“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр шүүхээс 7 жилийн ял сонсож хоригдож байгаа билээ.
Тодруулбал Урт
нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй
жагсаал зохион байгуулсан хэмээн шүүх түүнийг буруутгасан ч журмын нөхөд
нь тэмцэл өрнүүлж, түүнийг буруугүй гэдгийг нотлохоор оролдож байгаа ч
өнөөдрийг хүртэл ямар нэгэн үр дүнд хүрээгүй.
Тэгвэл МУГЖ С.Жавхлан өчигдөр хамтран зүтгэгч, журмын ахаа эргэж очсон байна. Тэрбээр өөрийн дууны цомог болон цагаан идээний дээжтэй эргэжээ.
Ямартай ч
гавьяат маань зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг Монгол жудгыг
харуулж БНСУ-ыг зорьж МАХН-ын дарга Н.Энхбаярыг эргэсэн бол энэ удаа
хорих ангид хоригдож байгаа Ц.Мөнхбаяр ахыг эргэсэн нь олны талархалыг хүлээгээд байна.