Categories
гадаад мэдээ спорт

Хамгийн чинээлэг тамирчид

“Forbes” сэтгүүлийн редакциас хамгийн их орлоготой тамирчдын жагсаалтыг гаргалаа. Энэ жилбоксчин Флойд Мэйвэзэр дахин нэгдүгээрт бичигдсэн байна. Нэрт боксчин өнгөрсөн нэг жилийн хугацаанд 300 сая ам.долларын орлого олж жагсаалтыг тэргүүлэв. Ф.Мэйвезер өнгөрсөн тавдугаар сарын 2-ны өдөр Филиппиний боксчин Мэнни Пакьяотой ринг дээр халз тулсан. Зууны тулаан хэмээн нэрлэсэн энэ тэмцээнд Америкийн боксчин ялалт байгуулж нэлээд ашиг олсон. Зохион байгуулагчидзөвхөн тасалбарын борлуулалтаас 73 сая ам.долларын ашиг олсон гэдэг. Зууны тулаанаас нийтдээ 600 сая ам.долларын орлого олсон бөгөөд түүний дийлэнх хэсгийг нь Флойд Мэйвезерийн шагналд өгсөн юм. Дашрамд дурдахад хамгийн чинээлэг тамирчин нь 48 удаа ринг дээр халз тулахдаа нэг ч ялагдаагүй. Түүний дараагийн халз тулаан ирэх есдүгээр сард болох юм.

Жагсаалтын хоёрдугаарт Флойд Мэйвезертэй халз тулсан Филиппиний боксчин Мэнни Пакьяо бичигджээ. Тэрээр 160 сая ам.долларын ашиг олсон. Тэрээр зууны халз тулаанд ялагдсан хэдий ч шагналд нь 125 сая ам.доллар авч чамгүй ашиг олсон. Удахгүй зодог тайлах гэж байгаа боксчин сүүлийн үед “Nike”, “Foot Locker” зэрэг дэлхийд алдартай томоохон фирмүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Мэнни Пакьяо нь Филиппинд олны анхаарлын төвд байдаг алдартнуудын нэг аж. Өнгөрсөн жил хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтын гуравдугаарт нэрт хөлбөмбөгчин Криштиан Рональду орсон байна. 79.6 сая ам.долларын ашигтай ажилласан тэрээр энэ жил “Алтан бөмбөг” цомын эзэн болсон. Түүний нэг жилийн цалин нь 50 сая ам.доллар. Үлдсэн нь зар сурталчилгаа зэргээс олсон ашиг. Ямар ч байсан 2018 он хүртэл түүний орлого буурахгүй. Учир нь тэрээр нэртэй хөлбөмбөгийн клубтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Криштиан Рональду нь Facebook-т 120 сая, Twitter-т 35 сая дагагчтай аж.

Ингээд хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтын эхний аравт орсон хүмүүсийг сонирхуулъя.

1.Флойд Мэйвезер (бокс)-300 сая ам.доллар

2.Мэнни Пакьяо(бокс)-160 сая ам.доллар

3.Криштиан Рональду (хөлбөмбөг)-79.6 сая ам.доллар

4.Лионелль Месси (хөлбөмбөг)-73.8 сая ам.доллар

5.Рожер Федерер (теннис)-67 сая ам.доллар

6.Леброн Жеймс (сагсан бөмбөг)-64.8 сая ам.доллар

7.Кевин Дюрант (сагсан бөмбөг)-54.1 сая ам.доллар

8.Фил Микелсон (гольф)-50.8 сая ам.доллар

9.Тайгер Вудс (гольф)-50.6 сая ам.доллар

10.Кобей Брайант (сагсан бөмбөг)-49.5 сая ам.доллар

Categories
мэдээ нийгэм

Д.Дагвадорж чөлөөтийнхнийг шүүхэд өгчээ

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч
Асашёорюү Д.Дагвадорж нэр төрөө сэргээлгэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан
шатны хоёрдугаар шүүхэд гомдол гарсан байна. Хэргийн хариуцагч нь чөлөөт бөхийн
эрэгтэй тамирчдаас бүрдсэн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин
Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нар гэнэ. Катарт болсон Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа эдгээр дасгалжуулагчид болон
чөлөөтийн эрэгтэй шигшээ багийн тамирчид хэвлэлийн хурал зохион байгуулж
огцрохыг шаардсан. Харин Д.Дагвадорж тамирчдаа дарамталж, хэл амаар доромжилж
байгаагүй, шаардлага тавьдаг байсан хэмээн мэдэгдэж байлаа. Тэгвэл тэрбээр нэр
төрөө сэргээлгэхээр ийнхүү шүүхэд хандаад байгаа аж. Гэсэн ч Д.Дагвадоржийн
тамирчдаа дарамталж буй бичлэг хариуцагч дөрвөн хүнд байгаа тул үүнийгээ шүүхэд
нотлох баримт болгон өгөхөөр болсон гэнэ. Шагайн харваан улсын аварга ням
гаригт өндөрлөнө Монголын шагайн харваан холбооны 2015 оны улсын аварга
шалгаруулах тэмцээн өнөөдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн 80
гаруй багийн 800 орчим харваач цэц мэргэнээ сорьж буй тус тэмцээний эхний
гурван байрт шалгарсан харваачид улсын цол зэрэг хүртэх юм. Улсын аварга
шалгаруулах тэмцээн өчигдөр цуваа харваагаар эхэлсэн бөгөөд өнөөдөр багийн
харваа үргэлжлэх юм байна. Багийн болон цуваа харвааны дүн ирэх ням гаригт буюу
зургадугаар сарын 14-ний өдөр аваргуудаа тодруулна. Чингэс хаан гран прид 50
гаруй орны жүдочид өрсөлдөнө Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох уламжлалт “Чингэс
хаан” гранпри тэмцээн ирэх долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын
ордонд болно. Энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс ихээхэн онцлогтой болох
гэж байгаа аж. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор энэхүү тэмцээнд
түрүүлсэн жүдоч чансаандаа 300, дэд аварга 180, хүрэл медальтан 120 оноо нэмж
авах юм. Одоогоор Япон, ОХУ, Их Британи, Франц, Гүрж, Казахстан, Израиль зэрэг
тэргүүтэй 50 орны 300 гаруй жүдоч оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд
байгаа юм. Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу байдлаар жин тус бүрт
дөрвөн жүдоч зодоглох учир олимпийн оноогоо хамгийн дээд шөвшнөөр ахиулах
боломжтой. Харин манай улсад Их Британийн жүдочид хоёр долоо хоног хамтарсан
бэлтгэлийг хийжээ. Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй тус багт олимпийн мөнгөн
медальт Жемми Гиббонс, 2012 оны Лондонгийн олимпийн эрэгтэйчүүдийн 66 кг-д
эчнээ танил Колан Оатес болон залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн 18
жүдоч, дөрвөн дасгалжуулагчийн хамт ирсэн юм. Мөн манай улсын жүдочид Япон
улсад хамтарсан бэлтгэлийг хийж байна. 20-иод хоногийн дараа эхлэх “Чингэс
хаан” гранпри тэмцээнээр хамтарсан бэлтгэлийн үр дүнг харна гэдгийг зохион
байгуулагчид хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Шийдэм одтой, шарагчин хонь өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 12. Сугар гариг, Билгийн тооллын 26. Шийдэм одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 05.07 цагт мандан, 20.53 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрө байгуулах, хануур, төөнүүр хийлгэх, нохой худалдан авах, сахил санваар авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д Моцартын өлгий нутагт аялсан тэмдэглэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Манай сонины тэргүүн нүүрт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байгааг тайлагнасан мэдээллийг онцоллоо. Халдварт өвчин өнгөрсөн сард нэмэгджээ. Харин ажилгүй иргэд цөөрсөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг I-VI нүүрээс унших боломжтой.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын ярилцлага I нүүрээс давж улс төрийн нүүрт гарлаа. Тэрбээр улс төрийн намууд ард түмнээ сонсох цаг болсныг ярилаа. Мөн улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгч ярьсан юм.
Нийслэлийн Засаг даргын ажлын албанаас шилдэг тохижилт, ногоон байгууламжтай албан газрыг зарлах уралдаан зарласан. Ингэхдээ орчноо тохижуулаагүй байгууллагуудад “гахай” өгдөг болсон. Иргэдээ “гахай”, “нохой”-гоор нь доромжилж байгаа нь хэр зохимжтой вэ. Энэ талаар II нүүрээс уншина уу.

Баримт, үзэл бодлын нүүрт сэтгүүлч П.Хашчулуун монголчуудын хэтийдсэн эх оронч үзлийн тухай бичлээ. Дэлхий нэг гэр бүл болж байхад монголчууд бид өөрсдийгөө тусгаарлаж, түүнийгээ эх оронч үзэл гэх нь хэр зөв бэ. Асуудал дэвшүүлсэн нийтлэлийг III нүүрээс уншина уу.

Улс төрийн мэдээлэл багтдаг V нүүрт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтад оролцоод өгсөн мэдээлэл, УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны тойм багтлаа. С.Баярцогт сайд дахиад бонд гаргах болсон тухайгаа ярьсан. Бондын хөрөнгийг юунд зарцуулах, Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээлэлөнөөдрийн дугаарт гарлаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажлаа дуусгаж байгаа талаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж манай сонинд ярилцлага өгсөн. Эцэг хуулийн өөрчлөлтийн талаар АИХ-ын депутат асан Л.Дашням ярилаа. Тэрбээр Үндсэн хууль тогтоогчдын хорооны дэд даргаар ажиллаж байсан билээ. Түүнийхээр УИХ-аас намын бүлгийг гаргах ёстой аж. Увс аймаг руу зорчигчид тээвэрлэж явсан автобус гүүрэн дээрээс унаж осолдсон. Азаар хүний амь эрсдээгүй ч хот хооронд тээвэр эрхлэгчид суудлаасаа олон хүн авч явдаг, жолооч нь өдөр шөнөгүй машин барьдаг гэх мэт асуудал их байгааг харууллаа. Үйл явдлын сурвалжлагыг VII нүүрээс уншина уу.

Дэлхийн мэдээ нүүрт хамгийн чинээлэг тамирчдыг онцоллоо. Боксчин Флойд Мэйвезер хамгийн баян тамирчин бол түүний дараа хэн орж байгааг IX нүүрээс сонирхоорой.

Японд 1000 инженер бэлтгэхээр болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд есдүгээр анги төгсөгчдийг Японы Коосен сургуульд бүртгэж байгаа аж. 20 настайдаа баклавр зэрэгтэй инженер болгох косен сургуульд элсэхэд ямар шаардлага хангах вэ. Энэ талаар ШУТИС-ийн харъяа Коосен загварын Технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяртай ярилцсаныг хүргэж байна.

Улсын Филармоны Ерөнхий удирдаач, Урлагын гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяртай ярилцсан ярилцлагыг XVII нүүрнээс уншина уу. Сонгодог урлаг, дурсамж хөглөсөн эл ярилцлага таныг сэргээх нь гарцаагүй.

“Борооны өвгөн” гэх тайлбартай зураг цахим ертөнцөд олны анхаарлыг татсан. Ширүүн бороон дунд шүхэргүй, зоримог алхах жижигхэн өвгөнийг хүмүүс гайхан зогсч байгаа нь гэрэл зурагт буужээ. Цэргийн одон медалиараа гангарсан өвөөтэй манай сэтгүүлч Л.Батцэнгэл ярилцаж, олны анхаарал татсан зургийн учир утгыг асуулаа. Энэ ярилцлага XV нүүрт хэвлэгдсэн.

Манай сэтгүүлч С.Алтанцэцэг Европын орнуудаар аялсан тэмдэглэлээ уншигч танд хүргэж байгаа. Моцартын өлгий нутагт аялсан тэмдэглэлийг өнөөдрийн дугаараас уншина уу.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-оос Моцартын өлгий нутгаас хийсэн тэмдэглэлийг уншина уу

Манай сэтгүүлч С.Алтанцэцэг Европын орнуудаар аяласан тэмдэглэлээ уншигч таньд хүргэж байгаа. Моцартын өлгий нутагт аялсан тэмдэглэл маргаашийн дугаарт нийтлэгдлээ. Австралийн Салзбург хот манай хөдөө нутгийг санагдуулам буйдхан газар. Тэнд алдарт “Хатан хаан Сиси” киноны зургийг авсан. Энэ тухай сурвалжлагыг зав гарган маргаашийн дугаараас уншина уу.

Categories
мэдээ нийгэм

Бага газрын чулуунд Олон улсын марафон болно

Энэ сарын 19-нөөс 21-ний өдөр Дундговь
аймгийн Адаацаг сумын нутаг Бага газрын чулуунд олон улсын марафон гүйлт
болох юм байна. Хонконгийн “Action Asia Events” байгууллага энэхүү
марафоныг зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн сард төлөөлөгчид нь ирж
газар нутгийн байршил тогтоцыг судлан, Бага газрын чулууг сонгожээ.
Дундговь аймгийн Байгаль орчин, аялал
жуулчлалын газраас мэдээлснээр, энэхүү марафонд Хонконг, Сингапур,
Тайвань, Япон АНУ, Австрали зэрэг улсаас 150 гаруй тамирчин хүрэлцэн
ирэх аж. Тамирчид 120 км бартаат замд гурван өдрийн турш гүйх юм байна.
Хонконгийн “Action Asia Events” байгууллага нь 1998 оноос хойш олон
улсын марафоныг зохион байгуулж ирсэн бөгөөд урьд нь ч Монгол улсыг
сонгож байжээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт үер бууж, 3440 орчим толгой мал хорогдов

Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Өмнөговь
аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд
сумын нутагт дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, салхи түр зуур
20-25 м/с хүртэл ширүүссэн байна.
Энэ үеэр 14 хүнтэй суудлын автомашин
үерийн усанд саатаж, 5 айл өрхийн гэр нурж эвдрэн, 50 айл өрхийн 5232
толгой бог мал шуурганд уруудсанаас урьдчилсан байдлаар 3440 орчим
толгой мал хорогдоод байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайланг УИХ-д өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр
/2015.06.10/ Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн
аудитын тайлан, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд
санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр
дүнд хийсэн аудитын тайлан болон Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад өргөн мэдүүлэв.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг
жил бүрийн тавдугаар сарын 10-ны дотор төрийн аудитын төв байгууллагад
хүргүүлдэг. Энэ дагуу Үндэсний аудитын газар нь нэг сарын дотор аудит
хийж, Засгийн газар аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын долоон өдрийн
дотор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг аудитын
дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр хуульчилсан байдаг хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Энхболд: Энэ онд нийслэлээс хувьчлах эд хөрөнгөнөөс 51 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Үүнтэй холбогдуулан өмч хувьчлалын асуудлаар нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн өмч хувчлах комиссын орлогч дарга Б.Энхболдоос тодрууллаа.

Нийслэлийн өмч хувьчлах жагсаалтыг хэрхэн тодорхойлдог вэ?

Нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн ИТХ – ын төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу жил бүр нийслэлийн ИТХ хувьчлах объектын жагсаалтыг баталдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг хувийн хэвшилд шилжүүлж төсөв бүрдүүлэх замаар хувьчлах объектын жагсаалтад оруулдаг. Нийслэлийн 2015 оны төсвийн тодотгол батлахад 24 объектыг өмч хувьчлалын жагсаалтад шинэчлэн баталсан. Үүнээс энэ онд 51 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байна. Нийслэлийн ИТХ –аас баталсан энэхүү өмч хувьчлалын жагсаалтуудад мэргэжлийн байгууллага үнэлгээ хийж, өмч хувьчлалын комиссын хурлаар хэлэлцдэг. Нийслэлийн өмч хувьчлалын комисс 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь нийслэлийн Засаг дарга ажилладаг. Энэхүү комисс өмч хувьчлалын доод үнийг тогтоодог.

Одоогийн байдлаар хичнээн объектыг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргасан бэ ?

1938 онд ашиглалтад орсон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрладаг “Ионсей найрамдал” эмнэлгийн барилга, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийг дуудлага худалдаанд оруулах шийдвэрийг гаргасан. “Ионсей найрамдал” эмнэлгийн дуудлага худалдааны доод үнийг 5 тэрбум 16 сая 113800 мянган төгрөгөөр тогтоосон. Дуудлага худалдаанд оролцох гэж байгаа иргэн, аж ахуйн нэгж үнийнхээ 10 хувь буюу 501 сая 611380 мянган төгрөгийг төлөөд энэ оны 6 дугаар 26 –ны өдрөөс өмнө нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлтээ гаргах юм. Мөн өмч хувьчлалын жагсаалтад орсон үлдсэн объектуудын доод үнийг энэ сарын сүүлээр тогтооно. Одоогоорэдгээр объектод мэргэжлийн байгууллага үнэлгээ хийж байна.

Дуудлага худалдаагаар өмч хувьчилж авсан хүн тухайн объектоо хуучин зориулалтаар нь ашиглах уу, эсвэл өөр барилга барих уу ?

Иргэн, аж ахуйн нэгж тухайн объектыг өөрийнхөө хөрөнгөөр худалдан авч, нийслэлд тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрүүлж, нийслэлийн орлогын баазыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа учир заавал ийм зориулалтаар ийм барилга барь гэдэг шаардлага тавихгүй байх шийдвэрийг нийслэлийн өмч хувьчлалын хурлаас гаргасан. Харин өмч хувьчлагчид барилгын дүрэм журам, мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой.

Өмнөх жилүүдэд өмч хувьчлалын жагсаалтад орсон мөртлөө зарагдаагүй барилгуудыг яадаг вэ?

Нийслэлийн ИТХ –ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан “Нийслэлийн өмч хувьчлалын журам” – д заасны дагуу дуудлага худалдаагаар зарагдаагүй объектыг өмч хувьчлалын комиссоор дахин оруулж, 40 хүртэлх хувиар бууруулж, үнийн дүнг 3 удаа зарлана. Хэрвээ 3 удаа зарлаад сонирхогчирэхгүй бол дахин нийслэлийн ИТХ – д өргөн барьж тухайн асуудлыг

шийдвэрлүүлэх ёстой гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ –ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг хойшлууллаа

Хотын төв замдуудад энэ сарын 15-наас
эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор оролцуулна гэж энэ
сарын 5 ны өдөр нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр энэ
асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж түр
хойшлуулах шийдвэр гаргалаа.