Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
2014 оны байдлаар манай улсын нийт өрхийн 28 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд, нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Улаанбаатар хотод иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгох, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, дахин төлөвлөх, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд иргэдийн түр амьдрах орон сууцны асуудлыг шийдвэрлэх шаардлага байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах үр хүүхэдгүй ахмад настан, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрхүүд, ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа залуу гэр бүлүүд, орон нутгаас төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж буй оюутнууд, ажиллагсдын түр амьдрах орон байрны асуудлыг төрөөс шийдвэрлэх шаардлага байгаа юм.
2014 оны байдлаар улсын хэмжээнд 22,9 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэх сонирхол өсөн нэмэгдэж байгаа боловч, түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, үнэ өндөр байна. Мөн банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангаж, ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой иргэдийн тоо буурч байна гэж салбарын яам үзэж байна.
Month: June 2015
“Khaan quest” олон улсын сургууль энэ сарын 20-ноос Зэвсэгт хүчний 311
дүгээр анги буюу Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд эхлэхээр
бэлтгэлээ хангаж байна. Энэ сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн
орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол
арга хэмжээний нэг юм. Сургуульд Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ,
ХБНГУ, Франц, Бүгд Найрамдах Чех Улс, Австрали, Бангладеш, Беларус,
Канад, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Пакистан, Польш,
Тажикстан, Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг 23
орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцоно.
“Эрүүл элэг” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар “Оном” сангаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрөгч оны
есдүгээр сарын 8-наас тус сангийн санаачлагаар хэрэгжиж эхэлсэн уг
хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэг, Баянгол дүүрэгт эрт илрүүлэлтийн дэд
хөтөлбөр хэрэгжүүлж 8000 гаруй хүнийг хамруулсан байна. Дээрх
хөтөлбөрийн хүрээнд Монголд элэг судлалын чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг төрийн бус байгуулагуудтай тавдугаар сарын 25-нд хамтарсан
хурал зохион байгуулжээ.
Үүнээс гадна
элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй Харвони эмийг өнгөрсөн сарын 22-нд
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн нь “Эрүүл элэг” хөтөлбөрийн нэг
том зорилт биелж байгаа юм. Энэ эмийг зөвхөн нарийн мэргэжилийн
оншилгоогоор эмчилгээнд орох шаардлагатай гэж үзсэн өвчтөнд худалдаалах
ажээ. Уг эм элэгний өвчлөлийн вирусыг 90 гаруй хувиар устгадаг байна.
Мөн Улаанбаатар
хотод энэ сарын 23-нд зохиогдох вируст гепатитын олон улсын хоёрдугаар
чуулганд АНУ, ИБНВУ, Япон, БНХАУ, БНСВУ, Монгол улсын эрдэмтэд, нарийн
мэргэжлийн эмч нар оролцож, вируст гепатиттай тэмцэх арга аргачлал,
хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд МУГЖ Д.Алтанхуягийн
удирдлагаар “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадмыг 2 дахь
жилдээ энэ сарын 18, 19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах
гэж байна. Үүнтэй холбогдуулан МУГЖ Д.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл
өглөө.
Монгол Улсыг олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго
бүхий “Welcome to Mongolia – 2015” олон улсын балетын наадамд АНУ, Куба,
Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа
шилдэг балетчид оролцох бөгөөд Монгол Улсад тоглосныхоо дараа Япон
Улсад тоглох юм.
Уг наадамд дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна.
Манай улсын нэг иргэн корона вирусын халдвара нас барсан гэсэн мэдээлэл өчигдөр фэйсбүүк хуудсаар цацагдаж байсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг албаны хүний тайлбар баталлаа.
Өнөөдрийн байдлаар монгол хүн энэ
вирусын халдвар авсан, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин
БНСУ-д нэг иргэн нас барсан бөгөөд тэрээр элэг шилжүүлэн суулгах
эмчилгээнд яваад донороо хүлээж байхдаа бие нь муудаж, амь насаа алдсан.
Эмчлүүлж байсан эмнэлгээс нь вирусын халдвараар бус өөрийн эмчлүүлж
байсан хавдрын өвчнөөр нас барсан гэсэн мэдээллийг ирүүлсэн гэж ГХЯ-ны
Консулын газрын захирал Н.Батаа мэдээлэв.
Хамгийн сүүлийн /өнөөдөр/ мэдээллээр БНСУ-ын 150 иргэн корона вирусын халдвар авч, 16 хүн нас барсан байна. Тэдний 50 хувь нь 50-иас доош насны иргэн байсан бөгөөд хоёр нь ямар нэг суурь өвчингүй байжээ.
Тус улсад цэргийн ангиудыг хөл хориог цуцлан үйл ажиллагаа хэвийн явуулж эхэлсэн байна. Мөн түр хаасан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ч эхлүүлжээ.
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг энэ сарын 14-15-нд Өмнөговь аймаг дахь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхын уурхайд ажиллажээ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхын уурхай үйл ажиллагаа хэвийн явагдаж
байгаа бөгөөд өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортод
ачигдаж байна. Мөн тус компанийн агуулахад экспортлоход бэлтгэсэн 2.3
сая тонн нүүрс бэлэн байгаа бол хөрс хуулалт хийж олборлоход бэлэн
болсон 2 сая тонн нүүрс байна.
Нийт 4.3 сая тонн нүүрсийг одоогийн зах зээлийн ханшаар тооцоход 4-5
сарын хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК нь Чалко компанид төлөх 142 сая
ам.долларын өрийг төлж дуусгах аж.
Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг энэ сарын 2-ноос эхлэн хийж байгаа билээ. Уг ажлын хүрээнд нэг метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж энэ сарын 13-ны 08.00 цагаас 27-ны 07.00 цаг хүртэл 160 метр урт зам хаагаад байгаа юм.
Мөн Улиастай – Гачуурт чиглэлийн замыг өчигдөр оройн 23.00 цагаас энэ сарын 29-ний 07.00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, зам барилгын ажил хийх болсныг мэдэгдлээ. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.
Дөрвөн настай охиноо зодож, амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын хэргийг маргааш Хорих 461 дүгээр ангид шүүнэ.
Дүүргийн
эрүүгийн хэргийн I прокурорын газраас талийгаач охины эцэг Т.Цогтод
Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн хэргийг шүүхэд
шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл түүнийг охины амь нас аюултай байдалд
байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад
мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан байна. Түүнийг гэм буруутай гэж үзвэл
тав хүртэлх жилийн ялаар шийтгэх аж.
Харин
талийгаач охины хойд эх 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь
гэмтэл үүсгэн, уушгийг нь няцалснаас амь насанд нь хүрсэн хэрэгт
шүүгчдэгчээр татжээ. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 15-25 жилийн
хорих ялаар шийтгэх аж.
Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
2014 оны байдлаар манай улсын нийт өрхийн 28 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд, нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна.
Улаанбаатар хотод иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгох, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, дахин төлөвлөх, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд иргэдийн түр амьдрах орон сууцны асуудлыг шийдвэрлэх шаардлага байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах үр хүүхэдгүй ахмад настан, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрхүүд, ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа залуу гэр бүлүүд, орон нутгаас төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж буй оюутнууд, ажиллагсдын түр амьдрах орон байрны асуудлыг төрөөс шийдвэрлэх шаардлага байгаа юм.
2014 оны байдлаар улсын хэмжээнд 22,9 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэх сонирхол өсөн нэмэгдэж байгаа боловч, түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, үнэ өндөр байна. Мөн банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангаж, ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой иргэдийн тоо буурч байна гэж салбарын яам үзэж байна.
Ази Европын дээд түвшний уулзалтыг ирэх оны долдугаар сард зохион байгуулахтай холбоотойгоор дараах шийдвэрийг гаргалаа.
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит заал барих, зочдын танхимыг өргөтгөх, тохижуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ. Энэ уулзалтын үеэр 4500-5000 зочид төлөөлөгчдийг хүлээн авч, үдэн гаргах бөгөөд олон улсын ирэгчдийн танхимыг өргөтгөх, явагчдын транзит танхимыг шинээр байгуулж, зорчигч үйлчилгээний терминалын барилгын багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг хийснээр одоо байгаа талбайг 2,3 дахин нэмэгдүүлэх юм.
Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцохоор 51 улсын төлөөлөгч, тэдгээрээс 39 улсын төрийн тэргүүн өөрийн агаарын хөлгөөр ирэх урьдчилсан мэдээлэлтэй байна гэж.