Categories
мэдээ спорт

Монголын ”Тамирчдын өдөр”-ийг тэмдэглэж байна

Монголын “Тамирчдын өдөр” өнөөдөр тохиож байна.

Энэ жилийн “Тамирчдын өдөр”-ийн баярын арга хэмжээ уламжлалт ёсоор үе үеийн тамирчин, багш, дасгалжуулагчид Спортын төв ордноос Чингисийн талбай хүртэл баярын жагсаал хийж, Сүхбаатар жанжины хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөснөөр эхэлсэн байна.

Баярын арга хэмжээний үеэр олон нийтэд зориулж, тэргэнцэртэй спорт бүжиг, хүчний байгууллагын үзүүлэх тоглолт, гимнастикийн үзүүлэх тоглолт, мото спортын үзүүлэх тоглолт, дугуй, тэшүүр, цанын үзүүлбэрүүдийг сонирхуулав.

Харин 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд “Тамирчдын өдөрт” зориулсан наадмын 224 бөхийн сорилго барилдаан болох юм.

Мөн энэ удаагийн Тамирчдын өдрийг ирэх 2016 оны олимпын наадамд бэлтгэж байгаа эрч хүчээр тамирчид маань тэмдэглэж байгаагаараа илүү онцлог болж байгааг Биеийн тамир, Спортын хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Х.Отгонбаатар онцлон дурдлаа.

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2003 онд Монгол улс Биеийн тамир, спортын тухай хуультай болж энэ үеэс жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрийг “Тамирчдын өдөр” болгон тэмдэглэдэг болсон юм.

Categories
мэдээ улс-төр

Харвардын оюутнууд Хотын даргаас боловсролд хэр анхаарч буйг сонирхов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Харвардын их сургуулийн оюутан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга оюутан төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа маш их таатай байгаагаа илэрхийлээд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар товч мэдээлэл өглөө.

эдээлэлдээ “Нийслэлийн ИТХ-аар 2005 онд Улаанбаатар хотын 2020 оны хөгжлийн хөтөлбөрийг баталсан байдаг. Гэвч олон зүйл заалтыг өөрчилж, хэтийн төлөвлөгөө болгон өөрчлөх шаардлагатай болсон. Тиймээс бид “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлага”-ын баримт бичгийг Япон Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар болосвруулж, УИХ-ын 2013 оны намрын чуулганаар батлуулсан. Ингэснээр нийслэл хот 2020 он хүртэл хэрэгжүүлэх, 2030 оны чиг хандлагын томоохон стратеги төлөвлөгөөтэй болсон. Тус төлөвлөгөөнд Улаанбаатарын баруунаас зүүн чиглэлийг 17,8 километр метрогоор холбох, нийтийн тээврийг бүрэн шинэчлэх BRT төсөл, 2020 он гэхэд 2 сая, 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах зорилттой “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр зэргийг тусгасан байгаа” гэдгийг дурдлаа.

Уулзалтад оролцсон Харвардын сургуулийн оюутнуудын төлөөлөл нийслэлийн Засаг даргаас зарим асуултад хариулт авсан юм.

Их, дээд сургуулийн үйл ажиллагаа, оюутнуудын боловсролын асуудалд хот хэрхэн оролцдог вэ? гэсэн асуултад “Өнөөдрийн байдлаар 160 гаруй мянган оюутан суралцаж байна. Манай хэтийн төлөвлөгөөнд нийслэлээс 130 километрийн зайд орших Багануур дүүрэгт их, дээд сургуулийг нүүлгэж, Оюутны хотхон байгуулахаар тусгагдсан байдаг. Үүний дагуу бид холбогдох яам, тамгын газартай хамтран ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа” гэлээ.
Мөн Улаанбаатар хот авлигатай хэрхэн тэмцэж байгаа талаар тодруулахад нийслэлийн Засаг дарга “Энэ бол хамгийн том бэрхшээл, саад болж байна. Би нэг л жишээг хэлье. Дэлхийн банкны гаргасан судалгаагаар 2000-2013 онуудад нийслэлийн нутаг дэвсгэрт олгосон нийт газрыг хуулийн дагуу дуудлага худалдаагаар зарсан бол нийслэлийн 2013 оны төсвөөс 77 дахин их мөнгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх байсан байгаа юм. Авлига бидэнд ийм л хор нөлөө учруулж байна. Тиймээс бид тууштай тэмцэж байгаа. Засаглалыг шилэн болгож, шилэн тендер, шилэн төсөв гээд бүх асуудлыг иргэдэд нээлттэй, ил тод болголоо. Энэ бол сайн үр дүнгийн эхлэл гэж харж байна. Мөн нийслэл шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог бодитойгоор хэрхэн тусгах асуудлаар АНУ-ын Станфордын их сургуулийн Профессор, Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкинтэй хамтарч ажиллаж байна” гэж хэллээ.

Уулзалтын төгсгөлд Харвардын их сургуулийн оюутны төлөөллүүд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, өөрийн сургуулийн логог Нийслэлийн Засаг даргад гардуулсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ дараах асуудлуудыг хэлэлцэнэ

015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 29-ӨӨС 07 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 29-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 29-ны Даваа гарагт:

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

Газрын тосны тухай хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.30 цагаас 419 тоот өрөөнд;

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас 334 тоот өрөөнд;

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

“Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийх, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

Олон Улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд;

“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгүүдийн гишүүдийн хуралдаан 16.00 цагаас /ахлагч нарын өрөөнд/;

Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, 16.00 цагаас “Г” танхимд /Татварын ерөнхий хуулиар/;

Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “А” танхимд;

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 17.00 цагаас “В” танхимд.

06 дугаар сарын 29-ны Даваа гарагт:

Монгол, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хоорондох албан ёсны хэлэлцээр 10.00-12.00 цагаас “Б” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

07 дугаар сарын 01-ний Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2015.06.03-ны өдөр дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

Монгол Улсын Их Хурлын 2016 оны төсвийн төсөл;

“Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн тухай мэдээлэл” сонсох /Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам/.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;

Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн тухай Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Жендэрийн үндэсний хорооны дэд дарга С.Эрдэнэ мэдээлэл хийнэ;

Бусад.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

5.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны дараа “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газраас 2015 онд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг багасгах тал дээр авч хэрэгжүүлэж байгаа арга хэмжээний талаар болон хийгээр халаалтын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар сонсох.

6.Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

7.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;

Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

8.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн шалгалтын дүн;

Олон Улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн шалгалтын дүн /Төсвийн байнгын хороотой хамтарна/;

“Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгүүдийн мэдээлэл сонсох.

9.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;

“Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/;

Монгол Улс “Ялтан шилжүүлэх тухай Европын Зөвлөлийн конвенци”-д нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай Марракешийн гэрээний төсөл /Засгийн газар 2015.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

Гадаад хэргийн сайдын тайлан сонсох;

Авлигатай тэмцэх газрын мэдээлэл сонсох;

Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;

Бусад.

10.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар судлан санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэх;

Байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы хугацааны тайланг танилцуулах, чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлах.

11.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 17.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 30-ний Мягмар гараг:

09.00 цагаас:

“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;

Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/.

07 дугаар сарын 02, 03-ны Пүрэв, Баасан гараг:

09.00 цагаас:

“Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;

Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын 8 гишүүн 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/;

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хохирлын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.

Categories
мэдээ улс-төр

Энэтхэгийн монголч эрдэмтэнг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энэтхэгийн монголч эрдэмтэн Ш.Сониг “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулав. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа болон монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн монголч эрдэмтэн Шарад Сониг “Найрамдал” медалиар шагнасугай” гэжээ.

Доктор Шарад Сони нь харьцангуй залуу үеийн монголч эрдэмтэн бөгөөд Дели хот дахь Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, судлаач юм.

Тэрээр Монгол Улсын орчин цагийн түүхийг судалдаг, Монгол-Оросын харилцаа, Монгол-Хятадын харилцаагаар мэргэшсэн тогтмол судалгаа хийдэг эрдэмтэн юм. Мөн Монголын эдийн засаг, улс төр, геополитикийн талаар судалгаа хийж, Энэтхэгинй болоод бусад гадаад орны нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлдэг юм байна.

Шарад Сони нь “Монгол-Энэтхэгийн харицаа” сэдвээр мастер, “1921-1958 оны Монгол-ЗХУ-ын харилцаа” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Мөн Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуульд Монголын түүх, эдийн засаг, улс төр, гадаад харилцааны чиглэлээр лекц уншиж Энэтхэгт монгол судлалын залуу үеийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж иржээ.

Categories
мэдээ нийгэм

О.Сэргэлэн: Элэг солиулах зардлын ядаж 50 хувийг даатгалаас төлдөг бол өвчтөн ядуурахгүй

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, анагаахын шинжлэх ухааны доктор О.Сэргэлэнтэй ярилцлаа. Манай улс элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орон болсон бөгөөд энэ нь тухайн улсын анагаах ухааны чадамжийг илтгэдэг чухал үзүүлэлт ажээ.

-Монгол эмч нарын баг хоёр дахь удаагаа бие дааж, элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Мэс засал амжилттай боллоо гэж мэдээлэгдсэн. Манай эмч нар эрхтэн шилжүүлэн суулгахад тулгарч байгаа асуудал юу байна вэ?

-Бид 2007 оноос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр ажиллаж эхэлсэн. Мөн ондоо туршилтын мэс заслын төсөв батлуулж авсан. Тэр нь дөрвөн сая төгрөг байлаа. Түүнийгээ бид гахай худалдаж авахад зарцуулсан юм. Гол нь хагалгаа хийж сурах зорилгоор гахайд мэс засал хийж байлаа. Төсөл дуусахад манай баг 12 гишүүнтэй байсан. Бид туршилтын мэс заслын хэсгээ дуусгаад, эмнэл зүйд нэвтрүүлэх хэсэг рүүгээ оръё гэхээр тухайн үед багаж, шаардлагатай эм тариа ч байгаагүй. Баг маань ч туршлагажаагүй. Зөвхөн 12 хүн яагаад ч дийлэхгүй юм байна. Их том баг байх ёстой юм байна гэж туршилтын мэс засал хийж байхдаа ойлгосон. БНСУ-ын АСАН төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн Ли профессортой танил байсан. Түүнд Монголын эрхтэн шилжүүлэн суулгах багийг сургаж өгөөч гэсэн хүсэлт 2009 онд тавьсан юм. Тухайн үед Засгийн газраас сургалтын зардалд 25 мянган ам.доллар өгнө гэж байснаа бүтэхээ байсан. Ли профессорт “Бидний мөнгө бүтэхээ байлаа” гэхэд өөрийнхөө сангаас мөнгө гаргаж, анхны 12 хүнийг АСАН-д сургасан. Өнөөдрийг хүртэл бүтэн тав, зургаан жил БНСУ-ын АСАН сан манай багийг бүхэлд нь санхүүжүүлж, элэг шилжүүлэн суулгах мэс засалд сургасан. АСАН төв амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслаар дэлхийд нэгдүгээрт явдаг. 5000 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан төв. Тийм учраас бид азтай. Энэ төвийг бараадаад, энэ улсуудын тусламжаар манай багийн хүн бүр таван жил дараалан Солонгост суралцсан. Дээрээс нь Солонгосын багийнхан Монголд ирж, 18 хүнд бидэнтэй хамтарч хагалгаа хийсэн юм. Сүүлийн гурван тохиолдолд үндсэндээ биднээр хийлгүүлээд, өөрсдөө хянасан. Ийм учраас бид өөрсдөө хийх чадвартай юм байна гэж ойлгосон. Шинэчлэлийн Засгийн газар 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт өгч, түүгээр нь тоног төхөөрөмж авсан. Нэгэнт тоног төхөөрөмжтэй болж, баг бэлтгэгдсэн учраас 2015 онд өөрсдөө бие даан, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хоёр хүнд амжилттай хийлээ. Эхний хүн маань эдгээд гарсан. Хоёр дахь хүн маань эмчлүүлж байна.

-Эрхтэн шилжүүлэн суулгахад нийт хэдэн эмч ордог вэ?

-Элэг шилжүүлэн суулгах 40 гаруй хүнтэй баг байдаг. Энэ баг мэс засалч, мэдээгүйжүүлэгч, нойрсуулагч, эрчимт эмчилгээнийхэн, элэгний эмч нар, лабораторийн эмч нар, хагалгааны болон эрчимт эмчилгээний сувилагч нар, дүрс оношилгооныхон, эрдэм шинжилгээний баг гээд маш олон хэсгүүдтэй. Тийм учраас 40 гаруй хүн 20 гаруй цаг ажиллаж байж, энэ мэс засал бүтдэг. Дээрээс нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед нэгдүгээр эмнэлгийн аптек, инженер техникийн алба гээд бүгд ажилладаг.

-Энэ олон хүнтэй багийг яаж санхүүжүүлж авч явдаг вэ?

-Өнөөдрийг хүртэл бид 20 хагалгаа хийхдээ ямар нэг шан харамж урамшуулал, цалин хангамж нэхээгүй. Ерөөсөө л энэ мэс заслыг Монголд нутагшуулна гэдэг сэтгэлээр анхнаасаа баг болж ажилласан. Өвчтөнөөс 60 сая төгрөгийн төлбөр авдаг. Энэ бол 2010 онд тогтоогдсон тариф. Үүнийхээ 30 сая орчмыг В вирусийн эмэнд зарцуулдаг. Донорын хагалгаа, хагалгааны дараахь нэг сарын эмчилгээнд үлдсэн 30 сая нь хаанаа ч хүрдэггүй. Эмнэлэг үлдэгдэл 20 сая төгрөгийг нь дааж явдаг. Бидэнд үнэнийг хэлэхэд хоолны ч мөнгө бараг олддоггүй. Цаашдаа ингэж ажлын хавсарга болгож явуулах уу, эсвэл тусад нь бүтэц зохион байгуулалтад оруулах уу гэдэг төр засгаас шийдэх асуудал. Хэрэв тусад нь зохион байгуулалтад оруулбал бидэнд илүү хэрэгтэй. Ажиллахад урамтай.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгаа Европын орнуудад 250-350 мянган ам.доллар, Энэтхэгт 100 мянган ам.доллар гэх мэт ханштай харагдсан. Манайд 60 сая төгрөг гэхээр газар тэнгэр шиг зөрүүтэй. Манай мэс заслын үнийг гадныхан дуулбал хямдхан гэж баярлахаасаа “Хэр найдвартай юм хийдэг нөхөд вэ” гэж эргэлзэхээр ч юм шиг?

-Бид анхнаасаа бизнесийн сэтгэлгээгээр хандаагүй. Өглөө долоон цагт манай багийнхан цуглаж, хүндээ ямар эмчилгээ, шинжилгээ хийх вэ гэдгээ ярилцаад, найм гэхэд тардаг. Яагаад гэвэл найман цагт ажил эхэлчихвэл бид дахин цуглаж ярилцах зав гардаггүй. Бүгд тус тусдаа ажилтай шүү дээ. Бусад газар бол эрхтэн шилжүүлэн суулгасныхаа төлбөрөөс багаараа цалинжиж явдаг. Гэтэл бид өдөр шөнө шиг ялгаатай байх нь аргагүй. Дөчин хүнийг цалинжуулбал хэдэн төгрөг гарах вэ. Гэтэл манай эмч нарын цалин хэд билээ. Бид түүгээрээ л цалинжиж явдаг. Тэр зөрүү гол нь энд гарч ирдэг. Бидний хэрэглэж байгаа багаж тоног төхөөрөмж дэлхийн жишигт хүрчихсэн. АСАН төвд хэрэглэж байгаатай адил тоног төхөөрөмжийг бид 1,6 тэрбум төгрөгөөрөө авч чадсан. Өвчтөнд хүрдэг хэсгүүд нь дандаа нэг удаагийн хэрэглээ. Нэг хошуу нь л гэхэд мянга гаруй долларын үнэтэй. Эмнэлэг алдагдалд орохгүйн тулд хагалгааны үнийг зайлшгүй нэмэх шаардлагатай болж байна.

-Хагалгаа хийлгэсэн хүмүүсийн бие ямар байгаа вэ. Зөвхөн хагалгаа хийгээд дуусахгүй. Мэс заслын дараахь эмчилгээ үйлчилгээ чухал байх?

-Хагалгааны дараа бүтэн сар манай багийнхан өглөө эрт ажил дээрээ ирнэ. Шөнийн бор хоногтоо гэртээ харина. Хагалгааны дараахь хяналтыг ялгаагүй манай багийн гишүүд өөрсдөө хийдэг. Бид долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр багийн хурал хийдэг. Энэ хурлаараа бүх хяналтад байгаа хүмүүсийнхээ шинжилгээг ярилцдаг. Уг нь хяналтын эмч нарын бүхэл бүтэн баг тусдаа ажиллах учиртай. Гэтэл бид ажлын бус цагаар энэ хүмүүсээ хянадаг. Ялангуяа хагалгааны дараахь эхний нэг сар нойргүй хонодог. Өвчтөнөө хянаад шинжилгээнд нь жаахан өөрчлөлт ороход дөрвөн цагийн дотор шалтгааныг нь олж засах ёстой байдаг учраас бүгд мэйлээр шинжилгээний дүнг хүлээж авна. Шинжилгээнд өөрчлөлт гарвал баг шөнө дунд ч байсан цуглахаар цэргийн зохион байгуулалттай. Бүгд утсаа хаахгүй, хагалгааны дараахь нэг сард багийн гишүүд хаашаа ч явахгүй. Хагалгаа хийлгэсний дараа эхний гурван сард долоо хоног бүр хянана. Түүний дараа 14 хоногт нэг удаа, сард нэг удаа болоод явдаг. Одоо хамгийн түвэгтэй юм юу гэхээр зөвхөн хорин хүн биш гадаадад элэг шилжүүлэн суулгасан 300 гаруй хүн бидэнд ханддаг. Тийм учраас зайлшгүй зохион байгуулалтад оруулж, тусгай хяналтын бүтэцтэй болгохгүй бол манай багийн хэдэн хүн энэ янзаараа удвал сөхөрч унах нь.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараа тухайн хүн хэдэн жил насалдаг вэ?

-Элэг шилжүүлэн суулгасны дараа 20 жилийнхээ ойг тэмдэглэж байна гээд эмчдээ ирээд баярлаад явж байгаа тохиолдол Солонгост ч байдаг юм билээ. Тийм учраас хагалгааны дараа хүн өөртөө гамтай хандах ёстой. Эмээ таслахгүй уугаад явбал тэр хүн өдөрт нэг эм уудаг болохоос биш эрүүл хүнтэй адил байж чадна. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын онцлог нь 100 хувийн хөдөлмөрийн чадвартай босч ирдэг.

-Элэг шилжүүлэн суулгасан сүүлийн хоёр тохиолдлыг харахад л насны хувьд маш залуу байна л даа. 35 настай эмэгтэй, 20 настай залуу байна. Яагаад ийм залуугаараа элэг шилжүүлэн суулгахдаа тулчихав. Монголчууд юун дээр алдаад байна вэ?

-Ер нь элэгний В, С вирусийн халдвар аваад, хяналтгүй, эмчилгээ муутай явбал 15-20 жилийн дараа элэгний хатуурал болдог эсвэл элэгний хорт хавдар болдог. Энэ л эмгэг жамаар явж ирсэн улсууд. Багадаа вирусийн халдвар авсан. Яалт ч үгүй элгийг нь солихоос өөр арга байхгүй.

-Мэс засал хийлгэсэн хүмүүс амьд донороос эрхтэн шилжүүлж авдаг. Донорын элэгний хэдэн хувийг авдаг вэ?

-Аль ч эрхтэн шилжүүлэн суулгахад амьд болон цогцосны донор гэж байдаг. Уг нь цогцосны донор байдаг бол эрсдэл багатай. Амьд донороос авна гэдэг хоёр хүний амь насны асуудал яригдана. Цогцосноос бол тархи нь үхэжсэн, зүрх нь цохилж байгаа хүнээс голцуу авах учиртай. Харамсалтай нь манайд цогцосны донорын асуудал шийдэгдээгүй. Бусад оронд бол бүх жолооч нар жолооны үнэмлэх дээрээ тусгай тэмдэглэгээтэй. Ослын улмаас нас барвал цогцосны донор болохыг зөвшөөрсөн гэсэн тэмдэглэгээ байдаг. Жолооны үнэмлэх дээрээ тэмдэглэгээтэй л бол нас барсан тохиолдолд эрхтэнг нь авах боломжтой. Скандинавын орнуудад бол нас барсан эрүүл хүн бүрийг донор болгоно гэсэн хуультай байдаг. Хүнд эрхтнээ бэлэглэнэ гэдэг дээд буян гээд бүх хүн ойлгодог. Харамсалтай нь манай хүмүүсийн сэтгэл санаа бэлтгэгдээгүй байна л даа.

-Манайд бол хамтааных нь хүн эцэг эх, ах дүүс нь донор болж байна. Монголчуудын төрөл садансаг онцлог байдаг байх?

-Солонгос, Япон зэрэг орнууд мөн адил цогцосны донорын олдоц цөөвтөр. Ихэвчлэн амьд донороос авдаг. Азийн улсууд их төрөлсөг. Бусдынхаа төлөө гэсэн сэтгэлтэй байдаг учраас эрхтнээ өгөхөөс татгалздаггүй. Бэлэглэлийн журмаар өгдөг. Донорын элэгнээс гуравны хоёр хувийг нь авдаг, гуравны нэг нь эзэндээ үлддэг.

-Донорын элэг ургаж төлждөг гэсэн үг үү?

-Эрүүл элэг гурван сарын дараа 80 хувь нь эргээд төлжчихдөг.

-В вирусийн эсрэг эмчилгээ үнэтэй гэлээ, С вирусийн асуудал бас яригдах уу?

-С вирустэй хүнд хараахан элэг шилжүүлэх хагалгаа хийгээгүй байгаа. С вирустэй хүнд эрхтэн шилжүүлэх хагалгааны техник адилхан. Хагалгааны дараахь менежмэнт нь арай жаахан өөр. Яагаад гэвэл хагалгааны дараа С вирусийн эсрэг интерферон тариаг хэрэглэхээр суулгасан элгийг ховхолчих гээд байдаг аюултай. Зарим улсууд 14 хоногийн дараа, энэтхэгүүд бол зургаан сарын дараа С вирусийн эсрэг эмчилгээгээ эхэлдэг. Гэтэл нөгөө хүний элэг тавигдлаа л бол цус гүйгээд, цусан доторх С вирус элгээ халдварлуулчих аюултай учраас С вирусийн хувьд нэлээд түвэгтэй. В вирусийн хувьд вирусийн эсрэг иммуноглобулин гарчихсан. Нэг элэг шилжүүлэн суулгахад 70 ширхэг иммуноглобулин ордог. Нэг ширхэг нь 350 долларын үнэтэй. Яг хагалгааны ширээн дээр өвчтэй элгийг авангуутаа В вирусийн эсрэг бэлдмэлээ хийгээд эхэлдэг. Цаашдаа бүтэн жил хэрэглэдэг учраас В вирус дахихгүй байх боломжтой.

-Танайд хагалгаанд орох шаардлагатай хэдэн хүн байгаа вэ?

-Бид зарлаагүй, жагсаалт ч гаргаагүй. Гэхдээ л одоогийн байдлаар өнөө маргаашгүй орчихож болохоор арав гаруй хүн байна. Хамгийн гол нь төлбөр мөнгөний асуудал бий. Яагаад гэвэл тухайн хүн 60 сая төгрөгөө халааснаасаа гаргаж төлдөг. Тухайн хүн насан туршдаа нийгмийн даатгал төлчихөөд, халааснаасаа энэ өндөр төлбөрийг гаргана гэдэг байж болшгүй асуудал. Бид өмнөх засгийн үед Даатгалын хууль яригдаж байх үед Эрүүл мэндийн даатгалын шинэ хуульд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ гэдгийг оруулах гээд маш их хөөцөлдсөн. Өндөр үнэтэй мэс засал, өндөр өртөгтэй эмийн эмчилгээ гэдэг хоёр хэсэгт хувааж оруулъя гээд батлуулчихсан. Заалт нь батлагдчихсан. Гэтэл өнөөдөр Даатгалын хууль мөрдөгдөх болсон чинь эрхтэн шилжүүлэх суулгах мэс заслыг оруулахгүй гэдэг шийд гарчихаад байгаа.

-Нийгмийн даатгалд ачаалал дарамт үүсгэнэ гэсэн юм болов уу, манайхтай ойролцоо бусад оронд энэ асуудлыг яаж шийдсэн юм бол?

-Монголд жилд зуун хүн элэг солиулахгүй шүү дээ. Хорь, гучин хүн л солиулна. Нэг элэг солиулахад хэрэв даатгалаас ядаж 50 хувийн санхүүжилт өгчихдөг бол тухайн хүн ядуурахгүй. Ер нь элэг солиулах хагалгаанд орсон хүмүүс ядуурч байгаа. Хагалгаа хийлгэх гэж мөнгө төлнө, хагалгааны дараахь эмчилгээ гэж бий. Сар болгон 100 гаруй мянган төгрөгийн шинжилгээ хийлгэнэ. Сая гаруй төгрөгийн вирусийн эсрэг эмчилгээ хийлгэнэ. Дээрээс нь зарим эмээ нэмж худалдаж авна. Ингэхээр хүн болгон сая 200-300 мянган төгрөг зөвхөн эмчилгээндээ зарцуулах чадал байгаа билүү гэдгийг шийдвэр гаргагчид бодолцох л ёстой. Солонгост 80 хувийг нь Эрүүл мэндийн даатгалаасаа төлдөг. ОХУ өндөр технологийг дэмжих утгаараа улсын төсвөөс даадаг. Ер нь хөгжсөн орнуудад бүгд улсын төсвөөс юм уу даатгалаасаа 80 хувийг даадаг. 20 хувийг нь үйлчлүүлэгч өөрөө төлдөг юм билээ.

-Нөгөө талаар манайхан гадаадад өндөр төлбөртэй эмчилгээг хийлгэж байна гэдэг эсрэгээрээ эмчилгээний өндөр төлбөрийг иргэн дааж чадахгүй байгаа тухай асуудал яригддаг. Үүний дундаж цэгийг яаж олох вэ?

-Хүн болгон эмчлүүлэх эрхтэй. Яг өнөөдөр тэр эрхээ эдэлж чадаж байна уу гэвэл үгүй. Ядуу хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хаана ч хийлгэж чадахгүй. Мөнгөтэй нэг нь 250 мянган доллараа бариад дэлхийн хаана ч очоод хийлгэчихэж байна. Мөнгөтэй хүмүүс нь сонголтоо хийг. Ядахдаа төлбөрийн чадвар багатай хүмүүс Монголдоо эмчлүүлэх боломж байх л ёстой.

-Шаардлагатай тоног төхөөрөмж байна уу?

-Бид 1,6 тэрбум төгрөгөөр бүх тоног төхөөрөмжөө хангалттай авч хүрээгүй. Зайлшгүй шаардлагатай том багажуудаа авахыг зорьсон. Одоо жишээлбэл судас хавчдаг жижиг багажууд байхгүй. Бид хагалгаа хийхдээ энд тэндхийн эмнэлгүүдээс гуйж аваад буцааж өгдөг.

-Хэрэв эрхтэн шилжүүлэх баг тусдаа гарвал тэдий хэмжээний төсөв шаардлагатай гэсэн тооцоо хийсэн үү?

-Нэг мэс засалд ойролцоогоор 90 сая төгрөгийн зардал гарч байна. Ажилласан баг хамт олны хөдөлмөрийн хөлс нэмэгдвэл ойлгомжтой. Бид ажлын өдөр энэ хагалгааг хийнэ гэхээр бүтэн хоёр хагалгааны өрөөг 24 цаг эзэмших хэрэгтэй болдог. Энэ эмнэлгийн хагалгааны өрөө цөөн, хагалгаа хүлээгдэлтэй байдаг. Тийм учраас бид амралтын өдөр ажилладаг. Зөвхөн илүү цагийн хөлс гээд тооцсон ч их тоо гарна. Ямар нэг байдлаар зохицуулалт хийхгүй бол энэ маягаар удвал үнэндээ хүмүүс маань туйлдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ангар: Хөрөнгийн зах зээлээс 10 их наяд төгрөг босгох боломж бий

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангартай ярилцлаа.

-Сүүлийн үед компаниуд бонд гаргахад нээлттэй, даатгалын компаниудтай
хамтраад ажиллавал дажгүй мөнгө босгох боломжтой гэж ирээд ярьдаг боллоо. Компаниуд
бонд гаргах боломж жинхэнэ утгаараа нээгдсэн үү?

-Компанийн бонд гэж ирээд ярихаар бидэнд шинэ юм шиг сонсогдоод байна
л даа. Уг нь хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн эхний бүтээгдэхүүн. Хөрөнгийн
зах зээлийн үүсэл ерөөсөө бондоос улбаатай. Анх Засгийн газар бонд гаргаж байсан. Үүнийхээ дараагаар компаниуд
нь бонд гаргасан. Бондын дараа хувьцааны
арилжаа жинхэнэ утгаараа үүсдэг. Гэтэл бид 1990 онд ягаан, цэнхэр тасалбар гээд
баахан хиймэл хувьцаа үүсгэж хүн бүрт өгсөн. Сонгодог утгаар нь хөрөнгийн зах зээл,
хөрөн гийн бирж гэж үзэхэд хүндрэлтэй л дээ. Тийм учраас бид өнөөдрийг хүртэл бонд
гэдэг асуудлыг ойлгохгүй яваад байна. Бонд гэдэг бол хүн төрөлхтний урт хугацааны
хэрэглээг хангаад ирсэн зүйл. Ер нь аж ахуйн нэгжүүд урт хугацаатай, бүтээн байгуулалтын,
хөгжлийн төслүүдээ бондоор л санхүүжүүлдэг. Тоглоомын дүрэм нь тийм. Яагаад гэвэл
урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийг бондоор л босгож болдог. Гэтэл өнөөдөр
эдийн засаг санхүүгийн хувьд маш том гажуудалтай болчихсон. 1990 онд үүссэн гажуудал
өнөөдрийг хүртэл засагдахгүй яваад ирсэн. Тэр нь эдийн засгаа барьчихаад байна л
даа. Банкны систем дангаараа нийт санхүүгийн салбарын 95 хувийг эзэмшиж байгаа.

-Ингэхэд зүй жамаараа бол банкны салбар санхүү­гийн салбарын хичнээн
хувийг эзлэх учиртай вэ?

-Солонгорсон эдийн засгийн хувьд санхүүгийн салбарын 40 хувь нь хөрөнгийн
зах зээл, 30 хувь нь банк, 30 хувь нь банк бус бусад салбар тодруулбал даатгал,
хөрөнгө оруулалтын зөвлөх гэх мэтээр явдаг.
Гэтэл манайд 30 байх ёстой хувь нь 95 болчихоор
санхүүгийн том гажуудал болчихдог. Энэ рүүгээ
бид компаниудаа чихэж оруулаад байгаа юм. Зөвхөн банкнаас зээл авахаас аргагүй гэчихдэг.
Нэгэнт хөрөнгийн зах зээл, даатгал, бичил санхүү нь байхгүй зах зээлд банкинд хандахаас аргагүй
болчихож байна л даа. Банкнаас авдаг зээл нь богино хугацаатай, өндөр хүүтэй. Дунджаар
2-3 жил, хүү нь 20-30 хувь. Ийм зээл рүү иргэд, аж ахуйн нэгжээ чихээд оруулчихаар
улсаараа гажуудчихаж байна. Үүнийг засах ганц арга нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх.
Хөрөнгийн биржийн удирдлага мундагтаа хийгээд байгаа юм биш л дээ, угаасаа дэлхий
нийтийн жишиг. Санхүүгийн салбарын тулгын гурван чулуу нь хөрөн­гийн зах зээл, даатгал,
банк. Гэтэл манайх банк гэдэг нэг шон дээр дэнжигнэж бай­гаа. Унавал улсаа доош
нь унагах эрсдэлтэй. Тэгэхээр санхүүгийн салбарыг либералч лаад харьцааг нь зөв
тогтоох ёстой. Үүний тулд хөрөн гийн зах зээл нь хөгжих ёстой. Аж ахуйн нэгжүүд
маань зөвхөн банк­ны зээлээр биш, 200, 300 жилийн өмнөөс хэрэглэж ирсэн, нотлогдсон
санхүүгийн хэрэгслийг ашиглах ёстой. Энэ нь компанийн бонд.

-Компанийн бондыг хөрөнгийн зах дээр яаж гаргах вэ гэдэг мөн л шинэ
асуудал гэж бодож байна?

-Бонд гаргана гэдэг хүнээс мөнгийг нь зээлж байгаатай л агаар нэг.
Таны гаргасан бондыг би худалдаж аваад оронд нь мөнгөө өгнө. Та миний өгсөн мөнгийг
арви­жуулаад буцааж өгөх учиртай. Тэгэхээр би таны зээлжих зэрэглэлийг тогтооно
гэсэн үг. Олон улсад бол зээлжих зэрэглэлийн ком паниуд үүсчихсэн. ”Стандарт энд
пүүрс”, “Мүүдис”, “Фитч” гээд гур ван том компани бий. Тэд бонд гаргаж байгаа компаниудыг
судлаад зэрэг­лэл тогтоогоод өгчихдөг юм. AAА, АА, А ч гэдэг юм уу, ВВВ, ВВ, В гэх
мэтээр. Хөрөнгө оруулагчид таныг судлах шаардлагагүйгээр
эдний үнэлгээг хардаг. AAA бол эрсдэлгүй
юм байна, таван хувьтай өгчихье гэнэ. С ангилалтай бол эрсдэлтэй юм байна, 10 хувиар мөнгө зээлье
гэсэн шийдвэр гаргачихдаг. Ингэж хүүгээ тогтоодог. Манай улсын хувьд санхүүгийн
систем нь хөгжөөгүй учраас зээлжих зэрэглэл тогтоодог функц нь дотооддоо байхгүй. Гадны том байгууллагуудын
хөлсийг дотоодын компаниуд нь дийлдэггүй. Засгийн газрын хувьд тэднээр зэрэглэлээ тогтоолгочихож байна л даа.
Тийм учраас бид хөрөнгийн зах зээлийнхээ хөгжлийн үе шаттай уялдуулаад орлуулах
бүтээгдэхүүн гаргаж ирсэн. Даатгалтай уяад өгчихөж байгаа. Хөрөнгө оруулагч бүр
санхүүч байх албагүй. Хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөөр бонд гаргаж хүүг нь авч
болно. Зээлжих зэрэглэл байхгүй учраас тэрийг нь даатгалын компаниудаар оруулаад
даатгаад өгчихөж байгаа хэрэг л дээ. Энэ хүн мөнгөө төлж чадахгүй бол даатгалын
компани өмнөөс нь үндсэн болон хүүгийн төл­бөрийг хийнэ гэчихэж байгаа юм.

-Тэгэхээр даатгалын ком­паниуд зээлжих зэрэглэл тогтоодог компаниудын
үүргийг өөр дээрээ авчихаж байгаа юм байна. Ингэж ойлгож болох уу?

-Зарим талаар тэгж ойлгож болно. Бид өнгөрсөн долоо хоногт Даатгалын
холбоотой хамтраад даатгагдсан бонд гэдэг асуудлыг ярьсан. Энэ бол зөвхөн гарах
нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа юм.

-Компаниуд хэр сонир­хож байна?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд сонирхол нь өндөр байна. Ямар бүтээгдэхүүн
гараад ирэв, бид яаж оролцвол боломжтой вэ гэж асууж эхэллээ.

-Тэгээд хамгийн боломж­той салбар нь тодорхой болж байна уу?

-Хамгийн боломжтой нь барилгын салбар байна. Өнөөдөр (өчигдөр) гэхэд
л Барилга хот байгуулалтын сайдтай санамж бичигт гарын үсэг зурлаа. Барилгын компаниудын
хувьд заавал даатгалтай байх албагүй. Үндэсний хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн компани
бол даатгал төлж нэг, хоёр хувийн зардал гаргахгүй байж болно. Хөрөнгө оруулагч
нь хүлээн зөвшөөрвөл асуудалгүй. Барилгын компаниудын бонд гаргах асуудлыг нээгээд
өгчихөж байгаа хэрэг.

-Ойрын хугацаанд бонд гаргахаар компани байна уу?

-Ойрын нэг сарын хугацаанд нэг компани бонд гаргах нь тодорхой болсон.
Энэ жилдээ багтаж дахиад гурваас таван компани бонд гаргах асуудал яригдаж байна.
Гэхдээ ганц барилга биш л дээ.

-Хамгийн ихдээ хэчнээн төгрөгийн бонд гаргах боломж компаниудад байна?

-Арав орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх бонд гаргахаар ярьж буй компани
ч байна. Дажгүй явчихаар ажил гэж харагдаж байгаа. Яагаад гэхээр хөрөнгийн зах зээл
дээр боломж бий.

-Хөрөнгийн зах зээлээс нийт хичнээн төгрөг босгох боломж бий гэж
та харж байгаа вэ?

-Хөрөнгийн зах зээл дэх нийт эх үүсвэрийг 10 их наяд төгрөг гэж харж
байгаа. Төсөл рүү оролцох бололцоотой 3-5 их наяд төгрөгийн боломж бий. Үүнийг татах
өртөг нь хэд байх вэ гэсэн асуудал гарна. Санхүүжилтийн дундаж өртөг нь 12 хувийн
хүүтэй. Энэ өртөг банкаар дамжихаар өөр. Эцсийн хэрэглэгч хүртэл ашиг нь нэмэгдээд
25-30 болчихож байгаа юм. Бонд гаргавал банкаар дамжихгүй. 12 хувийн эх үүсвэртэй
шууд холбогддог. Дунд нь брокерийн шимтгэл гээд 0.01 хувь, даатгалын хураамж нэг
хувь ч юм уу бий. Гэхдээ л 13 хувиас хэтрэхгүй. Тэгэхээр компаниудаар 13 хувийн
хүүтэй, богино, дунд, урт хугацаатай бонд гаргах боломж нь нээлттэй гэсэн үг. Энэ
нь бас нотлогдсон. Саяхан Засгийн газрын үнэт цаасны арилжаа маш амжилттай болсон.
Засгийн газрын үнэт цаасны арилжаа аль ч улсын хувьд эрсдэлгүй учраас эрэлт өндөртэй
байдаг. Гэтэл өнгөрсөн жил намайг ажлаа авахад зарагддаггүй, дөрөвхөн банк авч ядсан,
хүү нь байнга өссөн дүр зурагтай байсан. Хөрөнгийн бирж арилжаанд ороод ирэхээр
эрэлт нь нэмэгдчихэж байгаа юм. Зохиомлоор
өсгөөд байсан болов уу гэсэн сэрдэлт бий. Засгийн газрын үнэт цаас өнгөрсөн оны
арваннэгдүгээр сард орж ирсэн. Тэр цагаас хойш хүү тогтмол буурсан. Бодитойгоор
хоёр хувиар буурчихаад байна. Цаашдаа ч буурна гэсэн үг.

-Анх 16 хувиар гарсан гэхээр 14 хувь болсон гэсэн үг үү?

-Тийм. Уг нь намайг анх ажил авахад есөн хувь байсан юм. Эргээд есөн
хувь руу орох боломжтой. Дөрөвхөн сарын дотор 16 хувь болж өсч байсан. Иргэд, компаниудад
шууд хамааралгүй учраас тоогоогүй. Гэтэл цаад утгаараа аж ахуйн нэгжүүдийн бонд гаргах боломжийг хаачихаж
байгаа юм.

-Засгийн газрын үнэт цаасны хувь ес рүү ороход ямар боломж нээгдэх
вэ?

-Компаниуд 11 юмуу 12 хувиар санхүүжилт босгох боломж нээгдэж байгаа
юм.

-Засгийн газрын үнэт цаасны хүү хэзээ ингэж буурах боломжтой вэ?

-Мэдээж хүчээр бууруулна гэж байхгүй. Зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтийн
зарчмаар буурна. Өмнө нь дөрөвхөн банк аваад ямар ч хяналтгүй өсч байсан. Одоо хүн
бүр орох эрхтэй болсон. Мэдээлэл нь ил тод. Тэгэхээр шууд өсгөх боломжгүй болсон.
Тийм учраас буураад байна л даа. Сүүлдээ буурахаас гадна бонд олдохоо болилоо.

-Тэгэхээр Засгийн газрын бондын арилжаа эрэлттэй болжээ. Сүүлийн
арилжаа гэхэд ямар байв?

-Сүүлийн дөрөв, таван арилжаан дээр Хөрөнгийн бирж дээр 200 тэрбум
төг­рөгийн захиалга ирлээ. 70 тэрбумд нь л нийлүүлэлт хийлээ. Тэгэхээр 130-150 тэрбум
төгрөгийн эрэлт байна. Энэ хэмжээний бэлэн мөнгө байгаа гэсэн үг.

-Цаашдаа хичнээн төг­рөгийн эрэлт байна гэж та харж байгаа вэ?

-Таван их наяд.

-Тэгэхээр Засгийн газрын бонд эрэлтээ дийлэхгүй байгаа юм чинь компани
бонд гаргавал зах зээл байгаа гэсэн үг үү?

-Зах зээл шингээгээд авчихна.

-Манай даатгалын компа­ниуд баталгаа өгч байна гэхээр нэлээд боломжийн
болжээ дээ?

-Даатгалын компаниудын хувьд хөгжлийн шат нь Хөрөнгийн биржтэйгээ
адил шатанд яваа. Банк 95 хувиар давамгайлсан. Үлдсэн таван хувийг нь бид хувааж байгаа. Мэдээж шууд
том хөрөнгө оруулалт боломжгүй. Эхний ээлжинд 500 сая, нэг тэрбум гээд үе шаттайгаар
нэмэгдэнэ. Даатгалтай 10 тэрбумын бонд гаргах болоогүй. Тэрбумаар эхэлж таарна.
Бонд эргэж төлөгдөөд итгэл үүсвэл 80 хувьд нь даатгаад явах боломжтой. Ингээд бодохоор зах зээл дээр зөвхөн бондоор
500 тэрбумаас нэг их наяд төгрөгийн бонд гаргах өргөн боломж бий гэж харж байгаа.
Цаашлаад таван их наяд. Санхүүжилтийн эх үүсвэр банкны хадгаламжийн хүүтэй тэнцэнэ.
Одоо банкны хадгаламжийн хүү дунджаар 12 байгаа. Цаашдаа буурна.

-Яагаад буурна гэж?

-Банкууд 12-15 хувийн хүүг өгч чадаж байгаа нь цаанаа учиртай. Нөгөө талдаа Засгийн газраас 16 хувийн
хүү авчихаж байгаа юм. Засгийн газрын хүү буурвал хадгаламжийн хүүгээ өгч чадахаа
болино. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь нэг талд иргэдэд ашигтай. Нөгөө талдаа
эдийн зас гаа боомилж бай-гаа хэрэг. Хожиж байгаа нь ганц хан банк. Засгийн газрын
үнэт цаасны хүү болом­жит хэмжээндээ очвол банкууд хадгаламжийнхаа хүүг бууруулна.
Ингэснээр аж ахуйн нэгжийн санхүүжилт авах өртөг нь буурч байгаа юм.

-Нээрээ л компаниудын толгойн өвчин нь санхүүжилт шүү?

-Яг тийм, санхүүжилт нь олдлоо гэхэд өндөр хүүтэй, богино хугацаатай.
Бөөн юм болж зээл авдаг. Эхний жилээсээ л хүүгийн төлбөр, хоёр дахь жилээс үндсэн
төлбөр нэхэгдэж, гурав дахь жилээс төлж чадахаа больдог. Өнөөдөр гэхэд л банкны
системд муу зээл толгойны өвчин болж эхэлж байна. Аж ахуйн нэгж, эдийн засаг муудаа
биш. Сайн аж ахуйн нэгжүүдийг муу зээл рүү шахаад оруулчихаар хэцүү байдал үүсчихэж
байгаа юм.

-Мөнгөтэй иргэдийн хувьд найдвартай гэсэн компанийнхаа бондыг худалдаж
авах боломжтой болж байгаа юм байна?

-Тэгэх бүрэн боломжтой. Тодорхой хугацааны дараа хүүг нь компани
төлнө гэсэн үг. Хадгаламжтай адилхан. Засгийн
газрын зээл дунджаар 15 хувийн хүүтэй байгаа. Компани хоёр хувийн нэмэлт хүү өгч
байж таныг татна. Засгийн газрын өнөөдрийн хүү хөөсөрсөн, байж боломгүй хүү. Засгийн
газрын хүү нь нэг оронтой тоо буюу есөн хувь руу орж байж аж ахуйн нэгж хоёр хувиа нэмээд 11 хувиар бонд
гаргах боломжтой. Одоо бол Засгийн газар 15, аж ахуйн нэгж 17 хувиар гаргаж болно. Цаашдаа жамаараа аль аль
нь буураад явна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Заавал хууль хүлээлгүй редакциуд рекламныхаа цаг, талбайг зохицуулцгаая

Манай улсын анхны ардчилсан, чөлөөт хэвлэлүүд өнөөдөр нийгмийн нэг хэсэг, нэгэн өнгө нь болж бойжжээ. Тухайлбал, анхны чөлөөт хэвлэл 25 дугаар суваг телевиз, ТВ-5 гэх мэтээр хэвлэл мэдээллийн салбарын ноён нуруу болж яваа нэг хэсэг байна. Орон даяар ганцхан Монголын үндэсний телевиз цацагддаг байхад “Улаанбаатар” суваг гэж тусдаа байлаа. Сүүлд хувьд шилжиж одоо Монгол Улсын тулхтай хэвлэлийн байгууллага хэмээгдэн олны талархлыг хүлээн ажиллах болжээ. Мөн барууны стандартыг анх нэвтрүүлсэн “Ийгл” телевизийг энд дурдалгүй өнгөрч болохгүй. “Ийгл” телевизийн нэвтрүүлсэн технологийн шинэчлэл, стандарт Монголын хэвлэл мэдээллийн салбарт шинийг авчирсан нь саяхан мэт ч нэгэнт салбарын түүх болон үлджээ. Бас ТВ-9 телевиз байна. Монголдоо мэдээ, мэдээллийг чанартай хүргэж ирсэн салбарын тэргүүлэгч байгууллагын нэг хэвээр байгаа. Бүгд л ардчилсан, чөлөөт хэвлэлийн хөгжилд гол тулгуур нь болж явна. Салбарын түүчээ, акулууд гэж хэлсэн ч хилсдэхээргүй хэмжээнд хүрч хийж бүтээсэн, бас ирээдүйтэй байгууллагууд. Ер нь өнөөдөр Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эдгээр телевизүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй болчихоод байгаа.

Гэхдээ “Хүн сайн ч хэлэхээс нааш ухаарахгүй, цаас нимгэн ч чичихээс нааш цоорохгүй” гэдэг. Та бүхний нэг дутагдлыг энд шүүмжилмээр байгааг минь өршөөнө үү. Яагаад гэвэл чөлөөт, ардчилсан хэвлэлийн салбарын хөгжилд хор болох хамгийн их магадлалтай асуудал байгаа юм. Тиймээс та бүхний төлөө үүнийг хэллээ. Та бүхний төлөө хэлнэ гэдэг салбарынхаа сайн сайхны төлөө дуугарч байгаа хэрэг юм шүү. Манай байгууллага ч хувийн, ардчилсан чөлөөт хэвлэлийн нэг мөн.

Гол асуудал нь нэг нэвтрүүлэг доторх реклам, зар сурталчилгааны тухай. Нэвтрүүлгийн цагаас арай л их хугацааг зар, сурталчилгаа, реклам эзэлж байна. Нэгэн алдартай кино гарлаа гэж бодоход гуравны хоёрт нь реклам, сурталчилгаа гардаг жишиг тогтчихоод багагүй хугацааг ардаа орхижээ. Жишээ нь “Том эгч” гэдэг солонгос кино сүүлийн үед үзэгчдийг хамгийн ихээр татаж байгаа. Тэгтэл кино гарахыг сануулсан шторк явж, бүтээлийн гарчгийг дөнгөж гаргаад л дуусдаггүй реклам эхэлнэ.

Реклам дуусахыг хүлээж цөхсөн хүмүүс эцэстээ хэвлэлийн салбарыг зүхэх болжээ. Зөвхөн кино үзэхийн тулд иргэд хамаг л муу муухай үгээ энэ салбар руу шидэлж байгаа нь худлаа биш. Киноны хэсгээс аравхан минут гаргаад араас нь арван минут реклам явуулаад байхаар аргагүй биз. Үүнээс улбаалаад “рекламны дундаас кино олж үзэх гэж зовох боллоо” гэсэн шог гэмээр яриаг ч хүмүүс гаргаад амжсан. Энэ нь нэг ёсны шүүмжлэл байх. Уг нь уран бүтээлчид иргэдийн телевиз үзэх хэвшилд зориулан зөвхөн нэг цаг гарахаар тооцоолж бүтээсэн киног Монголын телевизүүдээр үзэж дуусгахад бүтэн оройг зарцуулж байна. Иргэд ч хэвлэлийг яаядаа гэтэл нь муулж, муу үгээр зүхэн байж киногоо үзэж дуусгадаг болсоор удлаа. Иргэд дуртай киногоо үзэхийн төлөө орой бүрийг телевизийн өмнө барж байгааг юу гэх вэ.

Та бүхнээс энэ асуудалд ухаалаг хандаж асуудлыг авч үзэж хэлэлцэн шийдвэрлээч гэж хүсэх байна. Асуудал үнэхээр хүндэрч, төвөгтэй болчихоод байгаа нь үнэн. Даамжирсаар бүр сүүлдээ рекламдуулагчдад ч муугаар тусч эхлэх хандлага ажиглагдаж эхэлснийг нуух аргагүй. Иргэд аливаа нэвтрүүлгийг хөтөлбөрийн цаг өнгөрсний хойно гүйлгэж үзэх болсон нь үүний нотолгоо. Бас интернетийг түлхүү сонгож хэрэглэх болсон нь ч хамааралтай л байх. Салбарт учирч болох хамгийн муу нөлөөлөл гэвэл үүнийг нэрлэнэ. Иргэд реклам үзэхээ байчихвал рекламдуулагч гэж байгаад яах билээ. Мөн асуудлыг шийдэхгүй бол ард түмнийг төлөөлөн төрд суугаа нөхдүүд нэг мэдэхэд л Зар сурталчилгаа, рекламны хуулийг гаргаад ирнэ гэдэгт мөрийцсөн ч алдахгүй байх. Ингээд л “… нэг нэвтрүүлгийн гуравны нэгээс илүүгүй хугацаанд реклам цацна” гэдэг ч юм уу нэг заалт оруулаад та, бидний гал тогоонд оролцоод эхэлбэл яана. Үнэхээр хохиролтой асуудал энэ байх болно.

Манай сониныг ч их рекламтай, унших материал бага нийтэлдэг гэж иргэд уншигчид шүүмжилдэг тал бий. Гэхдээ бид асуудлыг аль болох ухаалгаар шийдэж хэдий хохиролтой байсан ч нийтлэлийн нүүр талбайгаа нэмж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээдлэх болсон. Тэгэхээр та бүхэн реклам сурталчилгааныхаа тарифыг нэмээд ч хамаагүй асуудлыг цэгцлээч. Шууд хэлбэл зарынхаа цагийг багасгаач. Нэгэнт хууль гарчихвал хэзээ ч засч, залруулшгүй зүйл тэр байх болно. Хичнээн гуйсан ч төрд нөлөөлж болдоггүйг та, бид мэдэх. Ямар сонгууль угтсан нэг жилийн настай телевизүүд биш дээ. Үүрд байж, Монголын түүхийн нэг хэсэг бас ирээдүйн эзэд байсаар байх нь гарцаагүй учраас энэ мэт асуудалд анхаарч байх хэрэгтэй байна.

Тэгэхээр хэдүүлээ өөрсдөө яриад асуудлаа шийддэг байя. Ингэж үзэгчдээ бодох хэрэгтэй байна. Бид ч бас уншигчдаа бодъё. Заавал хууль гарахыг хүлээлгүйгээр, асуудлыг хуульчлуулалгүйгээр редакц бүр үзэгчдийн сэтгэл ханамжийг судалж, зөвхөн энэ л асуудлыг дотооддоо ярилцдаг, шийддэг болмоор байна. Нийтэд тустай, редакцид ашигтай зам нь энэ мэт харагдаад байгаа юм.

Ингэж байж л ардчилсан чөлөөт хэвлэл цаашид оршин тогтнох билээ. Хэрвээ хуулиар асуудлыг шийднэ гэвэл үр дүнд нь редакциуд дампуурах өндөр магадлалтай. Адаглаад мөнгө, санхүүгийн хомсдол нүүрлэж үүнийг дагаад редакцийн чадвар суларна гэх мэтээр өч төчнөөн асуудал босох нь дамжиггүй. Тэгэхээр асуудалд эртнээс ухаалгаар хандаж өөрсдөө, дотооддоо ярилцаад бэрхшээлээ шийдчихвэл хэвлэл мэдээллийн байгууллага, рекламдуулагч, үзэгчид бүгд сэтгэл ханамжтай үлдэх бус уу. Заавал хууль хүлээлгүй редакциуд рекламныхаа цаг, талбайг зохицуулцгаая.

Categories
мэдээ цаг-үе

Үзэсгэлэнт Мон Блан уул хийгээд Женевийн дарсны өрөө, мартах өвчин

Түрүүч нь ¹143(5095) 144(5096), 146(5098), 150(5102) дугаарт

Австри, Словак, Итали, Швейцарь, Лихтенштейн, Герман, Франц улсын нутаг дэвсгэрийг дамнадаг Альпийн нурууны сүрлэг сайхан уулсын дундах Коурмауер хотын буйдхан зочид буудалд шөнө дунд болж байхад ирэв. Харанхуйд эргэн тойрон харагдахгүй ч гэлээ цэвэр тунгалаг агаар үнэртэж байлаа. Хойд Италийн нутаг дэвсгэрт байх энэхүү хот алдарт Мон Бланы бэлд байдаг. Буусан зочид буудлын тохижилт дээхнэ үеийн кинон дээрх амьдралыг санагдуулна. Дэрсэн шүүр, хайрсан бин, хуучны данх гээд л. Ил зууханд түлж буй галын дэргэд олбог дэвсэн газар суугаад шар айраг, улаан дарс шимэн ярилцаж болно. Аяллаар яваа хүмүүс их хотын чимээ шуугианаас залхсан, техник технологийн өндөр дэвшлээс уйдсан байдаг болохоор Коурмауер хотод иймэрхүү зочид буудал элбэг. Өглөө сэрээд харвал сүрлэг өндөр уулсын дунд буужээ. Мөнх цаст уулын дунд хавиас хүчтэй хүрхрээ бууж зүлэг ногоон талд гол болон урсахыг хараад хэд л бол хэдэн цаг суумаар санагдав. Энд аль болох машины дуу чимээ гаргахгүй байхыг чухалчилдаг ажээ. Ойр зуурхан явахдаа алхахыг зөвлөх юм. Моддын сэрчигнэх чимээ, хүрхрээнээс буух усны харгиа, шувуудын жиргээтэй хослож байгаль дэлхий тансаг сайхнаа гайхуулж байлаа. Эндээс арав гаруйхан минут яваад Швейцарийн нутаг дэвсгэрт орж ирнэ. Өндөр уулсын оройгоор байгалийн сайхныг биширч явсаар Мон Блан оргилын бэлд ирэв. Альпийн нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 4808 метрийн өндөрт байх мөнх цаст Мон Бланы хормойгоор ногоон зүлэг, өнгө өнгийн цэцэгс алаглах ажээ. Оройг нь өөр нэг уултай холбож тэр хооронд дүүжин баннаар явж болно. Дээрээс зураг авч Альпийн нурууг хамгийн өндөр цэгээс нь харах боломжтой энэхүү аяллын үнэ 120 евро гэсэн. Гэхдээ ингэж аялахад цаг агаар тааламжтай байх ёстой. Хавар эрт буюу хоёр, гуравдугаар сард хүчтэй цасан шуургатай байдаг тул Мон Бланы оргил руу гаргадаггүй гэсэн. Хангай дэлхий ийн муухай аашилж байх үедээ сааралтан шуурч бэл байтугай дэргэдэх уулынхаа оройгоос “өөрийгөө” харуулдаггүй юм байна. Зун, намартаа гоё сайхнаа гайхуулах үеэр нь газар газрын жуулчид шавдаг гэнэ. Бас уулчид мөнх цаст хайрхан руу авирахад хамгийн таатай үеийг аравдугаар сар гэдэг. Уулчид төвөггүй авирдаг болов уу гэмээр харагдаж байгаа мөртлөө хамгийн хэцүү 25 уулын нэгд бичигджээ. Харьцангуй налуу мөртлөө хад асга, цас мөс ихтэй болохоор есөн мянга гаруй уулчин Мон Бланд осолдсон түүхтэй. Хамгийн хэцүү нь хадан дээрээс ниссэн уулчдын цогцос барагтай бол олддоггүй гэсэн. Швейцаричууд алдартай уулынхаа нэрээр нэрлэсэн дотоодын олон брэндтэй. Тэдгээрээс хамгийн алдартай нь “Montblanc” үзэгний брэнд. Мөн эрчүүдэд зориулан тэлээ, цаг, хүрэм зэргийг үйлдвэрлэдэг. Тэдгээрийн үнэ дэлхийн өнцөг буланд зарагдахдаа чамгүй өндөр сонсогдох ч төв дэлгүүр дээрээ боломжийн үнэтэй юм байна лээ.

Мон Блан уулын бэлд хэдэн цаг саатаад Швейцарийн Женев хот руу хөдлөв. Ес, арван давхар байшинтай дүйцэх хэмжээний өндөр багана дээр барьсан гүүрээр дамжиж явсаар зорьсон газраа ирлээ. Женевт ирсэн анхны сэтгэгдэл “Европын хамгийн цэвэрхэн хот” гэдгээр эхлэв. Женев нуурын эрэг дэх цэцэрлэгт хүрээлэнд тухлан өдрийн хоолоо идсэн. Эндхийн хүмүүс өдрийн цайны цагаар цэцэрлэгт хүрээлэндээ сууж байгаад гэрээсээ юмуу ресторанаас авчирсан хоолоо иддэг юм байна. Албаны хослол өмссөн залуу, ажил хэрэгч даашинзтай бүсгүйчүүд саглагар модны сүүдэрт суугаад хооллох ажээ. Дараа нь гутлаа тайлж зүлгэн дээгүүр алхаж байв. Хөл нүцгэн ингэж явснаар дархлаа сайжирдаг гэх судалгааг эмнэлгүүд гаргасан тул үдийн цайны завсарлагаар цэцэрлэгт хүрээлэнд ийн алхдаг ажээ. Женев нуурын эрэг дэх цэцэрлэгт хүрээлэнгийн захад алдарт цэцгэн цаг бий. Энэхүү цагийг 1955 онд хотын төвд байгуулжээ. Зүүнээс бусад нь өнгө өнгийн цэцэг бөгөөд улирал бүр өнгө нь солигддог гэж байв. Дэлхийд гайхагддаг энэхүү цаганд улирал бүр 6500 цэцэг зарцуулдаг гэсэн. Бусад улс орнуудаас цагны болон цэцэгний мэргэжилтнүүд ирж судалж үзээд яг ийм цаг хийх гээд чаддаггүй ажээ. Япон, Сингапур зэрэг улс эндхийн цэцгэн цагтай яг ижлийг эх орондоо хийхээр бүхэл бүтэн 50 жилийн турш бүтэлгүйтэж байгаа гэсэн. Сонирхолтой нь энэхүү мандал дээр цаг тутамд зөвхөн нэг цэцэг дэлгэрдэг гэнэ лээ. Үүрийн гурван цагт эхний цэцэг дэлбээлдэг бол хамгийн сүүлд “Шөнийн дагина” нэртэй кактус дэлгэрнэ. Цэцгэн цагийн бас нэг алдартай зүйл нь энд хамгийн олон хүн зургаа авахуулжээ. Сүүлийн арван жилд 40 сая гаруй жуулчин энд зургаа авахуулсан гэх тооцоо байдаг юм байна. Цагны цаахна талд мөн л хамгийн өндөр гэдгээрээ алдартай 150 метрт оргилох Жет де эу усан оргилуур бий. Нуурын голд байх энэхүү усан оргилуурыг хотын таних тэмдэг гэж хэлдэг юм билээ. 200 км/цагийн хурдаар секундэд 500 литр ус цацах усан оргилуур 2400 вольтоор ажилладаг гэсэн. Усан оргилуурын ёроолд 500 кв-ын хүчин чадалтай хоёр насос ажиллуулдаг байна. Усан оргилуурыг 1886 онд нуурын захад байгуулсан хэдий ч хотын үзэмжинд өнгө нэмэхгүй байна гэж үзээд 1891 оноос одоогийн байгаа газарт шилжүүлжээ.

Женев хотод 800 гаруй монголчууд амьдардаг. Тэдний дийлэнх нь эмэгтэй. Учир нь хүүхнүүдэд ажил олдохдоо хурдан. Дэлхийн баячууд, алдартай одод Женевт амьдардаг болохоор гэрийн үйлчлэгч, цэцэрлэгч, асрагчийн ажил амархан олддог юм байна. Амьдрах орчин, нөхцөл сайтай энэ улсад амьдарч буй монгол хүүхнүүд сард 1000-1500 франкийн цалин авдаг гэсэн. Тэнд амьдардаг монгол хүнтэй уулзан сонин сонсоход “Сүүлийн үеийн том сонин гэвэл эндхийн хамгийн том баячуудын нэгийг манайхны нэг бүсгүй золтой цааш нь харуулчихсангүй” гэв. Яасныг асуувал Монголоос ирээд удаагүй байгаа эмэгтэйг нэгэн найз нь ажилд оруулж өгчээ. Женевийн тэргүүн баячуудын нэгнийд гэрийн үйлчлэгчээр ажилд орсон бүсгүй жигтэйхэн ажилсаг нэгэн байж. Хэлэхээс нь өмнө санаачилгаараа цэвэрлэгээ хийдэг байсан болохоор гэрийнхэн ч түүнд сайн ханддаг байсан гэнэ. Тэгсэн нэг өдөр битүү тоосонд дарагдсан өрөөг цэвэрлээд зогсож байтал гэрийн эзэн ороод иржээ. Гялалзаж, цэмцийсэн өрөөгөө харсан залуу үг ч дуугарч чадахгүй болж ам нь хий ангалзаж байгаад муужирч унажээ. Юу болсныг ч ойлгож амжаагүй байтал түргэн тусламжийн эмч нар залууг аваад явсан байна. Яав ийв гэтэл хэдэн зуун дамжин өвлөгдөж ирсэн дарсны өрөөг нь цэвэрлэчихсэн байж. Дарсны чанар хадгалсан хугацаандаа байдаг, хэр удаан хадгалж байгааг шилэн дээрх тоос нь илэрхийлдэг учиртай. Үе уламжлагдан ирсэн, хэдэн тэрбумаар тоологдох тэрхүү хөрөнгийг нь Европын соёл, зан заншлыг хараахан мэдэж амжаагүй бүсгүй ганцхан хормын дотор үгүй хийжээ. Гэрийнхэн уламжлал мэдэхгүй монгол бүсгүйд уурлаж гомдсон ч ямар нэгэн хариуцлага тооцолгүй ажлаас нь халсан байна. Энэ тухай сонирхуулж яриад “Хэрэв өөр хүн байсан бол түүнээс хэдэн үеэрээ төлж барамгүй их өр нэхэх байсан байх. Монголчууд маань тухайн амьдарч байгаа улсынхаа талаар тодорхой мэдээлэлтэй байхгүй бол яаж ч хөөдөж мэднэ” гэлээ. Харин Женевт амьдарч байгаа эрчүүд голдуу ахмадын асрах газарт ажиллана. Асрахад амьдарч байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь мартах өвчинтэй. Тэтгэвэртээ гарах үед хүүхдүүд нь аав ээжийгээ асрамжийн газар аваачаад өгөх бөгөөд 70 наснаас эхлэн мартах өвчинтэй болдог гэсэн. Ерөнхийдөө өндөр настнуудын 70-80 хувь нь мартах өвчинтэй. Эмч нар юунаас үүдэлтэйг судалж байгаа бөгөөд эцсийн дүгнэлтийг хараахан гаргаагүй. Гэхдээ махнаас авч байх ёстой уургаа бүрэн дүүрэн авч чадахгүйгээс болдог гэх таамаг бий. Нэгэнт мартаж эхэлсэн хүмүүсийн ой тогтоолт эргэн сэргэх бараг боломжгүй гэх юм билээ. Зарим тохиолдолд гуч, дөчхөн насандаа ой санамжаа алдан урьдын болсон явдлыг бүү хэл өөрийнхөө нэрийг мартсан хүн байдаг гэсэн. Маш цөөн тохиолдох ийм үед уйгагүй дасгал хийснээр ой санамжаа сэргээдэг юм байна. Харин өндөр настнуудын тархины эд эс цөөрчихдөг болохоор мартах өвчин тэр чигтээ тогтдог ажээ. Иймэрхүү асрамжийн газрынхны гол ажил нь өвөө, эмээ нартай ярилцах. Хамтдаа хооллож, тоглож, ярилцаж байгаад орой нь баяртай гээд явахад халуун дотноор үдэн гаргана. Өглөө нь хүрч ирээд сайн байна уу хэмээн мэндлэхэд “Чи хэн бэ. Би чамайг огт танихгүй юм” гэсээр угтдаг гэсэн. Иймэрхүү ажлыг гадныхан голдуу хийдэг бөгөөд өндөр цалин авдаг ажээ.

Эндхийн монголчууд төдийгүй уугуул иргэд хүнс, бараагаа Женевээс барагтай л бол авдаггүй гэсэн. Тав, зургаан жил амьдарч байгаа мөртлөө хотынхоо хүнсний дэлгүүрээр орж үзээгүй хүмүүс ч байх юм. Яагаад гэвэл Женев өртгөөрөө дэлхийд дээгүүрт бичигдэнэ. Тэр хэрээрээ хүнсний бүтээгдэхүүнээс авахуулаад юм юмны үнэ харьцангуй өндөр. Тиймээс Франц руу давхиж ороод хэрэгтэй зүйлээ авчихдаг гэсэн. Женевтэй хиллэдэг Францын буйдхан хотод юмны үнэ харьцангуй хямд. Машинаар 10 хүрэхгүй минут, алхаад гучхан минутын дотор хүрчихдэг болохоор бүгд л хил гараад дэлгүүр хэсдэг ажээ.

Женев хотод олон улсын байгууллагуудын төв байдаг гэдгээрээ алдартай. НҮБ-ын төв байрны өмнө очиж Монголынхоо алтан соёмбот төрийн далбааг харж хэсэг зогсов. НҮБ-ын төв байрны хамгаалалтад АНУ-ын цагдаагийнхан гардаг юм билээ. Ойролцоо байх Улаан загалмайн нийгэмлэгийн төв, дэлхийн худалдааны төв, дэлхийн цаг уурын төв байгууллага гэхчлэн олон улсын тодотголтой байгууллагуудын төв энд байрлажээ. НҮБ-ын төв байрны өмнөх талбайд нэг хөл нь хугархай сандал байдаг. 12 метрийн өндөртэй энэхүү сандлыг 5.5 тонн мод ашиглах хийжээ. 1997 онд мина буюу тэсрэх бөмбөг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцид эрх бүхий хүмүүс гарын үсэг зурахгүй удсан гэнэ. Тэр үеэр Даниель Берсе, Луи Женев гэх хоёр хүн энэхүү сандлыг бүтээж талбай дээр байрлуулсан түүхтэй. Олон нийт конвенцид гарын үсэг зуртал энэхүү сандлыг талбайгаас холдуулахгүй хэмээн мэдэгдэж байсан ч өнөөг хүртэл байсаар байгаа. Сандалтай холбоотой бас нэгэн яриа байдаг ажээ. Хүний эрх, эрх чөлөө, энх тайвныг хамгаалахаар хуралдаж буй гишүүд сандлаа хугартал ярилцаж, ухаан алдталаа хуралдсан ч бодит байдал дээр энх тайван хугархай хөлтэй сандал шиг дэгэн догон байгаа гэдгийг илэрхийлэх болжээ.

Хотын төвөөр зугаалан алхахад нэг бол бэлтгэлийн хослолтой гүйж байгаа, эсвэл ажил хэрэгч хувцастай хүмүүстэй таарч байв. Энгийн жийнсэн өмдтэй, богино цамц өмссөн хүмүүс хаа нэг таарах бөгөөд зургийн аппарат барьсан, энэ тэрийг сониучирхан харж байгаагаас нь жуулчин байна гэдгийг төвөггүй ойлгож байлаа. Гудмаар “Ferrari”, “Bent­ly”, “Rolls royce” тэргүүтэй дэлхийд хамгийн үнэтэй, тансагт тооцогдох машинууд сүлжилдэнэ. Таксинд л гэхэд сүүлийн үеийн загварын “Mer­cedes benz” явах ажээ. Хоолны газрууд нь голдуу цагаан хоолтой юм шиг санагдсан. Гурван ч ресторанаар ортол цагаан хоолтой болохоор нь гудмаас шарсан зайдас, пицца аваад идчихлээ. Өртөг өндөр, бараг ус ч авч уух хэрэггүй гэж байсан болохоор үнэ ханшийг нь нэлээн асууж байж хооллосон. Нэг зүсэм пицца, шарсан зайдас, хачиртай идэхэд найман евро буюу 16 мянган төгрөг орчим болж байв. Ерөнхийдөө өртөг өндөр гэж байгаа мөртлөө Улаанбаатараас нэг их ялгарахаагүй санагдаж байлаа. Үүнээс үзэхэд бид ямар үнэтэй тансаг хотод амьдарч байна вэ. Гэхдээ Улаанбаатар тийм тансаг билүү. Зүгээр л бие биеэ шулах гэсэн хоосон үнэтэй, тохь тухгүй, уур уцаар, утаа тоостой хотод бид амьдарнам.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 23.00 цагаас хойш амьдрал буцалж байна

Манай сурвалжлах баг шөнийн сурвалжлагаараа залуус чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгааг сонирхлоо. Зуны аагим халуун өдрүүд эхэлж, өдөр нь хэт халж байгаа учраас хэн хүнгүй нар буухыг хүлээх болжээ. Бид нар буухыг хүлээж байгаад орой 22.30 цагийн үед “Ku Damm” сүлжээ ресторанд оров. Бараг дүүрэн хүнтэй байв. Ширээнүүдийг ажиглахад гэрээрээ хоол идэж байгаа хүмүүс, вино шимэх хосууд, найзуудаараа уулзаж буй залуус задгай пиво тулгацгааж харагдав. Зөөгчийг нь дуудаж хоол захиалах гэсэн гал тогоо нь 22.00 цагаас хаачихдаг юм байна. Тогооч явсан гэх хариу өглөө. Тэд 22.00 цагаас хойш бэлэн байгаа самар, чипс зэргийг зардаг ажээ. Уг нь тэндхийн стейкийг идэх гэж зорьж очсон миний хүсэл биелсэнгүй. Ингээд уух юм захиалан хэсэг суулаа. Цагийн дараа л гэхэд зөөгч ирж “Манай сүүлийн захиалга. Та нэмж юм захиалах уу, тооцоогоо авах уу” гэж асууж байна. “Нэмж юм захиаллаа гэхэд танайх хэдээс хаах юм бэ” гэхэд “Одоо хааж байна. 00.00 цаг гэхэд манайх хаалга барина” гэв. Ресторанд хосоороо сууж байсан хоёр тооцоогоо төлчихөөд хаачихаа ярьж байна. “Гадаа дулаахан гоё байгаа юм чинь хоёулаа цэцэрлэгт хүрээлэн орох уу” гэж залуу асуухад бүсгүй дуртай зөвшөөрөв. Бид ч ресторанаас гарлаа.

Гадаа дулаахан байгаа учраас гудамжинд хөл хөдөлгөөн ихтэй байв. Гэхдээ 23.00 цагаас хойш орох газаргүй болж залуус гудамжаар дэмий л сэлгүүцдэг болжээ. Гудамжаар жаахан алхлаа. Дунд сургуулийн гэмээр дөрвөн хөвгүүн “Бүгдээрээ зүгээр байж байхаар баар орох уу” гэж ярилцах нь содон сонстов. Тэд хоорондоо тохиролцсон бололтой “Доргио орцгооё” гэж хашгиралдан алхацгаав. 00.00 цагаас хойш баарнаас өөр орох газаргүй, ер нь ямар ч сонголтгүй болчихож. Ресторанд хосуудын ярилцаж байсныг санаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орохоор хөдлөв. Цэцэрлэгт хүрээлэнгийн машины зогсоол цагийн 1000 төгрөгийн төлбөртэй юм байна. Энд харин наадам болж буй мэт хөл хөдөлгөөн их байв. Дулаарснаас хойш Цэцэрлэгт хүрээлэнг зорих хүмүүс ихэсчээ.

Цэцэрлэгт хүрээлэн 22 төрлийн 110 мянга гаруй мод буттай, зүлэг, цэцэг, унадаг дугуйн зам, 40 метрийн голчтой, 360 градус эргэн оргилдог усан оргилуур, 24 метр өргөн, 230 метр урт боржин чулуун талбай, 30 уран баримал, хүүхдийн болон спортын талбай, 2.5 км гүйлт, цанын зам болон 40х40 хэмжээтэй мөсөн гулгуурын задгай талбайтай гээд магтах зүйл их юм. Хаа сайгүй хүүхэд цангинаж орилолдох дуу, машинаа байрлуулж байхад сонстож байв. Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалга руу ороход үүднээс нь эхлээд л худалдаа, наймаа эхэлжээ. Тэнд хөгшин залуу, хүүхэд гээд нийслэлийн бүх л хүн цугласан байна. Удирдлагатай машиныг хүүхдүүдэд таван минутыг нь хоёр мянган төгрөгөөр унуулж байна. Тэнд ирсэн хүүхэд болгон л сонирхон тоглож байгаа харагдав. Залуус хоорондоо бооцоотой дартс шидэн тоглох ажээ. Хажууханд нь хөөсөн чихэр, бөмбөлөг зарж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирснийх хөдөлгөөн хийхээр дугуйн прокат руу очлоо. Таван хүний том дугуй нэг тойроход 10 мянган төгрөг бол дөрвөн хүнийх нь долоон мянган төгрөг аж. Дугуйг олуулаа жийх боломжтой учраас хөл цуцах зовлонгүй юм билээ. Хоёр болоод гурван цуваа дугуй, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гээд олон сонголт байгаа аж. Тэнд дугуйгаа хүлээн таван минут байхад зогсоо зайгүй хүмүүс дугуй прокатлаж харагдав. Тэндхийн ажилчдаас хэр их хүн үйлчлүүлдэг талаар асуухад өдөр халуунд мэр сэр хүн байна. Гэхдээ л хүн ерөөсөө тасардаггүй юм. Орой 20.00 цагаас хойш үйлчлүүлэгч ихтэй болдог хэмээж байв. Дугуй унахаар ирсэн Л.Сондор “Амралт чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон өнгөрөөе гэвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд л ирэх байх. Энд ирэх болгондоо дугуй унадаг. Бас усан оргилуурыг хараад суух сайхан байдаг шүү” хэмээж байна. Тус дугуйн зам дээр хүмүүс өөрсдийн дугуйгаа авчирч унадаг бөгөөд өөрийнхөө дугуйтайгаа ирсэн залуус харагдав. Дугуйтайгаа жийж байхад гүйлтийн замаар мөн л олон хүн гүйж харагдав. Гэхдээ голдуу хөгшин хүмүүс ажээ. Тэд хөдөлгөөн хийхээр энд ирж гүйдэг юм байна.

Цэцэрлэгт хүрээлэнд хоол, зууш, хүүхдийн тоглоом, худалдаа, үйлчилгээ гарсан байв. Усан оргилуурын доорх гэрлийн доорх сандал дээр хүмүүс овоороод байхаар нь очлоо. Тэнд дүрслэх урлагаар суралцдаг гэх хоёр оюутан хүмүүсийг суулгаж байгаад хөрөг нь зурж өгч байна. Тэр хоёрын зурахыг хүмүүс сонирхон ийн тойрч зогсчээ. Тэд нэг хөргийг 5000 төгрөг зурж өгдөг юм байна. Нэг зургийг 15 минут зурж байна. Өөрсдийгөө зуруулах гэсэн хүмүүсийн дараалал нэлээд урт болжээ.

Баянзүрх дүүргийн VIII хорооны иргэн Г.Ганзориг “Хүүхдүүдтэйгээ салхилах гээд ирсэн юм. Одоо л агаар салхи нь таараад сайхан байна. Залуучууд болоод гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг ганц газар нь энэ болж байх шиг. Үүнд сэтгэгдэл өндөр байгаа. Залуус, хүүхдүүд их ирдэг учир орчин нөхцөлийг нь сайжруулж, үйлчилгээний газрыг ганц нэгээр нэмэгдүүлбэл зүгээр юм шиг санагдаж байна. Агаар, мод бут, зүлэгний үнэр, төв талбайн хажуугаар суурилуулсан түшлэгтэй сандлууд, гэрэл, цэцэгс сайхан юм. Үзэж харах зүйл олонтой, зугаалах талбай нь ч том болохоор олон цагаар саатчихаад буцдаг юм” гэж ярив.

Улаанбаатар хотод 22.00 цагаас хойш хоол идэх газар олдохгүй бөгөөд 00.00 цагаас хойш орох газаргүй байна. Уг нь хэт их халж байгаа энэ үед л шөнийн худалдаа наймааг нэмэгдүүлмээр юм. Наад зах нь ресторан, coffee shopыг ядахдаа л 02.00 цаг хүртэл ажиллуулчихаж болдоггүй юм байхдаа гэсэн бодол төрж байв. Биднийг 01.00 цагийн үед явахад цэцэрлэгт хүрээлэнгийн хөл хөдөлгөөн татрах шинжгүй л байсан юм. Харин хотын төв рүү хөдөлгөөн эрс багасчээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Гүнжидмаа: Сэтгүүлчид эрх ашгаа хамгаалж чадна

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Судалгааны албаны дарга Г.Гүнжидмаатай ярилцлаа.

-Манай хэвлэлийн эрх чөлөө бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна?

-Улс орон бүрийн эдийн засаг, улстөр, ардчиллын орчноос хамаараад хэвлэлийн эрх чөлөө ялгаатай байдаг. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад бол манайхаас хавьгүй илүү эрх чөлөөтэй. Гэтэл буурай хөгжилтэй манайхаас дор, хэвлэлийн эрх чөлөөгүй орнууд ч олон бий. “Фрийдман хауз” байгууллагаас гаргасан судалгаагаар манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дундаж түвшинд байгаа. Өөрөөр хэлбэл хэвлэлийн хагас эрх чөлөөтэй оронд тооцогдож байна. Гэхдээ энэ жил манай хэвлэлийн эрх чөлөөний рейтинг өссөн дүгнэлт гарсан. Урагшилсан нь их сайн. Хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орон болоход ойрхон байна гэж үзсэн.

-Гарч байгаа хуулиуд эрх чөлөөг хязгаарлах чигтэй байхад үнэлгээ өсөөд байгаа юм уу?

-Хэвлэлийн эрх чөлөө нэмэгдсэн шалтгааныг мэрэгжлийн улсууд хайж байна. Зарим нэг судлаач манай өмнө ордог байсан улс орнуудад хэвлэлийн эрх чөлөө хумигдсан учраас бидний рейтинг өссөн гэж үзэж байна. Нөгөө хэсэг нь Монголд хэвлэлийн эрх чөлөөний төлөө тодорхой алхам хийсэн учраас гэж дүгнэж байна.

-Жишээлбэл?

-Өнгөрсөн жил хэвлэлийн салбар өөрсдийн үйл ажиллагааг зохицуулах зорилготой хэвлэлийн зөвлөлийг байгуулсан. Энэ бол маш том дэвшил. Аль ч улс оронд хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулах механизм байгаа эсэх нь чухал асуудал байдаг.

-Энэ байгууллага байснаас ямар үр дүн гарах вэ?

-Энэ байгууллага салбартаа ёс зүйг баримтлах, мэргэжилдээ хариуцлагатай, чанартай хандахад чухал хөшүүрэг болно.

-Зарим хуулийн шинэчилсэн найруулгыг харахад хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахаасаа илүү хориглох заалтууд орохоор байна.

-Ажлын хэсэг салбарынхнаас санал авдаг. Хэвлэлийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг хичээдэг нь харагдаж байгаа. Хэвлэлийн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний хууль анх батлагдах үеийг өнөөдөртэй харьцуулахад олон өөрчлөлт гарсан. 1998 оныг өнөөдөртэй харьцуулахад интернетээс эхлээд сэтгүүлчдийн сэтгэхүй, үйл ажиллагаа гээд олон шинээр зохицуулах асуудал гарсан.

-Та бол хуульд ямар өөрчлөлт оруулах саналтай байна?

-Хуульд шинээр цөөнгүй заалт орсон. Бид хэлэлцүүлгийг зохион байгуулах. Мэргэжилтэн, судлаач нарыг оролцуулах ажлыг зохион байгуулсан. Ажлын хэсэгт хэвлэл мэдээллийн салбараас хүмүүс байдаг болохоор ма-най хүрээлэн тусдаа заалт оруулах санал гаргаагүй. Энэ боломжийг ашиглаад хэвлэлийн эрх чөлөөний суурь хуулиа чанаржуулаад авах хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Чанаржуулаад авна гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Нэг талаас сэтгүүлчдийн эрх чөлөөг хангаж өгөх, нөгөө талаас эрхээ эдлээд хариуцлагаа хүлээдэг механизм байх ёстой. Эх сурвалжаа хамгаалах, редакциас хараат бус байх. Сэтгүүл зүйн салбарт хөрөнгө оруулагчид хоёр өөр хэлбэртэй байна. Нэг хэсэг нь мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт ажиллаж ажиллаж байсан мэргэжлийн хөрөнгө оруулагчид. Нөгөө хэсэг нь сэтгүүл зүйн мэдлэггүй янз бүрийн зорилгоор хөрөнгө оруулсан хүмүүс байна. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид сэтгүүл зүйн хүрээнд ажиллах боломжтой. Гэтэл мэргэжлийн бус хөрөнгө оруулагчид зорилгоосоо хамаарч сэтгүүл зүйн зарчмаас гажих тохиолдол байдаг. Мэргэжлийн бус хөрөнгө оруулагч сэтгүүл зүйг сэтгүүл зүй гэдэг утгаар нь ойлгохгүй бол сэтгүүлчид хатуу хяналт тогтоох аюул байгаа юм. Энэ тохиолдолд сэтгүүл зүй утга учраа алдана.

-Сэтгүүл зүйн зарчмаас хазайсан тохиолдолд нийт салбарыг л буруутгадаг.

-Олон нийт энэ нь тэр хүнийх, тэр хэвлэл тэрнийх гэж ялгах нь бага. Тэгэхэээр мэдээллийн хэрэгслийг л харна. Мэргэжлийн, мэргэжлийн бус хөрөнгө оруулагчийн хэвлэл гэж ялгахгүй. Тиймээс нэг мэдээллийн хэрэгсэл ёс зүйгүй аашлахад нийт мэдээллийн хэрэгслийг хамаатуулж хүлээж авна. Ер нь бол хөрөнгө оруулагч нь ил тод байх хэрэгтэй. Үүнийг хуульчилж өгөх санал явж байгаа.

-Энэ тухай одоо мөрдөж байгаа хуулиар ямар заалт байна?

-Зарлана гэсэн заалт байхгүй. Бас хөрөнгө оруулагчдыг зарлахыг хориглоогүй. Ганц нэг вэб сайтад байгаа ч, хэдэн хүн тэр рүү орж харах вэ. Тэгэхээр олон нийт мэдээллийн хэрэгслийн хөрөнгө оруулагчийг таах төдий л байгаа. Хөрөнгө оруулагч тодорхой болсноор хэний, ямар учиртай мэдээлэл явж байгааг мэдэх эрхтэй болно.

-Хөрөнгө оруулагч ил болсноор би хөрөнгө оруулагчийг нь харж мэдээлэл авах уу?

-Батхүүгийн, Баттулгын гэдгээр харах хүн байж болно. Гэхдээ хамгийн чухал нь олон нийтэд хэрэгтэй мэдээлэл түгээж байвал хэн ч тэгж харахгүй. Олон нийтэд хэрэгтэй мэдээллийг сэтгүүлч л олж чадна. Тиймээс олон үзэгчтэй байхын тулд сэтгүүл зүйг баримтлах хэрэгтэй болно. Энэ нь редакцийн хараат байдал гэдэг юм устахад маш чухал зүйл л дээ.

-Эрүүгийн хууль дахь хүн гүтгэх заалт устах болов уу?

-Сэтгүүлчдийг яллах хамгийн боломжит заалт л даа. Энэ заалтыг авч хаях гээд бүх сэтгүүлчид явж байгаа. Яагаад авч хаяхгүй байгааг хууль зүйн сайд л мэдэх байх. Мэргэжлийн ажлаа хийсний төлөө эрүүгийн хуулиар шийдүүлнэ гэдэг чинь арай хэтэрсэн зүйл. Ерөнхий хуулийг тойроод элдэв юм хэн дуртай болгон чихэх санаархал сүүлийн үед гарч байна. Эх сурвалжаа хэл, үнэгүй зар сурталчилгаа хий гэх мэт. Энэ чинь бид хуулиа батлуулж чадахгүй өдий хүрсэн учраас захын нэг хүн дуртай юмаа чихэх гээд байна шүү дээ. Мэргэжлийн байгууллага гол заалтуудаа санал өгч батлуулаад, тэр өөрөө сэтгүүл зүйн баталгаа болно гэж бодоод байгаа юм. Хэн, ямар зорилгоор элдэв заалт бодож, хуульд чихэх гээд байгаа учрыг олохыг ярилцаж л байна.

-Монголын сэтгүүлчид нэгдэж чаддаггүй гэсэн яриа байдаг.

-Тэр чинь хуучирсан яриа байна. Бид чаддаг гэдгээ харуулсан. Өнгөрсөн жил байгуулсан хэвлэлийн зөвлөлийг байгуулахад манайхан бүгд нэгдсэн.

-Эрх ашгаа хамгаалсан хуулийг батлуулж чадах уу?

-Нэгдсэн хүчирхэг байгууллагатай болсон бид эрх ашгаа хамгаалж чадна.

Х.БАТТӨГС