“Netflix” компанийн бүтээл “Марко Поло” киноны хоёрдугаар хэсэгт тоглох монгол жүжигчдийг маргаашаас эхлэн хоёр өдрийн турш МҮОНРТ-ийн байранд сонгон шалгаруулахаар болжээ. Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан продюсер М.Оргилын ярьснаар кинонд гол дүрийн дөрвөн жүжигчин шалгаруулах гэнэ. Тодруулбал, Сорхугтани хатны дүрд 40 настай эмэгтэй, Жаххамбууд 60 настай эрэгтэй, залуу хувилгаан ноёны дүрд 12 настаи хүү, залуу Хайдав хүүгийн дүрд таван настай хүү зэрэг дөрвөн гол дүрийн жүжигчнийг сонгон шалгаруулах аж. Мөн олны хэсэгт тоглох 50-70 хүн, орлон тоглогч 20 гаруй жүжигчинг сонгох юм.
Month: March 2015
Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталлаа.
Шинэчлэсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тоонооос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :
- 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
- 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
- 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө
Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Smartcar.mn” мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлж, нийслэлд бүртгэлтэй, идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг үндэслэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын алба арилжааны банкуудаас авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлснээр иргэд аль ч нөхцөлөөр төлөх боломжийг бүрэн хангахаар ажиллаж байна.
Одоогоор Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
Д/д | Дүүргүүд | Байршил | Хугацаа | Цагийн хуваарь |
1 | Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар | Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
2 | БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр | БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00 |
3 | БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр | БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
4 | СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр | СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30 |
5 | Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс | СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-17.30 |
6 | Хан-Уул дүүргийн татварын хэлтэс | ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
7 | Баянгол дүүргийн татварын хэлтэс | БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
8 | Баянзүрх дүүргийн татварын хэлтэс | БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
9 | Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс | СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
10 | Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс | ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим” | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
11 | Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс | ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
12 | Налайх дүүргийн татварын хэлтэс | Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
13 | Багануур дүүргийн татварын хэлтэс | Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
14 | Багахангай дүүргийн татварын хэлтэс | Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд | 2015.01.01-12.31 | Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
№ | Авто тээвэрийн болон өөрөө явагч хэрэгсэлийн төрөл |
Албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
1 | 2 дугуйтай мотоцикл | 2 500 |
2 | 3 дугуйтай мотоцикл | 4 000 |
3 | Суудлын авто машин:
а/ 2001 см3 хүртэл |
/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд тєгрєгєєр/ 24 27 33 |
4 | Микробус /15 хүртэл суудалтай/ | 50 000 |
5 | Автобус | 62 400 |
6 | Ачааны машин: 1/ 1 хүртэл тооны даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100-тн-оос дээш даацтай |
30 000 45 000 55 000 75 000 120 000 135 000 150 000 210 000 270 000 330 000 420 000 480 000 540 000 600 000 660 000 720 000 |
7 | Тусгай зориулалтын автомашин | 16 000 |
8 | Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл | 18 000 |
9 | Бага оврын трактор | 8 000 |
10 | Чиргүүл / даацын 1 тонн тутамд / | 8 000 |
Авто тээвэр Болон өөрөө Явагч хэрэгслийн ангилал |
Бензин хөдөлгүүртэй | Дизель хөдөлгүүртэй | Жилд ногдуулах Төлбөр ( төгрөгөөр ) |
|
СО2 хийн Ялгарал(г/км) |
СО2 (%) | Хөдөлгүүрийн багтаамж(см3) | ||
А | 121-180 | 5.5-8.0 | 1500 хїртэл | 1800 |
Б | 181-250 | 8.1-10.5 | 1501-2500 | 2100 |
В | 251-350 | 10.6-12.0 | 2501-3500 | 3500 |
Г | 351-500 | 12.1-13.5 | 3501-4500 | 5000 |
Д | 501-750 | 13.6-14.5 | 4501-5500 | 7500 |
Е | 751-ээс дээш | 14.6-ээс дээш | 5501-ээс дээш | 9500 |
/төгрөгөөр/
№ |
Тээврийн хэрэгслийн ангилал |
Хувь хэмжээ |
|
1 |
Суудлын |
Такси |
30000 |
2 |
Бусад /2000 см3 хүртэл/ |
20000 |
|
3 |
2001-3000 |
30000 |
|
4 |
3001 дээш |
40000 |
|
5 |
Ачааны |
1 тн хүртэл |
40000 |
6 |
1-2 тн |
45000 |
|
7 |
2-3 тн |
50000 |
|
8 |
3-5 тн |
55000 |
|
9 |
5-8 тн |
60000 |
|
10 |
8-10 тн |
65000 |
|
11 |
10 тн-с дээш |
70000 |
|
12 |
Автобус |
15 хүртэл |
40000 |
13 |
15-аас дээш |
60000 |
|
14 |
Цистерн |
50000 |
|
15 |
Тусгай |
40000 |
|
16 |
Чиргүүл |
30000 |
|
17 |
Механизм |
Тээвэр үйлчилгээний |
60000 |
18 |
Технологийн |
60000 |
|
19 |
Бага оврын |
30000 |
|
20 |
Мотоцикл, мопед |
2 дугуйт |
10000 |
21 |
3 дугуйт |
10000 |
|
НИЙТ ДҮН |
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс нийслэлийн хэмжээнд ахуйн үйлчилгээ, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8484 газрыг нийслэлийн төвийн 6 дүүргийн 138 хорооны нутаг дэвсгэрийн зураглалд тэмдэглэж, нэгтгэсэн мэдээллийн бааз үүсгэлээ. Ингэснээр хороодод хэдэн хүнсний дэлгүүр, гуанз ресторан, ахуйн үйлчилгээний цэг, ямар байршилд байгааг харах боломжтой болно.
Зураглалаас харахад хотын төвөөс алслагдсан хороодод худалдаа үйлчилгээний цэг цөөн байгаа бол төвийн хороодод нэг байршилд олон цэг төвлөрсөн байна. Иймд хүн амын тоо, нягтаршил, үйлчлэх хүрээ, үйлчилгээний хүртээмж зэргээс хамаарч тухайн хороонд үйлчилгээний цэг салбарын тоог оновчтой болгох асуудлыг шийднэ.
Цаашид мэдээллийн санг иргэдэд нээлттэй болгож цахим хуудсанд байршуулсанаар олон нийтийг сонголтоо хялбар, зөв хийхэд нь туслах юм. Мөн хороо, дүүрэг, хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг зөв хийхэд энэхүү зураглалыг ашиглах боломжтой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эхний ээлжинд 500 мянган төгрөгөөр торгож, хоёр жил жолоо барих эрхийг нь хасах заалтыг Захиргааны хариуцлагын тухай хуульд шинээр оруулахаар ЗЦГ төлөвлөжээ. Мөн давтан буюу жолооо барих эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сая төгрөгөөр торгож, хоёр жилээр эрхийг нь хасах саналыг оруулсан байна. Хэрэв дахин хууль зөрчсөн тохиолдолд 80 цагийн албадан хөдөлмөр эрхлүүлэх заалтыг нэмж оруулах саналыг тусгажээ. Одоогоор энэ асуудал зөвхөн санал төдий яригдаж буй бөгөөд УИХ дахь эмэгтэй гишүүд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэнэ.
Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ-аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа -2015″ уралдааныг 3 дахь жилдээ энэ сарын 23 – наас 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулахаар болсон.
Үүний дагуу “Монгол цэргийн жавхаа – 2015″ уралдааны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, “Монгол цэргийн жавхаа -2015″ уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуун, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, дүүргийн цэргийн штабын дарга нар, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын удирдлага, албан хаагчид оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө “Монгол цэргийн жавхаа – 2015″ уралдааны нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхний амар амгаланг эрэн мэндчилье. Энэхүү уралдаанд чин сэтгэлээсээ оролцож, монгол цэргийн сүр жавхааг гайхуулж, нийслэлийн иргэдийн хийморийг сэргээж, урам зоргийг бадрааж байгаа Та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье. “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 2013 оноос эхлэн жил бүр уламжлан болгон зохион байгуулснаас хойш залуучууд цэргийн жинхэнэ алба хаах, хугацаат цэргийн албанд явах сонирхолтой болж байна. Мөн эцэг эхчүүд хүүхдээ цэргийн албанд явуулах хандлага ч нэмэгдэх болсон. Уг арга хэмжээ өмнөх жилүүдээс илүү өргөн дэлгэр болж, цэргийн анги, байгууллагууд идэвхитэй оролцоно гэж итгэж байна” гэлээ.
Өмнөх жилүүдэд тус уралдааныг цэргийн хотхоны тохижилт, анги салбарын жагсаалын жигдрэлт зэргийг харгалзан дүгнэж байсан бол энэ жилийн “Монгол цэргийн жавхаа – 2015″ уралдааныг цэргийн албан хаагчдын бие бялдрын хөгжил, стандартыг биелүүлж байгаа байдлыг түлхүү харгалзан шалгаруулах юм. Уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагааг Чингисийн талбайд 5 дугаар сарын 23 – ны өдөр зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Манай залуучууд хүүхдийн байршил тогтоогчтой, утастай бугуйн цаг, ухаалаг бугуйвч, чихэвч зэргийг өөрсдөө хийж эхэлжээ. Тэд бол “Choi hainzan” брэндийнхэн. Брэндийн бүтээгдэхүүнээ борлуулах дэлгүүрээ Баруун дөрвөн замын автобусны буудлын дэргэд уржигдархан нээжээ. Эднийх гурван төрлийн бүтээгдэхүүн хийж зах зээлд борлуулж байгаа юм байна. Дэлгүүр дээр нь очиход борлуулагч залуу угтаж авав. Нээгдээд удаагүй байгаа хэдий ч орж ирсэн залуучууд маш сайхан хүлээж авч байгаа тухай ярилаа.
“Choi hainzan” брэндийн гол бүтээгдэхүүн нь хүүхдийн байршил тогтоогчтой, утастай бугуйн цаг. “Найз” нэртэй энэ бугуйн цагийг хүүхдүүдэд зориулан бүтээжээ. Харахад гоёмсог бугуйн цаг шиг харагдах хэдий ч олон давуу талтай. Аав ээжүүд нь өөрсдийнхөө утсан дээр “Найз” гэсэн апликэйшн татаад хүүхэдтэйгээ байнгын холбоотой болно гэсэн үг.
Ингээд GPS буюу байршил тогтоогчоор дамжуулан хүүхдээ хаана явж байгааг хянах бүрэн боломжтой. Бас цаган дээрээ тухайн хүүхдийн явах ёстой аюулгүй тойргийг тэмдэглэж болно. Ингэснээр таны хүүхэд аюулгүй тойргоосоо гарах үед утсан дээр мэдээлэл ирдэг юм байна. Бас хүүхэд бугуйн цагаа тайлбал эцэг эхчүүдэд мэдэгдэнэ. Хэрэв эцэг эхтэйгээ хамт явж байгаад олон хүнтэй газар төөрөх тохиолдолд 10-15 метр газар холдсон бол мөн л утсанд мэдээлэл ирж таны хүүхдийг хаана байгааг зааж өгөх гэнэ. Ингээд болоогүй хүүхэд тань хичээлээ тасалсан мөртлөө сургууль дээрээ байна гэж худал хэлбэл бугуйвчны эзэнд мэдэгдэлгүйгээр залгаж орчных нь дуу чимээг сонсож болох ажээ. Энэ үед бугуйвчны нүүрэн дээр дуудлага ирж байгаа, дуу чимээг нь сонсож байгаа ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй. Гар утасны сим ордог болохоор дотнын гурван хүн рүүгээ дуудлага хийж болно. Бас гаднаас найман хүний дуудлагыг хүлээж авах боломжтой. Жишээлбэл, тухайн хүүхдийн сануулсан гурван дугаар болох аав, ээж, ах руугаа залгаж болно. Харин хүүхдэд тань ямар нэгэн аюул тулгарсан бол бугуйвчин дээрх SOS товчоо ганцхан дарахад гадагшаа дуудлага хийдэг гурван хүн рүү нь автоматаар залгагдана. Эхний дугаар хариу өгөхгүй бол дараагийнх руу нь, бас тэрний дараагийнх руу гэсээр хэн нэгэн нь хариу өгтөл тасрахгүй юм байна. Гэхдээ энэ үед хүүхдэд ямар нэгэн төвөг учрахгүй. Товчлуураа ганцхан удаа дарсан байхад хангалттай. Ингээд аав ээж нь дуудлагыг хүлээн авсан үед чанга яригчаар шууд холбогдох ажээ. Уг бугуйвч хүүхдэд зориулсан тод өнгөтэй буюу цэнхэр, ягаан, шар, ногоон гэсэн дөрвөн өнгөний сонголттой. Үнийн хувьд 199 мянган төгрөг юм билээ. Бага насны хүүхдүүд гар утас хэрэглэн түүнээсээ болж хулгайч нарын хараанд өртөх магадлал өндөртэй байдаг учраас ийм төрлийн гэмт хэргээс сэргийлэх гэж уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэжээ. Бас орчин үед хүүхдүүд гэртээ гар утсаа бариад удаан сууснаас болж хөдөлгөөний дутагдалд орж байгааг ч бас давхар бодолцсон байна. Материал нь хүүхдэд ямар нэгэн харшил өгөхгүй гэсэн.
“Choi hainzan” брэндийн дэлгүүрт нас, насныхан орж ирэх ажээ. Аав ээжүүд хүүхдэдээ дээрх бугуйн цагийг авч өгөхөөр сонирхох юм. Бас ухаалаг бугуйвчинд ч дурлах юм. “Range” нэртэй ухаалаг бугуйвч калори хэмжигчтэй учраас спортоор түлхүү хичээллэж байгаа, эсвэл биеийн жингээ барихыг хүссэн хүн бүр хэрэглэхэд тохиромжтой. Ерөнхийдөө спортоор хичээллэх сонирхолтой хүн бүрт хэрэгтэй юм байна. Уг бугуйвчийг зүүгээд явж байгаа хүн алхаагаа хэмжиж болно. Мөн хэдэн метр алхсанаа мэдэх боломжтой. Нэгэнт худалдаж авсан бугуйвчиндаа сэрүүлэг тавьж бас болох юм билээ. Дээрээс нь гар утсанд тань ямар дуудлага, хэдэн мессэж ирснийг бугуйвчаараа дамжуулан мэдэж болно. Уг бугуйвч 99 мянган төгрөгийн үнэтэй.
Дэлгүүрт орж ирж байгаа хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа бүтээгдэхүүн нь “Escape” чихэвч. Өөр дээрээ дуугаа солих, ухраах, дахин сонсох, гүйлгэх, асаах, унтраах, дууг нь чангалж сулруулах зэрэг товчлууртай. Бас микрофон, картны оролттой. Бусад ямар ч чихэвчинд байдаггүй давуу тал нь FM татаж болно. Картны оролттой болохоор өөрийн дуртай дуу, бичлэгээ суулгаад хүссэн газраа сонсоод явж байхад ямар нэгэн саадгүй. Чихэвчний өнгө үзэмж ч тун дажгүй юм билээ. Дэлхийд алдартай, үнэтэй гэгддэг “beats”-ын чихэвчнээс илүү гарна уу гэхээс дутахааргүй мэт санагдаж байв. Үнэ нь 149 мянган төгрөг. Энэхүү чихэвчийг дэлгүүрээр үйлчлүүлж буй залуус нэлээн сонирхож байсан. Тэдний амнаас “Манайхан өөрсдөө хийсэн гэхэд итгэмээргүй сайн бүтээл болжээ. Үнэхээр бахархаж байна” гэх магтаалын үгс гарч байлаа.
“Choi hainzan” брэндийг Ч.Цогтбаяр гэх залуу санаачилжээ. Тэрээр АНУ-д мэдээллийн технологийн чиглэлээр амжилттай суралцаж эх орондоо ирээд уг брэндийг байгуулахаар санаачилсан байна. Түүнтэй Б.Мөнхзаяа гэх залуу хамтран “Choi hainzan” брэндийг үүсгэн байгуулжээ. Б.Мөнхзаяа Ирландад хөрөнгө оруулалт, үнэт цаасны чиглэлээр суралцаж төгссөн. Хоёр залуу жил гаруй хугацаанд зүтгэсээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байгаа юм билээ. Тэд ямар программтай бүтээгдэхүүн хийх, тэр нь яаж ажилладаг, ямархуу загвартай, өнгө үзэмжтэй байх вэ гэдгийг өөрсдөө шийддэг. Харин одоогоор эх орондоо үйлдвэрлэх боломж тааруу учраас Хонконгт захиалгаар хийлгэдэг гэсэн. Нэг үгээр хэлбэл бүтээгдэхүүнээ бэлэн болгосон хойноо угсралтын ажлыг гадаадад хийлгэж байгаа ажээ.
С.АЛТАНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Монголын циркийг хувьчилсан нь буруу гээд ШӨХТГ хэсэгтээ л бужигнаж, Асаршёорюү Д.Дагвадорж ч нүдэндээ нулимстай ямар циркийг анх хүлээн авч ямар болгосон талаараа мэдээлэл хийж шүүх цагдаадаа тулж байсан цаг саяхан. Тэгвэл сүүлийн үед циркийн барилгыг улс эргүүлэн авах ёстой гэсэн яриа гарах болж. Үнэндээ бол Монголын Ардчилсан төр хувийн өмчийг нийгэмчилж болохгүй. Төр өмч өгдөг болохоос хураадаггүй. Өгсөн өмчөө эргүүлэн хураадаг эрүүл бус үзэгдэл энэ ардчилсан нийгэмд бус социализм, коммунизмын үед түүх болоод үлдчихсэн зүйл.
Тэр үед мал хувьчлах, феодалын хөрөнгө хураах кампанит ажил явагдаж юм юм л болдог байлаа. Манай оронд өмчийг хувьчлахыг, хувьчилж болдгийг харуулсан Ардчилсан намын үед ийм явдал гарч байгаа нь дэндүү харамсалтай. Лениний музейг төр хурааж зангаргаа харуулсан бол одоо бүр цирк, Ард кино театр, хүүхдийн нэртэй хэд хэдэн газруудыг улс авна гэж хэн дуртай нь ярих болж. Хувьчилсан л бол хувьд очсон гэдгийг хэн хэн нь мэдэж л баймаар юм. Хувьчлалаар авсан хүмүүс нь жаахан жудагтай, хийсэн шиг юм хийгээд явах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Монголын төр хувьчилсан барилгуудаа эргүүлж авна гэж донгодож байхаар шинээр цирк барьчих хэрэгтэй байгаа юм.
Өмнө нь манайх ганцхан спортын ордонтой ашиглах хугацаа нь дууссан энэ тэр гээд л бөөн хэл ам гарч байсан. Тэгвэл шинэ спортын ордон барьж болдог гэдгийг Нисэхийн дэнж дээр Буянт Ухаа хэмээх спорт цогцолборыг барьсан. Үүн лугаа Налайхад холдоод байвал Эмээлтэд ч юм уу зай талбай томтойхон газар цирк барьчихвал аятайсан. Тэгэхгүйгээр Үндсэн хуулийнхаа нэгдүгээр бүлгийн тавдугаар зүйлийн хоёрт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, гуравт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заачихаад таалагдахгүй л бол хувьчилж, хувьчилснаа буцаана гэж хувь хүний хөлс хүч, хөрөнгөө зарсан зүйл рүү халддагаа больчихмоор байгаа юм. Үндсэн хуулиа зөрчин байж хувийн хэвшил рүү халдаж, хөрөнгө хураах гэж байгаа нь Ардчилсан нийгмийн сонгодог загвар болчих гээд байгааг эрх биш эрх баригчид анхаарч байгаа байлгүй.
Ер нь бол ард түмэн олон жил хүлээж байж Ардчилсан намд итгэл хүлээлгэн олон суудлыг олгосон. Олон суудалтай болсон гэдэгтээ омойтон хүний эрхэнд халдсан хууль тогтоомж шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Хувийн хэвшил рүүгээ хуруу гараа шургуулдаг, хувьчилсан объектыг улсынх нь болгоно гэж увайгүй орилдог, олонд таалагдахын тулд Пи Ар хийдгээ больчихвол ажил урагшлах боломж нээгдэх юмсан даа.
Э.ЭНХБОЛД
“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замыг барих “Чингис Лэнд Девелопмент Групп”-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалантай уулзаж ярилцлаа.
-“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замын төсөл нэлээд хэдэн жилийн турш яригдаж байна. Одоо ер нь ямар шатандаа явж байгаа вэ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
-Том төсөл, түүнийг дагасан их хэмжээний санхүүжилт, их бүтээн байгуулалтын ажил тодорхой хэмжээнд хугацаа шаарддаг юм байна. Манай улс Оюутолгой, Тавантолгойн төслүүдийг хэдэн жил ярьж байж эхлүүлсэн билээ дээ, гэтэл өнөөдөр зорьж байсан төвшиндөө хараахан хүрээгүй л байгаа. Амар зүйл биш шүү дээ. Анх 2004 онд НҮБ-ын Ази Номхон Далайн Нийгэм, Эдийн Засгийн Зөвлөлийн 23 орон нэгдэж, Азийн хурдны авто замын нэгдсэн сүлжээний зураглалыг гаргасан байдаг. Тиймдээ ч энэ хурдны зам бол Азийн хурдны замын сүлжээний АН-3 гэдэг замын Монголоор дайрсан нэг хэсэг. Харин Монголдоо хурдны зам барьж байгуулахын хувьд бол манай групп таван жилийн өмнөөс энэ төслийг санаачлан, судалгааны ажлаа эхлүүлсэн. Харин Засгийн газраас энэ хурдны замын төслийг хэрэгжүүлэх нь зөв гэж шийдээд 2011 онд концессийн төслүүдийн жагсаалтад оруулж, тендер зарласан юм. Манай групп өмнө хийж байсан тооцоо судалгаан дээрээ үндэслэн консерциум үүсгэн тендерт орсон. Олон улсын нэр хүндтэй олон зөвлөх компанийн оролцоотойгоор тендерийн баримт бичгээ боловсруулсан. Ингээд 2012 онд тендерт ялж, энэ төслийг хэрэгжүүлэх урилгаа хүлээн авсан. Үүнээс хойш олон ажлыг амжуулаад байгаа.
-Тэгвэл энэ зам Азийн хурдны замын сүлжээний нэг хэсэг юм байна. Хөрш орнууд маань хэр дэмжиж байгаа вэ?
-Дэлхий улам бүр даярчлагдаж байна шүү дээ. Манай улс нэг талаас харахад далайд гарцгүй гэдгээрээ эдийн засгийн хөгжлийн хувьд харилцаа хумигдмал мэт ярьдаг, гэхдээ нөгөө талаас нь аваад үзвэл манай хөрш хоёр орон бол “далай шиг” том зах зээлүүд. Тиймээс хөрш орнуудын эдийн засгийн өсөлт, түүнийгээ дагасан гадаад худалдаа улам бүр өсөн тэлж байна. Улс орнуудын гадаад худалдаанд транзит тээвэр маш чухал. БНХАУ-ын хувьд гадагшаа харилцах олон сувгийг нээж байгаа, “Торгоны зам”-ыг сэргээх гэх мэт… Оросын талын хувьд Хятад улстай гадаад худалдаагаа хөгжүүлэх үүднээс ихээхэн анхаарч байна. 2020 он гэхэд ОХУ болон БНХАУ-ын хооронд хийгдэж буй гадаад худалдаа өсч 100 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг Хятадын тал хийсэн байна. Энэ бүх сонирхлуудыг шийдэх хамгийн дөт транзит зам бол Монголоор дайрах зам байх нь тодорхой. Тиймээс ч манай төрийн тэргүүн хөрш орнуудын төрийн тэргүүн нарт “Талын зам” төслийг хамтран хөгжүүлэхийг санал болгосон. Энэ хурдны авто зам маань “Талын зам”-ын таван төслийн нэг нь шүү дээ.
-Одоо энэ төсөл маань ямар шатандаа яваа вэ?
-2012 онд тендерт ялсны дараа 2013 онд Монгол улсын Засгийн газрын 99 дүгээр тогтоол, улмаар 399 дүгээр тогтоол гарч “Чингис Лэнд Девелопмент Групп”-тэй концессийн гэрээ байгуулах эрхийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайдад олгосон. Ингээд өнгөрсөн жил буюу 2014 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрыг төлөөлж эрх бүхий этгээдээр Эдийн засгийн хөгжлийн яам, нөгөө талаас манай “Чингис Лэнд Девелопмент групп”-тэй “Алтанбулаг-Улаанбаатар- Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих төсөл”-ийн концессийн гэрээг байгуулсан юм. Одоо замын ажлын зургаа хийх шатандаа явж байна даа.
-Та концессийн гэрээнийхээ талаар жаахан тодруулна уу. Миний мэдэхээр концессийн олон хэлбэр байдаг шиг санагдах юм.
-Тиймээ Концессийн хувьд олон хэлбэр байдаг. Манайхны хувьд BT буюу “Бариад-Шилжүүлэх” хэлбэрийг их ашигладаг юм билээ. Харин энэ хурдны замын төслийн хувьд BOT буюу “Бариад-Ашиглаад-Шилжүүлэх” нөхцөлтэй. Манай групп өөрөө хөрөнгө оруулалтаа босгож замаа бариад, 30 жилийн хугацаанд ашиглаж хөрөнгө оруулалтаа нөхөөд тэгээд улсад шилжүүлэх юм.
-Тэгэхээр Засгийн газраас ямар нэг дэмжлэг байх уу?
-Засгийн газраас хөрөнгө оруулалтын хувьд нэг ч төгрөгийн санхүүжилт авахгүй. Мөн Засгийн газраас нэг ч төгрөгийн баталгаа гаргаж өгөөгүй. Концессийн гэрээгээрээ ч ийм зохицуулалттай. Концессын гэрээ гэдэг бол төрийн зүгээс шууд хөрөнгө оруулах боломжгүй төслүүд дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг оруулж ирдэг зохицуулалт шүү дээ. Энэ утгаараа бол концессын гэрээний хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч компаниуд нь эрсдлээ өөрсдөө үүрээд, 100 хувь хариуцаад явдаг. Төрдөө ямар нэгэн дарамт бий болгоогүй гэсэн үг. Харин төрийн зүгээс бол концессийн гэрээний нөгөө тал гэдэг утгаараа бодлогын болоод төрийн зохицуулах байгууллагуудын дэмжлэг их чухал. Манай төсөл дээр гэхэд л Засгийн газрын эрх бүхий байгууллагуудын хүлээсэн гэрээний үүргүүд бий. Одоогоор эрх бүхий байгууллагуудын үүрэг хараахан хэрэгжээгүй л байна.
-Тэгэхээр манай Засаг төрөөс огт дэмжлэг байхгүй гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болохгүй л дээ. Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж буй төсөл. Засгийн газраас бодлогын хувьд гэрээгээр хүлээсэн үүрэг, дэмжлэг бол бий. Тэгээд ч энэ том төсөл, дээр нь нийгэм эдийн засгийн хувьд ач холбогдолтой учраас ер нь манай Засаг төр, яам тамгын газраас бүгд л дэмжиж байгаа. Ийм том мега төслүүдэд хөрөнгө оруулалт татна гэдэг тун хэцүү. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголын талаарх ойлголт ямар байгаа билээ. Хөрөнгө оруулалтын таатай бус орчинтой л гэж тэд ярьдаг шүү дээ. Монгол руу хөрөнгө оруулалтыг татахын тулд төр ч хувийн хэвшлийн байгууллагууд ч, мөн манай гурван сая иргэн ч тэр, бид бүгд нэг л баг болж ажиллах ёстой. Гадныхны өмнө бидний олсон амжилт ч, алдаа ч Монгол гэж нэг л харагддаг. Түүнээс бус төр хувийн хэвшлийн түншлэл гэж сайхан ярьж гэрээ байгуулчихаад тал тал руугаа харж суугаад, нэг хэсэг нь санаачлаад түүчээлээд явахад нөгөө хэсэг нь татаж унагах, гацаах, үгүйсгэх оролдлого хийгээд байвал нэг байрнаасаа урагшаа хэзээ ч хөдлөхгүй шүү дээ. Монголчуудыгаа монголчууд нь татаж унагаадаг байж болохгүй. Тиймээс л хөрөнгө оруулагчидтай харьцахад Монголынхөө хөгжлийн төлөө монголчууд нэг баг болж ажиллах ёстой.
-Тийм шүү. Өнөөдөр бид томоохон төслүүдээ хөдөлгөж чадахгүй ер нь их л удаад байх шиг.
-Сүүлийн жилүүдэд Монгол руу чиглэх хөрөнгө оруулалт эрс буурсан. Бид дотроо нэг баг болж чадахгүй байгаагаас л хөрөнгө оруулалтаа татаж чадахгүй байгаа. Олон хүчин зүйлээс хамаарах нь чухал ч бид Монгол дотроо асуудлаа нэг болгож шийдвэрлээд тэгээд гадагшаа хөрөнгө оруулагчдад хандах нь чухал. Тухайн төслүүдээ төрд эрсдэлгүйгээр нэг мөр тооцоод, тэгээд нэг шийдсэн асуудлаа эргэж нураахгүй байх нь чухал. Улс төрийн тогтвортой байдал, залгамж холбоо ч хөрөнгө оруулалтад чухал. Энэ хурдны замаар тооцоод үзэхэд төрөөс хөрөнгө гаргахгүй, дээр нь уул уурхайн ямар нэг нөөц биш учраас гадны хөрөнгө оруулагчид концессын гэрээний 30 жилийн хугацаанд зам барихад хөрөнгө оруулаад буцаагаад оруулсан хөрөнгөө нөхөж авахад эрсдэлгүй гарах тооцоонд хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байхыг л харж байгаа. Үр дүнд нь монголчууд бид нэг баг болсноороо босоо тэнхлэгтээ хурдны замтай болж үлдэнэ шүү дээ.
-Уучлаарай, нэг зүйл анхаарлыг минь татаад байна. Энэ төсөл хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардах төсөл вэ. Танай групп тэгээд хөрөнгө оруулалтаа яаж босгож байна даа?
-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны авто зам барина. Энэ замыг дагаад худалдаа үйлчилгээний олон цэг мөн, амралт, аялал жуулчлал бизнесийн цогцолборууд, улмаар хэд хэдэн газарт шинэ суурьшлийн бүс, орчин үеийн эко хотууд байгуулагдана. Хамгийн гол нь Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигийн хөндийд худалдаа ложистикийн том төвүүд байгуулагдах болно. Энэ бүх цогц төсөлд нийтдээ 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах урьдчилсан тооцоо хийгдсэн байгаа. Хөрөнгө оруулалтын 60-70 хувь нь замын барилгын ажилд, үлдсэн хэсэг нь зам дагуух бүтээн байгуулалтад зориулагдана. Мэдээж бид хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, банк санхүүгийн байууллагуудтай урт хугацаанд ажилласны үр дүнд босгож байгаа. Одоо төслийн хөрөнгө оруулалтын эхний ээлжийн санхүүжилтыг оруулж ирж байршуулахад бэлэн болчихоод хүлээж байна.
-Хүлээж байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Аан, ер нь аливаа төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулна гэдэг тийм ч амар зүйл биш гэж сая ярьсан шүү дээ, ялангуяа ийм том хэмжээний төслүүдэд. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ч тэр олон нөхцлийг харгалзан үздэг. Жишээ нь улс төрийн тогтвортой байдлыг онцлон үздэг. Гэтэл өнгөрсөн оны хавраас хойш манай улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байсаар, тэгээд өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар огцорсон. Шинээр байгуулагдах гэж хэдэн сар болсон, тэр ч бүү хэл Засгийн газрыг төлөөлж манайхтай гэрээ байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яам маань татан буугдчихсан. Ингээд л ТЭЗҮ тооцоо судалгаан дээрээ эцэслэн ярьж тохироод байсан өнөөх хөрөнгө оруулалтын сангууд хүлээлтийн байдалд шилжчихдэг. Одоо л Засгийн үйл ажиллагаа буцаж жигдрээд, Аж үйлдвэрийн яам байгуулагдаж, түүний дараа Засгийн газар концессийн төслүүдээ хариуцах яамтай болгож ирж байна шүү дээ.
-Тэгвэл удахгүй танай төслийн хөрөнгө оруулалт орж ирж ажил эхлэх нь. Зөв үү?
-Зөв өө, бид энэ хавар тавдугаар сар гэхэд зам барилгын ажлаа эхлүүлсэн байхаар тооцож байна. Ер нь бид өнгөрсөн хугацаанд өөрсдөөс хамаарах бэлтгэлээ сайн хангасан. Олон улсын нэр хүнд бүхий Итали, Франц, БНХАУ, ОХУ-ын зөвлөх компаниудын оролцоотойгоор замын трассаа тогтоож, ЗТЯ-ны дэргэдэх авто замын салбарын Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр дэмжүүлсэн, бас нарийвчилсан ТЭЗҮ-ээ ч батлуулаад авсан. Ер нь бол ийм мега төслийн ТЭЗҮ-г боловсруулахад хамгийн багаар бодоход есөн сарын хугацаа ордог юм байна. Замын дагуу геотехник, геодезийн суурь судалгаагаа хийгээд явж байна. Ерөнхийдөө бол 2018 оны эхээр замаа барьж ашиглалтад оруулахаар тооцож байгаа.
-Ажил ч ундрах нь дээ, энэ төсөл дээр ер нь хэчнээн хүн ажиллах вэ, хэр олон ажлын байр гарах бол?
-Түүхэнд байгаагүй том бүтээн байгуулалт шүү дээ. Хурдны зам барих хугацаанд 30000-40000 ажлын байр бий болно. Олон зуун компани, бизнес дагалдан хөгжинө. Энэ зам олон улсын стандартаар баригдах зам. Тийм ч учраас монголчууд энэ төсөл дээр дэлхийн хэмжээний цалин авна. Ер нь хангалттай цалин өгвөл манайхан чинь гадныхнаас ч илүү сайн хийх байх шүү. Манайхан юм сурахдаа амархан, аливаа юмны арга эвийг олохдоо сайн шүү дээ.
-Манай улс эдийн засгийн хямралтай нүүр тулаад байгаа энэ үед танай төсөл эдийн засагт чухал үүрэгтэй төсөл болох нь ээ.
-Бид бол эдийн засгийн хямрал болж байна гэж харахгүй байгаа. Уул уурхайгаас хэт хамааралтай байсан нэг хэсэг үед тансаглаж, төсвийг хэт данхайлгаж, халамжийг хавтгайруулж, үрэлгэн загнаж байсан. Одоо бол хөөс хагарч бид бодит амьдралтай л нүүр тулж байна шүү дээ. Олон улсын зах зээл дээр өссөн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт, бууралт манайханд нэгийг ойлгуулсан байх. Одоо Шийдлийн Засгийн газар төсвийн хэмнэлт хийж, илүү зардлаа хасаж, илүү ачаагаа хөнгөлж байна. Зөв шүү дээ. Бизнест бол хоёр зүйлээс ашгаа нэмэгдүүлдэг. Нэгдүгээрт, борлуулалтыг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт, зардлыг боломжит төвшинд бууруулдаг. Манай төр ч гэсэн энэ зарчмаар эхлээд томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтдаа анхаарч, нөгөө талаар зардал хэмнэж байгаа нь зөв.
-Хурдны зам баригдснаар манай эдийн засагт бий болох үр өгөөжийг та юу гэж харж байна.
-Манай групп хэд хэдэн мега төсөл хэрэгжүүлэхээр тооцоо судалгаа хийж байгаа. Хурдны замын энэ төсөл бол хамгийн жижиг төсөл нь. Ганц зам гэж харж болохгүй. Энэ зам бол манай улсад хэрэгжих олон том бизнес төслийн суурь дэд бүтэц гэж ойлгож болно. Цаашлаад чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх, худалдаа тээвэр, ложистикийн сүлжээ үүсэх гээд эдийн засгийн ач холбогдол бүхий зам болно. Урьдчилсан байдлаар энэ төсөлд 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай хийгдэхээр тооцсон гэж хэлсэн. Энэ хэмжээний мөнгө манай 10 тэрбум ам.долларын эдийн засагт нэмэгдэж орж ирээд, эргэлтэнд орно. Төсөөлөөд үз дээ, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэх хэмжээний хөрөнгийн урсгал орж ирнэ гээд. 2018 онд замаа барьж ашиглалтад оруулснаар одоо байгаа нэг хүнд ноогдох ДНБ хэд дахин нэмэгдэх тооцоог бид хийсэн. Гэхдээ удахгүй ажлын зураг хийгдээд дуусахаар замын төсөв бодитой гарчихна. Нөгөө талаар энэ зам бол эдийн засгийн төсөл гэхээсээ илүү нийгмийн төсөл. Зам бариад, эргээд оруулсан хөрөнгөө нөхнө гэдэг бол урт хугацааны ажил. Гэхдээ Монгол улсад маш чухал зам учраас бид зоригтой эхлүүлсэн. Монголынхоо л төлөө шүү дээ. Энэ зам бол Монголын мянга мянган бизнесийг хурдасгах дэд бүтэц байх болно гэдэгт итгэлтэй байгаа шүү.
-Үнэхээр дэд бүтэц гэдэг бол хөгжлийн гол суурь гэдэг. Ийм чухал бүтээн байгуулалтыг зориглон хэрэгжүүлж буй танай группынхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье.
Э.ЭНЭРЭЛ
Засгийн газрын хуралдааны танхимд 12 цагаас эхлэх “Сайдын цаг” нээлттэй уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Эрчим хүчний салбарт тулгамдсан асуудал, үнэ ханш, сэргээгдэх хүч, эрчим хүчний шинэ эх үүсвэр гэхчилэн олон асуултын хариуг нээлттэй уулзалтаас авч болох ажээ.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 онд болно. Энэ тэмцээний урьдчилсан тоглолтын сугалаагаар манай улс Зүүн Тиморын багтай таарсан билээ. Хоёр багийн эхний тоглолт өнөөдөр Монголынхоор 15.00 цагт эхлэх юм. Эхний тоглолт Зүүн Тиморын талбай дээр болох бөгөөд манай улсын шигшээ багийнхан гурав хоногийн өмнө тус улсад очсон байгаа. Хэрэв манай хөлбөмбөгчид айлын багийг хоёр дараалан хожчихвол дараагийн шатанд тоглох эрхтэй болно. Эхний хэсгээс шалгарсан Азийн 40 улстай тав таваараа найман хэсэгт хуваагдах юм. Хэрэв хожигдвол манай улсын үндэсний шигшээ багийнхан ирэх гурван жилийг ногоон талбайд биш үзэгчдийн суудалд өнгөрүүлнэ. Тиймээс манай тамирчид байдаг хүчээ шавхан Зүүн Тиморыг бут ниргэх хэрэгтэй. Өнөөдөр болох эхний тоглолтод айлын хаалганд ганц ч болтугай гоол оруулах нь чухал юм. “Айлын талбай дээр хийсэн нэг гоол өөрийн талбай дээр хийсэн хоёр гоолтой тэнцэнэ” гэсэн үг бий.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийгС.Пүрэвсүх дасгалжуулж байгаа. Тэрбээр үндэсний шигшээ багтаа А.Мөрөнг дуудаж авчирсан. А.Мөрөнгийн хувьд Сербийн “Мачва” багтай хамтран ажиллах нэг жилийн гэрээ байгуулчихаад уржигдар эх орондоо ирсэн. Тэндээ бэлтгэл сургуулилтаа хийгээд, тэмцээнд оролцох байсан ч улсын шигшээ багтаа хүчин зүтгэхээр хоёр долоо хоногийн чөлөө аваад ирсэн байна. Харин эхний тоглолтод оролцож чадахгүй нь. Учир нь Зүүн Тимор руу явахад хол зам туулна, дээрээс нь цагийн зөрүү ихтэй учраас тоглолтын үеэр ядрах байх гэж болгоомжлоод эх орондоо үлджээ. Ийм шийдвэрийг багийн дасгалжуулагч, тамирчин хоёр хоорондоо зөвлөж байгаад гаргасан гэнэ. Тэгэхээр өөрийнхөө дэвжээн дээр болох хоёр дахь тоглолтыг хүлээхээс аргагүй. Бас Англид тоглож байгаа Г.Гандэлгэрийг дуудсан юм билээ. Тэрбээр БНСУ-д хөлбөмбөгийн сургууль төгсөөд одоо Англид тоглож байгаа. Манай багийн хувьд талбай дээрээ зоригтой тоглодог давуу талтай. Өмнө нь ч талбай дээрээ хожил авч байсан туршлага бий. Өнгөрсөн жил л гэхэд Мьянмарын шигшээ багийн 1-0-ээр буулган авч байсан. Одоо юу хамгийн чухал вэ гэхээр яаж ийж байгаад айлын хаалгыг гоолоор мялаах хэрэгтэй.
Манай улсын шигшээ багтай тоглох Зүүн Тиморын багийн тухайд чансаагаараа тогтмол урагшилж байгаа. Дасгалжуулагч нь Давид Баллардини гэж хүн бий. Тэрээр багтайгаа хамтарч ажиллаад хэдхэн сар болж байгаа. Тэгэхээр олигтой ойлголцож чадахгүй байгаасай гэж хүсмээр санагдана. Гэхдээ багийн тухайд олон улсад хэд хэдэн тоглолт хийгээд амжсан туршлагатай. Зүүн Өмнөд Ази, Португал хэлтнүүдийн нөхөрсөг тоглолт, Ангол, Мозамбектэй тоглож чамгүй туршлага хуримтлуулсан. Хамгийн эвгүй нь Зүүн Тиморын багт бразил тоглогчид олон. Гайгүй тоглож байгаа бразил тамирчдад паспорт олгоод өөрийн болгочихдог. Тэгэхээр тал нь Зүүн Тимор, тал нь Бразил хөлбөмбөгчидтэй манай тамирчид халз үзэх нь ээ.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн
№1 Ю.Сайнхүү /Сэлэнгэпресс/
№21 Б.Ариунболд /Эрчим/
№22 Б.Батсуурь /Дорнод/
Хамгаалагч
№2 Д.Төрбат /Хоромхон/
№3 Ц.Энхжаргал /Эрчим/
№4 Г.Билгүүн /Эрчим/
№5 Б.Гарьдмагнай /Сэлэнгэпресс/
№13 Б.Эрхэмбаяр /Эрчим/
№15 Б.Мөнхбаяр /Хоромхон/
Хагас хамгаалагч
№6 М.Цэдэнбал /Сэлэнгэпресс/
№7 М.Төгөлдөр /Эрчим/
№8 М.Мөрөн /Мачва Шабац (Серб)/
№10 Х.Цэнд-Аюуш /Улаанбаатар ИС/
№12 А.Эрдэнэбаяр /Хангарьд/
№14 А.Чинзориг /Улаанбаатар ФС/
№18 А.Улсболд /Хоромхон/
№19 П.Алтантулга /Улаанбаатар ИС/
№20 Г.Гандэлгэр
№23 Б.Төгсбилэг /Эрчим/
Довтлогч
№9 Г.Төгсбаяр /Сэлэнгэпресс/
№11 Н.Наранболд /Хоромхон/
№16 А.Цолмон /Эрчим/
№17 С.Гал-Эрдэнэ /Эрчим/