Categories
мэдээ нийгэм

Тооно одтой, улаагчин гахай өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 11. Сумъяа гариг. Билгийн тооллын 23. Тооно одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 05.36 цагт мандан, 20.23 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Мисстэй өнгөрүүлсэн нэг өдөр”сурвалжлага хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаарт “Мисстэй өнгөрүүлсэн нэг өдөр” сурвалжлага нийтлэгдлээ. Манай сурвалжлагч С.Алтанцэцэг энэ удаа мисс Т.Батцэцэгийнд өнжжээ. Мисс бүсгүй хоолны дэглэм барьдаг эсэх, нүүрээ хэрхэнарчилдаг, амьдралд нь хэн хамгийн их нөлөөлдөг тухай “Танайд өнжье” булангаас уншаарай. Ялалтыг баярын өдрийг мисс бүсгүй хэрхэн өнгөрүүлснийг эндээссонирхох боломжтой.

“Оргил өөд” клубынтэргүүн Х.Алтанхуяг: Дэлхийн улс төр сонин дээр л гарсан нийтлэлийг дагаж хошуурдаг биз дээ хэмээн хуучилжээ.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацын тэргүүн Н.Алгаа:Оюу толгой бол хөрөнгө оруулалт Монголд орж ирэх баталгаа болсон төсөл хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Энэ татварт найман нэрийн барааны дэлгүүртэй хүмүүс л чирэгдэнэ” хэмээн ярьжээ. Тэрбээр хотын татварыг эсэргүүцэж байгаа гэнэ.

“Баримт,үзэл бодол” нүүрт “Мод тариад орхих ньхүүхэд төрүүлээд орцондхаяхтай адил” нийтлэл гарсан байна.

“Баримт үйл явдал” нүүртНҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монголын хараат бус байгууллагууд ийм тайлан хүргүүлжээ хэмээх мэдээлэл гарлаа. Энд ядуу өрхүүд хагас өлсгөлөн байгаа тухай, УИХ-ын гишүүдийн хүний эрхийн мэдлэг муу, хэвлэлийнэрх чөлөөг бодлого баригчид л боомилж байгаа,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хангагддаггүй тухай онцолжээ.

“Цонхоо нээе” буланд Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэртТуулын 24, 34 дүгээр байрны цонхыг хааж,иргэн Б.Ганбаатаресөн давхаророн сууц барих гэж байгаа талаар оршин суугчид нь ярьжээ.

Өнгөрсөн сард “Сэтгэшгүй” эмнэлэгт эмчүүлж байгаад өөд болсон талийгаачийн төрсөн дүү нь“Хөл дээр нь босгоод өгье гэчихээд бурхны орон руу явуулчихсан” хэмээн ярьсан тухай “Үйл явдал” нүүрээс уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Мод тариад орхих нь хүүхэд төрүүлээд орцонд хаяхтай адил” нийтлэлийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаарт “Мод тариад орхих нь хүүхэд төрүүлээд орцонд хаяхтай адил” нийтлэл гарлаа. Мод тарина гэдэг нүд хуурсан, мөнгө гарзадсанажил болж байна. Дэлхийн том хотуудад нэг хүнд ойролцоогоор24-32ам.метр талбайбүхий ногоон цэцэрлэг ногддог гэж байгаа. Харин манайд 20гаруй сая мод тарьчихаад байхаднэг хүнд ердөө 4,5 ам метр ногоон байгууламж ногдож байна хэмээн энд өгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Баавгай” Батцэцэгт туслах аяны нээлт болно

“Өдрийн сонин”-ы тавдугаар сарын 4-ний дугаарт залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэгийн “Тэнгэрт мандаж яваад бэртэл авч газарт буухад хэн ч тоохоо больдог гэдэг үнэн юм байна” гэсэн гарчигтай ярилцлага хэвлэгдсэн билээ. Уг ярилцлагыг уншсан олон зуун хүн “Баавгай” Батцэцэгийг спортод буцаж ирэхэд нь туслахаа эхнээсээ мэдэгдэн зарим нь түүнд хандив өргөөд буй. Залуу тамирчиндаа туслахыг хүссэн хүмүүс фэйсбүүк хуудсанд нэгдээд байгаа бол Налайх дүүргийн ЗДТГ Б.Батцэцэгт туслах аяныг албан ёсоор эхлүүлж байна. Аяны нээлт маргааш 11 цагаас “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд болох юм. Уг хуралд Налайх дүүргийн ЗДТГ-ын төлөөлөгчид болон “Баавгай” Батцэцэг, түүний дасгалжуулагч Д.Мөнхбаяр оролцох бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Д.САР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үхэлтэй нүүр тулсан Ц.Очирхуягийн гэр бүлд тохиолдсон явдал (II)

-СУМЫН ЗАСАГ ДАРГА “ЦАГААН ЭРЭГ” КОМПАНИЙНХАНТАЙ ХУЙВАЛДАЖ ХУУЛЬ ЗӨРЧИН БАЙЖ ӨВС ШАТААСНААС ТҮЙМЭР ДЭГДЖЭЭ-

Энэхүү тэмдэглэлийн эхний хэсэг нь “Өдрийн сонин”-ы¹115 (5067) дугаарт гарсан юм

Дорнод аймгаас Сүхбаатар айм­гийн Сүхбаатар сум руу дүрвэсэн түймрийн уршгаар нийт есөн хүн бэртжээ. Тэднээс хамгийн их түлэгдэж, хүнд гэмтсэн нь тус сумын Чулуут хэмээх газарт хаваржиж байсан Ц.Очирхуягийн гэр бүл байлаа. Тэд үхэлтэй тэмцэлдэн сөрж, амьд, мэнд мултарч чадсанаараа азтай. Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэж ардын зүйр үг бий. Утсан чинээ улаан амь нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, өөрийгөө яая гэж байгаа хэрнээ Ц.Очирхуяг эхнэр хүүхдээ гараасаа салгаагүй юм. Эмэгтэй хүн болсон хойно өөдөөс улалзан төөнөж ирэх түймрээс айж зугтахтай зэрэгцээд бяцхан охин ч гараас нь мултран нөгөө тийшээ гүйсэн гэж бай­гаа. Хүчтэй салхиндтуугдан эрчилсэн галтай өрсөж, Ц.Очирхуяг түмрийн битүү хар утаан дундаас эхнэр хүүхдээ олж аваад аюулыг сөрж даван туулсан нь яах аргагүй баатарлаг үйлс билээ. Ширүүн галаас амьд мэнд гарсан ч түлэгдэж, хайрагдсан тэдний биеийн байдал хүнд байсан тул Улсын онцгой комисс хуралдаж, Шадар сайд У.Хүрэлсүх шуурхай арга хэмжээ авч чаджээ. Тэд мэдээ авангуутаа яаралтай баг бүрдүүлж, нисдэг тэргээр өвчтөнүүдийг Улаанбаатарт авчирсан байна. Аав, ээж, охин гурав одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэв­тэн эмчлүүлж байгаа.Тэд­ний биеийн байдал ямар бай­гааг тодруулахаар тус эмнэлгийг зорилоо. Түлэнхийн тас­гийн нэг өрөөнд хамтдаа хэв­тэн эмчлүүлж байв. Гурвуу­лангийнх нь нүүр, толгой түлэгдэж, танигдахын аргагүй болжээ. Ээж, охин хоёрын гар битүү түлэгдчихсэн боолттой байсан. Хоёр талынх нь эгч нар тэднийг сахиж, тойглож байна лээ. Г.Наранцацрал гэзэгтэй байсан болохоор тэр үү нөхрөө бодвол хуйхных нь түлэгдэлт бага байсан. Харин жаахан охин нь унтаж байлаа. Толгой нь битүү түлэгдсэн болохоор боолттой, нүүрнийх нь арьс хуурсан байсан бөгөөд үе үе өвчиндөө шаналан цочин уйлж байгааг харахад зүрх шимширмээр. Аавынх нь тухайд гарны түлэгдэлт өнгөц байсан бололтой. Хоолоо өөрөө халбагадаад идэж байв. Харин түүний эхнэр охин, хоёрыг нь сахиурууд хооллож, ундалж байсан. Тэд ярихдаа “Анх дүү нараа харахад аймар байсан. Толгой нь битүү хуйхлагдаад, хөөж хавдсан хар юм байлаа. Харин энд эмчилгээ сайн хийлгэж, одоо овоо хүн төрхөндөө орох янзтай. Охин маш хүнд байсан. Шоконд ороод их сандаргасан. Аав, ээжийгээ хараад танихгүй уйлах нь хэцүү. Тэднийхээ дууг сонссон хэрнээ хайгаад, эхэндээ ээжийнхээ мөөмийг ч идэхгүй байсан. Тэр шөнө дүү нар маань цурман дунд хоноход охиноо хөхүүлэх гэтэл амаар нь дүүрэн чандар орчихсон байсан гэсэн. Тэгээд хэлээрээ цэвэрлэж байгаад арайхийн мөөмийг нь хөхүүлсэн байгаа юм. Түймэр гарах үед салхи маш хүчтэй байсан. Аймгийн төв Сүхбаатар сумаас 59 км-ийн зайтай хэрнээ эмнэлэг, албан байгууллагуудын үүдээр нэг цурмын чандар хийсээд орчихсон байсан. Газар тэнгэр нийлсэн айхавтар гамшиг болсон” гэлээ.

Амаа олигтой том ангайж чадахгүй болохоор соруулаар цайг нь уулгаж байв. Тэрбээр тийм ч сайн ярьж чадахгүй байсан юм. Харин Ч.Очирхуягийн сонсголд нэлээд өөрчлөлт орсон бололтой. Чанга ярихгүй бол дуулахгүй байсан. Гэхдээ асуултад сайн хариулж, харилцан ярилцаж чадаж байсан.

Ч.Очирхуяг: ҮХЭЛТЭЙ ТУЛГАРАХААР “ЯВАХ ЗАМГҮЙ, ҮЗЭЭД АЛДЪЯ” ГЭЭД ШИЙДЭМГИЙ БОЛДОГ ЮМ БИЛЭЭ

-Таны бие яаж байна. Юутай ч эр зориг гаргаж, гэр бүлээ бүтэн авч үлдэж чадлаа шүү дээ?

-Бие өдрөөс өдөрт дээрдэж байна. Нүд юм харахгүй байсныг бодвол овоо нээгдээд байгаа. Урьд нь ийм их галтай тулгарч үзээгүй болохоор яахаа мэдэхгүй их л сандарсан даа. Ядаж байхад шөнө дунд гэр рүү түймэр орж ирсэн болохоор амь мултрахын тулд бүхий л арга чаргыг хэрэглэсэн.

-Түймэр танайх руу орж ирэх үед мотоцикльтойгоо худаг руу давхисан гэсэн үү. Очиж амжихаар байсан уу?

-Гэрээс гарахад гал хол харагдаж байсан. Худаг орж амжихаар харагдаж байлаа. Гэтэл галыг тийм хурдан араас нэхээд ирнэ гэж бодоогүй. Ингээд мотоциклио дэлбэрчихэж магадгүй гээд орхиод эхнэр хүүхэдтэйгээ холдсон л доо. Гэтэл түймэр бараг зэрэгцээд шахам ирсэн. Тэр хүчтэй салхитай эрчлэнирж байгаа галыг хараад их олон юм бодогдсон. Юун түрүүнд доошоо суух хэрэгтэй гэж бодоод эхнэр хүүхдээ дараад хэвтсэн. Гэтэл нөгөө хоёр маань халуун галаас айж, орилж, зугтаад, тэгээдтэр хар утаан дундаас тэднийг олж аваад тас гэгч нь зуураад доошоо сууцгаасан.

-Хэрэв галыг сөрөөгүй бол амьд гарч чадахгүй байх байсан ч юм бил үү?

-Яг тэгээд ширүүн галтай нүүр тулахаар ухаан санаа балартаад хаашаа ч явахаа мэдэхээ байдаг юм билээ. Үхэлтэй тулаад ирэнгүүт хүн шийдэмгий болдог юм билээ. Нэгэнт явах газар байхгүй болохоор үзээд алдъя гэж бодсон. Тэгээд тэмцэхээс өөр арга байгаагүй. Тэгж сандарч явахад эхнэр, хүүхдийн орилж чарлах дуу сэтгэл шимшрүүлж байлаа. Тэд маань ингээд шатах нь яадаг билээ л гэж бодож байсан даа. Галаас айгаад цовхроод гүйсэн. Хүүхдээ битүү ороосон боловч эхнэртэйгээ зууралдаж байгаад ороосон хөнжлөө газарт унагаачихсан. Гал эхлээд дөхөөд ирэхээрээ их төөнөж, хүчтэй салхи татуулдаг юм билээ. Бидний өмсч байсан малгайг дээш нь шууд хөөргөөд аваад явчихсан. Тэгээд араас нь гал нөмөрсний дараа эрчилсэн улаан цурамтай шороо орж ирсэн. Бүр амьсгаа авч чадахгүй, арайхийн тэсч гарсан шүү.

-Аймшигт үйл явдал хэдий хугацаанд болж өнгөрсөн бэ?

Ер нь гал бидний дээгүүр гарахдаа нэг минут орчим л болсон байх. Салхи хүчтэй байсан болохоор гал нь хурдан өнгөрч, харьцангуй гайгүй түлэгдсэн болов уу гэж бодож байна. (Түүнийг ийн ярьж байхад эгч нь хажуугаас “Эднийх их өвсөн дунд байдаг. Шинэ хаваржаа л даа. Өөрсдөө сандарч байсан болохоор гал дайрч өнгөрсөн цаг хугацааг мэдээгүй байх. Мэдээж сандарч тэвдсэн хүмүүст богино хугацаа мэт санагдаж байгаа байх л даа)

-Танай ойр хавьд айл байхгүй юм уу. Та хэд шөнөжин цурман дунд хоносон гэл үү. Тэр шөнө цаг агаар ямар байв?

-Манайхаас нэг км орчим зайтай саахалт айл бий. Түймэр өнгөрөнгүүт горьдлого тээж, гэрийнхээ буурь руу эргээд очсон. Тэгээд гэр байхгүй, хашаа хороо, хоттой мал хуй юу ч үгүй шатчихсан байсан. Тэгсэн мотоцикль маань шатаагүй, бүрэн бүтэн байна лээ. Шөнө их хүйтэн салхитай байсан. Тэгээд тэндээс холдох гэтэл бидний нүүр нүд хавдаад, юм харж чадахгүй болсон. Баримжаагаараа шатсан гэрээсээ холдож байгаад газар сууцгаасан. Тэнд үүр цайлгасан даа. Цаг хугацаа ч явж өгөхгүй, хичнээн тусламж хүсч орилсон ч нэмэргүй. Эхнэр маань “Охиныг минь авраач” гэж шөнөжин уйлж хамаг чадлаараа хашгирч уйлсаар байв. Хоёр биенээсээ “Чиний нүд харж байна уу” гэж асууж байлаа. Тэгсэн өглөө болоход эхнэр нүдээ татаж байгаад бага зэрэг онгойлгосон. Ингээд саахалт айл руугаа явсан даа.

-Нэг км зайтай айл руу алхаад явсан юм уу?

-Миний нүд харахгүй байсан болохоор охиноо тэврээд эхнэрээс хөтлөөд алхаад очсон. Гэтэл айлын хүмүүс биднийг хараад орь дуу тавьцгааж уйлалдаж байв. Тэд манай хамаатнууд руу хэл дуулгаж, эмнэлгийн тусламж дуудсан даа.

-Та гал ирж байгааг хараад сумын төв рүү хамаатнууддаа хэл дуулгасан гэсэн. Тэд шөнө та нар дээр ирээгүй юм уу?

-Намайг утсаар ярингуут тэд машинтай манайх руу давхисан юм билээ. Тэгээд гал руу дөхөж ирээд биднийг хаана байгааг ч мэдэхгүй, ойртож чадахгүй буцсан гэсэн.

-Хотоос эмч, аврах багынхан хурдан очсон уу?

-Биднийг аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачингуут л хотоос нисдэг тэргээр эмч нар ирсэн. Улсын онцгой комисст маш их баярлаж байна. Шууд онгоц гаргаж өгөөд, Түлэнхийн төвийн Нараа эмч багаараа ирээд, хотод шуурхай авчирсанд талархаж байгаа.

-Хуйларсан салхитай хамт улаан гал дүрэлзээд ирж байх агшинд танд юу, юу бодогдож байв?

-Бид галаас амь мултрахын тулд гэрээсээ өмссөн хувцастайгаа л гарсан. Өмссөн хувцас маань ч шатаж, үгүй боллоо. Гал өнгөрөнгүүт хувцсандаа хүрэнгүүт л үмэрч унаад байсан. Бас охиндоо зузаан дээл, хантааз өмсүүлчихсэн байсан л даа. Тэр нь бүр барьцалдаад үрчийгээд тайлж болохгүй байсан. Тийм болохоор хайчилж байж тэр хувцаснаас салгасан. Анх цурманд сууж байхдаа “Хамаг хүчээ шавхан босгосон амьдрал маань нэг өдрийн дотор үгүй боллоо” гэж ихэд шаналж байсан. Одоо тэр үеэ бодвол бас ч гэж тайвшраад байгаа. Улсын онцгой комиссоос бидэнд гэр олгосон. Бас сайн санаат хүмүүс бидэнд тусламжийн гараа сунгаж байна. Эрүүл саруул болох хэрэгтэй. Амьдралаа дахин босгож чадна.

-Биеэ сайн бодоод, хурдан тэнхрээрэй.

Тэрбээр үе үе гүн бодолд автаад, хүний ярьж байгааг анзаардаггүйгэж сахиж байсан эгч нар нь ярьж байлаа.

Ц.Нарантунгалаг: ОНЦГОЙ БАЙДЛААС ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, АМЬ НАС НЬ ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР БАЙСАН НЭГ Ч ГЭСЭН ГЭР БҮЛИЙГ АВАРЧ ЧАДЛАА

Түлэнхийн төвийн эмч Ц.Нарантунгалаг бол өвчтөнүүдийг орон нутгаас авчирсан багийн нэг гишүүн. Түүнтэй уулзаж, өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгааг тодрууллаа. Тэрбээр “Тавдугаар сарын 1-ний өдөр ОБЕГ-аас гурван хүний биеийн байдал хүнд байна, түлэнхийн эмч авч явах шаардлагатай гэсэн. Тэгээд хоёр эмч, хоёр сувилагчтай эмнэлгийн баг Сүхбаатар аймагт очсон.Өвчтөнүүд анхны тусламж аваад, эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед хүүхэд болон ээжийнх нь биеийн байдал хүнд, аав нь хүндэвтэр байсан. Уг нь ээж охин хоёрыг авчиръя гэж байсан. Нэг гэр бүл болохоор тэднийг салгахаар бие биедээ санаа зовно гээд гурвууланг нь авчирсан.Ч.Очирхуяг эхнэр хүүхэддээ маш их санаа зовоод байсан. Ингээд хот руу ирэх явцад хүүхдийн биеийн байдал муудаж, амьсгалын дутмагшилд ороод байсан. Одоо ээж, охин хоёрын биеийн байдал тогтворжсон. Хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Энэ түймрийн гамшигт хөндлөнгөөс харахад Улсын онцгой комисс маш сайн ажиллаж, өндөржүүлсэн зохион байгуулалттай байлаа. Өвчтөнүүд анх ирэхдээ харах боломжгүй байсан. Хаван бууруулах, хордлого тайлах эмчилгээ сайн хийсэн болохоор одоо хоол ундаа идэж ууж, харилцан ярилцаж чадаж байгаа. Галаас эхнэр хүүхэд нь зугтаж байхад аав нь чирээд сөрөөд гарсан байгаа юм. Ер нь галыг сөрж гардаг гэдгийг хэр баргийн хүн мэдэхгүй. Тиймээс зөв арга хэмжээ авчээ гэж бодож байна. Аль аль талдаа шуурхай ажиллаж чадсан. Монголын нэг ч гэсэн ам бүл элэг бүүтэн үлдлээ.

М.Энх-Амар: ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН ХУВИЙН КОМПАНИЙН НӨХДҮҮДТЭЙ СЭМ ХУЙВАЛДАЖ, ТҮЙМЭР ТАВЬСАН

Түймэрт автсан зүүн гурван аймагт дөрвөн удаагийн ажлын хэсэг томилогдож ажилласан билээ. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, Улсын онцгой комиссын дарга Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга Бригадын генерал Т.Бадрал нараар ахлуулсан эхний ажлын хэсэг орон нутагт очиж ажилласан. Дараагаар нь ХХАА-н сайд Р.Бурмаа, хамгийн сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Т.Бадрал нар ахалж, түймэртэй бүсэд ажилласан. Дөрөвдүгээр сарын 13-19-ий хооронд Төрийн тэргүүнээр ахлуулсан бүхэл бүтэн дөрвөн баг ажиллаад, анхааруулгахүргэчихээд, сонор сэрэмжтэй байхыг сануулсан. Түймрийн хохиролд төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсаар байхад хэсэг бүлэг хүний хайхрамжгүй үйлдлээс болж дахин тэр бүсэд түймэр гарч, олон иргэнийг хохироолоо.

Ой хээрийн түймэр гарах тоолонд үнсээ ил задгай хаясан Дулмаа, татсан тамхиныхаа ишийг хээвнэг хаяж гал авалцуулсан Дорж нарыг буруутгадаг. Харин олон айлыг амь зуулганаас нь салгаж, олон хүнийг гэр оронгүй, эрэмдэг болгосон дээрх түймрийг зохион байгуулалттайгаар тавьсан бололтой юм. Энэ талаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хурандаа М.Энх-Амартай ярилцлаа.

-Сүхбаатар суманд гарсан түймрийг Дорнод аймагт тариалан эрхлэх гэж байгаа хүмүүс шарилж шатааж байгаад алдсан гэсэн мэдээлэл байна. Та энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга Н.Туяатай тус сумын нутаг дэвсгэрт тариа тарих үйл ажиллагаа явуулах гэж байгаа “Цагаан эрэг трейд” компанийн гүйцэтгэх захирал Д.Гантулга дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд тус сумын гуравдугаар багийн нутаг, Хайчингийн тариа гэх нэртэй газрын хуучин тариа тарьж байсан атаршсан шар өвсийг шатаах тухай юм билээ. Дөрөвдүгээр сарын 29-ний үүрээр 04 цагийн үед сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүүгээр ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй хүн “Цагаан эрэг” трейд компанийн хоёр ажилчдын хамтаар тухайн талбайн шар өвсийг шатаасан тухай мэдээлэл миний өмнө байна. Өглөөний 07 цагийн үед салхины эрч ширүүссэн гэж байгаа юм. Энэ үед тэр галыг унтраагаад манасан. Гэтэл салхины эрч баруун хойноос зүүн урагш чиглэлтэй, секундэд 7-12 метр хүчтэй салхилж байсан гэсэн. Салхи улам ширүүсч байгаад шатаасан газрын цурамд уугиж байсан галын цогтой аргал хомоол хийсч хээрийн түймэр гарсан байна. Тухайн үед тэнд ажиллаж байсан хүмүүс түймрийг унтраах гээд дийлэлгүй алдчихсан. Энэ түймэр Булган сумын Хайчингийн тариа, Хадан хөв, Ногоон толгой, Нарийний говь, Үүдийн жаран, Зэрэглээ, Хонгор, Магнай, Өвдөг, Ерийн худаг, Хутаг магнай, Болдог гэх нэртэй газруудаар дайран Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орсон. Үүний улмаас тус сумын Булган сумын гурван гэр, зургаан малын хашаа, саравч, нэг бод мал 23 бог, 38.5 мянган га бэлчээрийн талбай шатсан. Харин Сүхбаатараймгийн Сүхбаатар сумын тухайд есөн иргэн түймэрт хайрагдаж, түлэгдсэн. 32 айлын гэр, эд хөрөнгө, 4000 гаруй мал шатаж, 448.800 габэлчээр шатсан зэрэг хохирол учраад байгаа.

Сүхбаатар сумын түлэгдсэн хүмүүсээс Ч.Очирхуягийн, гэр бүлийн гурав хотод ирсэн. Бусад нь орон нутагтаа эмчлүүлж байна.

-Өмнөх түймрээ дараад удаагүй байгаа, бас салхитай бүсэд яагаад өвс шатаасан юм бэ. Зөвшөөрлийг нь Булган сумын Засаг дарга өгсөн хэрэг үү?

-Уг хэрэгт сумын Засаг даргын Тамгын газрын нэр бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашигласан байх нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Анх “Цагаан эрэг” компанийн менежер Энхтөр гэгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандахтай уулзаж, шар өвс шатаах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм билээ. Харин Г.Нармандах дарга зөвшөөрөөгүй. Учир нь энэ нь Ойн тухай хууль, Улсын онцгой комиссын 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн албан даалгавар, аймгийн Засаг даргын захирамж зэргийг зөрчиж байгааг танилцуулсан. Мөн “Цагаан эрэг” компанийн менежер Энхтөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Ганцогтоос тариалангийн талбайн өвсийг шатаах хүсэлтээ танилцуулахад зөвшөөрөл олгоогүй байгаа юм. Ингээд Булган сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүү нь Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Онцгой байдлын ахмад Х.Энхнасантай утсаар холбогдож, өвс шатаах хүсэлтэй дээрх компанийн тухай мэдэгдэхэд мөн татгалзсан хариу өгсөн. Хууль зөрчиж байгааг дуулгаад, хээрийн түймэр тавих аюултайг сануулсан. Шат шатны холбогдох албан тушаалтнууд удаа дараа татгалзаж, түймэр гарах аюултайг сануулсаар байхад“Цагаан эрэг” компанийн менежер Энхтөр, Булган сумын, Засаг дарга С.Туяа, түүний орлогч Б.Соёлчхүү нар сэм хуйвалдаж, хэлцэл хийсэн байгаа юм. Тэд гурван, машин хүн дайчлан хөлсөлж, өвс шатаасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

-Одоо энэ хэрэгт ямар хичнээн хүн холбогдоод байгаа вэ?

– Ер нь бол Зүүн гурван аймагт гарсан түймэр бүрэн унтраагүй, улс орон даяар тийшээ хамаг анхаарлаа хандуулчихаад байхад ийм дураараа авир гаргасан байна. 18 хүнд Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.

-Хохирлын хэмжээг бүрэн тогтоосон уу?

-Энэ хавар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутагт гарсан түймэрт дөрвөн удаа ажлын хэсэг томилогдож ажилласан. Зүүн гурван аймгийг чиглэх хандив тусламжийн цуваа тасрахгүй байгаа. Засгийн газраас 155, 167 дугаар тогтоол гаргаж нийтдээ нэг тэрбум 800 сая төгрөг шийдвэрлэсэн. Дахиад 1.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Улсын Онцгой комиссоос сүүлийн түймэрт гэхэд 25 гэр, зуух, яндангийн хамт, нэг фургон автомашин олгоод байна. Мөн түлэгдсэн хүмүүсийг улсын зардлаар Улаанбаатарт авчирч, эмчлүүлж байгаа. Цаашид сэжигтний үйлдэл, хохирол тогтоох чиглэлээр хэргийн газарт ахлах мөрдөн байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Эрх мэдэлтнүүдийн хууль зөрчсөн хайхрамжгүй үйлдлийн балгаар бүхэл бүтэн сум орон шатаж, эрдэнэт хүмүүний амь эрсдэх аюултай байлаа. Олон гэр орон малгүй болж, их хэмжээний хохирол учраад байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БАЛБЫН “нулимс” урссаар…

БАЛБЫН ЭРТНИЙ ӨВ СОЁЛ МОНГОЛЫН БУРХНЫ ШАШНЫ ТҮҮХТЭЙ САЛШГҮЙ НЭГЭН ШИЖИМТЭЙ

Балбад болсон газар хөдлөлтийн тухай сэтгүүлч, зохиолч Ж.Саруулбуянгийн бичсэн тэмдэглэлийн үргэлжлэлийг хүргэж байна. Энэхүү тэмдэглэл нь хамгийн их уншигдаад байгаа бөгөөд эхний цуврал нь “Өдрийн сонин”-ы №116 (5068) дугаарт гарсан билээ.

Биднийг Катмандугийн олон улсын нисэх онгоцны буудалд буухад такси авах уу гэсээр угтсан хүмүүсийн дотроос өндөрдүү, монголжуу царайтай бор залуу;

-Сайн явж ирэв үү, монголчууд биз дээ. Би Монгол удмын хүн шүү дээ, буудалд чинь хүргээд өгье гэж билээ. Бид Улаанбаатараас буудал, унаагаа захиалчихсан болохоор баярлалаа гээд л явуулав.

Миний багаасаа сонсож дуулснаар бол, Балба нь монголчууд бидний нэг хэсэг юм, шашин шүтлэг, нүүр царай, ёс заншил их адилхан шүү гэсэн өвгөдийн үг сэтгэлд хадагджээ. Гэхдээ Балба руу явъя, үзье гэж сонирхож явсангүй. Нутаг оронд, дээр үед Төвд, Балбын орноор эргэл мөргөлөөр явж байсан гэх хүмүүсийн тухай хууч яриа олонтаа дуулддаг байсан. Социализмын үед бол бүүр ч хол. Буддын шашинтай, хаант засагтай, буурай жижиг улсыг хэн тоох билээ.

Тэртээ наяад онд Архангайгаар явж байхдаа, залуу зандан үедээ Төвд, Балбын орноор хэрэн явж эрдэм ухаанд суралцсан Манжилжав дархны тухай бичсэн тэмдэглэлээ эргэн нэг харав.

Манжилжав төмөр боловсруулах нарийн эрдмийн нууцыг мэддэг хүн байж. Автономитын үед Богд Жавзандамбад бараалхан улсаа мөнгөн тэмдэгттэй болгоё, түүнийг би хийж өгье гэж байсан гэдэг. Түүнийг Богд хаан тоосон үгүйг бүү мэд. Харин Манжилжав өөрийн урласан хоёр жангийн байшинд багтахаар модон цагаа Богдод өргөсөн гэдэг.Түүнийг нас өндөр болох үед Монгол Улсад бариа тавианы үе ирж, өвгөнийг гадаад орноор их явсан тагнуул гээд барьж аваачин хорьжээ. Өвгөн тэдэнд учирлан, миний тагнуул магнуул гэж юу байхав дээ хэрэн хэсч л явсан хэрэг. Харин улсдаа цайны ургамал ургуулах, олс хийж боловсруулах ухааныг хэлж өгье гэж сөгдөн амь гуйхад нь ногоон малгайтнууд өчиггүй цаазалсан гэдэг. Манжилжавын тухай энэ яриаг С.Сэрээтэр гэдэг хүн ярьдаг байсан гэж Тэрхийн цагаан нуурын хавийн хүмүүс ярьсан нь бий. Богдын модон цагийг хийсэн хүний тухай Ш.Чоймаа багш надад нэгэнтээ чухалчлан хэлж байсан юм. Энэ мэтээр Монгол Балбын хооронд шашин, түүх соёлын гүнзгий холбоо улбаа гарч, худалдаа арилжаа хөгжиж, үлгэр домогтоо ч

Балбын дархан балбаж хийсэн

Бас нэг дархан давтаж хийсэн гээд гарч байдгийг эдүгээ л санахад хүрэв.

Энэтхэг, Төвд, Балбын үүсгэл гарал, соёлыг судалдаг Элчин сайд О.Нямдаваа саяхан “Балбын Монголчууд” гэдэг ном бичсэн нь ч учиртай. Балбад 61 ястан байдгийн 56 нь монголчууд гэж балба хүмүүс ярьдаг гэнэ. 1990 оны Балбын Засгийн газрын хүн амын тооллогоор бол хүн амынх нь 35.6 хувийг монгол гаралтай хүмүүс байна гэж тоолсон удаатай аж. Үүнийг Балбын Монгол гаралтай хүмүүс бид хүн амын 42 хувиас илүүг нь эзэлнэ. Балбын хүн амын 10-12 сая нь Монгол гаралтай гэж тэд ярьж байна гэж доктор О.Нямдаваа бичжээ. Ингэхээр бидний өвөг дээдэс хэзээ ч юм өөрсдийн нэгэн хэсгийг Гималайн өвөрт үлдээгээд мартчихсан нь үнэн болтой.

Хөөрхий минь, тэд биднийг хэзээ ирж авах бол гэж Монгол нутгийн зүгт цайны дээжээ өргөсөөр зогсож байдгийг О.Нямдаваа ярьсан нь бий. Үсэрсэн цус, тасарсан ясны хэлтэрхий болсон хөөрхий Монгол удмын хэчнээн сая хүн тэнд зовж байна гэхэв. Тэд дэлхийд хоцрогдсон бүдүүлэг, ядуу хоосноороо дуудуулан агуу их өв соёлоо тээн тээсээр өнөөдөртэй золгосон биш үү.

Монголчууд Японд цунами болоход эгээ л газар нутгаа таслаад өгчихөөгүй, хэдэн өдөр уй гашуу болж, хэдэн өдөр дотоодын бүх амьдралаа мартан цунамид хамаг анхаарлаа хандуулж, чадлаараа тусалсан билээ. Өндөр хөгжилтэй орон болохоор өнө холыг бодож туслаа биз. Одоо үндэс язгуур, шашин шүтлэг нэгтэй Балбад хэрхэн туслах вэ? Дэлхийн дээвэр цуурч, Ази тив бүхлээрээ гэхээр доргиж, угсаа нэгт Балба улс даяараа уйлан гашуудан байхад мэдсэнээсээ мэдээгүй нь олон хүмүүс бид гурвыг угтаж билээ. Бусдын зовлон гэж байдаггүй. Бусдын зовлон бидний, миний зовлон шаналан гэх өрөвч сэтгэлээ бид мартаагүй л байлтай. Балбын мөнхийн хөрш Энэтхэг, Хятад хоёр улс хамгийн түрүүн халуун сэтгэлийн гараа сунгаж, өөрсдийн онгоцоор тусламжаа илгээн, тэнд амь нас нь хутганы ирмэг дээр байгаа иргэдээ татан авч байхыг бид нүдээрээ харж байлаа.

Эверестэд уулчин, жуулчин аваачиж авируулах, эртний хэдэн сүм суваргаа үзүүлэхээр л үндэсний орлогоо бүрдүүлэхээс өөр идгүй хоцрогдсон улсын Засгийн газар нэрвэгдэн зовсон хүмүүстээ хэрхэн бүрэн тусалж, аварч чадахсан билээ. Жуулчдад үзүүлж харуулан гайхуулдаг үнэтэй цайтай өв соёлоо бүгдийг сүйтгүүлчихсэн гар мухар, ганзага хоосон ард түмний шаналсан нулимсыг хэн, хэзээ, хэрхэн хатаана вэ? Хамгийн сүүлийн мэдээгээр Балбад нас барагсдын тоо 7000 хол давсан бөгөөд цаашид энэ тоо нэмэгдсээр байх нь дамжиггүй. Хэчнээн мянган хүн хэл сураггүй болоод байгааболохоор энэ тоо өссөөр байна гэсэн үг. “Гималай таймс” сонинд бичсэнээр газар хөдлөлт болсон өдөр Балбад 20000 гаруй гадаадын иргэн байсны гурав нь бид байжээ.

Хааяа хааяа ийш тийш явахдаа явсан орныхоо түүх, өв соёлыг л жаахан анхаарч сурвалжилдаг “өвчнөөрөө” Балбын агуу их өв соёл үнс нурам болохыг хараад зүрх зогсох шиг болсонсон.

Монголд маань, түүн дотроос Улаанбаатарт Катмандугийн чичиргээ шиг шилгээлт болбол биднээс хэд нь үлдэх вэ? Улсынхаа тэн хагасаас илүү нь Улаанбаатарыг бараадан, хог дээр ч хамаагүй хэвтэж байдаг бид улсаараа үгүй болох уу. Барилга байшин нь газар хөдлөлтийн наад захын чичиргээг даахгүй энэ олон шавааралдсан барилгуудаас нэг нь ч эс үлдэх биз ээ. Өв соёл гээд яривал бүүр ч өнгөрсөн хэрэг. Хэзээ мөдгүй нурахаа дөхсөн зуун жилийн настай байшиндаа Занабазарынхаа хэдэн урлал бурхадыг хадгалдаг, Үндэсний музейн барилга нь газар хөдлөөгүй байхад аль эрт цуурчихсан байхад хэдэн модон сүм дуган яахсан ч билээ.

Балбад 1832 онд баригдсан Дарахара цамхаг дөрөвдүгээр сарын 25-ны газар хөдлөлтөөр нурсан. Дарахарагийн есөн давхар цамхагт авирч явсан 180 гаруй хүн дарагдан нас барсан гэсэн. Эртний түүхт энэ цамхгаас ердөө ганц давхар нь л хагас дутуу үлджээ. Хиндү шашны Парватигийн хойд дүр хэмээгддэг Багватигийн ариун дагшин газарт орших Манакамана хийд ч сүйдэв. Хэчнээн тооны жижиг сүм хийд, байшин барилга сүйдэн нурсныг эдүгээ тоолох ч, хэлэх ч аргагүй.

ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын өвүүд ч өчнөөнөөрөө сүйдэв. Катмандугийн хөндийд орших Катманду Дурбарын талбай, Пата Дурбарын талбай, Бактабур Дурбарын талбай /Энэ гурван талбай гурвуул дэлхийн Соёлын өвд бүртгэлтэй байсан/ дахь эртний түүх соёлын дурсгалт газар бараг бүхэлдээ сүйдлээ хэмээн ЮНЕСКО урьдчилсан үнэлгээ өгч мэдээлсэн байна.

1979 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн, газар хөдлөлтийн цэгээс зүүн хойш 11 км-т орших эртний Буданат буюу Хашор /монголчууд Жарун Хашорын суварга гэдэг/-ын суваргын зарим хэсэг нурлаа. Энэ нь дэлхийн хамгийн том суваргуудын нэг юм.

Соёмбонат /Swayambhunath/ буюу Сармагчны хийд хэмээн олонд алдаршсан бурхны шашны эртний сүм хийдийн багагүй хэсэг нурсан.

Катманду хотоос зүүн хойно 5 км-т орших Багмати голын эрэгт байдаг Хиндүшашны томоохон хийд болох Пашупатинат хийдийн зарим хэсэг нуржээ. Катмандуд нийтдээ 7 бүлэг түүх соёлын өв ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг аж.

Үүнд Буддын шашны Соёмбонат болоод Хашорын суваргууд, хиндү шашны Пашупатинат хийд болон Чангу Нараяан хийд багтдаг байна. Тэдгээрээс Лумбинихэмээх газар дахь Сидхарта Гаутама буюу Бурхан багшийн мэндэлсэн газрыг мөн ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Харин энд байдаг хийдүүд маш бага гэмтжээ. Бурхан багшийн мэндэлсэн ариун дагшин газар орон нь Катмандугаас алс хол 9 цаг явах газарт оршино.

РЕРИХ МОНГОЛД БАЙХДАА БУРХАН ХАЛДУНЫГ НЭГЭЭХЭН АНЗААРСАН БОЛ…

Катманду дахь Монголын Өргөмжит консулын ивгээлд орж, аюул сүйрлийн халуун цэгээс жаахан холдсон бид гурвыг тэд өөрсдийнхөө нэгэн адил нуран унах аюулгүй нэгэн давхар хөнгөн хийцийн саравчинд байрлуулан юмыг яаж мэдэх вэ хүчтэй чичирхийлбэл дээрээс хөнгөн дээвэр унаж магадгүй гээд их хэмжээний багласан ноосон хана босгож өглөө. Гэлээ ч яахин амар тайван байх билээ.

Консулынхан, настай багш ламаа, аюулаас аврагдсан буянт хөгшин ижийгээ, Монголын гурван иргэнийг асран хамгаалах үүрэгтэй. Биднийг ер ийш тийш явах, хашаанаас гарахыг зөвшөөрөхгүй. Та нарын амь насыг бид хариуцаж байгаа гэж дахин ахин хэлнэ. Эдний цэцэрлэгийн залгаа байсан тоосгон хэрэм нурж, гурван ажилчин нь бурхан болсон гэнэ.

Өглөө өдөр орой тогооч бүсгүйчүүд бидэнд яг л бидний уудаг шиг цай чанаж өгч, иддэг гурилтай хоол /борцтой/, бин, өндөг тэргүүтнийг өгнө.

Орой бүгдээрээ лам багшаа тойрон, эрхи барин сөгдөн сууцгааж, залбирал уншлага үйлдэнэ. Бид ч шашин бурхан нэгтэй улс хойно залбиран сууж, ламд мөргөн, хөгшин ижийг нь талархлын харцаар харна.

Хөгшин өөрийнхөө хэлээр;

-Эдэнд сайн хоол унд өгөөрэй. Тайван байлгаарай гэж байнга хэлнэ. Биднийг сэтгэл жаахан тайвшран хүйтэн чулуун шатан дээр суухад хивсэн дээр суу, наанаа хэрэггүй гэж дохино.

Катмандугийн тэнгэр энэ хэд хоногт юутай ч зүйрлэмгүй хөхвөр хэрнээ бүүдгэр манантай, хүмүүсийн нүдэнд мөн л тийм гуниг гутрал, хагацал гашуудлын манан сүүмэлзэнэ.

Би хоргодох саравчныхаа үүдэнд суун, дэвтэр харандаагаараа өөрийн зугааг гарган элдвийг мартагнахыг хичээнэ. Тэнгэр рүү ширтэхдээ Монголынхоо одтой гүн хөх тэнгэрийг үргэлжид бодон, хээр талдаа адуу янцгаахыг сонсохсон гэж адгана. Буданатын гайхамшигт мэлмий нүдэнд минь хааяа хааяа тодрон харагдаж байснаа жаахан охины минь тормогор нүдээр дахин солигдоно. Будда бурхан намайг, биднийг ивгээж байгаа нь тэр биз ээ гэж итгэн, багадаа цээжилсэн мааниа уншихын хажуугаар зураг таталбараа хийсээр.

Өргөмжит консулын байр их өндөрлөг газар байгаа бололтой. Цэцэрлэгээс нь урагш хашаан дээгүүр Катмандуг тольдон харах боломжтой. Буданатын гайхамшигт суваргын ихэнх бие оройн хэсэг сүм дуган, тэр олон барилга дундаас онцгой харагдана. Алсханаас ч гэсэн Буддагийн мэлмий биднийг үргэлжид ширтэн, эх орныг минь санагдуулна. Энэ мэлмий бол бурхны мэлмий. Бидний өвөг дээдсийн үеэс шүтэн ирсэн Бурхан багшийн мэлмий бидний ариун дээдийн шүтээн хойно.

Манай гэрт дөрөв таван үеэрээ дамжуулан шүтэж ирсэн нэг их том хар утаа зуусан гуутай бурхан багшийн танка хөрөг байдаг юм. Нэг удаа Ажаагийнх маань зуны амбаарт байхдаа их борооноор бурхан дээрээ дусаал дусааж, бага зэрэг сэвтээгээд өөрөө өвдөж билээ. Нэг лам нь бурхнаа сэвтүүлж л гэсэн биз. Бурхнаа хотод байдаг хүү над руу явуулав. Би сэргээн засварлахын урчуудаар сайхан засуулаад буцаан аваачиж өгч билээ. Ажаа маань бурхнаа сайн авч яваарай л гэсэнсэн. Хэчнээн үед ч хэчнээн ч монголчуудын зорин ирж мөргөсөн, хүсэл мөрөөдлөө, зовлон гунигаа нимгэлүүлсэн Жарун Хашорын алдарт суваргын дээдийн адис шүншиг, рид хүчинд хэн ч итгэн мөргөх бус уу.

Буддагийн мэлмий зорин ирсэн хүмүүсийн хувь заяаг, дотоод сэтгэлийг харах бус дэлхий даяархныг ширтэн харж, энэрэн нигүүлсэн байдаг нь бурхны шавь нарын итгэл үнэмшил болно.

Оросын эрдэмтэн Эрнст Мулдашев, Буданатын энэ нүд бидний мөнхийн эрэл болсон алдарт Шамбалын орны агуу нууцыг хадгалсан Кайласыг харж байх шиг гэж таамагласан. Би бол Буданатын энэ гайхалтай мэлмий монголчуудын их оройлох шүтээн Бурхан Халдуныг ч харж байгаа гэж хэлмээр санагдана. Рерихээс эхлээд Мулдашев хүртэл Шамбалын орны эрэлд хатан, Кайлас уулыг их онолдуулдаг. Тэрхүү Кайласын хэлбэр байдал, оройн дүр хөрөг нь Бурхан Халдуны дээд оройтой яг л адилхан санагддаг юм.

ИХ БОГДЫН ИХ ШИЛГЭЭЛТИЙГ САНАВ

Нэгэн мянга есөн зуун ерэн найман оны намар Баянхонгор аймгийн нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлсийн талаар ном бичихээр томилолт өвөрлөн явахдаа Их Богдын газар хөдлөлтийн урт соривыг гайхан мөшгиж, мөн тэр их аюулын амьд гэрчүүдтэй уулзаж явснаа санав. Тэр үед би тэр тухай юу гэж бичиж байж вэ.

1957 оны 12 дугаар сарын 4. Энэ өдрийн гай гамшгийг хэн ч урьдчилан таасангүй. Шинжлэхүй ухаан ч урьдчилан мэдээлсэнгүй. Өглөөгүүртэнгэр цэлмэг. Арц Гурван Богд хаадын сэнтий эсгэн, дүнхийдгээрээ дүнхийж байлаа. Харин уулнаас ан амьтас бэл рүү бууж, хонь малынзах бараадахыг ажигласан Их Богдын малчид, энэ нэг жигтэй юм болох нь, чухам юу учрах нь вэ гэдгийг тааж ядан байлаа.

Бага үдийн хэрд /11 цаг 38 минутад/ гэв гэнэт зүйрлэшгүй аюумшигт дуу чимээ нүргэлэн, газар дэлхий донслон, сэрвээ зоондоо байгаа бүхнээ сэгсчин унагаж эхлэх нь тэр. Улаан тоос манаран бүчиж, уул хад, асга цохио бүгд шажигнан нурж эхлэв. Мал адгуус л хамгийн зөнч байсан шүү гэж энэ аюумшгийг эсэн мэнд туулсан малчид ярьж байв. Тэр үед нэг малчин тэмээтэй жонжуулан явж байж. Гэтэл юу ч болоогүй байтал тэмээ нь зогтусан зогссоноо хэвтээд өгч, хаа хөөжийг ч үл хайхран босдоггүй. Гэтэл удалгүй их чимээ гараад, урдуур нь их хагархай үүсч, бас дахин их чимээ гарч арханд нь их хагархай үүсээд дахин нүргэлэхдээ зөрөөд аньж байхыг нүдээр харж, их аюулыг эсэн мэнд гэтэлсэн тэр нэгэн эр ачит тэмээгээ насан турш сэтэрлэн дураар байлгасан гэдэг.

Говь-Алтайн нурууны ноён оргил Их Богд, Бахар уул, Бага Богд, Арц Богд ууланд голлон умард өргөргийн 450, дорнод уртрагийн 1000 солбицолд гадаад голомтод тохиолдсон газар хөдлөлтийн талаар газар зүйч О.Намнандорж гуай бичвэрлэн үлдээсэн байдаг.

Их Богдын ар өвөр орой, хажуу хавирган салбар уулс ихээр бяцран нурсан. Их Богдын арын хагархай нь Орог нуурын урд ар зэрэглээ гэдэг газар Жаран Богд, Дулаан Богдын араар, Монголын хоолойн урд ар, Бага Богдын ар хормойгоор замнан Өвөрхангайн Зүүн Богд сумнаас зүүнээ орших Өлзийт хошуу өнгөрч, 200 км орчим хагарчээ.

Их Богдын арын гол хагархай баруун хойш үргэлжлэн Хүүхэт хөтлийн хойт ар, Хөнөгийн хоолойн урд ар, Ноён, Тариат, Орцог уулын ар, Бахар уулын энгэрээр явсаар Баянцагаан уулын ар дагаж үргэлжилсэн. Энэ гол их хагархай шулуунаар 400 км хүрчээ.

Их Богдын өврийн хагархай нь шулуунаар 100 км, Их Богдын арын хагархай нийлээд шулуунаар 500 км гаруй хагарчээ. Их Богдын Битүүтийн амны эх зүүн хойно орших Тээлийн даваа, Ягаан даваа хоёрын хоорондох 3180 м, Хөвийн нурууны 5-6 км хянга эрс цавчим оргилууд 1957 оны 12 дугаар сарын 4-нөөс буюу газар хөдөлсөн өдрөөс эхлэн 1958 оны эхний 3 сарыг дуустал дөрвөн сарын турш үргэлжлэн нурсаар, тоос манан татуулсаар дундуураа аажим сэтрэн хотойж, нурсан аварга хар цохионы газар шороо нь Битүүтийн амны хэдэн газрыг битүүлэн дарсаар 200-300 метр өндөр далан болж, дөрвөн хэсэг нуур болон тогтжээ. Битүүтийн аманд байсан Гурван чавганцын ангал хэмээх сүрт цохионууд нурж үгүй болжээ.

Битүүтэд буй Чөтгөр яарах, Сүүл унжих, Дөрөө хавирах гэх мэт газрууд нурсан. Мөн Их Богдоос урагш 200 км-т орших Сэрвээ, Гилбэнт, Нэмэгт, баруун тийш Бахар, Баянцагаан, Аргалант, Гичгэнэ уулын хад үлэмжхэн нуржээ.

Их Богдын Битүүтийн амны бууцанд байсан Ханд, Дорж гэж хоёр айл газар хөдлөхөөс хэдхэн хоногийн өмнө нүүж, Их Богдын нурууны цагаан газар буусан байв. Газар хөдлөхөд тэдний өвөлжөө газар доор оржээ. Битүүтийн амны Чимидийн өвөлжөө, Ягаан Бөөрийн өвөлжөө, Их өвөлжөө бүгд газар доор орсон байна. Азаар тэнд нэг ч айл байсангүй. Их Богдын газар хөдлөлтийн гамшигт өртөн нас барагсдын дурсгалд зориулсан хөшөөг Богд, Баянговь сумын нутагт босгож байв.

Түүхэнд Говь-Алтайн гэж нэрлэгддэг Их Богдын газар хөдлөлт тэр үед дэлхий ертөнцийг доргион сандаасан 12 баллын хүчтэй хөдлөлт болсон гэдэг.

Аймшигт газар хөдлөлтийн доргио Монгол даяар тархаж, элдэв яриа домог болон яригдаж, айдас хүйдэст Монгол Улс автан байхад үүнийг бичигч зургаан сартай нялзрай амьтан нэхий өлгийд тайван нойрсож байжээ. Дэнзэн гуайн ач хүүг хараад үүнийг бодож өмнө эрт бичсэнээ эгүүлэн санахын учир энэ.

Байгалийн зөн совин нь хүмүүнээс олон хувь илүү адуу мал, тэмээ элдэв ааш авир гарган, эздээ гай гамшгаас аварсан олон тохиолдлыг энэ гамшигт өртөж явсан хуучцуул ярьдгийг тэр үед тэмдэглэн авч байсансан. Миний Туркмен анд зохиолч Ораз Ягмур нэгэнтээ;

Туркмен адуу их зөнч шүү. Үүнийг л газар хөдлөлтийн шинжлэх ухаан судалж урьдчилсан зөнг мэддэг болох ёстой. 1948 онд Ашгабатад хүчтэй газар хөдөлсөн гэдэг. Үрэгдэгсдийн тоо зуун мянгаас ч хол давсан. Тэр үед адуу малтайгаа байсан хүмүүс тэднийхээ ааш авирыг ажиглан, аль эрт аюулгүй бүсэд очицгоосон байдаг юм гэж ярьсан нь ч санагдана.

ДЭЛХИЙН ЗУЛАЙ ЖОМОЛУНГМА “ИНЭЭМСЭГЛЭХЭЭ” БОЛИВ

Цаст Гималайн уулсын тэргүүн оргил Жомолунгма /8848 м/ нь Балба улсын нутаг болно. Дэлхий нийтээрээ Эверест хэмээн нэрлэдэг энэхүү оргилыг монголчууд мөн л Жомолунгма гэж нэрлэсээр ирсэн. 1953 онд Гималайн ноён оргил Эверестэд авирсан Дэнзэн Норгойгоор монголчууд бахархдаг. Дэнзэн Норгой бол Балбын шерпа үндэстэн, бурхны шашинтан. Эверестэд гараад бууж ирснийхээ дараа өөрийгөө монгол гарал үүсэлтэй гэдгээ дэлхийд зарлаж байжээ.

Шерпачууд уулархаг нутгийн хүмүүс болохоор Гималайд авирдаг хүмүүсийн ачаа барааг үүрч оргилд гарахад нь тусалдаг улс. Монгол дээл өмсөж, Цагаан сараа өргөн тэмдэглэдэг тухай доктор О.Нямдаваа номдоо дурджээ. Их хүн, ардын жүжигчин Д.Чимэд-Осор багш маань, чи монгол хүний нэрийг дэлхийд мандуулж явдаг хүмүүсийг мэдэж яв. Гималайн их уулсын ноён оргил Жомолунгма буюу Эверестэд хөл тавьсан анхны монгол хүн бол Монгол угсааны балба үндэстэн Дэнзэн Норгой юм шүү. Энэ хүний нэр Монголын нэртэй цуг ямагт өргөгдөн явах учиртай гэж ярьдаг байж билээ.

2014 оны их цасан нуралганы дараа хөтөч нар Эверестэд авирахыг зогсоохыг албан ёсоор шаардаж байсан ч уулын спортынхны хувьд үл тоох зүйл мэт өнгөрчээ.

Газар хөдлөлтийн дараахан уулын спортынхноос мэдэгдэхдээ, төв отог цасан нурлаганд дарагдан даваа гаригийн байдлаар 20 уулчин нас барлаа. Бямба, ням гаригийн хоёр их хэмжээний цасан нурлага, хүчтэй газар хөдлөлтөөс болж төв отгийн майхнууд, уулчдын олс, шат зэрэг нь шуурганд алга болжээ. Аялал жуулчлалын албанаас мэдэгдэхдээ, 20 хүн ууланд нас барж, 60-аас илүү хүн гэмтэж бэртсэн мэдээ ирэв гэжээ. “Seven Summit Treks”-ын захирал Мингма Шерпа, яг одоо экспедицүүд агаарт л байна. Бид юуг ч таамаглаж чадахгүй байна гэжээ. Бараг бүх уулчид хөтөч болон туслах /уулчдын олс, шатыг засч янзлан өгч, Эверестийн оргилын чигийг заадаг хүмүүс/ -ууд доошлон бууцгааж байна. Зарим багийнхан хэдийнэ буцаж ирсэн, тэдний майхан отог бүрэн устан үгүй болжээ.

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Бямба гаригийн үдэд Эверест уулын төв байрны дээр байрлах 1, 2 дугаар отог хоорондох бүсүүдэд үхлийн цасан нурангаар шуурах үед 10 хүн нас барж, олон хүн айдаст автжээ. Тэд 5 дугаар сарын дундуур дэлхийн хамгийн өндөр оргилд авирах оролдлого хийхээр байрлаж байжээ. Аялал жуулчлалын яамны эх сурвалж мэдээлэхдээ, Дотоод хэргийн яам аврах багийг бусад муж дахь газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүс рүү дайчилсан учир Эверест дэх бүс рүү нисдэг тэрэг, аврагчдыг нэн даруй илгээх боломжгүй гэжээ. 2014 оны 4 дүгээр сарын 18-нд төв отгийн дээрх бүсэд цасан нуранги шуурахад 16 хөтөч нас барж, өнгөрсөн жилийн экспедицийг цуцалж байжээ. Гэсэн ч Засгийн газраас энэ хавар 370-аас илүү хүнд зөвшөөрөл олгосон байна. Азаар Эверестийг зорьсон Монголын хоёр уулчин энэхүү сүйрэлд өртсөнгүй буцжээ.

Нэр төр, алдар гавьяа руу тэмүүлэх нь Эверест рүү зүтгэхээс ч өндөр учир дэлхийн олон олон аавын хөвгүүд зориг үл мохон, сүнс ч төөрөм цасан цагаан үхлийн зүг авирсаар. Хэрвээ жирийн хүмүүс тийш зүглэвэл цаст оргилуудыг тойрсон уулчдын хэчнээн олон тэнэмэл сүнс биднийг тойрон эргэлдэх бол. Тэд бидэнд юу гэж хэлэхийг хэн мэднэ. Дэлхийн зулай дээрээ гаргах хүнээ л гаргахаас, хэн хүнийг яахин таалах билээ. Агуу их Бурхан Халдун ч мөнөөх хүлээж авах хүнээ л хүлээн авдгийг монголчууд мэднэ шүү дээ.

“ЕРТӨНЦИЙН ТООС” БУЖИГНАСААР

Катмандугийн тэнгэрт өдөржин шөнөжин авран хамгаалахын нисдэг тэрэг ийш тийш сүлжилдэн тачигнан ниснэ. Хувцастайгаа зүүрмэглэн аядах үед хүмүүс хашгиралдан саравч маань шажигнаад явчихна. Чичиргээ ирэхийг хүмүүс андахаа больж. Гадаа бөөгнөрсөн хүмүүс, айдсаа жаахан дараад хэсэг хугацааны хойно дахин хувцастайгаа хажуулна. Энэ үе цагт Катманду даяар бүх хүмүүс гадаа гудамжинд амьдарч байлаа. Тэдэнд балга уснаас эхлээд идэх хоол, нөмрөх дулаан зүйл хэрэгтэй. Хамгийн түрүүнд хөрш Хятад, Энэтхэг хоёр тусалж эхлэв. Аврагчдаа, хоол хүнс, эм тариа ирүүлж байлаа. Мөн өөрсдийн онгоцоороо иргэдээ татаж байна. Катмандугийн бүх байшингийн суурь хагарсан гэж тэд ярина. Энэтхэг, Хятадад ч байшингууд эвдрэл цууралд өртжээ.

Шөнийн 03 цагийн үест Катманду жаахан анирт дарагдан, хагасхан дугхийж байх шиг.

Бодол санаанд газар хөдлөлтийн гамшигт гаслан уйлаан эргэлдэнэ. Монголчууд бид ийм газар хөдлөлт, их сүйрэл гамшгийг үзээгүй гэж үү. Үзсэн, үзэх үзэхдээ хэд хэд үзсэн ч бурхан тэнгэрийн авралаар Монголын их уулс тэр зовлонг дангаараа үүрч гарчээ. Хүн амьтан үрэгдсэн нь цөөн. 1903, 1905, 1957 оны их газар хөдлөлтүүдийг монголчууд аль хэдийнээ мартчихсан Улаанбаатартаа батгана мэт шаваад, сэндвичин байшинд жарган сууцгаана.

Аль тэртээ наяад оны эхэн үед Монголын радиод хамт ажиллаж байсан ахмад сэтгүүлч Б.Шаравнямбуу ах Улаангомын газар хөдлөлтийн тухай сэтгэл зүссэн хууч ярьдаг байсан нь санагдаад ирэв.

Улаангомын газар хөдлөлт гэдэг нь 1905 оны 7 дугаар сарын 9-нд Хан Хөхий, Булнайн нуруунд газар хөдөлснийг хэлж байгаа юм. Тэр цагийн Улаангомын хийдийн яг дэргэдэхнүүр хагарал явсан аж. Улаангомын хийдэд эрдэм номдоо их шамдангуй сайн лам болох төлөвтэй нэгэн хүү байж. Түүний хувь заяаг багш нь нэгэнтээ үзээд, тун гайхан, хачин юм, ийм сайн хүүгийн заяа нь төөрчихсөн байх юм. Удахгүй ертөнцийн тоосонд дарагдан үгүй болох юм байна гэж төлөгт нь буулаа. Удахгүй, тэгээд ертөнцийн тоос энэ юу гэсэн үг вэ? гэж зиндаа лам нартайгаа ярилцаад, хүүгийн заяаг тайлахдаа ертөнцийн тоосны утгыг ухаж, удахгүй манай нутагт байгаль дэлхийн их гамшиг болж магадгүй юм байна гэцгээжээ.

Энэ явдлаас хойш нэгэн сарын дотор мөнөөх гамшигт их газар хөдлөлт болж, газар дэлхий нүжигнэн цууран хагарч эхэлжээ. Яг энэ үед мөнөөх төөргөө үзүүлсэн арван хэдтэй лам хүү таван настай дүүгээ хөтлөн малд явж байжээ. Хоёр хүүхдийн яг урдуур газар хагарч эхлэх үед дүүгээ хөтөлсөн ламбанди харайгаад гарах үед таван настай дүү нь цаад ирмэгт нь үлдээд ах нь гүн их ангал руу орхимжоо хийсгэн үгүй болжээ. Тэр их ангалд олон мал адгуус ч унаж. Нөгөө газрын хагарал болсон газарт гэр орныхон нь ирж, өчнөөн урт аргамж залган амьд мэнд байж магадгүй гэж авран авахыг оролдсон гэдэг. Тэр их ёроолгүй ангалын ёроолоос олон хоног үхэр мал мөөрөлдөн, хонь ямаа майлалдан шуугиж зүрх зүсэж билээ гэж хуучцуул дамжуулан ярьсаар өнөөдөртэй золгожээ. Ертөнцийн тоос гэдэг нь замаар давхин яваа морьтой хүний юм уу, машины тоос хараахан бишийг өгүүлэх юун.

Өнөө эртний их өв соёлтой Балба улсыг дэлхий даяараа хөдлөн байж “ертөнцийн тоосон” дундаас нь авран гаргах үлджээ.

Бурхан Халдуны урианхан, Дэлгэржавын Жүмпэрэлийн САРУУЛБУЯН

Катманду-Улаанбаатар

2015.04.25-05.04

Categories
гадаад мэдээ

Польшид Ерөнхийлөгчийн сонгууль боллоо

Польшид Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Санал хураас хэсгүүд 8.00 цагт нээгдэж 22.00 цаг хүртэл ажиллах юм. Энэ удаагийн төрийн тэргүүний сонгуульд 11 хүн нэр дэвшжээ. Өдгөө Ерөнхийлөгчийн албыг хашиж буй Б.Коморовский хоёр дахь удаагаа өрсөлдөж байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд тус улсын 30 сая иргэн саналаа өгөх бөгөөд орон даяар 27 мянган санал хураах хэсэг ажиллаж байгаа тухай мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Таны амралтын өдрийн зоог Мексик маягийн Фажитай стейк

“Улаанбаатар” их дэлгүүрийн баруун талд“Rock sugar” грилл, ресторан, бар байдаг. Тохилог цэвэрхэн энэ газрын хоол нь үнэхээр амттай юм билээ. “Rock sugar”-ын шинэхэн тогооч Б.Дагвасүрэн “Фажита стейк” хэмээх Мексикийн үндэсний хоол бэлтгэж үзүүлсэн юм. Мексиктээ бол энэ нь манайхны бууз, хуушуур шиг өргөн хэрэглэдэг хоол гэнэ. Залуу тогооч Б.ДагвасүрэнМонгол туургатны аварга тогооч шалгаруулах “Ulaanbaatar cup -2014” наадамд мөнгөн медаль хүртжээ.

Фажита стейкнэг хүний порцоор бэлтгэхэд үхрийн нурууны мах 350-360 гр шаардлагатай гэнэ. Ер нь эднийх ахиу орцтой хоолнууд бэлтгэдэг юм билээ. Үхрийн махаа хальснаас нь салгаж, давтсан байх учиртай. Тосгүй жигнэсэн нимгэн гамбир Мексик хоолонд ч ихээхэн үүрэгтэй юм байна. Гамбир бэлтгэхийн тулд бүхэл үрийн гурилыг нэгдүгээр гурилтай хольж, бага зэргийн давстай бүлээн усаар зуураад, нимгэн элдэж, тосгүй хайруулын тавганд хайрдаг. Гамбир хайрахшат дамжлагыг алгасч бас болно. Меркури зах руу гүйж ороод “Asian shop”-оос нь “Фажита”-гийн гамбир гээд л авчихна. Фажитагийн хачирт бага зэрэг яншуй, амтат чинжүү,халуун чинжүү, помидортус бүр нэг ширхэгорно. Хачирт орох ногоонуудаа буузны мах шиг жижиглээд хэрчих юм байна.Хачрын ногоогоо оливын тос, шинэхэн нимбэг, нунтаг хар перец, давс, элсэн чихрээр амтална. Түүнчлэн “Tabasco” хэмээххалуун чинжүүнээс гаргаж авсанмексик соусаар амталж харагдана лээ.Харин салатны навчаа гоймон хэлбэртэй хэрчих учиртай. Бас шинэхэнцөцгийндөөфажитагаа дүрж идэхэд амттай.

Давтаж хавтгай хэлбэрт оруулсан махаахоёр хуруу орчим зузаантай урт гонзгойхэрчинэ. Махаа хайруулын тавганд шарахдаа оливын тос хэрэглэнэ. Бага зэргийн маслод шарсан ч амттай болдог гэнэ.Махаа шарахдаа улаан шүүс гарахгүй болвол болсон гэж үздэг. Гэхдээ зарим хүн шүүрхий идэх дуртай учраас хэнд зориулж хийж байгаагаасаа шалтгаалан махаа болгоно. Шарсан махаагамбиртаа ороогоод, хачраар амтлан цөцгийнд дүрж идэх учиртай. Махаа амтлахдаадавс, перец, “Cayenne pepper” хэмээххалуун ногоотой амтлагч бага зэрэгхэрэглэж байна лээ. “Халуун ногоотой хачир махыг хурдан шингээх зориулалттай” гэж тогооч тайлбарлав. Хоолоо таваглах цаг боллоо. Туслах тогооч Г.Оюун-Өлзийгамбираа дөрөв хуваагаад тавган дээрээ хуйлаад хуйлаад донжтойхон эгнүүлж тавилаа. Түүн дээрээ гоймон шиг нарийхан хэрчсэн салатны навчаа урлагтайхан асгав. Шарсан мах, хачир амттайхан харагдаж байгаа биз.

Чихэрлэг халуун ногоотой гахайн махтай зууш

Гахайн хүзүүний 5-6 ширхэг нимгэн хэрчсэн алаг махыг грилл дээр эсвэл хайруулын тавгандч шарж болно. Мах нимгэн учраас хурдан болно. Нэг хуруу сармис, багахан цагаан гаа, халуун чинжүү, соёоны соус, бор сахар, алимны цуу, кетчупоролцуулсан соусаар зуушны махаа амталсан. Соусаа бэлэн болсон гахайн махан дээрээ хийгээд хэсэг буцалгах юм байна.Хачирт нь амтат чинжүү, ягаан байцаа, лууван, салат навч, редиск бууцай багтлаа. Тэднийгээ угааж цэвэрлээд чанаж болголгүй, маш нарийхан хэрчээд тавагласан. Хачирт орсон ногоогоо оливын тос, элсэн чихэр, 0,5 хувийнуксус оролцсон соусаар амтлаад, таваглахдаа гүнжидийн үр чимэглэлийн зориулалтаар цацав.

Бэлтгэсэн Б.ЭГШИГЛЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
гадаад мэдээ

Бан Ги Мун В.Путинтэй уулзав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Москва хотноо Ялалтын баярын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон билээ. Тэрээр Орост байхдаа тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж Украины хямралын асуудлыг хэлэлцсэн байна. НҮБ-аас мэдээлсэнээр тэд Украины асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцжээ. Минскийн гэрээг хэрэгжүүлэх нь хямралаас гарах хамгийн зөв арга гэдэг дээр Бан Ги Мун, В.Путин нар санал нийллээ хэмээн НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдэгдэв. Түүнээс гадна Сирийн улс төрийн байдал, энхийг сахиулах ажиллагаанд ОХУ-ыг оролцуулах мн дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн талаар ярилцсан байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Архангайд цас орж, 20-иод тээврийн хэрэгсэл цасанд боогджээ

Архангай аймагт их хэмжээний цас орж зарим зам даваа хаагдаад байлаа.Өчигдөр өглөө 8 цаг орчмын байдлаар Цагаан давааны зам хаагдаж, 20-иод тээврийн хэрэгсэл цасанд боогдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас тээврийн хэрэгслүүдийг цаснаас гаргахаар Газ-66 маркийн хоёр тээврийн хэрэгслийг явуулсан боловч өгсөж чадалгүй буцсан тухай мэдээлсэн.

Aрхангай аймагт сүүлийн хоёр өдөр дараалан нойтон цас орсны улмаас нэлээд зузаан цасан бүрхүүл тогтож, хальтиргаа гулгаа их үүсч, зам даваа боогдсон. Үүнтэй холбоотой Цагаан давааны хөдөлгөөнийг өчигдөр өглөөний 9.00 цагаас хаагаад байсан ч өнөө өглөө 9.00 цагт замыг нээсэн байна.

Өнгөрсөн хоногт Архангай аймгийн бүх сумдын нутгаар 0,6-21,3 мм цас, нойтон цас орж, салхи секундэд 7-12 метр хүрч цасан шуурга шуурчээ. Өнөөдөр өглөөний байдлаар нийт нутгаар 1-18 см цасан бүрхэц тогтсон байна. Харин өчигдөр үдээс хойш 16-17 цагийн үед цас орох нь зогсчээ.