Categories
мэдээ спорт

Олимпийн наадмын тасалбарыг энэ сард худалдаанд гаргана

Хүн төрөлхтний их баяр цэнгэл зуны 31-р олимпийн наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо ирэх 2016 онд болно. Тэгвэл Рио-2016 олимпийн наадмын тасалбарыг энэ сараас худалдаалж эхлэх юм байна. Ингэхдээ онлайнаар захиалга авах аж.
Тасалбарын 70 хувийг Бразилчуудад үлдээх тухай олимпийн наадмын зохион байгуулах хороо мэдээлжээ.Тасалбарын үнийн хувьд хамгийн хямд нь 15 ам.доллар юм байна. Харин ихэнх тасалбарын үнийг 27 ам.доллараас бага байхаар тооцоолжээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуу эцэг нэг сартай хүүхэд дээрээ унаж гэмтээжээ

Баянгол дүүргийн 17 хороо “Зүрх уул” ойролцоо оршин суугч иргэн 22 настай, эрэгтэй Д гэгч өөрийн төрсөн хүү 1 сартай Т-г согтуурсан үедээ гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр 22 настай Д гэртээ согтуурч болгоомжгүй байдлаасаа болж 1 сартай хүүхэд дээрээ унаж гэмтээсэн байна. Хүүхдийн хувьд өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Сүүлийн үед хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас гэмтэж бэртэх тохиолдол буурахгүй байгаа. Тиймээс иргэн та биеэ авч явж чадахгүй бяцхан үрсдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

“Монгол бөхийн баяр”-ыг тэмдэглэнэ

Увс аймгийн түүхт 90 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан “Монгол бөхийн баяр”-ыг тэмдэглэхээр болжээ.

Тодруулбал, Ойг тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн ИТХ-аас шийдвэрийн дагуу ирэх долоодугаар сарын 22-25-ны өдрүүдэд тус аймгийн 90 жилийн ойг тэмдэглэхээр болжээ.

Ингэхдээ Баруун бүсийн “Их хурд -2015” болон “Монгол бөхийн баяр”-ыг зохион байгуулахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Март-8”-ыг угтаж жагсана

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар “Мартын 8” хэдхэн хоногийн дараа болно. Энэ жилийн “Мартын-8”-ныг тэмдэглэлт баяр болгон, эмэгтэйчүүдэд цэцэг дарс бэлэглэхээсээ урьтаж, тэдний эрхийг хамгаалахад чиглэх ёстой гэдэг уриалгыг олон нийтийн зүгээс гаргаад буй.

Уг уриалга орон нутагт ч хэрэгжиж байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан “Охид, эмэгтэйчүүдээ хүндэтгэж, хүчирхийлэл, айдасгүй ирээдүйг бүтээцгээе” уриатай нэгдсэн жагсаалыг энэ сарын 6-ны өдөр Аюуш баатрын талбайд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү жагсаалыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн зөн ОУБ-ын Өвөрхангай аймаг дахь орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Өвөрхангай аймаг дахь Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулах аж. Нэгдсэн жагсаалд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэд олон нийт оролцож, жагсаалын дараа аймгийн Хөгжимт драмын театрт “Жинхэнэ эр хүн” лекцийг Хувь хүний хөгжлийн институтээс явуулах аж.
Categories
мэдээ нийгэм

Наадмаас хойш автобусанд мөнгө төлөхөө болино

Иргэд автобусаар зорчихдоо тасалбар худалдаж авалгүй, цахим карт уншуулж, үйлчлүүлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр чиглэлд туршиж үзэхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам “Энэ үйлчилгээг ирэх сарын 1-нээс турших бол тав, зургаадугаар сард тоног төхөөрөмжүүдийг нийтийн тээвэрт суурилуулах ажлыг зохион байгуулахаар болсон. Наадмын дараагаас энэ үйлчилгээ бүрэн нэвтэрнэ. Иргэдэд карт олгох ажлыг “Улаанбаатар смарт карт” компани хариуцаж байгаа. Ойролцоогоор 500 цэгт цахим карт цэнэглэх төхөөрөмж суурилуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Албаныхны ярьж буйгаар иргэн бүр нийтийн тээврээр зорчихдоо цахим карт авна гэж байгаа бөгөөд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, цагдаагийн ажилтнуудын картад мөнгө суулгах уу, эсвэл хугацаатай карт олгох уу гэдгийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт эхний тулаанаа хийнэ

АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж буй Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын анхны тулаанаа энэ сарын 14-ний өдөр хийхээр болжээ. Түүний эхний тулааны өрсөлдөгч одоогоор тодорхой болоогүй ч тулаан Лас Вегас хотын “MGM Grand Garden Arena”-д болох аж.

Н.Төгсцогт мэргэжлийн боксын нэртэй промоутер Эл Хеймонтэй гэрээ байгуулсан бөгөөд түүний дасгалжуулагчаар Жо Гуссений ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ голын хог хаягдлыг цэвэрлэв

Нийслэлийн Баянзүрх дүүргээс хоггүй цэвэр, эрүүл орчинд иргэдийг тав тухтай амьдрах, хүрээлэн буй байгаль орчноо цэвэр байлгахад чиглэсэн их цэвэрлэгээг эхлүүлээд байна. Ажлын эхлэл болгон Сэлбэ голын гүүр буюу Зуун айлаас Замын цагдаа чиглэлийн зүүн талын хэсгийн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Цэвэрлэгээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар I, II ОНӨААТҮГ-ын 40 ажилтан нийт 34500 м2 талбайгаас 20 тонн хог хаягдал цэвэрлэж, ачиж тээвэрлэв. Дашрамд сонирхуулахад, Сэлбэ голын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг өнгөрсөн бямба гарагт Сүхбаатар дүүрэгтэй хамтран зохион байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол өмнөх оноос 1.2 хувиар өсчээ

Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газар 2015 оны эхний 2 сарын байдлаар зам тээврийн осол хэргийн 14959 дуудлага хүлээн шалгасныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн эд материалын хохиролтой осол 6143, хүн гэмтсэн осол 631, нас барсан хэрэг 20 гарсан байна.
Эхний 2 сарын байдлаар 2 хүүхэд нас барж 111 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн. Хүүхэд өртсөн осол, хэрэг нь ажлын өдрүүдэд 12-17 цагуудын хооронд хамгийн их гарсан байх бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийнхаа хамт замын хөдөлгөөнд оролцож явах үедээ өртсөн байгаа нь эцэг, эхчүүдийн үлгэр дуурайлал, хариуцлага, замын хөдөлгөөний дүрмээ хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна.

Categories
гадаад мэдээ

Орост тавьсан хоригоо АНУ сунгав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Украины хямралтай холбоотойгоор Орост тавьсан хориг арга хэмжээнийхээ үйл ажиллагааны ажиллагааны хугацааг дахин нэг жилээр сунгалаа гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мягмар гаригт мэдээлжээ.

Хэвлэлийн мэдээнд АНУ-ын засгийн газар өнгөрсөн онд авсан янз бүрийн салбарт хамаатай хориг арга хэмжээ авсан жилийн хугацаа нь дуусч байгаа учраас дахин түүнийг нэг жилээр сунгаж байгаа гэж тодруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Самар түүхийг хориглов

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар хоёрдугаар сарын 24-нээс хойш шинээр ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэх гэрээ хийх, ойн дагалт баялаг ашиглах эрхий бичиг нэмж олгохгүй юм байна. Учир нь энэ жил хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байгаа тул самар түүх хугацааг хоёрдугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгожээ. Уг нь Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэсэн байдаг аж.