Categories
мэдээ нийгэм

Гэмт этгээдэд 10.1 жилийн хорих ял оноожээ

Бусдын биед гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Уг хэрийг үйлдсэн Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10.1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын дугаар баг Мааньзавын 5-5 тоотод иргэн Э нь өөрийн гэртээ 2014 оны 04 дүгээр сарын 21-ний орой хохирогч Т-гийн баруун гарын бугалган тус газар нь нэг удаа хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Дээрх эрүүгийн хэрэгт Дорноговь аймгийн прокурорын газраас 2015 оны 01 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 8 дугаар шүүхэд шилжүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд үнээгээ саавал ч…

МОНГОЛ МАЛ АЖ АХУЙ

Уул уурхай манай эдийн засагт маргашгүй том орон зай эзэлсэн. Түүн дотроо нүүрснээс 40 шахам хувь нь хараат болсон. Хятадууд оросуудтай муудсан 1970-аад оны дундуур “Зөвлөлтийн мал аж ахуйн дарга Ю.Цэдэнбал” гэж эсэргүүцлээ илэрхийлж байв. Тухайн үе нь үнэхээр Монголын мал аж ахуй Зөвлөлтийн бэлтгэн нийлүүлэгч байсан гэдэг нь үнэн. Өнөөгийн 300 гаруй сум ч түүхий эд цуглуулах сүлжээнд зориулагдсан бүтэц. Гэхдээ энэ бүтцийн үр дүн өнөөдөр гарсан. Талаар нэг тарсан малчин өрхийн нийт малын тоо 50 сая толгойгоор тоологдов. Ирэх жилийн өдийд ходоодныхоо хэмжээгээр идээд 60 гаруй сая толгой мал тоологдоно. Нэг хүнд 30 толгой мал ноогдоно. Гэхдээ одоогийн сумдын бүтэц түүхий эдийг боловсруулахад том саад болж хувирсан. Учир нь амиа аргацаадаг жижиг мал аж ахуйд тохирсон тогтолцоо. Харин манай малын тоо томоохон үйлдвэрлэл явуулах хэмжээнд хүрсэн. Жил бүр монголчууд арван сая толгой малыгхүнсэндээ хэрэглэнэ. Мөн энэ хэмжээний арьс, ноос, ноолуур, яс гэх мэт маш их түүхий эд гарна. Өнөөдөр мал аж ахуй ДНБ-ий 14 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт 1999 онд 40 шахам хувьтай байсан аж. Монголын мал аж ахуйн салбарт нийт өрхийн 30 хувь хамрагдаж байна. Гэхдээ 2012 оны тооллогоор мал аж ахуйн салбарт 507 аж ахуйн нэгж тоологджээ. Энэ нийт малын хоёр хувьд хүрэхгүй. Бусад нь хувь хүн болж таарна. Манай улс мал аж ахуйгаас жилд дунджаар 20 мянган тн ноос, 500 мянган тн сүү, зургаан мянган тн ноолуур, нэг мянган тн тэмээний ноос, 200 гаруй мянган тн мах, арав шахам сая ширхэг арьс бэлтгэдэг. Дээрх зүйлсээс бид мах сүүг хэрэглэж бусдыг өмнөд хөршдөө түүхий эдийн үнээр ачуулна. Сүүлийн таван жил мал аж ахуйн салбарт явуулсан бодлогын үрээр малчид шиг хөрөнгөжсөн иргэд байхгүй. Өнөөдөр захын малчин интернэтэд орж, мото­циклиор малаа хариулж, арав­хан хонь зараад л оюутны төлбөрийг төлчихнө. Зарим судалгаагаар хот, суурин газарт шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны 30 шахам хувийг малчид худалдан авч байна. Өндөр үнэтэй хурдны морь, гаанс, хөөрөг, эмээл, хазаар, сайн үүлдрийн малын 80 шахам хувь нь малчдын гар дээр эргэж байна.

Өөрөөр хэлбэл цаашид малчид төртэй төргүй өөрс­дийгөө цааш аваад явах хэмжээнд хүрсэн. Төр өмч хураах, үс ноосны татвар гэх мэт социалист шийдвэр гаргахгүй бол хуц ухнууд цаашдаа ч малын тоо толгойг 100 сая хүртэл өсгөнө. Гэхдээ ялтай малтай ядарч явахад малчдыг тэжээж байсан хот суурингийнхан өнөөдөр гомдолтой байна. Учир нь Африкийн орны цалинтай тэд АНУ-ын иргэд шиг үнэтэй мах идэж байна. Бас нэг түгшүүртэй зүйл нь хүн амын 30 шахам хувь нь мал шиг хөдөө хөхөрч, гадаа гандаж байгаа нь гадныхныг гайхуулж байна.

МАХНЫ ҮНЭ

Дэлхий дээр 2010 оны тооллогоор 4,5 тэрбум толгой мал тоологджээ. Үүнээс үхэр 1,5 тэрбум, хонь нэг тэрбум гаруй, ямаа нэг тэрбум шахам, адуу 60 сая, тэмээ 25 сая толгой байна. Дэлхийд АНУ арван сая адуугаар, Энэтхэг 210 сая үхрээр, Сомали долоон сая тэмээгээр, Хятад 130 сая хониор, Энэтхэг 150 сая ямаагаар тэргүүлж байна. Эндээс харвал их гүрнүүд л их хэмжээний малтай. Энэ нь махны экспортыг хязгаарлах үндэс болдог гэнэ. Дэлхийн зургаан тэрбум хүний 0,2 хувийг нь монголчууд эзэлнэ. Харин дэлхийн нийт малын гурав шахам хувийг монгол эзэлж байна. Бөмбөрцөг дээр амьдарч байгаа нэг хүнд ганц толгой мал чадан ядан оногдож байгаа бол монгол хүн бүрт 30 толгой мал ноогдож байна. Энэ нь манайд экспортын маш том боломж байгааг гэрчилнэ. Гэхдээ зөвхөн мах биш мал аж ахуйн их хэмжээний түүхий эд гаргах тухай ойлголт юм. Өнөөдрийн байдлаар бид мах, сүү өчүүхнийг гадагш гаргаж байгааг эс тооцвол арьс, үсээ гаргаад 300-хан сая доллар олж байна. Энэ нь хамгийн муу үнээр борлуулалт хийсэн гэсэн үг юм. Хэрэв зах зээлийн үнээр өндөр хөгжилтэй орнуудад гаргаж чадвал багаар тооцоход 200 сая ам.доллараар мал аж ахуйн орлого нэмэгдэнэ. Бүтээгдэхүүн болгоод Европ, Зүүн өмнөд Азийн зах зээлд нэвтэрч чадвал 2,5 тэрбум долларыг өлхөн зуучихна гэсэн тооцоо байна. Ингэж чадвал мал аж ахуйн салбар маань уул уурхайгаас илүү ашиг олж чадна. Хонины өлөн гэдэс Германд хамгийн их үнэд орно. Арьс шир Италид, хонины мах Арабын ертөнцөд, үхрийн мах төв Европын баячуудад, адууны мах Орос, Хятадад гээд манай мал аж ахуйгаас гарсан бүхэн мөнгөтэй хүмүүсийн шаардлагыг хангана. Дээр нь бидний ядуу хүн иддэг гэж үздэг дотор мах өндөр хөгжилтэй орнуудад чанарлаг хүнсэнд тооцогдоод зогсохгүй, био бэлдмэл, чухал эмийн түүхий эдийн жагсаалтад багтдаг аж. Ганц жишээ дурдахад өнгөрсөн жил Туркт суралцахаар явсан оюутан Номин дэлгүүрээс мэргийн тайлбартай дөрвөн шагайг тус бүрийг нь 12 доллараар авч яваад замд танилцсан барууны иргэнд тус бүрийг 20 доллараар зарсан тухай ярьсан. Хэдхэн жилийн өмнө хүнсний зах дээр ялаа батгана шавуулж ачих, хаях гээд бөөн зардал гаргадаг байсан шулсан ясыг өнөөдөр хятадууд товч, гоёл болгоод бидэнд буцаагаад зарж байна. Дэлхийн хүн амын 20 шахам хувь нь нефть, химийн үйлдвэрийн хаягдлаар хийсэн хувцас өмсч байгаа нь элдэв харшлын өвчин үүсгэж байгаа аж. Эрдэмтэд цэвэр ноосон даавуун хувцас өмсөхийг зөвлөж байгаа ч хүн амын 30 хувь нь л тийм хувцас худалдан авах чадвартай. Гэхдээ энэ зах зээл дээр 30 орчим тэрбум доллар эргэлдэнэ. Манай ноос ноолуурын зах бэлэн байна гэсэн үг. Бид орон сууцны дулаалгыг хятад хөөсөөр хийдэг. Тэр нь байнга түймрийн эх үүсвэр болно. Таван жилийн дараа сэмэрч унах нь гарцаагүй. Оросууд Сибирийн бүсэд дулаалганд хөөсөнцөр хэрэглэхийг хорьсон. Австрали хонины ноосоор хийсэн дулаалгыг их хэмжээгээр оруулах талаар ярьж эхлэв. Монгол эрдэмтэд малын бааснаас эрчим хүч ялгаруулах технологийг 30-аад жилийн өмнө нээсэн байдаг. Хийн түлш гаргах бүрэн боломжтой бөгөөд одоо ч тэд технологио хэрэгжүүлэхэд бэлэн гэдэг. 50 сая малын баасаар баруун гурван аймгийн дулааныг хангах тооцоо байдаг гэнэ. Хэрэв мал аж ахуйн түүхий эдийг технологиор нь боловсруулж чадвал зөвхөн мал аж ахуйгаас жилд дөрвөн тэрбум доллар өлхөн олох боломж бий. Эндээс харвал малын амьсгаанаас бусад бидний амиа тавих гээд байгаа ам.доллар болж хувирахад бэлэн байна. Зах зээл нь байна. Түүхий эд нь байна. Хэнээс ч мөнгө гуйхгүйгээр өөрсдийгөө тэжээчих боломж монголчуудад л байна. Гэтэл бид гахай шиг газар ухаж, нохой шиг эсгий нөмөрч хэвтэх мэт гадныханд харагдаж байна.

ҮС, МАХЫГ ХЭРХЭН ДОЛЛАР БОЛГОХ ВЭ

Бидэнд хөглөрөөд, гадныханд үнэд ороод байгаа үс, махыг хэрхэн доллар бол­гохын тулд Орос оюутны дэв­шүүл­сэн саналыг ашиглаж болохоор байна. Хүн ам ихтэй баялаг багатай орнуудад жижиг үйлдвэрлэлийг дэмжих замаар хүн амыг ажлын байраар хангаж, орлогыг нэмэгдүүлж зах зээлийг хангах нь үр дүнтэй арга гэнэ.

Харин хүн ам цөөнтэй бая­лаг ихтэй орнуудад цөөн тооны боловсруулах үйлдвэр илүү өгөөжтэй. Монголын хувьд үүрэн теле­фоны операторуудаар жишээ авч болно. Дөрөвхөн үүрэн телефоны өрсөлдөөн монголчуудыг дэлхийн дунд­жаас илүү хэмжээний үйлчилгээгээр монголчуудыг хангаж чадсан. Арван жилийн өмнөхөөс үйлчилгээ нь арав дахин хямдарч, хүрээ нь талын Монголыг бүрэн хамарчээ. Энэ бүхэн ашгийн төлөө тэмцлийн үр дүн. Тэгвэл яагаад махны үнэ өндөр, түүхий эдийн үнэ хямд байна гэсэн асуулт гарна. Учир нь мал аж ахуй эрхэлж байгаа өрхийн 90 шахам хувь нь ашгийн бус, амьжиргаагаа залгуулах хэмжээний малтай. Тэдний 200-300 толгой мал нь ашиг олох бус өрхийн амьжиргааг залгуулна. Нэг өрхийн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэхэд зардал өсч өрхөө тэжээх хэмжээний л ашиг гарна. Гэтэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг томоохон үйлдвэрээр боловсруулж байж өндөр ашиг олно. Мөн талаар нэг тарсан таван кг ноолуурыг түүгээд явах ямар ч компани байхгүй. Дээр нь малчид малаа вакцинжуулах, арьсыг хуулах, ноосыг нь цэвэрлэх тухай ойлголт бага. Өндөр зардлаар үйлдвэр авчирсан чанаргүй түүхий эд үйлдвэрийн зардлыг өсгөөд зогсохгүй, цэвэрлэгээ, тээврийн зардал нь үйлдвэрийг дампууруулах аюултай. Энэ нь мал аж ахуйн салбарт түүхий эдийг цуглуулах, эрүүл­жүүлэх тогтолцоо шаард­лагатайг батална.Социализмд бол захиргааны аргаар сум, багаас түүхий эдийг татаж болно. Нүхтэй арьс, өвчтэй мал, шороотой ноос нийлүүлсэн малчныг хорьж болно. Харамсалтай нь бид өнөөдөр капиталын ертөнцөд амьдарч байна. Энэ бүхнийг зах зээлийн эдийн засгийн хуулиар шийдэхээс өөр зам байхгүй.

Оросын оюутан тосгонд хашаа болгондоо төмс тарьж байгаа настнуудад зөвлөлгөө өгсөн байна. “Та нар нэг дор 20 тн төмс тарьчихвал би хураах, худалдах ажлыг үнэгүй хийж өгнө. Одоогийн та нарын зарж байгаа үнээр борлуулна” гэжээ. Түүний үгэнд итгэсэн настнууд ирэх жил нь амласнаараа нэг талбайд 20 тн төмс тарьж, оюутан ч амлалтаа биелүүлжээ. 200 кг төмсөө зарах гэж үйлээ үздэг байсан хөгшид дараа жил нь 40 тн-ыг тарив. Дээр нь давжаахан оюутан Катя бордоо, арчлалт, хураалтыг үнэгүй хариуцдаг болов. Настнууд гэртээ сууж мөнгө авахаас өөр ажилгүй болж. Дөрөвхөн жилийн дараа настнууд тэтгэврээ авалгүй хуримтлуулж эхэлжээ. Оюу­тан II курсээс тосгоны ойролцоох хотуудад төмс нийлүүлдэг компани байгуулж, төгсөхдөө тус хотын таван том рестораны хувь нийлүүлэгч болж чаджээ. Тэрээр анхны 20 тн төмс нийлүүлсэн наст­нуудад жил бүр хоёр мянган долларын тэтгэмж өгдөг болсон аж. Малчид үүнтэй адил малаараа нэгдэж, томоохон аж ахуй (хуучин нэгдэл шиг) байгуулбал өндөр орлого олох боломжтой. 300 мянган өрх уулын мухарт амьдрах хэрэггүй болно. 20 мянган хоньтой аж ахуйгаас гарах түүхий эд, түүн дот­роо аргал, хорголыг ч очоод авчих захын компани маргааш л байгуулагдчихна. Хонио тоолж өгөөд, ашгаа хүлээгээд, нийслэлд хошин шог үзээд сууж байх боломж малчдад бүрдэнэ. 200 хонийг хэдэн өдөр хайчаар хяргадаг бол 20 мянган хонийгганц өдөр хяргачих машин хаа­наас ч олдоно. Таван мянган хонийг хэдхэн цагт экспортод гаргах түвшинд нядлах үйлдвэрүүд бэлэн байж л байна. Цоорхой арьс, мялзантай мал гэх ойлголт байхгүй болно. Өвчлөөгүй малын мах, нүхлээгүй арьс дэлхийн аль ч оронд борлогдоно. Мал эмнэлэг, хамгаалалтын компаниуд уралдаж үнэ буулгаад “Малыг эрүүлжүүлж, манаж өгье” хэмээн гуйж эхэлнэ. Тэдний хөлс малчин түмнээс гарахгүй. Том үйлдвэрүүд тэднийг эрүүл түүхийг эдийг бөөнөөр тушаасанд нь урамшуулал олгоно. Тэр үед л малын том аж ахуйнууд ашиг олж эхэлнэ. Тэгээд ч зогсохгүй малчдын орлого үлэмж нэмэг­дэнэ. Махаа хурдан борлуулахын тулд үнэ буулгаж өрсөлдөнө. Уулын мухар 200 хонь сахиж хэвтэхээ болино. Улаанбаатарын нэг үйлдвэрт жил ажиллаад гадаадад сурал­цах зардлаа малтай залуус олдог болно.

Х.БАТТӨГС

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

М.Андрисийнд өнгөрүүлсэн өдөр

Германы баруун-өмнөд нутагт Швейцарийн хилтэй залгаа шахуу орших Шварцвальд хэмээх газрыг мэдэхгүй герман хүн гэж үгүй. Ер бусын үзэсгэлэнт байгальтай сүрлэг өндөр уул, ой мод, нуураараа алдартай нутаг.

Амралт зугаалгын төв ч гэж болно. Шварцвальдийн бэлд орших Тити нуурын эрэгт дэлхийд нэртэй улстөрч, олны танил болсон одод ирж алжаалаа тайлдаг. Б.Клинтон АНУ-ын Ерөнхийлөгч байхдаа гэр бүлийнхээ хамт энд амарсан байна. Харин бид Шварцвальдийн Фелдберг уулын оройд шахуу байдаг Раймартихоф хэмээх буурчийнгазрын эзэн, нутгийн уугуул иргэн Маргарете Андрисийнд өнжихөөр болов. Эзэн гэхээр ихэд том сонсогдож байгаа болов уу. Үнэндээ бол өөрийн шаргуу хөдөлмөрийн хүчээр байгаа бүхнээ бий болгосонтариачин гаралтай, жирийн нэгэн герман эмэгтэй юм.

Хотоос гарч нэлээд давхисаар ой дундуур тавьсан нарийнхан замаар уул өөд аажуухан өгсөв. Сэвсийсэн цас хоёр өдрийн турш хаялсан тул зам нэлээд халтиргаатай, дөчөөс илүү хурдлахгүй байхыг газарчилж явсан хүн сануулж байв.

Дархан цаазтай газар болохоор машин хамаагүй явуулдаггүй хэмээн ярьсан нь үнэн бололтой. Замд нэг ч машин таарсангүй. Харин сүйх тэрэг хөлөглөсөн хоёр хүн ихэд содон харагдажГерманы хөдөө нутаг эхэлж байна даа гэсэн шүү бодол орж ирэв.

Аажуухан давхисаар Раймартихофт очив. Дээрээ 1710-2010 он гэж бичсэн модон хаалгаар гарч зогсоол дээр машинаа тавиад буухад цас аль хэдийнэ орохоо больсон байв. Буурчийн газар онгойсон боловч нэг ч үйлчлүүлэгч харагдсангүй. Өвөл болохоор хүн цөөхөн байгаа бололтой. Биднийг ороход ажилтан нь бололтой бүсгүй угтаж аваадхатагтай М.Андрис удахгүй буугаад ирнэ гэв. М.Андрис гуай энэ жил 90 нас хүрэх гэнэ. Удалгүй хаалга онгойж түрдэг таягаа тулан удаан алхсаар, буурал үстэй, нүдний шилтэй, ихэд цэмцгэр эмээ инээсээр орж ирээд “Монголоос ирсэн сэтгүүлч гэсэн үү?” хэмээн асуув. “Тиймээ” гээд амар мэндийг нь асуухад өнөөдөр бие нь гайгүй байна гэв. 89 настай гэж хэлмээргүй ануухан харагдана. Хэдхэн сарын өмнө унаж хөлөө хугалж мэс засал хийлгэснээс хойш түрдэг таяг тулдаг болсон гэнэ. Андрис гуай өглөөнийхөө цайг ууж амжаагүй тул цугтаа кофе уухаар болов. Буурчийн газар нэгдүгээр давхартаа 120 хүний суудалтай зоогийн газартай. Дээд давхарт нь Андрис гуай, хоёр хүү нь гэр бүлтэйгээ мөн ажилчид нь амьдарна.

Андрис гуай нутгийнхаа аялгаар тун ч донжтой ярина. Өөрийнх нь тухай сонирхоход 1925 онд энэ нутгийн Фалкау хэмээх газар тариачин айлд төрсөн гээд л эхлэв. Дэлхийн хоёрдугаар дайн, улс орон нь хоёр хуваагдаж, дараа нь эргэн нэгдсэн гээдөнгөрсөн он жилүүдэд юу эсийг үзсэн билээ.

Тэрээр 10 настайдаа хичээлдээ явахын тулд өдөр бүр 10 кмявган явдаг байснаа дурсав. Өвөл нь арай амар байсан гэнэ. Дөрвөн настайдаа цанаар гулгаж сурсан болохоорсалхи шиг хурдалсаар уулнаас уруудаадл сургуульдаа очно. Харин буцахад уул өөд явах нь жаахан түвэгтэй. Түүгээр ч барахгүй хөл хүнд байхдаа төрөх гээд өвдөлт өгөөд эхлэнгүүт ньцанаар гулгасаар уулнаас бууж очиход түргэн тусламжийн эмч нар тосч аваад эмнэлэгт хүргэж байсан удаатай гэнэ шүү.

Сургуулиа төгсөөд тариачин ээж аавдаа тус дэм болохоор үхрээ маллаж, тариан талбай дээр ажилласан. Харин өвөл нь хийх ажил багатай байсан тулмөнгө олохоор хот руу орж ажил хийнэ. Ингэхдээ зоогийн газар тогооч, зөөгч гээд бүгдийг хийхдээ ихийг сурч энэ нь хожим амьдралд тус болсон гэв. Гэхдээ дайны хүнд хэцүү үетэй харьцуулахад энэ бол юу чбиш хэмээн ярив. Цэл залуухан байхад нь дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн тул тэр үеийг тодоос тод санадаг аж. Маргарете Андрисийн ах нь цэрэгт яваад эргэж ирээгүй. Харин нөхөртэйгээ танилцаж ахынхаа сургийг гаргаснаа дурсахдаа “Хувь тавилан ч юм уу, юу гэж хэлэхийг мэдэхгүй байна. Миний нөхөр, ах хоёр маань Орост ГУЛАГ-д цуг хоригдож байсан юм” гэв. Ах нь тэндээ нас барж, нөхөр нь азаар амьд гарч гэртээ эргэн ирээд удаагүй байхад тэд танилцжээ. М.Андрис гуай тэр үед 19 настай байсан гэнэ. Арван насаар ах залуу өөртэй нь гэрлээч гэж гуйхад “Бодъё” гэж хэлээд дөрвөн жил хүлээлгэсний эцэст эхнэр нь болсон. Нөхрийнхөө овгийг авч Андрис гэгдэх болоод Раймартихофт ирснээсээ хойш таван хүүхэд төрүүлжээ. Хоёр хүү нь энд ээжтэйгээ цуг байдаг бол нэг хүү нь автомеханикч. Харин ганц охин нь Швейцарьт ажиллаж амьдарсаар арав гаруй жил болсон гэнэ. Зочид буудал, зоогийн газрын ажилтнаар мэргэшсэн бөгөөд таван одтой зочид буудалд ажилладаг гэнэ. Гэтэл саяхан буудлыг нь хятадууд худалдаж авсан тухай ихэд дургүйцсэн янзтай ярив.

Хадмууд нь энэ байшиндцаначид зэрэг явуулын хүмүүст зориулсан дөрөвхөн ширээтэй гуанз гэж хэлэхэд дэндүү томдмоор тийм л газрыг олон жилийн туршид ажиллуулсан аж. М.Андрис гуай санаачилга гарган нөхрийнхөө тус дэмжлэгтэйгээр бүгдийг нь хийж, өргөжүүлсээр120 хүний суудалтай болгосон. Ууган хүү Херманн нь буурчийн газрын дарга нь. Ер нь бүгдийг удирдан зохион байгуулдаг. Үүний хажуугааролон нийтийн ажилд маш идэвхтэй оролцдог аж. Нэг хоногийн өмнө гишүүнчлэлтэй клубийнхээ ажлаар хот руу явсан гэв. Хоёр дахь хүү Йоханнесмөн эндээ ажилладаг. Хот орж хүнс, бараа цуглуулах,янз бүрийн эвдрэлийг засах, үхрээ маллах гээд шаардлагатай бүхнийг хийнэ. Хоёр хүү нь буурчийнхаа газар амьдардаг боловч бүгд тус тусдаа гэнэ. Маргарете Андрис гуайч мөн тусдаа амьдарна. Ер нь энэ байшин гэр нь ч, ажил нь ч болж, энэ айлын амьдрал буцалж байдаг газар.

ӨРХИЙН ЭМЧ ИРЛЭЭ

Ийнхүү бид хоёрыг ярьж суутал М.Андрис гуайг үзэхээр өрхийн эмч нь ирлээ. Раймартихофоос холгүй орших Нойштадтхэмээх жижигхэн хотоос ирсэн бүсгүй том гэгчийн хар цүнх барьсан байв. М.Андрис гуайн даралт нь ихсээд байгаа тул дуудуулсан аж. Эмчийг нь Катрин гэдэг. Бие нь яаж байгааг асуунгаа цүнхээ онгойлгож чагнуураа гаргаж ирэв. Нэлээн удаан чагнаж, даралтыг нь хэмжихэд өвдөг нь жаахан өвдөөд байгаа тухай эмчдээ хэлэв. Хөлийг ньнугалж, өвдөг дээр нь дарж, хоёр тийш болгон янз бүрээр үзээдөвчний түүхийн картыг нь авчруулж ямар эмийг багасгах, ямрыг нь болих зэргийг хэлж өгөв. Гэхдээ цусны шинжилгээ хийх хэрэгтэй гэв. Ингээд нөгөө хар цүнхнээсээ шаардлагатай бүхнийг гаргаж ирээд, резинен бээлий өмсч, тариураар цусыг нь авав. Хотод аваачиж лабораторид өгөх гэнэ. Нөгөөдөр хариу нь гарахаар бүх юм тодорхой болно гэв. Эмч өвчтөнөө үзэх зуураа хотын сонин хачинг дуулгана. Монголоос сэтгүүлч ирсэн тухай хэлэхэд нутгийн жинхэнэ уугуул иргэнийголж ирсэн байна гэв. М.Андрис гуай шигэнэ нутгийг мэдэх хүн бараг үгүй гэдгийг хэлж байлаа. Ийнхүү ярьж сууталхүү Йоханес нь орж ирэв. Биднийг ирэхэдажлын хувцастайгадаа ч, дотор ч юм хийсээр явж харагдсан. Одоо л нэг завтай болсон бололтой. Өрхийн эмч Йоханестай ярилцах зуур М.Андрис гуай над руу ойртон чихэнд маань “Хөлөө хугалаад мэс засал хийлгэсэн оёо нь хааяа мэдрэгдээд байдаг юм” хэмээншивнэж билээ.“Мэс засал хийлгээд удаагүй болохоор тэгж байгаа юм. Удахгүй зүгээр болно” гэж миний зүгээс тайвшрууллаа. 89 настай гэхэд оюун ухаан нь саруул, хэл яриа нь ч цэгцтэй. Хааяа нэг халааснаасаа чихэр гаргаж ирээд жаахан нуусан маягтай сэмээрхэн амандаа хийхийг харахад зугаатай ч юм шиг.

Үг олдож, үхэр холдлоо гэдэг шиг С.Андрис гуай ажлаа хийхгүй бол болохгүй нь гэхдээ удахгүй гэсээр таягаа тулан босов. Тэрээр одоо болтол буурчийн газрынхаа гал тогоонд чадах чинээгээрээ ажиллаж тус дэм болдог аж. Бүх л насаараа энэ гал тогоонд хоолыг нь өөрөө хийдэг байсан болохоор зүгээр сууж чаддаггүй гэнэ. Одоо бол өдөр болгон нарийн боовнуудаа зүсч үйлчлүүлэгчдэд өгөхөд бэлдэж тавихаас гадна салатны ногоо цэвэрлэнэ. Эмч нь зүгээр битгий суулгаарай гэж хүүхдүүд нь захисан гэнэ. Өчигдөр зууннарийн боов зүсч бэлдсэн хэмээн надад ихэд бахархан ярив. Түүнийг ажлаа хийх зуур хүүтэй нь хэдэн үг солив.

РАЙМАРТИХОФТ МОНГОЛ ХҮН АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

М.Андрисийн дунд хүү Иоханнесийг кофе ууж түр амсхийх зуур нь ярилцсан юм. Тэр “Танай нийслэлийг Хархорин гэдэг байсан, Хубилай гэдэг хаантай байсан биз дээ” гээд л Монголын түүхээс ярьж гарав. Монголоос сэтгүүлч ирнэ гэхээр нь сонирхож уншсан юм уу гэхэд телевизээр Монголын эзэнт гүрний тухайтүүхэн баримтат кино нэлээд хэдийг үзсэнээ хэлэв. Тэгснээ “Манайд ч нэг монгол охин ажиллаж байсан“ гэв. Нэлээд хэдэн жилийн өмнө болохоор нэрийг нь санадаггүй. Хэлэхэд ихэд хэцүү нэр байсан гэнэ. Тиймээсмартагдсан бололтой. Ямар ч байсан хүүхэд асрагчаар ажиллахаар Германд ирсэн аж. Эднийд зургаан сар ажиллаад буцжээ. Монгол хүнд очоогүй газар, хүрээгүй нутаг гэж байхгүй дээ хэмээн бодож суулаа. Эднийд ажилладаг хүмүүсийн дийлэнх нь хорват, серби, унгар гээд гадныхан ажилладаг. 78 гектар газартай энэ буурчийн газарт хийх ажилар араасаа ундарч байдаг аж. Өвөлдөө хүн багатай, харин зун бол жинхэнэхөлд дарагддаг тул хүн нэмж авч ажиллуулдаг. Нэг өдөрт 1000 хүн үйлчлүүлсэн тохиолдол ч бий гэнэ. Олны танил болсон алдартнуудаас гадна оюутнууд их ирдэг.Фелдберг уулаар явган аялах хүмүүс эднийхээр заавал орж түр амсхийдэг. Оюутнууд мөнгө муутай болохоор тэдэнд зориулан арай хямд цэс хүртэл гаргажээ. Андрисийнх нэлээд хэдэнүхэртэй гэнэ. Малаа маллах ажлыг үндсэнд нь Йоханнес хийнэ. Хажуугаар нь зоогийн газрын ажилд тусалдаг болохоор зав тун бага. Хүний хөлөөс зайдуу ийм газар, биеийн хүчнийамаргүй ажил хийх хүсэлтэй германчуудцөөхөн. Тиймээс ихэвчлэн гадныхан ажилладаг гэнэ. Ээжийнх нь тухай ярихадөглөө болгон асрагч эмэгтэй ирж босч, хувцсаа өмсөхөд нь тусалдаг гэв. Хажууд нь байгаа хүүхдүүд нь тусалж амждаггүй юм уу гэхэд асрамжийн даатгал төлдөг тухайгаа ярив. Даатгалд олон жилмөнгө төлсөн туласрагч авах эрхтэй юм байна.Асрагч өглөө, оройд хоёр удаа ирнэ.

М.Андрис гуайг ажлаа хэрхэн хийж байгааг харахаар зоогийн газрын гал тогоо руу орлоо. Энэ өдрийн анхны зочид аль хэдийнэ ирчихсэн харагдав. Энэ жил өвөл их дулаахан байгаа болохоор үйлчлүүлэгчид нь гадаа сууна. Нэлээд хэдэн хүн халуун кофе ууж, дээш харан өвлийн нарны элчинд нүүрээ ээж суугаа харагдав. М.Андрис гуай салатны навчаа цэвэрлээд дуусаж байна. Зоогийн газрын гал тогоонд ердөө гуравхан хүн ажиллаж харагдав. Бүх юм цэвэрхэн гялалзаад л, аяга таваг угаадаг өрөө нь тусдаа. М.Андрис гуай түр амсхийх зуур дээшээ гарч өрөөндөө орохоор болж би чхамт оров. Хоёр жижигхэн өрөөтэй нэг нь унтлагын, нөгөө нь гал тогоо мөн ариун цэврийн өрөөтэй. Илүү дутуу юмгүй, жинхэнэ герман маягийн. Ор, ширээ, хувцасны шүүгээ. Дээш доошоо явахадхэцүү байх гээд хүүхдүүд ньхажуугийн өрөөнд нь ариун цэврийн өрөө барьж өгсөн гэнэ. Бид хоёрыг ийнхүү ярьж суухад хажууханд нь амьдардаг ач охиных нь нөхөр орж ирээд мэнд мэдэв. Хоёр хүүхдээ хот руу авч явах гэж байгаа, юм асуухаар түр орж ирснээ хэлэв.

ХЭДЭН ЗУУНЫ ТҮҮХТЭЙ РАЙМАРТИХОФ

Эднийх рүү ирэх замд 1710-2010 он гэж бичсэн хаалга байсныг дурдаж байсан билээ. Энэ нь Раймартихофнэртэй энэ байшин эзнээсээ илүү хэдэн зууныг үзсэн гэдгийг гэрчилнэ. Ер нь европчууд эртний байшин барилгаа түүхэн дурсгал хэмээн ихэд ач холбогдол өгч, арчилж тордоно. М.Андрис гуай ч Раймартихофийнтүүхээс ярьж өгөв. 1710 онд анх баригдсан гэнэ. Шварцвальд нутгийн байшингууд нь өөрийн гэсэн онцлог архитектуртай. Цас, бороо их ордог болохоор том гэгчийн налуу дээвэртэй. Харахад ганц хоёрхон давхар юм шигмөртлөө дотор нь ороход нэлээд хэдэн давхар. М.Андрис гуайн эзэмшил болох энэ байшинг анх 17 дугаар зуунд М.Фаллер хэмээх тариачин эр барьж, 1825 онд Андрисийнхэн худалдан авсан байна. Тэр үеийн зураг нь хүртэл хадгалагдан үлдсэнийг сонирхуулав. С.Андрис гуай нөхөрт гарснаасаа хойш хадам аав, ээж эгчийнхээ хамт энд амьдарсан. Байшингийн нэгдүгээр давхрын хануудад хадам ээж, аав ньдайн эхлэхээс өмнөхүүхдүүдийнхээ хамт авахуулсан зургийг өлгөсөн байв. Түүний хажууд Маргарете Андрисбүх хүүхдүүд, ач, гуч нарынхаа хамт байшингийнхаа өмнө авахуулсан зургаа жаазлан өлгөжээ.

Хожим нь хадам аав, ээж хоёр нь хүү, бэр хоёртоо байшингаа өвлүүлж өгөөд өөрсдөө хот руу нүүсэн гэнэ. 1953 он хүртэл дөрөвхөн ширээтэй хоолны газар байсан гэнэ.М.Андрис гуай өргөжүүлж долоон ширээтэй болгожээ. Нөхөр Оскар нь тусалж дэмждэггүй байсан бол их ажлын ард гарахгүй байсан хэмээн яриад “Өдөр шөнөгүй ажиллахдаа энэ өндөр уул өөд мөн ч олон удааявсан даа” хэмээн ярив. Эхлээд дугуйгаар, дараа нь арван жил мотоциклиор тоо тоймшгүй олон удаа уулыг өгсөж уруудан давхисан аж. Хамгийн ойрхон дэлгүүр арван километрийн зайтай байсан болохоор хүнсээ цуглуулахаар долоо хоногтоо хоёр удаа бол заавал явдаг байсан гэнэ. Мотоциклийг бол ямар ч аварга энэ тэр хүнээс дутахааргүй сайн унадаг байжээ.Харин сүүлийн жилүүдэд машинаар явах болсон нь тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлээгүй гэнэ. Тэрээр ийнхүү ярихдаа таягаа тулан аажуухан алхсаар цонхон дээр очиж тэнгэрийг жаал ажигласнаа“Маргаашнаас хүйтрэх байхаа” гэв.

Нэлээд орой болсон тул бид хоол идэхээр болов. М.Андрис гуай төмсний зутан шөлөөр дайлахдаа хүйтний улиралд ууланд яваа хүмүүст хамгийн их хэрэгтэй хоол гэв. Шөл ч үнэхээр амттай байлаа.Хоолоо ч идэж дууслаа, би ч явахаар болов. Бүтэн өдөржингөө шахуу ярьсан тул нэлээд ядарсан байх. Таягаа тулан гэрийнхээ үүднээс үдэж өгөхөд ньдулаарахаар заавал ирнэ гэж амласан юм. Дахин очивол М.Андрис гуай лав сайн санах байх. Гарахын өмнө нэг юм хэлэхээ мартсан байна гэв. Түүн дээр Германы, тэр дундаа сонины сэтгүүлчид нэг бус удаа ирж байсныг хэлэв. Харин гадаадын хэвлэлээс бол ирж байгаагүй гэнэ шүү. Тиймээс манай сонин анхны гадаад зочин нь болсон юм.

Гадаа гарахадаль хэдийнэ тас харанхуй болж дахиад л цас бударч байлаа. Раймартихофоос хөдлөхдөө байшинг дахин нэг сайн харах гэсэн боловч харанхуйд олигтой юм харагдсангүй. Цонхнууд нь л бүгд гэрэлтэй байлаа.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ нийгэм

Цаг агаар дулаарна

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун сайхан байгаа. Хөдөө орон нутагт төлийн дуу ид цангинаж байна. Мал төллөлт эхэлсэн энэ өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээг хүргэе. Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй харьцангуй дулаахан байх аж. Маргаас 11-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 12-нд Хангайн уулсаар, 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 12-нд Алтайн уулсаар, 13,14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Гэхдээ хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, ,Онон, голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Нарангиймаа: “Expo Mongolia” үзэсгэлэн яармаг нь Монгол улсыг гадны хөрөнгө оруулагчидтай холбох гүүр болно

2015 оны 3-р сарын23-25-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спорт цогцолборт “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн яармаг болох юм. Энэ арга хэмжээ Герман-Монголын уул уурхай бо­лон бусад салбарынхамтын ажиллагааулам идэвхжиж байгаагийннэ­гэнилэрхийлэл би­лээ. Хоё­р улсын Зас­гийн газар ч үүнд онцгой анхаарал хан­дуулж байгаа. Ингээд тус үзэсгэлэнг зохион байгуу­лагч “JV Consult Mongolia” компанийн захиралД. Нарангиймаагаас зарим зүй­лийг тодруулснаа сонирхуулъя.

-“Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн яармаг энэ жил гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо болно. Энэ арга хэмжээний онцлог нь юу вэ?

-Германы 100 хувийн хө­рөнгө оруулалт болон менеж­ментээрболдог гэдгийг юу­ны түрүүн онцолмоор бай­на. Бид үзэсгэлэн яармаг зо­хион байгуулах чиглэлээр олон жил ажилласан, олон улсын хэмжээнд жилдээ 25 үзэсгэлэн зохион байгуулдаг, Германы “Expo Mongolia 21” групптэйхамтарч хийж байгаа. Ингэхдээ олон улсын, тэр дун­даа Европын стандартыг анх удаа Монголд нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.

-Энэ жил бас нэгэншинэ менежментийг нэвтрүүлж байгаа гэсэн. Үүнийгээ манай уншигчдад тодруулж өгөөч?

-2015 онд үзэсгэлэн яар­магийн үйл ажиллагааг дахин нэг шатаар ахиулсан. ХБНГУ-ын Хамбург болон Ду­байд салбартай “Planet fair” компанитай хамтран олон улсын үзэсгэлэнгийн менежментийг нэвтрүүлэхээр болсон. Ингэснээр гурван хоног үргэлжлэх тус арга хэмжээ гадаад дотоодын бизнес эрх­лэгч, хөрөнгө оруулагч, хэрэглэгч үйлчлүүлэгчдийг хооронд нь холбож, тэдэнд харилцан түншлэх, бараа бү­тээгдэхүүнээ сурталчлахад нь туслах үндсэн зорилгодоо хүрэхэд улам дөхөм болох давуу талтай.

-“Expo Mongolia” нь зөв­хөнуул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг ком­паниуд оролцоно гэ­сэнойлголттой байдаг. Үнэн­дээ бол энэ салбарыг тойрсон, түүнтэй холбоотой янз бүрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ком­паниуд оролцдог юм билээ?

-Тиймээ. Уул уурхайн салбар нь өөрөө маш олон салбартай нягт уялдаатай үйл ажиллагаа явуулдаг л даа. Барилга, тээ­вэр, дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мэдээлэл харилцаа холбоо, банк санхүү гээд. Энэ бүхэн нь тогтвортой хөгжлийн чигийг баримжаалахад тусалдаг. Түү­нээс гадна дотоод гадаадын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд уулзан санал бодлоо солилцож, хамт­ран ажиллах боломжийг олгодог нь бас нэгэн давуу тал гэдгийг хэлмээр байна.

-Ерөнхийдөө хэдэн ком­пани оролцдог вэ?

-2013 онд л гэхэд нийт 14 орны 70 орчимаж ахуйн нэгжүүд бү­тээг­дэхүүн үйлчилгээгээ танилцуулан, 4000 гаруй зочид сонирхогчид хүрэлцэн ирж, 600 -аад төлөөлөгчид бага хуралд оролцсон юм. Дашрамд дурдахад бага хурлын сэдвийг жил бүрийн онцлогт тохируулансон­гон хэлэлцүүлдэг. 2013 ондуул уурхай, дэд бүтцийн чухал сэдэв болсон усны асуудлын хэлэлцүүлэг болсон. Харин энэ жил бизнесийн орчинд хамгийн их нөлөөтэй банк сан­хүүгийн орчныг онцолж хэлэлцэхээр шийдсэн. Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Аж үйлдвэрий яам, Уул уур­хайн яам, Эрчим хүчний яам, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, УБ хотын захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг гэдгийг дурд­маар байна. Зохион байгуулагч компани ХБНГУ-ын Эдийн засаг Хамтын ажиллагааны яам, VDMA буюу Германы Машин механизм, Үйлдвэрлэлийн бай­гууламжийн холбоогоор дамжуулан олон үйлдвэрлэгч, импортлогчтой харилцаа тог­тоож олон жил хамтран ажилласан.

Ер нь энэ арга хэмжээ маа­нь 2011 онд ХБНГУ-ын канцлер хатагтай А.Меркель манай оронд айлчлахад Зас­гийн газар хооронд бай­гуулсан ашигт малтмалын сал­барт хамтран ажиллах стра­тегийн түншлэлийн гэрээхэрэгжиж байгаагийн нэг илрэл. Хэлэлцээрт дэв­шилтэт технологийг оруулах, нутагшуулахад гол анхаарал хандуулах тухай тусгасан бай­даг шүү дээ. Герман улс ашигт малтмалын чиглэлээр хоёрхон улстай хамтын ажиллагааны гэрээтэй байдгийн нэг нь Мон­гол, нөгөө нь Казахстан улс. Түүнээс гадна хэдэн хоногийн өмнө ХБНГУ-ын нийслэл Бер­лин хотноо эхэлсэн “ITB Berlin” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улс түнш орноор оролцож байгаа бөгөөд нээлтэнд нь Монголын улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролц­сон шүү дээ. Энэбүхэн манай хоёр улсын хамтын ажил­лагаа ямар түвшинд бай­гааг илтгэж байна.

„EXPO MONGOLIA 2015“ үзэсгэлэн яармаг, тогтвортой хөгжлийн олон улсын хуралд ХБНГУ, ОХУ, Беларусь, Чех, Сингапур, Бельги, Итали, Мон­гол зэрэг орнууд хамтран ажиллах хүсэлтээ гаргасан байгаа. Зохион байгуулагчийн зүгээс Монгол улсын улс төр, эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, хууль эрх зүй, бизнесийн орчныг хөрөнгө оруу­лагчдад зөвөөр таниулж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүр­гэн, талуудыг холбох гүүр болж ажиллахаар зорьж байна.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Монголын Оюутны Ардчилсан Хөдөлгөөн 1990 он

Дэлхийн улс орнуудын тусгаар тогтнол, ардчиллын түүхээс харахад аливаа улс оронд өрнөсөн хувьсгалт өөрчлөлт, шинэчлэлийг хийж буй гол хөдөлгөгч хүчийг оюутан залуус бүрдүүлсэн байдаг. 1990 оны ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь мөн л оюутнууд байлаа. Тухайн үеийн оюутан залуусын дунд хувьсгалчид, социализм, коммунизмын эсрэг үзэлтэн тийм ч олон байсангүй. “Улс орны хөгжил буурай, өөрчлөлт шинэчлэл удаан, ард түмний амьдрал дорой, дээд боловсролын сургалтын арга хоцрогдсон, сурах орчин муу, гажуудсан социализмаар хөгжиж улмаар дэлхий нийтийн хандлагаас хоцорч байна” хэмээн шүүмжилж энэ тэмцэлд бид нэгдсэн. МоАХ-ноос зохион байгуулсан удаа дараагийн жагсаал цуглаан, үзэл санааг анхнаас нь дэмжин уухайлах, оюутныг хамрах хүрээ өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байлаа. МОХ бол хуучин нийгмийн улс төр олон нийтийн үзэл сурталжсан байгууллагуудын нэг байсан. Учир нь МАХН, түүний дайчин туслагч хүчин МХЗЭ-ийн нэг хэсэг нь МОХ байсан юм.

Монголын ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн дөрвөн хүчнээс МоАХ, ШДХ, АСХ нь бүгд тухайн цаг үеийн захиалгаар шинээр байгуулагдсан, үзэл бодол чиг хандлага нэгтэй, хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл байсан бол МОХ бусад гурван хүчнээс эрс ялгаатай байлаа. 1990 оны улс орнынөхцөл байдал, ардчилсан хүчнүүдийн дэвшүүлэн тавьж байгаа асуудлууд зэрэг нь МОХ өөрийн зорилго, мөн чанараа цоо шинээр харах, зохион байгуулалтандаа эрс өөрчлөлт оруулахаас өөр аргагүйболж 1990 оны гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо МОХ-ны IV Онц бага хурлыг зарлан хуралдуулжээ. Бүрэн эрхт 200 төлөөлөгч хуралдаж гаргасан шийдвэр нь ардчилсан хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэх хэрэгтэй. МОХ нь цаг үеэ олсон өөрчлөлтийг хийснээр шинэчлэгдсэн улс төр, олон нийтийнбайгууллага болсон явдал нь түүхэн чухал үйл явдал болсон юм. Хуралд“Цаг үеийн чухал зорилт, оюутны байр суурь” сэдэвт илтгэлийг Л.Болд тавьж, МОХ-ны мөрийн хөтөлбөр, Оюутны эрхийн тунхаг, зохион байгуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталсан байна. МОХ-ны үйл ажиллагаа, зохион байгуулалтын зарчмуудыг бүр мөсөн шинэчилсэн юм.

Оюутнууд маань зөвхөн суралцаж, шалгуулж дүн авах нь л тэдний үүрэг гэж үү? Үгүй ээ, бид улс орны оюун ухаан нь, ирээдүйг тодорхойлох гол хүч нь юм хэмээн тунхаглаж “Бид хийхгүй бол хэн хийх юм бэ, одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ?” хэмээхгол уриа бий болсон түүхтэй.

МОХ-ны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээс МУИС-ийн Ц. Ганбатаас бусад оюутан биш найман хүнийг хасч, шинээр АУДэС-ийн оюутан М.Болд, ПДС-ийн оюутан М.Зоригт, Д.Баясгалан, ХААДС-ийн оюутан С.Эрдэнэ-Очир, ОУОХ-нд МОХ-ны төлөөлөгч Д.Жаргалсайхан нарыг оруулж,МОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Болдыг тус тус сонгожбатлав.

Хуралд ХААДС-иас ИМФ-ийн Н.Баттулга, Ч.Цэвэгжав, Л.Энхболд, ЗТФ-ийн Д.Батдэлгэр, С.Эрдэнэ-Очир, н.Энхтүвшин, МЭФ-ийн Д.Баянжаргал, Ж.Алтанхуяг, АФ-ийн С.Алтантүлхүүр, Б.Атархүү, ЭЗФ-ийн Ц. Ширэндэв, Ц.Элдэв-Очир, сургуулийн МХЗЭ-ийн хорооны дарга, МОХ-ны тэргүүлэгч гишүүн И.Батцэцэг нартөлөөлөгчөөр оролцжээ.

Шинээр зохион байгууллагдсан МОХ, сонгогдсон тэргүүлэгчид шууд л ажилдаа орцгоосон бөгөөд ардчилсан хувьсгалын хурдацтай өөрчлөлтүүд бидэнд тэгж ажиллахаас өөр сонголт өгөөгүй юм. МОХ-ны байр жинхэнэ утгаараа бидний тэмцлийн штаб болж байлаа. Ардчилсан хувьсгалын хүнд өдрүүдэд ардчилсан хүчнүүдтэй хамтарсан хурал, уулзалтууд болж, тэндээс гарах шийдвэр,мэдээллийг түгээх, зохион байгуулах гээд өдөр шөнөгүй ажиллаж байлаа.

МОХ-ны тэргүүлэгчид, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын алба хамтран мөрийн хөтөлбөрийн дагуу, ардчилсан зарчмаар шийдвэр гарган ажиллаж байсан. Тиймээс МОХ нь Ардчилсан Хувьсгалын дөрвөн хүчний хүчирхэг нэгэн байж олон мянган оюутны эв нэгдлийг хангаж тэдний хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг хүндэтгэн тэмцлийн арга хэлбэрийг цаг алдалгүй тодорхойлж чадсан юм.

1990 оны ардчилсан хувьсгалын хавар өдөр шөнөгүй ажиллаж, өнөөдрийн монголын ардчиллыг бүтээлцсэнийг дурсан бичихийн ялдамд хамтдаа ажиллаж байсан МОХ-ны тэргүүлэгчид, ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болд, мэргэжилтэнБатсуурь, Гансүх нар, ХХ зуун оюутны чөлөөт нэгдэлийн Б.Цэнгэл, Д.Рэнцэнтавхай, Ж.Хашхуяг, Г.Эрдэнэбилэг, Ж.Наран, Төрбат, Д.Батдэлгэр, Болдбаатар, Нурлан,Батбаяр, Бавуу,Оюутны чөлөөт эв нэгдлийн Н.Баттулга, Д.Батсайхан, Ц.Болдбаатар, Л.Энхболд, Б.Насанбат, Н.Алтангэрэл, Г.Цолмон, Ч. Цэвэгжав, Н.Энхтүвшин, Д. Цэгмид, Гал-Эрдэнэ, Х.Чилаажав, Б.Болдбаатар, Б.Уугансүрэн, Л.Аваадорж, Д.Бадамсэрээжид, Б.Эрдэнэцогт, Цэвээнпүрэв, Намхайнямбуу, Идэрцогт нараа дурдахад таатай байна. Хөдөө Аж Ахуйн Дээд сургуулийн оюутнууд эв нэгдэл, зохион байгуулалтаар бусад сургуулиудаас ялгарч байсан. МОХ-ны “Оюутны Чөлөөт Эв Нэгдэл”, МоАХ-ны 58 дугаар үүр, “Малчны төлөө” хөдөлгөөн, МХЗЭ-ийн хорооны дэргэдэх “Тэмүүлэл” сонины зөвлөл зэрэг оюутнуудаас бүрдсэн тодорхой зорилго бүхий оюутны нэгдлүүдидэвхтэй үйл ажиллагааг явуулж байсан нь ХААДС-ийн оюутнуудыг ардчиллын төлөөх нэгэн цул хүч болгож байлаа.

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ байгуулагдсанаа зарлаж, Монголын улс төрийн тогтолцоог өөрчлөн олон намын системтэй, ард нийтийн сонгуулиарбайгуулагддаг, эрх зүйт төртэй болох, хүний эрхийг дээдэлдэг, хэвлэлийн эрх чөлөөтэй байх үзэл санааг дэвшүүлэн тавьсан зэрэг улс төрийн шаардлага нь оюутан бидний хүсэл мөрөөдөл, үзэл санааг хөглөн дэвэргэж, өөрчлөлт шинэчлэлтийг дэмжигч ардчилсан үзэлтэн болох зам руу дагуулсанбилээ. Улс орны эдийн засгийн хөгжлийн буурай байдал, боловсролын систем дэх сургах арга барилын хоцрогдол, бараа материалын хомсдол зэрэг олон асуудлыг социализмын гажуудал хэмээн үзэж, өөрчлөн байгуулалтыг хурдасгаж, эрс сайжруулснаар хөгжлийн зөв замыг сонгоно гэх үзэл баримтлал дийлэнх оюутнуудын дунд байлаа. Энэ нь ардчилсан хөдөлгөөнүүдийг дэмжин, тэдний өдөр тутмын үйл ажиллагаандидэвхитэйоролцох нөхцлийг бүрдүүлсэн.

Үүний тод жишээ бол 1990 оны гуравдугаар сарын 7-ныөдөр МоАХ-ны тэргүүлэгчидМАХН-ын Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг шаардаж, улс төрийн тэмцлийн хамгийн хурц хэлбэр болох өлсгөлөнг анх удаа зарласан билээ. Энэ үед тэднийг дэмжиж эв санаа хүсэл зорилго, тэмцлээнэгтгэн гуравдугаар сарын9-ний өдөр Улаанбаатар хотыних, дээд сургуулиудсануулах хичээл хаялт хийх түүхэн шийдвэрийг МОХ-ны тэргүүлэгчид гаргасан юм. ХААДС-ийн ардчилсан оюутнууд энэхүү шийдвэрийг шууд дэмжиж сануулах хичээл хаялтыг зохион байгуулж, зайсангаас Энхтайванын гүүр дээгүүр алхсаар Сүхбаатарынталбайг дүүргэсэн жагсаал байсан. ХААДС-ийн оюутнууд бүгдээрээ хичээл хаяж жагссан нь улсын их, дээд сургуулиудын түүхэнд анх удаа болсон шинэ содон зүйл болсон юм. Биднийг танктай хөшөө өнгөрч явахад, Ажилчны районы ажилчдын жагсаал бидэнтэй нийлж, Сүхбаатарын талбайд хүрч ирэхэд ХХ зуун оюутны нэгдлийн 400 гаруй оюутан залуус нэгдэж улам томорсоор өргөн олныг хамарсан сүрт жагсаал болох эхлэлийг оюутнууд бид тавьсан юм. МоАХ-ны тэргүүлэгч гишүүн Ц.Элбэгдорж чанга яригчаар “ХААДС-ийн оюутнууд хичээл хаяж, бидний тэмцлийг дэмжихээр ирлээ” гэжзарлахадоюутанН. Алтангэрэл “…ХААДС-ийн Оюутан залуус бид ардчилалын төлөө сэтгэл зүрхээрээ та нартайгаа хамтдаа. Бид МоАХ-ны тавьж байгаа улс төрийн товчоог огцруулах тэмцэлтэй хүчээ нэгтгэхээр хичээл хаялт хийгээд ирлээ…” гэсэн мэдэгдлийг уншижАИХ-д өгсөн юм. Энэ үдэш улс төрийн товчоо огцрох болсноо мэдэгдсэн нь бид бүгдийн тэмцлийн ялалт байлаа. Ингэж Улс төрийн товчоо огцорсоноос хойш нийгмийн бүх салбарууд хөдөлгөөнд орж өөрчлөлт шинэчлэл ардчиллын үзэл санаа түгэн дэлгэрч улс орон даяар олон эвсэл, холбоо, нам шинээр байгуулагдаж ардчилсан хувьсгал эргэлт буцалтгүй болон өрнөж эхэлсэн бөгөөд сургууль дээр өдөр өнгөрөх бүр ардчиллын төлөөх хөдөлгөөн бэхжиж хүчирхэгжиж байлаа. ХААДС-ийн оюутан залуусын ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оруулсан хувь нэмэрих бөгөөдбүх улс орны өнцөг булан бүрт ардчиллын үйл хэрэг, үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн, одоо ч гүйцэтгэсээр байгаа билээ.

90-ээд оны оюутан залуус бид, хойч үеийнхээ өмнө “Бид эх оронч үүргээ нэр төртэй биелүүлсэн. Бид ардчилсан хувьсгалын хүнд цаг үед ардчилал, хүний эрх, эх орныхоо бүрэн тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж, ардчилсан хүчнүүдийн эгнээнд баттай зогсч өнөөдрийн хөгжил дэвшил, зах зээл, эрх чөлөөг авчирсан юм” хэмээн омог бардам хэлэх эрхтэй гэж бодож байна. Аливаа юм бүхэн өөрийн цаг хугацаатай байдаг. Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөрсдийн цаг үедээ эзэн болж бидэн шиг бардам зогсож байгаасай хэмээн залуус та бүхнээс хүсч байна.

Хөдөө Аж Ахуйн мэргэжилтнүүдийн ардчилсан холбооны тэргүүн.

С.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ нийгэм

Марш тактикийн аварга тодров

Нийслэлийн Онцгой байдлын газар 2015 оны Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний аваргаа шалгарууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги салбаруудын аварга шалгаруулах Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.

Энэ жил нийт 15 анги салбарын 194 тамирчин оролцож, 4 цэгт даалгавруудыг гүйцэтгэж хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо сорин уралдлаа.

Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар анги 1-р байр, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр анги 2-р байр, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар анги 3-р байранд тус тус шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны аварга шалгаруулах Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилт, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдал, чадавхийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд мөн Монгол Улсад мэргэшсэн Гал унтраах анги байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулснаар онцлогтой байлаа.

Жил ирэх бүр тэмцээнд оролцож байгаа, аврагч гал сөнөөгчдийн хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил нэмэгдэж, өмнөх жилүүдэд үзүүлж байсан баг тамирчдын дундаж амжилт өссөн үзүүлэлтэй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН“МАРШ ТАКТИК -2015”
ТУСГАЙ БЭЛТГЭЛ-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫН АМЖИЛТ, НЭГДСЭН ДҮН

2015.03.06

Улаанбаатар хот

Багууд

Амжилт цаг

Эзэлсэн
байр

1

ЧД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 10-р анги

34.18.46

I

2

СБД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 34-р анги

38.42.02

II

3

СХД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 26-р анги

40.31.25

III

4

БГД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 18-р анги

41.05.58

IV

5

НД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 28-р анги

42.07.07

V

6

Нийслэлийн Аврах анги

43.28.03

VI

7

БХД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 80-р анги

44.56.81

VII

8

ХУД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 65-р анги

45.33.69

VIII

9

БНД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 64-р анги

45.50.55

IX

10

СХД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 11-р анги

46.37.18

X

11

ХУД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 30-р анги

46.42.20

XI

12

ХУД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 14-р анги

47.11.01

XII

13

СХД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 29-р анги

47.19.26

XIII

14

БЗД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 63-р анги

47.37.79

XIV

15

БЗД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 35-р анги

54.32.56

XV

Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг болно

“Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг болно. Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2015 оны 3-р сарын 12-ны өдөр Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулах хэлэлцүүлгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, Засгийн газар болон төрийн бусад байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо, хяналт, шинжилгээ, үнэлгээний аргачлалын талаар харилцан мэдээлэл солилцох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, үр дүнг дээшлүүлэх зэрэг асуудлын талаар ярилцах юм. Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын хууль тогтоомжийн өнөөгийн байдал, түүний үр нөлөөг сайжруулах, үнэлгээ хийх аргачлал, хяналтын тогтолцооны талаарх мэдээллийг Засгийн газар болон бусад төрийн байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад хүргэснээр цаашид хамтран ажиллах ажлын уялдаа холбоо сайжрах юм гэж үзэж байгаа аж.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын харьяа байгууллагуудын удирдлага, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам болон бусад яамд, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцоно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН засгаас гарах асуудлыг хэлэлцэнэ

ИЗНН-ын 15 жилийн ой тохиож байгаа юм. Ойтойгоо давхцуулан тус намынхан Их хурлаа хамтатгахаар болсон бөгөөд Улсын драмын театрт өнөөдөр үргэжлүүлэн хуралдахаар болжээ. Их хурлаараа тус намынхан улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг ярилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх гэнэ. ИЗНН-ын Их хурал хамгийн сүүлд 2012 онд болсон. Намын дүрмээр дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хийдэг ч улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг хэлэлцэх шаардлагатай учраас ойн баяртайгаа хамтатгаад жилийн өмнө хийж байгаа гэдгээ тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Хүдэр-Ян хэлж буй. Өнөөдрийн хуралдаанаар намын даргаа өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэх аж. Мөн засгаас гарах эсэхээ ч ярилцах юм байна. ИЗНН-ын даргаар С.Оюун байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа. Түүнийг өнгөрсөн 15 жил олигтой ажиллаж чадаагүй, гуравдагч намын орон зайг бүрдүүлж чадсангүй гэж шүүмжлэх хүмүүс байгаа бол ИЗНН-ыг парламентад суудалтай нам болгохоод түүний хичээл зүтгэлийн хүч гэх нэгэн ч байна. Юутай ч олон жилийн турш нэг хүнээр удирдуулж буй тус нам даргаа өөрчлөх үү гэдгийг өнөөдөр шийдэх юм. С.Оюуны хувьд ажлаа шинэ хүнд өгөх цаг болсныг сануулах хүмүүс болон байна.

Categories
мэдээ нийгэм

Ажил хаялтаа “түр” хойшлуулжээ

-“Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд жолооч, кондукторуудын үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн тул тэд ажил хаялтаа түр хойшлуулжээ-

Нийтийн тээврийн жолооч, кондукторууд өнөөдөр 06.00 цагт хуучнаар Автобус-1 компанийн хашаанд ажил хаялт зарлах талаар үйлдвэрчний эвлэлийн хорооноос нь мэдэгдсэн. Харин жолооч, кондукторууд ажил хаялтаа ирэх баасан гариг хүртэл буюу гурван хоногоор хойшлуулахаар шийдэж, өнөөдөр ажилдаа гарлаа. Учир нь “Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд жолооч, кондукторуудын үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн тул ажилчид ажил хаях шаардлагаа эргэн харахаар болжээ. Мөн “Автобус 2”, “Автобус 3” ОНӨҮГ-уудын удирдлагууд ч мөн цалинг тодорхой хэмжээгээр нэмэхийг ажилтнууддаа амалсан гэнэ.

Жолооч кондукторуудын зүгээс цалинг 35-аас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байгаа тул талууд ирэх баасан гаринт эцсийн тохиролцоод хүрэхээр болж ийнхүү ажил хаялт хойшилжээ.

“Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” баазын ажилтнуудын зүгээс тарифын хэлэлцээрийг мөрдөхийг шаардаж байгаа. Энэхүү хэлэлцээрт ажилтнууд цалингийн 70 хувь үндсэн, 30 хувь нь шагналт цалин байх ёстой гэж заасан. Гэтэл одоо цалингийн 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин болчихсноос ажилтнууд хохирч байна. Орлогын төлөвлөгөөг биелүүлэхгүй бол 60 хувийн цалин авахгүй байна. Одоогоор автобусны жолоочид 1.1 сая төгрөг, кондуктор 700 мянган төгрөгийн дундаж цалинтай байгаа. Тиймээс цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна” “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Гэрэлчулуун хэлж байна.