Categories
мэдээ цаг-үе

“Танихгүй эмэгтэйн захидал”

“Танихгүй эмэгтэйн захидал” зохиолыг бичсэн Австрийн зохиолч Стефан Цвейг 1881 онд мэндэлсэн этгээд. Тэгэхээр он цагийн хувьд энэ зохиол “хөгшин” гэж тооцогдохоор ч өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүйг бодоход хүний сэтгэл ерөөсөө өөрчлөгдөөгүйг илтгэх мэт. Зохиолч хэдийгээр эр хүн ч эмэгтэй хүний сэтгэлийн нарийн ширийнийг гоц мэдэрдэг байсан нь агуу зохиолчоос гадна сэтгэл судлаач байсантай нь ч холбоотой байлгүй. “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоороо бүсгүй хүний дотоод ертөнцийг нээж чадсан хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Зохиолын үйл явдал 41 настай, алдартай зохиолч эр төрсөн өдрөөрөө шуудан хүлээж авснаар эхэлнэ. Ямар ч хүн гараар бичсэн зузаан захидлыг уншихаас тээршааж мэдэх ч “Намайг хэзээ ч таньж мэдэхгүй чамд” хэмээн эхэлсэн нэр, хаягаа ч бичээгүй танихгүй эмэгтэйн захидлыг уншихад хүргэсэн хүчин зүйл нь хурц цочирдом эхлэл буй за. “Миний хүүхэд өчигдөр нас барчихлаа” хэмээн эхэлдэг мөрүүдээс учиг хөвөрнө. Юуны өмнө бүсгүй захидал бичихэд хүргэсэн шалтгаанаа тайлбарладаг. “Талийгаач хүүтэйгээ ганцаар үлдэж чадахгүй, бас уй гашуудаа автан хашгирч орилж чадахгүй. Тэгэхээр энэ аймшигтай мөчид чамтай биш бол өөр хэнтэйгээ ярих билээ” хэмээн учирлана. Бүсгүй халуурч, өвдөж, хүүгийнхээ араас явахаасаа өмнөхөн эцсийн хүчээ шавхан байж мөнөөх зохиолч эрийг насан туршдаа чин үнэнчээр хайрласан түүхээ зөвхөн ганцхан удаа, эцсийн мөчдөө хүүрнэх ажээ. “Хорвоогийн нэг ч хүн цорын ганц хүүгээ алдчихаад сууж байхдаа худлаа ярихгүй” хэмээн учирлаад, хэлсэн бүхэндээ итгэхийг бүсгүй хүснэ. Зохиолч эрийг анх харсан өдөр түүний амьдрал жинхэнэ утгаараа эхэлсэн хэмээн бүсгүй бичжээ. Зохиолч эр түүний шинэ хөрш болон нүүж ирдэг. 25 настай хөгжилтэй ганган зохиолч эр бяцхан охины шүтээн болсонд гайхах юмгүй байдаг л түүх. Охин залуу эртэй шатан дээр мөргөлдөж, харц тулгарахад зөөлөн манантсан нүдээр харж, ялдам инээмсэглэж “Авхай баярлалаа” гэж хэлсэн нь охины бяцхан зүрхэнд үүрд хадгалагдан үлджээ. Үнэндээ энэ хэдэн хором залууд сэтгэгдэл үлдээсэн нь юу л бол. Харин охиных тэндээс нүүдэг ч насанд хүрмэгцээ хайртай залуудаа биеэ тушаахаар төрөлх хотдоо буцан ирнэ. 1718тай бүсгүй Вена хотод ирээд, даашинзны дэлгүүрт ажиллангаа хуучин байшин руугаа гүйж, залуугийн амьдардаг байрны гадна, гэрэл унтартал цонхон дор нь зогсох ажээ. Залуутай хөтлөлцөн ирдэг олон хүүхнүүдээс харамлахын зовлонг охин эдлэнэ. Мэдээж хүүхэмсэг эр орь залуу сайхан охиныг анзаарах мөч ирсэн. Оройн хоол хамт идэхийг хүсэхэд нь охин “Тийм” хэмээн шууд л зөвшөөрнө. “Манайд очиж юм ярьж суух уу” гэхэд нь “Дуртайяа” хэмээн хариулна. Хайртай залуутайгаа учирсан гурван шөнийн дараа бүсгүй жирэмсэн болсноо мэддэг. Аян замд гарсан залуу эргэж ирэхдээ охиныг мартжээ. Гэсэн ч бүсгүй хүүхдийн эцэгт үнэнийг хэлээгүй шалтгаанаа “Үл таних эмэгтэй, гурван шөнийн тохиолдлын найз, ямар ч эсэргүүцэлгүйгээр эхний хүсэлтээр биеэ тушаасан эмэгтэйд итгэхгүй байсан” гэдгээр тайлбарладаг. Бүсгүй ядуусын үйлчлүүлдэг халамжийн эмнэлэгт зовж зүдэрч байж амаржиж хүү төрүүлжээ. Хайртай залуугаасаа авч үлдсэн ганц нандин дурсгал хүүгээ хүн шиг амьдруулахын тулд тэр биеэ үнэлж эхэлдэг. Сайхан бүсгүйд дурласан эр нэг бус. Эхнэр нь болохыг ч гуйна. Хэрэв тэдний хүсэлтийг хүлээж авсан бол бүсгүй хангалуун амьдарч, хүү нь ч амьд үлдэх байж. Гэсэн ч бүсгүй татгалзсан. Хайртай эрийнхээ эхний дуудлагаар гүйж ирэх эрх чөлөөтэй байхын тулд шүү дээ. Үнэхээр ч тэр залуугийн нүдэнд дахин өртөж, шөнийн жаргал эдэлдэг ч хамаг сэтгэлээ зориулсан хайртай залуу, хүүгийнх нь эцэг түүнийг таньдаггүй. Нэрийг нь ч мэдэхгүй хэвээрээ үлдэнэ. Энэ бүсгүй яагаад ийм тэнэг юм бол. Хайртай гэдгээ хэлэхгүй яасан юм бол, хүүхдээ хөтлөөд очихгүй яагаав дээ хэмээн халагламаар. Гэсэн ч тэр энэ бүхний эцэст танихгүй эмэгтэй хэвээр үлдсэн нь хайртай эрээ гэсэн сэтгэлээс нь үүдэлтэй. Хүүхдийг нь тээснээ хэлсэн бол залуу мөнгө өгөх байсан. Гэхдээ нэгэнтээ гуйлгачинд мөнгө өгч салахын түүс болсон тэр л сэтгэлээрээ хандана гэдгийг бүсгүй ухаарч байжээ. Эрх чөлөөнд умбасан, чөлөөт дурлалтай эр бүсгүйн дурлалын түүхийг сонсож, хүүгээ мэдсэн бол хариуцлага хүлээх сэтгэлдээ хөтлөгдөж, дарамтад орох байсан. Дараа нь бүсгүйг үзэн ядах болно. Үүнийг бүсгүй хүсээгүй. Хамаг ачаагаа өөртөө үүрсээр төгсдөг. Үнэндээ танихгүй эмэгтэйг хүүхэмсэг эр бүтээсэн юм шүү.

Б.Янжмаа

Categories
мэдээ улс-төр

Хаврын ээлжит чуулганыг ирэх сарын 10-ны өдөр хүртэл сунгав

Өчигдөр 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга З. Энхболд онгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн Захирамж гаргажээ.

Захирамжийн дагуу Монгол Улсын Их Хурлын
2015 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2015 оны 07 дугаар сарын 10-ны
өдрийг дуустал сунгахаар заасан болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хайрын хурим” наадмын гоёлоо дэлгэлээ

Үндэсний их баяр наадам айсуй. Монголчууд үндэсний баяр наадам, сар
шинийн баяраар Монгол үндэсний хувцсаараа гоёдог уламжлалтай.
Өнгөрсөн жилүүдэд хүннү захтай, торго, даавуун материалтай тод өнгийн
дээлүүд наадмын гоёлд зонхилж байсан. Тэгвэл энэ жилийн наадмын
загварыг “Хайрын хурим” салоны уран гартнууд дэлгэлээ. Тэд хурим, гоёлын
загваруудаараа хэдийнээ бусдын харааг булаан танил болсон билээ. Харин
энэ удаад бүтэн жилийн турш бодож байж урласан “үүцээ” дэлгэлээ.

“Хайрын хурим” салоны загвар зохион бүтээгч Э.Туул, Б.Ууганцэцэг нар
энэ удаагийн коллекцио гаргахын тулд багагүй хугацааг материалаа
үйлдвэрлэх, загвараа гаргахад зарцуулжээ.

Тэд Монголдоо хатадын зураг зурдаг цөөхөн зураачийн нэг Д.Наранцэцэгийн
бүтээлээс албан ёсны эрхтэйгээр худалдан авч, хөнгөн зөөлөн намирсан
жинхэнэ торгон дээр тусгайлан захиалж хэвлүүлэн шинэ коллекцио урлажээ.
Материалын хувьд торгон, склад бүхий нимгэн хөнгөн, зуны
улиралд төгс тохирчээ.

Мөн энэхүү загваруудыг нь чимэн байгаа зураач Д.Наранцэцэгийн бүтээлийн
хувьд эртний Монгол хатад буюу Мандухай, Бөртэ, Есүй нарын язгууртан
эмэгтэйн дүрийг уран зургаар илэрхийлсэн нь тун ч нүдээ олсон хослол
болжээ.

Эрт үеэс хүч чадалтай, гоо сайхан, чанга хатуу, сүр жавхаалаг эмэгтэйг
“Хатан” хэмээн өргөмжилж иржээ. Монгол зураг, Монгол соёл, Монгол
урлагийг дэмжигч “Хайрын Хурим” салоны Үндэсний их баяр наадамд
зориулсан коллекци эртний хатдын эрхэмсэг байдлыг тодотгосон, орчин
үеийн хэв маягийг хослуулсан байх нь.

“Хайрын хурим” салон шинэ коллекцио үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын
25-28-нд 15.00-22.00 цагийн хооронд дөрвөн өдрийн турш өөрийн байран
дээрээ олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлж байгаа юм.

Энэхүү коллекцид бяцхан гүнжийн өхөөрдөм наадмын гоёлоос гадна дэгжин,
чамин 20 загварыг дэлгэжээ. Гэхдээ эдгээр загварууд эхнээсээ эзэнтэй
болсон гэсэн шүү. Мөн хэрвээ таны хүссэн загвар эзэнтэй болсон бол
зөвхөн өөртөө таарсан цор ганц загварыг наадмын өмнө өөрт таалагдсан
өнгө загвараар урлуулж болно гэсэн шүү.

Зуны зөөлөн өнгөнөөс эхлээд тод өнгө хүртлээ чамин бүхнийг өөртөө шингээсэн торгон гоёл “Хайрын хурим” салонд нүд баясгана.

“Хайрын хурим” салоноос гаргаж буй шинэ загварын талаарх мэдээллийг “Хайрын хурим”https://www.facebook.com/hairiinhurim пэйж хуудаст зочлон аваарай.

Categories
мэдээ нийгэм

“Адуучин” наадам ирэх сарын 14-нд болно

Монгол Улсын аварга
адуучин шалгаруулах “Адуучин” наадам ирэх долдугаар сарын 14-нд Хүй
долоон худагт зохион байгуулагдана. Ерөнхий сайдын ивээл дор зохион
байгуулагддаг тус наадам нь энэ оноос эхлэн Үндэсний их баяр наадмын
хөтөлбөрт албан ёсоор багтсан юм. “Адуучин” наадамд 21 аймгийн шилдэг 21
адуучин залуус авхаалж самбаа ур чадвараа сорин өрсөлдөнө. Мөн энэ
удаагийн наадамд өмнөх жилийн аварга адуучин урилгаар оролцох юм байна.

Categories
гадаад мэдээ

Гитлерийн зургууд өндөр үнэ хүрэв

Германы Нюрнберг хотын “Auktionshaus Wiedler” дуудлага худалдааны үеэр Адольф Гитлерийн 1908-1922 оны хооронд зурж байсан 14 зураг зарагдсан байна. Энэ тухай “BBC” агентлаг мэдээлэв. Гитлерийн зурсан бүтээлүүд 450 янган доллараар үнэлэгджээ. Хамгийн өндөр үнээр зарагдсан нь Баварийн Нойнвайнштайны цайзын зураг байв. Уг зургийг Хятадын нэгэн бизнесмен 110 мянган ногооноор авчээ.

Нюрнбергийн дуудлага худалдааны газар Гитлерийн бүтээлүүдийг хэд хэдэн удаа дуудлагаар зараад байна. Адольф Гитлер Нацист намаа байгуулахаа өмнө зураач болохыг мөрөөддөг байжээ.

Германд нацизмыг сурталчлахыг хуулиар хориглосон. Гэхдээ Гитлерийн зургуудыг худалдаж болно. Учир нь түүний уран зургийн бүтээлүүдэд Нацизмыг сурталчилсан ямар ч шинж тэмдэг байхгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн эрдэмтэн Ш.Сониг “Найрамдал” медалиар шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энэтхэгийн монголч эрдэмтэн Ш.Сониг “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулав. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа болон монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн монголч эрдэмтэн Шарад Сониг “Найрамдал” медалиар шагнасугай” гэжээ.

Доктор Шарад Сони нь харьцангуй залуу үеийн монголч эрдэмтэн бөгөөд
Дели хот дахь Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн Монгол судлалын
тэнхимийн эрхлэгч, судлаач юм.

Тэрээр Монгол Улсын орчин цагийн түүхийг судалдаг, Монгол-Оросын
харилцаа, Монгол-Хятадын харилцаагаар мэргэшсэн тогтмол судалгаа хийдэг
эрдэмтэн юм. Мөн Монголын эдийн засаг, улс төр, геополитикийн талаар
судалгаа хийж, Энэтхэгинй болоод бусад гадаад орны нэр хүндтэй
сэтгүүлүүдэд хэвлүүлдэг юм байна.

Шарад Сони нь “Монгол-Энэтхэгийн харицаа” сэдвээр мастер, “1921-1958
оны Монгол-ЗХУ-ын харилцаа” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Мөн
Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуульд Монголын түүх, эдийн засаг,
улс төр, гадаад харилцааны чиглэлээр лекц уншиж Энэтхэгт монгол судлалын
залуу үеийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж иржээ.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан
хэлэхдээ Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат
харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан энэхүү шагналыг гардуулж
буйг дурдаад Улаанбаатарт болж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын
асуудлаарх яриа хэлэлцээний хүрээнд болж байгаа арга хэмжээнд Энэтхэгийн
эрдэмтэд хүрэлцэн ирж оролцож байгаад талархал илэрхийлэв. Мөн энэ арга
хэмжээ Энэтхэгийн Ерөнхий сайдын Монголд хийсэн айлчлаын дараа болж
байгаагаараа онцлог гэдгийг тэмдэглээд “ Та бол Жавахарлал Неругийн
нэрэмжит Их сургуульд ажилладаг эрдэмтэн юм. Жавахарлал Неру бол
монголчуудын том найз, тухайн үед БНМАУ бол НҮБ-д элсэх ёстой улс хэмээн
албан ёсны байр сууриа илэрхийлж байсан их хүн юм. Монгол Улсыг НҮБ-д
элсүүлэхийг тууштай дэмжиж байсан Энэтхэгийн суут хүү Жавахарлал Неруг
монголчууд сайн мэддэг. Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн
эрдэмтэн та “Найрамдал” медаль хүртэж байгаад баярлаж байна. Танд амжилт
хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

”Зэлт гол”-ын түймэр унтраагүй байна

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар энэ сарын 16-ны өдөр ойн түймэр гарсан.

Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой
байдлын газрын 46 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын
22 албан хаагч, Аврах тусгай ангийн 22 албан хаагч, нийт 90 хүн ажиллаж
байна.

Мөн аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны
нутаг “Бяруун чулуу” гэдэг газар, Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн
зоо” гэдэг газар, Ерөө сумын Бугант тосгоны “Атаа гол” гэдэг газар
гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан
хаагчид болон Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын хаагчид,
орон нутгийн иргэд ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шаргаморьтын замыг хаана

Шаргаморьтын амны 2.5 км авто замын шинэчлэлийн хүрээнд
Хандгайт-Шаргаморьтын уулзвараас Шаргаморьтын эцсийн буудал хүртэлх
авто замын хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 22 цагаас 07 дугаар сарын
03-ны 22 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийнэ. Зам засварын үед
түр зам гаргаж, тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулах аж.

Categories
мэдээ нийгэм

“Монголын боловсрол 2015” үзэсгэлэн үргэлжилж байна

Монголын оюутны холбоо, БСШУЯ, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хамтран “Монголын боловсрол 2015” үзэсгэлэнг Blue Sky Tower-ийн 3 давхарт зохион байгуулж байна.

Энэ
үзэсгэлэнд 50 орчим магадлан итгэмжлэгдсэн Их дээд сургууль, 20 орчим
гадаад их дээд сургуульд оюутан зуучладаг байгууллагууд оролцож байгаа
аж.

Үзэсгэлэн нь
мэргэжил болон сургуулиа сонгоогүй байгаа ерөнхий боловсролын сургуулийн
төгсөгчдөд нэг дороос бүхий л мэдээллийг өгөхийг зорьж байгаа гэдгийг
зохион байгуулагчид онцолсон.

Энэхүү
үзэсгэлэнд ирснээр та сонгосон мэргэжлийнхээ талаар бүхий л мэдээллийг
авч чадахаас гадна гадаадад суралцах боломж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах
талаар мэдэх боломжтой. “Монголын боловсрол 2015” үзэсэглэн өнөөдөр хаалтаа хийнэ

Categories
мэдээ нийгэм

”Морьтон цогцолбор”-ын шавыг тавив

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 21 барилгыг буулгаж дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсан.

Тиймээс Хан-Уул дүүргийн 3-р хороонд
байрлах арьс ширний 25,26 дугаар байрны суурин дээр дахин төлөвлөлтөөр
баригдах “Морьтон цогцолбор”-ын шав тавих үйл ажиллагаа болжээ.

Тус байрны суурин дээр дахин төлөвлөлтөөр
0.38 га газар дээр нийт 108 айлын орон сууц, 32 үйлчилгээний төв, 12
давхар 2 оффисийн барилга барихаар төлөвлөөд байна. Уг төслийн
гүйцэтгэгч “Эфэс констракшн” ХХК нь 2015-2016 онд төслөө хэрэгжүүлж
дуусгахаар графикчилсан төлөвлөгөө гарган ажиллах юм байна.