Categories
мэдээ нийгэм

Харцага одтой, цагаагчин хонь өдөр

Аргын тооллын зур­гадугаар сарын 24. Буд гариг, Билгийн тооллын 8. Харцага одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 05.04 цагт мандан, 20.57 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтөй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудах, мал худалдан авах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баабарын “Путин нь Хруцёвын давталт уу?” нийтлэл“Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Наадмын шөлний эр хонь 180 мянган төгрөгийн үнэтэй байгааг “Өдрийн сурвалжлага” буланд онцоллоо.Энэ талаарх сурвалжлагыг XI нүүрнээс дэлгэрэнгүй уншаарай. Мөн Барилга хот байгуулалтын сайдД.Цогтбаатарын “Ипотекийн зээлийн урьдчилгааны хорин хувьд Засгийн газар 200 тэрбумын баталгаа гаргана” ярилцлаганэг, хоёр, дөрөвдүгээр нүүрт нийтлэгдлээ.

Харин “Улс төр” нүүртБ.Гарамгайбаатарын “МАН-ынхан Ардчилсан намыг гутаан доромжлох бүх ажлуудаа хийж байгаа” хэмээх ярилцлага болон Засгийн газрын хуралдаан, байнгын хороодын хуралдааны мэдээлэл болон үйл явдлын бусад мэдээ мэдээлэл орлоо.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Баабарын “Путин нь Хруцёвын давталт уу?” нийтлэл хэвлэгдлээ.

“Миний аав” буланд “Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу хүүхэд байхдаа Володя нэртэй байжээ” сонирхолтой ярилцага гарч байгаа бол “Наадам айсуй” буланд “Өнөө жилийн наадмаар Б.Пүрэвсайхан түрүүлж, Ц.Содномдорж үзүүрлэнэ” гэсэн бөхийн тааврыг сонирхоорой.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайших төлөвтэй байгаа тул “Хэт халуун үед цангахгүй байсан ч ус ууж байх хэрэгтэй” гэсэн сэрэмжлүүлэг мэдээг энэ дугаарт хүргэж байна.

Түүнчлэн зун болж хүмүүсийн амралт зугаалгын цаг эхэлдэгтэй уялдуулж “Аяалын цаг” буландаа Монголын хойд нутаг Хөвсгөл хүрэх адал явдалтай аяллын зураглалыг гаргав. Мөн XVII нүүрт “Yard sale”-ийн тухай сонирхолтой нийтлэл хэвлэгдэв.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгоно

Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох, 20 хувьд нь баталгаа гаргах Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар24-ний 11.00 цагаас мэдээлэл хийх юм. Энэ талаар шийдвэртэй холбогдуулан сайд Д.Цогтбаатар “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй ярилцлага өгснийг маргаашийн дугаараас хүлээн авч уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Хуучин бөмбөгөр ногоон театр шатлаа

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин бөмбөгөр ногоон театр 22.00 цагийн үед шатаж эхэлжээ. Гал унтраах гурван анги ирж газар дээр нь ажиллаж байгаа ч 22.50 цагийн үед бүрэн унтраагүй байв. Эргэн тойронд цагдаагийн хамгаалалт гарч, ойр орчимд байгаа иргэдийг галын утаанаас хол байхыг сануулж байв. Одоогоор галын дүгнэлт гараагүй байна.

С.АРИУН

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь
суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг бүрэн эрхийн хугацаа өндөрлөж
буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын
эхэнд хатагтай Сезин Синаноглу Монголд ажилласан жилүүдэд төсөл,
хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр, засаг, иргэний нийгмийн
байгуулллагууд, ард иргэд чин сэтгэлээсээ найрсаг хандаж, ажилд нь гүн
туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг төлөөлөн Монгол Улсад олон
төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай, үр бүтээлтэй
ажиллаж ирсэнд нь хариу талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн
ерөөсөн юм.

НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Сезин Синаноглу Монгол
Улс ардчилал, нээлттэй засаглал, боловсрол, хүний эрх, иргэдийн
оролцоог хангах зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, хувийн хэвшлийг дэмжин
хөгжүүлэх чиглэлд ихээхэн ололт амжилт олж байгааг онцлон тэмдэглэлээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Монголын хөгжлийн талаар илтгэл
сонсгохоор төлөвлөж байгаа болон НҮБ-ын зүгээс Монголд хэрэгжүүлж байгаа
төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн талаар уулзалтын үеэр талууд
дурдацгаасан юм.

Хатагтай Сезин Синаноглу Монголын дараа Босни-Герцеговина Улсад томилогдон ажиллахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Хүнс, хөдөө аж ахуйн талаарх тогтоолын төслийг дэмжлээ

Өнөөдрийн Улсын Их Хурлын Байгаль орчин,
хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж
ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс
байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн,
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан юм.

Уг тогтоолын төсөл нь хоёр хэсэгтэй
бөгөөд нэг дэх хэсэг нь Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах
бодлогыг хавсралтаар батлах, хоёр дахь хэсэг ньТөрөөс хүнс, хөдөө аж
ахуйн талаар баримтлах бодлого баталсантай холбогдуулан тодорхой арга
хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан агуулгатай аж.

Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын
дотоодын нийт бүтээгдэхүүний 12.2 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд нийт
ажиллах хүчний 28.6 хувийг ажлын байраар хангадаг. Улсын хэмжээнд 2003
оны байдлаар 25.3 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтад
орсон, жилд 165 мянган тн үр тариа хураан авдаг, махны дотоодын
хэрэгцээг хангадаг боловч сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг
дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж чаддаггүй байсан.

Харин 2014 оны байдлаар салбарын эдийн
засгийн өсөлт 14.4 хувь, нийт ДНБ-д эзлэх хувь 12.2 хувьд хүрч, 51.9 сая
толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй сэргэн хөгжих эхлэл тавигдаж, жилд
518 мянган тн үр тариа, 270 гаруй мянган тн төмс, хүнсний ногоо хураан
авч, 7000 тн ноолуур, 23000 мянган тн ноос, 11 сая ширхэг арьс, шир
бэлтгэж, хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангадаг болсон.

2003 онд батлагдсан “Төрөөс хүнс, хөдөө
аж ахуйн талаар баримтлах бодлого” нь 2003-2008, 2009-2015 гэсэн хоёр үе
шаттайгаар хэрэгжин дуусч байгаатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуйн
салбарыг дараагийн түвшинд хүргэх энэхүү бодлогыг боловсруулсныг сайд
Р.Бурмаа танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн хөдөө аж ахуйн талаар
баримтлах бодлогын үзэл баримтлалд дурдсаны дагуу чөлөөт бүс байгуулах
тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

ХХААЯ-ны зүгээс Төрөөс хүнс, хөдөө аж
ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко
систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник,
технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг
олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан
2016-2025 оны хооронд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал
нэгтэйгээр Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай
болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг
дэмжиж, уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр
болов.

Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө аж
ахуйн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж,
чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, тухайн салбарын ДНБ-д
эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг эерэг дүн гарна хэмээн Засгийн газар үзэж
байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцлээ

Улсын Их
Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
үдээс хойш хуралдаж Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох
бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж ажлын
хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон хэлэлцүүлгийн
шатанд гишүүдээс хуулийн төсөлд нэмж тусгуулахаар гаргасан зарчмын
зөрүүтэй саналын томьёололоор тус тус санал хураалт явуулж дэмжигдсэн
саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр
болов. Мөн найруулгын шинжтэй саналаар санал хураалт явуулсныг дэмжлээ.

Санал хураах
явцад хуулийн төслийн 17.1 дэх заалтад “Энэ хуулийг 2015 оны 1 дүгээр
сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө” гэж заасныг хасах санал хураалт
явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 63.6 хувийн саналаар дэмжив.

Үүний дараа
байнгын хорооны хуралдаанаар Бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн
байдал, цаашид авах арга хэмжээний тухай Эрүүл мэнд, спортын сайдын
болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллийг сонсох асуудлыг
хаалттай горимд шилжүүлээд байна.

Уг асуудлыг сонссоны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудад үер бууж, олон тооны мал хорогджээ

Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад хүчтэй үер буужээ. Үерийн улмаас баруун аймгууд руу зорчдог Ховд аймгийн Дарви суман дахь Эвийн гүүр нурсан байна. Мөн Баянхонгор аймгийн Баянговь суманд өнгөрсөн 21-ний өдөр хүчтэй аянга бууж 600 гаруй бог, 30 гаруй бод мал хорогджээ. Аймгийн онцгой комиссоос ажлын хэсэг гарч, үхсэн малын сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын Гүйцэтгэх зөвлөл намуудтай байгуулсан гэрээгээ дүгнэхийг үүрэг болгов

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдав. Хуралдаанаар “Засгийн газарт хамтран ажиллахаар Улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь намын бүлэгтээ даалгажээ.

Өчигдөр Ардчилсан намын бүлгээр энэ асуудлыг хэлэлцэх байсан ч намын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байгаа зэрэг шалтгаанаар хойшлоод байсан юм. АН-ын хувьд Засгийн газарт хамтарсан МАН-ынхан албан тушаалын хуваарилалттай холбоотой заалтыг бүрэн биелүүлсэн хэрнээ бусад асуудал нь зөвшилцлийн шатанд, зарим нь эсрэг явж байна гэж үзээд ийнхүү гэрээгээ дүгнэхээр болов.

Бүлгийн дүгнэлтэд үндэслэн цаашид МАН-тай хамтарч засаг барих эсэхээ шийдэх бололтой.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг контент бүтээгчид шалгарлаа

Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банкны хамт олон иргэд харилцагчдынхаа санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор www.edu.golomtbank.com
сайтыг нээсэн бөгөөд энэхүү сайтынхаа нээлтэд зориулан нийт
харилцагчдынхаа дунд “ШИЛДЭГ КОНТЕНТ БҮТЭЭГЧ” уралдааныг 2015.05.29-ны
өдрөөс 2015.06.20 хүртэл зарласан юм.

Уралдаанд нийт 22 бүтээл ирснээс like, public share-ийн тоогоор
ялагчдыг тодруулан, шилдэг 1 ВИДЕО, шилдэг 2 ИНФОГРАФИК-ыг
шалгарууллаа.

ШИЛДЭГ ВИДЕО БҮТЭЭГЧ

Д.Билгүүнтэйгийн “Цаасан мөнгө хэрхэн үүссэн бэ?”

https://www.facebook.com/Golomtbank/videos/vb.252323574843581/847468865329046/?type=2&theater

ШИЛДЭГ ИНФОГРАФИК БҮТЭЭГЧ

1-р байр – Б.Энхцэцэгийн “Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн бодох вэ?”

https://www.facebook.com/Golomtbank/photos/pb.252323574843581.-2207520000.1435041896./847926428616623/?type=3&theater

2-р байр – С.Тулга-Очирын “Цахим банк VS Биечилсэн үйлчилгээ”

https://www.facebook.com/Golomtbank/photos/pb.252323574843581.-2207520000.1435041896./847461388663127/?type=3&theater

Голомт банкны www.edu.golomtbank.com сайтын мэдээллүүд нь банк,
санхүү, эдийн засгийн талаарх цогц ойлголтыг хамгийн энгийн,
ойлгомжтойгоор хүргэх зорилготой, бодит амьдралд нийцүүлэн тайлбарласан,
богино анимейшн, инфографик, нийтлэл хэлбэрээр бэлтгэгдсэн учир иргэд
өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөө, зөвлөмжийг
агуулснаараа онцлогтой юм.

Санхүүгийн боловсролыг дэмжих их үйлсэд хувь нэмрээ оруулан, дахин
давтагдашгүй гайхалтай бүтээлээрээ “ШИЛДЭГ КОНТЕНТ БҮТЭЭГЧ” уралдаанд
амжилттай оролцсон нийт оролцогчиддоо баярлалаа. Та бүхэндээ амжилт
хүсье.