Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Өсвөр насныханд итгэж, хүндэтгээрэй

“Хүүхдийг ивээх сан”-гаас хүүхдээ зодож шийтгэхгүйгээр хэрхэн ойлголцох талаар эцэг эхчүүдэд зөвлөжээ. Эцэг эхчүүд ядарч хямарсан үедээ хүүхдээ зодож шийтгэх хандлагатай байдаг гэнэ. Эсвэл алганы амт үзүүлэх нь хүмүүжлийн арга гэж боддог хүмүүс ч бий. Гэвч хүчирхийллийн арга нь хүүхдийг гэмтээж мэднэ. Өөртөө итгэх итгэлийг нь бууруулна. Аймхай халирамхай болгодог. Хүүхэд түрэмгий догшин, хүчирхийллийн аргаар асуудлыг шийддэг нэгэн болж төлөвшихөд хүргэнэ. Хүүхдээ бусдыг хүндэлдэг,хүнлэг энэрэнгүй хүн болгохыг хүсч байгаа бол зодож шийтгэж болохгүй.Харин тэднийг ойлгож хүндэтгэж харьцвалтэр таны шаардлагыг биелүүлэх болно. Хүүхдүүд өсч бойжих тусмаа өөрчлөгддөгучраас таны хүмүүжлийн арга ч өөрчлөгдөх учиртай.Нялх хүүхдүүдийн хувьдбусадтай харилцах хэл нь уйлах. Энэ үед нь түүний дэргэдүргэлж хамт байна гэдгээ мэдрүүлэх учиртай.Хөлд орж байгаа хүүхэд аливаад хүрч, амталж эсвэл унагаж байж шинийг нээж, суралцдаг тул тэвчээр шаардагдана. Сургуулийн өмнөх насныхан тоглонгоо бас олон асуултаараа дамжуулжаливааг сурдаг. Асуултыг нь сонсч, нухацтай хариулах нь чухал. Хүүхдүүд сургуульд явахдаа шинэ нөхцөл, нөхөрлөлтэй учирдаг. Бэрхшээлтэй асуудлыг хэрхэн зохицуулж, аливаа зөрчлийг хүч хэрэглэхгүйгээршийдэх аргыгбиеэрээ үлгэрлээрэй. Шилжилтийн насныхан найз нөхдөдөө цаг зарцуулах нь ихэсдэг. Тэднийбие даасан байдалд нь хүндэтгэлтэй ханд. Өсвөр насныхан өөрсдөд нь итгэж, бие даасан байдлыг нь хүндэтгэхийг томчуудаас хүсдэг гэнэ.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот 22-27 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн
нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос
секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бороо орно. Дуу
цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, бусад
нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР Солигдмол
үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэнтий,
Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад
нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун
хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус,
өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28
градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа “Монголчуудын гарамгай хийж чаддаг ажил”-ыг онцоллоо

“Өдрийн сонин”-ы зургадугаар сарын 29-ний дугаар 24 нүүрээр хэвлэгдэн уншигчдадаа хүрлээ.

Өнөөдрийн дугаарын нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээ мэдээллээс онцолж тоймлон хүргэе. Нэгдүгээр нүүрт долоо хоног бүрийн даваа гаригт гардаг “Танайд өнжье” буланд “Удам дамжсан сайн малчин Д.Батмөнхийнх ” хэмээх сурвалжлага хэвлэгдлээ. Төв аймгийн Сэргэлэн сумаас бэлтгэсэн энэхүү сурвалжлагын үргэлжлэлийг нь 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

“Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” буланд “Энэ цагийнхны гарт устсан 130 жилийн түүхтэй Эх дагинын дуган” эрэн сурвалжлах нийтлэл хэвлэгдэв. Өмнөх дугаартаа бид шатаж, сүйдсэн циркийн сургуулийн үүх түүхийг тоймлон хүргэж байсан бол энэ удаад юуны учраас улсын өмч эзэнгүйдэж хаягдав гэдгийг нэхэн сурвалжиллаа. Нэг, долдугаар нүүрээс дэлгэрэнгүй хүлээн авна уу.

Харин улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй хийсэн “Засгийн газар тогтворгүй байх нь эерэг зүйл авч ирдэггүй” ярилцлага гарлаа. Б.Чойжилсүрэн гишүүн Шийдлийн Засгийн газар, АН, МАН-ын гэрээний асуудал дээр байр сууриа илэрхийлэв. Мөн С.Дэмбэрэл гишүүний ярилцлага болон “Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах төслийг дэмжсэн” тухай мэдээлэл улс төрийн нүүрт нийтлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн гол бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Монголчуудын гарамгай хийж чаддаг ажил” нийтлэл гарлаа. Монголчууд бидний гарамгай хийж чадаад байгаа ажил яг үнэндээ ихэд явуургүй ажлууд болчихоод буйг дээрх нийтлэлээс уншиж мэдээрэй.

Энэ удаагийн дугаарын нэгэн онцлох ярилцлага бол УИХ-ын гишүүн асан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж явсан Г.Занданшатартай хийсэн ярилцлага юм. Тэрбээр АНУ-д Стэнфордын их сургуульд сурахаар явж байгаад хүнд осолд орж, удаан хугацаанд эмчлүүлж байгаад эх орондоо ирээд байна. Түүний ярилцлагыг нэг, 19 дүгээр нүүрт хэвлэлээ.

Түүнчлэн Соёл урлагийн буланд “Марко Поло” кинонд Монгол талаас хэдэн хүн ямар ямар дүрд тоглох талаарх мэдээллийг тус киноны Монголын талыг хариуцаж буй продюсер М.Оргилтой хийсэн ярилцлагаас унших боломжтой.

Эдгээр болон “Хүмүүс”, “Боловсрол”, “Дэлхийн мэдээ”, “Цонхоо нээе” зэрэг булангуудыг хүлээн авч уншаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн манай улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 19.50 цагт хүрэлцэн ирлээ.

Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тосож авав.

Энэхүү айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой болох юм. Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болно гэж үзэж байгаа юм.

Айлчлалын үеэр Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаар төлөвлөж байна.

Яриа хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, тэр дундаа уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол Улсын ардчилсан шилжилтийн туршлагаас хуваалцах, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор зэхэж буй. Мөн хоёр талын харилцааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа юм.

Categories
энтертаймент-ертөнц

“Биелэгдэшгүй даалгавар”, “Minions” кинонууд нээлтээ хийнэ

“Тэнгис”, “Өргөө” кино театруудад ойрын өдрүүдэд эдгээр кинонууд гарч байгаа бол Терминатор, Биелэгдэшгүй даалгавар, Minions кинонуудын дараагийн цуврал тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Та бүхэн ирж буй шинэ долоо хоногтоо их ажлынхаа хажуугаар кино ертөнцийн амт шимтээс хүртэн, сүүлийн үеийн кинонуудаас үзэж сонирхох биз ээ. Ингээд кино театруудын үзвэр үйлчилгээний хуваарьтай танилцана уу

Тэд 2: Инээдэм 13+

Тэнгис:14:4017:0019:3020:3022:0022:30

Өргөө 1: 13:2015:4018:0020:2022:40
Өргөө 2: 15:2017:5020:2022:50

Бодлын ертөнц: Инээдэм, гэр бүл, хүүхэлдэйн кино

Бүх насныхандТэнгис: 13:0015:2017:4020:0022:2023:00

Өргөө 1: 11:0013:0015:0017:0019:0021:0023:00
Өргөө 2: 11:0013:0015:0017:0019:0021:0010:50

Made in Ulaanbaatar: Инээдэм

Бүх насныханд

Тэнгис:11:0012:30vip12:5014:1017:5020:40vip

Өргөө 1: 11:30
Өргөө 2: 23:00

Юрийн Галавын Ертөнц: Адал явдалт, Уран зөгнөлт

Бүх нас

Тэнгис:10:3013:0015:3018:00

Өргөө1: 11:0013:2515:5018:1520:4023:10

Өргөө2: 10:5013:1515:4018:1020:4023:10

Хуримын Сюрприз: Инээдэм

Бүх нас

Тэнгис: 10:3012:2014:20 vip16:0019:4022:30 vip

Өргөө 1: 10:5012:5014:5016:5021:10

Өргөө 2: 11:2013:20

Ар Хударга: Драм,

+16,

Тэнгис: 16:10vip18:20vip21:30

Өргөө 1: 18:5023:10

Өргөө 2:

Categories
энтертаймент-ертөнц

“NIKE”-ийн ашиг 865 сая ам.доллар хүрчээ

Спортын хувцас, хэрэгсэл үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Nike” компанийн

санхүүгийн жилийн IV улирлын ашиг шинжээчдийн таамаглаж байснаас сайн гарлаа. “Nike”-ийн хамгийн том зах зээл болох Хойд Америкт борлуулалт өссөнөөс гадна шинэ бүтээгдэхүүнийх нь эрэлт хэрэгцээ өндөр байжээ. Жилийн өмнө 698 сая ам.доллараар хэмжигдэж байсан улирлын цэвэр ашиг нь энэ онд 865 сая ам.доллар болж, өссөн байна. Тус компани инновацид хөрөнгө оруулж, жил бүр шинэ бүтээгдэхүүн гаргахыг зорьж байгаа аж. Түүнчлэн өдөр тутмын загварыг мэргэжлийн спорт хувцасны загвартай хослуулсан “athleisure” тренд “Nike”-ийн борлуулалтыг өсгөж байгаа юм байна. Улирлын ашгийн мэдээлэл гарсны дараа “Nike” компанийн хувьцааны ханш 2.7 хувиар өсч, 108.1 ам.долларт хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

Усан бөмбөлгийн тулааны орлогыг асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлана

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр нийт гэр бүл, хүүхэд залууст зориулан WATER BALLOON FIGHT FESTIVAL OF MONGOLIA 2015 (усны баярын фестиваль)-ыг Прогресс Медиа Групп WE EVENT Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.

Уг баяр нь дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт баяр бөгөөд гэр бүл, найз нөхөд, хүүхэд залуусын амралтын өдрийг эрүүл орчинд олон төрлийн усан спортын уралдаан тэмцээнд оролцон өнгөрүүлдэг өдөр бөгөөд уг арга хэмжээнээс орсон орлогыг нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлсийн ажилд зориулдаг заншил дэлхий дахинаа тогтсон байдаг.

Энэ баярыг монголд анх удаа хийж байгаагаараа онцлог. Тус үйл ажиллагааны орлогыг Монголын хүүхдийн асрамжийн төвд хандив өгөхөөр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар бороошно

Цаг агаарын урьдчилсан төлвөөр энэ сарын 28-нд баруун зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн баруун хэсгээр, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 7 дугаар сарын 1-нд баруун болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, бусад хугацаанд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэх юм байна.

Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх аж.

Categories
гадаад мэдээ

Тайпей хотноо түймэр гарч, 200 хүн түлэгджээ

Тайваны нийслэл Тайпей хотын Бали дүүрэгт байрлах соёл амралтын хүрээлэнгийн дэргэдэх “Formosa” хэмээх усан паркад гал гарч, 200 гаруй хүн түлэгдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. “Галын шалтгааныг тодруулаагүй байна” хэмээн Тайпей хотын Онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Түймэрийн үеэр тус паркад 8000 орчим хүн байсан бөгөөд аврагчид шуурхай ажилласны үр дүнд ихэнх иргэдийг аварчээ. Бали дүүрэгт өчигдөр 20.00 цагт хэд хэдэн барилгат гал гарч, 87 хүн түлэгджээ.

Гал түймэртэй тэмцэх байгууллагын тэргүүн “Аврагчид галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Бали дүүрэгт ойролцоогоор 1000 аврагч ажиллаж, гал түймрийг унтраахаар ажилаж байгаа. Бидний таамаглаж буйгаар усан паркад гарсан гал цахилгааны утастай холбоотой байж болзошгүй” гэж хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Угсраа автобус Офицеруудын ордон-Таван шар чиглэлд үйлчилнэ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд “Цахилгаан тээвэр” ХХК угсраа автобусыг үйлчилгээнд гаргахаар болсон билээ. Тэгвэл 18 метрийн урттай уг автобусыг өнөөдөр албан ёсоор Беларусийн талаас хүлээн авлаа.

Автобусыг Беларусь улсын МАЗ компаниас худалдан авч байгаа бөгөөд нэг бүрийн өртөг нь 400 сая төгрөг. Багтаамжийн хувьд 38 суудалтай, нийт 120 хүний багтаамжтай бөгөөд бусад том оврын автобусын адил 500 төгрөгөөр иргэдэд үйлчлэх аж.

Нийт 20 ширхэг угсраа автобусыг үйлчилгээнд гаргах хэдий ч өнөөдрийн байдлаар 17-г нь Монголд авчирсан байна.

Уг автобусны онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тэргэнцэртэй иргэд зорчиход саадгүй, хөдөлгөөнт нам шаттай аж. Мөн өвөлдөө нэмэлт халаалттай, зундаа сэрүүцүүлэх сэнстэй юм байна.

УГСРАА АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ: Долоодугаар сарын 1-нээс

ТАВАН ШАР – ОФЦЕРУУДЫН ОРДОН
ОФЦЕРУУДЫН ОРДОН – ТАВАН ШАР