Categories
мэдээ соёл-урлаг

“Киви” Намуун “Тэр худлаа хэлж чадахгүй” /New video/

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөл хуралдлаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/54 тоот тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын бодлого, зохицуулалтыг хангах зорилго бүхий “Бодлогын зөвлөл”-ийг байгуулсан билээ.

Тус зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнд шинээр өөрчлөлт оруулж төрийн яамд, агентлагуудаас шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтнууд оруулан мөн төрийн бус байгууллагуудын төлөөллийг багтаасан.

Шинээр батлагдсан бодлогын зөвлөл анхны хурлаа хийж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бодлогын зөвлөл”-ийн шинэчилсэн бүрэлдэхүүн болон салбар дундыг хариуцан ажиллах дэд зөвлөлүүдийг танилцуулав. 2015 оны 04 сарын 07-08-ны хооронд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн анхдугаар тайлан хамгаалалтын дараа Монгол улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн талаар мэдээлэл өгч хэрэгжилтийг хангаж, анхаарч ажиллах талаар холбогдох төрийн байгууллагуудад албан бичгийг бодлогын зөвлөлийн гишүүдээр дамжуулан хүргүүллээ. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөл”-ийн 2015 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцууллаа.
НҮБ-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос Монгол улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх, суртчилахад төрийн болон төрийн бус байгууллагуудаас анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

“Гахай” авсан байгууллагуудыг зарлав

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтод үнэлгээ өгч эхэлсэн. 2015 оны 05 дугаар сарын 25-наас 2015 оны 06 дугаар сарын 05-ны хооронд орчноо тохижуулаагүй, цэвэрлэгээ муутай “Гахай” авсан газруудыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарлажээ.

Гахай наалт авсан газрын жагсаалт

Аж ахуйн нэгжийн нэр

Захирал, эзний нэр

Хаяг байршил

1

Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын байр

ХУД 1-р хороо

2

“Амар” супермаркет

ХУД 15-р хороо

3

“Чанар” малчдын дэлгүүр

Б.Ганбаатар

БЗД, 18-р хороо, 13-р хороолол, Намъяанжүгийн гудамж

4

“Ундарга” мини маркет

СБД 1-р хороо

5

“Цэцэг трейд” ХХК-ийн кафе

СБД 1-р хороо

6

ROYAL авто угаалга

СБД 1-р хороо

7

143-р цэцэрлэг

СБД 1-р хороо

8

“Итгэлт моторс” ХХК-ийн авто засвар

СБД 13-р хороо

9

“Халиун тэнгис”ХХК дэлгүүр

СБД 13-р хороо

10

“Сэнгэ өрлөг” ХХК-ийн мухлаг

СБД 13-р хороо

11

Өгөөж цахилга ХХК Өгөөж од үйлдвэр

СБД 16-р хороо

12

“Бэст бэйкэри” талх нарийн боовны цех

СБД 16-р хороо

13

Дотоод аудитын алба

Л.Баасгай

БХД 1-р хороо Төв хэсэг

14

Нийгмийн даатгалын хэлтэс

М.Уранчимэг

БХД 1-р хороо Төв хэсэг

15

Эрүүл мэндийн төв

Х.Ганбат

БХД 1-р хороо Төв хэсэг

16

“Хангай өргөө” СӨХ

Д.Цэгмэд

БХД 1-р хороо

17

“Хаан банк”

Б.Эрдэнэхорол

БХД 1-р хороо

18

“Төрийн банк”

Б.Ганхөлөг

БХД 1-р хороо 2

19

“Хийморийн зам” ХХК

З.Нямдорж

БХД 1-р хороо

20

“Хангайнбулаг” ” хүнсний дэлгүүр

Ж.Бямбабат

БХД 2-р хороо Бор үзүүрийн гэр хороолол

21

“УБ дахь ХҮҮТөв” хүнсний дэлгүүр

Н.Буянхишиг

БХД 2-р хороо

22

“Өлзийт дарь” хүнсний дэлгүүр

Л.Пүрэвдорж

БХД 2-р хороо

23

Цайны газар

Янжинлхам

БХД 2-р хороо

24

Төмөр замын Багахангай өртөө

Б.Алтанбагана

БХД 2-р хороо төв хэсэг

25

Авто машин угаалга, авто техникийн засвар үйлчилгээ

С.Энхболд

БХД 2-р хороо Цайдам хэсэг

26

Жаргалант худалдааны төвийн “ХААН” Банк

Хан-Уул дүүрэг 2-р хороо

27

Цайны зам трейд Зочид буудал

Хан-Уул дүүрэг 2-р хороо

28

Гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа /Нэр тодорхойгүй/

Хан-Уул дүүрэг 2-р хороо

29

“Төгс монгол трейд” ХХК-ийн “Цетро” баар

Хан-Уул дүүрэг 2-р хороо

30

Тайширсантехникийндэлгүүр

Нарантуяа

Сүхбаатардүүрэг 11-р хорооЦагдаагийнгудамж

31

Очбарилгынматериалындэлгүүр

Лхавгацэнд

Сүхбаатардүүрэг 11-р хорооЦагдаагийнгудамж

32

Авто угаалга, засвар үйлчилгээ, хоёрдогч түүхий эд авах цэг

Иргэн Б.Отгонболд

ХУД 3-р хороо Дунд голын 5 тоот

33

ЦБР ХХК хүнсний дэлгүүр

Д.Бямбаа

ХУД 7-р хороо Жаргалант эхийн 2-22 тоот

34

“Хөөрхөн янзага” ХХК хүнсний дэлгүүр

СБД 12-р хороо

35

Ээж цайны газар

Иргэн Б.Хадбаатар

БЗД 20 дугаар хороо

36

Энх оршилт ХХК-ийн Гачуурт хүнсний дэлгүүр

БЗД 20 дугаар хороо

37

Таван гант ХХК-ийн түргэн хоолны газар

БЗД 20 дугаар хороо

38

Есүй буян ХХК-ийн Нарангарав хүнсний дэлгүүр

БЗД 20 дугаар хороо

39

Ботгон сээр ХХК-ийн хүнсний дэлгүүр

БЗД 20 дугаар хороо

40

Буянт-Эрдэнэ хүнсний дэлгүүр

Иргэн Цэдэнбал

БЗД 20 дугаар хороо

41

Энх-Өрнөлт ХХК-ийн Энх өрнөлт хүнсний дэлгүүр

БЗД 20 дугаар хороо

42

Гурван эрдэнэ ХХК-ийн Гурван-эрдэнэ хүнсний дэлгүүрүүд

БЗД 20 дугаар хороо

43

“24” хүнсний дэлгүүр

Иргэн Б.Жаргал

БЗД 20 дугаар хороо

44

Тоса худалдааны төв

БГД 2-р хороо

45

Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв

БЗД 4-р хороо

46

Хүнсний павильон

Иргэн Батсайхан

БЗД 4-р хороо

47

Миний дэлгүүр

БЗД 4-р хороо

48

Жин хэмжүүр ХХК

БЗД 4-р хороо

49

Роял кафе

БЗД 4-р хороо

50

Баянзүрх хүнсний дэлгүүр

БЗД 4-р хороо

51

Ото зоог

БЗД 4-р хороо

52

Гар утас засварын газар

БЗД 4-р хороо

53

Нийслэл караоке

БЗД 4-р хороо

54

Ажлын хувцасны дэлгүүр

БЗД 4-р хороо

55

АПТИ МАРКЕТ хүнсний дэлгүүр

БЗД 4-р хороо

56

Ганга дагшин эмийн сан

БЗД 4-р хороо

57

Хушингахайрхан ХХК мини маркет

БНД 1-р хороо

58

Амтлагмини маркет

БНД 1-р хороо

59

Болордусал ХХКмини маркет

БНД 1-р хороо

60

Үндэс

БНД 5-р хороо

61

Нарст

БНД 5-р хороо

62

Дөлтүшиг ХХК-ийн үйлдвэр

БНД 5-р хороо

63

Монхимо ХХК-ийн үйлдвэр

БНД 5-р хороо

64

Мотоцикл засвар

БНД 3-р хороо

65

COCO HOTEL

Төмөрхуяг

БГД 7-р хороо

66

Баянхошууны хуучин эцэст байрлах дугуй засвар

СХД 8-р хороо

67

“Хаш” зоогийн газар,

СХД 8-р хороо

68

“Гарьд” караоке паб

СХД 8-р хороо

69

байрлах Сэто ХХК-ийн “Эмийн сан /Жанцан төвд/

СХД 8-р хороо

70

Баянхошууны хуучин эцэс Комиссын барааны дэлгүүр

СХД 8-р хороо

71

“Цахлай” дугуй засвар

СХД 19-р хороо

72

“Бөнжиг-2” хүнсний дэлгүүр

СХД 19-р хороо

73

“Уран үйл” хувцас захиалга засвар

СХД 19-р хороо

74

Сүлжмэлийнавтобусныбуудал – Зөвшөөрөлгүй хүнсний мухлаг-3

СХД 29-р хороо

77

Драгонызүүнталд –түргэнхоолны газар

СХД 29-р хороо

78

23б байрБадрах СӨХ

СХД 29-р хороо

79

МТ ШТС

СХД 29-р хороо

80

Драгонресторан

СХД 29-р хороо

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд зөвлөж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол, гэмтлээс хамгаалах талаар эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхэддээ анхаарал хяналт тавьж байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж, дараахь зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Хүүхэд өдөржин гэрт байгаа гэдгийг бодолцож аль болохоор зуны амралтыг нь үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр анхаарч, тэднийг юу хийж байгаа, ямар хүүхэдтэй үерхэж, нөхөрлөж байгаад байнгын анхаарлаа хандуулах
  • Байр, орон сууцанд амьдардаг иргэд тагт, цонхны бэхэлгээг заавал хийж ялангуяа хоёроос дээш давхарт амьдарч байгаа нөхцөлд бага насны хүүхдийг цонх, тагтаар хэт тонгойж болохгүй, унаж болзошгүй, амь насанд нь аюултай гэдгийг тогтмол хэлж сануулах
  • Бага насны хүүхдийг гэрт нь аль болохоор цоожилж орхихгүй байх, гал түймэрт өртөх, тог цахилгаан аюултай гэдгийг ойлгуулж, галын аюулгүй байдлыг хангах
  • Гэрт үлдэж байгаа хүүхдээ айл хөршийн хүндээ захиж үлдээх, хүүхэд ганцаараа байгаа гэдгийг хэлж мэдэгдэх нь бага ч гэсэн аюулаас сэргийлнэ гэдгийг бүү мартаарай
  • Урин дулаан цаг эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гол ус руу ганцааранг нь явуулахгүй байх, гол усны аюулын талаар хэлж анхааруулах
  • Гэр, хашааны хаалгыг түгжиж байх, танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байх, зальт этгээд, гэмт хэрэгтэн байж болзошгүй гэдгийг хүүхдэд тогтмол сануулах
  • Зуны улиралд байрны гадна, гудамж талбайд тоглож байгаа хүүхдийн унадаг дугуй болон гар утас, эд зүйлийг булааж зугтах, дээрэмдэх гэмт хэрэг гардагтай холбогдуулан Та аль болохоор хүүхдээ ганцааранг нь гаргахгүй байх
  • Хэрвээ танайх нохой тэжээдэг бол нохойгоо хамгаалалтын хошуувч, уяатай авч гарах, хүүхэд урж гэмтээхгүй байх бүх талын арга хэмжээг заавал авах
  • Таны ойр орчинд болон байр, орц, гудамж, хөрш айлд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа, байнга хүүхдээ зодож цохидог хүмүүсийн талаар мөн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн талаар мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102, 96549395, 94301666, 89535007, 93022570, 70122602, Хүүхдийн төлөө үндэсний газрын 108 дугаарын утаснуудад яаралтай мэдэгдэж байхыг зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Наадмын төсөв

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын өчигдрийн хуралдааны мэдээллийн дэлгэрэнгүйг танилцуулж байна.

Хотын зүүн хэсгийн дулааныг “Амгалан дулааны станц” хангана

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээ болон найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Амгалан дулааны станц”-ыг ажиллагаанд залгахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар санхүүжүүлэх арга хэмжээ авч, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах замаар эргэн төлж барагдуулахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа.

Тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 92 хувьтай байгаа бөгөөд энэ оны 8 дугаар сарын 15-нд бүрэн дуусгаж туршилт, тохируулга хийснээр ирэх өвөл Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилга, орон сууцнуудын дулааны хэрэглээг хангаж ажиллана. Станцын туршилт, зүгшрүүлэг, үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан Амгалан өртөөнөөс станц хүртлэх төмөр замын засвар, арчилгаа болон нүүрс, ус, цахилгаан, туршилтын ажлыг гүйцэтгэх инженер, техникийн ажилчдын цалингийн зардлыг шийдвэрлэх шаардлагатай болжээ. Хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэгцээг хаах зэрэг зайлшгүй шалтгаанаар 2 зуухыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах горим тооцоог хийсэн байна. Станцын туршилт, зуухны галлагааг 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 15-нд хийх юм.

4460 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтийг шийдлээ

“Гэр хорооллыг орон сууцжуулах зорилтын хүрээнд 7 дугаар хорооллын Г хэсгийн орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн зээлийг БНХАУ-ын Экзим банкнаас авч Төрийн орон сууцны корпорацид дамжуулан зээлдүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт даалгасан байна.

БНХАУ-ын дарга Си Жинпиний манай улсад хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Экзим банк, Монгол Улсын Төрийн орон сууцны корпорацийн хооронд “Орон сууцны 7 дугаар хорооллын Г хэсгийг барих тухай” зээлийн ерөнхий гэрээ байгуулсан юм. Энэ гэрээний дагуу Сүхбаатар дүүрэгт тус хорооллын орон сууцны Г хэсгийн төслийг 3 үе шаттай санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр Төрийн орон сууцны корпораци, БНХАУ-ын “Бээжин Юни-Констракшн групп”-ын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 7-нд гэрээ байгуулжээ. Төслийн нийт өртөг 221,447,5 мянган ам.доллар бөгөөд 85 хувийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор Экзим банкны үнэлгээний хороо шийдвэр гаргаж, үлдсэн 15 хувийг Төрийн орон сууцны корпораци санхүүжүүлэхээр болжээ.

Энэ төслийг хэрэгжүүлснээр 4460 айлын орон сууцны хороолол баригдаж, нийслэл хотын хүн амын орон сууцны хангамж нэмэгдэх юм.

50 сая ам.долларын тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулна

БНХАУ-ын Засгийн газраас 2015 онд Монгол Улсад олгох 50.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зарцуулахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, төслийг Хятадын талд танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа.

Өрх, сумын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чадамжийг нэмэгдүүлэх, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн мэс заслын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтны ур чадварыг сайжруулах зэрэг дэд төслүүдэд дээрх хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж байна.

Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авна

Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд тусгай хамгаалалтад авч байгаа тухайн газрын хилийн заагийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тогтоолын төслийг боловсруулахдаа байгалийн бүсийн хэв шинжийг төлөөлж чадах экосистемийн онцлог, ландшифтын унаган төрх байдлаа хадгалж үлдсэн ач холбогдол, эрдэмтэн судлаачдын багийн судалгааны ажлын үр дүн, иргэдийн санал дүгнэлтэд үндэслэжээ. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл гурван заалтаас бүрдэх бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах, хавсралтаар хилийн заагийг батлахаар тусгажээ.

Ноён уулыг хамгаалалтад авснаар тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг өнөөдрийн түвшинд хадгалж үлдээхээс гадна түүхийн хосгүй өв Хүннүгийн булш бунхныг хэвээр үлдээж, Хүннү гүрний төв одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт хэвээр үлдээх чухал ач холбогдолтой. Ноён уулыг дурсгалт газрын ангилалд оруулснаар Засгийн газрын тогтоолоор баталсан нормативын дагуу хоёр хүртэл тооны байгаль хамгаалагчийг нэмж ажиллуулах юм.

IV улирлын эмийн зардлыг II, III улиралд шилжүүлэхээр боллоо

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарын эмийн зардлыг бууруулж баталснаас эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үүссэн хүндрэл, улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн өр 7,8 тэрбум төгрөгт хүрсэн болон төсвөөс нэмж шаардагдаж байгаа хөрөнгийн талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан IV улирлын эмийн зардлыг II болон III улиралд шилжүүлэх, шилжүүлсэн хөрөнгийг Монгол Улсын 2015 Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

Хохирлын сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хохирлын сангаас хохирол нөхөн төлөхтэй холбоотой ажиллагааг зохицуулах Хохирлын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хохирогчийн эрхийн хэрэгжилтийн төлөв байдлын талаар хийсэн судалгааг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг 2008 онд боловсруулж, 12 төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санг тусгайлан байгуулж, журмыг Засгийн газар баталсан байна. Энэ хүрээнд тус санд 2014 онд 284 сая, 2015 онд 600 сая төгрөг баталжээ. Төсвийн байгууллагууд хохирол барагдуулахад зориулсан хөрөнгийг төсөвт суулгаж, тусгайлан олгодоггүйгээс төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2009 он хүртэл зогсонги байдалд орж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учирсны улмаас Хууль зүйн сайдын тухайн жилийн багцад тусгаж эхэлсэн ч төсөвт байгууллагаас гаргуулах төлбөр өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Хуулийн төсөлд хохирлын сангийн мөнгөн хөрөнгийг шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгажээ.

Хохирлын сангийн тухай хуулийн төсөл батлагдсанаар хууль зүйн салбарт иргэдээс голлон өргөдөл, гомдол гаргадаг гэмт хэргийн хохирол барагдуулахтай холбоотой тогтолцоо бүрэлдэж, үйлчилгээний хүртээмж сайжирна.

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Тагнуулын байгууллагын тухай хууль анх 1999 онд батлагдсан бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжтой уялдуулах, хуулийн хэрэгжилтийн явцад үүссэн зарим харилцааг зохицуулах цаг үеийн хэрэгцээ шаардлагаар долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Хуулийг хэрэгжүүлэх явцад тагнуулын байгууллагын тогтолцоог нэгдмэл, илүү үр нөлөөтэй болгох, түүний удирдлага, ажилтны эрх зүйн байдал, баталгааг сайжруулах, тагнуулын байгууллагаас хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхээр Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг нийт долоон зүйлтэйгээр боловсруулсан байна.

Хуулийн төсөлд тагнуулын байгууллагыг улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, бэхжүүлэх, тагнуулын байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, уялдуулан зохион байгуулах бүтцийг бий болгох, тагнуулын байгууллагын удирдлагыг тогтвортой ажиллуулах асуудлыг ч тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар тагнуулын байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээ цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хариуцлага, хяналтын тогтолцоо бүрдэх юм. Мөн тагнуулын байгууллагын удирдлага, ажилтны эрх зүйн байдал, баталгаа хангагдаж, тэдгээрийн мэргэшсэн, тогтвортой ажиллах нөхцөл боломж дээшилнэ гэж үзэж байна.

“Чингис хаан” баримлыг Лондон хотоос авч ирнэ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх замаар хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах зорилгын хүрээнд ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчирч байна.

Дэлхийд ганц хосгүй энэ бүтээлийг 2012 оны зуны олимпын наадмаар Лондон хотод байршуулсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ. Энэхүү бүтээлийг авч ирснээр үндэсний түүх, өв соёлыг тодотгон баяжуулахаас гадна аялал жуулчлалын салбарт Монголоо таниулан сурталчлахад чухал хувь нэмэр болох юм. Татварын ерөнхий хуульд “Татварыг зөвхөн УИХ хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу хойч үедээ өвлүүлэн үлдээх дэлхийн урлагийн хосгүй энэ бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. 3 сая еврогоор үнэлэгдэж байгаа уг бүтээлийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр худалдан авч, улсын сан хөмрөгт шилжүүлж байгаа юм.

Товч мэдээ:

– УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын санаачлан боловсруулсан Залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг тус тус хэлэлцээд, тодорхой саналуудыг төсөл санаачлагч нарт уламжлахаар тогтлоо.

– Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-аас Баянхонгор-Алтай чиглэлийн 129 км авто замын барих шилжүүлэх төсөл, арга хэмжээг хасч, концессын гэрээг цуцлахыг Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгов.

– ОХУ-ын Москва хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, БНХАУ-ын Ухань хотод зохиогдсон олон улсын циркийн наадам, БНЧУ-д зохиогдсон Косианы нэрэмжит залуу хийлчдийн уралдаанд тус тус амжилттай оролцож, шагнал хүртсэн уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналыг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.

-УИХ-ын гишүүн А.Бакейгийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газраас өгөх саналуудыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

-Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсан 8 дугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын байгууллагын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтлоо.

-2015 оны төсвийн тухай хуулиар баталсан улсын төсвийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтаар батлагдсан худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

-“Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын журмын хавсралтад нэмэлт, өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавирүсээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

БНСУ-д нийт 87 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас бараад байгаа шинэ төрлийн Коронавирүсээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц нар хэвлэл мэдээлэлийнхэнд мэдээлэл хийв

Европын Парламентад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц
нар уулзалт хийж, хэвлэл мэдээлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц:
“Ноён Ерөнхийлөгч! Хатагтай, ноёд оо! Европын парламентад тавтай морил
гэдэг үгийг дахин албан ёсоор хэлье. Эрхэм Ерөнхийлөгч та Европын
парламентын чуулганы хуралдаанд гайхамшигтай илтгэл тавилаа. Таны илтгэл
Европын парламентын гишүүн бүрийн сэтгэлийг маш их хөдөлгөлөө. Та итгэл
найдварыг, хамтын ажиллагааг уриаллаа, үнэт зүйлсийнхээ төлөө
тэмцэхийг, ардчиллыг хамгаалахыг уриаллаа. Түүхэн уламжлалд тулгуурласан
нээлттэй нийгэм байгуулахыг зорьж байгаа юм байна. Та болон таны эх
орон орчин үеийн, дэвшилтэт улстөрийн стратегийг сонгон хэрэгжүүлж
байна. Таны илтгэл бидэнд гүн сэтгэгдэл төрүүлснээс гадна нийтлэг үнэт
зүйлсийнхээ төлөө хамтран ажиллах уриалга дэвшүүлсэнд талархаж байна.

Европын парламент таны урилгыг хүлээн авч, 2016 онд АСЕМ-ын дээд
хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажилд тусламж дэмжлэг үзүүлэх
болно. АСЕМ бол Ази болон Европ тивийн хоорондын хамтын ажиллагааг
бэхжүүлэх санаачилга юм. Бид ирээдүй хойч үеийнхээ өмнө чухал
шийдвэрүүдийг гаргах шаардлагатай байна. Ирэх арван хоёрдугаар сард
Парис хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний уулзалт
болно. Тийм ч учраас бид таны уриалгыг хүлээн авч байна.

Монгол гэдэг ардчилсан улсын ерөнхийлөгч өнөөдөр Европын Холбооны 28
сая улсын 507 сая гаруй иргэдийг төлөөлсөн парламентын чуулганд үг
хэлсэнд баяртай байна. Европын парламент 28 улсын 507 сая иргэнд
зориулсан шийдвэр гаргадаг гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Таны илтгэл
Монгол Улс болон Европын Холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх итгэл
найдвар өглөө.” гэж хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
“Баярлалаа Ноён Ерөнхийлөгч өө! Европын парламентын чуулганд илтгэл
тавьсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. 28 улсын 751 гишүүдээс
бүрдсэн байгууллага гэдэг санаанд оромгүй тоо. Европын парламент бол
ардчилал, энхтайван, эв зохицлыг уриалдаг байгууллага юм. Өмнө нь эх
дэлхийд байгаагүй ардчиллын хамгийн том төлөөлөл болсон байгууллага бол
Европын парламент юм. Би өөрийн эх орныг төлөөлөн улс үндэстнийхээ ололт
амжилт, нийтлэг үнэт зүйлсийн талаар ярьсандаа баяртай байна. Бидэнд
асар их урам зориг хайрлалаа.

Бид Ази тивдээ олон сайн зүйлийг бүтээж байна. Гудамжинд жагсах,
сонгуульд оролцох нь хялбар боловч институтуудын тогтвортой байдлыг
хангах нь хэцүү зорилт байдаг. Энэ утгаараа Европын Холбоо, Европын
парламент, гишүүн улс орнууд бидэнд бүр анхнаасаа ямар ч эргэлзээгүйгээр
тусласаар ирсэн билээ. 1990 онд бид шинэ эрин үед хөл тавьсан. Тэр үед
биднийг үргэлж дэмжиж, урамшуулж байсан та бүхэнд талархлаа илэрхийлье.

Бидний хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа. Эдийн засгийн салбарт ч
хамтран ажиллах боломж дүүрэн бий. Монгол Улсын эдийн засаг маш
хурдацтай өссөн ч, тодорхой бэрхшээлийн улмаас өсөлт удаашраад байна.
Гэхдээ манай эдийн засаг одоо ч 5-6 хувиар өсч байгаа. Европын компаниуд
Монгол Улсад хөрөнгө оруулна гэдэгт итгэж байна.

Ирэх 2016 онд бид АСЕМ болон АСЕП-ын дээд хэмжээний уулзалтыг зохион
байгуулна. Миний бие Ноён Щульцыг энэ уулзалтанд оролцохыг урьж байна.
Та бүхний амжилт, та бүхний түүх, та бүхний сорилт манай бүс нутгийн улс
орнуудын иргэдэд чухал сургамж өгч, урам зориг хайрлана гэдэгт итгэж
байна.

Бид улстөр, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрчим хүч, хүрээлэн буй
орчныг хамгаалах зэрэг олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж, Монгол Улс
олон төсөл хөтөлбөрт хамрагдсан. Бид Европ болон Европын Холбоотой
түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Эдгээр нь Монгол Улс,
Европын Холбоо болон гишүүн улс орнуудтай тогтоосон бидний хамтын
ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр энд илтгэл тавьсан нь бидний хувьд маш том боломж, маш өндөр
хүндэтгэл, 25 жилийн түүхтэй бидний ололт амжилтыг хүлээн зөвшөөрч буй
хэрэг юм. Бид ардчиллыг бэхжүүлэхийн тулд бүс нутагтаа хуулийн засаглал,
хүний эрх, ил тод нээлттэй байдлыг хангаж, үлгэр дуурайлал үзүүлэхийг
зорьж байна. Энэ бол хэн нэгний үнэт зүйлс биш. Бидний ч, дэлхийн хаана ч
эрхэмлэх ёстой үнэт зүйлс юм.” гэж хэллээ.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн салбарын төсвийн асуудлаар Г.Шийлэгдамба сайд мэдээлэл хийлээ

Энэ оны Төсвийн тухай хуулиар Эрүүл мэнд, спортын сайдын төсвийн багц, эм эмнэлгийн хэрэгслийн төсөв өмнөх оноос буурч, эмнэлгүүдэд өр төлбөр үүсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсээд байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр салбар хариуцсан яамны зүгээс Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцыг Сангийн яамтай зөвшилцсөний үр дүнд төсвийн асуудлаа шийдвэрлэснээ Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба хэвлэлийнхэнд дуулгалаа.

Тус яамны зүгээс эмнэлэг, эмийн төрөлжсөн мэргэжлийн төвийг оролцуулан эмийн төсвийн хэтрэлт, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, өрийн судалгааг эрүүл мэндийн байгууллагуудаас авахад нийтдээ 7.8 тэрбум төгрөгт хүрч, өрийг барагдуулаагүй тохиолдолд эмийн нийлүүлэлтийг зогсоохыг эм ханган нийлүүлэгч байгууллагууд мэдэгдсэнийгсайдхэвлэлийн хурлын үеэр дуулгав.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар салбарын 2015 оны төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулан дөрөвдүгээр улирлын эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв болох 13.8 тэрбум төгрөгийг хоёр болон гуравдугаар улирлын төсөвт нэмэгдүүлэн оруулах замаар шийдвэрлэлээ.

Ийнхүү төсвийн хуваарьт өөрчлөлт орж, өрийг барагдуулснаар эрүүл мэндийн салбар цаашид хэмнэлтийн горимоор ажиллан хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй чанартай үзүүлэх нөхцөл бүрдэж байна. Мөн эдийн засаг хямралтай хүнд үед хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хамтран ажиллаж байсан эм, эмнэлгийн байгууллагууддаа талархаж байгаагаа ч илэрхийлсэн юм.

Эрүүл мэндийн салбарын энэ оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгслийн өрийн тооцооноос харвал Улаанбаатар хотод 7.867.050.2, Өвөрхангай аймагт 445.585.7, Баян-Өлгийд 106.200.3, Говьсүмбэр аймагт 184.566.8, Завхан аймагт 253.176.9, Хөвсгөл аймагт 565.500.3, гэх мэтчилэн өрийн тооцоо гарсан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкертэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгч ирсэнийг тэмдэглээд, энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Европын Комисс, Ерөнхийлөгч Ж.К.Юнкер онцгой ач холбогдол өгч ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.

Монгол Улс, Европын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, чингэхдээ Европын хөрөнгө оруулалтын банк, ЕСБХБ, Европын Комиссын санхүүгийн арга хэрэгслийг ашиглах, Монголын хөдөө ахуйн бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаргах саналыг манай талаас тавив. Мөн Хөгжлийн төлөөх элч хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавив. Эдгээр саналыг Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер хүлээн авч, хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар Ерөнхийлөгч нар санал солилцсоны дээр Европын Комиссын зүгээс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ Ерөнхийлөгч Ж.К.Юнкер уулзалтын үеэр мэдэгдлээ.

Иргэд хоорондын харилцаа, түүний дотор оюутан, судлаач солилцоог нэмэгдүүлэх нь хоёр талын харилцаанд чухлыг мөн онцлов.

Мөн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Европын Парламентын Төв Ази, Монголын бүлгийн төлөөлөгчид бараалхаж, сонирхсон асуултандаа хариулт авлаа.