Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Итгэлцэл эрсэн “Эдийн засгийн форум”

“Итгэлцэл” гэсэн уриаг сонгосон Монголын эдийн засгийн форум өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Форумнэгд­сэн хуралдаанаасаа л сонирхолтатахаар өрнөлтэй үргэлжлэв. “Монгол Улсын макро эдийн засгийн өнөө­гийн байдал” сэдвийн дорордны Их танхимд эхэл­сэн нэгдсэн хуралдааны модератороор “Де Факто”-гийн Д.Жаргалсайханыг сонгожээ. Эдийн засаг таагүй байгаа энэ өдрүүдэдүгийг нь сонсохсон гэж хүлээсэн эрхмүүдийг панелистаар урьжээ. Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж, Нийтлэлч Баабар, судлаач Г.Рагчаасүрэн, Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тае Хьюн нар нэгдсэн хуралдааны индэрт сууж байр сууриа илэрхийлсэн юм.

Баабар: ЭДИЙН ЗАСАГ ОЙРЫН ТАВАН ЖИЛДЭЭ СЭРГЭХГҮЙ

Их танхимд өрнөсөн нэгдсэн хуралдааны үндсэнилтгэлийг нийтлэлч Баабар тавьсан юм. Тэрээр “Монгол банкны албан нөөц 60 хувиар, өөрийн нөөц 150 хувиар буулаа.Улсын нөөц бүрэн шавхагдсан ба өнөөдөр тулсан төлөх өр, своп болон бусдын байршуулсан мөнгийг хасаад тооцохоор огт мөнгөгүйгээр барахгүй хасах 1.5 тэрбум доллар болчихоод байна”, “Нэгэнт хөөгөөд хавчаад гаргасан гадаадын хөрөнгө оруулалт эргэж ирэх боломж мөдгүй учир эдийн засаг эргэж сэргэх хугацаа тун өөдрөгөөр бодоход ойрын таван жилдээ үгүй”, “Татвар төлдөг хагасын арван хувь нь нийт татварын 90 хувийг төлдөг, улс орноо тэжээж яваа тэд бараг толгой дараалан эргээд өөрийгөө даахгүй өрөнд баригдчихаад байгаа гээд бод доо. 10-25 тэрбум төгрөг татварт өгч төсөвт 151 тэрбум төгрөг нийлүүлдэг байсан 14 компани жилийн дотор зургаа болон хорогджээ. 1-2 тэрбум төгрөг татварт өгдөг 34 компани 11 болон цөөрчээ” гэсэн анхаарал татахаар мэдэгдлүүдийг форумын индрээс хийлээ.

“Дээрэмдэх гадаадын хөрөнгө оруулалт дуусахаар улам бүр биенээ дээрэмдэх боллоо. АТГ богино хугацаанд 600 орчим эрүүгийн хэрэг үүсгэжээ гэж би хэд хоногийн өмнө бичсэнийг тэд эсэргүүцэж 600 биш, 864 гэсэн яс тоогоор заргалдах жишээтэй. Баялаг үйлдвэрлэн Монгол Улсыг тэжээж байгаа компани хүмүүсийн нийт тоонд харьцуулахад аль нь ихдээд л байна даа. Одоо АТГ-аас гадагш гарах хөлийг нь хорьсон гадаадын 54, дотоодын 200 орчим иргэн байгаа. Гадны хэвлэлүүдэд Хотел Монголиа гэсэн нэршил гарах болсон нь хөрөнгө оруулагчдад хандаж байгаа Монголын араншинг илтгэж болгоомжлуулж байгаа юм” гэсэн мэдэгдэл нь содон дуулдав. Эдийн засгийн ийм хэцүү үеэс гарах гарцыг ч санал болголоо. Баабар “Төрийн авлига, сүрдүүлэг, хүнд суртал болон хөгжлийн эсрэг хууль тогтоолоос болж дампуурсан, ажилгүй болсон, хохирсон иргэд болон компаниуд бүртгүүлцгээе. Чухам хэний санаачилсан, хэний дарамталж буй болгосон хууль тогтоомжоос болж яаж хохирсон, үүнээс болж хичнээн хэмжээний мөнгө алдсан, хичнээн боломжоо алдсан зэргээ тооцоцгооё. Үүнээ нэгтгэн Худалдаа үйлдвэрийн танхимд аваачиж өгье. Танхим нь ажил олгогчдын татвараар амьдардаг учир тэднийгээ өмгөөлж хамгаалж байх үүрэгтэй байгууллага. Гэтэл ингэж байхыг нь сүүлийн 25 жилд хэн ч олж хараагүй, сонсоо ч үгүй. Харин ч эрх баригчидтай нийлэн тэднийгээ гадуурхаж байсан олон тохиолдол бий. Танхимын шинэ дарга Лхагважав нь шударга хүн. Түүнийг энэ ажлыг удирдан зохион байгуулж манай нийгмийг бөөс хуурснаас нь салгахад оройлон оролцоно гэдэгт найдаж байна. Ийм бүртгэл явуулсны үр дүнд бидэнд төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалт гараад ирнэ. Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалтаа гаргаад сонгуулийн үеэр тэднийг сонгохгүй хөдөлгөөн өрнүүлнэ гэсэн үг. Үүнд асар их зардал орно, үүнийг манай ажил олгогчид, хувийн хэвшлийн компаниуд өлхөн даана” гэсэн санал хэлсэн юм.

Ч.Сайханбилэг: АЛДААГАА ДАВТМААРГҮЙ БАЙНА

Хөрөнгө оруулагчдын анхааран сонссон хүний нэг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг.Гүйцэтгэх засаглалын тэргүүн форумын нээлтийн үгийг хэлсэн юм. Ерөнхий сайд Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдийн талаар энэ ням гаригт мэдэгдэл хийнэ гэсэн мэдээлэл цацагдаад буй. Энэ мэдээлэл үнэн болохыг Ч.Сайханбилэг ярианыхаа эхэнд онцоллоо. Тэрээр том төслүүдийн болон бодлогын чиглэлийн шинэ мэдээллүүдийг олон нийтэд хандан өгөх юм байна.

Түүний Оюу толгой төслийн талаар илэрхийлсэн байр суурь ч форумын оролцогчдын анхааралд байв. Ерөнхий сайд “Оюутолгой дээр ил уурхайн хөрөнгө оруулалтаа, далд уурхайн бүтээн байгуулалтаа шууд залгуулж чадаагүйн дийлэнх буруу нь бидэнтэй бас хамаатай. Бид цаашдаа дахин алдахгүйн тулд алдаанаасаа суралцах хэрэгтэй. Хууль тогтоомжийг ойр ойрхон өөрчилж, хайгуулын урт хугацааны хориглолт, урт нэртэй хууль орсон цуврал савангийн дуурь, улс төрчдийн популизм нэвт ханхалсан хэвлэлийн хурал, бидний итгэлцлээ гээсэн үйл явдлын жагсаалтыг нэрлэвэл нэлээн урт болох байх. Бидний сайн мэдэх Оюутолгойтөсөл дээр энэ итгэлцэл гэх юмны ямар ч үнэр байхгүй байсныг дараахь жишээ харуулна. Монголын Засгийн газар нөгөө талдаа огт мэдэгдэлгүй шинээр өсөн нэмэгдэх рояалти татвараар 450 тэрбум төгрөг авна гэдгээ жилийнхээ төсөвт шууд тусгасан. Татварын нэг байцаагч очоод компанийн дансыг шууд хааснаар бүх мөнгөн урсгал гадаад банкуудаар дамждаг болсон. Нөгөө талаас Рио Тинто компани Монголын Засгийн газрыг буруутгасан ар араасаа цуварсан мэдэгдлүүд Монголд итгэх итгэлийг алдагдуулахад жинтэй хувь нэмэр оруулсан. Манайд хийсэн, хийх гэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт хэдэн арван жилээр үргэлжлэх хамтрагчийн үйл ажиллагаанд ийм зүйл удаан хугацаанд үргэлжилсэн гэж бодохоор толгой сэгсэрмээр” гэж чуулганы индрээс хэллээ.

Урт нэртэй хуулиас эхлээд хөрөнгө оруулагчдын эсрэг чиглэсэн хууль тогтоомжуудыг дэлхий даяар шуугиан болгож мэдээлсэн хэр нь хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль, тогтоол, шийдвэр гаргасны дараа таг чиг болсонд шүүмжлэлтэй хандаж байгаагаа форумын оролцогчдод хандан хэлсэн. Хаана хаанаа итгэлцэл алга гэсэн иймэрхүү агуулгатай үгсийг илтгэл тавьсан хүн бүр онцолж байв.

Н.Золжаргал: ИМПОРТЫН ТАВАН САРЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХААР ВАЛЮТЫН НӨӨЦ БИЙ

Монгол банкны ерөнхийлөгчөөс валютын нөөц хэр байгаа,ам.долларын ханш цаашдаа чангарах эсэхийг сонирхсон бизнес эрхлэгч олон байлаа. Манай улсын валютын нөөц нэг тэрбум 362 сая ам.доллар байгаа аж. Таван сар гаруйн импортын хэрэгцээг хангахаар мөнгө гэж төв банкны тэргүүн тодотгож байлаа. Төв банкны тэргүүн инфляцийг долоон хувьд барих бүрэн боломжтой, 6.2 хувь гэж төсөөлж буйгаачуулганы индрээс дуулгав. Дэлхийн банк манай улсын инфляцийг 8.2, ОУВС найм, Азийн хөгжлийн банк 8.9 хувь гэж төсөөлж байгаа юм. Банкуудад 1.4 тэрбум ам.долларыг гадаадын зах зээл дээр бонд гаргах замаар босгох боломж бүрдсэн гэнэ. Өөрсдийнхөө эзэмшиж буй Засгийн газрын үнэт цаасыг барьцаалахад л өдий хэмжээний ногоон валют зах зээлд орж ирэх бололтой. Энэ жил гэхэд 500-700 сая ам.долларын эх үүсвэр орж ирэх боломжтой аж. Ам.долларын ханшийг барихад гол үүрэг гүйцэтгэж буй алт тушаалт дажгүй байгаа гэнэ. Алт олборлогчид энэ жил 18-20 тонн алтыг Төв банкинд тушаана гэсэн тооцоо хүртэл гарчихаж. Засгийн газарт хөгжлийн бодлогын зээл авах сонголт бий аж. Үүгээр гэхэд л 450-950 сая ам.долларын эх үүсвэр орж ирэх бололцоотой гэж Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээлэв.

Ам.долларын ханш цаашид ямар байх вэ гэсэн асуултад төв банкны тэргүүн“Долларын ханш огцом хөдлөх нь хүсмээр зүйл биш. Гэхдээ Эрээний эдийн засгийг дэмжих бодлого өөрчлөгдөнө гэдэг бол нааштай хандлага. Монголын эдийн засгийг бодит байдал руу нь чиглүүлсэн давуу тал бий. Хэрвээ томоохон төслүүд урагшлах гэх мэтээр бидний төсөөлж буй алхмууд хийгдвэл оны сүүлээр валютын нөөц нэмэгдэх бүрэн боломжтой” гэсэн хариу өгөв. Үйлдвэрлэгчид зээлийн хүү өндөр, хугацаа богино гэсэн бэрхшээлийг нэгдсэн хуралдааны үеэр ярьцгааж байв. Урт хугацааны хямд хүүтэй зээл бий болгоё гэвэл хуримтлал хэрэгтэй гэсэн санааг Н.Золжаргал онцолсон. Өрийн хэмжээг хуульчлах нь буруу гэсэн санааг ч тэрээр хэлж байлаа.

М.ЭНХСАЙХАНЫ ИЛТГЭЛИЙГ СОНССОН АЖИЛ ХЭРЭГЧ ҮДИЙН ЦАЙ

Энэ удаагийн форумын нэг онцлог нь ажил хэрэгч үдийн цай гэсэн хэсэг. Өмнөх чуулганы үеэр оролцогчид нь хоол идэхээр гарч Төрийн ордны их танхим эзгүйрдэг байсан бол энэ удаа тэгсэнгүй. Оролцогчид бургер, хотдог, сэндвич идсэн шигээ илтгэл сонсов. Илтгэгч нь Монгол Улсын сайд М.Энхсайхан. Илтгэлийн сэдэв нь “Супер цикл:Баян ба ядуу”. Агуулга нь товчхондоо байгалийн баялаг өмнөх жилүүдийнх шиг өсөхгүй, дэлхий дээр ийм супер цикл 20-25 жилд нэг удаа тохиодог, үүнээс өмнөх циклд нь Эрдэнэт баригдсан, дараагий нх нь цикл Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг өрнүүлсэн гэсэн утгатай. “Гэхдээ Эрдэнэт улс төрийн мотивациар боссон, Оюу толгой төсөлзах зээлийн сэдлээр хэрэгжижэхэлснийг мартаж болохгүй. Оюу толгой дээр яригдаж буй асуудал цэвэр бизнесийн зарчмаар явж байгаа” гэж онцлов. Орчин үеийн хөдөө аж ахуйн суперхөгжлийг бүтээе гэвэл уул уурхайгаа түшихээс аргагүй, уул уурхайгаас олсон мөнгөө хөгжилд зарцуулах ёстой, тогтвортой хөгжье гэвэл үндэсний компаниудаа дэлхийн хэмжээний болгож хүчирхэгжүүлэх хэрэгтэй гэсэн санааг Монгол Улсын сайд хэлсэн.

ШИНЖЭЭЧДЭЭС БОЛЖ ЭДИЙН ЗАСАГТ ХОХИРОЛ УЧИРЧ БАЙНА ГЭВ

Үдээс хойшхи салбар хуралдаануудаас “Төрийн хяналт шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдвийн дор Их танхимд болсон хуралдаан сонирхол татахаар өрнөв. Хуралдааны хөтлөгчөөр JCI-ийн 2005 оны дэд ерөнхийлөгч Ц.Арилдийпүрэв ажилласан. Панелистууд нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УПЕГ-ын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, АТГ-ын хэлтсийн дарга Энхтөр, “Делойт онч” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ончинсүрэн, Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Данолд Макрей нар. Хэлэлцүүлгийн үеэр шинжээчдийн гаргасан дүгнэлт эдийн засагт хохирол учруулахаар хэмжээнд хүрснийг оролцогчид онцолж байлаа. Энэ сэдвээр өрнөсөн анхаарал татахаар байр сууриудыг хүргэе.

Ц.Оюунгэрэл: Шинжээчдийг өмнө нь бид огт тоохгүй орхидог байлаа. Эдийн засагт хор хохирол үзүүлэхээр хэмжээнд хүрсэн учраас анхаарч эхэлж байна л даа. Мөрдөн байцаагч шинжээчийг томилдог. Тэр шинжээчийг хүлээж авах эсэхийг мөрдүүлж байгаа тал, шүүхийн алинаас ч асуудаггүй. Гадаадын хөрөнгө оруулалттай, эсвэл гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагаанд шинжээч томилж ажиллуулъя гэвэл нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй. Өмнө нь олон улсын нягтлан бодох бүртгэлийг шалгаж дүгнэлт гаргаж байсан уу, үнэхээр эксперт мөн эсэхийг нь нягталж байж ажиллуулах хэрэгтэй. АТГ өнгөрсөн жил Багануурын уурхайг үнэхээр хохирсон эсэхийг шинжээч томилж шалгуулсан. Тэгээд асар их мөнгө иджээ гэсэн дүгнэлт гарч баахан хүнийг барьж хорьсон. Гэтэл дүгнэлт гаргасан өнөө хүн өмнө нь нүүрсний уурхайн гэрээ хэлцэл дээр ажиллаж байсан мэргэшсэн шинжээч эсэх нь тодорхойгүй. Томруулдаг шилээр хараагүй нэг том субьект бол шинжээч.

Д.Ончинсүрэн: Шинжээч томилж ажиллуулах бүрд хохирлын хэмжээ нь буурдаг байж таарахгүй л дээ. Хуульд шинжээч гэж хүн ямар байх ёстойг заасан заалт, шинжээчид тавигдах шаардлага гэж огт байхгүй. Хэн дуртай нь шинжээч хийж таарахгүй. Чиглэл чиглэлээрээ мэргэшсэн байх ёстой.

Энхтөр:Ганц мөрдөн байцаагч шинжээчийг бие дааж томилдоггүй л дээ. Хохирогч болон өмгөөлөгчид танилцуулдаг. Дан ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хэргийг шийддэг гэж ойлгож болохгүй. Харьцуулж байж шийдвэрээ гаргадаг.

Ц.Оюунгэрэл: Бидний яриа явж явж Хууль зүйн яам руу чиглэж байна. Засаг, төрд эдийн засаг, бизнес эрхлэгчдийг дэмжих уур амьсгал хүчтэй байна. Хууль зүйн яам өмнөх сайдын үед парламентаас татаж авсан хуулиудаа эргүүлж оруулж ирэхдээ хүний эрхийн асуудлыг улам дордуулж оруулж ирэх боллоо. Би энэ тал дээр дуугарна. Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүнийг байцааж шийтгэх гэсэн хатуу тодотголоосоо татгалзаж Эрүүгийн хянан шийтгэх гэж нэр нь өөрчлөгдөхөөр яригдаж байна. Сая Энхтөр дарга шинжээчийг нөгөө талд танилцуулна гэж ярилаа.Энэ тийм төгс шийдэл биш. Зүгээр л танилцуулна гэдэг хэлбэр төдий зүйл. Эрүүгийн хянан шийтгэх хуулийн төслөөр урьдчилсан шүүх хурлын дамжлагыг хүсч байгаа. Энэ санаа хуулиар баталгаажвал урьдчилсан шүүх хурлаар шинжээч нь ямар хүн бэ гэдгийг хэлэлцчих юм. Шүүхээс “Наад хүн чинь дотооддоо сайн ч гэлээолон улсын нягтлан бодох бүртгэлээр “а” ч үгүй, ямар ч туршлагагүй юм байна. Тийм учраас дүгнэлт гаргах боломжгүй хүн” гэсэн шийдвэр гаргачихвал шинжээчийн дүгнэлт эдийн засагт хор учруулахаар хэмжээнд хүрэхгүй. Өнөөдөр нэг компанийн эзнийг ч юм уу, албан тушаалтныг шалгаж эхэллээ гэдгээ хэвлэлээр шууд зарлачихдаг. Тэгж зарлангуут бизнесийн нэр хүнд унаж таарна. Шүүх нь шат шатандаа өнөө компанийг нь буруутай гэсэн шийдвэр гаргачихдаг. Компани нь хэчнээн буруугүй байсан ч зөв шийдвэр гаргахыг хүсдэггүй. Ингэж цаг алдсаар байгаад таван сард шийдчих хэргийг таван жил болгох нь энүүхэнд байдаг. Эцэст нь буруугүй гэсэн шийдвэр гаргах нь бий л дээ. Таван жил шүүхийн шийдвэргүйгээр ял эдэлсэн бизнес эрхлэгч, гадаадын хөрөнгө оруулагч биднийг яаж зөвөөр харах вэ дээ.

МОНГОЛЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙД БАГТДАГ

Үдээс хойш өрнөсөн хуралдааны нэг нь “Зээлжих зэрэглэл” сэдвээр болов. Энэ хуралдаанд зээлжих зэрэглэл тогтоодог дэлхийн гол гурван байгууллагын нэг “Фич”-ийн төлөөлөл оролцож илтгэл тавьсан юм. “Фич” манай улсын зээлжих зэрэглэлийг B гэж үнэлжээ. Нөгөө хоёр байгууллага нь болох “Мүүдис”, “Стандарт энд пүүрс” ч сөрөг гэсэн үнэлгээ тавьжээ. Одоогоор Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр эрсдэлтэй гэсэн түвшин рүү уруудаад байгаа аж. Нэг шат ахивалхөрөнгө оруулахад таатай зэрэглэлд орох боломжтой гэж форумд оролцогчид онцолж байв. Үдээс хойшхи салбар хуралдааны сэдэв бүр олны анхаарлыг татахаар байлаа. “Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах арга зам”, “Компанийн үнэ цэн”, “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт” зэрэг хуралдаанууд оролцогч олонтой байв. Зарим хуралдааных нь үеэр өрнөсөн анхаарал татахаар хэлэлцүүлгийг бид маргаашийн дугаартаа хүргэх болно.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрээг “хэрээ“ л гэдгээс “бүргэд“ гэж өргөмжилдөггүй

Монголын эдийн засгийн форум өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Нийтлэлч Баабарын эдийн засгийн форумын үеэр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Монгол Улсын ДНБ 2004 оноос 2012 оны хооронд яг 10 дахин буюу мянган хувь өсчээ. Ийм богино хугацаанд эдийн засаг нь ингэж огцом сэргэх явдал ерөөс хүний түүхэнд ховор тохиолдол. Энэ нь монголчууд гэнэт ажилсаг болсон хэрэг биш, ердөө л түүхий эдийн үнэ дэлхий даяар гэнэт өссөнтэй хол­боотой. Чухам үүнийг дагаад олон жил гуйж гувшаад олдохгүй байсан гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн юм. 2009-2012 онд ГХО даруй тав дахин нэмэгдсэн байна. Энэ нь гол төлөв геологийн хайгуулын ажиллагаа эрчимжиж, ОТ гэрээ зурагдан хөрөнгө орж ирснээс болсон. 2011 он гэхэд ашиглалтад ороогүй, бүтээг­дэхүүнээ экспортолж эхлээгүй ОТ-н бүтээн байгуулалтаас орж ирэх мөнгө дотоодод эргэлдэж буй нийт мөнгөний гуравны нэгийг эзэлж байв. Австралийн нүүрсний ордууд усанд автсанаас болж нүүрсний үнэ бараг 10 дахин өссөн үед голдуу хувийн хэвшлүүд нүүрс экспорт­лос­ноос асар их валютын урсгал буй болов. Энэ бүхний дүнд улсын валютын нөөц болон улсын төсөв урьд хэзээ ч байгаагүй хурдаар өсөн тус болгондоо бараг дөрвөн тэрбум доллар хүрсэн юм. Харьцуулахад 2000 онд валютын нөөц 53 сая доллар, улсын төсөв 280 сая доллараар батлагдаж байв. Хотын төсөв гэхэд 1990 онтой харьцуулахад 100 дахин буюу 10 мянган хувиар өсчээ.Гэнэт буй болсон энэ их баялаг, энэ их бололцоог бид сайхан найр хийгээд шавхсан. Баяжих ч амархан юм, цааш­даа ингээд л нэг их хийж бүтээсэн юмгүй байхад л хөрөнгө урсаад, гадаадынхан юмаа барьж ирээд байх аятай боджээ. Бодоод зогссонгүй, бодож олсон юмандаа өөрөө үнэмшиж гадаадынхныг дарамтлаад, хөөгөөд байвал улам их юм тэвэрч ирэх юм байна гэж үзэх болов. Бүтээсэн баялгийнхаа унац, ашигт бус харин дайны олзонд дассан нүүдэлчин үндэстний сэтгэлгээ л дээ. “Тунгалаг Тамир” кинонд Улаан хувьсгалч Дорж гэгч хятад пүүсийн барааг тонож “Ялсан цэргийн сүр хүч гэж энэ. Угтаа бидний юм, хуваагаад авцгаа” хэмээн дүрэмдэж гардаг даа. Үүлэн чөлөөний нар шиг олдох боломжоор бий болсон тэр их баялгийг капиталист Монголын төрийг барьж байсан улаан хувьсгалч Дорж нар яг л ингэж “ялсан цэргийн сүр хүч” болгон цацсан даа.Одоо Монголбанкны албан нөөц 60%-иар, өөрийн нөөц 150%-иар буулаа. Улсын нөөц бүрэн шавхагдсан ба өнөөдөр тулсан төлөх өр, своп болон бусдын байр­шуулсан мөнгийг хасаад тооцохоор огт мөнгөгүйгээр барахгүй хасах 1,5 тэрбум доллар болчихоод байна. Өнгөрсөн онтой харьцуулахад экспорт гуравны нэгээр өссөн гэж гайхуулаад байгаа ч эндээс орж ирэх ёстой мөн­гөний тэн хагас нь урьд зээл­сэн өрөнд явчиж буй учир валютын урсгалд нэмэрлэж байгаа юм тун хомс. Уул уурхайн хөгжлийн амин судас болсон хайгуулыг хориглосон учир гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон. Гадаад цэвэр актив зургаан их наяд төгрөгөөр буурлаа. Төгрөгийн ханш жилийн дотор гуравны нэгээр унасан учир иргэдийн төгрөгт найдах итгэл үгүй болж зах зээлд долларын хэрэгцээ урьд жилтэйгээ харьцуулахад 135 хувь өсчээ. Валютын урсгал, Гадаадын хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрч байсан 2012 онд ДНБ-ий өсөлт 17 хувиас дээш гарч байсан бол уруудсаар өнгөрсөн жил зургаан хувь орчим гарсан. Энэ онд ДНБ-ий өсөлт гурван хувь гарна гэсэн нэлээд өөдрөг прогноз гаргаад байгаа ч мөнгөний болон төсвийн, популист арга хэм­жээнүүдэд өөрчлөлт орохгүй бол хасах руу орох магадлал нэн өндөр. Нэг талаас бурханы хишиг гэлтэй түүхий эдийн үнэ огцом өссөн боломж эргээд олдох магадлал бага, нөгөө талаас нэгэнт хөөгөөд хавчаад гаргасан ГХО эргэж ирэх боломж мөдгүй учир эдийн засаг эргэж сэргэх хугацаа тун өөдрөгөөр бодоход ойрын таван жилдээ үгүй. 2017 онд урьд тавьсан өрүүдийн төлбөрийн эргэж төлөх хугацаа дээд цэгтээ хүрэх оргил үе юм. Энэ 2015 онтой харьцуулахад 2017 онд өр төлөх хэмжээ даруй зургаа дахин их байх юм. Мөнгө нь шавхагдсан уруудаж яваа эдийн засаг энэ ачааллыг даахгүй. Үүн дээр төлбөрийн чадвар сайтай байх үед тавьсан хувийн хэвшлийнхний өр олон тэрбум долларт хүрсэн, үүний хариуцлагыг ч ард нийтээр хүлээх болно. Татварын хэмжээ төгрөгөөр бодоход арав орчим хувиар буурч байгаа албан үзүүлэлт бий ч үүнийг хатуу валютад шилжүүлээд тооцохоор дор хаяж гуравны нэгээр хорогд­жээ. Үүний цаана хувийн хэвшлийн компаниудын орлого буурсан төдийгүй үй олноороо дампуурч буй дүр тодорно. 90 мянга гаруй компани бүртгэлтэй ч хагас нь татвар төлдөг, үлдсэн нь өөрийгөө аргалчихдаг гэсэн үг байх. Татвар төлдөг хагасын арван хувь нь нийт татварын 90 хувийг төлдөг, улс орноо тэжээж яваа тэд бараг толгой дараалан эргээд өөрийгөө даахгүй өрөнд баригдчихаад байгаа гээд бод доо. 10-25 тэрбум төгрөг татварт өгч төсөвт 151 тэрбум төгрөг нийлүүлдэг байсан 14 компани жилийн дотор 6 болон хорогджээ. 1-2 тэрбум төгрөг татварт өгдөг 34 компани 11 болон цөөрчээ. Нэгтгэн дүгнэхэд Монголын эдийн засаг хямралд орлоо гэхээсээ хэдэн жил сансарт нисч найрлаж байгаад эргээд хуучин байрандаа эгэн ирж буй эвдэрхий тэвштэй алтан загасны эмгэн шиг л юм даа. Гэвч яаж ч уруудаад түүхэндээ өлсөж үзээгүй монголын ард түмэн малынхаа буянаар турж үхэхгүй. Гэмтэй тал нь машины толь, кабель,хэрэглээний зэс, траншейний ширмэн таг хавтгайдаа хулгай хийдэг үе рүүгээ орох байх даа. Энэ бүхний буруутан хэн бэ? Түймэр гарчихаар унтраахын оронд бүгдээрээ биенээсээ буруу хайх боллоо. ГХО-ыг хориглосон хуулийг 2012 онытавдугаар сард гардан санаа­чилж батлуулсан эзэн нь ядахнаа “Манай намын үед 17 хувь өсөлттэй байсныг танай нам 6 хувь болголоо” гэж байн байн орилохгүй байвал зүгээрсэн. Энэ бүхний буруутан бид бүгдээрээ мөн. Хэн нь ч хэнийгээ буруутгах аргагүй, сансрын найранд бүгдээрээ л оролцож цадахаа­раа идэж, даахаараа ууталсан. Үүнийгээ бид их багагүй бүгдээрээ эх орон, ард түмнээ бодсон сайхан санаа гэж тайлбар­ласан. Монголд ямар ч гэмт үйлдэл, тэр дундаа алан хядах ажиллагаа, тэрбайтугай хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг хийсэн ч “дотроо эх орноо бодсон ариун сэдэлтэй байсан” гэдэг шалтгаанаар өршөөгддөг, сайшаалгадаг, үнэлэгддэг боллоо. Тэгж яривал Гитлер ч төрөлх эх орноо цээжиндээ тээсээр 60 сая хүний аминд хүрсэн. Осама бэн Ладенийг эх орноо бодох ариун санаагүй хүн гэж бодож байна уу? Даяар­шин ижилсэж буй өнөө­гийн ертөнцөд бид гаж үйлдэл, увайгүй тэнэглэл, ёс журамгүй ааш, мунхаг араншин, ойл­гомжгүй тог­толцоо, цагаандаа гарсан дээрэм, улаандаа гарсан луйвраараа алдаршиж ганцаардал руу явж байна. Дээрэмдэх ГХО дуусахаар улам бүр биенээ дээрэмдэх боллоо. АТГ богино хугацаанд 600 орчим эрүүгийн хэрэг үүсгэжээ гэж би хэд хоногийн өмнө бичсэнийг тэд эсэргүүцэж 600 биш, 864 гэсэн яс тоогоор заргалдах жишээтэй. Баялаг үйлдвэрлэн Монгол Улсыг тэжээж байгаа компани хү­мүүсийн нийт тоонд харьцуу­лахад аль нь ч байгаад ихдээд л байна даа. Одоо АТГ-аас гадагш гарах хөлийг нь хорьсон гадаадын 54, дотоодын 200 орчим иргэн байгаа. Гадны хэвлэлүүдэд “Хотел Монголиа” гэсэн нэршил гарах болсон нь хөрөнгө оруулагчдад хандаж байгаа Монголын араншинг илтгэж болгоомжлуулж байгаа юм. Аль ч орон төрөө бэхжүү­лэхэд анхаардаг бол бид улам бүр төрөө самарч тоглох боллоо. Ганц жишээ хэлье. Эрүүл өвчтэйг нь ялгахад бэрх нэгэн засаг солигдоход ганц жилийн сайд болоод авлаа. Тамгаа хүлээн авахтай зэрэгцэн ганц өдрийн дотор яамныхаа 34 ажилтныг халсан нь тус яамны нийт ажиллагс­дын бараг 40 хувь болсон байна. Аль ч төр төрийн аппаратан дээр тогтдог боло­хоос сайд нэрээр түр ирсэн аль нэг бүлэглэлийн дээрэм­чин төлөөлөгч дээр тогтдог юм биш. Төрийг бүлэглэн дээрэмдэх тонох луйвардах ажиллагаа улс даяар хавт­гайрлаа, хямран дордох тусам энэ нь улам гаарах болно. Фракц, бүлэглэл, ТББ, эх орончид, улстөрийн нам зэрэг нэр зүүсэн хожмын хариуцлага хүлээхгүй дээрэм­чид луйвар­чид төрийн шийд­вэр гаргах эрх мэдлийг атгаж түр хугацааны ашгийн төлөө Монголын төрийг золиослон улс орныг самарч дуусч байна. Улс орны амин чухал шийд­вэрийг эцсийн бөлөгт хэн гаргаж байгаа, хэний шахал­таар хууль болон боловсорч байгааг эрх биш эрүүл саруул ухаантай нэг нь эргэцүүлж нэг хараасай билээ. Өнөөгийн бизнесийн ертөн­цийн томоо­хон хар ангал болсон сүр­дүүлэгчид, ард түмний нэрээр дарамтлагчдын армийг ма­най бизнесийн ертөнцийн­хэн өөрснөө л бүтээлцсэн. Тэд тэнгэрээс унаагүй, эрэг гуунаас ургаагүй. Тендерт шалгарсан нэгнээ хорлон унагааж төслийг нь булаах, бизнесийн өрсөл­дөгчөө буулган авах, улс төрийн өрсөлдөгчөө гутаан унагах замаар өөрийн нэр хүндийг өсгөх ажлын хүрээнд бүтээсэн үр могойнууд чинь томроодаймаар аймаар “завр”-ууд, франканштайн болчихсон хэрэг. Хайгуулын лиценз булаалдахдаа бүтээ­сэн байгаль хамгаалах сэдэв­тэй хөдөлгөөнүүд чинь өнөө­дөр өөрөө ч хайгуул хийлгэх боломжгүй болгоод байгааг харж байгаа биз дээ. Эсэр­гүүцлийн хөдөлгөө­нүүдийн үйл ажиллагаа улам тансаг болж үнэтэй жип хөлөглөх нь энүүхэнд болсон, удахгүй нисдэг тэрэгтэй жагсан жижиг оврын цөмийн зэвсгээр сүр­дүүлдэг болох байх. Тэгэхээр энэ тэжээсэн динозавраа өөрснөө л учрыг олж, угсарсан франканш­тайнаа өөрөө л задлан буулгахаас өөр замгүй. Замгүйгээр барахгүй гарцгүй, үргэлж өлсгөлөн тэр мангас маргааш чамайг өөрийг чинь залгина.Таван жилийн дараа гэхэд эдийн засгаа эргэж сэргээж эхлэхийн тулд өнөөдрөөс суурийг нь тавих хэрэгтэй. Зүгээр л таван жилийн дараа эргээд болчихно, нүүрс дахиад үнэд орно гэж хүлээвэл бид улам л дордоно. Юун түрүүн ард түмнээ гэгээрүүлж ухамсар­луулна гэдгээс ажлаа эхэлмээргүй байна, учир нь энэ нь урт хугацаа шаардсан түүхэн процесс. Иймээс энэ асуудлыг юун түрүүн баялаг үйлдвэрлэж энэ орныг тэжээж буй хувийн хэвшлийнхнээс эхлэх саналтай байна. Олон жилийн туршид улс орныг хорлож байгаа луйварчин дээрэмчид чухамдаа баялаг үйлдвэрлэгчдийн хөрөнгө мөнгөөр ингэж гаарч байгаа. Чухамдаа та нар санхүүжүү­лээгүй бол, та нар мөнгийг нь төлөөгүй бол, та нар өдөөн хатгаагүй бол, та нар тур­хираа­гүй бол эд Монгол орныг маань сүйтгэх шийдвэр гаргагчид болохгүй байсан. Эмнэлгийн хараанд байх ёстой хүмүүс, ертөнцийн тухай дундад зууны ойлголттой тонуулчид, бичиг үсэггүй дээрэмчид, сүүлдээ бүр алан хядагчид Монгол орны төр нийгэм улс төрийн шийдвэр гаргагчид болон өсөн дэвжсэн нь чухамдаа та нарын буруу. Та нар гэдэгт би юутай ч улсад бүртгэлтэй 90 гаруй мянган компани, хувийн хэвшилд ажиллаж буй хэдэн зуун мянган ажилтан ажилчид, төрийн үйлчилгээний салбарт ажиллаж буй 100 мянган шударга ажилтныг хэлж байна. Та нар гэдэгт би энэ орныг тэжээж байгаа татвар төлөгч иргэдийг хэлж байна. Та нар гэдэгт би төрийн шийдвэр, хууль, тогтоол, хүнд суртал, авлига, сүрдүүлгээс болж хохирсон, дампуурсан, ажил төрөлгүй болсон иргэдийг хэлж байна. Юун түрүүн төрийн авлига, сүр­дүүлэг, хүнд суртал болон хөгжлийн эсрэг хууль тогтоо­лоос болж дампуурсан, ажил­гүй болсон, хохирсон иргэд болон компаниуд бүрт­гүүлц­гээе. Чухам хэний санаа­чилсан, хэний дарамталж буй болгосон хууль тогтоомжоос болж яаж хохирсон, үүнээс болж хичнээн хэмжээний мөнгө алдсан, хичнээн болом­жоо алдсан зэргээ тооцоцгооё. Үүнээ нэгтгэн Худалдаа үйлдвэрийн танхимд аваачиж өгье. ХҮТ нь ажил олгогчдын татвараар амьдардаг учир тэднийгээ өмгөөлж хамгаалж байх үүрэгтэй байгууллага. Гэтэл ингэж байхыг нь сүүлийн 25 жилд хэн ч олж хараагүй, сонсоо ч үгүй. Харин ч эрх баригчидтай нийлэн тэднийгээ гадуурхаж байсан олон тохиолдол бий. ХҮТ-ын шинэ дарга Лхагважав нь шударга хүн. Түүнийг энэ ажлыг удирдан зохион байгуулж манай нийгмийг бөөс хуурс­наас нь салгахад оройлон оролцоно гэдэгт найдаж байна. Дээрэмчин луйварч­даас салах ажил тэднийг хөөн зайлуулснаар дуусахгүй. Тийм адгийн шаар, хувалзнууд төрдөг савыг цэвэрлэж, үр хөврөл бүрэлдсэн даруйд нь аборт хийхгүй бол үүдээр гарсан нь тооноор, тооноор буцаасан нь тотгоор орж ирээд дахин дахин төрнө. Тэдний үлдээж байгаа хамгийн жигшүүртэй хар мөр бол “ингэж болдог юм байна”, “ингэсэн нь хождог юм байна” гэсэн төөрөгдлийг шинэ үеийн гэнэн томоогүй залууст үлдээж буй явдал. Ийм төөрөгдөл нь хойч үеэ хорт хавдартай төрүүлж байгаагаас өөрцгүй аюул юм. Ийм бүртгэл явуулс­ны үр дүнд бидэнд төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалт гараад ирнэ. Үүнийг хавтгайруулах, нүдэндээ эвгүй харагд­сан болгоныг дарамтлах гэсэн увайгүй оролдлого зэргээс сэргийлэхийн тулд энэ ажиллагаа ил тод, сайн зохион байгуулалттай явагдах ёстой. Дээрэмчин луйварчдыг төрөөс холдуулах ажиллагаа мэдээж хойтонгийн сонгуулиар гараагаа авах юм. Чөлөөт ардчилсан Монгол улсад хүчирхийлэл хэрэглэлгүйгээр хэн ч өөрийн эсэргүүцлийг илэрхийлэх эрхтэй, тэр байтугай өнөөгийн хямралт үед бол тийм үүрэгтэй. Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалтаа гаргаад сонгуу­лийн үеэр тэднийг сонгохгүй хөдөлгөөн өрнүүлнэ гэсэн үг. Үүнд асар их зардал орно, үүнийг манай ажил олгогчид, хувийн хэвшлийн компаниуд өлхөн даана. Өнөөдөр үүнд гаргасан мөнгө нь маргаашийн тайван амьдралын, хуулийн дотор чөлөөтэй амьсгалах бололцооны баталгаа болно. Бид сайн хүмүүсийн биш муу хүмүүсийн жагсаалт гарган тэдний өмнө төрийн хаалгыг ямар ч хүчирхийлэлгүйгээр тас хаана гэсэн үг. Үүнийг манай ард түмэн, тэр дундаа төрийн удирдлагад буй муу хүмүүсийг байнга шүүмжилж байдаг олон нийтийн мэдээл­лийн хэрэгслэлүүд дэмжинэ гэдэгт итгэж байна. Сайны хүч муугийн хүчээс үргэлж илүү байдаг, даанч зохион бай­гуулагдахдаа маруухан гэж суут Достоевский хэлсэн бай­даг юм. Нийгмийн баялгийг бүтээж улс орноо тэжээж яваа сайн хүчин нь хувиа бодсон, шуналаа сайхан үгээр далдалсан цөөн тоотой муу хүчиндээ байнга дээрэлхүүлж хүчирхийлүүлж нурнайж явж болохгүй. Энэ бол юутай ч та бидний эх орон, энэ орны цаашдын ирээдүйд хүн болгон санаа тавих үүрэгтэй. Одоо эргээд эх орон, төр, нийгэм, эдийн засгаа хар даа. Найман зууны тэртээх овог аймгуудын алалдаан арай боловсронгуй түвшинд гарч нам бүлэг хоорондын тулаан, гадаад дипломтой жамухуудын урвалт, булган дах нэхсэн тоорилуудын явдал л байгаа биз дээ. Олсноо дор нь хэрэг­лэж барах нь нүүдэлчний араншин. Учир нь ачаа бараа­гаа үргэлж хөнгөлөн, байгаагаа хэрэглэж дуусгах нь байгалиас тэдэнд тулгасан нөхцөл. Монголын улс төр, нийгэм эдийн засгийн тогтоцын бүхий л гажиг бидний нүүдэлчнээрээ үлдсэн сэтгэлгээнээс эхтэй. Бид XXI зуундаа зангиатай хоньчин, жийнстэй үхэрчин, баантигтай ямаачин, лүй вьютонтой тарвагачин, орон сууцтай бадарчин байгаа учраас хүний түүхийн шинэ эринд бүтээн босгож, хөгжиж чадахгүй байна. Дундад зууныхан шиг энэхүү манай шинж нь эд баялагт хандах үрэлгэн түйвээнч байдал, үндэст­нийхээ нийтлэг эрх ашигт зохицох чадваргүй араншин, өөр санаа бодлыг тэсвэрлэн хүлцэх чадваргүй омогтой зан, муу юмыг дальдрахгүй хийдэг атлаа зөв алхам хийхээс хулчийдэг бэртэгчин чанар дээр тод харагдана. Нүүдэлчид юмыг нэг удаа аргалаад өнгөрөөх сэтгэхүйтэй байхад суурин иргэд юмыг нэгмөсөн шийдээд шийдээд явчихдаг хандла­гаараа ялгардаг. Нэмж хэлэ­хэд, дээр дурьдсан энэ дээрэмчин авирыг популизм, популист гэхчлэнгийн гадаад нэрээр нэрлэхгүй байхыг гуйж байна. Популист гэдэг бол ард түмэн эх орноо бодсон алдар­тай сайн хүнийг нэрлэдэг гээд ойлгочихсон, бүр хөөрчихсөн тунхаглаад явна, цаадуул чинь. Хэрээг “хэрээ” л гэдэг болохоос өргөмжилж байгаа нь гэж “бүргэд” гэдэггүй биз дээ.

Categories
мэдээ нийгэм

Цас орсонтой холбоотойгоор зам тээврийн осол их гарчээ

Цас орж гудамж замд хальтиргаа гулгаа ихээр үүсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол, замын түгжрэл саатал бий болж хөдөлгөөний эрчим удааширсан байна. Тухайлбал, Баянхошууны тойрогоос Зурагт уруудах замд хэд хэдэн осол гарч түгжрэл үүссэн байна. Үүнээс үүдэн энэ чиглэлд үйлчилгээнд явж буй 9 дугаартай Зурагт-Зүүнсалааны хэд хэдэн автобус саатсан гэх мэдээлэл иргэдээс ирлээ. Иймд иргэд, жолооч та бүхэн онцын шаардлага байхгүй бол замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг холбогдох газраас зөвлөж байна. Хэрэв та замын хөдөлгөөнд оролцох бол цаг агаарын нөхцөл байдал, зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, хөдөлгөөний эрчимд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.

Мөн ихэнх нутгаар цасан шуургатай байна.

Баруун зүгийн нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, Их нууруудын хотгор болон зүүн зүгийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Ховдын нутаг, Увсын хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгороор 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулсаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4 -9 градус, өдөртөө 0-5 градус, зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, хүйтэрч өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн төлөө гэрэлт хөшөө, ногоон төгөл байгуулахаар болжээ

Монгол улсад сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийлэл газар авч, хүчирхийллийн золиос болж амь насаараа хохирч байгаа хүүхдийн тоо эрс нэмэгдэн нийгмийг цочроосон хэрэг олон гарч байна. Тухайлал, 2015 оны 02 сарын 26-нд аав, хойд ээжийнхээ гарт 4 настай хүүхдийн амь нас үрэгдлээ. Таван настай хүүг эцэг нь зодож, заазуураар зүсэж яргалсан хэрэг гарлаа. Долоон настай хүүг эцэг нь зодсон зэрэг хүүхдийн хүчирхийлэл, амиа алдах байдал гарсаар байна.

Тэгвэл “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг бэлэгдэл” болгон “Хүсэл зорилгоо Нэгтгэе” Үндэсний хөдөлгөөн, Мами централ ээжүүдийн групп хамтран гэрэлт хөшөө ногоон төглийг Үндэсний цэцэргэлэгт хүрээлэнд байгуулах гэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 20 гаруй газарт ой хээрийн түймэр гарчээ

Он гарсаар орон нутагт 20 гаруй ой хээрийн түймэр гарсан байна. Дийлэнх гал хүний санамсар болгоомжгүй байдлаас гарч байгааг холбогдох албаныхан хэлж байна. 2014 онд нийт 18 аймагт 281 ой хээрийн түймэр гарсан байна. Үүний улмаас 3 сая га талбай шатаж, улсад 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Categories
мэдээ нийгэм

Сар бүрийн 3-ныг цус хандивлах өдөр болгов

Эрүүл мэнд, спортын яамнаас өнөөдөр төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэсэн байна. Албаныхны тайлбарлаж буйгаар сар бүрийн 3-ны өдрийг сонгосон шалтгаанаа “Таны цуснаас 3 бүтээгдэхүүн бэлтгэж, 3 хүний амь нас авардаг. Мөн үүрд мөнх орших тулгын 3 чулуу, монголчууд бидний үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон соёмбын дээрх 3 гал, мөнх үргэлжлэхийн бэлгэдэл өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цаг зэргээс 3-ын тоо бол үүрд мөнх хувиршгүй гэсэн санааг агуулдаг”-тай холбон тайлбарлажээ.

Categories
мэдээ нийгэм

Сансарын нисгэгчийн төгөлтэй болно

Үндэсний цэцэглэгт хүрээлэн сансарын нисгэгчийн төгөлтэй болохоо мэдэгдлээ. Тодруулбал, Монгол улсын баатар Ж.Гүррагчаа болон шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн төлөөлөгчид үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран ажиллахаар болжээ.

Мөн Монгол Францын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат болон тус нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн Ж.Соёлмаа нар Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зочилж хамтран ажиллахаар болсон гэнэ. Ингэснээр Эйфлийн цамхагийн жижгэрүүлсэн хувилбарыг бүтээж байрлуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Алтан үсгийн Жадамба судрыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хүсэлт гаргажээ

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос Үндэсний төв номын сан болон бусад байгууллагуудтай хамтран “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт хоёр чухал баримтат өвийг бүртгүүлэхээр ханджээ. Мөн цаашдаа ч монгол улсынхаа түүх соёлын олон өвийг бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. ЮНЕСКО-гийн баримтат өвийг бүртгэдэг “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн орнуудын сургалт семинар БНХАУ-ын Сожау хотноо өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт болов. Тус семинарт ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын баримтат өвийг хариуцан ажилладаг мэргэжилтэн Т.Цогзолмаа оролцож Алтан үсгийн Жадамба судрын талаар илтгэл тавьж танилцуулсан байна.
Дэлхийн дансанд тухайн улсын баримтат өв бүртгэгдэх нь олон ач тустай бөгөөд ЮНЕСКО-гийн гишүүн орнуудаас хоёр жил тутамд өөрийн орны баримтат өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ханддаг. Тус хөтөлбөрийн Баримтат өвийн олон улсын болон бүсийн бүртгэлийн жагсаалтанд өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй улсын 300 гаруй баримтат өв бүртгэгдээд байна.
Үүнээс дөрвөн баримтат өв манай улсаас бүртгэгджээ. Тухайлбал, 2011 онд Лувсанданзаны “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур”, 2012 онд “Есөн эрдэнийн ганжуур”, 2014 онд Ази-Номхон далайн бүс нутгийн өвд Сахиусан Дара Эх судар тус тус бүртгэгджээ.

Categories
мэдээ улс-төр

​Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 79 тогтоолоор шинэчлэн баталсан. 32 гишүүнтэй Үндэсний энэ хороог Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ахалж, орлогч даргаар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана.
Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны даргаар Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Хурдан морины салбар хорооны даргаар, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Үндэсний сурын салбар хорооны даргаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Шагайн салбар хорооны даргаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Тохижолт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Төрийн ёслол үйлчилгээний салбар хорооны даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэв журмын салбар хорооны даргаар ЦЕГ-ын дарга Р.Чингис, Урлаг, соёлын салбар хорооны даргаар, БСШУ-ы дэд сайд Ч.Төмөрбаатар, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны даргаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил нар ажиллах юм.
Үндэсний их баяр наадам болоход гурван сарын хугацаа буй ч салбар хорооны дарга нар хариуцлага зохион байгуулалт сайтай, уялдаатай ажиллахыг Шадар сайд зөвлөлөө. Ойрын хугацаанд салбар хорооны хурлаа зарлан хуралдуулж, хариуцсан ажилтайгаа газар дээр нь очиж танилцан хийх ажлын төлөвлөгөө болон төсвөө Ажлын хэсэгт энэ сарын 15-наас өмнө ирүүлэхийг үүрэг болголоо.
Ард иргэдээ тав тухтай наадамлуулахын төлөө сэтгэл гарган ажиллаж, өнөөдрөөс эхлэн Үндэсний их баяр наадмыг өнгөртөл ээлжийн амралт авахгүй ажиллахыг салбар хорооны дарга болон гишүүдэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх даалгалаа.