Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ой цэвэрлэх арга

АНУ-д сүүлийн жилүүдэд маш их түймэр гарч байна. Энэ их гамшгийн 15 хувь нь хүнээс үл хамаарч гарсан гэнэ. Эзгүй ойд гарсан түймрийн шалтгаан нь хэт их дагтаршсан мод бут, өвсний үлдэгдэл гэж үзэж байна. Маш их дагтаршсан мод бут хуурайшиж, нарны гэрэлд шатах аюул гардаг гэнэ. Их хэмжээний дагтаршсан ойн түймэр бидний мэддэг бензин шатах мэт дүрэлзэх бөгөөд одоогоор түүнийг унтраах дорвитой арга олоогүй байна. Харин монголчууд энэ тухай эртнээс мэдэж арга хэмжээ авдаг байсан түүх байдаг гэнэ. Нүүдэлчид газар сэлгэхдээ хамгийн ойрын ойгоос унасан бүхнийг түүж хоол хийх, дулаан үйлдвэрлэхдээ ашигладаг байсан тухай АНУ-ын нэгэн түүхч бичжээ. Түүний үзэж буйгаар бол монголчууд суурин амьдралд шилжсэнээс хойш ойн түймрийн тоо 20 дахин нэмэгдсэн аж. Түймрээс гадна ойн хөгшрөлт маш хурдацтай явагдаж байгаа аж. Энэ нь ойн цэвэрлэгээ байхгүйтэй холбоотой гэнэ. Манай ойгоос хэд дахин бага газартай орнууд биднээс их цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг нь ийм учиртай аж.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ нийгэм

Цагаан луу өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 5. Буд гариг. Билгийн тооллын 15. бага морь одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 07.30 цагт мандан, 18.32 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авах, лус тахихадсайн.Гүүр тавих газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
гадаад мэдээ

Хятад батлан хамгаалахын төсвөө 10 хувиар нэмнэ

БНХАУ энэ жил батлан хамгаалахын салбарын төсвөө 10 хувиар нэмнэ хэмээн эх сурвалж мэдээллээ. Хятад улсын эдийн засаг өнгөрсөн жил 7.4 хувиар унасан бөгөөд 2015 онд ч мөн энэ бууралт үргэлжилнэ хэмээн таамаглагдаж байна. Гэсэн хэдий ч үүнийг үл харгалзан батлан хамгаалахын төсвөө урьд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ингэснээр урд хөрш энэ онд батлан хамгаалах салбартаа 145 тэрбум ам.доллар зарцуулах аж. Бээжин сүүлийн таван жилийн турш уг салбарын төсвийг нэмсэн ч хэзээ ч арван хувиар өсгөж байсангүй.
Харин Пентагон Бээжинг төсвөө 10 биш 40-50 хувиар нэмэгдүүлж байгаа гэх таамагтай байна. Учир нь энэхүү төсвийн өсөлтөд өндөр технологийн зэвсэг импортлох зардал, тагнуулын судалгаа болон бусад цэргийн бие даасан хөтөлбөрийн зардал багтаагүй болохыг онцолж байгаа юм.
Уг салбарт их хэмжээний мөнгө зарцуулна гэдэг нь БНХАУ бүс нутаг болон олон улсад хүч чадалтайгаа нотлон харулуах гэсэн оролдлого хэмээн барууныхан бичжээ.
Дашрамд дурдахад Япон улс 2015 онд батлан хамгаалах салбартаа 42 тэрбум ам.доллар зарцуулах бол АНУ Хятадаас гурав дахин их буюу 534 тэрбум ам.доллар төсөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Р.Амаржаргал Английн элчинг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өнөөдөр Их Британи, Умард Ирландын Вант Улсын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Андрев Алленийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын гол сэдэв нь хоёр улсын парламент хоорондын харилцан хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар болж өнгөрсөн байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хувьд Монгол-Британийн Парламентын бүлгийн даргын албыг давхар хашдаг юм.

Categories
мэдээ спорт

Шатрын багш дасгалжуулагчийн анги нээгдлээ

Монгол улсын боловсролын их сургууль, Монгол Туургатны шатрын холбоотой хамтран шатрын багш дасгалжуулагчийн нэг жилийн сургалттай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү ангийг нээсний гол зорилго нь суралцагчдын олон улсын чансааг дээшлүүлэх, шатрын спортын үндэсний мастер, Олон улсын мастерын нормыг биелүүлэх, шатрын тэмцээн зохион байгуулах, шүүх мэдлэг, дадал чадварыг эзэмшүүлэх, дэлхийд өрсөлдөхүйц чадвартай болгох багш, дасгалжуулагчдыг бэлтгэх зорилготой юм. Дээд боловсролтой хүмүүст бакалавр, ерөнхий боловсролын сургууль төгссөн хүмүүст багшлах эрхийн диплом олгох юм.

Шатрын багш дасгалжуулагчийн ангийн оюутнуудад Монгол улсын гавъяат тамирчин, Олон улсын мастер Л. Мягмарсүрэн, Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Олон улсын мастер П. Жигжидсүрэн, Монгол улсын гавъяат багш, ахмад мастер Д. Ламжав, Төрийн соёрхолт, спортын мастер профессор Р. Энхбат, Монгол улсын боловсролын их сургуулийн эрдэмтэн багш нар болон олон улсын их мастерууд урилгаар хичээл заах аж. Шинээр нээгдсэн ангид анхан болон дунд шатны мэдлэгтэй хүмүүст нээлттэй бөгөөд хөдөө орон нутаг болон ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шатарчид суралцах хүсэлтэй ирүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“АСЕМ Монголд” шилдэг лого шалгаруулах уралдаан зарлажээ

Монгол улс 2016 онд Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний XXI уулзалтыг зохион байгуулах болсонтой холбогдуулан тус уулзалтын логоны загвар зохион бүтээх уралдааныг нийт зураач, уран бүтээлчдийн дунд зарлажээ.

Уралдаанд оролцох бүтээл нь Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын зорилго, утга санаа, 20 жилийн ой, 11 дэх удаагийн уулзалтын онцлогийг тусгасан байх ёстой юм байна. Мөн Монгол Улсад зохион байгуулдагдаж буй утгаараа үндэсний онцлог шинжийг агуулах ч АСЕМ-ын зорилго, утга санаа болон үндсэн логотой зохицсон байх хэрэгтэй гэнэ. Түүнчлэн гурваас илүүгүй өнгө ашигласан ба хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх, график дизайны программ ашиглан, өндөр нягтралтай, өнгөний код 3D хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй форматаар хийсэн байх, бүтээлийн утга санааг тайлбарласан тайлбар ирүүлэх шаардлагта юм байна.

Уралдаанд оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх ба уралдааны материалыг гуравдугаар сарын 31-ний дотор Гадаад хэргийн яам, АСЕМ-ын бэлтгэл ажлын албанд asemmongolia@mfa.gov.mn хаягаар хүлээн авах нь ээ.

Бүтээлийг хүлээн авсанаас хойш ажлын 15 хоногийн дотор эхний гурван байрыг шалгаруулж, олон нийтэд зарлах аж. Шагналын сан 1 сая 500 мянган төгөрөг юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун болон Г.Уянга нар мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдлээ.

Учир нь зүгээс татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг суллахыг шаардсан юм.

Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн гэж үзвэл Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг гаргаж ирнэ. Ерөнхийлөгчийг огцруулах эрх УИХ-д байдаг гэлээ.

Categories
мэдээ улс-төр

С.Оюун шагнал хүртэнэ

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Дэлхийн эмэгтэйчүүдийн холбооноос УИХ-ын гишүүн С.Оюунд Ж.Керкпатрикийн нэрэмжит шагнал гардуулахаар болжээ. Улс төр, иргэний нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлийн төлөө ажиллаж, ардчилал хүний эрхийг хамгаалагч бүсгүйчүүдэд энэхүү шагналыг олгодог юм. Энэхүү шагналыг НҮБ дахь АНУ-ын байнгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, Эмэгтэйчүүдийн хөтөлбөр болон Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоог үүсгэн байгуулагч Др. Ж. Керкпатрикийн дурсгалд зориулан бий болгожээ. С.Оюунтай хамт уг шагналыг Финланд улсын Ерөнхийлөгч Таржа Халонен гардан авна.

Categories
мэдээ нийгэм

Онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй болно

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, орлогч дарга Ц.Амраа, МИАТ ХК-ийн нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд, Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар нартай уулзаж онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй болох ажлын явцын талаар үүрэг даалгавар өглөө.
МИАТ ХК алдагдалтай ажиллаж, эдийн засгийн байдал нь хүндрэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол шатахууны үнэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд шатахууны үнийн зөрүүгээс 763 сая төгрөгийн алдагдал хүлээсэн гэдгийг МИАТ ХК-ийн нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд хэлсэн.
“АИ-92 бензин литрийг нь 3000 төгрөгөөр машинд нь шахахыг жолооч нар зөвшөөрөх үү? Адилхан чанартай гурилыг хоёр дахин өндөр үнээр авах талхны цех хаанаас олох вэ? Талхчин, таксичин, эрүүл хүн ойлгохгүй, үнэмшихгүй үнэ. Тэгвэл ийм явдал МИАТ-д тоглоом биш шоглоом болж, ашиг биш алдагдал нүүрлээд удаж байна. Хувийн компанид илүү их ашигтай гэрээ улсын компанид маш их алдагдалтай байна. Энэ үнийг эцсийн эцэст МИАТ биш ард иргэд төлж байгаа. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. МИАТ-ын алдагдлыг бууруулах эхний ажил бол ганц эх үүсвэртэй түлш нийлүүлдэг хараат байдлаас ангижрах. Монополийг халж байж Монголын МИАТ-ын алдагдал бууна” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Харин Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй холбоотой ажлыг Газрын тосны газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран зохион байгуулж байна. БНХАУ болон ОХУ-аас түлш нийлүүлэх боломжтойг судалсны дээр хадгалах сав, тээвэр ложистикийн асуудлыг нарийвчлан судалж байгаа. Үнийн хувьд Сингапурын биржийн үнэ дээр суурилсан олон улсын жишгээр тооцохоор тохиролцож, ойрын хугацаанд санамж бичиг байгуулан бэлтгэл ажлаа хангаад гэрээгээ байгуулна. Ингэснээр ирэх дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхнээс татан авалт хийх боломжтой болно” гэдгийг Ерөнхий сайдад танилцуулсан.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд түлш авдаг олон эх үүсвэртэй, нөөцөлдөг том савтай, зөөвөрлөдөг тусгай цуваатай болохыг Газрын тосны газар, Улаанбаатар төмөр замын удирдлагуудад үүрэг болголоо. Замын-Үүдэд 2000 тоннын хадгалах сав байрлуулах, зөөвөрлөх цистернийг зориулан бэлтгэх ажлыг шуурхай, бодитой шийдэх арга хэмжээ авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ялалтын баярт Монгол цэргүүд сүрээ гайхуулна

Ирэх тавдугаар сард ОХУ аугаа их орны дайны ялалтын 70 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. Энэхүү баярын арга хэмжээнд Монголын зэвсэгт хүчний 80 гаруй алба хаагч оролцож, цэргийн сүрт жагсаал хийж гайхуулахаар болжээ.
Ялалтын парадад тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, эх орны дайны үед ЗХУ-ын холбоотон, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тусгаар улсууд гэхчлэн олон орны цэргүүд оролцох аж.
Ёслолын жагсаалд оролцох Монголын зэвсэгт хүчний бэлтгэл ажлыг хангах комиссын даргаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлт газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр ажиллаж байна.