Categories
гадаад мэдээ

БНСУ-д коронавируст халдварын тохиолдол 95 бүртгэгдэв

БНСУ-д нийт 95 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 7 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 7.3 хувьтай байна.

2,892 ойрын хавьтлыг (2,729 гэрт, 163 эмнэлэгт) илрүүлэн хяналтад авсан байна.

58- өвчтний эмнэлзүйд дүн шинжилгээ хийхэд 90 хувьд нь халуурах, 34 хувьд нь ханиалгах; 22 хувьд нь цэр гарах, 22 хувьд нь ядрах шинж тэмдэг гарсан ба 17 хувьд нь артерийн даралт ихсэх шинж илэрчээ. Мөн 14 хувь нь чихрийн шижин, 12% хувь нь хавдартай байжээ.

Саудын Араб улсад лабораториор батлагдсан найман тохиолдлыг нэмж мэдээлсэн байна.

Дэлхий дахинд нийт 1250 лаб батлагдсан тохиолдол, 449 нас баралт байна.

Categories
мэдээ нийгэм

Осолд орсон зорчигчид дунд жирэмсэн эмэгтэй байжээ

Улаанбаатар, Увс аймгийн чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн автобус Архангай аймгийн Хотонт сум, Цагаан сүмийн голын гүүр орчимд энэ сарын 9-ний дөрвөн цагийн үед осолд орсон билээ.

Автобусанд нийт 35 хүн зорчиж явсан бөгөөд 13 хүн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжин эмчлэгдэж байна.

Үүнээс хоёр хүн нуруу, нугасны хүнд гэмтэлтэй, нэг жирэмсэн эмэгтэй байсан байна.

Нуруу, нугасны хүнд гэмтэлтэй хоёр өвчтнийг нарийвчилсан оношилгоо, шинжилгээнд хамруулах шаардлагатай байна гэж Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсад элэгний “Харвони” эмийг 400 доллараар нийлүүлнэ

Элэгний С вирүсийг эмчлэх “ХАРВОНИ” эмийг Монгол улсад 400 доллараар нийлүүлэхээр болсноо АНУ-ын “Гилеад Сайнсес Инк” компанийн удирдлагууд албан ёсоор мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэнд,спортын яам АНУ-ын “Гилеад Сайнсес Инк” компанийн хооронд элэгний архаг С вирүсийн халдварыг эмчлэх “ХАРВОНИ” эмийг Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэхэд хамтран ажиллахаар болсон юм. “Санамж бичиг”-т ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, АНУ-ын “Гилеад Сайнсес Инк” компанийн захирал ноён Аарон Бримкворф нар гарын үсэг зурлаа. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба 2015 оны гурван сард АНУ-ын Санфранциско хотод айлчлах үеэрээ “Gilead Scienses” компаны төв байранд элэгний С вирүсийг эмчлэх “ХАРВОНИ” эмийг Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх талаар анхны уулзалт хийж байсан юм.

АНУ-ын “Gilead Sciences” компани нь элэгний С вирүсийг эмчлэх “ХАРВОНИ” (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд олон улсад нийлүүлэгдэж байгаа хамгийн хөнгөлөлтэй үнээр нийлүүлэхээр болж байна.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан хепатитийн С вируст халдварын илрүүлэг, оношлогоо, эмчилгээний зааврын дагуу дээрх эмүүдийг эмчилгээнд хэрэглэх юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 150 орчим мянган хүн С вирүсийн идэвхитэй халдвар тээгч байгаа бөгөөд, 50 гаруй мянган хүн яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтэнүүд гаргажээ.

ХАРВОНИ эмийг хэрэглэх заавар: Уг эмийг эмчийн хяналтад хепатит С вирүсийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жорын дагуу ууж хэрэглэнэ, Бусад вирүсийн эсрэг эмүүдтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй. Эмчилгээний хугацаа нь өвчний байдлаас шалтгаалан 3-6 сар байна. Эмийг “Gilead sciences”-ийн албан ёсны нийлүүлэгч “Омбол” хэмээх компани нийлүүлэх юм байна.

Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд, үндсэн судалгаа нь гурван шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүнд 96-99 хувь байжээ. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 гаруй улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд өргөнөөр хэрэглэж байна.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний хуурамч архи хил нэвтрүүлэхийг завджээ

Монгол Улс болон ОХУ-ын иргэд энэ оны нэгдүгээр сараас эхлэн харилцан
визгүй зорчдог болсон. Үүнтэй зэрэгцээд хоёр талын хилээр нэвтрэх
иргэдийн урсгал өнгөрсөн хугацаанд эрс нэмэгдсэн байна. Улмаар ОХУ-руу
гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ зөвшөөрөгдөөгүй их
хэмжээний архи, согтууруулах ундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар
оруулж ирэх явдал ихэсжээ. Нэг үгээр хэлбэл ОХУ-Монгол гэсэн маршрутаар
ганзагын наймаа эхэлчихсэн гэсэн үг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
харьяа Алтанбулаг дахь хилийн мэргэжлийн хяналтын газраас аас мэдээлж
байгаачлан ийнхүү хууль бусаар оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээ иргэд
Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгуудад гар дээрээс худалдаалж
байгаа нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж,
иргэдийн эрүүл мэндэд заналхийлэх болсон талаар сэрэмжлүүлж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын газраас энэ
оны нэгдүгээр улиралд л гэхэд хатаасан жимс, 227 кг, гурилан
бүтээгдэхүүн 30 кг, лабораторийн урвалд орчихсон хүнсний бүтээгдэхүүн 16
ширхэг, хатаасан ургамал 200 грамм, Үхрийн мах 4 кг, Гродзё вино 3
литр, Белая берёзка архи /0.5 литр/ 46 ширхэг, Абрикос вино 2 литр,
Сайра загас, 432 ширхэг, нийт 1 сая 915 мянган төгрөгийн хүнсний
бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан байна.Дээрх бүтээгдэхүүн нь
хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах эрсдэлтэй. Хүнсний чанарын
баталгаа хангаагүй байжээ.

Дээр дурдсанчлан гурил, гурилан бүтээгдэхүүн, хатаасан жимснээс гадна
хуурамч архи, согтууруулах ундааг манай иргэд их хэмжээгээр хил
нэвтрүүлэхийг завдсан цөөнүй тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал,
2015 оны гуравдугаар сарын 05-ны өдөр их хэмжээний архи, согтууруулах
ундаа импортоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл хяналт
шалгалтаар илэрчээ. Тодруулбал, Орхон аймгийн харьяат иргэн Д.Байгальмаа
гэгч нь тусгай зөвшөөрөлгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас
олгосон бичиг баримтгүй “Шарадоне” нэрийн 3 литрээр савлагдсан вино 12
ширхэг, “Гродьз” нэрийн 3 литрээр савлагдсан вино 2 ширхэг, “Грушева”
нэрийн 2 литрээр савлагдсан вино 2 ширхэг, 1 литрээр савлагдсан “Зелёная
марка нэрийн 14 ширхэг архи хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ.

Дээрх зөрчил нь архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн тавдугаар
зүйлийн 5.8, 5.9 дахь заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.12 дахь заалтыг тус тус зөрчсөн
тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8, 5.9 дахь
заалтууд, Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 163 дугаар тушаалыг
үндэслэн иргэн Байгальмаагийн хууль бусаар импортлохыг завдсан архи,
согтууруулах ундааг хураан авч улсын орлого болгосон байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Ц.Цэрэндулам нь Т.Гансүх,
Н.Байгальмаа нарын хамтаар ОХУ-ын Хиагт хотоос 2015 оны гуравдугаар
сарын 01-ны өдөр Алтанбулаг хилийн боомтоор тусгай зөвшөөрөлгүйгээр 18
литр “Пишеничная”, 6 литр “Бялая берёзка”, 7 литр “Водка выбор” нэрийн
0.5-0.7 литрээр савлагдсан цагаан архийг хил нэвтрүүлэхийг завдсаныг
таслан зогсоожээ.

Улмаар 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн мэргэжлийн
хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид хими, хор судлалын
шинжилгээнд хамруулж дээж авахад, “Пишеничная”, “Бялая берёзка”, “Водка
выбор” зэрэг нэр төрлийн архи Монгол Улсад мөрдөгдөж буй “Согтууруулах
ундаа, цагаан болон өвөрмөгц архи, техникийн ерөнхий шаардлага” MNS
179:2014 стандартын нэгдүгээр хүснэгтийн Архины мэдрэхүйн үзүүлэлтийн
1,2,3,4 дэх үзүүлэлт , 2 дугаар хүснэгтийн физик химийн үзүүлэлтийн
шаардлагуудыг тус тус хангахгүй байгаа нь тогтоогдсон байна.

Иймд Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Алтанбулаг хилийн
боомтоор зорчиж буй иргэдэд доорх зөвлөмжийг хүргүүлэв. Үүнд

Улсын хилээр зорчиж байгаа зорчигчид арилжааны зорилгоор хувийн
хэрэглээнээс хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх хандлага гарч
байгаа нь Монгол Улсын “Хүнсний тухай” “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй
байдлыг хангах тухай” , Давс иод дутагдлаас сэргийлэх тухай хуулиудыг
зөрчиж байгаа тул дээрх зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах
зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Иргэн хувь хүн хүнсний бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор импортлохгүй байх.
  2. Хувийн хэрэглээндээ худалдан авах бараа, бүтээгдэхүүнийхээ хадгалах
    нөхцөл, хадгалалтын хугацааг сайтар хянаж, хугацаа дууссан бүтээгдэхүүн
    авахгүй байх.
  3. Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдан авахгүй байх.

Хэрвээ дээрх шаардлагуудыг хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хилээр
импортлохыг завдвал тухайн иргэний хүнсний бараа бүтээгдэхүүнийг хураан
авч улсын орлого болгоод зогсохгүй шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг 45-50 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгуулиар торгоно
гэдгийг анхааруулга болгосон юм.

Categories
гадаад мэдээ

Индонезид галт уул идэвхжиж эхэлжээ

Индонезийн
Синабунг нэртэй галт уулт сэргэж ойр орчимдоо үнс цацаж, галт уулын
өтгөн лав урсаж эхэлжээ. Иймээс тухайн галт уулын эргэн тойронд байрлах 4
тосгодын 2700 орчим иргэдийг сүүлийн хоёр долоо хоногт Суматра арлаас
нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна.

Өнгөрөгч долоо хоногийн эхээр галт уулын
орой дээр хатсан магмын дулаан нэмэгдэж байсан бөгөөд тогтворгүй болж
эхэлжээ. Удалгүй галт уул идэвхжсэн бөгөөд өнгөрөгч 5 дахь өдөр
Индонезийн Гамшгийн эсрэг үндэсний хорооноос галт уулын түгшүүрийн
байдлыг зарласан байна. Мөн Индонезийн засгийн газрын агентлагууд
нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан хүмүүст зориулж хорогдох байр гаргаж
өгчээ. Индонези нь 13 мянга гаруй арлуудаас тогтдог бөгөөд оршин
суугчдын 75 хувиас илүү нь сүүлийн зуунд галт уул нь идэвхжиж байгаа,
идэвхтэй байсан бүсүүдэд буюу галт уулаас 100 км доторх бүсэд амьдардаг
юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эмийн бүтээгдэхүүний гэрчилгээг үндэсний үйлдвэрийн эмэнд олгож эхэллээ

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмийн бүтээгдэхүүний гэрчилгээг үндэсний үйлдвэрийн эмэнд олгож эхэллээ. Эмийн бүтээгдэхүүний гэрчилгээ гэдэг нь уг эмийн бүтээгдэхүүний талаарх бүрэн мэдээллийг агуулсан албан ёсны баримт бичиг бөгөөд “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг нэвтрүүлсэн үйлдвэрт бүтээгдэхүүнээ экспортод гаргахад нь зориулж эрх бүхий байгууллагаас олгодог юм.

Монгол Улсын “Айвико” тарилгын шингэний эмийн үйлдвэр нь “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” буюу GMP-ын шаардлага хангаж, батламж авсан анхны үндэсний эмийн үйлдвэр юм.

Эмийн бүтээгдэхүүний анхны гэрчилгээг авах GMP-ын шаардлага хангасан “Айвико” эмийн үйлдвэрийн “Фентанил” эмэнд уг үйлдвэрийн хүсэлтийг нь үндэслэн шаардлага хангасан гэж үзэж гэрчилгээ олгожээ. Гэрчилгээг авснаар уг үйлдвэрлэгчийн “Фентанил” бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой болжээ.

Categories
мэдээ спорт

“Баавгай” Батцэцэгт зориулсан “Сэтгэлийн илч” тоглолт энэ сарын 21-нд болно

Залуучуудын анхдугаар олимпийн аварга, чөлөөт бөхийн тамирчин “Баавгай” Батцэцэгт зориулсан “Сэтгэлийн илч” хандивын тоглолт энэ сарын 21-нд “UB palace”-ийн концертын их танхимд болно. Тоглолтод ардын жүжигчин Б.Зангад, гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг, Г.Батбаяр, Э.Бүрнээбаяр, Д.Энхзул, Э.Амартүвшин, соёлын тэргүүний ажилтан Т.Баттогтох, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах, Д.Намсрайноров, П.Жимсээ, Я.Гэрэлчулуун, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, С.Наран, Ц.Хулан, “Татар” хамтлагийн Заяа, дуучин Ч.Сэлэнгэ, Э.Агиймаа, Б.Маралжингоо, П.Баярцэнгэл, А.Хишигдалай, С.Зоригт, Т.Цогсолмаа, “Ice top”, “Madness”, “Motive”, “Sync”, “L-Guards”, “One way”, “Out law” зэрэг Монголын рок поп болон нийтийн дууны шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Ганцхан удаа болох уг тоглолтын тасалбарыг та бүхэн “UB palace”-ийн билетийн касснаас худалдан авч болох бөгөөд мөн 99399619 утсаар холбогдож авч болно.

Олон түмэндээ “Баавгай” хэмээн танигдсан Б.Батцэцэг 2010 онд Сингапурт болсон залуучуудын анхдугаар олимпод чөлөөт бөхийн төрлөөр өрсөлдөж алтан медаль хүртэн төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулсан билээ. Анхдугаар олимпоос алтан медаль хүртсэн нь түүнийг Монголын спортын түүхэнд нэрээ тодоор бичиглэн үлдээх томоохон үйл явдал болсон билээ. Харамсалтай нь Б.Батцэцэг бэлтгэлийн үеэр хөлөө гэмтээж, өвдөгнийхөө чагтан холбоосыг тасалснаас бөхийн дэвжээнээсээ хөндийрөөд байгаа юм. Гэсэн ч түүнийг их спортдоо буцан ирэхэд нь туслахын тулд “Өдрийн сонин”, Налайх дүүргийнхэн,чөлөөт бөх сонирхогчид, спортын хорхойтнууд сэтгэл нэгдэн орон даяар аян өрнүүлсэн нь амжилттай үргэлжилж байна. Аяны хүрээнд олон хүнд түүний хандивын дансанд боломжоороо мөнгө төгрөг шилжүүлж, гадаадад байгаа монголчууд маань ч сэтгэлийн өглөгөө өргөсөөр байгаа юм. Түүнчлэн “Сонгдо”, “Гранд мед” зэрэг эмнэлгийн хамт олон Б.Батцэцэгийг дахин дэвжээндээ гаргахад нь бүхий л талаар туслахаа илэрхийлцгээсэн. “Баавгай” Батцэцэгт туслах аяны хүрээнд зохиогдож буй “Сэтгэлийн илч” тоглолтоос олсон орлогыг түүний хагалгаа болон эмчилгээнд зориулах учир сайхан сэтгэлт монголчууд та бүхнийг уг тоглолтыг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Жанжин туг болон Бүх цэргийн хар туганд хүндэтгэл үзүүллээ

Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн
тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй
хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын
ротын II ээлжийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин туг болон Бүх цэргийн
хар туганд хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин
штаб/ЗХЖШ/-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, ЗХЖШ-ын удирдах
бүрэлдэхүүн, Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие
бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр “Зэвсэгт хүчний тайван цагт
гүйцэтгэх үүргүүдийн нэг бол Энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал юм.
Иймээс улс орныхоо аюулгүй байдлыг улс төр- дипломатын аргаар хангах
төрийн бодлогын илэрхийлэл болсон энэхүү арга хэмжээ нь манай улсын
хувьд улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой
ач холбогдолтой. Мөн улс орноо сурталчлан таниулах, цэргийн алба
хаагчдаа бүх талаар хөгжүүлэх, туршлагажуулах, зэвсэг техникээ шинэчлэн
сайжруулах үйл хэрэгт нааштай үр дүн авчирсаар байгаа” гэдгийг ЗХЖШ-ын
удирдлагууд онцолсон байна.

Дашрамд, энэ удаад манай улсын цэргийн
бие бүрэлдэхүүн олон үндэстний Мармал баазын аюулгүй байдлыг хангах
үүргийг бусад орны цэргийн алба хаагчдын хамт гүйцэтгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы вакцинжуулалт дуусчээ

Улаанбурхан өвчний вакцинжуулалтын аян өнгөрөгч баасан гарагт дуусчээ.
ХӨСҮТ-ийн хэвлэлийн ажилтан Ч.Уртнасангийн мэдээлж буйгаар вакцинжуулалт
100 хувьд хүрч амжаагүй, 92 хувьтайгаар дуусгажээ. Вакцинжуулалтыг
дуусгасан ч улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн тоо буурахгүй байгаа аж.
Одоогоор ХӨСҮТ-д улаанбурханаар өвчилсөн 620 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Харин нэг өдөрт 400 гаруй хүн хандаж байгаа гэв. Ер нь улаанбурхан
өвчнөөр эмнэлэгт хэвтэгсдийн тоо буураагүй хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэрэлт өнгө 3” үзэсгэлэн “Blue mon art”- д нээгдлээ

“Гэрэлт өнгө -3” үзэсгэлэн “Blue mon art” галерейд нээлтээ хийлээ. Дөрөв дэх удаагийн бие даасан уран бүтээлээрээ уран зураг сонирхогчдын мэлмийг мялааж байгаа залуу зураач Л.Оргилболд энэ удаад байгалийн гоо сайхныг илэрхийлсэ бүтээлээ дэлгэжээ.