М.БАЯНМӨНХ: ШАГНАЛ АВЧИХААД ИРЭХДЭЭ МАШ ИХ УРАМТАЙ, БАЯРЛАЖ ХӨӨРСӨН,
ДҮР ТӨРХИЙГ ОХИНЫХОО ХАРЦНААС ОЛЖ ХАРЖ БАЙСАН
Дундговь аймгийн Жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан тамирчин охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэрбээр 28 кг-ын жинд барилдах гэж байсан байна. Дасгалжуулагч багш н.Мөнхбат нь талийгаач Ө.Гантуяаг удаан хугацаагаар гүйлгэж хөлөргөөд, матраасанд ороожээ. Матрааснаас 10 гаруй минутын дараа охиныг гаргахад шоконд орсон байдалтай байсан тул эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн гэнэ.Охин амьсгалын аппаратнытусламжтайгаар хоёр цаг гаруй болсон ч ухаан оролгүй байсаар амиа алджээ. Бэлтгэл хийлгэж, матраасанд ороосон нь охиныг үхэлд хүргэх гол шалтгаан болсон хэмээн дасгалжуулагч багш н.Мөнхбатад тус аймгийн цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон байна.Дасгалжуулагч багш нь цагдаагийнханд мэдүүлэг өгөхдөө “Тамирчин охин 28 кг-ын жинд барилдах ёстой байсан боловч 1.5 кг-аар илүү байсан. Тэмцээн болох гээд цаг бага байсан тул шахуу бэлтгэл хийж жин хасах арга хэмжээ авсан. Ирээдүйтэй тамирчинбайсан. Түүнийг амиа алдсанд маш их харамсаж байна. Ийм зүйл болно гэж санасангүй” хэмээжээ.Талийгаач охиныг өсгөсөн М.Баянмөнхтэй ярилцлаа.
-Та охиныг хэдийнээс өсгөж эхэлсэн бэ. Та ямар хамаатан нь вэ гэдгийг асууж болох уу?
-Охины ээж группт байдаг. Бие муутай хүн бий. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынгуравдугаар багтнэг дүүгийнхээ хамт амьдардаг. Бие муутай тул охиноо өсгөх боломжгүй байсан юм. Тэгээд охиныг эхнэр бид хоёр өөрсөн дээрээ авч өсгөсөн. Манай эхнэр талийгаачийн ээжийнх нь дүү. Талийгаач дөрвөн настай байхаасаа бидний асрамжинд ирсэн.
-Харамсалтай зүйл болжээ. Гэвч талийгаачтай холбоотой асуудлаар танаас дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн юм. Юунаас болоод 13 настай охин амиа алдчихав аа?
-Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Эхнэр маань шокийн байдалтай байгаа болохоор энэ талаар ярьж чадахгүй байна. Дасгалжуулагч багш нь бидэн рүү утсаар яриад “Гантуяагийн бие муудлаа. Яаралтай ир” гэсэн. Бид сумандаа байсан тул ойр зуурын юмаа зэхээдаймгийн төв рүү явсан. Иртэл охин минь эмнэлгийн орон дээр хиймэл амьсгалынаппараттай ухаангүй байсан. Дасгалжуулагч багш Мөнхбат нь орных нь хажууд сууж байсан. Биднийг очсоноос 15 минутын дараа охин амьсгал хураасан. Гайгүй болчих байх гэж бодсон. Даанч санаснаар болсонгүй.
-Та нар талийгаачтайүг сольж амжсан уу?
-Үг сольж амжаагүй. Талийгаач ухаан оролгүй байсаар амьсгал хураасан. Хэрэггүй лтэмцээн рүү явуулж дээ гэж бодогдсон. Хэн ийм зүйл болно гэж бодох вэ дээ. Өөрөө спортод их дуртай. Дугуйландаа явахын тулд гэр орноо цэвэрлээд, хоол хийх бүхзүйлийг бэлдээд бэлэн болгочихдог. Их ажилсаг охин байсан, хүмүүжилтэй.Хичээл номондоо ч сайн. Хүнд их тусархуу. Янз бүрийн ажилгарвал “Хичээл тарсан. Бидодообөхийн дугуйландааявлаа” гэх мэтээр байнга утсаар ярьж, хэлдэг. Өглөө 06.00 цагт босоод бэлтгэлдээ явдаг.Талийгаачдугуйландаа дуртай болохоор эхнэр бид хоёр чадахаараа дэмждэг байсан.
-Аймгийн төв рүү тэмцээнд явахдаа та нарт юу гэж хэлсэн бэ?
-Хэдэн өдрийн өмнөөс сургууль дээрээ бэлтгэлээ хийж байсан. Бэлтгэлтэй байгаа, удахгүй тэмцээнд явна гэж ярьж байсан. Тэгээдаймаг руу явдаг өдрөө эгч рүүгээ утасдаад ”Бид явлаа. Сургууль дээр пүүгээ аваад ирээрэй” гэж хэлсэн. Эхнэр маань пүүгээг нь аваачиж өгөхөд “Баярлалаа эгчээ” гээд инээгээд үлдсэн гэсэн.Тийм сайхан сэтгэлтэй хүүхдэд ийм зүйл тохиолдох гэж.
-Энэ спортоор хэдэн жил хичээллэж байгаа юм бэ?
-Хоёр жил гаруй хичээллэсэн. Анх би Мөнхбат багшидэнэ хүүхдийг “Жүдогоор хичээллүүлбэл ямар вэ” гэж асуусан. Тэгээд яваад очсон. Мөнхбат багш “Дажгүй биетэй юм. Юу ч гэсэн дугуйланд явуул” гэсэн. Түүнээс хойшаймаг руу тэмцээн уралдаанд явах болсон. Шагналаваад ирэхдээ их баяртай ирнэ.
-Ямар ямар шагнал авч байсан юм бэ?
-2014 онд ангийнхаа спортын аварга сурагч,аймгийнаварга шалгаруулах тэмцээнийхүрэлмедальтай, 2015 онд алтан медаль мөн аймгийн “Алтан намар” наадмынөргөмжлөл гэх мэт шагналуудыг авч байсан.
-Жүдо бөхийн тэмцээнээс авсан шагналууд нь уу?
-Тийм, дасгалжуулагч багш нь чих ирээдүйтэй хүүхэд гээд их сайн байдаг байсан. Тэрнээс ч болсон уу охин дугуйландаа баяр хөөртэй явах болсон юм.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би гурван хүүхэдтэй. Хамгийн том нь 27 настай.
-Талийгаач охин эхээс хэдүүлээ вэ?
-Ганцаараа.
-Ээжид нь энэ тухай хэлсэн үү. Охин ээжтэйгээ хэр ойр байсан бэ?
-Амралтаараа очдог. Сүүлдээ нэг их явъя гэхээ байсан. Бэлтгэлтэй гэх мэтээр дугуйландаа л явах сонирхолтой болсон санагддаг. Ээжид нь хэлсэн. Сумын төв дээр ирсэнбайгаа. Ганц охиноо алдсан хүн яаж олигтой байх вэ. Хүнтэй ч ярих тэнхэлгүй л хүн байна.Охин минь амьд байсан бол ээжийгээ, биднийг өргөх буянтай хүүхэд байсан юм.
-Дасгалжуулагч багшийг ньхэр сайн таних вэ?
-Бид нэг сумынх болохоор бие биенээ мэднэ. Биеийн тамирын дээд сургууль төгсөж ирээд сургуульд багшлах болсон. Ойролцоогоор таван жил ажиллаж байгаа байх. Мөнхбат гэж спортод элэгтэй залууг ирснээс хойш сургуулийн хүүхдүүд спортод ихсонирхолтой болсон. Дугуйлан ажиллуулж олон ч хүүхдүүдийг тэмцээн уралдаанд авч явдаг. Олон ч шавьтай болгосон. Жүдо бөхийн чиглэлээр багагүй хүүхэдтэй хичээллэсэн. Сая тэмцээнд есөн хүүхэдсумаас явсан юм билээ.
-Дасгалжуулагч багшидбуруу байхгүй, гомдолгүй гэсэн өргөдөлаймгийнхаа цагдаагийнгазарт өгсөн гэж дууллаа?
-Тэгсэн. Тэр багшид буруу юу байх вэ. Шавь багш хоёр хоёулаа л спортын төлөө явсан. Ийм зүйл болно гэж хэн санах вэ. Мөнхбат багшийг хорьсон. Тэр хүнийг одоо хориод ч яахюм билээ, үнэхээрхарамсалтай. Би ч тэгэх байсан ингэх байсан гэж хэлж чадахгүй байна. Тэгээд ч багшийг буруутгах эрх бидэнд алга.
-Энэ явдлын дараа Мөнхбат багштай уулзсан уу?
-Эмнэлэгт уулзсан. Яагаад ийм зүйл болчихов гэж асуусан. Юм ярьж чадахгүй байна лээ. Тэр хүн чинь өөрөө гурван хүүхдийн эцэг. Багшийг хорих шаардлага байгаа юм уу гэжцагдаагийнхнаас асуусан. Хууль дүрэм нь ийм юм. Хэргийг шалгаж дуустал бид ингэх ёстой л гэж хариулж байна лээ.
-Багшийн ар гэрийнхэнтэй нь холбоотой байгааюу?
-Ирэхбаасан гаригт талийгаачийг хөдөөлүүлнэ. Багшийн ар гэрийнхэн наана цаана гээд явж л байна. Бид нэг нутаг усных болохоор холбоотой байхаас өөр яахбилээ.
-13 настай охин жүдо бөхийн хөгжлийн төлөө явж байгаад амиа алдлаа. Хичнээн багшид гомдолгүй ч хариуцаж явсан хүн. Нөгөө талаар охины амт насыг түүнээс нэхэх учиртай биш үү?
-Тэглээ гээд охин минь босоод ирэх биш. Тэр багшийн цаана гэр бүл үр хүүхэд нь байна. Охиноо бодвол харамсалтай байгаа ч гомдолтой гэж бас хэлж чадахгүй нь л дээ. Үнэхээр миний охин жүдо бөхийн төлөө энэ спортыг хөгжүүлэхээр яваадалтан амиа алдлаа.Хэрэв амиа алдаагүй бол охин минь улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд явах байсан юм. Түүндээ ч өөрөө итгэлтэй байсан.Шагнал авчихаад ирэхдээ маш их урамтай баярлаж хөөрсөн, дүр төрхийг охиныхоо харцнаас олж харж байлаа. Мөрөөднө,би амжилтаа ахиулна. Дэлхийд алдартай тамирчин болно л гэж ярьдаг байсан.
Г.ЯЛГУУН