Categories
мэдээ нийгэм

Я.Батсуурь батлан даалтад гарлаа

“Говь Повер” компанитай холбоотой асуудлаар “Эрдэнэс тавантолгой”-н захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хориод байгаа. Тэгвэл Я.Батсуурь дөрөвдүгээр сарын 21-ний өдөр намынхандаа хандан захидал бичсэн талаар анх “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаар дээр нийтэлсэн. Мөн түүний захидалтай холбогдогдуулан АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын дарга З.Энхболд АТГ-ын удирдлагуудтай уулзалт хийх үеэрээ “Батлан даалтад, гадуур байцаахыг сануулсан” юм. Өмгөөлөгч Х.Базаррагчаа нь Я.Батсуурийг Цагдан хорих 461 дүгээр ангийн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл дөнгөж сая түүнийг батлан даалтаар гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

БОНХАЖЯ, түүний харьяа газрын албан хаагчид нэг өдрийн цалингаа гал түймэртэй тэмцэхэд хандивлалаа

БОНХАЖЯ, түүний харьяа газруудын албан хаагчид гал түймэртэй тэмцэхэд зориулж нэг өдрийн цалингаа хандивлалаа. Эдгээрт БОНХАЖЯ, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Ойн судалгаа хөгжлийн төв, Цэнгэг ус байгаль хамгаалах төв, Байгаль хамгаалах сан, Цэвэр агаар сан, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргаадын албан хаагчид хамрагдлаа. Эндээс цугларсан болонсалбарын хэмжээнд хандивын аян өрнүүлж олсон мөнгөөргал түймэртэй тэмцэж буй байгаль хамгаалагчид болон ойн ажилтнуудад галын зориулалтын хувцас, багаж хэрэглэл авч өгөх юм.

БОНХАЖЯ-наас гал түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан галыг унтраахаар дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирлээ.

-Монгол Улсын Шадар сайд, БОНХАЖ-ын сайдын Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай2015 оны 38, А-141 дугаарын хамтарсан тушаал гаргаж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүрэг, даалгаврыг бүх шатны Засаг дарга, бусад холбогдох байгууллагуудад үүрэгжүүлэн хүргүүллээ.

-Ой, хээрийн түймрээс хамгаалах үндэсний зөвлөл болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрчимжүүлэх, түймрийн эрсдэлтэй бүс нутгуудад байгаа иргэдийн амь нас, аж ахуйн нэгж байгууллагуудын өмч хөрөнгийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлыг Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Дорнод аймгийн Баянуул, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдад зохион байгуулав.

-БОНХАЖЯ-ны түймрийн шуурхай жижүүрийг түймрийн эрсдэл ихтэй улирал болох гуравдугаар сарын 25-наас эхлэн үйл ажиллагааг нь эхлүүлж аймаг орон нутгийн Байгаль орчны газрууд, Цаг уур орчны шинжилгээний газар, ОБЕГ, ХХЕГ болон Улсын тусгай хамгаалалттай газруудтай хамтран мэдээ мэдээлэл солилцон ажиллаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж, сурталчилгааг тогтмол хийж байна.

-БОНХАЖЯ-ны Цаг уур, орчны судалгаа, мэдээллийнхүрээлэнсансрын хиймэл дагуулын мэдээгээр Монгол орны газар нутгийн хэмжээнд гарч буй түймрийн байршлыг илрүүлэн ОБЕГ-т мэдэгдэж, хуурайшлын зэргийг өдөр бүр гарган ажиллаж байна.Энэ хугацаанд хиймэл дагуулын зургаар 59 удаагийн түймрийг илрүүлж ОБЕГ-т мэдээлсэн болно.

-БОНХАЖЯ-ны Ус цаг уур орчны шинжилгээний газар хуурайшлын зэрэг өндөр буюуаюултай, нэн аюултай зэрэгт хүрсэн газруудад үүлэнд зориудаар нөлөөлөн бороо оруулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт экспедиц, газрын генераторуудын үйл ажиллагааг 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 35 экспедиц, 14 аймгийн 28 газрын генератор үйл ажиллагаа явуулахад байнгын бэлэн байдалтай байна.

– Германы JIZ төслөөс өнгөрсөн жил манай улсад ойн тооллого явуулах үеэр хэрэглэж байсан “Фургон” маркийн автомашинуудыг орон нутгийнОйн ангиудад хүлээлгэж өгөв.Автомашин хүлээлгэж өгөх үеэр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол“Манай ойн мэргэжлийн байгууллагуудад техник хэрэгслийн хүрэлцээ маш дутмаг байдаг. Ойн цэвэрлэгээ хийх, гал түймрээс сэргийлэх гэх мэтээр ойгоо хамгаалах ажилд хүлээлгэн өгч байгаа автомашинууд асар их тус болно” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэл явган хүний алдсан замаа буцааж авна

Нийслэлийн иргэд явган хүний замыг хааж барьсан тухай олон гомдол нийслэлд ирүүлдэг. Энэ тухай арга хэмжээ авахгүй байгаа тухай ч сонин хэвлэлээр шүүмжилдэг. Зарим барилга зөвшөөрөлгүй, зарим нь хууль бусаар баригдсан баримт цөөнгүй бий. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл шүүхэд ханддаг боловч ихэнхдээ бүтэлгүйтнэ. Учир нь шүүх буруу шийдвэр гаргасан албан тушаалтантайгаа хариуцлага тооц гэсэн хариу өгч Засаг даргыг мухардуулдаг аж. Гэхдээ нийслэлд явган хүний зам хааж барьсан барилга, хашаануудыг буулгахад Нийслэлийн Засаг даргад шүүх, цагдаагаар гүйх шаардлага байхгүй аж. Тиймээс “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргажээ. Энэ захирамжаар бол нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг 2015 оны тавдугаар сард багтаан чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулна. Хэрэгжүүлэх ажил зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар хариуцна. Дээрх захирамжийн хэрэгжилтийн хүрээнд нийтийн эдэлбэр газрын ашиглалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүр нь арилгуулна. Зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн этгээдийн газрыг үл маргах журмаар чөлөөлж гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ. Түүгээр зогсохгүй буруутай этгээдийг цахилгаан, дулаанаар хангасан байгууллага албан тушаалтанг хамсаатанд тооцно. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхэд нийслэлийн Өмчийн харилцааны газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Ус сувгийн удирдах газар хяналт тавина. Захирамжийн хэрэгжилтийг зургаадугаар сард багтаан танилцуулахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгажээ. Ийнхүү нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл бүрэн эрхээ ашиглан хатуу захирамж гаргалаа. Маргаашнаас эхлээд захирамж хэрэгжиж эхэлнэ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ улс-төр

Хуулийн шинэчлэлийн бодлогуудаа танилцууллаа

Засгийн газраас долоо хоног бүр зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож, хууль, эрх зүйн салбарын шинэчлэлийн бодлогуудыг танилцууллаа. Тус яамнаас Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад байгаа. Мөн УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байгаа юм. Эрх зүйн шинэчлэлийн суурь хуулиудыг дагаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Тахарын албаны тухай хуулиуд шинэчлэгдэнэ гэдгийг Хууль зүйн сайд онцоллоо.

Мөн Хууль зүйн яамнаас бизнес эрхлэлт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр тодорхой хуулийн төслүүдийг хэлэлцүүлж эхэлсэн. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, Хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулиудыг баталснаар эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тодорхой үр дүнгээ өгч, эдийн засгийн өсөлтийг хангах, бизнесийн таатай орчин бүрдэнэ гэж салбарын яам үзэж байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг залуугийн гэдэснээс 140 зоос, 150 зүү гарчээ

Энэтхэгийн эмч нар нэгэн тариачин залуугийн гэдэснээс 140 ширхэг зоос, 150 ширхэг зүү, соронз зэрэг олон төрлийн металл гаргаж авчээ. “Бид түүний гэдэснээс маш олон тооны метал болон хурц үзүүртэй зүйл гаргаж аваад үнэхээр шоконд орсон” гэж Батинда хотын эмнэлгийн дотрын эмч Гагандийп Гоял ярьсан байна.

34 настай тариачин залуу өөрөө ч гайхаж орхижээ. Ражпал Синг гэр бүлд нь ямар нэгэн асуудал гарах бүрт металл залгидаг байсан гэнэ. Тэрээр сэтгэлээр унасан үедээ зоос, зүү зэрэг металл эдлэлийг ундаа, сүүгээр даруулан залгидаг байжээ. Энэ нь түүний сэтгэлийг тайвшруулж байгаа мэт санагддаг байсан бөгөөд сүүлдээ зуршил болсон байна.

Ингээд тэрээр гэдсэн дэх төмөр металлаас салахын тулд Пужаб мужийн олон эмнэлгээр явсан ч эмч нар түүнд тусалж чадаагүй байна. Эцэст нь гастроэнтерологийн эмч Гоял есөн цаг үргэлжилсэн хагалгааны үр дүнд 240 гаруй төмөр эдлэлийг тариачин залуугийн гэдэснээс гаргаж авчээ. Өвчтөн долоо хоног амарсны дараа хоёр дахь хагалгаанд орж үлдсэн металлуудаа гаргуулах гэнэ.

Categories
гадаад мэдээ

Камерон Диаз жирэмсэн гэв

Холливуудын нэрт жүжигчин Камерон Диаз жирэмсэн гэдгийг нөхөр Бенжи Мадден баталсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бенжи твиттертээ “Хүүхэд. Баярлалаа” хэмээн жиргэжээ. Энэхүү жиргээний дараа нэг твиттер хэрэглэгч “Камерон жирэмсэн юм уу” гэхэд залуу “Тиймээ. Тэр минь жирэмсэн” гэж хариу жиргэсэн байна.

Камерон өнгөрсөн оны сүүлчээр өөрөөсөө 11 насаар дүү, фитнессийн багш Бенжитэй Лос Анжелес хотноо нууцаар хуримласан юм. Хос өнөөдрийг хүртэл хуримын зургаа сэтгүүл болон твиттер, инстаграм зэрэгтээ нийтлээгүй билээ. Тэднийг хуримаа хийсний дараа хэвлэлүүд жүжигчин бүсгүйг жирэмсэн хэмээн мэдээлж байсан хэн ч батлаагүй юм.

“Бенжигийн өмнөөс хэн нэгэн жиргээгүй бол Камерон жирэмсэн гэдэг нь баттай” гэж “TMZ” сайт мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

6469 толгой гахайг вакцинжуулалтанд хамруулжээ

ХУД-ийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ний гахайн аж ахуйн гахайд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн Төв лабораторийн 2015 оны 4-р сарын 2-ны өдрийн 65, 66 тоот шинжилгээний дүнгээр “Гахайн сонгомол мялзан” оношлогдсон тул дүүргийн Засаг даргын 2015 оны 04-р сарын 02-ны өдрийн А/87 дугаар захирамжийн дагуу хорио цээр дэглэм тогтоон, өвчилсөн 691 толгой гахайг холбогдох байгууллагууд хамтранзохих зааврийн дагууустгаж,ариутгал халдваргүйтгэл хийгээд байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд байнгын пост ажиллуулан, хийгдэж байгаа цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн чанар, ариутгалын бодисын чанарт хяналт тавин ажиллаж байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гахайтай аж ахуй нэгж, иргэний гахайг мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулаад байна. Үүнд: 5 аж ахуй нэгж, 93 иргэний 6469 толгой гахай хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Байгууллагаа тохижуулж таван сая төгрөг хожих боломжтой

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныг энэ сарын 20-ноос есдүгээр сарын 25-ны хугацаанд хэгжүүлэхээр зарлалаа.

Уралдаанд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк санхүү, худалдаа, үйлчилгээ гэх мэт бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн төрөл хэлбэр харгалзахгүйгээр хамрагдана.

Уралдааны явцад:

  • -Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжийг худалдааны салбарт долоон ангиллаар 22 төрлийн номинаци,
  • -Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт дөрвөн ангиллаар 16 төрлийн номинаци,
  • -Хүнс, хөнгөний үйлдвэрлэлийн салбарт 4 ангиллаар 8 төрлийн номинаци,
  • -Ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт 13 ангиллаар 17 төрлийн номинаци,
  • -Төрийн болон төрийн бус байгууллага, бусад салбарт 13 ангиллаар 24 төрлийн номинаци,нийт 41 ангиллаар 87 номинацийг шалгаруулах юм байна.

Ажлын хэсэг хариуцсан хороодын байгууллага, аж ахуйн нэгж бүрийг 14 хоногт нэг удаа шалгаж дүн мэдээг фото зургаар баримтжуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлж байх бөгөөд сap бүрийн эцэст өмнөх хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаагүй байгууллагад “ГАХАЙ” наалт, идэвх чармайлттай ажиллаж, онцгой ахиц дэвшил гаргасан байгууллагад “СМАЙЛ” наалт гардуулах ажээ.

Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллагаар 87 аж ахуйн нэгжийг шалгаруулах бөгөөд тус бүр ТАВАН САЯ төгрөгөөр шагнаж,30 минутын тусгай нэвтрүүлэг бэлтгэн UBS телевизээр нийтэд сурталчлах юм байна. Шагнал гардуулах ёслол их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд ирэх есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдах аж.

Э.Номин

Categories
гадаад мэдээ

Барилгын ажилчид динозаврын өндөг олжээ

Хятадын Гуандун мужийн Хейюуан хотод барилгын ажилчид 43 ширхэг динозаврын өндөг олжээ. Энэ хотыг динозаврын өлгий нутаг гэж нэрлэдэг бөгөөд 2004 онд музейд нь байрлах олон төрлийн динозаврын өндгөөрөө “Гиннесийн ном”-д бичигдсэн байна. Музейн орлогч даргын мэдэгдсэнээр, анх удаа хотын төв хэсгээс динозаврын өндөг олджээ. Эрдэмтэн судлаачдын баг өндгүүдийг бүрэн бүтэн гаргахын тулд төв замын засварын ажлыг зогсоосон байна.

Нийт өндөгний 19 нь бүрэн бүтэн байсан бөгөөд хамгийн том өндөгний диаметр 13 см аж. Эрдэмтэд эдгээр өндөгүүдийг судалж ямар динозаврын өндөгүүд болохыг тогтооно гэжээ. Музейд байрлах ихэнхи өндгүүд нь 89 сая жилийн өмнөх үлэг гүрвэлүүд болох Овираптор буюу Нугасан толгойт динозаврынх юм байна. Энэ хотоос нийтдээ 17000 динозаврын өндөг олдсон бөгөөд хамгийн анх 1996 онд барилгын талбайд тоглож байсан хүүхэд өндөг олж байсан талаар CNN мэдээлжээ.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

34 хүн золгүй байдлаар нас бараад байна

Нийслэлийн хэмжээнд золгүй байдлаар 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 34 хүн нас барсан байна. Эдгээр иргэдийн нас барсан шалтгааныг тогтоохоор хууль, хяналтын байгууллагууд шалгаж байна.

Нас барсан иргэдийн 45 хувь нь осгосон байж болзошгүй байна. Хэдийгээр гадаа урин дулааны цаг ирж байгаа ч болзошгүй аюулаас сэрэмжтэй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Нийслэлийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүлж байна.