Categories
гадаад мэдээ

Бээжинд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид уулзаж байна

Монгол –Хятадын Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн уулзалт, үзэсгэлэн БНХАУ-ын Бээжин дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд болж байгаа аж.

Тус уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, ХХАА-н Дэд сайд Б.Батзориг, БНХАУ-ын ХААЯ-ны төлөөлөгчид, Монголын махны холбоо, Монголоос Хятад руу мах нийлүүлэх аж ахуйн нэгжээр шалгарсан компаниудын төлөөлөл болох “Монгол Эко Мах” ХХК тус тус оролцож байна. Энэ үеэр мах махан бүтээгдэхүүний амталгаат үзэсгэлэн, хоёр удсын аж ахуйн нэгжүүдийн бизнес уулзалтууд болох юм байна.

40 гаруй сая малтай манай улс мах, махан бүтээгдэхүүндээ нэмүү өртэг шингээн экспортод гаргахын тулд хоёр хөрш болоод Япон улсад хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан аж. Манай улс өнгөрсөн онд БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ илэрхийлсэн байна.

БНХАУ-ын махны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл, хонины махны хэрэглээний нэг хүнд ноогдох хэмжээ нь 2002 онд 2,47 кг, 2010 онд 3,01 кг, 2015 онд 3,23 кг болсон байна. Хонины махны импорт нь 2011 онд 82,7 мян.тн, 2012 онд 123,7 мян.тн, 2013 онд 254,0 мян.тн болж өсч байгаа аж.

Тиймээс манай улсаас илгээсэн хүсэлтийн дагуу 2014 онд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн юм.

Тухайн үед эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч зарим нэг шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засаж залруулан, өнгөрсөн сард Хятадын талд аж ахуй нэгжүүдийнхээ мэдээллийг хүргүүлсэн. Үүний дагуу Хятадын Гэрчилгээ бүртгэлжүүлэлтийн газраас доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олгосон байна. Тодруулбал,

  • Дулааны аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр хонины мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-ууд,
  • Үхэр, хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” гэсэн дөрвөн компанид олгосон ба эдгээр аж ахуйн нэгжүүд нь дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах
  • Адууны махны боловсруулах үйлдвэрийн хувьд “Хаан хүнс” ХХК-ийн адууны махан хөлдөөсөн бууз, банш экспортлох,
  • Адууны махны нядалгааны үйлдвэрийн хувьд “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” ХХК-ууд адууны хөлдүү гулууз махыг экспортлох зөвшөөрлийг тус тус авсан юм байна.
Categories
гадаад мэдээ

Эболаг зогсоох бэлдмэл гаргажээ

Баруун Африк болон Европын хэд хэдэн улсад бүртгэгдсэн Эбола вирусээр нийтдээ 10.602 хүн амиа алдаж, 25.556 хүн халдвар аваад байна. Тус вирусын тархалтыг зогсоох үүднээс Их Британи, АНУ-ын эмч нар өнгөрсөн оноос эхлэн “TKM-Ebola” бэлдмэлийг гаргаж авахаар ажилласан юм. Энэхүү бэлдмэлийг эболагийн халдвар авсан сармагчинд 28 хоногийн туршихад бүрэн эдгэрсэн тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан мэдээллээ.

Туршилтад орж буй бусад сармагчины бие сайжирвал “TKM-Ebola” бэлдмэлийг Баруун Африк руу илгээх ажил энэ сардаа багтаж эхлэх болно гэж Чан мэдэгдлийнхээ үеэр дурьджээ. Эмч нар эболагийн халдвар авсан зургаан сармигчинд тус бэлдмэлийг тарьсан бөгөөд гурван сармагчин туршилтын явцад амиа алдсан байна. Мөн “TKM-Ebola” бэлдмэлийг Нигер улс руу илгээхээр болсон бөгөөд тус улсын хойд хэсгийн Ондо мужид нууцлаг тахал дэгдэж, 38 хүн амиа алдаад байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч түймрийн нөхцөл байдалтай танилцахаар явлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллахаар өнөө өглөө мордлоо. Тэрбээр энэ долоо хоногийг дуустал зүүн гурван аймагт ажиллах юм.

Сүүлийн өдрүүдэд эдгээр аймагт гал түймэр гарч, нөхцөл байдал хүнд байгаа тул Төрийн тэргүүн газар дээр нь очиж байдалтай танилцан орон нутгийн удирдлагатай уулзах ажээ.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна

225

Нийслэлийн хэмжээнд золгүй байдлаар 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 34 хүн нас барсан байна. Эдгээр иргэдийн нас барсан шалтгааныг тогтоохоор хууль, хяналтын байгууллагууд шалгаж байна.

Нас барсан иргэдийн 45 хувь нь осгосон байж болзошгүй байна. Хэдийгээр гадаа урин дулааны цаг ирж байгаа ч болзошгүй аюулаас сэрэмжтэй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Нийслэлийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн номын өдөр

ЮНЕСКО-гоос энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна.

Испаний Каталониа хотын ард иргэд 1436 оноос хойш хайртай, хүндэлдэг хүмүүстээ сарнай бэлэглэдэг Сарнайн өдөр хэмээх баярыг тэмдэглэсээр иржээ.

1926 оноос хойш Сарнайн өдрөөр хүмүүс бие биедээ ганц сарнай биш ном бэлэглэдэг сайхан уламжлал тогтжээ.

Categories
гадаад мэдээ

Халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг баривчилжээ

Франц улсын цагдаагийн албан хаагчид өнгөрсөн амралтын өдрүүдээр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг баривчилсан байна. Энэ тухай Францын Дотоод хэргийн сайд Бернард Казенюв мэдэгдсэн байна. Баривчлагдсан этгээд хоёр сүмд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан аж.

Мөрдөгчид сэжигтний гэр болон машинд нэгжлэг хийхэд гар буу, байлдааны буу, сумнаас хамгаалах хантааз зэргийг олсон гэж Дотоод хэргийн сайд Казенюв мэдээлсэн юм. 24 настай уг этгээд Алжир улсад төрсөн бөгөөд 2010 оноос хойш Франц улсад амьдарч байжээ. Тэрээр компьютерийн программчлалаар суралцдаг ба 2014-2015 оны хооронд хэт даврагчидтай холбоо тогтоохыг оролдож байсан нь илэрч, цагдаад бүртгэгдээд байсан гэнэ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Парис хотын Шарли Эбдо шог сэтгүүлийн байранд халдлага гарч олон хүн амь насаа алдсанаас хойш Франц улс аюулгүй байдлын төвшинг өндөржүүлсэн хэвээр байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн 16-р байрны айлуудыг нүүлгэн шилжүүлжээ

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу III хорооллын “Ачлал” их дэлгүүрийн ард байрлах 16 дугаар байранд цууралт өгч, байшин нурах магадлалтай болоод байна. Тиймээс өчигдөр оройноос эхлэн цагдаагийн байгууллага, онцгой байдлын алба тус байрыг хамгаалалтад авч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүллээ. Тус байртай хэт ойрхон зайтай барилга барихаар нүх ухсанаас үүдэн ийнхүү орон сууцны барилгад цууралт өгч, хөрс суларсан байх магадлалтай гэж урьдчилсан байдлаар дүгнээд буй юм байна. Тус орон сууцанд 200 гаруй айл өрх оршин суудаг бөгөөд айлуудыг өчигдөр орой гэхэд бүрэн нүүлгэн шилжүүлж, “Эрхэс”, “247” болон бусад зочид буудалд байрлуулжээ.

Оршин суугчдын хэлж байгаагаар уг барилгын зөвшөөрлийг “Би Жи Би Жи” компани авахдаа тухайн 16 дугаар байрыг зургаас хасч кадастрын зурагт оруулсан гэнэ.

Бид үүсээд байгаа нөхцөл байдал болон холбогдох албан тушаалтнуудтай холбогдон энэ талаар эргэн мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн автобусны шинэ чиглэл явж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10, 11 дүгээр хорооны иргэдийн удаа дараагийн хүсэлт болон нийтийн тээврийн үйлчилгээний шинэчлэлийн ажлын хүрээнд тойрог М:60 буюу “Баянхошууны уулзвар – 3, 4 дүгээр хороолол – 1 дүгээр хороолол /хойгуур/”, М60/Б/ буюу “Баянхошууны уулзвар -1 дүгээр хороолол – 3, 4 дүгээр хороолол” чиглэлүүдийг өнөөдрөөс эхлэн шинээр үйлчилгээнд явуулж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Хятадад тусгай тэтгэлгээр суралцах оюутнуудыг энэ сараас сонгон шалгаруулна

Ирэх таван жилд 1000 оюутныг БНХАУ-ын их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэдтусгай тэтгэлгээр суралцуулахаар боллоо. Монгол Улсын БСШУЯ болонБНХАУ-ынБоловсролын яам хооронд байгуулах “Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахтухайсанамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. БНХАУ-ын Боловсролын яамыг төлөөлж, БНХАУ-аасМонгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун гарын үсэг зурсан юм. Тэрбээр ярихдаа “Тусгай тэтгэлэгт жил бүр 140 магистр, 40 доктор, 20 бакалавр хамрагдана. Мэргэжлийн хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хэрэгцээтэй хөдөө аж ахуй, мал аж ахуй, геологи, боловсрол, соёл урлаг гэх зэрэг арван чиглэл багтаж байна. Мэргэжлийнчиглэлийг Монголын талын хүсэлтээр харилцан ярилцаж өөрчилж болно” гэв.

Хятад улсын тусламжаар босох 21 сургууль хэзээ баригдахыг лавлахад:

-Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын талын тавьсан хүсэлтийн дагуу Улаанбаатар хотод 21 сургуулийг барих, өргөтгөх ажлыг энэ жилдэээхлүүлнэ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээрУлаанбаатарын сургуулиудын орчинг сайжруулахад тус нэмэр болно гэж найдаж байна гэв.Энэхүү санамж бичгийг 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр байгуулжээ.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Боловсролд зарж байгаа мөнгө тухайн хүнийгсурсан мэргэжлээрээ ажиллаж амьдрахад нь оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Японд сурсан инженерүүдэдэлектроникийн ажлыг өөрөө бий болгоод, аж ахуй эрхлээд явах чадварыг суулгах талаарбид Японы талтай яриад байгаа юм. Хятадын тухайд ч бид магистр, докторт суралцаж байгаа залуучуудаа бие даан хөгжөөд явахуйц сайн сургуулиуд, сайн хөтөлбөрийг санал болгох юм. Дэлхий дахинд сургууль төгссөн хүнд ажил бэлтгэх гэхээсээ ажлаа өөрөө бий болгохцаг үед ирээд байна. Үүнийг мэдлэгийн нийгэмгэж нэрлээд байгаа юм. Олон улсад суралцуулах шалгуур тодорхой байдаг. Япон оюутан элсүүлж авдаг журмынхаа дагуу авдаг. БНХАУ ч оюутан элсүүлэхжурмынхаа дагуу л авч ирсэн. Шинэ шалгуур бодож олох гэхээсээ тухайн сургуулийн шалгууруудыг тавиад явна.Аль болох нэр хүндтэй суралцаж чадах, сурах арга барил эзэмшсэн залуучуудыг сонгоншалгаруулна. БНХАУ-д суралцах оюутнуудын хувьд хоёр зүйлд онцгой анхаарч байна. Нэгдүгээрт сайн сургууль байх. Дэлхийн шилдэг 100-200 сургуульд багтаж байгаа сургуульд хүүхдээ явуулах талаар Боловсролын яамтай нь түлхүү ажиллана. Жишээлбэл ОХУ-д хамгийн нэр хүндтэй сургуульд жил бүр бид арван оюутан тэтгэлгээр сургадаг. Үүн шигээ солилцооны хөтөлбөрийн хүрээнд аль болох нэр хүндтэй сургуулиудруу явуулна. Хоёрдугаарт Хятад улсадболовсруулах салбар, анагаах ухаан, хөдөө аж ахуй, малын түүхий эдийг дахин боловсруулах чиглэлээрбиологи, биотехнологийн хүмүүс амжилт гаргаж байгаа учраас аль болох Хятад оронд ямар салбар түлхүү хөгжиж байна. Бидэнд хэн хэрэгтэй вэ гэдгийг бодолцож сонголт хийнэ. Боловсрол соёлын мэргэжлийг орхигдуулахгүй” гэв. Сонгон шалгаруулалтыг энэ сардаа багтаан хийж эхлэх гэнэ.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 21 сургууль хаана баригдахыг сайдаастодруулахад: Сонгинохайрхан дүүрэгттаван сургууль, Баянзүрх дүүрэгт гурван сургууль, Хан-Уул дүүрэгт гурван сургуульгэх мэтчилэн төлөвлөсөн. Ажлыг энэ жил эхлүүлнэ гэдэг амлалтыг Хятадын тал хэлж байгаа. Мэдээж үе шаттай явах болов уу. Ямар ч байсан бидний зүгээсгурав дөрвөн ээлжтэй сургуулиудаасаа эхлэхээр тусламж үзүүлж байгаа талтайгаа хамтарч ажиллана. Улаанбаатар хотод гурван ээлжийг алга болгохоор зорьж байна. Газар нь бэлэн, шинэ сургууль барина, зарим нь өргөтгөл барих ч газрууд ч бий гэв.

Буянт-Ухаа хороололд зээлийн хөрөнгөөр сургууль цэцэрлэг барьж байгаа учраас Засгийн газар, хот худалдаж авах эсэх нь тодорхойгүй ажил удаашралтай байна гэдэг. Засгийн газар зээлийн хөрөнгөөр баригдах сургууль цэцэрлэгийг худалдаж авах уу хэмээх сэтгүүлчийн асуултанд Л.Гантөмөр сайд:

-Засгийн газар мэдээж худалдаж авна. Эхний ээлжинд Буянт-Ухаа хорооллын 50 хүүхдийн хоёр цэцэрлэгийг ирэх оны төсвөөс төлөх хэлэлцээр хийгээд Засгийн газарторуулах гэж байна. Буянт-Ухаа хорооллыг барьж байгаа корпорацидалдагдалгүй улсад ч дарамтгүй байдлаар асуудлыг шийдээд явна.Улаанбаатар хот дахин төлөвлөлт хийж, шинэ хороолол барьж байгаа газруудад сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээрэй гэсэн шаардлага тавьж байгаа. Мэдээж бид төсөвт байгаа мөнгөний хэмжээгээр санхүүжилт хийнэ. Гэхдээ эхлээд барьчих, дараа нь худалдаж авна гэдэг зарчмаар хороолол болгон дээр гэрээ хийгээд явна. Жишээлбэл Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд сургуулийг ийм нөхцлөөр барьчихлаа. Энэ сургуулиа есдүгээр сарын 1-нээс ажиллуулах бэлтгэлээ хийж байна гэв.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн “Цагаан толгой”

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны үеэр“Л.Гансүхийг хуруугаа тайруулчихаад Я.Батсуурийг шоронд орчихоод байхадбид юу ч дуугарахгүй байна” гэсэн утгатай яриа өрнөжээ. Л.Гансүх шоронд байхдаа гадагшаа шинжилгээ өгөхийн тулд аргагүйн эрхэнд хөлийнхөө хурууг тайруулж явуулсан нь ердөө саяхны явдал. АТГ-ын шийдвэрээр шоронд хоригдож буй Я.Батсуурийн бие тааруу сураг дуулдажбайгаа. АН гэсэн нэг нэрийн дор нэгдэж, намаа сонгуульд ялахад нь хөлс, хүчээ зориулж зүтгэсэн хоёр гишүүнээ нам нь өмөөрч дуугарсан анхны тохиолдол энэ болж байна. Гэхдээ энэ удаагийн явдлыг АН-ын зүгээсгишүүддээ анхаарал хандууллаа гэж шууд дүгнэхаргагүй. Нэг өрөвч нөхөр л бусдадаа учирласан хэрэг. Нэг нь хуруугаа тайруулж, нөгөө нь эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа учраас өрөвдөө биз. Хэвлэл мэдээллээр бол аль дээрээс шуугисан сэдэв л дээ. АН гишүүддээ жудаггүй, хөндий, байж боломгүйгээрхандаж байна гэж өчнөөн л шүүмжилсэн.

Уг нь улс төрийн цагаан толгой, дүрэм нь их энгийн. Сонгуульд ялсан нам төрийн эрхэнд гарахдаа гишүүдээ ажил, албатай болгодог. Хүн алчихаагүй л бол яаaж ийж хаацайлж байгаадшоронд явуулалгүй аваад үлддэг.Улс төр ер нь л ийм. Хэтэрхий шулуун, хатуу үг байж мэднэ.Зарим хүнд бүрбүдүүлэг, байж боломгүй санагдахыг үгүйсгэхгүй.Гэхдээ улс төр угаасаа ийм.

Цагаан толгойн дүрэм нь ийм энгийн байхад АН эсрэгээрээ гишүүдээ ажлаас нь халж, шоронд суулгадаг. Сүүлийн үед энэ ойлгомжгүй хандлага нь хэрээс хэтэрч эхэлснийг бултаараа харж сууна. Харин МАН тэгдэггүй. МАН-ыг засаг барих үед гишүүн нь шоронд явсан түүх байхгүй. Хэзээнээсээ л ийм байсан. Бүр шорон руу явуулах байх гэсэн хэрэг дээр ч гишүүдээ хаацайлаад аваад үлдсэн жишээ өчнөөн бий. Сүүлийн жишээ гэхэд л “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэрэг байна. МАН-ын гишүүн Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Т.Бадамжунай зэрэг өчнөөн улстөрч бүхэл бүтэн нэг банкны 14 тэрбумаар казино тоглосон гэх хэрэгт нэр холбогдож байсан. Буруутайг нь нотолж чадаагүй гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож байлаа, тэр үед. Энэ хэрэгт шийтгэл хүлээсэн хүн нь жирийн нэг ахлах нягтлан бодогч болоод дууссан. Товчхондоо МАН гишүүдээ өчнөөн тэрбумын хэрэгт холбогдчихоод байхад аваад үлдэж чадсан. Улс төр хэтээсээ ийм л байсан, ийм ч байх учиртай.

Гэтэл АН сонгуульд ялж, засаг толгойлсноосоохойш яав. Гишүүдээ барьж, хорьж, ажлаас нь авч хаяж авиргүйтэж байна. Ер нь АН засаг барихдаа ингэдэг өвчтэй. Казиногийн хуулийг санаачилсан, батлалцсан, авлига авсан, тэлээ авсан гэж буруутгаад гурван гишүүнээ шоронд явуулчихаж байсан түүх энэ намд бий. Шоронд орсон гурван гишүүний нэг нь амиа алдсан харамсам түүх өнөө ч хуучраагүй байна.

Дахиад хэлье. Сонгуульд ялж засаг барих мандат авсан аль ч орны ямар ч улс төрийн нам ялахад нь нэмэр болсон, нам гэж оршин тогтноход нь хувиа оруулсан гишүүдээ ээлж дараалан барьж, хорьж, аль мууг нь үзээд байдаггүй. Гишүүдээ ажил, албатай болгож, нам гэсэн нэрийнхээ дор нэгдэж ажиллаж чаддаг. Давтан давтан хэлэхэд улс төр угаасаа ийм л байдаг.

Ц.БААСАНСҮРЭН