Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар хориод асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно. Хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай, 2015 онд агнах ан амьтны тоог батлах тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах эсэхийг, Нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай зэрэг 20-иод асуудлыг хэлэлцэж, зургаан асуудалтай танилцах юм байна. Засгийн газрын хуралдаан маргааш үдээс хойш 16.00 цагт болно.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Хайрын бунхан

Зураач Д.Аззаяа богино өгүүллэгийн төрлөөр нэлээд хэдэн өгүүллэг бичиж ирүүлжээ. Тэдгээрээс “Хайрын бунхан” өгүүллэгийг толилуулж байна.

Гадаа нохой гаслам халуун.Хөлсөнд нэвт норсон хувцасбиетэй наалдаж, уурандсууж буй мэт агаар хүртэл халж, амьсгалахад бэрхтэй. Дотоодчинадаастөөнөх биеийнхээ илчийг хүртэл тээр шаамаар санагдана. Мултан хотын зочид буудлын өрөө тохилог тавтай ч бас л бүгчим.Толгой манарч, гүрээний судас лугшиж, хөл хөөчихсөн болохоорарай ядан гутлаа тийрч орон доогуур ортол өшиглөчихөв. Ядарсандаа хувцсаа чтайлах сөхөөгүй банн дүүрэн усанд харайж ороход минь цалгисан ус шалаар нэг нэлийн урслаа. Цэл хүйтэн усанд гэнэт орсон болоод тэр үү, гэнэт цочирдож хоёр нүд харанхуйлан бүрэлзэхэд, ухаан санаа манаран, хичнээн харах гэж хичээвч хав харанхуй хэвээр л байв. Сандарвал халтирч гэмтэх, ухаан балартаж усанд живж мэднэ хэмээн тэрүүхэн хооронд элдвийг бодлоо. “Хүйтэн усанд орох аюултай, голын усанд хөлөө дүрэхдээ ч заавал зулай дээрээ ус асгаж биеэ дасгах хэрэгтэй.Харзны усанд ороход хүний хамаг судас булчин агшдаг. Бие дулаацаж судас буцаж тэлэхэд цус бүлэгнэдэг аюултай” хэмээн аав маань захидаг байсан нь санаанд орж цэл хүйтэнд усандмунхаглан харайн орсноо бодон хэсэг зуур босч ч чадахгүй хэвтэв. Тэгж байтал ашгүйнүд онгойжсэтгэлжигтэйхэн тайвширч, саяхан л байж суух газаргүй халууцаж байсан хүн бараг л даарч чичрэхдээ тулж уснаас гарахын мөн боллоо. Буудлын хаалга тор хийн дуугарч нөхөр маань чанга чанга дуугарах нь утсаар ярьж байгаа бололтой. Гэтэл гэнэтхэн түгжээгүй орхисон угаалгын өрөөний хаалга сэв хийтэл онгойж, үл таних, сахал хөмсөг нь нийлсэн догшин дүртэй пакистан эр шууд орж ирэн яаран сандран өмдийнхөө тэлээг тайлахыг харахад хариугүй давсаг нь хагарах гэж байгаа нь илт. Усан дотор хэвтэж байгаа намайг анзаарах ч сөхөө байсангүй. Юу юугүйл морь харах нь тодорхой болоотохов. Би ч балмагдан сандарч өөрийн мэдэлгүй уулгаалдан хамаг усаа цацсаар ухасхийн бослоо.Өтгөн хар үс,битүү сахалтай тэр хүн яг л тэр чигтээ царцаж хөших мэт хөдлөлгүй хоромболсноо, мөрөөрөөхагас эргэннамайг олж хармагцаа томоос том алаг нүдэнд ньайдас дүүрэх шиг болж, зэрлэг амьтных шигдогшин харцаар намайг цоо ширтсэнээ, хий дэмий лам нь ангалзан дуу нь гарахгүй агааргүйдэн бачимдах мэт болов. Тэгснээ огцом цочир, зүрх зүсэм аймшигт дуугаар сахалт эр орилоход би ч цочсондоо золтой л баннтай ус руугаа уначихсангүй. Зүрх дэлсэж өөрийн мэдэлгүй нөгөө сахалтэрийгдаган хоолой мэдэн хашгирч гарлаа. Эрхүний баргил хоолойноос гарамгүй шингэн, жингэсэн дуугаар шүгэл мэт исгэрэн зогсолтгүй орилох эрийн дуутай хорших миний хашгираанаар нөхөр маань сандран орж ирээд, бид хоёрыг ээлжлэн харж инээдээ барьж ядан жуумалзаж, ухаан сэхээгүй хашгирах нөгөө эрд хандан:

Айлтгүй ээ,эхнэр маань байна… гэхэднөгөөх эр нь ойлгож байгаа шинж огт алга аа… Нүд нь эргэлдэнорилоод л … аргаа барахдаа нөхөр маань сахалтын ханцуйнаас угзран өрөөнөөс хүчээр гаргалаа. Тэгснээалчуур шүүрэн авчбиеийг минь зузаан алчуураар ороож:

Ээ, усанд унатлааайгаа юу?Сахлаас цаашгүйаймхай амьтан чамаас айж байдаг гээддооглонгуйинээв.

Тэгснээ “За,одоо хувцсаа хурдан соль, хоёулаа монгол бүсгүйн бунхан дээр очъё. Чамайг авахаар ирсэн жолоочоо шээсийг ньалдтал айлгачих юм”гээдчанга чанга инээснээ эртхэн хөдөлцгөөе гэсээр өрөөг орхин гарцгаалаа. Айж, бас даарч,хувцсаа сольж байхдаа өөрийнхөө дүрийг толинд санаандгүй олж хараад эвгүйцэн цочихоор харагдахад бушуухан гэгч нь алчуураар нүүрээ үрэн сайтар арчаад, үсээ сэнсдэж,хуурай хувцас өмстөл бие сэтгэл аяндаа тайвшрах шиг болов. Бид хүн машин бужигнасан Мултан хотын төвөөс гарч давхисаар шороон замд орж, улаан тоос дэгдүүлэн явлаа. Надаас цэрвэн зугтаж харц буруулахжолооч эр дуулахтайгаа болж:

Бужигнасан тоос, манарсан шороотой Мултан хот

Бунхан шарил,олдвор олонтойМултан хот

Буцлам халуун, түлэмилч нь эрлэгтэй холбоотойМултан хот

хэмээн аялахад нь сэтгэлд хөнгөхөн гуниг төрнө.Сүнс хэмээн надаас айсан сахалт эр, хулгайч гэж түүнийг андуурсан бид хоёрыг нөхөр маань бодон үе үеинээд алданнамайг налан тухтай гэгч нь сууна. Зам зуур өдий төдий үзэсгэлэнт том жижиголонбунхан үзсээр нар хэвийх алдад эртний орхигдсон сүм дуганы нуранги хуучин туурийн ойролцоо бууцгаалаа. Зогсож буй газар маань өндөрлөг тул алган дээр байгаа мэт бүгд ив ил. Зөөлөн салхи сэвэлзэнүсний үзүүрээр тоглож,жаргаж буй нарны туяа улбартан шаргалтаж, тогтоол усны ойролцоо ганц нэгэн тахийж махийсан мод сүглийх нь тунчиг үзэсгэлэнтэй.Хамгийн наад захын намханшавар байшингаас нэгэн хижээл эр гарч саравчилснаа биднийг амдан алхлаа. Арай зайдууханд өнө удаан жилийн салхи наранд элэгдэж мөлийсөн жижигхэнмонголгэр шиг хэлбэртэй бор бунхан нүдэнд дулаахан, сэтгэлд нэг л ойрхон харагдана. Нөгөө хижээл хүн амьсгаагаа даран духныхаа чийхарсан хөлсийг гарынхаа араар шударчөлөн хир суусан өргөн халхгарцагаан шарвааран өмднийхөө ташаанд арчиж, биднийгмонгол гэж ихэд олзуурхаж буй бололтой. Ганц хоёр шүд нь унасан амаа байдгаараа ангайн инээж гар барин мэндлээд “хайрын бунхан”монгол хүнээ ирэхийг олон зуун жилмөн ч их хүлээсэн байх даа,хөөрхийдөө гэв. Тэрээр явсаар “Хайрын бунхан” хэмээх нөгөөх бор бунханыг налан зогсоод намайг харц салгахгүйих удаанаарширтэхэд надад ихэд таагүй санагдаж, дотроо дургүйцэн зогсов. Хижээл эр хоолойгоо зассанаа харцаа нөхөр рүү маань шилжүүлж:

– Би танай гэргийг хараад л…энд амьсгалаа хураасан хөөрхий бүсгүйг … нэгиймэрхүү л дүр төрхтэй охин байсан болов уу хэмээн төсөөлжбайна. Та хоёр гэрлээд удаагүй байх аа гэв.

– Тиймээ, бид хоёр саяхан гэрлэсэн.Монголчууд бидэнд нийтлэг шинж төрх байлгүй яахав гэж хариулаад, нөхөр маань миний гарыг зөөлхөн атгаснаа эртний бунхныг цоо ширтэн яагаад ч юм зөөлхөн санаа алдлаа.

Тайлбарлагч эр нүдээ онийлгон омголтсон хүрэн уруулаа долоож бид хоёрыг ээлжлэн харснаа:

Танай Монголын түм буман цэрэг дайчид хар сүүдэр татах мэт Энэтхэгт нөмрөн ирж, хот сууринг газартай нь тэгшилж байсан үе.Чингис хааны цэргийн мянганы ноён Балаа, цэргийн Чэрби гээд нэрт жанжид Шин мөрний зүг зугтсан Жалал Ад Ди султан, хан Малигийг гэзэг даран хөөж явсаар борцлогдож хатам, шатаан хуйхалсан ид халууны улирал, ялаа шумуул бужигнасан хамгийн хатуу цагт Мултанд ирсэн түүхтэй. Монгол хүн, морьд бүгд л аагим халуунд цуцаж, зарим нэг нь өвдөж эхэлсэн гэдэг. Сүрдэм сайхан биетэй,жанжныхайртай, үзэсгэлэнт гэргий нь…бидний энэ зогсож буй газартнас эцэлсэн домогтой . Гэрлээд удаагүй эрүүл чийрэг, цэл залууханцэцэг шиг цэвэрхэн гэргий нь эр нөхрийнхөө ханхар энгэрт нь наалдан тэврүүлсээр сүүлийнхээ амьсгалаа хураахад аргаа барж цөхөрсөн идэрхэн жанжин хайртай бүсгүйгээ элгэндээтэвэрсээр уул хад нурах мэт энэ л газарт өвдөглөн унаж сөхөрчээ.

Тэр хөх тэнгэрийн зүгт ширтэн ширтэн чимээгүйхэнмэгшин гашуудаж:

-Эхнэрийн минь оронд намайг аваач тэнгэр минь хэмээн гуйн гуйн мөргөн шивнэх жанжны хүсэлтийг эгнэн зогссон цэргүүд нь амьсгал даран чагнаж, сэтгэлээ шимшрүүлж байж. Хайртай бүсгүйгээ хөдөөлүүлж, гэр хэлбэрт энэхүү бунханыг босгосон нөгөө залуу жанжны зүрх сэтгэл ньэнэ л газарт хоргодон, хагацаж ядан гашуудсааролон хоносон гэнэ билээ. Үргэлж нар шатаж байдаг тэнгэрт гэнэт бараан үүл татаж, нар хиртэх мэт, хаанаас гарч ирсэн гэмээрүй олон хар шувууд гэрэл гэгээг үгүй болтол халхлан ниссэн, тэр нэгэн аймшигтөдөр их Чингисийн түм буман морьтон дайчидтал хөндийг яг л хар өвс мэт бүрхэн хөдөлсөөр бунхныг цувран тойрцгоож өрсөн шагай шиг жигдрэнжагссааар залуу сайхан жанжингаа яг гол дундаа хийж эргэж ч харуулахгүй авч одохдоо, замдаа таарсан бүгдийг хүйс тэмтэрч хар үнс болгосон гэдэг. Монгол эрчүүд дайн байлдаанд үхлээс үл эмээнцусаа асгаруулан тулалддаг хэрнээ зүрхнийхээ үнэн хайрынхаа өмнө ихэд сэтгэл зөөлөн улс бололтой хэмээн түүний ярихыг сонсон зогсохдоо сэтгэлээ барьж чадалгүй нулимс минь урсаж байсан юм. Нөхөр маань халуу дүүгсэн өргөн цээжиндээ намайг нааж, чанга тэврээддухан дээр минь зөөлхөн үнссэн билээ.

Мултан- Улаанбаатар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай улсын хоёр уулчин эсэн мэнд байгаагаа дуулгажээ

Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш, уулын ОУХМ, гавьяат тамирчин 73 настай Т.Гүррагчаа нар Эверестийн ноён оргил руу авирахаар явсан. Тэд өчигдөр Балбад болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас сураг тасраад байна гэсэн мэдээлэл түгээд байсан юм. Харин манай уулчид ямар нэгэн осол эндэлгүй Эверестийн АBC 5900 орчим метрийн өндөрт байна гэсэн мэдээ иржээ. Аюулгүй бүсэд хүрсэн гэдэг энэ мэдээг холбогдох хүмүүст дуулгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Богд уулын түймрийг ерөнхийд нь цурманд оруулаад байна

Өчигдөр үдээс хойш Богд уулын Жаргалантын аманд түймэр гарсан. Одоогийн байдлаар түймрийг ерөнхийд нь цурманд оруулаад байгаа аж. Онцгой байдлын албан хаагч нар шөнөжин ажиллаж галыг цурманд оруулсан болохыг холбогдох албаныхан мэдээлэв. Харин зарим хэсгээр гал унтраах ажил үргэлжилж байгаа гэнэ. Түймрийн голомтод гал унтраах дөрвөн ангийн 100 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар урд талаараа уугисан байдалтай байгаа аж.

Юунаас болж гал гарсныг хараахан тогтоож чадаагүй байгаа ч урьдчилан таамгаар иргэд амарч зугаалж явахдаа гал алдсан байж болзошгүй гэнэ. Өнгөрсөн долоо хоногт мөн л амралтын өдрөөр Соёмбот ууланд гал гарсан бөгөөд галыг бага насны хүүхдүүд тавьсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд хяналт шалгалт хийж байна

Авто тээврийн төвөөс хөдөө орон нутгийн замд хяналт тавих ажлыг эхлүүлсэн байна. Хот хоорондын замд явж байгаа жолооч нар хурд хэтрүүлэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтын ажлыг явуулдаг юм. Багануур дүүрэг, Багахангайн Хоолт, Төв аймгийн Лүн, Баянчандмань чиглэлүүдэд 24 цагийн турш хяналт шалгалтыг хийж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийгээр хайж байсан М.Л.Клойбер тагнуулынхны хамар дор нас барж, Д.Цогтбаатарыг хэлмэгдүүлсэн үү гэдэг асуудал үүсэв

-ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ТОЙМ-

ХБНГУ-ын иргэн М.Л.Клойбер гэгч эрийг интерполоор эрэн сурвалжилж байсан билээ. Түүнийг 13 сая евротой Монголд ирээд сураггүй болсон гэдэг. Гэтэл дэлхийгээр нэг эрэн сурвалжилж байсан өнөөх эр Монголд амьдарч байсан гэртээ нас барсан нь энэ долоо хоногийн шуугиан байлаа.

Монголд ирээд л сураггүй болсон гэж байсан хүн тагнуулынхны хамар дор байсан нь тэдний яаж ажилладгийг дэлхийд харуулах шиг боллоо. Үүнээс гадна М.Л.Клойберын гэх хэрэгтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг удаан хугацаанд хорьж шалгасан. Тодруулбал, М.Л.Клойберын хэргийг шалгах явцад түүний хамтран амьдрагч Ё.Гантуяа гэгчээс их хэмжээний мөнгө авсан, залилсан гэх үндэслэлээр Д.Цогтбаатарыг анх шалгаж эхэлсэн. Улмаар уг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Д.Цогтбаатарыг 2013 онд хоёр сар цагдан хорьсон. УМБГ-т хэргийг шалгаж байгаад авлига авсан гэх үндэслэлээр 2014 оны дөрөвдүгээр сард АТГ руу шилжүүлж батлан даалтад байсан Д.Цогтбаатарыг дахин хорьсон билээ. Хэдэн сарын турш цагдан хорьж мөрдөн байцаасны дараа Д.Цогтбаатарт холбогдох М.Л.Клойберын гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өөр үндэслэлээр дахин шалгаж, ял оноосон. Гэтэл эрэн сурвалжилж байсан хүн нь Монголд тодорхой хаяг дээр олон жил хэвтэж, хорт хавдраар нас барсан нь тодорхой боллоо. Тагнуулынхан хамар дороо байсан хүнийг анзаараагүй атлаа энэ хэрэгт холбогдуулан өөр нэгнийг хэлмэгдүүлсэн үү гэдэг асуудал үүсэв.

Я.БАТСУУРЬ НАМЫНХАНДАА ЗАХИДАЛ БИЧСЭНИЙ ДАРАА БАТЛАН ДААЛТАД ГАРЛАА

“Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь хоёр сар хоригдоод уржигдар батлан даалтад гарлаа. Тэрбээр батлан даалтад гарах хүсэлтээ удаа дараа өгсөн ч шүүх хүлээж аваагүй. Өөрийг нь үндэслэлгүйгээр цагдан хорьж байна гэж үзээд өлсгөлөн зарлаж эсэргүүцлээ илэрхийлэх гэсэн боловч ШШГЕГ-ынхан хүлээж аваагүй гэдэг. Мөн хүний эрх зөрчиж байгаа талаар НҮБ-д хандахаар төлөвлөж байгаа талаар нь ч ойрын эх сурвалж хэлсэн. Энэ бүхний дараа тэрбээр намынхандаа хаяглан захидал илгээсэн. Захидалдаа хуулийн байгууллагаар шалгуулж нэр төрөө цэвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Өөрийг нь үндэслэлгүйгээр хорьж байна гэж “Монголын төрд 30 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсний дараахилс хэрэгт шоронд сууж байгаадаа гомдолтой байна” гэж онцолсон. Намынхан нь ширүүхэн үгтэй захидал хүлээж аваад УИХ дахь бүлгийн хурлаараа нэлээд удаан хугацаанд хэлэлцсэн гэдэг. Түүнийг цагдан хорих шүүхийн хугацаа уржигдар дууссан бөгөөд прокурор дахин сунгах хүсэлт гаргаад байсан юм. Гэвч шүүхээс Я.Батсуурийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргалаа. Түүнийг “Говь Повер” компанитай холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж байгаа билээ.

МОНГОЛД БИЗНЕС ЭРХЭЛДЭГ СОЛОНГОСЫН ИРГЭН ДАРАМТАД ӨРТСӨН ГЭВ

Монголд бизнес эрхэлдэг Солонгосын иргэн компанид нь ажиллаж байгаад халагдсан эмэгтэйн дарамтад өртсөн талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн. БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Газар хэвлий” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Таня өнгөрсөн ням гаригт нөхрөөсөө гадна 15 залуутай бүлэглэн Дархан-Уул аймгийн Баянгол сумын нутагт Солонгосын иргэн Ким Чол Куныг машинаас нь буулган, амь насанд нь заналхийлж, хүчээр машиндаа суулгаж барьцаалсан аж. Улмаар түүнийг компанийнхаа бичиг баримт, тамга тэмдгийг өгөхийг шаарджээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Дарамтад өртсөн гэх Ким Чол Кун өнгөрсөн лхагва гаригт хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдээлсэн. Харин Т.Таня хариу мэдээлэл хийхээр өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулжээ.

ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН ЯЛ СОНСОВ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн даваа гаригт хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа урвуулан ашиглаж тендерийн мөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр гурван жил хорих ял оноолоо. Мөн түүнтэй хуйвалдан тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх“Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор, энэ хэрэгт оролцсон ЭМЯ-ны хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхтуул нарт хоёр жил хорих ял оноожээ. Мөн гурван шүүгдэгчид тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүнийг цагаатгажээ. Н.Түмэндэмбэрэлийг бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт буруутгагдсан юм.

ЕСӨН ДАВХАР БАЙШИН НУРЖ, 250 ХҮН ОРОХ ОРОНГҮЙ БОЛОХ АЮУЛ НҮҮРЛЭВ

Баянгол дүүргийн XIV хорооны нутагт байдаг 16дугаар байр хазайлт өгч хэзээд нурж болзошгүй аюулд орсон учраас Нийслэлийн онцгой комисс өнгөрсөн лхагва гаригт яаралтай хуралдаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүллээ. Есөн давхар барилга хазайж, нурах дөхсөн нь “Би Жи Би Жи” компани барилга барихаар хаяанд нь гүнзгий нүх ухсанаас үүдсэн. Тус компанид барилга барих бүх зөвшөөрлийг төрөөс олгочихсон байдаг. Цонхыг нь хааж барилга барих гэж байгааг эсэргүүцсэн 16 дугаар байрны оршин суугчид жилийн өмнөөс эсэргүүцлээ илэрхийлж байсан төр төлөөлөгчид таг дүлий байсан. Эцэст нь 250 хүн орох оронгүй болоход хүрч, төр өөрийнхөө зардлаар оршин суугчдыг нүүлгэн зочид буудалд байрлуулж байна.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдэд хөрөнгө оруулагчдын уулзалт болов

Аж үйлдвэрийн яамнаас санаачлан “Замын-Үүд чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын чуулган-2015” арга хэмжээг өчигдөр зохион байгуулжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон тус чуулга уулзалтад урд хөршөөс 20 гаруй бизнес эрхлэгч, Монголын талаас мөн 20 гаруй бизнес эрхлэгч оролцсон байна. Тэд “Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулахад татварын орчин ямар байгаа, УИХ-аас баталсан Чөлөөт бүсийн тухай хуулиар ямар давуу талууд бий болсон, Монгол Улсын Засгийн газар чөлөөт бүсэд ямар бодлого барьж байна вэ гэдэг цогц мэдээллийг авсан аж. Мөн бизнес эрхлэгчид Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулахаар зэхэж байгаа төслүүдээ танилцуулсан байна. Төслүүдэд тээвэр ложистик, худалдааны цогцолбор төв, гурил, тэжээлийн үйлдвэрлэл зэрэг хүнс хөдөө аж ахуйн салбарт хамаарах төслүүд илүү байсан гэнэ.

Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд чөлөөт бүсийг байгуулах ажлыг 10 гаруй жилийн тэртээгээс эхлүүлж, 900 га талбайг хамруулахаар болсон юм. Ингэхдээ дэд бүтцийг барьж байгуулахад улсын төсвөөс 6.4 тэрбум, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 58.8 сая ам.долларыг тус бүр зарцуулжээ. Үүний хүчинд дулааны станц, цахилгаан дамжуулах сүлжээ, ус цэвэршүүлэх үйлдвэр, бохирын цэвэрлэх байгууламж баригдаж, ирэх долдугаар сарын сүүлээр ашиглалтад орохоор бэлтгэгдэж байгаа аж.

Энэ уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Барилга хот байгуулалтын яам, БНХАУ-ын Хөрөнгө оруулагчдыг төлөөлж, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга Гуо ган тэргүүтэй бизнес эрхлэгчид албаны хүмүүс оролцжээ.

Categories
мэдээ спорт

Боксчид ОУ-ын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Манай улсын боксын шигшээ багийнхан Индонезын Палембанг хотод болсон “Ерөнхийлөгчийн цом” хэмээх олон улсын А зэрэглэлийн тэмцээнд оролцлоо. Шигшээ багийнхан энэ тэмцээнээс нийт хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Боксчин, спортын мастер Э.Цэндбаатар /56 кг/ алтан медаль, ОУХМ Б.Чинзориг /64 кг/ алтан медаль, ОУХМ М.Нандинцэцэг /Эм 51 кг/ мөнгөн медаль, ОУХМ Д.Отгондалай /60 кг/ мөнгөн медаль, ОУХМ Г.Ганэрдэнэ /49 кг/ хүрэл медаль, ОУХМ О.Сувдэрдэнэ /Эм 60 кг/ хүрэл медаль, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ хүрэл медаль тус тус хүртжээ.

Ирэх намар Катарын Доха хотноо болох ДАШТ-д алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид олимпийн эрх авах учраас саяын оролцсон энэ тэмцээн нь дэлхийн аваргад бэлтгэх нэг ёсны бэлтгэл болж байгаа юм. Дэлхийн аваргад орохын өмнө дахиад дөрвөн ч томоохон тэмцээнд боксчид маань чадал чансаагаа сорих юм.

Ц.БУЛГАН

Categories
мэдээ нийгэм

16-р байрны хажууд нүх ухсан нь хазайхад нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдлын талаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 давхар орон сууцны 16 дугаар байранд амьдардаг 49 өрхийн 244 иргэнийг нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 6 зочид буудалд нийт 178 иргэнийг байрлуулсан билээ. Одоогийн байдлаар Нийслэлийн Онцгой байдлын комиссын даргын тушаалаар шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, урьдчилан дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтээр 16 дугаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй. Одоогоор тус байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийсний дараа оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой болно гэж үзжээ. Мэргэжлийн байгууллагын тус дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс ажлын зургийн даалгаврыг боловсруулах ажлыг хийж, гүйцэтгэж байна.

16 дугаар орон сууцны зүүн талд барилгын ажил гүйцэтгэх нэрийдлээр нүх ухсан “Би Жи Би Жи” компанид газар эзэмших эрх хэрхэн олгосон тухайд:

  • Анх 1998 онд Нийслэлийн Засаг даргын А/117 дугаар захирамжаар “Хэмнэлт-Орчлон” ХЭАА-д 2000 м2 гаражийн барилгын зориулалтаар газар эзэмших эрх олгож, тус газар гаражийн барилга барьж иргэдэд худалджээ.
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Т.Билэгтийн 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжаар “Эн Эс Ар” ХХК-д гараж, үйлчилгээний зориулалтаар 3000 м2 газар олгож, тус оны 565 дугаар захирамжаар “Би Жи Би Жи” ХХК-д нэр шилжүүлсэн байна.
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын 2011 оны 06 сарын 16-ны өдрийн НЗД-ын 470 тоот эзмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих захирамжаар 1000 м2 газарт үйлчилгээтэй орон сууц барих эрх олгожээ. Тус газрын эзэмших эрхийг 2014 оны 115 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар сунгасан байна.

Харин тус компанид барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 29/2014 дүгээр тушаалаар олгожээ.

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгосон нь Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн бөгөөд НЗД-ын захирамжаар эзэмшүүлсэн газрын хэмжээ, заагдсан барилгын шугамын хэмжээнээс хэтрүүлэн нүх ухсан нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгожээ.

Хуралдаанд оролцсон “Би Жи Би Жи” ХХК-ийн менежер н.Ганбат үүссэн нөхцөл байдалд тус компанийн зүгээс хариуцлага хүлээж, холбогдох бүх зардлыг гаргана гэдгээ хэлжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хууль, дүрэм, журам зөрчсөн газрыг төрийн байгууллагууд хаацайлсаар нэг нь үүрэг өгч, нөгөөх нь зөрчдөг, тэр үйлдлийг хяналтын газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нөгөө л нэг байдал яг энэ асуудал дээр бодитоор харагдаж байна. Тиймээс иргэдийг сэтгэл санаа, эд материалаар хохирооход хүргэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг тогтоож хариуцлага тооцно” гэсэн байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар дараахь шийдвэрийг яаралтай авч, хэрэгжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгчээ.

Тус газарт геодизийн зураг гаргаж, барилгын улаан шугам тогтоосон геодиз, зураг төслийн компани, Эзэмшүүлсэн хэмжээнээс хэтрүүлэн нүх ухаж ойролцоох орон сууц, барилгуудыг эрсдэлд оруулсан “Би Жи Би Жи” ХХК, Эдгээр газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй холбогдох эрх бүхий албан тушаалтныг тогтоож хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг үүрэгджээ. Мөн тус захирамжинд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн цаашид авах арга хэмжээ буюу хөрсийг бэхжүүлэх, хүчитгэх ажлыг зохион байгуулах, хууль, журам зөрчиж барилгын ажил явуулж байгаа газруудын жагсаалт гаргах үүргийг холбогдох албаныханд өгөхөөр санал боловсруулахаар болсон байна.

Өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн дараагийн буюу ирэх пүрэв гарагийн хуралдаанаар танилцуулж, хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтийн улмаас Эверестэд авирч байсан монгол уулчид холбоо тасарчээ

Балбын нийслэл Катманду хотын ойролцоо өчигдөр өглөө хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 800 гаруй хүн амиа алдсанаас гадна хэдэн зуун хүн нурангин дор дарагджээ. Газар хөдлөлтийн дараахнаас Эверест рүү авиралт хийж явсан уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш, Уулын ОУХМ гавьяат тамирчин 73 настай Т.Гүррагчаа нартай албаны хүмүүс болоод тэдний ойр тойрны хүмүүс холбоо тасарчээ. Тэд Эверестийн ноён оргил руу Түвдийн талаас авирахаар дөрөвдүгээр сарын 5-ны өдөр замдаа гарсан аж. Олон улсын хэвлэлд мэдээлж буйгаар газар хөдлөлтийн улмаас Эверестэд цасны нуранги үүсч, авиралт хийж явсан уулчдын амь нас хүндхэн байдалд оржээ. Одоогоор Непал талаас авиралт хийж байсан 10 уулчин, Түвдийн талаас авчирч байсан тав гээд нийт 15 уулчин амь насаа алдсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Уг газар хөдлөлтийн төв нийслэлээс 80 км-ийн зайд 11 км-ийн гүнд байсан бөгөөд 7.5- 7.9 магнитудын хүчтэй байсан аж. Энэхүү газар хөдлөлт 1934 оноос хойш Балбад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм байна.

М.Эрдэнэ