Алдарт Мон Блан уулын хормойд байх хотын буйдхан зочид буудлын тохижилт хуучны киног санагдуулна. Дэрсэн шүүр хайрсан бин, хуучны данх ил зууханд түлж буй галын дэргэд олбог дэвсэн газар суугаад… хэмээн эхэлсэн манай сурвалжлагч С.Алтанцэцэгийн аян замын тэмдэглэлийг маргаашийн дугаараас хүлээн авна уу.
Month: June 2015
Монгол эмч нарын баг бие даан хоёр дахь мэс заслаа амжилттай хийсэн ч тэдэнд олон асуудал тулгарч байна. Тус багийнхан хагалгааны дараах хяналтаа ч хариуцдаг агаад тэдэнд гадаадад эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн 300 хүнийг хянах үүрэг ирсэн нь хүндэдсэн ачаа болжээ. Эрхтэн шилжүүлэх багийнхныг тусад нь төв болгон зохион байгуулбал эмч нартаа ч, өвчтөнүүддээ ч ашигтай шийдэл болох тухай та энэ ярицлагаас уншаарай.
2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эх авсан Ховд, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдэж, ус судлалын Ховд-Мянгад, Буянт-Ховд, Төгрөг-Манхан харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см даван үерлэж байгаа бол Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг, Алтай нурууны Долооннуур гол Мөнххайрхан сум орчимд үерийн түвшинг 5-30 см давсан хэвээр байна. 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд гол Мянгад сум орчмоор усны түвшин 13 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 15 см орчим даван үерлэнэ. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна хэмээн Ус цаг уур орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нар Эрүүгийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүд мэдээлэлдээ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдээс УИХ-ын гишүүдэд мэдэгдэл ирүүлсэн тухай дуулгаад, Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьсан Эрүүгийн тухай хуулийн төсөлд бизнес эрхлэгчид, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгж хуулийн этгээдийг 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татаж, торгох, эрх хасах, татан буулгах, ял оногдуулах тэр ч байтугай хуулийн этгээдийн хувьцаа, хөрөнгө орлогыг хураах заалт оруулж, Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих оролдлого хийж байгааг эсэргүүцэж байна гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн УИХ-ын гишүүдийн ихэнх нь аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсан, бэрхшээл зовлонг нь мэддэг, бизнесийн эрх чөлөө, хүний эрхийн зохих ойлголттой гэж найдан энэхүү 48 зүйл заалтыг эргэн хянаж, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг эрүүгийн хуулиар далайлгах явдлыг таслан зогсоохыг шаардаж байна гэсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын дарга З.Энхболдод Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг өргөн барив.
Монгол Улсад 1991-2014 оны хооронд үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх нийт 480 гаруй бодлогын баримт бичиг батлагдсанаас өнөөгийн байдлаар 290 гаруй нь хугацааны хувьд хүчинтэй байгаа бөгөөд тэдгээр бодлогын баримт бичгүүд үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй байдаг байна.
Бодлогын баримт бичгүүдийн хэрэгжих хугацаа, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт нь зорьсон үр дүнд хүрэхгүй зэрэг олон шалтгаанаас үүдэн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн боловсруулалтын чанарыг сайжруулах, тэдгээрийн хоорондын уялдаа болон хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Тус хуулийн төслийг Засгийн газраас 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуулийн төсөлд бүрэн тусгасан дахин өргөн барьж байгааг УИХ-ын даргад танилцуулсан юм.
Хуулийн төсөл батлагдсанаар хөгжлийн бодлогын баримт бичгүүд цэгцтэй, хэрэгжих үндэслэлтэй болж урт, дунд, богино хугацааны үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдаа, залгамж чанар сайжирч, хөгжлийн бодлогын тогтвортой, нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэх аж хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндэстэн дамжсан компьютерийн технологийн корпораци Майкрософтын Инноваци, бодлогын төвтэй танилцлаа.
Тус корпораци нь 1975 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Билл Гейтс үндэс суурийг нь тавьсан юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн олон орон дахь тус корпорацийн салбаруудад нийт 128 мянга гаруй хүн ажиллаж байна. Майкрософт нь 2014 онд 86 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж, ашиг орлогоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг тус корпорацийн Худалдааны бодлого, стратеги хариуцсан захирал Дороти Двоскин, Төв болон Зүүн Европ дахь Төвийн Лицензийн асуудал хариуцсан захирал Евгений А.Данилов нар угтан авч үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
Майкрософт корпорацийн үйл ажиллагаа, санаачлан гаргасан шинэ бүтээл, оновчтой санааг бүтээгдэхүүний хувьд болон олон нийтийг хамарсан бодлого зорилтын хүрээнд таниулан сурталчлах, компанийн талаарх олон нийтийн санал бодлыг өөрчлөх зорилгоор байгуулагдсан тус төв нь Засгийн газрын удирдах албан тушаалтан, албаны хүмүүс болон гуравдагч байгууллагуудад хүрч ажиллах зорилготой. Мөн шударга өрсөлдөөнийг зохицуулах, зохиогчийн эрхийг хамгаалах, шинэ технологи бүтээгдэхүүн хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, боловсролыг дэмжих, инновацийн асуудлаарх төрийн бодлогын шинэчлэл, зохицуулалтын талаарх Майкрософт корпорацийн байр суурийг таниулахад тус төвийн үйл ажиллагаа чиглэгддэг.
Майкрософтын бүтээгдэхүүнийг Монголд өргөн хэрэглэдэг бөгөөд зарим талаар зохиогчийн эрхийг зөрчдөг талаарх тус корпорацийн танилцуулгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сонссоны дараа зохиогчийн эрхийг хүндэтгэх талаар Монгол Улсын Засгийн газар тууштай ажиллана гээд төр засгийн 180-аад үйл ажиллагааг цахим хэлбэрээр иргэдэд үзүүлэх төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэдгийг хэллээ. Энэ чиглэлд болон тус корпорацийн мэдээллийн технологийн шинэ ололтуудыг Монголд хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ Ерөнхий сайд уулзалтын үеэр онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Нийслэлийн нийтийн тээвэрт “Угсраа автобус”-ны эрин үе эхэлж байна. “Угсраа автобус”-ыг хүлээж авах ёслол баасан гаригт “Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ-ын 2-р бааз буюу хуучнаар “Цахилгаан тээвэр” ХХК-ийн байранд болох юм. Нийт 20 ширхэг угсраа автобус оруулж ирэхээр төлөвлөжээ. Одоогоор 17 нь аль хэдийнэ орж ирсэн гэнэ. Белорусийн Минск хотоос МАЗ маркийн угсраа автобуснуудыгимпортолсон байна. Угсраа автобусны урт 18 метр гэнэ. Энэ урт эдийг унах жолооч, засварлах инженер техникийн ажилтануудыг автобусны эх оронд сургажээ.Засварын газар нь хүртэл орж ирж байгаа юм билээ. Эдгээр унаанд зориулж зарим эргэлтийн цэгүүдийг тооцоолж, аль хэдийнэ засч бэлтгэсэн байна. Угсраа автобуснууд Энхтайвны өргөн чөлөөгөөр Таван шархүртэл сүнгэнэх аж. Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан угсраа автобуснуудыг наадмын үеэр “гүйлгэхээр” төлөвлөж байна.Нэг угсраа автобус 400 орчим сая төгрөгийн үнэтэй эд.Монголын эрс тэс уур амьсгалд тохиромжтой, тэргэнцэртэй иргэд тэрэгтэйгээ байх бэхэлгээтэй хэсэгтэй гэх мэтээр манай стандартад нийцүүлсэнээс гадна евро-3 хөдөлгүүртэй гэлээ. ж. Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан угсраа автобуснуудыг наадмын үеэр “гүйлгэхээр” төлөвлөж байна.Нэг угсраа автобус 400 орчим сая төгрөгийн үнэтэй эд.Монголын эрс тэс уур амьсгалд тохиромжтой, тэргэнцэртэй иргэд тэрэгтэйгээ байх бэхэлгээтэй хэсэгтэй гэх мэтээр манай стандартад нийцүүлсэнээс гадна евро-3 хөдөлгүүртэй гэлээ.
Бариу жинс нь булчин, мэдрэлийг ноцтой гэмтээдэг талаар эмч нар онцолж байна. Саяхан 35 настай нэгэн эмэгтэй хэт бариу жинсэн өмд олон цагаар өмссөнөөс хөлөө тайруулахад хүрчээ. Энэ талаар “Мэдрэл судлал, мэдрийн мэс засал болон сэтгэц эмгэг судлал” сэтгүүлд нийтэлсэн байна. Түүнд дурдсанаар удаан хугацаагаар бариу жинсэн өмд өмсвөл мэдрэл дарагдаж, хавагнах, бадайрах зэрэг шинж тэмдэг илэрчцаашилбал хүндрэх аюултай аж.
ДЭМБ-аас бариу жинсэн өмд тогтмол өмсөх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ч бас анхааруулжээ. Тэгвэл Австралийн “Рояль Аделиад” эмнэлгийн судлаачид жинхэн өмд хүний хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа явуулсан аж. Тэдний үзэж буйгаар хэт бариу жинсэн өмдийг олон цаг өмсөх нь өвдөгний үе хөших, цусны эргэлт удааширах, ууц нуруугаар өвдөх зэрэг сөрөг нөлөөтэй байдаг байна. Судлаачид 10 ба түүнээс дээш жил жинсэн өмд өмсч буй 20-35 насны 150эмэгтэйн дунд судалгаа явуулжээ. “ Рояль Аделиад” эмнэлгийн мэргэжилтэн, профессор Лион Эрнвүд ярихдаа “Охид, бүсгүйчүүд жинсэн өмдтэй удаан явахад шөрмөс чилдэг. Энэ нь булчин зангирах анхны шинж тэмдэг бөгөөд сэтгэц мэдрэлд ч бас нөлөөлдөг. Улмаар ой санамжаа алдах, нуруу, бэлхүүс, үе мөчөөр өвдөх, судасны бөглөрөл, бүр цаашилбал хавдар үүсэх шалтгаан болдог юм” гэсэн байна.
Д.Цэрэндолгор
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүдийнхээ тухай Иргэний танхмтд сэтгүүлчдэд мэдээлэл хийхэд УИХ-ын дарга З.Энхболд байлцлаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн бүх шатны албан хаагчдыг хариуцлагажуулах, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлж, бүх шатандаа зөвлөмжийг биелүүлэх хууль эрх зүйн зохицуулалт хийх, төрийн албан хаагчдын хийж болохгүй үйлдүүдийг хуульчлан, төрийн албыг улс төрөөс ангид байлгах зохицуулалтыг хийхээр боловсруулсан гэлээ. Мөн улс төрийн албан хаагчдын эрх хэмжээг тогтоон, төрийн албан хаагчдыг олноор нь халдаг байдлыг таслан зогсоох, төрийн албаны бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй байх зохицуулалт хийж байгаа гэнэ. Түүнчлэн сонгууль болохоос нэг жилийн өмнө болон шинээр Ерөнхий сайд томилогдсон нэг жилийн дотор Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байхыг хуульчилахаар тусгаж байгаагаа Ерөнхийлөгч танилцуулсан юм.
Төрийн албыг улс төрөөс ангид байлгахын тулд Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулж байгаагаа мөн тэрээр мэдээлсэн. Тус хуулийн төсөлд улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэл, санхүүжилтийн хэлбэр, зарцуулалт, үйл ажиллагааны хүрээг нарийвчлан тогтоосон. Эдгээр төслийг өнгөрсөн 25 жилийн алдаа, оноог дүгнэн, судалсны үндсэн дээр боловсруулж байгаа бөгөөд олон нийт хэлэлцүүлэг хийх, санал бодлоо тусгах боломж бүрэн нээлттэй байгааг онцолж байв.
УИХ-ын дарга З.Энхболд мэдээллийн үеэр “Улс төрийн намын тухай хуультай болох талаар олон жил ярьсан, 2006 онд байгуулагдсан Ажлын хэсэг өргөн барих хуулийн төсөл дээрээ санал нэгдэж чадахгүй байсаар хугацаа алдсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчид “Та нам бус, түүнчлэн намын үйл ажиллагааг сайн мэддэг хүний хувиар энэ хуулийн төслийг боловсруулаач” гэдэг саналыг бид тавьсан. Ерөнхийлөгчийн танилцуулж буй “Улс төрийн намын тухай хууль”-ийн төсөлд тусгагдаж буй зарим зохицуулалтыг аль нэг улс төрийн нам, улс төрч, УИХ-ын гишүүн алга ташин хүлээж авахааргүй байж болно. Гэхдээ улс төрийн бүх намууд тулгамдаад буй энэхүү асуудлуудаа шийдэх шаардлагын үүднээс хамтарч ажиллах нь зүйтэй. Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төслийг бүрэн дэмжиж байна, энэ хэвээрээ батлагдвал сайн. Гэхдээ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад нэлээд өөрчлөлт ордог гэдгийг та бүхэн мэднэ.
Ерөнхийлөгчийн танилцуулсан Төрийн албаны тухай хуулийн төслийн тухайд бол одоо мөрдөгдөж буй хуульд ч төрийн албан хаагчдыг чадвартай, тогтвортой ажиллуулдаг, Мерит зарчимтай болгох заалт, зохицуулалт бий. Харамсалтай нь тэр бүхнийг мөрдөөгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар хуульчлаагүй, мөн хуулийг тойрч шийдвэр гаргах боломжуудыг нээлттэй үлдээснээс өнөөдөр олон асуудал үүсч байна. Төрийн албаны зөвлөл бас хариуцлагатай байж, төрийн хуулийн дагуу ажлаа хийдэг байх ёстой гэж би анхааруулсан байгаа. Ерөнхийлөгчийн боловсруулж буй хуулийн төсөлд энэ бүхнийг нарийвчлан тусгаж, хуульчлахаар болж байгаа нь сайн хэрэг” хэмээн хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарим хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн хэвлэлийн хуралд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”- ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Дархан хотын төвлөрсөн цэвэрлэх байгууламжийг 1965 онд анх ашиглалтад оруулсан бөгөөд 1990 онд өргөтгөл хийн цэвэрлэх байгууламжийг бүрэн барьж дууссан. Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүс, Хараа голын эрэг дагуу Бурхантын хөндийд байрлах бөгөөд экологийн эмзэг тогтоцтой тул өнөөгийн үйл ажиллагаа явуулж буй цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд ачаалал нэмэгдэхэд хүрээлэн буй орчны чанарыг бууруулж, цаашид улам доройтуулах эрсдэлтэй байгаа юм. Иймд бохир усыг цэвэрлэн байгальд нийлүүлэх, эргүүлэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цэвэрлэх байгууламж болон бохир усыг татан зайлуулах насос станц, ариутгах татуургын системийг шинэчлэх шаардлага бий болжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийг Азийн хөгжлийн банкны 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.