Categories
мэдээ улс-төр

Р.Бурмаа сайд хаврын тариалал тын бэлтгэлийг УИХ-д тайлагнав

2015 ОНЫ ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАСАН ДҮНГИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай,13.9 мянган га-д төмс,8.3 мянган га-д хүнсний ногоо,16.0мянган га-д тэжээлийн таримал,33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 400.8 мянганга-д тариалалт хийж,500.2 мянган тонн үр тариа, үүнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж иргэн,төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэв.Үүнд:

Нэг. Буудайн үр, шатахууны хүрэлцээ хангамжийн талаар

Тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах арга хэмжээ авч байна.

Хаврын тариалалтад нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 45.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан жишигт тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил хийгдэж байна.

Түүнчлэн тариалалтад 6.2 мянган тонн, уриншболовсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 21.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоог гаргаж холбогдох яам,агентлагуудад хүргүүлэн хамтран ажиллаж байна.

Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 20 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулж эхлээд байна.Өнөөдрийн байдлаар ТЭДС-гаас 57 аж ахуйн нэгж, иргэн 1.8 мянган тонн буудайн үр, 91 аж ахуйн нэгж 444 тонн шатахуун авахаар гэрээ хийгээд байна.

Хоёр. Техникийн бэлэн байдлын талаар

Тариалалтад зүтгэх хүчиний трактор 2880, үр тарианы үрлүүр 2170, хөрс боловсруулах техник 4680, төмс хүнсний ногооны үрлүүр 326 ажиллах бөгөөд техникийн бэлэн байдал 80 гаруй хувьтай байна.

Япон улсын Засгийн газрын “Бага орлоготой фермерүүдийг дэмжих КР-2” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн хүлэмж, өрхийн аж ахуйн зориулалттай 236 иж бүрдэл техник, тоног төхөөрөмжийн үнийг 80 хувь хөнгөлөн ногоочдод олгож байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх 125-165 морины хүчтэй 132 ширхэг тракторыг хаврын тариалалт, уринш боловсруулалтынөмнө, 48 ширхэг үр тарианы комбайныг ургац хураалтаас өмнө нийлүүлэхээр ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн механикжсэн үйлдвэрлэлийн зардал, шинээр нэвтэрч буй техникийн бүтээл, шатахуун зарцуулалтын үлгэрчилсэн нормыг тогтоох зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаад байна.

Газар тариалангийн тэг технологид нийцсэн техник худалдан авахад зориулан жилийн найман хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно.

Гурав. Төмс, хүнсний ногоо, усалгаатай тариалангийн талаар

Төмсний тариалалтад 34.0 мянган тонн үрийн төмсний хэрэгцээ байгаа бөгөөд Монгол төмс хөтөлбөрийн хүрээнд төмсний үрийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлснээр хэрэгцээт үрийг дотоодоосоо бүрэн хангах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн 80 сая төгрөгийн үнэ бүхий 8 нэр төрлийн хүнсний ногооны үр нийлүүлж, хүнсний ногоо эхлэн тариалагчдад дэмжлэг үзүүлэхээр сонгон шалгаруулалтыг зарлав.

Төмс хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд зориулан 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 248 ширхэг намираа усалгааны тоног төхөөрөмжийг иргэн аж ахуйн нэгжид урт хугацааны зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн 2014 онд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймагт нийтдээ 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр услалтын системийг шинээр барьж сэргээн засварлан ашиглалтанд оруулснаар энэ онд нийтдээ 54,0 мянган га талбайг усалгаатай ашиглах боломжийг бүрдүүлэв.

Ургамал түүний гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмын төслийг Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж эцэслэн боловсруулаад байна. Энэхүү ажлын хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын ногоочдыг бүртгэлжүүлэх, цахим хэлбэрт мэдээ, мэдээллийг оруулж хэрэглэгчид шууд мэдээллээ авч болох боломжийг бүрдүүлэх юм.

Дөрөв.Элеватор, зоорь агуулах, хадгалалт борлуулалтын талаар

Дархан-Уул аймагт үр тариа хадгалах зориулалттай 36,0 мянган тоннын багтаамжтай элеваторыг ашиглалтад хүлээнавснаар ТЭДС-ийн үр тариа хадгалах хүчин чадлыг 182,0 мянган тоннд хүргэлээ.

Улаанбуудайг биржийн арилжаанд оруулах журмын дагуу ТЭДС-ийн элеваторуудыг аттестатчилалд хамруулж биржийн итгэмжлэгдсэн агуулахаар бүртгүүлсэний зэрэгцээ хөдөө аж ахуйн биржээр улаанбуудайн туршилтын арилжааг явуулж 2-р ангилалынбуудайн үнэ 565,0 мянган төгрөгөөр тогтов.

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот орчимд төмс, хүнснй ногоо, мах махан бүтээгдэхүүний зоорь, худалдааны төв байгуулахаар шалгарч зээл авсан аж ахуйн нэгжүүдийн ажлын гүйцэтгэл 70-90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Шинээр байгуулагдаж байгаа зоорь, худалдааны төвүүдийг түшиглэн төмс, хүнсний ногоо хадгалан борлуулах логистик сүлжээ байгуулж, ногоочдын борлуулалтыг дэмжих, ченжийн дамжлагыг багасгах, хэрэглэгчдийг аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тав. Жимс, жимсгэний талаар

Жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид 164.0 мянган ширхэг чацарганы суулгацыг 5 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна. Чацарганыг газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгэлжүүлэх, өртгийн нэгдсэн сүлжээ байгуулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт зарлаад байна.

Чингис бондын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүлэмжийн аж ахуй байгуулах” төслийн үлдэгдэл санхүүжилтээр хэрэгжих хүлэмжийн аж ахуй байгуулах төслийн шалгаруулалтыг шинээр зарлан зохион байгуулж 10.0 мянган м2 өвлийн шилэн хүлэмж байгуулах бодлогын гэрээ байгуулаад байна.

Зургаа. Бордоо, ургамал хамгаалалын талаар

Газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгаалалтын зориулалтаар ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, хэрэглэх тун хэмжээг гарган 2015 оны 02 сарын 25-ны өдрийн БОНХАЖ-ын сайд, ЭМС-ын сайд болон ХХАА-н сайдын хамтарсан А-80/А-28/73 тоот тушаалаар батлуулав.

Тариалалтад зориулан ТЭДС-аасүр ариутгалын бодис Тебу-60, хог ургамлын эсрэг алмазис, фенизан, пумасупер, химийн уриншын зориулалтаар раундапзэрэг5 нэр төрлийн 3,8 тэрбум төгрөгийнүнэ бүхий 434,5 тонн пестицид, 1.0 мянган тонн нийлмэл бордоог тус тус импортоор авч 30 хувийн урьдчилгаатайгаар тариаланчдад олгож эхлээд байна.

Ургамлын өвчин, хог ургамал, хортон шавжтай тэмцэхэд ургамал хамгааллын бодисыг зөв сонгох, хэрэглэх, хүн, мал амьтан байгаль орчинд учруулах эрсдлийг багасгах, хөрсний үржил шимийг сайжруулах арга хэмжээнд бордоог зохистой үр дүнтэй хэрэглэхталаар Төв, Сэлэнгэ, Орхон аймгийн тариаланчдад мэдлэг олгох сургалт, семинарыг зохион байгуулах, гарын авлага зөвлөмж боловсруулан тараах зөвлөх үйлчилгээний тендерийн ажлыг зарлаад байна.

Долоо. Сургалт, зөвлөгөөний талаар

Хаврын тариалалтын технологийн зөвлөгөөнийг тариалан бүхий Дорнод, Хэнтий, Төв, Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудтай хамтран 4 дүгээр сарын 2-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулж 2015 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодолго”-ын баримт бичгийн төслийг танилцуулан санал авч ажиллав.

Механикжуулагчид, инженер техникийн ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх давтан сургалтыг 3 дугаар сарын09-13-ны өдрүүдэд, ногоочдод зориулсан “Байцаа, сонгино, саримсны үрслэг бойжуулах”сургалтыг Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 6 дүүргийн ногоочдыг оролцуулан 3, 4 дүгээр саруудад зохион байгуулж 220 гаруй хүнийг хамруулав.

Төмс, хүнсний ногооны зориулалттай бага оврын техникийн ашиглалтын сургалт, талбайн өдөрлөгийг техник нийлүүлэгч компанитай хамтран зохион байгуулж 150 гаруй ногоочдыг хамруулав.

Найм. Цаашид анхаарах асуудлын талаар

“Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх,

Тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх,санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах,

Хөрсний үржил шимийг хамгаалах сайжруулах,бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах,

ТЭДС-гаас зээлийн эргэн төлөлтөд эрсдлийн үнэлгээ хийх замаар найдвартай, сайн харилцагчийг тодруулжүр, шатахуун, ургамал хамгааллын бодисынурьдчилгааг 0-30 хүртэл хувь бууруулж гэрээ байгуулах ажлыг хэрэгжүүлэх,

Хүнсний буудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор 2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 23-аас дээш хувийн цавуулагтай, стандартын шаардлага хангасан 100 хүртэл мянган тонн хүнсний буудай худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх,

Тосны ургамлын тариалалтыг нийт тариалах талбайн 15 хувиас хэтрүүлэхгүй байх ажлыг орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг болно.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

Categories
мэдээ улс-төр

”Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Тус бүлэг өчигдөр хуралдсан ч Тавантолгойн гэрээний төсөл дээр байр сууриа хараахан нэгтгэж амжаагүй аж.

Тиймээс өчигдрийн хуралдаанаа үргэлжлүүлэхээр болсон байна. Эвслийн бүлгийн хуралдаанаар Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэхээс гадна Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэх гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 46,2 хувьтай гарлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт танилцуулав.

Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг шинэчлэн баталсан. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв байгууллага /Эдийн засгийн хөгжлийн яам/-ын хэрэгжүүлж байсан чиг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай болжээ. Иймээс дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Цог, Н.Батцэрэг нар асуулт асууж тодруулсны дараа санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Дараа нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газраас жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бөгөөд Улсын Их Хурал уг асуудлыг дараа жилийн үндсэн чиглэлээс өмнө хэлэлцсэн байх хуулийн зохицуулалттай. Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын зарим гишүүд болон яамдын Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлаг, газрын дарга нар оролцсон юм.

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт энэ талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 2014 оны эцсийн байдлаар 46.2 хувьтай гарлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүлгээр нь авч үзвэл “Ажилтай орлоготой монгол хүн”-51.5, “Эрүүл чийрэг монгол хүн”-42.4, “Эрдэм боловсролтой монгол хүн”-48.3, “Аюулгүй орчинтой монгол хүн”-39.6, “Эрх чөлөөтэй монгол хүн”-47.0 хувийн биелэлттэй байна. Харин бусад үндсэн зорилтын талаарх бодлогын хэрэгжилт 34.4-48.3 хувьтай байгаа. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого 68.0, харин нийгмийн хамгааллын бодлого 58.0 хувийн хэрэгжилттэй байгааг дурдав.

Засгийн газар бүрэн эрхийн хугацааны эхний жилд эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх, салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтээн байгуулалтын ажлуудын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, салбаруудын норм, стандартыг шинэчлэх зэрэг аливаа зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эхний шатны ажлуудыг хийсэн. Түүнчлэн авто зам барих, иргэдийг орон сууцжуулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж хөгжлийг нь дэмжих, ажлын байрыг олноор бий болгож иргэдийг ажилтай, орлоготой болгох, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих чиглэлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж байгааг сайд онцлоод Засгийн газар бүрэн эрхийн үлдсэн хугацаанд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг бодитой хэрэгжүүлж ажиллах болно гэдгийг сайд хэллээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Д.Лүндээжанцан, Г.Уянга, Н.Батцэрэг, Н.Алтанхуяг, А.Бакей нарын асуултад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болон Засгийн газрын зарим гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг нар үг хэлсэн юм.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн ихэнх нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, цаашид Засгийн газрын залгамж чанарыг хадгалж хэрэгжилт нь хангалтгүй байгаа бодлого, зорилтуудын шалтгааныг судалж тэдгээрийг үлдсэн хугацаанд гүйцэд хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай, байнгын хороо ч энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Иймээс энэ асуудлыг нээлттэй үлдээж, уг асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан байнгын хорооноос гаргах тогтоолын төсөлд гишүүдийн саналыг авч тусган тогтоолын төслийг нарийвчлан боловсруулж ирэх долоо хоногийн хуралдаанаараа дахин хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Төрийн ордонд “Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” болно

Интернэтийн хөгжилд суурилсан фэйсбүүк, твиттер зэрэг сошиал медиаг дагалдан хүн бүр мэдээлэгч болж, дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа элдэв үйл явдлыг иргэд гар утсаараа дамжуулан бусдад түгээх боломж бодитой бүрдлээ.

Үүнийг дагалдан цахим орчин дахь хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны зорилго, үүрэг чиглэлийг өмнөхөөс арай өөр “өнгө төрхөөр” ойлгох шаардлага нийгмийн өмнө тулгарчээ. Тавдугаар сарын 3-ны өдөр тохиох “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтан Монголын Сайтын Холбооноос томоохон арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Зэвсэгт хүчин дэх жендэрийн холбоотой гомдолд хариу арга хэмжээ авах нь” сэдэвт олон улсын семинарт оролцоно

Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын Женевийн Төв, Норвегийн Вант Улсын Батлан Хамгаалахын Яам болон НАТО (Умард Атлантын Гэрээний Байгууллага)-тай хамтран Швейцарийн Холбооны Улсын Женев хотод 2015 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд “Зэвсэгт хүчин дэх жендэрийн холбоотой гомдолд хариу арга хэмжээ авах нь” сэдэвт олон улсын семинарыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Пүрэвийн Оюунчимэг оролцож, “Зэвсэгт хүчин дэх эмэгтэйчүүд идэвхтэй, утга учиртайгаар оролцоход тулгарч буй саад бэрхшээл болон бэлгийн ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллийн бусад хэлбэрүүд” сэдвийн хүрээнд мэдээлэл хийнэ.

Categories
гадаад мэдээ

“Apple” компанийн орлого 40 хувиар нэмэгджээ

“Аррle” компанийн орлого өнгөрсөн улиралд 40 хувиар нэмэгдсэн байна. Тус компанийн тайлангаас үзэхэд цэвэр орлого нь 13.6 тэрбум ам.долларт хүрчээ. Сүүлийн саруудад ашигнэмэгдсэн нь юуны түрүүн iPhone, Mac-ийн борлуулалт маш сайн байсантай холбон тайлбарласан юм. “Аррle”-ийн тэргүүн Тим Кукийн ярьснаар борлуулалт нэмэгдсэн нь iPhone-ийг хэрэглэж буй хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Тиймээс энэ амжилтаа ахиулахын тулд ирэх зургадугаар сараас эхлэн шинэ бүтээгдэхүүн болох Apple Watch худалдаанд гарах гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Зочид буудлууд АСЕМ-ийн бэлтгэлд нэгдлээ

Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сард болсон АСЕМ-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалтаас дараагийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Уг уулзалтад дэлхийн 53 орны төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөл, сайд дарга нар хүрэлцэн ирэх тул Монголын зочид буудлууд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Монголын сэтгүүлчид АСЕМ-ийн төлөө нэгэн зорилгын дор нэгдэхээ илэрхийлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Монголын зочид буудлууд АСЕМ-ийн бэлтгэлд нэгдсэнээ илэрхийлсэн хэвлэлийн бага хурлыг “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.

Уг хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ийн зочид буудал зохион байгуулах ажлын хэсгийн дарга П.Цагаан оролцлоо. Тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ “2016 онд Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтаас өмнө 10 гаруй удаагийн бэлтгэл арга хэмжээг зохион байгуулна. Тэдгээр арга хэмжээ тус бүрт олон төлөөлөгч, зочид оролцоно. Хамгийн оргил үе болох чуулга уулзалтын үеэр төлөөлөгчдийн тоо 4500-д хүрнэ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээж авна гэдэг бол нэгдүгээрт, нэр төрийн хэрэг, хоёрт, хариуцлагын асуудал юм.

АСЕМ-ийн төлөөлөгчид Монгол Улс гэсэн айлд ирнэ. Эндээс буцахдаа Монгол гэдэг ямар улс юм бэ гэсэн дүгнэлтээ хийгээд явна. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг. Монголд болох улс төрийн том арга хэмжээг зохион байгуулахад зочид буудлууд, хурлын танхимууд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Түүнд бэлтгэх ажлын явцад зочид буудлууд “Төр засаг нь зочид буудлуудаа дэмжие. Зочид будлууд төр, засгийнхаа хариуцлагатай үүрэг хэрэгжүүлэхэд нь хамтран ажиллая” гэсэн уриан дор нэгдэж байна. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын дараа Монгол Улсын гадаад нэр хүнд сайнаар дуудагдахаас гадна Монголын экспортын чухал салбар болсон аялал жуулчлалын материаллаг бааз бэхжиж, 40 гаруй зочид буудлын үйлчилгээний чанар чансаа 1-2 одоор дээшилсэн байх зорилт тавьж байна. Өмнө нь Монголын сэтгүүлчид АСЕМ-ийн төлөө нэгэн зорилго дор нэгдсэн. Одоо зочид буудлууд АСЕМ-ийн туган дор нэгдэж байна” гэлээ.

АСЕМ-ийн төлөөлөгчдөд зориулан одоогийн байдлаар 43 зочид буудал сонгоод байгаа бөгөөд түүнээс нэг одтой 2, хоёр одтой 3, гурван одтой 11, дөрвөн одтой 4, таван одтой 3 буудал байгаа юм байна. Тэдгээр буудлыг байршил, замын хөдөлгөөн, аюулгүй байдал, үйлчилгээ зэрэг шалгуураар сонгон авчээ. АСЕМ-ийн чуулган өндөрлөсний дараа 2016 оноос Монголын зочид буудлуудын үйлчилгээний чанар, стандарт дэлхийн аль ч орноос дутахааргүй болно гэсэн зорилтыг тэд өмнөө тавьжээ.

Categories
гадаад мэдээ

Ж.Байден Киев хотын даргыг хүлээн авч уулзав

Украины нийслэл Киев хотын дарга В.Кличког АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байден Вашингтон хотноо хүлээн авч уулзсан байна. В.Кличко сүүлийн үед Украйны нийслэлийн засаг захиргаа ямар асуудлуудад илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар ярьжээ. Ингэхдээ хууль дүрмийг улам боловсронгуй болгох, хээл хахуультай тэмцэх зэрэг ажлуудад нэлээд анхаарал хандуулж байгаа гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ спорт

” S.W.A.T. MASTER CROSS-2015″ уралдаан боллоо

ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Монголын автоматеруудын холбоо, Тусгай албадын ахмадын холбоо, Монголын автомашин мотоциклын холбоо хамтран ” S.W.A.T. Master cross-2015″ уралдааныг зохион байгууллаа.

2006 оноос хойш уламжлал болон зохиогдож байгаа энэхүү тэмцээнд нийтдээ 56-н тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм.
Тэмцээний тэргүүн байранд Хаан, Шинэ барилга, Speed AMKлубын тамирчин, спортын мастер Л.Ариунболд, дэд байранд Доктор авто сүлжээ компаны тамирчин, ОУХМастер Д.Болдбаатар, гутгаар байранд Эвт ХХК-ийн тамирчин, спортын дэд мастер Д.Мөнх-Оргил, 4-р байранд Их Хөгөнө ХХК-ийн тамирчин, спортын мастер Б.Дашдаваа, 5-р байранд Бумба Алмаз, Батжандаг ХХК-ийн тамирчин, спортын мастер Батбаатар нар шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж байна

Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаан Нийслэлийн иргэний танхимд болж байна. ҮЗЗ-ын сонгууль гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдсан аж. Сонгуульд нийт 587 хүн нэрээ дэвшүүлсэнээс Дэд Ерөнхийлөгчид 62 хүн, Хорооны дарга тэргүүлэгчид 93 хүн, Чөлөөт бус суудлын 143 хүн, Чөлөөт суудалд 268 хүн өрсөлджээ. Чөлөөт бус суудалд нэр дэвшигчид нь 21 аймаг, 9-н дүүрэг, Улаанбаатар хот дах 21 аймгийн Залуучуудын Холбоо, Асуудал эрхэлсэн байнгын хороо, Тусгай салбар холбоо, Сонирхлын клуб дэргэдэх байгууллагуудын тэргүүнүүд байх бөгөөд дээрх 226 нэр дэвшигч автоматаар сонгогдоно гэсэн үг. Харин чөлөөт суудалд дээрх 361 нэр дэвшигчээс 113 нь энэхүү суудалд суух эрхтэй боллоо.ҮЗЗ-ийн сонгуульд нэр дэвшигчид онлайнаар бүртгүүлсэн бөгөөд шалгуур үзүүлэлт нь ажлын туршлага, эссэ бичих, дэнчингийн мөнгө болох 240 мянган төгрөгийг дансанд байршуулах зэрэг шалгуурыг тавьсан.Тиймдээ ч Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалтай нягт танилцаж, ажлын туршлага болон эссэгээ хэрхэн бичсэн эсэхэд анхаарал хандуулж ажиллажээ.Ийнхүү тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг Сонгуулийн хороо ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанд оруулж, ҮЗЗ-ийн гишүүнээр сонгон батламжлах асуудлыг тавихаар боллоо.

ҮЗЗ нь МЗХ-ны Их хурлын хооронд үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төдийгүй 339 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах, залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том НЭГДЭЛ байх юм. Энэ ч утгаараа сонгуульд салбар салбарын манлайлагч залуус өөрийн нэрийг дэвшүүлсэн юм.

Тухайлбал Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар,АН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга С.Эрдэнэболд,Татварын Ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Хийлч О.Байгаль, “СҮҮ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Энхболд, “Мах импекс” ХК-ийн “ХКҮ”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа, TВ10 телевизийн захирал Ө.Отгонбаатар, МNC телевизийн захирал А.Адилбиш, Powerlifthing-ийн Ази тивийн 4-н удаагийн мөнгөн медальт Ц.Зол-Эрдэнэ, “Болор цом-2013”-ын эзэн, “Өдрийн сонин”-ийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Гантулга, “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан зэрэг салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч, шилдэг залуус нэрээ дэвшүүлжээ.

Өнөөдөр тус зөвлөлийн Анхдугаар хуралдаанаар олон олон асуудлыг хэлэлцэх ба тэр дундаа ҮЗЗ-ийн үйл ажиллагааны журмыг хэлэлцэж батлах, ҮЗЗ-ийн бүтэц, байнгын хороодод ҮЗЗ-ийн гишүүдийг хувиарлах, Байнгын хороодын дарга нарыг сонгох, хороо тус бүр дээр тогтоол гаргах, Хар жагсааалт гаргах тухай журмын төсөл хэлэлцүүлэх, батлах,Үндэсний Залуучуудын Зөвлөлөөс уриалга гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох тогтоолуудыг батлах юм.