Categories
мэдээ цаг-үе

Хил зөрчсөн Монголын зэвсэгт хүчний 18 алба хаагчийг ОХУ-ын хилчид буудах шахжээ

Монголын зэвсэгт хүчний 18 албан хаагч хууль зөрчин хойд хөршийн хил даваад ОХУ-ын хилчдэд баригдсан байна. Энэ талаар албаны эх сурвалжийн хэлж буйгаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт бэлтгэл сургуулилт хийсэн байна. Цэргийн тусгай ангийн хоёр машин, зэр зэвсэг, шүхэр гээд бэлэн байдлын тусгай хэрэглэл бүхий хувцастайгаар бэлтгэл сургуулилт хийсэн гэнэ. Тухайн өдөр хийсэн бэлтгэл сургуулилтаа цагийн хуваарийн дагуу хийж гүйцэтгээд Баян-Өлгий аймгийн төв рүү явахаар болсон аж. Гэвч алба хаагчид хоорондоо ярилцаж байгаадМонгол Улсын хамгийн өндөр оргил цэг болох Алтай Таванбогдын Хүйтэн, Малчны оргилыг үзэхээр тохиролцоод явсан байна. Тэд цэргийн тусгайлсан унаа болох цуваа зургаа буюу УАЗ 66 маркийн машинтай явжээ. Зэвсэгт хүчний алба хаагчидХүйтэн, Малчны оргилыг үзэж Патоны мөсөн голын эрэг хүртэл явсан аж.Тэд их үдийн алдад гарсан ч замын бартаа сааднаас болж зорьсон газартаа оройтож хүрчээ. Ингээд нар шингэхийн алдад Алтай таван богд уулын хормойгоос аймгийн төв рүү хөдөлсөн байна. Баян-Өлгий аймаг руу буцаж явахдаа ирсэн замаасаа хазайж хойшоо гараад давхичихжээ. Ингэхдээ хоёр улсын хилийн шугамыг нэвт гарч ОХУ-ын Тувагийн газар нутаг руу орчихсон байна.ОХУ-ын хилийн алба хаагчид цэргийн тусгай зориулалт бүхий цуваа зургаа буюу УАЗ 66 маркийн десант өнгөтэй бүхээгтэй хоёр машин хил зөрчин ороод ирснийг мэдээд дээд газар луугаа холбогдож шуурхай мэдээлэл өгсөн гэнэ. Заставынхаа бүх цэргийн хамт отолт хийн хоёр машиныг саатуулсан байна. Монгол Улсын хилээр улсынх нь хил рүү цэргийн тусгай автомашиншууд нэвтэрч орсонд гайхаж, балмагдсан бололтой. Мөн цэргийн тусгай ажиллагаа хийж,өөдөөс ямар нэгэн сэжиг бүхий үйлдэл үзүүлэх юм бол шууд гал нээх чиглэл үүрэгтэй байсан гэх мэдээлэл байна. Зэвсэгт хүчний алба хаагч нарыг хоёр машинтайгаа цувраад явж байтал гэнэт хойд хөршийн цэргүүд гараад ирсэн гэнэ. Хэдэн талаас нь бүсэлж аван, буу тулган машинаас нь буулгаж, газар хэвтүүлсэн аж. Мөн машинд байгаа бүхзүйлсийг шалгаж үзсэн байна. Монголын цэргүүдийг газар хэвтүүлэн хүлээд машинд суулган застав руугаа авч явсан гэх. Буу зэвсэг, шүхэр, хувцас хэрэглэлтэймашиныг ньОХУ-ын цэргүүд унаад явжээ. Хойд хөршийн хилчдэд баригдсан цэргүүд “Бид нар ОХУ-ын цэргийнхний өөдөөс нэг ч эвгүй үйлдэл үзүүлээгүй. Буу гэхээр нь бууж, газар хэвт гэхээр нь шууд хэвтэж, гар, хөлөө хүлүүлсэн. Хэрэв эвгүйхэн хөдөлгөөн хийвэл орос цэргүүд өчиггүй буудахад бэлэн байсан. Эвгүйхэн ч хөдөлж болохгүй байсан шүү” гэх утга бүхий зүйл ярьсан гэлээ.

ОХУ-ын хилийн цэргийнхэнхил зөрчөөд баригдсан 18 алба хаагчаас юуны учир зэр зэвсэг, унаа тэрэгтэйгээ хил зөрчиж ирэх болсон талаар асууж тодруулсан гэнэ. Бүгдийг нь тусгайлсан өрөөнд нэг нэгээр нь оруулж байцаалт авсан гэнэ. Зэвсэгт хүчний албан хаагч нар ч“Алта таван богд орж үзчихээд төөрсөн”гэдгээ учирлаж, хэлсэн аж. Мөн ОХУ-аас манай хилийн цэргийнхэнд “Бүрэн зэвсэглэсэн цэргийн хувцастай 18 хүн хил зөрчиж орж ирснийг саатуулсан талаар мэдээлэл өгсөн байна. Манай улсын хилийн цэргийнхэн хурдан шуурхай ажиллагаа явуулж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид хил зөрчсөн болохыг тогтоож, шөнө төөрч, хилийн шугам давсан гэдгийг мэджээ. Ингээдхоёр улсынхилийн цэргийнхэн маргааш нь уулзаж, тохиролцоонд хүрч18 алба хаагч, машин, зэвсэг, шүхэр зэргийг бүрэн хүлээн авсан байна. Хоёр улсын уулзалт хэлэлцээрийн үеэр ОХУ-ын хилийн албаныхан “Бид танай улсын 18 иргэн рүү буудах бүрэн боломж байсан. Яагаад гэвэл цэргийн хувцастай, зэвсэг хэрэглэлтэй, дайны үеийн машинтай байсан. Гэхдээ бид буун дуу гаргаагүй. Буу зэвсэгтэй тусгай албаны цэргүүд юуны учир хоёр улсын хилийг нэвт гарсан талаар албан ёсны тайлбар бичиг бидэнд өгөх хэрэгтэй” гэсэн утга бүхий шаардлагыг хүргүүлжээ.

Тагнуулын ерөнхий газар хэргийг шалгаж байна

Зэвсэгт хүчний алба хаагчид хил зөрчсөн хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа гэсэн мэдээллийг ЗХЖШ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Д.Оюунгэрэл өглөө. Мөн Хил Хамгаалах Ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга дэд хурандаа Д.Энхтайван “Баян-Өлгий аймагт тавдугаар сарын 12-нд хил давсан хэрэг гарсан. Арван найман иргэн хил давсан нь үнэн. Одоогийн байдлаар тагнуулын шугамаар шалгаж байна. Баян-Өлгийд сургалт зохион байгуулчихаад Алтай Таван Богдод газар үзэх гэж явсан Зэвсэгт хүчний 18 хүн замдаа төөрснөөс энэ хэрэг гарсан” гэв.

Хээрийн сургуулилт хийлгэхээр алба хаагч нарыг хариуцан ахалж явсанхурандаадЗХЖШ-аас арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлөх гэж байгаа талаарх мэдээлэл ирэв. Гэхдээ хууль хяналтын байгууллагаас арга хэмжээ авсны дараа халах бололтой. Мөн Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн ангийн захирагчид арга хэмжээ авахаар болжээ. Улсынх ньхилээр хоёр машинтай цэргүүд ОХУ руу нэвтэрч байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэмээн отръяд, заставын дарга нарыг буруутгаж байгаа гэсэн. ОХУ-ын хил рүү нэвтэрсэн алба хаагчид “Алтай таван богдын хажууханд ирчихсэн болохоор очиж үзэхээр болсон юм. Тэгээд л тийшээ зам хазайсан хэрэг. Гэхдээ ямар нэгэн санаа агуулж хил зөрчөөгүй. Шөнө байсан болохоор хил зөрчиж байгаагаа огт мэдээгүй” гэх утга бүхий зүйлсийг ярьж байгаа гэнэ.

Монголын зэсвэгт хүчний алба хаагчид ОХУ-ын хилийн цэргийнхэнд буудуулахшахсан үйл явдалингэж өрнөсөн байна. Зарим эх сурвалжийн өгч буй мэдээллээр “Зэвсэгт хүчний алба хаагчид Алтай таван богд руу явж байхдаа машинаа хий эргүүлж, шаварт сууснаас болж шатахуун нь дууссан байна лээ. Тэгээд Сагсай, Улаанхус сум руу явах гэхээр машиных нь шатахуун хүрэлцэхгүй. Улмаар хилийн ойролцоох тосгон орж шатахуун авахаар явахдаа баригдсан юм байна лээ” гэх мэдээлэл өгч байсан юм.

Э.Баатар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Оюунхорол: Ирэх долоо хоногоос Зайсангийн иргэдэд газар ашиглах гэрчилгээ олгож эхэлнэ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос дараахь тодруулгыг авлаа.

-Богд уулын тусгай хамгаалалттай газраас Зайсангийн зарим айлын газрыг чөлөөлүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд боловсруулж асуудлыг УИХ шийдэх ёстой гэж байна. Салбар яам ямар бодлоготой байгаа вэ?

-БОНХАЖ-ын сайдаар томилогдоод ажиллахад энэ салбарт тулгамдаж, зарим талаар үнэхээр хурцадсан байсан асуудлуудын нэг бол Богд уул, тэр тундаа Зайсан тойрсон газрын асуудал байсан. Жил ирэх тусам асуудлууд нь хуримтлагдах учраас тодорхой хэмжээгээр шийдвэрлэхийг зорьсон. Зайсанд 1960-аад оноос суурьшиж ирсэн ч газрын ямар нэг гэрчилгээ, бичиг баримтгүй 600 орчим айл өрхийн асуудлыг шийдвэрлэхээр БОНХАЖЯ, нийслэл, дүүрэг, хороо, ТББ-ууд, иргэдийн хамтарсан ажлын хэсэг гарч ажилласны үр дүнд ямар ч байсан асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх шатанд ирсэн. Уугуул иргэдийн төлөөлөлтэй өчигдөр уулзаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаагаа танилцуулсан. Намайг сайдаар томилогдож ирснээс хойш бараг өдөр бүр уулзаж, шаардаж байсан болохоор үнэхээр гарц шийдэл олж хашааны газрыг нь бичиг баримттай болгохыг хичээлээ. Өчигдөр иргэдтэй уулзахад маш их баярлаж байна. Ганцхан энэ удаа ч биш ер нь өмнөх бүх л сайд дарга нарт бичиг цаас өгч, хүсэлтээ уламжилж ирсэн юм билээ. Тэр тойрогт сонгууль бүрээр нэр дэвшин өрсөлдөж байгаа хүмүүс ч “та нарын газрын асуудлыг шийдүүлж өгнөө” гээд сонгогддог. Сонгогдсон тэр хүмүүс нь өөрсдөө Засгийн газрын гишүүнээр ч олон жил ажиллаж л байсан. Харамсалтай нь асуудлыг огт шийдээгүй өдийг хүрсэн байна. “Энэ шатанд хүртэл асуудлыг ингэж шийдэх гэж ажилласан шүү” гэх өмнөх сайд, дарга нарын ямар ч материалыг бидэнд хүлээлгэж өгөөгүй.

-Газрыг нь эзэмшүүлнэ гэсэн үг үү?

-Ашиглах эрхийн гэрчилгээг л олгоно. Богд уул гэдэг өөрөө тусгай хамгаалалттай, дархан цаазат бүс учраас эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох асуудал байхгүй.

-Асуудлаар зарим гишүүд улстөржих хандлагатай байна уу. Ер нь ийм хялбар шийдэгдэх боломжтой байсан юм уу?

– Ц.Оюунгэрэл, Лу.Болд хоёрын ярьсныг асууж байна уу. Энэ хоёр гишүүн маань Хан-Уул дүүргээс сонгогдох үедээ иргэдийн газрын асуудлыг шийднэ гэж амлалт авсан болохоор бас хөөцөлдөж ярьж явах нь зөв байх. Гэхдээ өмнөх Засгийн газруудын үед хоёулаа л сайд байсан хүмүүс, Засгийн газар дотроо асуудлаа яриад шийдүүлэхгүй яасан юм бол гэж бас гайхаж байгаа. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд нь гүйцэтгэх засаглалын ажил руу хутгалдаж байгаа нь тийм таатай зүйл биш. Маш олон жил ярьсан ч юу ч шийдээгүй асуудлыг зургаан сар ажиллахдаа мэргэжлийн хүмүүстэйгээ хамтраад шийдэж байгаагаа би харин ч их хурдан шуурхай ажилласан гэж үзэж байгаа. Нөгөө талаар энэ бол тийм сайхан маргаангүй, хялбар шийдэгдэх боломжгүй асуудал. Нэг хашаанд жишээ нь долоо, найман айл буучихсан, гэрчилгээг хэний нэр дээр бичих нь тодорхойгүй маргаантай айлууд ч бий. Маргаантай хүмүүс нь шүүхээр яваад асуудлаа шийдүүлэх ёстой. Маргаангүй байвал бид уугуул иргэдийн эрх ашгийг хүндэтгээд асуудлыг шийднэ.

-Асуудлыг яг хэзээ шийдэх вэ?

-Ашиглалтын гэрчилгээг ирэх долоо хоногоос олгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэрийн тулгалтаа хийх, кадастрын зураг хийх гээд мэргэжлийн хүмүүсийн хийх олон ажил байна. Харин маргаантай айл, өрхийн асуудлууд тусдаа үлдэнэ.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ нийгэм

Налайх хотын иргэн Танаа

Таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Налайх дүүрэгт хот байгуулах ажил Та бүхний олон жилийн хүсэл, хүлээлт
байсан. Үүнийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан
Налайх дүүрэгт хот байгуулах тухай санал асуулгад санал өгсөн нийт
иргэний 96,1 хувь нь бүрэн дэмжсэн дүн харуулж байна.
Та бүхний энэхүү олон жилийн хүлээлт мөн нийслэлийн Засаг даргын
2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн
ИТХ-аас 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн дагуул хот
байгуулах хүслийг баталгаажуулж, эрх олгосон.

Налайх дүүрэгт хот байгуулснаар өрхийн аж ахуй, тээвэр ложистик,
бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл,
мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк
бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох
урьдчилсан тооцоог бид гаргасан. Мөн өөрийн гэсэн дүрэм, төсөв, аж ахуй,
төлөвлөлттэй анхны хотын иргэн нь Та болж байгаагаараа онцлог юм.

Энэхүү хөгжлийг түүчээлэх Налайх хотын Захирагчийг сонгох сонгуулийг
улс төрийн намуудын оролцоогүйгээр зохион байгуулж байна. Хотын Захирагч
гэдэг бол улс төрийн намаас ангид, иргэдээс сонгогдон хотын өдөр тутмын
амьдралыг зохицуулдаг, иргэн Таны хамгийн сайн туслагч болох үүрэгтэй
хүн байх ёстой. Нөгөөтэйгүүр, Налайх хотын хэвийн амьдралыг улс төр
шийдэхгүй. Тиймээс Захирагчийн сонгууль улс төргүй орчин юм. Эрүүл,
аюулгүй орчинтой, бие даасан хөгжлийн бодлоготой, дүрэмтэй,
төлөвлөлттэй, өөрийн удирдлагатай Налайх хотын ирээдүйн хөгжил иргэн
Таны оролцооноос хамаарна.

Монгол Улс, Нийслэлийн түүхэнд анх удаа болж байгаа сонгууль учраас
Налайх хотын иргэн Та хариуцлагатай хандахаас аргагүй. Учир нь энэ
сонгууль ямар нэгэн байдлаар амжилт муутай болбол хотуудын Захирагчийн
дараагийн сонгуулийг зохион байгуулах, дагуул хотууд байгуулж
хөгжүүлэхэд бэрхшээл учирна. Тиймээс хотынхоо Захирагчийг сонгох
сонгуульд чөлөөт байдлаар идэвхтэй оролцохыг уриалж байна.

Налайх хотын иргэн Та 2015 оны 06 дугаар сарын 14-ний Ням гарагт 07-22
цагийн хооронд өөрийн харъяа хэсгийн санал авах байранд очиж саналаа
заавал өгөөрэй.

Сайн үйлс дэлгэрэх болтугай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2015 оны 06 сарын 12-ны өдөр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Пүрэвсүрэн: Монгол Улсыг бүтээсэн түүхтэйгээ ижил байр суурь эзлэхэд Европын парламент дэмжинэ гэлээ

Манай тусгай сурвалжлагч Я.МӨНГӨНЦЭЦЭГ Францын Страсбург хотоос мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын парламентад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс сэтгүүлчид дараахь тодруулгыг авсан юм.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын парламентад хэлсэн үг ямар ач холбогдолтой байв?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ. Энэ бол Монгол Улсад өрнөсөн ардчиллын 25 жилийн ойг тохиолдуулан Европын парламентаас үзүүлж байгаа онцгой хүндэтгэл гэдгийг тодотгон хэлье. Ер нь бол Ази тивээс цөөхөн хүн Европын парламентад үг хэлсний нэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж боллоо. Европын парламентын Ерөнхийлөгч М.Щульц Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа их сонирхолтой зүйлс ярьсан юм. Тэр “Монголчууд бол дэлхийн түүхэнд үлдсэн их түүхтэй хүмүүс. Монголын урлаг соёл, түүхийг нь хүмүүс мэддэг. Гэтэл европчууд дутуу үнэлж иржээ. Магадгүй дутуу мэдээлэлтэй байсан байх. Дэлхийн түүхэнд үзүүлсэн байр сууриас нь, соёл урлаг гээд бүх зүйлээс нь харахад Монгол Улсын түүхийг олон нийтэд зөвөөр ойлгуулах нь чухал юм байна. Сүүлийн 25 жилд ардчилал, хүний эрхийг хангах замаар явж байгаа үед ололт амжилтыг нь дэлхийн түүхэнд үнэн зөвөөр бичих ёстой юм байна” гэж хэлсэн. Мөн тэр “Монгол Улс бүтээсэн түүхтэйгээ ижил хүндтэй байр суурийг эзлэх ёстой гэж үзэж байна. Үүнийг бий болгохын тулд Европын парламентын зүгээс дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлсэн. Энэ бол европчуудын дунд гарч байгаа шинэ чиг хандлага. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Европын парламентад хэлсэн үг онцгой ач холбогдолтой болсон гэж үзэж болно.

-Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн гол мессеж нь юу байсан юм бэ?

-Бид бол агуу их түүхтэй улс. Гэхдээ орчин үеийн Монгол гэдэг бол үлгэр домогт үлдсэн шигээ биш. Ардчиллын замаар явж буй, асуудалтай бол асуудалтай, ололттой бол ололттой улс. Хүнд замаар явж ирсэн ч өөрийн гэсэн сайн туршлагатай. Тиймээс Европын холбоотой хамтран ажиллахад бэлэн байна гэсэн мессежийг Монгол Улсын Ерөнхийлөгч өгсөн. Дээр нь маш олон зүйл дээр улс төрийн манлайлал чухал байдаг. Та бүхэн ч мэдэж байгаа байх. Монгол Улсын Ерөнхийлөгч маш олон зүйл дээр манлайлал үзүүлж чадсаны нэг нь цаазаар авах ялыг хориглосон явдал. Үүнийг хэлэхэд Европын парламентын гишүүд удаа дараа алга ташин хүлээж авч байлаа. Үнэхээр л хүн төрөлхтний хувьд хүний эрх, ардчилал гэдэг чухал зүйл. Азиуд энэ тал дээр өөр замаар явдаг гэж ярьдаг ч тийм биш юм. Хүний эрх гэдэг түгээмэл. Энэ утгаараа маш чухал гэдэг мессежийг өгсөн нь Европыг улам ойртуулах, бид нэг үнэт зүйлтэй улс хэвээрээ туушдаа явна гэдгээ илэрхийлж баталсан нь гол мессежийн нэг байлаа.

-Европын парламентад хийж буй айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш олон уулзалт хийлээ. Эдгээр уулзалтын үр дүн юу байсан бол?

-Олон үр дүнтэй уулзалт хийлээ. Европын парламентын Ерөнхийлөгч М.Щульцтэй уулзалт хийсэн. Мөн Европын комиссын Ерөнхийлөгч буюу нэг ёсондоо Европын холбооны Ерөнхий сайдын алба хашиж буй Ж.К.Юнкер гэдэг хүнтэй уулзлаа. Энэ хүн бол Европоос Монгол Улсад айлчилсан анхны Ерөнхий сайд юм. Люксенбургийн Ерөнхий сайдын хувьд хоёр ч удаа Монгол Улсад очсон. Монголыг үнэхээр сайн мэддэг хүн л дээ. Ноён Ж.К.Юнкертэй хийсэн уулзалт дээр маш халуун дотно яриа өрнөсөн. “Монголчуудыг бид дэмжинэ. Орос, Хятад гээд газар зүйн хувьд түгжигдмэл байдалтай Монголыг үнэхээр их дэмжинэ” гэлээ. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг дараа жил зохион байгуулахад өргөн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Мөн Европын парламентын Ерөнхийлөгч М.Щульц хэлэхдээ “Ази Европын парламентын дээд хэмжээний чуулган АПЕК-ийг үр дүнтэй болгоход монголчууд чухал нөлөөтэй ажиллаж чадна. Үүнд Европын парламентын зүгээс Монголтой хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн. Эндээс харахад Европын парламентын чуулганд оролцож үг хэлнэ гэдэг бол манай улсын гадаад нэр хүндийг өсгөх, ардчиллын 25 жилийн алдаа оноогоо дүгнэж цэгнэх, хуваалцах асар том боломж боллоо. Ирэх жил болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт бол Монголын нэр хүндийг дэлхий дахинд харуулж чадах хариуцлагатай зүйл. Үүнд сайн бэлдэх ёстой, Европын зүгээс ч дэмжихэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

-Европын холбоотой эдийн засаг, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Тодорхой зүйлүүд яригдаж байгаа. Сая ч хөндөгдлөө. Европын комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер бол Европын сэргээн босголтын банкийг Монголд хамруулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Одоо хөрөнгө оруулалтын асуудал руу ахин дэвжих хэрэгтэй байна. Энэ чиглэлд гэвэл Европын хөрөнгө оруулалтын банк гэж бий. Монголд хөрөнгө оруулалт татах чиглэлд ярилцсан. Яагаад гэвэл, дэд бүтцийн болоод аж үйлдвэрийн томоохон төслүүд хэрэгжиж эхлэхэд их хэмжээний санхүүжилт шаардлагатай. Үүн дээр нэмээд тэргүүний технологи хэрэгтэй. Тиймээс инженерүүдээ сургая, биотехнологийн чиглэлээр хүмүүсээ сургая гэж ярилцсан. Мөн Монголд Европ стандартыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлье гэж ноён Ж.К.Юнкер ярилаа. Бидний энэ удаа хөндсөн бас нэгэн асуудал бол Европын холбоотой байгуулсан хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээ юм. Энэ гэрээг Европын холбооны 28 улсын зарим нь батлаагүй байдаг. Үүнийг батлуулъя, маш хурдан хүчин төгөлдөр болгоё. Түүнчлэн зах зээлийн бус эдийн засагтай орон гэсэн жагсаалтад Монгол Улс одоог хүртэл орсон хэвээрээ байдаг юм. Үүнийг хасуулъя гэж ярилаа. Улаанбаатар хотод Европын холбооны Элчин сайдын яам байгуулах гээд тодорхой зүйлүүд яригдсан. Энэ чиглэлд бид хамтран ажиллах болно. Европын холбоо гэдэг өөрөө 507 гаруй сая хүн амтай, 28 орныг нэгтгэсэн том зах зээл. Бид ийшээ гарч ажиллана гэдэг маш чухал. Тиймээс ч манай Элчин сайдын яамд, Гадаад хэргийн яам цаашид идэвхтэй ажиллах болно.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС 3980 оюутан элсүүлнэ

2015 оны Элсэлтийн
ерөнхий шалгалт энэ сарын 18-ны өдрөөс эхэлнэ. Шалгалттай холбогдуулан
БСШУЯ-аас их дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэгчдийн
хяналтын тоог гаргасан байна.

Тухайлбал, энэ жил МУИС 3500 оюутан элсүүлэх бол, ШУТИС 3980 оюутан
элсүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Батмөнхөд Төрийн соёрхол хүсэв

Увс аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга мөн Увс аймаг дахь Ардчилсан намын
дарга болон Ж.Батмөнхийн гэр бүлээс Монголын Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржид хандан хүсэлт гаргажээ. Тэд уг хүсэлтдээ “Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын
мэнд хүргэе. Төр нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны мэндэлсний 90 жилийн
ой 2016 онд тохионо. Монгол оронд 25 жилийн тэртээ өрнөсөн Ардчилсан
хувьсгалыг тайван замаар эхлүүлэх, хүн төрөлхтний түүхэн сонголтыг цус
урсгалгүйгээр тосон авахад тухайн үеийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн
дарга, Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх агсны хэлсэн “ХҮЧ ХЭРЭГЛЭЖ
ХЭРЭГЛЭЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ” гэсэн үг эрин үеийг тосон авах суурь үзэл
санаа болсон билээ. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та төр нийгмийн
зүтгэлтэн Ардчилсан хувьсгалын өлгийдөгч Ж.Батмөнх агсны “ХҮЧ ХЭРЭГЛЭЖ
ХЭРЭГЛЭЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ” үгэнд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн
хүрээнд Төрийн соёрхол олгох хүсэлтийг Увс аймгийн ИТХ, ЗДТГ, Увс
аймгийн Ардчилсан нам, Ж.Батмөнх агсны гэр бүлийнхэн, Увс аймгийн Хяргас
сумын ард иргэдийн мянган гарын үсэг бүхий хүсэлтээр хүргүүлж байна.
Бид уг ойн хүрээнд Ж.Батмөнх агсны“ХҮЧ ХЭРЭГЛЭЖ ХЭРЭГЛЭЖ ХЭРХЭВЧ
БОЛОХГҮЙ” хөшөө цогцолборын ажлыг эхлүүлэх гэж байна. Энэ үг Төрийн
соёрхол хүртсэнээр Монголын төр иргэдийнхээ эрх чөлөөг хүндэтгэн
хамгаалах,хүч хэрэглэж болохгүй үзэл санааг хойч үеийнхээ оюунд мөнхөд
сийлэх чухал алхам болох билээ”
гэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Путинтай Ерөнхий сайд уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ зургадугаар сард гадаад
айлчлал ихтэй байна. Тэрбээр, ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж,
Санктпетербургийн эдийн засгийн форумд оролцоно. Энэ үеэрээ ОХУ-ын
Ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар
санал солилцох аж. Үүний дараа АНУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн
Вант улсад айлчлахаар төлөвлөжээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Монгол
Улсын эдийн засгийн холбогдолтой асуудлыг хөндөх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Усанд осолсон хүүгийн цогцосыг оллоо

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар өнгөрсөн тавдугаар сарын 17-нд 15 настай, эрэгтэй А, 15 настай, эрэгтэй Х нар “Ховд” голын усанд осолдсон талаар байдаг.

Тэгвэл тэдгээр хөвгүүдийн нэгнийх нь цогцосыг өчигдөр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг олжээ.

Тодруулбал, өчигдөр орон нутгийн цагаар 13
цаг 25 минутанд 15 настай А-ийн цогцосыг осол болсон газраас 6-7 км
зайд байрлах, Бугат сумын хар үзүүр гэдэг газраас олсон байна.
Талийгаачын цогцосыг аймгийн цагдаагийн газарт болон ар гэрт нь
хүлээлгэж өгчээ.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын
даргын тушаалаар Эрэн хайх аврах бүлгийн дарга, Онцгой байдлын дэслэгч
А.Алмасбекээр ахлуулсан 4 албан хаагчын бүрэлдэхүүнтэй эрлийн
бүлэг нөгөө хүнийх нь цогцосыг үргэлжлүүлэн хайж байна гэж орон нутгийн
эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Facebook-ийн тохиргоог сайн эзэмшье

Facebook нь хүн болгоны өдөр тутмын хэрэглээ болсон ба дэлхийн аль
ч улсад байгаа найз нөхөд хамаатан садантайгаа харилцах, мэдээллээ
солилцох, гэх мэт харилцааны энгийн хэрэгсэл болсон юм.
Facebook хуудсыг сайн эзэмшихэд дараах зүйлс хэрэг болдог.

Facebook дээрх сурталчилгаа: Чи Facebook –ийн
хэрэглэгч бол чи төлбөртэй зар сурталчилгаа, идэвхжүүлэлтийн үйлчилгээг
авах боломжтой. Хэрэв та мөнгө төлж сурталчилгаа явуулах бол Facebook’s
business page хуудсаар зочилж сурталчилгаагаа өгч болно.

Зарим найздаа offline харагдах: Та
facebook-ийн чат цонхыг онгойлгоод баруун гар талд нь байх Settings товч
дээр дараарай. Та эндээс Advаnced settings хэсгийг олох болно. Энд
зарим найзууддаа offline харагдах тохиргоог хийж өгөх юм.

Timeline-ий зургаа дахин байрлуулах (reposition): Шинээр
зураг илгээх (upload хийх) үед таны зураг хүссэн байрлалаараа
байрлаагүй байх тохиолдол элбэг байдаг. Энэ үед зургийн аль хэсгийг
харуулахаар тохируулахаа та өөрөө шийдэж болно. Timeline хуудас дээрээ
“Edit Photo” хэсэг дээр дарж “Reposition” дарснаар та энэ үйлдлийг
хийнэ.

Аялсан газруудынхаа зургийг оруулах: Хэрвээ та
Facebook-ийн Places хэсгийг хэрэглэх дуртай бол өөрийн аялсан газрууд
дээрээ зургаа оруулан тэмдэглэж болох юм. Places хуудасны “Add Photos to
Map” хэсгийг дараарай.

Зургаа өндөр чанартай илгээх (high resolution): Заримдаа
та нэгэн маш сайхан зургаа олж хуудсандаа тавьтал бүдэгхэн тод биш
харагдах тохиолдол байдаг. Таны зураг маш тод харагдах ёстой. Зургаа
илгээхийн өмнө “High Quality” хэсгийг дараарай.

Найзууддаа харагдах мэдээллийг нарийвчлан тохируулах: Timeline хуудасны “Аctivity Log” хэсгээр та аль мэдээллийг найзууддаа ил харуулах зэрэг тохиргоог хийж болно.

Facebook-ийн бүх мэдээллээ татаж авах: Та хэрвээ
facebook-ийн бүхий л мэдээллээ эхнээс нь дуустал дарааллаар нь харах,
хадгалахыг хүсвэл Account Settings хуудас руу ороод “Download copy of
your Facebook data” товчийг дараарай.

Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (Friends list): Танд
хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой.
Жишээ нь их сургууль, ажил, гэр бүл найзууд гэх мэтээр ангилж болно. Энэ
нь дараа нь хайлт хийхэд хүртэл амар байх болно.

Өөрийн мэдээллээ бусдаас нуух: Та өөрийн хувийн
мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд
Privacy Settings-Profile Information руу ороод About me-н хойно байрлах
тохиргоо руу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends,
эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize-г дарах
хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорх нүдэнд нь тухайн хүний мэйл
эсвэл нэрийг бичээрэй.

Өөрийгөө хайлтын системээс устга: Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягийг мэдэх нь утгагүй.

Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд: Та
Privacy Settings – Search гэж ороод Everyone тохиргоог Only friends
болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд таны
Facebook гарч ирэх болно.

Өөрийгөө Google –с устгах: Privacy Settings – Search
гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow
нүдийг чагталсан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр
таныг хайвал таны мэдээ мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө
хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.

Зураг, видеогоо нууцлах: Та өөрийн зурагнаас гадна
бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань
тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ. Үүний
тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information-г дар.Ингээд та
хүссэн тохиргоогоо хийж болох юм. Photos and Videos of Me, Posts by Me,
Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулснаар өөрийн болоод
өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.

Альбомаа хамгаал: Фото альбомаа бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.

Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал: Хэрвээ хэн нэг
хүн таны зурагнууд дээр муу муухай комментууд бичиж, ёс бус авир гаргах
аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч
тохиолдолд тэр хүн таны Facebook-т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй
болгож болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ясны сийрэгжилтээс зөвхөн сүү уугаад салахгүй

Дэлхийн хэмжээнд гэж яривал гурван эмэгтэй тутмын нэг, таван эрэгтэй тутмын нэг нь кальцийн дутагдлаас болж ясны сийрэгжилтэд нэрвэгддэг гэсэн статистик бий. Ясны сийрэгжилт эхэн үедээ илэрхий зовиургүй ч зүрх судас, хорт хавдар зэрэг олон өвчний шалтгаан болдгийг анагаах ухаан баталчихсан. Манайхан ясны сийрэгжилттэй гэсэн онош сонсонгуутаахүнсэндээ сүү, цагаан идээ түлхүү хэрэглээд эхэлдэг. Сүү цагаан идээнд кальци байдаг ч кальцийг ясанд шимэгдэж нэвтрэхэд чухал үүрэгтэй магнигаар ядмаг гэдгийг мартаж болохгүй. Бас нэг зүйл сануулахад тослог ихтэй сүүг тэр чигт нь уух сайн биш, шингэрүүлсэн юм уу, тослог багатай сүү уух хэрэгтэй. Сүүний тос ходоодны хананд наалдаж кальцитай урвалд орсноор усанд уусдаггүй саван үүсгэждотор эрхтнүүдийг гэмтээж эхэлдэг гэж эмч нар сануулдаг. Тэгэхээр сүүнээс кальц авъя гэвэл Д витамин хэрэглэх хэрэгтэй болж байна. Учир нь энэ витамин кальцийг нарийн гэдэснээс цусанд оруулж өгдөг гол элемент аж. Бас нарийн гэдэсний хананд наалдсан тосыг задалж гадагшлуулдаг тустай витамин юм байна. D витаминыг хамгийн амархан авах арга бол нар. D витаминыг зохистой хэмжээгээр авъя гэвэл өдөрт дор хаяж 15-20 минут бүтэн биеэ наранд шарах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг хаанаас ч харчихаж болно. Сүү, хийжүүлсэн ундаа нийлэхээрээ ясны эсрэг хүчирхэг дайснууд болдог гэсэн сонсохоос аргагүй мэдээлэл бас бий. Хүний биед кальци, фосфорын харьцаа 5:1 байж эрүүл амьдрах боломжтой гэсэн тооцоо байдаг аж. Сүүнд кальци агуулагддаг бол хийжүүлсэн ундаа фосфор ихтэй. Хоёуланг нь адил хэмжээгээр хэрэглэвэл юун кальци авах манатай, харин ч фосфор кальцитай урвалд орж хүний биед шимэгддэггүй давс үүсгэдэг аюултай гэнэ.

Ц.БААСАНСҮРЭН