Categories
мэдээ улс-төр

Л.Гантөмөр сайд Баянхонгор аймагт ажиллаж байна

Боловсрол,Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас “Авъяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхээс гадна эцэг эх, багшийн олж хараагүй зүйлийг нь нээн хөгжүүлж амжилтад хүргэх зорилготой. “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилт явц орон нутагт хэрхэн явж буйг салбарын сайд Л.Гантөмөр газар дээр нь очиж танилцахаар 7-8 аймаг руу хөлгийн жолоо залжээ.

Сайдыг дагалдан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр, БМДИ- захирал Г.Сүглэгмаа, СУИС-ийн дэд захирал Ч.Бат-Эрдэнэ, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, ШУТИС-ийн тэргүүн дэд захирал Д.Батчулуун, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гэх мэт албаны бусад хүмүүс явж байна.

Тэд өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн явцтай танилцаж Баянхонгор сумын 9, 4-р цэцэрлэгүүдэд ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

“Хурд”-ын гитар 2,2 саяын үнэ хүрэв

“Хурд” хамтлаг 20 жилийн ойн баяр болон эмэгтэйчүүдийн баярт зориулан VIP unplugged тоглолтоо хийсэн билээ. Тэгвэл тоглолтынхоо үеэр хамтлагийнх нь үнэнч шүтэн бишрэгчид 12 CD-ний цуглуулгаа бэлэглэсэн байна. Мөн “Хурд” хамтлаг 20 жилийн ойдоо зориулан 20-хон ширхэг хийлгэсэн гитараасаа нэгийг нь дуудлага худалдаагаар заржээ. Гитарын анхны үнэ 99 мянгаас эхэлж, тоглолтыг үзсэн нэгэн залуу гитарыг 2.2 сая төгрөгөөр худалдан авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Монголжин охин шинэ байранд оржээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн болсон Х.Монголжин охин сар шинийн өмнө шинэ байрандаа оржээ. Тэрхүү байрыг нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас өгсөн бөгөөд нялх гүнж аав ээжийн хамт шинэхэн байрандаа тухалсан байна. Түүнчлэн Засгийн газраас амласан 70 сая төгрөгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өмнөговь аймагт очиж гардуулан өгсөн юм. Тэрхүү мөнгөнөөс хамгийн түрүүн гэргийдээ машин авч өгнө гэж Монголжингийн аав Х.Хатанболд өгүүлжээ. Х.Монголжин охины төрсний бүртгэлийн дугаарын сүүлийн хоёр орон 44, регистрийн дугаарын сүүлийн гурван орон 444, төрсний гэрчилгээний сүүлийн хоёр орон 44 дугаар таарсан нь Монгол Улсын дөрвөн сая дахь иргэнийг дагуулахын бэлгэдэл гэж Өмнөговь аймгийн иргэний бүртгэлийнхэн мэдээлж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаяр гишүүнийг “Яамны ажилд битгий саад бол” хэмээн загнажээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг илгээлээ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ өгөх, бодлогыг шинэчлэн боловсруулж хаврын чуулганы хугацаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсэг хоёрдугаар сарын 24-нд хуралдаж дээрх бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд удирдамж болгон өгөхөөр болжээ. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн дэд ажлын хэсэгт үүрэг даалгавар өгч биелэлтийг гуравдугаар сарын зургаанд товлосон ажлын хэсгийн хуралдаанаар сонсож хэлэлцэхээр төлөвлөжээ. Гэтэл уг хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллүүд ирээгүй төдийгүй салбарын сайд Р.Бурмаа Н.Номтойбаяр гишүүнтэй утсаар холбогдож “Яамны ажилд битгий садаа бол, би яамны мэргэжилтнүүдээ наад ажлын хэсэгт чинь явуулахгүй” гэж мэдэгдсэн аж.
Харин энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, бусад төрийн байгууллагын албан тушаалтнууд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллийг бүтэн цаг хүлээж байгаад тарсан байна. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ болон төрийн ажлыг үл хүндэтгэсэн сайдад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч, байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангахыг Ерөнхий сайдад илгээсэн албан бичигтээ онцлон дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн залуус Монголд чуулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий чуулганыг тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулна. “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор явагдах чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм.

Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд болно. Мөн “Залуу бизнес эрхлэгч, манлайлагч залуучуудын уулзалт”, “Зүүн Хойд Азийн залуучуудын уулзалт” гэсэн хоёр салбар хуралдаантай байх аж.

Энэ чуулганаар 4 жилд нэг удаа сонгогддог Удирдлагын бүрэлдэхүүний сонгууль болох юм байна. Энэ жилийн чуулганы зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох бөгөөд “Tогтвортой хөгжлийн зорилт”–д Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлэх аж.

Энэхүү чуулганд Монгол Улсад сурч ажиллаж байгаа Азийн орнуудын оюутан залуучууд, Олон Улсын Байгууллагуудын төлөөлөл, Монголын талаас төрийн болон ТББ-дын төлөөлөл, хувийн хэвшлийнхнийг урьж байгаа бөгөөд тус арга хэмжээний үеэр ажиллах сайн дурын ажилтнуудыг ч бүртгэж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Хурдны замын хөрөнгийг шийдлээ

– Усан цахилгаан станц барих хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нэг тэрбум ам.долларын 827 саяаар нь барихаар шийдвэрлэжээ-

Засгийн газар өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуралдаанаас дэд бүтэцтэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэр гаргасан байна. Тухайлбал

Булган аймгийн Хишиг өндөр сумын нутагт Сэлэнгийн бэлчирээс 2.5 км газарт голын дэргэд баригдах Эгийн голын усан цахилгаан станцын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Усан цахилгаан станц барих хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нэг тэрбум ам.долларын 827 саяаар нь барихаар шийдвэрлэжээ. Усан цахилгаан станцын дагуу маш том усан сан үүсч, экологийн аюулгүй эрчим хүчний эх үүсвэртэй болох юм. Мөн

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар-Хөшигтийн хөндийг холбосон хурдны замыг барихаар болжээ. Энэ хүрээнд зургаан эгнээ бүхий 32 км, нэгдүгээр зэрэглэлийн авто зам барих ажилд нийтдээ 192 тэрбум төгрөг шаардагдах юм. Түүнчлэн Монгол Улсад 2016 онд АСЕМ-ын хурал болох гэж бахйгаатай холбогдуулан 2016 оны 2-р улиралд Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын онгоц буух зурвасыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Мөн баруун аймгуудыг авто замаар холбох ажлыг эрчимжүүлэх хүрээнд хэд хэдэн чиглэлийн авто замыг концессийн гэрээгээр барихаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал Говь-Алтай- Баянхонгорыг 126 км замаар холбох, цаашаа Ховд руу үргэлжлэх авто зам, Завханын Тосонцэнгэлээс –Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км авто зам барих ажлыг холбогдох компаниудтай концессийн гэрээбайгуулж ажилд нь оруулахыг Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байна. Харин Завханы Улайстайн чиглэлийн замыг олон улсын зээл тусламжаар шийдэх боломжтой гэж үзээд концессоос хасчээ.

Засгийн газар олон нийтэд хамаатай бас нэгэн шийдвэр гаргасан нь зуны цагийн хуваарьт шилжих асуудал байв.

Монгол Улс 1980, 2000 оны үед дээрх шийдвэрийг гаргаж байсан ч тодорхой хугацааны дараа цуцалж байсан. Тэгвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө нэг цагаар урагшлуулахаар шийдвэрлэлээ. Дэлхийн улсууд байгалийн эрчим хүчийг түлхүү ашиглах, эрчим хүчээ хэмнэх зорилгоор цагаа урагшлуулдаг аж. Нөгөө талаас хүмүүсийн ажил тарах цаг наашилснаар чөлөөт цаг, үйлдвэрлэл үйлчилгээний орлого нэмэгдэх эерэг нөлөөтэй гэж үздэг гэнэ. Энэхүү өөрчлөгдсөн цагийн хуваарь ирэх есдүгээр сарын сүүлийн долоо хоногийн баасан –бямба гаригт шилжих шөнө хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн валютын ханш /2015.03.10/

Өнөөдрийн байдлаар валютын ханш Монголбанк, арилжааны банкуудад ямар байгааг хүргэе…











Categories
мэдээ нийгэм

Нар хиртэлт Монголд тод үзэгдэнэ

Ирэх долоо хоногийн баасан гаригт буюу энэ сарын 20-нд нар бүтэн хиртэх юм байна. Дэлхийн бөмбөрцгийн умард хагаст бүрэн ажиглагдах энэхүү хиртэлт Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутагт тод харагдах аж.

Үүний өмнө 1997 оны гуравдугаар сарын 9-нд энэ бүс нутагт нарны хиртэлт ажиглагдаж байжээ.

Байгалийн энэ ховор үзэгдэл ОХУ-ын Уралд орчимт 20-ны өдрийн 14.42 цагт эхэлж, 15.43 цагт бүтэн хиртээд 16.41 цагт дуусах юм байна. Сар энэ үеэр нарны 56 хувийг халхалах аж. Нарны дийлэнх хувийг сар халхлах ийм хиртэлт дэлхий дээр 1999 оны наймдугаар сарын 11-нд тохиожээ. Дараагийн хиртэлт 2026 онд болно.

Categories
мэдээ нийгэм

Багийн эмч нарыг унаатай болгоно

УИХ-ын дарга З.Энхболд Дундговь аймгийн иргэдтэй уулзах үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан багийн эмч нарт унаа дутагдалтай, аймгийн нэгдсэн эмнэлэгт алсын дуудлагын машины парк шинэчлэл хэрэгтэй байгааг дуулгасан юм. Харин үүнд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Улс орны эдийн засаг хүндрэлтэй, тэр болгон нэхсэн болгоныг улсын төсвөөс гаргаж өгөх боломжгүй байгааг харгалзан нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн алсын дуудлагад зориулсан фургон машин болоод багийн эмч нарт зориулан унааны асуудлыг шийдвэрлэхээр болсон. Нэг суманд хоёр, нийт 30 мотоциклийг өгнө” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дулааны ил шугамын хоолойд хүн хавчуулагджээ

Өчигдөр буюу 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 131-ийн нэгдүгээр байрны дэргэд 49 настай иргэн О гэгч эрэгтэй халтарч унан, дулааны ил шугамын хоолой, газар хооронд биеийн цээжин хэсэг хүртэл хавчуулагдсан байсныг Нийслэлийн аврах ангийн албан хаагчид гарган авчээ.

Мөн өдөр Нийслэлд гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Бага нарангийн 2-ын 3 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Ц-н 9х10 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээврийн хэсэг, Сүхбаатар дүүргийн XVII хороо, Бэлхийн 52 дугаар гудамжийн 273 Б тоотод иргэн Э-н 4х8 метрийн хэмжээтэй нэг давхар мансардтай байшингийн мансардын хэсэг, Налайх дүүргийн II хороо, Наадмын задгайд иргэн С-н хашаанд 2х3 хэмжээтэй саравч, Сонгинохайрхан дүүргийн XXII хороо, Тахилтын VI гудамжийн 105 тоотод иргэн Т-н 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор талд шал, Баянзүрх дүүргийн XIV хороо, Консулын IX гудамжинд хог, Баянгол дүүргийн XII хороо, VI бичил хорооллын 21 дүгээр байрны дэргэд гараашуудын дунд хог шатаж байна гэсэн дуудлага тус тус ирснийг Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.