Categories
мэдээ улс-төр

Зуны цагийн хуваарьт шилжих шийдвэр гаргалаа

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хамгийн эхэнд улс орон даяар зуны цагийн хуваарьт шилжих асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Манай улсад 2007 он хүртэл дулааны болон хүйтний улирлыг угтан ийнхүү цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулдаг байсан хэдий ч хүчингүй болгоод байсан юм. Харин өнөөдөр Засгийн газрын гишүүд энэхүү цаг урагшлуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Уг шийдвэр гарснаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө цагийн хуваарьт өөрчлөлт орох ажээ. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр ийнхүү жиргэсэн байна.

Categories
мэдээ спорт

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлжээ

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдаан шинийн 10-нд Цагаан хөтөлд болсон. Уралдааныг зохион байгуулах комиссынхон эрлийз, монгол морьдыг тусад нь уралдуулна хэмээн нарийвчилсан журам гаргаад байв. Ингэхдээ эрлийз, монгол морьдыг үүлдэрлэг байдлаар нь ялгахаар болсон. Бас комиссыг хараат бус байлгах гэж, бүрэн эрхийг нь баталгаажуулахын тулд уралдааны дараа ямар нэгэн морь хасахгүй гэж журамлаад байв. Гэтэл “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд эрлийз адуу түрүүлж, айрагдсан тухай гомдол олон уяачаас ирж байгаа ажээ. Иймд ММСУХ-ны зүгээс уяачдаас ирсэн гомдлыг судалж үзээд азарга, соёолонд түрүүлж, айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Тиймээс эрлийз, монголын үүлдэрлэг байдлаар нь ялгах комиссынхон дахин нягталж, албан ёсны цувааг гаргахаар болжээ. Сураг дуулахад азарганд түрүүлсэн Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн зээрд азарга хасагдаж байгаа бололтой.

Categories
мэдээ нийгэм

Бэлтгэл хийж байсан охин амиа алджээ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 13 настай охин өнгөрсөн долоо хоногт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр аймгийнхаа жүдо бөхийн тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр багш нь охинд жингээ хасах шаардлага тавьж багагүй хугацаанд гүйлгэсний дараа матраасанд ороосон аж. Матраасанд ороосноос хойш охиныг арав орчим минут өнгөрсний дараа гаргахад клиник үхэлд орчихсон байжээ. Охин амьсгалын аппаратны тусламжтай эмнэлэгт хоёр гурван цаг болоод амиа алджээ. Энэ хэрэгт охины дасгалжуулагч, сургуулийн биеийн тамирын багш М-ыг шалгаж байгаа аж. Болсон явдлын талаар Эрдэнэдалай сумын Засаг даргатай холбогдож асуухад “Золгүй явдал боллоо. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор би дүгнэлт хийх боломжгүй” гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхбаяр зэвсэгт тэмцлийг турхирсан үйлдэлдээ олны өмнө гэмшиж буруу тэмцэл иргэний дайнд ч хүргэж мэднэ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээллүүд нийгэмд багагүй шуугиан дэгдээж байна. Их хурлын гишүүдээс ч, энгийн иргэдийн төлөөллөөс ч, хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдээс ч Ерөнхийлөгчийг шүүмжилсэн өнгө аяс мэдрэгдэж эхэлсэн. Оросыг тойруулан төмөр зам тавих гэлээ хэмээн баалжМонгол Улсыг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийгдорд үзэн басамжилж шоолцгоож байна.Мөнтөрийн тэргүүн Үндсэн хуулинд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Флиппин улсын иргэн Кристобэл Дэвид, Хиларион Кажуком нарт уучлал үзүүлснийг бараг үндэсний эрх ашгийн эсрэг хэрэг урвасан хулгай хэмээн шуугицгааж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдад өршөөл үзүүлснийг Иргэний хөдөлгөөнийхөн болоод УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй нөхөд илт эсэргүүцэжбайгаа. Тэд “35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан “Саусгоби сэндс”-ийн Капла нарт уучлал үзүүлсэн нь буруу шийдвэр болсон” гэж мэдэгдээд, хэрэв өршөөдөг л юм бол нэг муу гадаад өршөөж байхаар“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг өршөөгөөч хэмээншаардсан. Ерөнхийлөгчид хандсан тэдний мэдэгдэл, шаардлага, тулгалт өнгөц харахад иргэдээ бодсон шударга мэт боловч бас бодууштай зүйл олон байна. Учир нь “Саусгоби сэндс”-ийн Капла нарын хэрэг, Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж тэмцсэн “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын хэрэг үнэн чанартаа тэнгэр газар шигболон тэмээ ямаа шиг хол зөрүүтэй.

Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ямар ямар зүйл ангиар буруутгаж ялласныг эргэн сануулъя. Жастин Капла бол Монголын эдийн засагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадны компанийн захирал. Тодруулбал, “Саусгоби сэндс” компани нь 2006 онд Монголд бүртгэгдсэн, Канадад төвтэй “Саусгоби Ресурс Лимитед” компанийн Монгол дахь салбар юм. 2008 оны дөрөвдүгээр сараас өмнийн говьд олборлолт явуулж эхэлсэн байдаг. 2007 оноос хойш манай улсад 700 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 200 гаруй тэрбум төгрөгийг татварт төлсөн гэх тоо баримт бий.

Нийслэлийн прокурорын газраас Жастин Каплаг “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион Кажукомтой бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 18.1.1 дэх хэсэг (татвар ноогдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх), Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.11, 8.1.2 дахь хэсэг (албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно, эрх борлуулсны орлого, бусад орлого), 17 дугаар зүйлийн бусад заалтууд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн.

Татвар ноогдох орлогын тоон хэмжээг зориудаар нөлөөлж 90 тэрбум 21 сая 466 мянган төгрөгийн орлогод ноогдох 17 тэрбум 441 сая 333 мянган төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт оролцсон. Мөн тус компанид санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Дэвид нар бүлэглэн 17 орчим тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг тогтоож Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.3 дахь хэсгээр журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Тэдэнд Монголын шүүх 5.6 жилийн ял оноосон юм.

Үүнийг АНУ-ын Элчин сайдын яам, Америк-Монголын зөвлөл болон бусад байгууллагууд эрс эсэргүүцэж байсан. Монголын бизнесийн зөвлөлөөс “Монгол Улсад нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, 85 хувиар буурсан гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхээр Монголын Засгийн газар эрчимтэй ажиллаж буй энэ үед гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон тэдгээр компанид ажиллаж буй гадаад иргэдийн эрх ноцтойгоор зөрчигдлөө. Монголд хөрөнгө оруулахыг сонирхож, ажиглан хүлээж байгаа гадны томоохон компаниуд нүүр буруулах хүчин зүйл боллоо. Хөрөнгө оруулалтын ирээдүйд шүүхийн энэхүү шийдвэр сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй” гэж мэдэгдсэн.“Эдийн засагт үхлийн цохилт өгч мэдэхээр байгаагаас гадна Монгол Улс олон улсын харилцаандаа, тэр дундаа АНУ-тай харилцах харилцаандаа хүйтэн уур амьсгал оруулж эхэллээ” гэдгийг олон улсын шинжээч, эдийн засагчид тодорхойлж байсан. Капла нарын татварынхэргийн тухайд авч үзэхэд ерөнхийдөө ийм.

Харин одоо Иргэний хөдөлгөөнийхөн болоод, Их хуралд суухаасаа өмнө иргэний хөдөлгөөнийг удирдаж явсан Г.Уянга, С.Ганбаатар нарын Ерөнхийлөгчөөс суллахыг тулган шаардаад байгаа “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын хэргийг авч үзье. 2013 оны есдүгээр сард Засгийн газраас Их хуралд өргөн барьсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай” буюу Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эсэргүүцэж Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснээс гадна “Сэнтрал тауэр”, Засгийн газрын хоёрдугаар байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан, мөн төрийн албан хаагчийн өмнөөс галт зэвсэг ашигласан хэргийг үйлдсэн юм.

Анхан шатны шүүхээс тэдэнд 21 жил зургаан сарын хорих ял оноож байсан. Тэднийг эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бусаар нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн, нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутган ялласан билээ. Харин давж заалдах шатны шүүхээр Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хөнгөрүүлж, анх удаа ял шийтгүүлж байгааг харгалзан зандалчлах, хууль бусаар галт зэвсэг олж авч хадгалсан гэм буруутайд тоооцон долоон жилийн хорих ял оноосон юм.

Капла болоод Мөнхбаяр нарын хэрэг товчхондоо энэ. Нэг нь Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт хийж, түүнийхээ төлөө зүтгээд эцэст нь татварын хэргээр хоригдсон бол нөгөө нь гадны хөрөнгө оруулагчдын эсрэг тэмцэж галт зэвсэг хэрэглэн иргэдийг төр засгийнхаа эсрэг өдөөн турхирсан. Ийм хоёр хэргийг адилхан хэмээн гөрдөж Ерөнхийлөгчийг “гадаадыг суллахаар монголоо сулла” гээд зүтгэх нь ч бас хаашаа вэ.

Үүнээс гадна үнэхээрЦ.Мөнхбаяр суллагдахыг хүссэн бол эхлээд өөрийнхөө гэм буруутайг хүлээж, галт зэвсгээр өдөөн турхирч цуст аллага, даамжраад иргэний дайндуриалсандаа гэмшиж энэ маш буруу зүйл байжээ гэдгээолон нийтэд мэдэгдэх хэрэгтэй байна.ТэгээдЕрөнхийлөгчөөс иргэнийхээ үүргийн дагуу өршөөл, уучлал хүсэх юм уу, ямар нэгэн алхам хийх нь зүйд нийцэх байх. Төр засгийн буруутай үйл ажиллагааны төлөө үгээ хэлж, жагсаал цуглаан зохион байгуулж буй ард иргэдийн тэмцэл мэдээж зөв. Иргэний хөдөлгөөнүүд байхгүй, эрх баригчдын гаргаж буй шийдвэрийг хэн бүхэн үг дуугүй даган мөрдөх юм бол энэ улс орон нэг л мэдэхэд дарангуйлагч нийгэм болж хувирна. Тиймээс иргэний хөдөлгөөнүүдийн дуу хоолой Монголын нийгэмд хэрэгтэй. Тэд Үндсэн хуулинд заасан бүрэн эрхийнхээ дагуу үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь зүйтэй.

Харин Ц.Мөнхбаяр иргэний хөдөлгөөнүүдийн нэр хүндийг айхтар унагасан. Галт зэвсэг бариад, Төрийн ордныхоо ойролцоо олон нийтийн газар тэсрэх бөмбөг байрлуулчихаад иргэний тэмцэл хийнэ гэдэг байж боломгүй зүйл. Тэр бол иргэний тэмцэл биш. Иргэний дайны эхлэл юм. Буун дуу тачигнасан дайн дажинтай улс орны ард иргэд хэрхэн яаж зовж, шаналж, амьд явах баталгаагүй, хэзээ үхэхээ хэлж мэдэхгүй дагжин чичирч айдас, түгшүүрийн дор байгаагбид дэлхийн халуун цэгүүдээс бэлхэнээ мэднэ. Иргэдийнх нь хэсэг бүлэг төлөөлөл галт зэвсгээр зэвсэглэн, бусдыгаа уриалан турхирч, дарийн утаа манарган, энд тэндгүй тэсрэх бөмбөг дэлбэлсэн улс орнууд нэг л өдөр сөнөж нуран унадаг нь жам.

Гадны тонуул дээрэмчдийн орогнох байр болж амьд үлдсэн хэсэг нь тамын тэр хотоос дүрвэн алга болж буй гунигт түүхийг Ойрхи Дорнодын цуст мөргөлдөөний үүр уурхай болсон Ливи, Сири,Палестин, Иракаас харж байна. Хамгийн сүүлийн жишээ Украйн. Ард иргэд нь хувьсгал хийнэ гэж хийрхээд түүнийхээ горыг амсч цуст тэмцэл нь улс орноо нурааж мөхөөхийг бид харлаа. Хийрхсэн хувьсгалчид хамгийн түрүүнд улс орныхоо үнэт баялаг, капитал руу дайрдаг. Тухайн улс орон оршин тогтнож ирсэн он жилүүдийнхээ түүхэнд босгож бүтээн цогцлоосон бүхэн хий хоосон эх оронч, хувьсгалчдад ямар ч үнэ цэнэгүй санагддаг. Зэвсэгт тэмцэл гэдэг ийм аюултай.

“Иргэний хөдөлгөөнүүд жагсаал цуглаан зохион байгуулж болно. Харин галт зэвсэг хэрэглэж тэмцэлд уриалж болдоггүй юм байна. Хүчирхийлэлд уриалах нь улс орныг иргэний дайны хөлд үрж дуусдаг юм байна.Ингэх нь улс орноо мөхөөх аюултай” гэдгийг Ц.Мөнхбаяр олон нийтэд сурталчлан ухуулах хэрэгтэй. Түүнийг өмөөрч, шоронгоос суллахыг шаардаж байгаа хүмүүс ч галт зэвсгээр өдөөн турхирсан үйл явдлын буруу уршгийг нийгэмд таниулж, олон нийтэд анхааруулах нь чухал. Иргэний тэмцлийг зэвсэгт тэмцэл гээд ойлгочих юм бол Монгол Улс мөхнө шүү дээ.Мөнхбаярын тэмцэл буруу байсан гэдгийг ойлгуулахын оронд түүнийг суллахыг муйхарлан зүтгээд уриа лоозон барин жагсаж, барууны хөрөнгө оруулагчид уучлал үзүүлснийг эсэргүүцэж байгаа нь харамсалтай. Тэнгэр газар шиг зөрүү гэдэг нь энэ л дээ.Капла нарт уучлалт үзүүлсэн Ерөнхийлөгчийн алхам бол эх орон, үндэсний эрх ашгаасаа урвасан гэж үзэн ядаад, дайрч давшлаад байхаар зүйл огт биш. Харин ч эсрэгээрээ Монгол Улс, Монголын ард түмний төлөө иргэний зориг гаргасанзоримог бөгөөд эрсдэлтэй алхам мөн. Энэ бол зөв шийдвэр. Барууны соёлт орны хөрөнгө оруулагчийг нь хорьчихоод “Та бүхэн хөрөнгө оруулаач. Манай эдийн засаг хүнд байна. Ард түмнийхээ ахуй амьдралыг сайжруулах хэрэгтэй байна” гэж төрийн тэргүүн ямар нүүрээрээ хэлэх вэ. Тэгэхээр уг шийдвэрийг гаргахдаа өөрийгөө бодоогүй, улс төрийн карьераа бодоогүй, ирэх сонгууль болоод намаа бодоогүй ард түмнийхээ эрх ашгийг бодсон гэдгийг аливаад ултай суурьтай ханддаг эрхмүүд эрх биш мэдэж байгаа болов уу.

Төрийн тэргүүн иргэний хөдөлгөөнүүдийн санал санаачилгыг хүлээн авч Ц.Мөнхбаярыг суллана гэхээр зэвсэгт тэмцлийг дэмжих болчихгээдбайх. Тэгвэл нөгөөюун ард түмний эв нэгдлийг хамгаалах.Ийм л зүйл манай нийгэмд болоод байна. Мэргэн уншигчид нэгийг болгоох биз.Энддахин өгүүлэхэд Мөнхбаярын зүгээс хийсэн үйлдэлдээ гэмшиж, галт зэвсэг хэрэглэж болохгүй гэдгийг ард түмэнд сайтар сурталчилбал Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг авах тал дээр ч, мөн хэвлэл мэдээллийнзүгээс ч бас хэлэх ярих юмтай болох юм даа гэж бодогдох.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хэрэггүй зүйлд цаг хугацаа хайран

Эрдэм мэдлэг, сурсан юм гэдэг хүнд хэрэг болох нь дамжиггүй. Гэхдээ бас хэрэггүй зүйлд их цаг хугацаа зориулсан хүмүүсч байдаг.

“Төмөр замын сургууль төгсөөд мэргэжлээрээ нэг ч жил ажиллаж байгаагүй. Надад хэрэг ч болоогүй. Сонирхол байгаагүй. Аав, ээжийнхээ санааг амраах гэж бусдын жишгийг дагаад сургуульд орсон. Харин айлын хана өрөмдөж, хөшиг, гэрлийн бүрхүүлийг нь тогтоох ажил хийгээд дажгүй л амьдарч байна” гэсэн нэг хүний үг санаанд оров.Зарим хүн амьдралдаа хэрэг болохгүй, өөрөө сонирхоогүй сургуульдзүгээр л диплом авахын тулдсуралцах нь бий. Эцэг эх нь чүр хүүхдээ бусдаас дор байлгахгүй гэж дээд сургуульд заавал суралц гэж шахаж шаарддаг. Хэд хэдэн дээд сургууль дүүргээд мэргэжлээрээ нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүмүүс танилуудаас чинь байгаа л биз дээ.Хайран цаг хугацаа. Өөрийнхөө сонирхож байгаа, чадах зүйлдээ зориулсан бол хичнээн ихийг амжуулах байсан бол.

Нэгэн жишээ. Будда нэгэн удаа голын эргээр явж байтал нэгэн бясалгагчтүүнд сурсан эрдмээ гайхуулах гэж усан дээгүүр явж үзүүлж гэнэ. Дахин дахин анхаарлыг нь татах гэж нааш цааш, нэг эргээс нөгөө эрэг рүү явж үзүүлээд л байж. Будда өнөөх хүнээс “Та үүнийгсурах гэж хэдий хэрийн цаг хугацаа зориулсан бэ”асуухад нөгөө хүн “Гучин жил зориуллаа” гэжээ. Будда “Багахан мөнгө төлөөд л завиар нөгөө эрэгт гарчих зүйлд амьдралынхаа ямар их цаг хугацааг зарцуулаа вэ” гэсэн аж.

Сургууль дүүргээгүй ч Монголдолон жил гуталчин хийгээд түнтийтэл баяжсан хятад эрбайдгийг зарим хүн мэдэх л байх.

Үүгээрээ сурахыг эсэргүүцээгүй. Харинөөрийн сонирхдог,хийж чадах зүйлдээ цаг хугацааг харамгүй зориулбал амжилт илүү ирнэ.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл ялаа эдэлж дуусчээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож, дуулианы эзэн болсон Г.Сарангэрэл хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангид хоригдож байгаа. Г.Сарангэрэлийн хоригдох хугацаа энэ сарын 20-нд дуусах гэнэ.

Тэрбээр гурван найз охины хамт хар тамхи хэрэглэж байгаад баригдсан юм.
Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүхээс нэг жилийн хорих ял болгон бууруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн амралтын өдөр /2015.03.07-03.08/ зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

Categories
мэдээ нийгэм

“Хэрвээ би том байсан бол ээжийгээ үүрээд явах байсан”

“Хэрвээ би том байсан бол ээжийгээ үүрээд явах байсан”. Энэ бол дөрвөн настай Энхтамир хүүгийн яриа. Түүний ээжийг Б.Сарантуяа гэдэг. Тэрээр 2012 оны намар золгүй байдлаар бүрэн хараагүй болжээ. Нисэхт байдаг гэр рүүгээ очихоор такси бариад суусан боловч таксины жолооч “Би өөр тийшээ явлаа, та буу” гэж хэлсэн байна. Тэр үед бүсгүй “Тэгвэл та намайг гэрэл ихтэй газар буулгаад өгөөрэй, би хараа жаахан муутай” гэж хэлсэн боловч буухад нь түлхчихжээ. Үүнээс болоод бүсгүй замын боржур давж унаад, гурван метр хиртэй шуудуу руу унаж, хөл гараа хугалж, тархиндаа хүнд гэмтэл аваад бүрэн хараагүй болчихжээ. Үүнээс хойш бүсгүйн амьдрал хар дарсан зүүд шиг болж хайрлаж байсан хань нь “Ийм хүнтэй амьдарч чадахгүй” гээд нэг настай хүүгээ, хараагүй ээжтэй нь үлдээгээд явчихсан гэнэ. Харин хүү нь хоёр настайгаасаа ээжийгээ хөтөлж эхэлсэн байна.

Сарантуягийн хувьд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрж өссөн. Одоо 29 настай. Дунд сургуулиа онц дүнтэй төгсөж байжээ. МУИС-ийн олон улсын сэтгүүл зүйн анги болон Дархан хотын ТИС-ийг орчуулагч, багш мэргэжлээр дүүргэсэн юм. Орос, англи, япон хэлтэй мөн шүлэг яруу найраг сонирхдог. Хамгийн сүүлд Валентины баяраар яруу найргийн тэмцээнд түрүүлжээ. Тэрээр бүх шүлгээ монгол бичгээр бичдэг. Одоогоор 5000 гаруй шүлэгтэй болжээ. Энэ авъяаслаг бүсгүй төрсөн эцэг эхээ мэддэггүй. Орос хүмүүст багадаа өргүүлсэн боловч 16 настайд нь өргөж авсан аав, ээж нь нутаг буцсан байна. Одоо түүнийг гэх ганцхан хүн нь түүний бяцхан хүү л бий. Б.Сарантуяа бүсгүй нутгийнхаа айлын хашаанд амьдардаг бөгөөд хөршүүд нь ус түлээ авахад нь тусалж, хааяа хувцасыг нь угааж гэрийг нь цэвэрлэж өгдөг. Одоогоор Б.Сарантуяа группийн 115.000 төгрөг, хүүхдийн 20.000 төгрөг авдаг ч түлээ нүүрс, хоол ундны зардалд хүрэлцдэггүй гэнэ.

Саяхан “Хараагүйчүүдийн холбоо”–ноос хараагүй хүмүүст өвлийн хувцас бэлэглэх үеэр сайн санаат хүмүүс Б.Сарантуяа бүсгүйтэй уулзсан байна. Б.Сугараа А.Сарнай, Ч.Мөнхбаяр нар Б.Сарантуяа бүсгүйг 2015 оны нэгдүгээр сараас хойш эргэж тойрч, эмнэлэгт үзүүлж тусалсаар иржээ. Удахгүй сайн санаатай хүмүүсийн ачаар бүсгүй хагалгаанд орох гэнэ. Эмч нар “Найдлага бага байгаа” гэж хэлсэн ч халуун сэтгэлт хүмүүс итгэж найдсаар байгаа гэдгээ ярьж байлаа.

Энэ яриа “Монгол ньюс”-т болсон хэвлэлийн хурлын үеэр өрнөсөн юм.

Б. Сугараа ярихдаа: Б. Сарантуяатай уулзаад ганцхан удаа туслаад өнгөрөх хүн биш байна гэж мэдсэн. Бид нар шиг цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс хийж чадах зүйл хязгаарлагдмал байна. Тийм болохоор Монголын ард түмэн, урлаг соёлын одууддаа энэ бүсгүйд туслаач гэж уриалж байна гэв.

Дөрвөн настай хүү хараагүй ээжийгээ хүрэх газар нь хүргэж, гамбир хайрч, нүүрс түлж асарч байна. Хараагүй хүн гэрт амьдарч, ус түлээ бэлтгэх хэцүү болохоор хэвлэлийн хурал зохион байгуулагчид энэ бүсгүйд тусалж “Ганц өрөө байр авж өгье” гэсэн хүсэлтэй байна. Халуун сэтгэлтэй хүмүүс та бүхэн туслаарай.

холбогдох утас:88476162

О. Ариунцэцэг

Categories
гадаад мэдээ

Европын Холбоог армитай болгохыг дэмжив

Европын Холбоог өөрийн гэсэн армитай болох асуудлыг сүүлийн үед хэлэлцэх болсон. Энэ саналыг Финландын Ерөнхийлөгч С.Ниинисте дэмжиж байгаагаа илэрхийллээ.Финландын Батлах хамгаалахын яамны сайд үүнийг маш сонирхолтой санал гээд үүнийг хэлэлцэх нь зүйтэй гэжээ. Гэхдээ тус холбооны зарим гишүүд үүнийг эсэргүүцэж магадгүй гэдгийг ч дурдав. Өмнө нь Евродын комиссын дарга Жан-Клод Юнкер ийм санал дэвшүүлж байсан юм.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын тэргүүн уриалга гаргалаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун олон улсын байгууллагуудад хандан урилга гаргалаа. “Лалынулс” бүлэг нь Иракийн нутаг дэвсгэр дээрх түүхэн дурсгалт барилгуудыг устгаж байгаа явдлыг цаашид гаргуулахгүй байхыг онцолжээ. НҮБ-ын тэргүүний хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн ярьснаар уг мэдэгдэл түүхий дурсгалт зүйлсийг санаатайгаар устгах нь цэргийн гэмт хэрэгт тооцогддог гэдгийг ч дурсдан байна. Өчигдөр лалын цэргүүд Иракийн Дур-Шаррукин хотод байдаг МЭӨ 717 онд Саргон II хааны бариулсан хотоос үлдсэн зүйлийг нурааж устгасан байна.

Ю.Дэлгэр