Categories
мэдээ нийгэм

Хүний цогцос хилээр гаргахыг завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу хүний цогцос гаргахыг завдсан үйлдэл өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Тодруулбал, жонш нүүрс ачихаар явж байгаа гэх том оврын автомашинд чемоданд хийсэн, муудаж, өтсөн цогцос байсан гэнэ.

Хил гаалийнхан энэхүү үйлдлийг илрүүлж цогцсыг хэн болохыг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн өгч, хэн ямар зорилгоор цогцсыг БНХАУ руу гаргах гэж байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашины татвараа амжиж төлөөрэй

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөр хураалт нөгөөдөр буюу энэ сарын 31-нд дуусна. Ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө амжиж татвараа төлөөгүй жолоочдыг торгож, хөдөлгөөнд оролцуулахгүй байх тул амжиж татвараа төлбөрөө төлөхийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Татвараа төлж амжаагүй байгаа жолоочдод мэдээлэл хүргэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

ТАТВАРАА ХЭРХЭН ТӨЛӨХ ВЭ?

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд зааснаар жолооч нь дээрх албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй юм. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг юм байна.

Мөн энэ жилээс эхлэн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн нэгдүгээр сард гарсан шийдвэрээр хуулийг хэрэгжүүлэх, иргэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор шинэ журам гаргажээ. Тодруулбал автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч татвараа төлөх шинэчилсэн журмыг баталсан юм.

Үүнд, жолооч таны автомашины улсын дугаар

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл жолооч таны автомашины улсын дугаар 5,0 тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө гэсэн үг юм. Энэ жилийн авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

АВТОМАШИНЫ АЛБАН ТАТВАР, ОНОШЛОГОО ХОЁР ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?

Жолооч нар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автомашины оношлогоо хоёрын ялгааг сайн мэддэггүй. Машинаа заавал оношлуулж дараа нь татвараа төлөх ёстой гэж ташаа ойлгодгоос татвар хураалтын хугацаа дуусах үеэр авто оношилгооны газруудад хонон өнжин дугаарлах нь олонтаа. Үнэндээ автомашины оношилгоо нь улирал, сар харгалзахгүйгээр жилдээ ганц удаа оношлуулж хөдөлгөөнд оролцох эрх авахыг хэлж байгаа юм. Автомашины оношлогоо гэдэг нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг шалгаж, нэг жилийн турш автозамын хөдөлгөөнд оролцох эрх олгохыг хэлдэг аж. Нийслэлд Баянзүрх дүүргийн товчооны дэргэд, Гурвалжингийн гүүрний цаана байрлах “Хөсөг трейд”, Хуучнаар Ачаа тээврийн газрын дэргэдэх “Сонгинохайрхан” зэрэг гурван цэгт автомашиныг оношилдог байна.


Хэдэн төгрөг төлөх вэ?

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

Авто тээвэрийн болон өөрөө явагч
хэрэгсэлийн төрөл

Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

2 500

2

3 дугуйтай мотоцикл

4 000

3

Суудлын авто машин:

а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33

4

Микробус /15 хүртэл суудалтай/

50 000

5

Автобус

62 400

6

Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай

30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18 000

9

Бага оврын трактор

8 000

10

Чиргүүл / даацын 1 тонн тутамд /

8 000

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах Төлбөр
( төгрөгөөр )

СО2 хийн
Ялгарал(г/км)

СО2 (%)

Хөдөлгүүрийн багтаамж(см3)

А

121-180

5.5-8.0

1500 хїртэл

1800

Б

181-250

8.1-10.5

1501-2500

2100

В

251-350

10.6-12.0

2501-3500

3500

Г

351-500

12.1-13.5

3501-4500

5000

Д

501-750

13.6-14.5

4501-5500

7500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9500

Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ

/төгрөгөөр/

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ

1

Суудлын

Такси

30000

2

Бусад /2000 см3 хүртэл/

20000

3

2001-3000

30000

4

3001 дээш

40000

5

Ачааны

1 тн хүртэл

40000

6

1-2 тн

45000

7

2-3 тн

50000

8

3-5 тн

55000

9

5-8 тн

60000

10

8-10 тн

65000

11

10 тн-с дээш

70000

12

Автобус

15 хүртэл

40000

13

15-аас дээш

60000

14

Цистерн

50000

15

Тусгай

40000

16

Чиргүүл

30000

17

Механизм

Тээвэр үйлчилгээний

60000

18

Технологийн

60000

19

Бага оврын

30000

20

Мотоцикл, мопед

2 дугуйт

10000

21

3 дугуйт

10000

НИЙТ ДҮН

Татвараа хаана төлөх вэ?

Д/д

Дүүргүүд

Байршил

Хугацаа

Цагийн хуваарь

1

Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар

Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

2

БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-20.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

3

БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

4

СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-20.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

5

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс

СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

6

Хан-Уул дүүргийн татварын хэлтэс

ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд

Татварын хэлтсийн байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

7

Баянгол дүүргийн татварын хэлтэс

БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

8

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

9

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс

СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн

ард Татварын хэлтсийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

10

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим”

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

11

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

12

Налайх дүүргийн татварын хэлтэс

Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

13

Багануур дүүргийн татварын хэлтэс

Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

14

Багахангай дүүргийн татварын хэлтэс

Багахангай дүүргийн Засаг даргын

Тамгын газрын байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

15

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

БЗД-ийн 6-р хороо “Дүнжингарав” худалдааны газар

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 09.00-18.00

Амралтын өдрүүдэд 09.30-17.30

16

Баянгол дүүргийн татварын хэлтэс

Баянгол дүүрэг 20-р хороо “Монгол Хьюндай авто мотив” ХХК байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 10.00-16
.00

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар юу хэлэлцэх вэ?

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1.Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

2.Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

3.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

-Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.НЯМДОРЖ танилцуулна.

4.“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ танилцуулна;

-Эдийн засгийн хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

5.“Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Эдийн засгийн хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

6.Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.

7.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.ОТГОНБАЯР танилцуулна.

8.Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

9.Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

10.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

Ё.Отгонбаяр сэйро А.Өнөболдод баяр хүргэлээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эх орондоо ирээд байгаа Японы мэргэжлийн сүмо бөхийн сэйро А.Өнөболдыг хүлээн авч уулзлаа. Сэйро А.Өнөболд тавдугаар сарын Нацу башёд амжилттай барилдаж, долдугаар сараас эхлэн дээд зиндаанд дэвшин барилдахаар болсон юм. Тэрээр макүүчи зиндаанд дэвшин барилдах монголын 23 дахь сүмоч болж байгаа ажээ.

Эх орныхоо нэрийг хилийн чанадад өндөрт өргөж, амжилтаа ахиулж байгаа сэйро А.Өнөболдод Ё.Отгонбаяр гишүүн баяр хүргэж, их аварга болохыг ерөөлөө. Сэйро А.Өнөболд Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат юм байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд газраа барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулна

gazar

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

-ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ НЬ ҮР ӨГӨӨЖТЭЙ-

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж ихээр ашиглах болсон өнөө үед хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгэж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага бий. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломж олгох шаардлагатай хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа. Мөн энэхүү хуулиар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал үүрэгтэй гэж онцолсон юм. Чуулганаар уг хуулийн төслийн зүйл заалтуудыг сайжруулах шаардлагатайг гишүүд хэлж байлаа. Тухайлбал “Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэдгийг Иргэний хуульд заасан шүүхийн оролцоо, нотариатын оролцоог баталгаажуулах гэдгээр баталж чадна. Иргэдэд сонголтыг олгосон. Энэ хууль гарахгүй бол газраа эргэлтэд оруулж чадахгүй. Байр сууц гэдэг гэрээний хариуцлага, өөрийн эрсдлээ хүлээх хариуцлага юм” хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлсэн юм.


-ГАДНЫ ИРГЭНД ГАЗАР ХУДАЛДАХ ТУХАЙ ХУУЛИАР ОГТ ЯРИГДААГҮЙ-

Газар өмчлөх эрх зөвхөн Монгол Улсын иргэнд бий. Иргэн бүрийн газрын үнэлгээ өөр өөр юм. Тиймээс үүнийг харгалзан иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөтэй нь барьцаалдахдаа үнэлгээг нь тогтоох боломжийг мөн анхаарахыг чуулганы хуралдаанаар сануулж байв. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд “Гадаадын иргэнд газар худалдах тухай энэ хуулиар огт яригдахгүй. 1992 оны Үндсэн хуулиар газар өмчлөх 2002 оноос хойш хоорондоо худалдаж болдог болсон. Өмчлөх эрхийг нь өгчихөөд мөнгө болгоё гэхээр нь хясаад байж болохгүй. Хувь хүний хариуцлагын асуудал. Одоогийнхоороо байвал юу ч өөрчлөгдөхгүй” хэмээн онцолсон юм. Нөгөөтэйгүүр уг хууль хэрэгжих үед хүүхдийн өмчлөлийн газрыг захиран зарцуулах болон өв залгамжлалын асуудлыг хэрхэн зохицуулах тухай асуудал ч хөндөгдсөн билээ. Учир нь хүүхдийн өмчлөлд байгаа газар цаг хугацаа өнгөрөх тусам үнэд орох учир нэг хуульд оруулах шаардлагагүй хэмээн гишүүдийн зүгээс санал гаргасан. Юутай ч иргэдийн зүгээс газраа барьцаалж, эдийн засгийн эргэлтэд оруулах нэг боломж нээгдэх бөгөөд эрх зүйн зохицуулалтыг нь сайжруулах шаардлага бий юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Дотуур байр хэмээх боловсон шорон хүүхдийг ямар хүн болгосоор байна вэ” нийтлэлийг уншаарай

Уншигч, захиалагчдынхаа тоогоор тэргүүлдэг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар танд хүрч байна. Өнөөдрийн сонин 20 нүүрээр хэвлэгдлээ.

Өдрийн сурвалжлагаар нийслэлийн тэргүүний 69 дүгээр цэцэрлэгийг онцолж байна. Тус цэцэрлэгийн багачууд эмч, үсчин, гоо сайханч, гэрийн эзэгтэй нарын дүрд хувирч тоглодог ажээ. Хүүхдийн баяр баясгалан, инээд хөөр, аз жаргал бялхсан өргөөнөөс энэхүү сурвалжлагаа бэлтгэлээ.

Улс төрийн нүүрт УИХ-ын гишүүн М.Сономпилийн ярилцлага нийтлэгдлээ. Мөн УИХ-ын чуулганы талаарх мэдээлэл, улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг тусгасан байна.

Нийтлэлийнхээ сэдвээр нийгэмд жин дардаг “Өдрийн сонин”-ы Баримт үзэл бодол хэмээх III нүүрт “Дотуур байр хэмээх боловсон шорон хүүхдийг ямар хүн болгосоор байна вэ” нийтлэл хэвлэгдсэн байгаа. Дунд сургуулийн дотуур хэзээнээсээ хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж ирсэн шүүмжлэлтэй асуудлыг манай нийтлэлч Э.Энэрэл хурцаар хөндсөн байна.

Цаг үе нүүрт нийгэмд өрнөсөн үйл явдлуудын мэдээллийг багтаалаа. Тухайлбал, автобус компанийнхны ажил хаялт үргэлжилж байгааг, нийслэлд хоёр гүүрэн гарц барихаар төлөвлөсөн, Баянзүрх дүүргээс “Архины хамааралтай болон тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх” аян өрнүүлж буй зэрэг олон мэдээ,мэдээлэл тусгагдлаа.

Баримт, үйл явдал нүүрт хар тамхины талаарх хор хөнөөл болоод мансууруулах бодист донтсон хүмүүст шүүхээс ямар ял шийтгэл оногдуулав зэрэг сүүлийн үеийн мэдээллийг баримт нотолгоотойгоор танд хүргэж байна.

Дэлхийн мэдээ нүүрт Олон улсын хөлбөмбөгийн зарим гишүүнийг саатуулсан тухай, Энэтхэгт хэт халсанаас 1100 хүн амиа алдсан зэрэг дэлхий дахины анхаарлын төвд орсон мэдээллүүд багтжээ.

Наадам айсуй нүүрт Үндэсний баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертын Ерөнхий найруулагчийн ярилцлага орсон байгаа. Өнөө жилийн наадмыг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Ерөнхий зураач, найруулач Д.Ганбаатар найруулах бөгөөд наадамчдад ямар шинэ соргог зүйл бэлдэж байгаагаа сонирхуулжээ.

Хүмүүс нүүрээс Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн ярилцлагыг уншаарай. Тэрбээр туулж ирсэн ялгуусан амьдралынхаа талаар энгүүн сайхан яриа өрнүүлжээ.

Уул уурхай нүүрт Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институцийн ерөнхийлөгч Д.Дамба Таван толгойн асуудлаар хэрхэн юу гэж ярьсныг тольдоорой.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы “Хүмүүс” буланд Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж уригдлаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн ярилцлага “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаарт хэвлэгдлээ. Сонины брэнд “Хүмүүс” нүүрээс түүний ярилцлагыг тольдоорой. Тэрбээр туулж ирсэн ялгуусан амьдралаа хуучилжээ. Тухайлбал, хаана төрсөн, эхээс хэдүүлээ, хашиж байсан алба, эхнэр хүүхэд, залуу насны нандин дурсамж, амьдралын мөн чанарын талаар энгүүн сайхан яриа өрнүүлсэн байгаа. Сонирхуулахад, манай сэтгүүлчийн асуултад хүндэт зочин Ш.Гунгаадорж гуай өглөө бүр уншдаг хэдэн тарнитай тухайгаа хариулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин: Цагдаагийн албыг өөрчилж байгаа эцсийн зорилгыг хэлэх үү. Цагдаагийн даргаа өөрчлөх гэж байгаа нь тодорхой

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн хуулийн төслийг ийнхүү жилийн дараа дахин өөрчлөхөөр оруулж ирээд байгаа юм.

1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр УИХ-аас баталсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тусгаснаар уг албан хаагчийн эрх үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг анхлан бүрдүүлж өгчээ.Гэхдээ нийгмийн хөгжилтэй уялдан цагдаад итгэж, хүндэтгэлтэй хандаж ирсэн нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдсөн, цагдаагийн алба хаагчийн нийгмийн болон бусад баталгаа бэхжээгүй, цагдаагийн алба мэргэшлийн болж хөгжиж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзэж байна. Хуулийн төсөлд алба хаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, нийгмийн баталгааг олон улсын хэм хэмжээ, бусад улсын туршлагыг судалж, Монгол орны онцлог, эрх зүйн системд нийцүүлэн, алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан бүлэг, цагдаагийн тангарагийг өөрчлөн томъёолжээ. Мөн цагдаагийн цолыг “албан тушаалын цол” байсныг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан олгодог болгохоор тусгасан байна. Хуульд орж байгаа нэг чухал өөрчлөлт нь галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг зохицуулсан бүлгийг шинээр нэмж, цагдаагийн төв байгууллагын бүтцийн нэгж, түүний хэрэгжүүлэх чиг үүргийг тухайлан заасныг ерөнхийлөн зохицуулах хэлбэрээр өөрчилсөн байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Аймгаасаа баян аймгийн Засаг дарга нартай яаж тэмцдэг юм бэ. Энийг засах чиглэлд тодорхой өөрчлөлт оруулах заалт орсон уу. Хоёрт, томилгооны асуудлыг бид олон жил ярьлаа. Цол хуучин хэлбэрлүүгээ орох гэж байгаа гэсэн үнэн үү. Улсын төсөвт 3.4 тэрбум төгрөг нэмэгдэнэ гэдэг үнэн үү. Цагдаагийн байгууллага жил бүр иргэдэд ажлаа хэзээ тайлагнадаг болох вэ?

Д.Дорлигжав: Томилгооны асуулт нийтлэг асуулт байна. албан тушаалын цол гэдэг хатуу байдлаар хандах биш ажилласан жил, туршлагыг харгалзахаар болсон. Цагдаагийн төсөв 101 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй. Хууль батлагдснаар 3 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Энэ мөнгө бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны зардалд зарцуулагдах тооцоо байгаа. Хууль сахиулагчдын эрхзүйн байдлын стандарт гэж яриад байгаа юм. Гэхдээ энэ хүмүүс өөр өөр ажил үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс үүнийг тус тусынх нь хуульд нийгмийн асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзсэн.

ЦЕГ-ын дарга Р.Чингис: Эрүүгийн цагдаагийн газарт тодорхой нэгжүүд бий. Харьяалал нь УЕПГ-т байгаа. Харьяалал нь ямар байхыг прокурор шийдэж байна. Цагдаа иргэншинэ гэдгийг нэг талруу оруулж болохгүй. Хагас цэрэгжсэн зохион байгуулалттай байдаг. Цагдаа ажлаа тайлагнаж байгаа. Надад аймаг дүүргийн бүх цагдаагийн дарга нар иргэний зөвлөлд ажлаа тайлагнаж энэ мэдээлэл ЦЕГ-т нэгтгэгдэж ирдэг.

Д.Дорлигжав: Цагдаагаар хүн дарамтлуулна гэдэг хууль бус үйл ажиллагаа. Иргэд эрхээ мэддэг бол гомдол гаргаад хариуцлага тооцуулах ёстой.

Н.Энхболд: Цагдаагийн нэр бариад хүн айлгаад явж байна гэдэг аль талаас нь бодсон ч байж болохгүй зүйл. Цагдаагийн нэр бариад хүн дарамтлаад явж байгаа хүнийг цагдаагаас шууд халж байх заалт оруулж болох уу. Ийм бодитой үйл явдал болсныг миний ойр дотны хүн надад ярьсан болохоор сайн мэдэж байна.

З.Энхболд: Хаанахын хэн гэгч цагдаа тэгж байгааг нэр устай нь хэлэхгүй бол цагдаагийн хувцас хуурамчаар өмсөөд хүн дарамтлаад явж байгаа нөхдүүд байдаг. Хэрэв тийм хэрэг гарсан бол Н.Энхболд гишүүн тэр цагдаагийн талаар нэр устай нь Р.Чингис даргад хэлэх хэрэгтэй. Битгий гэмт хэрэг нуугаад бай, гишүүд. Ийм хүнийг яадаг юм бэ, Чингис дарга хариулна уу.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис: Бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлж ажиллана. Цагдаагийн нэр бариад хүн дарамталсан хүнийг цагдаагийн зөвлөлөөр оруулж хэлэлцээд ажлаас нь халдаг дүрэм үйлчилж байгаа.

С.Дэмбэрэл: ШШГЕГ-ын ажилтнуудтай ярьж байхад цалин нь ичмээр бага юм билээ. Цагдаагийн ажилтнууд бусдаас хараат бус амьдарч чадахаар цалинг нь тогтоосон уу. Ноднин нэг хурандаа ярьж байсан, цагдаагийн байгууллага техник, хэрэгсэл муутай гэж. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ? Эцэст нь Отгонбаяр гишүүн хөндсөн. Цагдаагийн байгууллагын дотоод хяналтын асуудлыг яаж тусгасан юм бэ. Хүний эрхийг зөрчсөн асуудал гаргалаа гэхэд гадаад хяналтаас гадна дотроосоо хяналт тавих боломж байна уу.

Д.Дорлигжав: Цагдаагийн ажилтнуудын цалинг хуульчилж өгөхөд хүнд. Цалин нэмэх нь битгий хэл хэвийн үйл ажиллагаа явуулах зардал Сангийн яамнаас хүсээд өгөхгүй байна. Мөнгө байхгүй бол хууль батлаад хэрэггүй биз. Сангийн яам сүүлийн үед мөнгө, хөрөнгөтэй холбоотой асуудалд хойрго хандаж байгаа. Цагдаа дотроо Аюулгүй байдлын алба гэж байгаа. Дотоодын хяналт тавих механизм бий.

Х.Тэмүүжин: Одоо үйлчилж байгаа цагдаагийн хууль, хоёр жилийн өмнө өргөн барьсан Цагдаагийн эрх зүйн хуулийг одоо хэлэлцэж байгаа хуультай харьцуулан харахад их зөрүү гарна. Иргэндээ тайлагнадаг, иргэндээ үйлчилдэг хуулийг унагааж байна. Тэнгэрт суудалтай хэдэн дарга нар эрх мэдлээ авч байгаа хууль. Цагдаа алдаа дутагдал гаргадаг нь үнэн. Гэхдээ нийт цагдаа тийм биш. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэж нэг үг бий. Дотоод хяналттай холбоотой асуудал бүрхэг болж байна. Хамгийн аюултай нь ганц цагдаа биш өөр бусад төрлийн ажил хийж байгаа албан хаагчид иргэнээ хүндэтгэдэг журам руу оруулах эрх зүйн дэвшил унаж байна. Цагдаа, цагдаа гээд хамаг хариуцлагаа цагдаа дээрээ тохоод суган доогуур нь зөрчил гаргадаг байгууллагууд, хүмүүс нь гараад явчихаар байгаа.

Харамсах гэдэг үгийг олон дахин хэлэлтэй биш. Яахаараа тэнгэрт суудалтай, насан туршдаа эрх мэдэлтэй явна гэж боддог хүмүүс хуулийн байгууллага, хуулийг өөрсдөө зориулж хийдэг юм бэ. Иргэнд зориулсан хуулийг яагаад гоё үгээр халхавч хийж устгадаг юм бэ. Магадгүй өөрөө УИХ-ын хамгаалалтад орно гэж бодож байгаа байх. Яахаараа иргэндээ зориулсан шинэтгэл болгоныг нурааж байдаг юм бэ. Амьдрал дээр болохгүй байгаа асуудал байхад яахаараа дандаа бөгсөө хавчиж, нүд чихээ бөглөж байдаг юм бэ.

Цагдаагийн албыг өөрчилж байгаа эцсийн зорилгыг хэлэх үү. Цагдаагийн даргаа өөрчлөх гэж байгаа нь тодорхой шүү дээ. Хуулиа өөрчлөөд өөрийнхөө хүнтэй ажиллана гээд өөрт нь морь мал шиг зүтгэсэн хүмүүсээ л томилох гэж тэр шүү дээ. Цагдаагийн байгууллагыг шатрын хүү болгох гэж байна. Ерөнхий прокурор байхдаа ч тийм байсан. Хууль зүйн сайд байхдаа ч тийм байна.

А.Бакей: Орон нутгийн цагдаагийн байгууллага энэ хуулийн төслөөр бол Цагдаагийн ерөнхий газрын тэр аймгийн салбар маягтай явах юм шиг байна. Болохгүй юм байхгүй л дээ. Гэхдээ энэ хуульд Засаг даргын Тамгын газар болоод цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа нягт холбоотой байх ёстой. Гэтэл Засаг даргын Тамгын газар, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны зохицуулалтын талаар бараг алга. Амьдрал дээр ямар ч асуудал гарч болно. Гэтэл энэ хуулин дээр ямарваа холбоо уялдаа алга байна.

Ч.Хүрэлбаатар: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. 11 мянган аж ахуйн нэгж хууль хяналтын байгууллагад шалгасан гэж. Ийм дарамтан дор бизнесийнхэн татвар төлөхгүй. Татвар төлөхгүй болохоор улсын орлого бүрдэхгүй. Улсын орлого бүрдэхгүй болохоор цалин тэтгэвэрээ тавьж чадахгүйд хүрдэг. Тийм болохоор хүний эрхийг нэлээд дээдэлсэн хууль батлах ёстой. Цагдаагийн цолны асуудлыг энэ хуульд орж ирсэн хэлбэрээр нь дэмжиж байгаа. Их дээд сургуулийн багш нар олон жил ажиллаж байж цол авдаг. Цагдаагийн байгууллагын цолыг буцаагаад сэргээж байгаа гэдэг агуулгаар нь дэмжиж байгаа. Хүн амын аюулгүй байдлыг хангаж байгаа хүмүүсийн хувьд ажлын хариуцлага гаргахгүй байх тал дээр гэхэд цол нь их чухал байдаг.

Цагдаагийн байгууллагын цолыг өөрчилснийг би ухралт гэж харж байгаа. Цагдаагийн байгууллагын дарга нь Засгийн газраасаа томилогдоод явах нь зөв. Харин тэргүүн дэд, дэд дарга гэж байх ёстой юм уу. Эдийн засаг хүнд байна. Тиймээс агентлагуудын хувьд нэг орлогчтой байх нь зөв.

Д.Хаянхярваа: Хуулийн байгууллагын шинэчлэлтэй холбоотой асуудлыг сүүлийн гурван жил ярилаа. Баахан юм ярьж, ярьж буцаагаад ухарлаа шүү дээ. Яг үнэндээ улс төрийг хууль хяналттай хутгаад байгаагийн нэг илрэл. Жилд нэг аймгийн цагдаагийн даргыг хэд сольж байна шүү дээ. Хүний захиалгаар дарга болсон хүн хуулийг ягштал биелүүлнэ гэж байхгүй. Ядахдаа тэр хүнийг хэн нэгнээс хамааралтай бус ажлуулдаг талаар тусгах нь зөв байх. Цагдаагийн албан хаагч хохирох, хөдөлмөрийн чадваргүй болох гээд мөнгөн дэмжлэгийг оруулж өгсөн байна. Гэхдээ урьдчилж болох эрсдлээс хамгаалж өгөх асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй. Ер нь би энэ хуулийг дэмжиж байгаа юм байна.

З.Баянсэлэнгэ: Яагаад энэ хуулийг дэмжихгүй вэ гэхээр хэд хэдэн асуудлыг нарийн тусгаж чадаагүй байна гэж үзэж байна. Гэрч хохирогчийг хамгаалах үүргийг тусгаж өгөх нь зүйтэй байна. ТЕГ-ын ажилтан буюу, АТГ-ын байцаагчийн цалин 1.5-3 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл хэв журам сахиулж яваа цагдаа 500 мянган төгрөг авч байна. Цагдаагийн албан хаагчийн цалинг бодитойгоор нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Цагдаагийн албан хаагчид шарил, цогцос дээр ажилладаг. Гэтэл тэдэнд тийм хүнд нөхцөлд ажилласны мөнгийг өгөхгүй байна. Цагдаагийн албан хаагчийн дарамтуудыг яах вэ. Манай ангийн хүүхэд прокурорын дарамтаас болж нас барсан гунигтай явдал байгаа. Баянзүрх дүүргийн шүүгчийн машины зогсоол дээр цагдаагийн албан хаагч машинаа тавьснаас болоод ёс зүйн хариуцлага хүлээсэн явдал гарсан.

З.Энхболд: Р.Чингис дарга хариулна уу. Улстөрчидтэй хамаатай хүмүүс ажиллаж байна гэх юм. Өнөөдөржингөө цагдаа улстөрчдийн гар хөл болдог гэсэн ойлголт ард түмэнд гишүүд өглөө шүү дээ. Цагдаа улстөрчдийн гар хөл болдог юм уу, Чингис дарга хэлээрэй. Гишүүд тодорхой нэр устай ярина шүү. Хүрэлбаатар гишүүний хэлснээр хүн хардаад байж болохгүй. Тогтоох хэрэгтэй.

Р.Чингис: Тийм мэдээлэл байвал хэлээрэй. Би өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаа.

З.Энхболд: Яах юм, санал хураах уу. Суудал чинь тэр чигээрээ хоосон байна шүү дээ. Ардчилсан нам маш хариуцлагагүй байна. Ардын нам маш сайн байна. Бие даагчид “0” байна. Иргэний зориг 50 хувьтай байна.

Ингээд маргааш буюу баасан гаригт санал хураахаар шийдвэрлэснээр чуулганы хуралдаан завсарлав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар бонд гаргана

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачааллыг жигдлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртлэх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

Үнэт цаас гаргахад техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгож, Төлбөрийн агент томилох гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ болон үйл явцтай холбогдсон гэрээ, хэлцлийг байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайдад даалгалаа.

Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдсэнээр олон улсын хөрөнгө оруулагчид манай улсыг бага эрсдэлтэй гэж үнэлэх болсон. Олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхолтой болж, Засгийн газар гадаад бонд гаргахад олон улсын зах зээлд тааламжтай нөхцөл бүрдсэн гэж салбарын яам үзэж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Удирдлагын академи руу чиглэсэн замыг хаана

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Удирдлагын академи руу явсан авто замыг энэ сарын 29-30-ны өглөөний 06.00 цаг хүртэл хааж, борооны усны шугам тавих ажил хийнэ.

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Жамъяан гүний гудамж, Блюской төвийн урд замыг 2015 оны 5 дугаар сарын 30-ны 22.00 цагаас 2015 оны 5 дугаар сарын 31-ний 06.00 цаг хүртэл хааж, бохир усны шугам тавих ажил хийгдэнэ.

Монголын Бурхан шашинтны шинэ төвийн барилгын ажил Сүхбаатар дүүрэг 18-р хороо, Япон цэргийн цогцолбор руу явсан замыг 2015 оны 5 дугаар сарын 30-наас 22.00 цагаас 2015 оны 6 дугаар сарын 2-ны хооронд сүвлэж шугам сүлжээний ажил хийнэ.

Баянзүрх дүүрэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын авто замыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний 23.00 цагаас 2015 оны 5 дугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл хааж, борооны ус зайлуулах шугам тавих ажил хийгдэнэ.