Categories
мэдээ нийгэм

Б.Цэвээндаш: Би 5200 метрт байрлаж байна

Балбад газар хөдөлж, түүний улмаас Эверест рүү авирч байсан олон уулчин амиа алдсан таагүй явдлын талаар манай сайт өчигдөр мэдээлсэн. Харин Монголоос явсан хоёр уулчин маань эсэн мэнд байгаа талаар түүний шерпа Вончу мэдэгдэж, улмаар Б.Цэвээндаш утсаар бидэнд өчигдөр 22 цагийн үед (Улаанбаатарын цагаар) зурвас илгээсэн юм.

Тэрбээр “Бид 6400 метрийн өндөрт гурав хонолоо. Энд газар хөдлөлт болоод уулын цас мөс, хад чулуу нураад олон уулчид, нутгийн шерпа нар бэртэж, амь насаа алдсан. Үнэхээр харамсалтай юм боллоо. Өчигдөр бид дээшээ авирах төлөвлөгөөтэй байсан боловч шууд зогсоож хойшлууллаа. Одоо би 5200 метрт Эверест кэмпэд бууж ирээд мэдээ явуулж байна. Одоогоор бүх зүйл хэвийн байна” гэсэн юм.

Б.Цэвээндаш цааш нь “Одоо ууланд маш их цас орсон байна. Гурав хоног тасралтгүй цас орж, манантай хүйтэн байна” гээд ” зам тааруу байгаа тул төлөвлөгөөт авиралтаа 4-5 хоногоор хойшлуулсан” гэв.

Харин Монголчууддаа хандаж тэрбээр “Санаа бүү зовоорой. Бид сайн байна” хэмээн дамжуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Дорнодын Баян-Уулын түймэр мод руугаа орж эхэлжээ

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул суманд энэ сарын 18-нд гарсан түймэр унтраагүй байгаа талаар орон нутгийн эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, одоогийн байдлаар тус сумын Бурхантын даваа, Ульханы баруун талаар түймрийн гал мод руугаа орсон байдалтай байгаа аж. Түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын аврах тусгай гурван бүлэг Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн бүлэг өдөр шөнөгүй ажиллаж буй юм байна.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутагт гарсан түймрээс хамгийн их хохирол амссан нь Баян-Уул сум. Хоёр долоо хоног орчим үргэлжилж байгаа энэ түймэрт Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, нутгийн ард иргэд гээд нийтдээ 400 шахам хүн дайчлагдан ажиллаж байгаа тухай урьд нь мэдээлсэн билээ. Баян-Уул сумын нутагт Дорнод аймгийн ойн нөөцийн 80 орчим хувь байдаг ч ойн сав бүхий газар нэлдээ шатаж байгаль экологид маш их хохирол учраад байгаа аж. Нэгэнт хүчрэхгүй байгаа галаас айл хунар, хүн зоноо хамгаалахыг зорьж, тойруулан цурам татах ажлыг хийж байгаа ч түймэр хүрээгээ тэлсээр л байна.

Categories
мэдээ нийгэм

Ү.Батбаяр: Хямралыг боломж гэж харж байгаа

“Бест буйдан” компанийн ерөнхий захирал Ү.Батбаяртай ярилцлаа.

-Орчин үеийн буйдангийн загварын чиг хандлага хийгээд чанарыг эрхэмлэгчид зөвхөн “Бест буйдан”-г сонгодог болжээ. Таны энэ салбартай холбогдсон түүхээс эхлээд ушигчдадаа сонирхуулмаар байна?

-Ер нь бол миний багын мөрөөдөл гэж хэлж болно л доо. Хүүхэд байхаасаа л энэ салбартай ойр байсан. Архангай аймгийн Модны үйлдвэрийн хураалгаастай банзан дунд тоглож өссөн гэх үү дээ. За, тэгээд загварын дугуйланд суралцаж, сийлбэр сийлж, улмаар модон ор сийлдэг боллоо. Тэр үедээ модон орсийлж, тугалтай үнээгээр зарж, ээждээ өгөөд маш их баярлаж байсан үе бий. Тэр цагаас эхлээд тавилгын салбарыг яагаад хөгжүүлж болохгүй гэж боддог байв. Намайг бага байхад энэ салбар нэлээд хүчтэй байсан. Мод боловсруулах үйлдвэрүүд, модон завод, нэгдэл дундын үйлдвэрүүд. Мебель картоны үйлдвэр, Модны хоёр гээд сум суурин газар болгонд үйлдвэрлэл явагдаж байсан. Цаашлаад энэ маань өөрөө буйдангийн салбар руу орчихоор давхар ахуйн үйлчилгээний салбар болоод явчихаж байгаа юм. Зөвхөн мужаанаас гадна оёдлын салбар энд хөгжиж байна. “Бест буйдан”-гийн үүх түүхийн хувьд 1995 онд эхэлсэн “Дэнжийн мянга” зах дээрээс порлон худалдаж аваад л Эрдэнэтийн Хялгантад очоод буйдан хийгээд зараад л маш их урамшдаг байлаа. Тэгээд тэндээсээ цэрэгт мордсон л доо. Харин халагдахдаа олон хөлийн газар үлдье гэж шийдээд хотод суурьшихаар болсон. Ер нь хэцүү бүхнийг туулсан даа. Тухайн үед зарагдаж байсан буйдангуудаас ялгарахын тулд шинийг эрэлхийлдэг байлаа. Ингээд “Дэнжийн мянга” зах дээр хоёр сандалтай гарсан юм. Цагийн дараа нэг ах эгч хоёр ирээд “Энэ ямар хөөрхөн юм бэ” гээд миний сандлуудыг худалдаж авдаг юм байна. Дөнгөж таван мянгатын дэвсгэрт гарч байсан үе. Тэд дарайсан цоо шинэ таван мянгат тоолж өгч байсан нь надад маш том урам өгсөн. Тэр мөнгөөрөө автобусанд суухаар үрэгдчих гээд байсан болохоор “Дэнжийн мянга”-аас Шар хад хүртэл гүйж байсан нь одоо ч тод санагдаж байна. Хүний амьдралд мөнгө бол чухал биш юм байна, боловсрол хэрэгтэй гэдгийг ухаараад сурч эхэлсэн л дээ. Ингээд оюутан болсон ч буйдангаа хийх ажлыгорхиогүй. Найзуудтайгаа нийлээд буйдан хийгээд зах дээр гаргаад зарчихдаг байлаа. Нэг оюутаны хийсэн ор зах дээр гарч ирэнгүүтээ хамгийн түрүүнд зарагддаг байсанд тавилга хийдэг хүмүүс их л дургүйцнэ ээ. Хамгийн гол нь би загварыг нь шинэчилдэг байсан болохоор хурдан борлогддог байсан юм. Оюутны амралтаараа шинэ загвар сэдээд тэрийгээ зах дээр гаргахаар хүмүүс төд удалгүй дуурайгаад л хийчихнэ. Одоо захаар орохоор тэр үед миний гаргаж ирсэн загварууд харагдаж л байдаг шүү(инээв).

-Ингэхэд буйндангийн зах зээлийн хэдэн хувийг дотоодын үйлдвэрлэгчид хангаж байна вэ?

-Хүн аятай тухтай орчинд амьдарснаар амжилтад хүрнэ гэж би хувьдаа боддог. Энэнөхцөлийг бүрдүүлж бий болгох боломжоо бид Хятадад алдчихсан. Буйдангийн нийт зах зээлий 97 хувь нь гадных байна. Үүнээс 60 хувь нь Хятадын буйдан, тавилга орж ирж байна гэсэн статистик мэдээлэл байгаа юм. Гэтэл гуравхан хувьд нь зөвхөн Монголын хэдэн компани үйлдвэрлэл явуулж байна гэсэн үг. Зарим компани Хятадаас оруулж ирсэн буйдангуудаа “Монголд үйлдвэрлэв” гээд зараад байгаа жишээ ч бий.

-Улсаас жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлнэ, дэмжинэ гэж байнга л ярих юм. Гэвч импортын бүтээгдэхүүн зах зээлд зонхилж л байна. Тэгвэл буйдангийн энэ салбарыг хөгжүүлэхэд юуг анхаарах ёстой юм бол. Халуун тогоонд нь байгаа танаас л үүнийг асуумаар байна?

-Улс бол жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж байнга ярьж, ихээхэн хэмжээний мөнгө төсөвлөж л байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр бол хамгийн гол ажлын байр бий болгож байдаг салбар бол жижиг, дунд үйлдвэрлэл. Япон орны хувьд 70 хувийг нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбар эзэлж байдаг. Ажиллах хүчнийх нь болоод хөгжлийнх нь тулгуур үзүүлэлт болдог. Тэдний хажууд манайд жижиг дунд үйлдвэрлэл үнэхээр инээдтэй байна л даа. Бас ч гэж нэг үе бодвол хийгээгүй биш хийж байгааг үгүйсгэж болохгүй. Энэ салбарыг маань хүмүүс саяхнаас л ярьж, дэмжиж эхэлж байна. Ер нь бол төр засаг гэхээс илүү хүмүүс дэмждэг болчихож. Тэгээд ч энэ салбарыг хөгжүүлэх гол хөшүүрэг нь хэрэглэгчид. Монголчууд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд дотоодын Бүтээгдэхүүнээ худалдаж авахад нөгөөх нь чанартай, шаардлага хангаж байх нь хамгаас чухал.

-Тэгэхээр үйлдвэрлэл хөгжихгүй байгаа шалтгаан нь хэрэглэгчид дэмжлэг хангалттай биш байгаатай холбоотой гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Улс болон хэрэглэгчдийн зүгээс дэмжлэг байхгүй болохоор бид мянга мянган санаа, мянга мянган боломжийг зүгээр л булшлаад хаяж байгаа. Гэвч үндэсний үйлдвэрлэлийн нэрийн дор чанаргүй бүтээгдэхүүн олширч, хэрэглэгч өөрөө дэмжихгүй байгаа юм. Өнөөдөр тэртээ тэргүй хэрэглээ бол ямар нэгэнбайдлаар хангагдана. Гэхдээ яагаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж болохгүй гэж. Өнөөдөр тэрийг голоод гоочлохдоо биш. Хэрэглээ нэмэгдэх тусам бүтээгдэхүүн сайжирч, энэ салбарын хөгжил бий болно. Манайхан уул уурхай гээд том том юм яриад байна л даа. Харин тавилга буйдангийн салбар уул уурхайгаас илүү хөгжиж, олон хүнийг ажлын байраар хангах боломжтой. Жишээлбэл “Бест буйдан”-гийн хувьд арван жилийн өмнө үүсгэн байгуулагдахдаа таван ажилтантай л эхэлж байсан. Дунд нь шантрах, хаяж байсан үе бий. Ингэж явж байгаад зургаан жилийнөмнө 1.5 сая төгрөгтэй таван ажилтантай л эхэлж байсан. Өнөөдөр бид энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө зүтгэснээр 160 ажилтантай, буйданг дэлхийн жишигт хүртэл нь үйлдвэрлэх бололцоо бий болчихоод байгаа.

-Технологийн шинэчлэл хэр зэрэг хийж байна вэ?

– Бид энэ жил томоохон үйлдвэр барилаа. Шугам дамжлага болгон дээр асуудал гарахааргүй стандартад, хүний хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр судалгаа хийгээд явж байна. Тоног төхөөрөмжүүдийнхээ татан авалтыг ч хийчихсэн байгаа. ”Бест буйдан”-гийн хүсч, хүлээж байгаа зүйл бол энэ салбарын хөгжил хаана очих юм бэ, тэр хүртэл явна. Тиймээс аль болох хэрэглээндээ ойртсон шинэчлэлүүдийг хийгээд явж байгаа. Одоо юм болгоныг ухаалаг шийдэл гэж ярьдаг болсон байна шүү дээ. Тэгвэл бид ухаалаг шийдлүүдийг хийнэ. Ялангуяа орчин цагт орон сууцны талбай жижиг болсон. Бага талбайтай байрандаа хязгаарлагдчихаад амьдралын хэв маяг алдагдаад байна. Ийм бага талбайд ая тухтай амьдарч болох боломжтой тэр шийдлүүдийг бид хийнэ. Жишээлбэл, буйдан айлын гол хэрэглээ байтал дээр нь суугаад хоол идье гэтэл сэтгүүлийн ширээ намддаг. Тэгэхээр энэ ширээг өргөөд юм идэх, ажлаа хийхэд нурууны түвшинд байхаар шийдэл байна. Мөн ялгаагүй гал тогоондоо жижиг метр квадратад хоолоо хийгээд чөлөөтэй эргэх зайгүй байдаг. Тэгвэл тэнд гэр бүлээрээ суугаад хоолоо идэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хананаас ширээ нь гарч ирдэг байхаар. Мөн ор болдог буйдангийн тухайд хана нь өөрөө буугаад ирж болно. Дэлхийд нэвтэрсэн технлогиудыг монгол хүний сэтгэл, гарын ур, сэтгэмжээр бүтээх гэж байгаа. Манайх дэлхийн брэнд буйдангуудтай дүйцэхүйц буйдан үйлдвэрлэхийг зорьж байна. Монголчууд гэхээр яагаад Хятадын стильний түвэгтэй өнгөтэй бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж. Манай компанийн хувьд хэрэглэгчийн хэрэглээнд дэвшил авчрах бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг.

-“Бест буйдан”-гийн загва­руудад ч гэсэн хувьсал гарах нь ээ.Ер нь танай компани буйдангуудынхаа загваруудыг яаж гаргадаг юм бэ?

-Ихэнхдээ загваруудаа бид өөрөө зохиодог. Эсвэл гадны томоохон сэтгүүлээссанаа авна. Одоо 40 гаруй төрлийн загвар үйлдвэрлэж байна. Тэрнээс 30 гаруй төрөл нь идэвхтэй хэрэглэгдэж байгаа. Орчин үед хүмүүс юу хүсч байна тэр бүгдийг л хийж байгаа. Монгол хүмүүсийн хэрэглээний онцлогт тохирсон шийдлүүдийг оруулж ирнэ. Цаашлаад бид өмнө арьс орлуулагчаар буйдангаа үйлдвэрлэдэг байсан бол одоо үйлдвэрийн буюу жинхэнэ арьсаар буйдангуудаа үйлдвэрлэнэ. Энэ нь хүмүүсийн хэрэглээнд очихоор үнэтэй байхгүй. Хэрэглэгчид очих үнэ нь хамгийн хямд байлгахыг хүсч байгаа. Монголчууд бол язгуурын хүмүүс. Яагаад арьсан буйдан дээр тухалж болохгүй гэж.

-“Бест буйдан”-гийн чанар дизайн дотооддоо аль хэдийнэ танигдсан. Тэгвэл гадаад зах зээлд гаргах тал дээр анхаарч байгаа юу?

-Орос руу экспортлох бодолтой байгаа. Чита, Улаан-Үүд, Казахстан, Якутаас манайд санал тавьж байсан. Мөн Солонгос руу гаргахаар судалж байгаа. Солонгос улс одоо Азийн орнуудаас бүтээгдэхүүнээ импортолж авч байгаа л даа.

-Эдийн засгийн хямрал танай салбарт хэрхэн нөлөөлж байна?

-Эдийн засгийн хямралыг боломж гэж харж байгаа.

-Яагаад?

-Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ. Хүмүүс хямраагүй байж, нэг нэгнийхээ амаар хямраад байх юм. Гадуур баяр ёслол нүсэр болж байна шүү дээ. Цагаан сарын баяр ямар өргөн дэлгэр болов. Шинэ кино, үзвэрийн нээлт болоход билет нь ч олдохгүй байна шүү дээ. Хямралыг боломж гэж харж байгаа гол шалтгаан нь хүмүүсийн хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.

-Одоо “Бест буйдан” сардаа хэдий хэмжээний буйдан үйлдвэрлэж байна. Орон даяар өрнүүлдэг буйданжуулах аян хөдөө аймгийнхад маш их таашаагдсан. Энэ ажлаа өнөө жил үргэлжлүүлэх үү?

-Манайх сардаа 300 орчим буйдан үйлдвэрлэж байна. Баяр ёслолын үеэр 600-700 буйдан үйлдвэрлэдэг. Сая цагаан сараар захиалгад дарагдсан. Бидэнд үүнээс ч илүүг үйлдвэрлэх бололцоо, хүчин чадал байна. Улаанбаатар хотод хоёр салбар дэлгүүр ажиллаж байгаа. Өргөө кино театрын зүүн талд болон Эх нялхасын чанх ард байрлаж байна. Орон нутгийн гэрээт болон гэрээт бус борлуулагчидтай. Өнгөрсөн жил “Буйданжуулах аян” зохион байгуулж тодорхой хэмжээний дэвшил гарсан. Өнөө жилийн хувьдтөв газар гэлтгүй сум, суурин газруудад улам ойртъё гэж төлөвлөж байгаа. Тухайлбал, хөдөө гэрт амьдардаг хүмүүс, малчдадаа зориулсан буйдан хийнэ. Энэ нь монгол гэрийн дугуй хэлбэрийг хадгалсан буйдан байх юм. Гэрт буйдан тавихаар араар нь зай гараад, гэрийн зай эзлээд байдаг шүү дээ. Тэгвэл манай шинэ шийдлийн буйдан гэрийн тойрогт тохирсон байна.

Монголчуудыг анх буйдан хийнэ гэхэд чадахгүй гэсэн байдлаар ханддаг байсан үе бий. Гэхдээ өнөөдөр монголчууд юм хийж чаддаг гэдгийг манай хамт олон баталж чадсан гэж боддог, бахархдаг. Бидэнд цаашид хийхээр төлөвлөж, тэмүүлж байгаа маш олон мөрөөдөл, зорилго дүүрэн байна.

-Танд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан цуглаан зохион байгуулна гэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийн талаар 2,1 сая иргэдийнхээ саналыг авах нь зүйтэй гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Монгол Улсын 557 аж ахуйн нэгж Тавантолгойн хувьцааг худалдаж авсан байдаг учраас тэднээс ч саналыг нь асуух хэрэгтэй гэв. Тэрээр ирэх пүрэв гаригт Чингисийн талбайд 11.00 цагаас эхлэн санал асуулга явуулахыг шаардсан цуглаан зохион байгуулах талаараа ярилаа.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт эхэллээ

Элсэлт зохион байгуулах тухай Нийслэлийн Боловсролын Газрын даргын тушаал гарсан.

Уг тушаалын дагуу Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг өнөөдрөөс эхлүүлж тавдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахаар заажээ.

Элсэлтийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн элсэлтийн комиссын дарга, ЕБС-ийн захирал, удирдлагуудад үүрэг болгосон байна.

Мөн нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор нийслэлийн, төрийн өмчийн Ерөнхий Боловсролын Сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэх тушаал гаргажээ.

Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, Ерөнхий Боловсролын Сургуулийн захирал нарт үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Үнэт цаасны арилжаа эрхлэгчид ШӨХТГ-т ханджээ

Монголын үнэт цаасны арилжааны зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос гаргасан гомдлын дагуу ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тус холбооны удирдлагууд болон брокер, дилерийн 15 компанийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр брокер дилерийн компанийн төлөөллүүд Хөрөнгийн бирж татвар, хураамж, шимтгэлийнхээ хэмжээг хэт өндрөөр нэмж байгаа, давамгай байдлаа буруугаар ашиглаж гэрээ байгуулдаг, үнэт цаасны арилжааны компаниудын нэр хүндэд нь халддаг, үндэслэлгүйгээр үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг талаар мэдээлж уг асуудлыг шалгаж өгөхийг хүслээ.

Үнэт цаасны арилжаа эрхлэгч компаниуд жил гаруйн өмнөөс ШӨХТГ-т хандаж байгаа боловч ямар нэг үйлдэл хийгээгүй учраас энэ асуудалд анхаарлаа хандуулж өгөхийг ШӨХТГ-ын шинэ удирдлагаас хүссэн байна.

Үнэт цаасны арилжааны компаниуд бизнесийн өөр төрлийн үйл ажиллагаа явуулах хориотой байдаг боловч томоохон банкууд брокер дилерийн компаниуд байгуулан хөрөнгийн зах зээлд хүч түрэн орж ирж байгаа нь Хөрөнгийн биржийг анх байгуулагдсан цагаас 20 гаруй жил ажиллаж байгаа компаниудын хувьд шударга бус өрсөлдөөнийг бий болгож байгаа талаар уулзалтын үеэр яригджээ.

Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна

Өнгөрөгч бямба гаригт Балбын төв хэсэгт 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлж олон хүн амиа алдсан харамсалтай явдал болоод байна. Одоогийн байдлаар аврах албаныхан нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа зохион байгуулаад байгаа юм. Гэсэн ч амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсээр 2500 хүрээд байна. Газар хөдлөлтийн улмаас 5000 орчим хүн гэмтэж бэртсэн бөгөөд эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгджээ. Газар хөдлөлтийн голомт Катманду болон Похара хотын хооронд байсан учир хор хохирол их хэмжээгээр амссан байна.

Хүчтэй газар хөдлөлтийн үеэр нийслэл Катмандуд 6.7 магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Дахин газар хөдөлж болзошгүй хэмээн албаныхан үзэж байгаа учир иргэдийг нүүлгэн шилжүүлж эхлэжээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Эверест ууланд нуранги үүсч, 17 уулчин амь үрэгдэж, 61 хүн гэмтэж бэртсэн байна. Балбын хөрш орнуудад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж, Энэтхэгт 44, Түвдэд 17 хүн амь үрэгджээ. Энэхүү газар хөдлөлт нь “Сүүлийн 80 жилд болоогүй гамшиг учрууллаа” хэмээн нутгийнхан ярьж байва. Газар хөдлөлтийн улмаас сүйдсэн хотуудад тусламжийн цувааг хөрш орнуудаас явуулж эхэлжээ. Тухайлбал, Пакистан улс дөрвөн ширхэг “C-130” нисэх онгоцоор 30 эмнэлгийн орыг, эмч, мэргэжилтэн, үнэрч нохой болон хоол хүнс, майхан зэрэг тусламжийн хэрэгслүүдийн хамт Балба руу илгээсэн талаар BBC агентлаг онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Тавантолгойг хэлэлцэнэ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын дарга З.Энхболдод өнгөрсөн долоо хоногт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. УИХ дахь АН, МАН, МҮАН-МАХН-ын “Шударга ёс эвсэл” өнөөдөр бүлгийн хурлаараа Тавантолгойн хуулийн төслийг хэлэлцэх юм. Бүлгүүд байр сууриа нэгтгэсний дараа уг хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. УИХ-ын дарга З.Энхболд хуулийн төслийг хүлээн авсныхаа дараа “Гэрээнд хавсаргасан тооцооноос 60 жилийн дараа Монгол хэд, хөрөнгө оруулагч хэдийг хүртэхийг олсонгүй. Хамтдаа тооцоолох уу” хэмээн цахим хуудастаа жиргэжээ. Харин Монгол Улсын сайд М.Энхсайхан энэ удаад шаардлагын дагуу материалыг бүрдүүлсэн тухайгаа мэдэгдээд байгаа. Өнөөдөр намын бүлгүүд энэ талаар хэлэлцэж, дараа нь мэдээлэл хийх аж.

Categories
мэдээ нийгэм

Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/343 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд үхсэн мал амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүх газар, хүнсний үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех, худалдан борлуулах газар, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр, орчныг цэвэрлэх, мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг энэ сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулахаар боллоо.

Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, дүүргийн мал эмнэлэг үржлийн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис хуваарилан олгож, ажлын явц үр дүнг нэгтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Мал эмнэлэг үржлийн газарт энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлэхийг нийслэлийн Мал эмнэлгийн газарт, Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Та татвар хураамжаа дараах цэгүүдэд төлөх боломжтой

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан. Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан бөгөөд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд ажиллаж байна.

2015 онд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар төвлөрүүлэх төлөвлөгөөг эхний дөрвөн сарын байдлаар өссөн дүнгээр оруулж төлөвлөгөөний биелэлт 133,1 хувьтай явж байна. Хэрэв жолооч таны автомашины улсын дугаар 4,9 тоогоор төгссөн бол энэ сард, 5,0 тоогоор төгссөн бол 5 сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ

Д/д

Дүүргүүд

Байршил

Хугацаа

Цагийн хуваарь

1

Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар

Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

2

БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00

3

БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

4

СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30

5

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс

СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

6

Хан-Уул дүүргийн татварын хэлтэс

ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

7

Баянгол дүүргийн татварын хэлтэс

БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

8

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

9

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс

СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

10

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим”

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

11

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

12

Налайх дүүргийн татварын хэлтэс

Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

13

Багануур дүүргийн татварын хэлтэс

Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

14

Багахангай дүүргийн татварын хэлтэс

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

15

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

БЗД-ийн 6-р хороо “Дүнжингарав” худалдааны газар

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 09.00-18.00
Амралтын өдрүүдэд 10.00-17.00

16

Баянгол дүүргийн татварын хэлтэс

Баянгол дүүрэг 20-р хороо “Монгол Хьюндай авто мотив” ХХК байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30
Амралтын өдрүүдэд 10.00-16
.00

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

Авто тээвэрийн болон өөрөө явагч хэрэгсэлийн төрөл

Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

2 500

2

3 дугуйтай мотоцикл

4 000

3

Суудлын авто машин:

а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33

4

Микробус /15 хүртэл суудалтай/

50 000

5

Автобус

62 400

6

Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай

30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18 000

9

Бага оврын трактор

8 000

10

Чиргүүл / даацын 1 тонн тутамд /

8 000

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах төлбөр
( төгрөгөөр )

СО2 хийн
Ялгарал(г/км)

СО2 (%)

Хөдөлгүүрийн багтаамж(см3)

А

121-180

5.5-8.0

1500 хїртэл

1800

Б

181-250

8.1-10.5

1501-2500

2100

В

251-350

10.6-12.0

2501-3500

3500

Г

351-500

12.1-13.5

3501-4500

5000

Д

501-750

13.6-14.5

4501-5500

7500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9500

Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ

/төгрөгөөр/

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ

1

Суудлын

Такси

30000

2

Бусад /2000 см3 хүртэл/

20000

3

2001-3000

30000

4

3001 дээш

40000

5

Ачааны

1 тн хүртэл

40000

6

1-2 тн

45000

7

2-3 тн

50000

8

3-5 тн

55000

9

5-8 тн

60000

10

8-10 тн

65000

11

10 тн-с дээш

70000

12

Автобус

15 хүртэл

40000

13

15-аас дээш

60000

14

Цистерн

50000

15

Тусгай

40000

16

Чиргүүл

30000

17

Механизм

Тээвэр үйлчилгээний

60000

18

Технологийн

60000

19

Бага оврын

30000

20

Мотоцикл, мопед

2 дугуйт

10000

21

3 дугуйт

10000