Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гончигдамба, П.Бүрэнтөгс нар долоо давлаа

Долоогийн даваанд барилдаж буй дөрвөн хос найман бөхөөс Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба улсын гарьд Н.Ганбаатарт амлуулсан. Тэгвэл дөнгөж сая Гончигдамба Ганбаатарын хөлд давхар хамах мэхээр өвдөг шороодуулан их шөвөгт шалгарлаа. Увс аймгийн Давст сумын уугуул улсын арслан Д.Бүрэнтөгс шинээр харцага цолны болзол хангаад буй улсын начин Батзаяаг мордож давснаар шөвгийн дөрөвт үлдээд байна.

Categories
мэдээ спорт

Улсын наадамд түрүүлж айрагдсан хурдан морьдын шагналыг гардууллаа

Categories
мэдээ спорт

Долоогийн даваа эхэллээ

Баяр наадмын барилдааны долоогийн буюу зааны даваанд улсын арслан Бүрэнтөгс харцага цолны болзол хангаад байгаа улсын начин Батзаяаг, улсын гарьд Н.Ганбаатар улсын гарьд Гончигдамбыг, улсын заан Санжаадамба шинээр харцага цолны болзол хангаад буй аймгийн хурц арслан Б.Одгэрэлийг тус тус амаллаа. Энэ даваанд улсын харцага Содномдорж, улсын харцага Оюунболд нарыг хэн ч амалсангүй үлдлээ. Энэ хоёр бөхийн хэн давсан нь улсын заан цолны болзлыг хангах юм.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт шороо шуурав

Хүй долоон худагт шороо шуурч арван алхмын зайтай газар харагдахтай үгүйтэй байлаа. Энэ жил бороо орохгүй гандуу байгаагийн улмаас шороо босч наадамчин олны тавыг алдуулаад байгаа. Иймээс Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос арга хэмжээ авч гурван километр газрыг долоон машин гарган усалсан байна. Өмнөх жилүүдэд зөвхөн шөнөөр л Хүй долоо худгийн ойр орчмыг усалдаг байсан бол энэ жил гантай байгаагийн улмаас өдрөөр давхар услахаар зохицуулалт хийсэн байна. Ямартай ч зохион байгуулах хорооныхон өөрсдийн зүгээс авах ёстой арга хэмжээг авч буй аж.

Categories
мэдээ спорт

Зургаагийн даваа өндөрлөлөө

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны зургаагийн давааны төгсгөлд улсын гарьд Н.Ганбаатар аймгийн хурц арслан Ш.Шинэбаярыг шуудагнаас шахаж татан давлаа. Харин энэ давааны төгсгөлийг хийж улсын арслан П.Бүрэнтөгс Төв аймгийн Эрэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Алтанхуягаар зургаа давж шөвгөрлөө. Удахгүй долоогийн даваа эхэлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын начин Батзаяа улсын харцага цолны болзол хангалаа

Зургаагийн давааны барилдааны үргэлжлэл. Улсын заан Санжаадамба аймгийн арслан Энхбаярыг давсан бол улсын харцага Содномдорж аймгийн аварга Б.Батжаргалаар зургаа давж харцага цолоо батлав. Харин улсын начин Батзаяа тавын даваанд Дархан аварга Өсөхбаярыг өвдөг шороодуулсан бол энэ даваанд улсын арслан Н.Батсуурийг давж улсын харцага цолны болзол хангалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аймгийн хурц арслан Б.Одгэрэл улсын харцага цолны болзол хангалаа

Улсын гарьд Гончигдамба аймгийн арслан Баасандоржийг давсан бол улсын харцага Э.Оюунболд аймгийн арслан Э.Дашийг давснаар улсын харцага цолоо баталлаа. Тэгвэл дөнгөж сая аймгийн хурц арслан Б.Одгэрэл аймгийн арслан Ч.Ганзоригийг давснаар улсын харцага цолны болзол хангав. Барилдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт

Аймгийн хурц арслан А.Алтанхуяг начин цолны болзол хангаж Өсөхбаяр аварга өвдөг шороодлоо

Тавын давааны барилдаанд улсын арслан Батсуурь улсын гарьд Доржсамбуугаар, улсын харцага Оюунболд аймгийн аварга Бадарчаар, улсын гарьд Гончигдамба улсын заан Санчираар тав давлаа. Тэгвэл дөнгөж сая Дундговь аймгийн харьяат аймгийн хурц арслан А.Алтанхуяг улсын аварга Мөнхбатаар тав давж өнөөдрийн долоо дахь начин цолны болзол хангав. Мөн Монгол Улсын дархан аварга Өсөхбаяр улсын начин Батзаяад өвдөг шороодлоо. Ингэснээр улсын начин Батзаяа начин цолоо баталж байна.

Categories
мэдээ туслах-ангилал

Үндэсний сурын харвааг гэр бүлийн хоёр тэргүүлжээ

Үндэсний сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд С.Энхтунгалаг тэргүүлж удаах байруудад Спортын мастер О.Чинзүрх, Спортын мастер Ч.Гандав нар шалгарлаа. С.Энхтунгалаг 29 жилийн өмнө үндэсний их баяр наадамд түрүүлж байсан. Энэ удаад 40 сум тавьж 37 оноо авсан байна. Харин сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд С.Энхтунгалагийн хань Б.Батбаатар 32 оноогоор тэргүүлж мэргэн цолтой болсон бол удаах байруудад Т.Очироо, А.Баттөр нар оржээ.

Categories
мэдээ нийгэм

Муудсан махаар хуушуур хийсэн 80 зөрчил илэрчээ

Наадмын хоёр өдөрт Төв цэнгэлдэх хүрээлэнд хөргөгч хөлдөөгчинд хадгалаагүй, амт үнэр орсон махаар хуушуур, шорлог хийж иргэдэд худалдаалж байсан 80 гаруй зөрчил илрээд байгаа аж. Мөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд хоол бэлдэж байсан зөрчлүүд ч илэрсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтдээ 30 байцаагч ажиллаж байгаа бөгөөд дээрх зөpчлүүдэд 120 гаруй мянган төгрөгийн торгууль оногдуулаад байгаа юм байна.