Categories
мэдээ нийгэм

30997.38 тонн хогийг ландфил технологиор дарж устгажээ

Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв нь 310005 утсан дээр иргэдээс нийтийн үйлчилгээ, инженер хангамжийн байгууллагуудтай холбоотой санал хүсэлт, гомдлыг авч шийдвэрлэдэг. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 146 хүсэлт, гомдол ирснийг холбогдох байгууллагуудад уламжлан бүрэн шийдвэрлэсэн байна.
Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нь Морин даваа, Цагаан даваа, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгүүдийн авто пүүнүүдийг “Стандарчлал хэмжилзүйн үндэсний төв”-өөр баталгаажуулж, байнгын ажиллагаатай ажиллаж байна. Өнгөрсөн 14 хоногийн хугаацаанд гурван хогийн цэгт 30997.38 тонн хогийг ландфил технологиор дарж устгажээ. Мөн авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Намьянжугийн гудамжинд 189, Сонгинохайрхан дүүргийн 5 шарын уулзвараас презерийн уулзвар хүртэл 153, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 9, Хан-Уул дүүрэг 19-ын буудал орчимд урсгал тусгаарлах 40 хайсыг шинээр нэмж тавьсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нөгөөдрөөс ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг зарим нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй байна. Харин маргааш нутгийн зүүн хагаст, 11-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орох юм байна. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 9-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгороор , Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Categories
мэдээ спорт

“Дэлхийн цом”-ын тэмцээн өнөөдөр эхэлнэ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Дэлхийнцом”-ын төлөөх тэмцээн өнөөдөр ОХУ-ынСанкт-Петербург хотод эхлэх юм байна. Тэмцээнд манай улсаас

48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл

53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа

55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн

58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор

60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд

63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг

69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа

75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа, Г.Наранчимэг нар барилдана.

Categories
мэдээ улс-төр

Төмөр замын далангийн ажлын явцтай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2015.03.06/ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлын явцтай танилцав.

Тавантолгойгоос-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажил 2013 оны 5 дугаар сард эхэлснээс хойш хоёр жил ажил хэвийн үргэлжилж далангийн ажлын гүйцэтгэл 86 хувь, хоолой, гүүрийн ажил 63 хувьтай явагдаж байгааг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ УИХ-ын даргад танилцуулсан юм.

Мөн тэрээр, барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Солонгосын “Samsung C&T” компани ажиллаж байгаа бол зөвлөх компани буюу гэрээний ажлын хяналтыг Германы “Дойчэ бан интернешл” компани тавьж ажиллаж байна. Түүнчлэн “Монголын төмөр зам” ТӨХК өдөр тутмын үйл ажиллагаа, барилгын ажлын явцад захиалагчийн хяналт тавьдаг болохыг онцлов.

Тус чиглэлд тавигдаж буй 267 км төмөр замын ажил хоёр жилийн дараа дуусах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний үр дүнд эдийн засгийн болон экологийн өндөр ач холбогдолтой талаар мөн мэргэжилтнүүд онцлон танилцуулж байсан. Тодруулбал, уурхайгаас нүүрсийг хүнд даацын автомашинаар тээвэрлэхэд ихээхэн шороо тоос босдог нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг. Харин тус төмөр замаар жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай учир хүнд даацын машин ашиглах шаардлагагүй болно. Нөгөөтэйгүүр, тээврийн хөлсийг хоёр дахин бууруулах учраас эдийн засгийн үр ашиг өндөр, улмаар Монголын эдийн засаг, ДНБ-ий өсөлтөд эерэгээр нөлөөлнө хэмээн тооцож буйг төслийн багийнхан УИХ-ын даргад танилцууллаа.

УИХ-ын дарга З.Энхболдыг Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлын үйл явцтай танилцахад УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Алдарт эхчүүдэд хүндэтгэл үзүүлнэ

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийнхээ алдарт эхийн одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөөдөр 11.00 цагт Ханбүрэгдэй-н 10 давхарт зохион байгуулна. Энэ удаагийн хүндэтгэлийн арга хэмжээнд алдарт эхийн одонтой 100 залуу ээжүүд оролцох аж. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ төлөөлөгч Л.Нарантуяа, Ц.Алтанцэцэг, Ц.Одонтунгалаг болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид оролцож, эмэгтэйчүүд, эхчүүдийн эрхийн хамгаалалт эрх зүйн зохицуулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл, дэвшүүлж буй саналын талаар нар санал бодлоо солилцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмөрч машин суусныг аюулгүй болгожээ

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн болон Онцгой байдлын газраас ммөс цөмрөх аюултай сэрэмжлүүлэн, иргэдийн гол, нуурны дээгүүр зөрчихгүй байхыг анхааруулж байгаа. Гэтэл иргэдийн хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн гол, нуур дээгүүр зорчиж яваад усанд суух тохиолдлууд гарч байна.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг “Бор толгой” гэдэг газар Дөргөн нуур, Хар нуурын хоолойд мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч усанд суусан байна. Иргэдийн дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, орон нутгийн хоёр иргэн ажиллаж өчигдрийн 18:15 цагт автомашиныг уснаас татан гаргажээ.

Урин дулаан цаг ирж буй энэ үед иргэдийн гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байж, өөрийн эд хөрөнгө, амь насаа болзошгүй аюулаас хамгаалахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хамтран амьдрагч” хоёрдугаар сард ашиг орлогоороо тэргүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа бол энэ жилээс эхлэн сар бүр мэдээлж байхаар тогтож байна. Уг арга хэмжээний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо цэвэр шударгаар төлөх, ингэснээр чанартай уран бүтээлийн тоо, хэмжээ өсөх, кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа тулгах зэрэг нөхцөл байдал арилсан гэж үзэж байгаа билээ. Хоёр сарын байдлаар нийт зургаан монгол кино гарч буй бөгөөд 2.15-ны өдрөөс бүтэн сарын туршид ашиг орлогоороо тэргүүлсэн “Танхай тээгч” кино театраас бууж “Хамтран амьдрагч” кино 117,441,619 сая төгрөгийн орлогоор хоёр сард тэргүүллээ.
Мollywood Box Office
№ Киноны жагсаалт Гарсан он сар өдөр Нэг сард Хоёр сард Нийт
1 Танхай тээгч 2015.12.29
2015.2.15-ны өдөр гарахаа больсон 499,671,500 115,480,698 615,152,198
2 Тю Тю 2015.1.12 гарч зөвхөн Өргөө-д гарч байна 67,326,084 11,027,833 78,353,917
3 Хүүхэлдэй 2015.1.18 19,987,463 47,304,836 67,292,299
4 Хамтран амьдрагч 2015.2.15 117,441,619
5 Надад итгээч 2015.2.12 30,515,743
6 Аюултай харилцаа 2015.2.16 61,495,270

Categories
мэдээ соёл-урлаг

Балетчин Д.Алтанхуяг Соёлын элч боллоо

4t21g91kpeaho5iclt5ijg86pgГадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн МУГЖ, балетчин Д.Алтанхуягт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө

Тэрбээр уг гэрчилгээг ХБНГУ-ын Берлин хотноо болсон “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр уг өгчээ.

Ёслолын арга хэмжээний үеэр сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ “Дэлхийн сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу бүжигчин таныг Монгол Улсын Соёлын элчээр ийнхүү өргөмжилж байна. Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүндтэй үүргээ биелүүлэхэд тань Монгол Улсын Гадаад хэргийн яам бүх талаар дэмжиж ажиллах болно” гээд уран бүтээлийн арвин амжилтыг хүсэн ерөөв.

Балетчин Д.Алтанхуяг нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон 3 дахь иргэн болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ҮЦК-ийн арилжаанд оролцох эрхийг сэргээжээ

2015 оны 1-р улирлын гишүүнчлэлийн үйлчилгээний төлбөрийг бүрэн төлөөгүй нэр бүхий 10 үнэт цаасны компанийн арилжаанд оролцох эрхийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түр хязгаарласан билээ.

“Нэйшнл секюритис ҮЦК” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж гишүүнчлэлийн үйлчилгээний төлбөрөө төлсөн тул 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс арилжаанд оролцох эрхийг сэргээлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хүүгийнхээ “Ээждээ яарсан сэтгэл”-ийг нь сонсох дуртай

Нутгийн цэнхэр ууланд нь

Униар будан хөшиглөж байгаа даа

Нуурын шувууд ганганан нисэхэд

Ухаант ээж минь уймрах вий дээ…

Сэтгэл минь яарах юм

Ээжээ зүүдлэх юм

Санчиг буурал ээж минь

Байн байн бодогдох юм даа… хэмээн эгшиглэмэгц сэтгэлийн гүнд хүрч цээжинд “нэг юм” тээглэх шиг, хоолой зурах ч шиг болдог энэ дуу бол “Чингэс хаан“ хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханы “Ээждээ яарсан сэтгэл” хэмээх дуу юм. Энэ дуу зүрх сэтгэлийн тэртээх гүн цүнхээлд, хүний ухамсрын дайдын дайдад шурган ороход сэтгэл оюун чичирхийлдэг билээ. Д.Жаргалсайхан гуай энэ дуугаа ээждээ зориулж зохиожээ. Харин ээж нь “Хүүгийнхээ бүтээлүүд дотроос аль дуунд нь хамгийн дуртай вэ” гэх гэнэн гэмээр асуултад маань “Ээждээ яарсан сэтгэл”-д нь гэж хариулсан юм. Тэрбээр Монгол Улсын гавьяат багш Гаадангийн Бадам гуай. “Мартын 8” ойртож буй энэ өдөр орчлонгийн сайхан ээж Бадам гуайтай уулзаж үр ач, гэр бүл, ажил амьдралынх нь сониноос хуваалцлаа. Бадам гуай Увс аймгийн Тэс сумын уугуул гэнэ. Дунд сургуулиа төгсөөд урлагийн сургуульд сурахаар Улаанбаатарт иржээ. Түүний хань Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт уран барималч Чимидийн Дашзэвэг гуай. Урлагийн сургуулийн баримлын ангид Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас ирсэн залуу хөвгүүн Дашзэвэг, хөгжмийн ангид Увс аймгийн Тэс сумаас ирсэн Бадам хэмээх хөөрхөн бүсгүйтэй танилцаж, сэтгэл нийлэн гэр бүл болжээ. “Монгол орныхоо зүүн, баруун зүгийн хоёр хүн нийлэв дээ, бид хоёр” хэмээн Бадам гуай тэр холоос яриагаа эхэллээ. Хол нутгийн хүнтэй ханилав гэж тухайн үедээ нутгийн ахан дүүс тийм ч дуртай байгаагүй ч залуу хос тэр мэтийг ажралгүй туулж таван хүүхдийн эцэг эх бололцон тавин таван жил ханилжээ. Бадам гуай анхны хүүхдээ хорин хоёртойдоо төрүүлсэн гэнэ. Дөрвөн хүү, нэг охин төрүүлсэн дархан бэр аж. Энэ гэр бүлийн бахархах нэгэн сонин гэвэл, аав, ээж, хүү гурван гавьяат цолтонтой. Тэгэхдээ эхлээд хүү Жаргалсайхан нь гавьяат жүжигчин болжээ. 1998 онд. Дараа жил нь 1999 онд Дашзэвэг гуай урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэхэд Монголын урчуудын эвлэлийн үе үеийн удирдлага болох таван хүн баяр хүргэхээр гэрт нь зочилж очоод “Бид мэргэжлийн алдаа гаргажээ. Хүүгээс тань өмнө танд гавьяат өгөх байсан юм” хэмээн цагаахнаар инээлдэн хөхрөлдөж байсан гэнэ. Үүнээс хойш хэдхэн жилийн дараа 2009 онд Бадам гуай гавьяат багш цол хүртжээ.

Нэрт уран барималч Ч.Дашзэвэг гуай XX зууны Монголыг бүхэлд нь илэрхийлэх урлагийн бүтээлүүдээрээ цаг цагийн салхийг сөрөн өнөд орших эрхэмсэг оршихуйг бүтээсэн нэгэн билээ. 1962 онд Улсын баатар Ц.Олзвойн хөшөөг Ховд аймгийн Манхан суманд, 1964 онд Улсын баатар Т.Борын хөшөөг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, 1966 онд Ард Аюушийн хөшөөг Ховд аймгийн Ховд хотод, 1967 онд Улсын баатар Х.Дамбын хөшөөг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд, 1968 онд Улсын баатар Л.Даваадоржийн хөшөөг, 1969 онд Улсын баатар Б.Тэгшээгийн хөшөөг Ховд аймгийн Чандмань суманд,1970 онд Улсын баатар Бэгзийн Гивааны хөшөөг Увс аймгийн Улаангом хотод, 1970 Улсын баатар Лхагвадоржийн хөшөөг Булган аймгийн төвд бүтээсэн байдаг. Энэчлэн үндэстний оюун санааны үнэт зүйл болох эх оронч үзлийг илэрхийлсэн уран баримлын бүтээлүүд нь тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Г.Амарсанаагийн хөшөө, партизан Д.Содномдаржаагийн хөшөө, төр нийгмийн зүтгэлтэн Б.Элдэв-Очирын хөшөө хэмээн үргэлжилнэ. Ч.Дашзэвэг гуайд 2007 оны гуравдугаар сарын найманд нийслэлээс “Ачлал буянт аав” өргөмжлөл, гэр бүлийн сайн сайхны төлөөх нэгэн төрийн бүс байгууллагаас эдний гэр бүлд “Шилдэг гэр бүл” гэсэн өргөмжлөл гардуулсан нь Бадам гуайн ажлын өрөөнд дэлгээстэй байх аж. Бадам гуай пионерийн удирдагчаар 1970-1989 он хүртэл ажилласан гэнэ. Пионерийн удирдагч гэдэг нь одоогийн амьдралд нийгмийн ажилтан гэсэн үг юм даа гэж тайлбарлаж өгсөн. “Пионерийн удирдагч, эвлэлийн хорооны дарга хоёр бол сургуулийн захирлын гол туслах, баруун гар талд нь л суудаг хүмүүс байлаа. Хүүхдүүдийн сурлага хүмүүжил, эцэг эх, ар гэрийн аж байдал гээд пионерийн удирдагчийн анхаарлын гадна үлдэх зүйл нэгээхэн ч байдаггүй байв.Би 53 нас хүртлээ улаан бүчээ зүүж пионерийн удирдагчаа хийсэн” гэж сонирхуулсан юм.

Хүүхдүүдээ багаас нь хөдөөгийн амьдралд ойр өсгөж, зуны амралт эхлэх бүр аав ээждээ туслуулахаар Хэнтийн Өмнөдэлгэр рүү явуулдаг байсан гэнэ. Тэрбээр “Өвгөн маань их алсын ухаантай хүн байсан. Хүүхдүүдээ төрсөн нутагтаа, малд ойр өсгөсөн. Одоо манайх хөдөөнөө малтай. Тэмээнээс бусад нь бий. Малчин авч ажиллуулдаг юм.Миний хүүхдүүд хөдөөний амьдралд багаасаа ойртсон учраас хэн нь ч байсан очоод хадлан бордоогоо хадах зэрэг малын ажилд тусалдаг юм” гэж байв. Тэнд дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ гэртэй, өөрөө гэртэй, цагаан идээний нэг гэртэй, ингээд зургаан гэр байж байдаг гэнэ. Тэндээ тарагны ааруул, шар тос гээд төрөл бүрийн идээ цагаа бэлддэг байна. Зунд зочин ихтэй, ах дүүс, хүүхдүүдийнх нь найз нөхөд гээд хөл тасардаггүй байна. Хүүхдүүдээ “хамгийн гол нь их ажилсаг” гэж магтаж байлаа. Бидний яриан дундуур утасны дуудлага орж ирлээ. Бадам гуай уучлалт хүсээд утсаа авав. Тэгээд “Хоёр хүү маань малчинтайгаа уулзаж, ажил төрөлд нь туслахаар өнөөдөр хөдөө явж байна, манайхаар орчихоод замдаа гарч байна гэнэ ээ. Батсайхан, Баярсайхан хоёр маань” гэж сонирхуулав. Хүү Батсайхан нь ч бас сайхан дуулдаг, труба хөгжим тоглодог гэнэ.Жаргалсайхан, Батсайхан, Баярсайхан, Энхсайхан, Энхтуяа гэхчлэн дандаа “сайхан”-тай юм уу “энх”-тэй нэр хүүхдүүддээ хайрлажээ. Харин ач зээ нарт нь Жаргалсайхан нь нэр хайрладаг гэнэ. Миний хүү ах эгч дүү нарынхаа хүүхдүүдэд их өвөрмөц содон нэр бодож өгдөг юм гэж байв. Эдийн засагч, геологич, хөгжимчин гээд үр хүүхдүүд нь янз бүрийн мэргэжил эзэмшжээ. Ач зээ олуулаа, хүн үр хүүхдээ тоолдоггүй юм гэнэ лээ. Бүгдээрээ сайн сайхан амьдарч байна гэсэн юм. “Чингэс”-ийн Жагаа буюу Жаргалсайхан гуайн хөгжмийн анхны багш нь ээж нь байжээ. Нийслэлийн зургадугаар сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байхдаа хүүдээ анх ноот заасан тухайгаа ярьсан юм. Сурлага сайтай, математик, физик их сонирхдог хүү маань том болоод барилгын инженерийн сургуульд Орост сурахаар явсан боловч аргагүй л урлагт татагдаад сургуулиа орхиж ирээд л “Соёл-Эрдэнэ” хамтлагт орчихсон юм гэж байв. Хүү нь багадаа өдрийн тэмдэглэл уйгагүй хөтөлдөг хүүхэд байжээ. Цэцэрлэгт байхад нь 250 төгрөгөөр гармон хөгжим авч өгч хөгжимд дурлах эхлэлийг тавьсан байх гэж мөн ярьсан. Бадам гуай хүүхдүүдээ цэцэрлэгт байхаас эхлэн гэртээ ханын сонин гаргаж, “шилдэг”-ээр тодруулан, ханын сониныхоо тэргүүн нүүрийг зориулан урамшуулдаг байжээ. Ингэж урамшуулах нь хүүхдэд их сайнаар нөлөөлдөг гэж насаараа боловсролын салбарт хүүхдүүдийн дунд ажиллаж ирсний хувьд онцолж байв. Бадам гуай өдгөө ная дөхөж яваа хэрнээ хөгжилтэй, бас эмх цэгцтэй яриа хөөрөөтэй нэгэн юм. Биеэ авч явах өндөр соёлтой, түүнээ өдгөө ч гээгээгүй нь гайхалтай аж. Тэрбээр Монголын их дээд сургуулиудын оюутны дотуур байрны консерциумын зөвлөх багшаар ажилладаг юм байна.Аав ээжийнхээ тухай, ажлынхаа найз нөхдийн тухай, үр хүүхэд ач зээ нарынхаа тухай, одоо дунд нь бужигналдаж, аав ээжээсээ хол амьдарч байгаа оюутнуудад ээжийнх нь оронд хэрхэн ээж болж яваа тухайгаа олон сонин сайхныг хуваалцсан юм. Цэргийн алба гурван жил байх үед гурван хүү нь цэрэгт мордож,Жаргалсайханыгаа Амгалангийн цэргийн ангид, Батсайхан Баярсайхан хоёрыгооЗүүнбаянгийн хилийн цэрэгт үдэж байжээ. Манай рок хөгжмийн домогт дуучин Жаргалсайхан наяад оны цэрэг гэдэг. Тэрбээр цэргийн албанд мордсон үеэ дурсан нэгэн хэвлэлд ийн ярьсан нь соньхон байдаг. “1983 оны зургадугаар сарын 22-нд цэргийн дамжингаас бүхээгтэй ногоонд ачигдан 1000 цэргийн карантин дээр ирж байсан азарган ширүүн бороотой шөнийг би яаж мартах вэ. Биднийг угтаж авсан бага дарга, цэргүүд бүгд майхан ногоон цув өмссөн нь усархаг бороотой тэр шөнийг бүр ч сүртэй харагдуулж билээ. Ингэж “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Д.Жаргалсайхан цэрэгт очсон юм. Цэрэгт ирсэн анхны шөнөөс эхлэн, сонирхож, сонжиж харах олноор хүрээлүүлсэн. Намайг ямар цэрэг болсныг харах гэж дуг нойрондоо дугжирч байсан бага дарга, офицерууд хүртэл ирсэн байж билээ” гэж. “Чингэс хаан” хамтлагийн ахлагч, хүү Жаргалсайханых нь дуулсан, Ц.Бавуудоржийн шүлэг, Л.Балхжавын хөгжим “Гүрэн Монгол чинь хүлээнэ” дууны клипэнд сүүн цацлаа өргөн зогсоо ягаан дээлтэй ээжийн дүр гардгийг уншигчид санаж байгаа байх. Рок попынхон өөрсдийн клипэнд Бадам гуайг хааяа урьж тоглуулдгийн нэг нь энэ ажээ.

Сувдан цэнхэр ууланд нь

Сүүмэлзэх саран хоноглож байгаа даа

Хүүгээ элгэндээ санан тээсээр

Хөөрхий ээж минь бэтгэрэх вий дээ

Сэтгэл минь яарах юм

Ээжээ зүүдлэх юм

Санчиг буурал ээж минь

Байн байн бодогдох юм даа хэмээн өөрт нь зориулан зохиож дуулсан хүүгийнхээ энэ дууг сонсох бүртээ Бадам гуай өөрийнхөө ижийг бас л үгүйлэн санадаг байх даа гэж бодогдоно.

Н.ПАГМА