтгаанаар 140 шүдлэн хасагдсан юм.

С.Алт

Categories
мэдээ нийгэм

Төрийн их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах гэж байна

Чингисийн талбайн баруун, зүүн замыг 10.00
цагаас хаана. Учир нь Төрийн их цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх
хүрээлэн рүү залах ёслол 10.00 -11.20 цаийн хооронд болох юм. Төрийн их цагаан
тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хүргэх үед Олимпийн гудамж, Их Монгол Улсын
гудамж, Гандигийн гудамжийг мөн хаах юм байна.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: “Учиртай гурван толгой”

Өчигдөр Чингисийн талбайд Төрийн хүндэтгэлийн концерт, “Дээлтэй монгол” наадам болсон билээ. Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулахаар болсноороо онцлогтой байсан юм. Төрийн хүндэтгэлийн концертод зориулан 5000 суудал засч үзэгчдэдээ хүндэтгэл үзүүлсэн юм. Өмнөх жилүүдэд зөвхөн Төр засгийн удирдлагууд, тухайн жилд шагнагдсан онцгой зочдод зориулан Соёлын төв өргөөнөө зохион байгуулдаг байсан Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил ийнхүү олон нийтэд нээлттэй болгож байгаагаараа онцлог юм.

ламжлал, шинэчлэлийг хослуулж байгаа манай улсын өв соёл, хөгжил цэцэглэлтийг харахаар ирсэн гадаадын олон жуулчид, төлөөлөгчид төрийн хүндэтгэлийн концертыг үзэхээр иржээ. Төрийн хүндэтгэлийн концертыг нээж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх нээж үг хэллээ.

Өнөөдөр Чингисийн талбайд өглөөний 10.00 цагт төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслолын жагсаал, 12.00 цагт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болж өнгөрсөн. Харин Төрийн хүндэтгэлийн концертын дараа 19.00 цагт Дээлтэй Монгол наадам, 21.00 цагт Төрийн туг цэнгүүлэх ёслол, 22.00 цагт Учиртай гурван толгой дуурь тоглогдсон юм. Ингээд манай гэрэл зурагчин Ц.Мямарсүрэнгийн бэлтгэсэн “Учиртай гурван толгой” гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан аварга А.Сүхбат бөхийн барилдаанд зодоглохгүй

Энэ жилийн баяр наадмын нэгэн дуулиан бол Монгол төрийн наадмын зүүний магнайд хоёр дархан аваргын хэн нь гарч барилдах тухай маргаан байлаа. Харин А.Сүхбат аварга бөхийн барилдаанд зодоглохгүй гэдгээ мэдэгдсэнээр энэ маргаан өчигдөр шийдэгдэв. Энэ тухайгаа тэрбээр “Дүү аварга Г.Өсөхбаяр энэ жилийн наадамд зүүнийг манлайлаад барилдаг. Би дараа дараагийн наадмуудад зүүнээ тэргүүлэн барилдах болно гэдэгтээ итгэлтэй байна. Монгол бөхөд маань улс төр, хувь хүний ашиг сонирхол нөлөөлж байгаа учраас ийм шийдвэр гаргахад хүргэлээ” гэсэн юм. Тэгэхээр Г.Өсөхбаяр аварга зүүний магнайд тэргүүлж барилдах болж байна.