Categories
мэдээ эдийн-засаг

Экспортын нүүрсний чанарыг хэмжлээ

Экспортын нүүрсний чанарыг хэмжлээ

Уул уурхайн шинжилгээ туршилтын лабораториос нүүрсний чанарын дундаж үзүүлэлтийг олон нийтэд мэдээлсэн байна. Тухайлбал, энэ сарын 13-17-ны өдрүүдэд Монгол Улсын экспортод гарсан нүүрсний чанарын дундаж үзүүлэлтийг гаргасан бөгөөд түүнд дурдсанаар ажлын чийг 4.7 хувь, үнслэг 12.0 хувь, дэгдэмхий бодисын гарц 29.4 хувь, Илчлэг 6720 ккал/кг, Хүхэр 0.8 хувь, чөлөөт хөөлтийн зэрэг 5.0, барьцалдах чанарын үзүүлэлт 53 зэрэг бүхий нүүрс хилээр гарсан гэж шинжээчид үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Цалин өгөөгүйн улмаас өргөгч кранаас үсэрч амиа хорлохыг завджээ

Өчидөр 16 цаг 46 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Эрин интернэйшнэл” ХХК-ийн барилгын хашаанд өргөгч краны суман дээрээс хүн үсэрч амиа хорлох гэж байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт иржээ. Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг гаргахад 40 настай иргэн Ц гэх эрэгтэй тус барилгын компанийг ажлын хөлс өгөөгүй гэх шалтгаанаар өргөгч краны суман дээрээс үсэрч амиа хорлох гэж байсныг хэлэлцээр хийн буулгажээ.

Categories
мэдээ нийгэм

Хашаагаа модоор гоёцгооё

Урин дулаан цагт ногоон байгууламжаар хотын өнгө үзэмжийг сайжруулах хандлага ихэсч, хөрөнгө мөнгө чихээр төсөвлөх болжээ. Үүнийг дагаад албан газрууд гэлтгүй иргэд ч хашааныхаа өнгө үзэмжид анхаарч, бичил цэцэрлэгжүүлэлтийг сонирхох болсон байна. Тэгвэл ногоон моддоор хашаагаа чимж, өөрийн бяцхан цэцэгт хүрээлэнтэй болох хүсэлд тань хувь нэмэр оруулах үүднээс дараах зөвлөгөөг бэлтэглээ. Ингээд Эх газар компаний захирал Д. Даваасүрэнгийн мод тарих талаарх зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Хэзээ мод тарих вэ

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар манай орны нөхцөлд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 10-ны дотор, намар аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын хооронд мод тарих нь тохиромжтой гэжээ. Учир нь хөрсөнд нэмэх 13 градустай болсон үед модны үндэс сэргэж, соёогоо хөөн ургаж эхэлдэг байна. Иймд иргэн та хашаагаа цэцэрлэгжүүлэх хүсэлтэй бол одоо л модны үрсэлгээгээ сонгох үе юм. Хэрэв мод тарих хугацаа өнгөрчихсөн хойно таривал мод усаа шингээх чадваргүй болж ургалт нь удааширна.

Анхлан мод таригчид ямар мод сонговол зүгээр вэ

Төв суурин газрын гэр хорооллын хөрс их эвдрэлтэй, түүнчлэн эрс тэс уур амьсгалтай тул анхлан мод таригчид амархан ургадаг,арчилгаа багатай мод сонгох нь зүйтэй аж. Манай нөхцөлд хамгийн тэсвэртэй, түргэн ургадаг мод нь хайлаас, улиас аж. Хайлаас өнгө үзэмж сайтай, сайн инерги өгдөг мод юм. Мөн шинэс, улиас, гацуур гэх мэтчилэн моднууд сайн ургана. Жимсний модноос үрэл, монос, чацаргана ургах нь амар. Харин сакура, далдуу зэрэг халуун чийглэг орчинд ургадаг мод тарих нь их хэцүү.

Мод тарихад юуг анхаарах вэ

Нэгдүгээрт:Хөрсөө бэлтгэх нь хамгийн чухал юм. Хөрсний найрлагын ихэнх хувийг хар шороо, мөн элс, бууц эзлэнэ. Гэр хорооллын зарим газар хайргархаг, зарим хэсэгт хадархаг гээд янз бүр байдаг тул тухайн газрынхаа хөрсийг тодорхойлж түүндээ тохируулан модныхоо хөрсийг бэлдэх хэрэгтэй ажээ. Намгархаг, шаварлаг газар бол элсээ арай ахиухан хийж өгнө. Харин элсэрхэг газар бол бор шороо, бууц нэмж хийж өгөх хэрэгтэй.

Хоёрдугаарт: Модыг шилжүүлж суулгахдаа анхаарах хэрэгтэй. Модыг шилжүүлэн суулгах нь тухайн модныхоо төрлөөс хамаарна. Тухайлбал, уулын ар сүүдэрт ургаж байсан модыг авчирч нар их тусдаг газар тарьж болохгүй. Хэрэв тэгвэл чийглэг, ус шингээх чанap нь алдагдаж улмаар ургалгүй үхэж мэднэ. Тэгэхээр модоо зөв сонгох нь чухал. Модныхоо өндөр болон ишний диаметртэй харьцуулж, үндэсний тойргийг гаргах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, модны гол иш хэдий чинээ бүдүүн байна түүнтэй харьцуулсан томъёогоор үндсийг шороотой нь хамт ухаж цэвэрлэнэ. Хамгийн гол нь тухайн модны үндэсийг гэмтээлгүй авах хэрэгтэй.

Модоо суулгах нүхийг 4-5 метрийн зайд, доошоогоо 80 см, радиус нь 60-70 см ухаж бэлдэх нь тохиромжтой юм.

Гуравдугаарт: Усалгаа чухал. Тариалалт хийхээс өмнө талбайгаа сайтар усалсан байх хэрэгтэй. Үрсэлгээнийхээ үндсийг урьдаас сайн усалсан чийгтэй хөрсөнд гүн суулгаад сайн нягтаршуулж өгнө. Суулгасныхаа дараа шууд услахгүй бол болохгүй. Эхний 15 хоногт хөрс, ургамал сайн бэхэжтэл 2-3 хоногийн зайтайгаар байнга усална. Энэ үедээ нэг модыг долоо хоногт 80-100 литр усаар услахад хангалттай байдаг.
Ургамал бэхэжсэнээс хойш усалгаа хийх хугацааг холдуулан 10-15 хоногийн зайтай болгоно. Усалгаа болгоны дараа сийрүүлэлт хийж хог, ургамлыг нь устгаж цэвэрлэж байх шаардлагатай. Мөн 1-2 удаа азотын болон гурвалсан бордоогоор бордоно. Эхний бордоог зургадугаар сарын 10-20-ны хооронд, дараагийнхыг долдугаар сарын 10-15-ны хооронд хийх нь илүү тохиромжтой. Энэ модны үндсэнд тэжээл сайн өгдөг юм.
Мөн худаг болон крантны хүйтэн усаар услах юм бол амархан хатгаа авч үхдэг. Бүлээн усаар усалсан мод хурдан ургадаг. Усаа хэмнэхийг хүсч байвал мод тарих нүхний тогоогоо эхлээд нэг сайн услаад гялгар уут юмуу тааран шуудай зэрэг гар доорх бэлэн зүйлээр ус, чийг нь дээшээ ууршихгүйгээр хааж, тогооныхоо хажуугаар нь төмөр юм уу, модоор даруулчих хэрэгтэй. Ингэвэл гурав хоногын дотор ууршаад алга болох ус хоёр долоо хоног дотроо ууршдаггүй гэнэ.

Салхи зулзаган модыг унагааж, үндсийг нь тогтворжуулахад саад учруулж, чийгийг алдагдуулж байдаг. Иймд мод тарихдаа тулгуурыг зөв, сайн хийж өгөх шаардлагатай. Аль болох нөмөр газар тарих нь зүйтэй

Ямар модыг яаж таривал хашаандаа сайхан цэцэрлэгтэй болох бол?

Сайхан цэцэрлэгтэй болохыг хүсч байвал хар модыг гадуур нь 1-2 эгнээгээр хүрээлээд, дотор нь улиасыг мөн 1-2 эгнээгээр, түүний дотор талд нь өөрийнхөө дуртай жимсний моднуудаас тариарай. Таны цэцэрлэг хэний ч нүдэнд өнгө, үзэмжтэй сайхан харагдана.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Ч.Хосбаяр нар Дээд шүүхийн шүүгчээр томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Гүррагчаагийн Алтанчимэг, Пунцагийн Золзаяа, Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ, Чагдаагийн Хосбаяр нарт баяр хүргэх ёслолын ажиллагаа боллоо.

Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг шинээр томилогдсон шүүгчдэд Дээд шүүхийн шүүгч хэмээх төрийн өндөр албан тушаалд томилогдсон явдалд нь баяр хүргэсэн юм.

Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон П.Золзаяа, Ч.Хосбаяр нар шинээр томилогдсон шүүгчдээ төлөөлж хэлсэн үгэндээ Дээд шүүхийн өндөр мэдлэг, чадвартай шүүгчдийн дунд орж, тэднээс суралцан хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа онцлоод итгэл дааж, шударга ёсыг дээдлэн ажиллахаа илэрхийллээ.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрлийг нь цуцалж өгөх хүсэлтийг удаа дараа илгээсэн гэв

Баянгол дүүргийн арвандөрөвдүгээр хороо буюу “Ачлал” их дэлгүүрийн ард байрлах нийтийн орон сууц нурах аюулд орсон учраас Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр 50 өрхийн 244 оршин суугчдыг нь өчигдөр орой нүүлгэн шилжүүлсэн билээ. Учир нь тус байрны суурьтай тулгаж, хэт таваас зургаахан метрийн зайд газар ухсан учраас ийн нухар эрсдэлтэй болжээ. Тус байр нь 1980-аад онд ашиглалтанд орсон 48 айлын орон сууц юм. Тэднийг ойролцоох зочид буудлуудад тараан байршуулсан юм.

Харин Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Бид өнгөрсөн жилийн намраас хашаа татаад, газар ухахтай нь зэрэгцээд тус газар барилга барих тусгай зөвшөөрлийг цуцлуулж өгөөч гэсэн хүсэлтээ Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн ч одоог хүртэл албан ёсны хариу ирүүлээгүй байна. Одоогоор зочид буудалд байгаа иргэдийн өрөөний хөлс, хоолны зардлыг өөрийн нөөц хөрөнгөнөөс гаргаж байна. Мэдээж бүх асуудал шийдэгдсэний дараа буруутай этгээдээр гарсан зардлаа нөхөн төлүүлнэ. Одоогоор 10 гаруй сая төгрөгийн зардал гарчихаад байна” гэсэн юм.

Энэ талаарх дэлгэнэрүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай.

М.Ууган

Categories
мэдээ нийгэм

Хятад Орос улсыг холбосон гүүрэн төмөр зам барина

БНХАУ, ОХУ-ыг холбох гүүрэн төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулах аж.

Олон улсын анхаарлыг татаж буй уг гүүрэн төмөр замыг Оросын Амар мөрөн дээгүүр тавьж, Хятадын Тунцзян хотыг ОХУ-ын Нижнеленинсктэй усан замаар холбох ажээ.

Энэхүү гүүр нь 2215 метрийн урттай бөгөөд жилдээ 21 сая тонн ачааг дамжин өнгөрүүлэх хүчин чадалтай байх гэнэ. Мөн гүүрний 1900 км нь Хятад улсын нутаг дэвсгэрт байрших юм.

Гүүрний бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхэлжээ. Харин Оросын талын барих 315 метрийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сардаа багтаан эхлүүлэх тухай ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдсэн байна.

Хоёр тал бүтээн байгуулалтын ажлаа 2016 оны хавар гэхэд дуусгана хэмээн мэдэгдсэн аж.

ОХУ болон БНХАУ-ын усан хилийн боомтоор их хэмжээний тээвэрлэлт хийгддэг ч цаг агаарын таагүй нөхцлөөс үүдэн тээвэрлэлт удаашрах, саатах зэрэг асуудлууд тулгардаг байсан байна. Харин ирэх онд уг гүүрэн төмөр зам ашиглалтад орсноор дээрх асуудлуудыг бүрэн мөсөн шийднэ гэжээ.

Э.Номин

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээлэл хийлээ

“Тавантолгой”-н төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Гэрээний төсөл дутуу бүрдүүлсэн материал болон зарим зүйлээс өргөн баригдалгүй хугацаа алдсан. Энэ нь гэрээний төсөл дэх зарим үг хэллэгийг жигдлэх, өмнөх төсөлд холбогдсон зүйлийг хасах зэрэг асуудал ч гарсан байна.

Уг төслөөс эхний ээлжинд 650 сая ам.доллар орж ирнэ. Эндээс “Чалко”-гийн өр, Монголын төмөр замд зарцуулсан төлбөрийг хийх аж. Эхний таван жилд 4 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх аж. Тэрээр “Өргөдлийн байнгын хороон дээр 3000 орчим хувьцааг эзэмшигчийн санал ирсэн. Бид хувьцааг мөнгөжүүлж чадаагүй 1.1 сая орчим хувьцаа эзэмшигчийг эргэж бүртгэх даалгавар авсан. Засгийн газраас оруулж байгаа хөрөнгө оруулалтын гэрээг зөвшөөрсөн. Нөгөө тогтоолууд нь Тавантолгойг тойрсон төслийн нэр ус томъёог жигдрүүлэхтэй холбоотой. 1072 хувьцаа гэдэг бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 6.5 хувьтай тэнцэж байгаа. Гэхдээ өмнө нь гарсан шийдвэр бол саналын эрхгүй хувьцаа. Цаана нь үлдсэн хувьцаа нь цэвэр Засгийн газар өөрөө өмчилнө. Засгийн газар ч өөрөө гэрээ хэлцэл хийх даалгавраа өгсөн байх хэрэгтэй гэж үзсэн. Энэ дагуу Засгийн газар хуралдаж шийдвэр гаргасан” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Yahoo компанийн орлого буурчээ

Интернэт хайлтын Yahoo компанийн орлого оны эхний гурван сарын байдлаар таамаглаж байснаас буурсан дүнтэй гарсан нь хөрөнгө оруулагчдын итгэл буурахад нөлөөлсөн байна. Эх сурвалжийн мэдэгдэж буйгаар, компани эхний улиралд ердөө 21 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Харин өнгөрөгч оны мөн үед 312 сая ам.долларын ашиг олж байсныг судлаачид харьцуулан дүгнэлт хийсэн байна. Yahoo-гийн гар утасны үйлчилгээнээс олох ашиг 61 хувиар өсч, үйл ажиллагааны ашгаас давснаар 1.04 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь ажиглагчдын таамаглаж байснаас хавьгүй өндөр дүн аж. Дээрх таагүй мэдээлэл тархсаны дараах хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны ханш нь 2 хувиар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

75 согтуу жолоочийг журамлалаа

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 332 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтэж 1 хүн нас барсан. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртснөөс сургуулийн насны 4. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Categories
мэдээ улс-төр

АН-аас МАН-д шаардлага хүргүүлэв

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос МАН-д шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад “1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын үндсэн хууль нь Монголын ард түмний нийтлэг хүсэл зориг, үнэт зүйлийг илэрхийлсэн, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалсан, төрийн байгуллага, үйл ажиллагааны зарчим, үндсийг тогтоосон Монгол улсын эрх зүйн дээд хүчин чадал бүхий баримт бичиг тул түүнийг дээдлэн сонгох сонгогдох эрхээ хамгаалан дараах мэдэгдэлийг сонордуулъя.

1. Монгол Улсын Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасны дагуу “Улсын их хурал нэг танхимтай далан зургаан гишүүнтэй байна, Улсын их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох” эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгодог үндсэн эрхийг хангасан 48:28 харьцаатай холимог тогтолцоог үгүйсгэж татвар төлөгчдийн 6 тэрбум төгрөгөөр бүх нийтийн санал асуулга явуулах Монгол Ардын намын улс төрийн бодлогыг эрс эсэргүүцэж байна.

2. Монголын ард түмэн 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намд дийлэнх олонхийн санал өгснийг сануулж улс төрийн аливаа явуургүй үйлдлээ зогсоон “шийдлийн засгийн газар”-аас нэн даруй гарахыг шаардаж байгааг мэдэгдэе” гэж бичжээ.