Categories
мэдээ нийгэм

Гурван сая дахь иргэнд зориулж зоосон мөнгө гаргажээ

Монгол Улс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000 дахь иргэнээ хүлээн авсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан доорхи үзүүлэлт бүхий зоосыг Монголбанкны гэрээт зоос цутгагч байгууллага болох “Койн Инвест Траст” компанид захиалан цутгуулж зах зээлд гаргасан байна.

Мөн 2015 онд тохиож буй Аугаа их ялалтын баярын 70 жилийн ойд зориулан доорхи үзүүлэлт бүхий зоосыг Кипр улсын “Qualton trading ltd” компаний хүсэлтийн дагуу цутгуулан олон улсын зах зээлд гаргажээ.

Categories
мэдээ спорт

Супер лигийн шилдгүүд тодорлоо

Үндэсний Супер лигийн 2014-2015 оны улирлын II тойргийн сүүлийн тоглолтууд лхагва гаригт болсон билээ.

Супер лигийн плэй-оффт “СБЛ Хасын хүлгүүд”, “Увс Эрдэнэдрийлинг ригс”, “Дорнод Танан гарьд”, “Дундговь Альянс Тех харцага”, “Мон-Алтиус Мадимос шонхорууд”, “Их өргөө аравтууд” болон “Төв аймаг төв ургац”, “Хан талстын ирвэсүүд” багууд шалгарсан.

Харин “Сентоза арслангууд”, “Гэгээн хангай лидер”, “Хэнтий Чингис Сити” багууд цааш өрсөлдөх боломжгүй болсон юм.

Хасагдах шатны тоглолтууд ирэх даваа гаригаас эхлэх бөгөөд холбооноос саяхан тамирчдын статистик үзүүлэлтийг тооцоолон гаргажээ. Ингээд оноо авалт, оновчтой дамжуулалт, блок-шот, бөмбөг таслалт, самбараас бөмбөг авалтын лидерүүд болон улирлын шилдэг 10 агшныг толилуулъя.

Categories
мэдээ нийгэм

Үер буухаас сэргийлж, далан сувгийн цэвэрлэгээг эхлүүлэв

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн 350 гаруй зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг өдөр бүр цэвэрлэж байна. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт өдөрт дунджаар 1360 тонн хог, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт 790 тонн хог, Мориндавааны төвлөрсөн хогийн цэгт 250 тонн хогийг тээвэрлэн хүргэж устгалд орууллаа.
Хавар болж цас, мөс хайлж уруйн үер буухаас урьдчилан сэргийлэн далан сувгийн цэвэрлэгээг эхлүүллээ. Дэнжийн 1000-ийн 1-р сувгийг найман хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, 650 урт метр суваг татаж, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Толгойтын даланд 1560 м3 мөсийг дөрвөн машин механизмаар гаргаж, нийт 10 рейсээр 60 тн мөс зөөвөрлөв. Мөн өдөр бүр далан сувгийг цэвэрлэн зам талбай, айл өрхүүд рүү цас, мөс хайлж урсахаас сэргийлж байна.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд МУБИС – ийн урд 3 никль хайс, Баянхошуу хөтөлийн гарцанд 2 хайс, Сонгинохайрхан дүүрэг 11-р байрны урд замд 20 уян түмбэ, Чингэлтэй дүүрэг Дамбын хуучин эцэст 1 туузан хайс, Богд уулын арын замд 2 туузан хайс тавьж, 1-р эмнэлэг, Гандийн гудамж, Замын цагдаагийн уулзвар, Сүхбаатар дүүрэг 32-ын тойрог, Баянгол дүүрэг Эх нялхасын тойрог, Баянзүрх дүүрэг Таван буудал зэрэг газруудад тэмдгийн арчилгаа хийлээ.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн Усны өдөр”-ийг “Ус-Тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэнэ

НҮБ-аас 2015 оны “Дэлхийн Усны өдөр”-ийг “Ус-Тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэхээр зарласан. Тэгвэл манай улсад усны салбар үүсч хөгжсөний 77 жилийн ой давхцаж буй юм.
Энэ сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Ус-Тогтвортой хөгжил” эрдэм шинжилгээ, онол практикийн X бага хурлын энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн X бага хурлыг зохион байгуулах гэж байна.
X бага хурлын зорилго нь дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хүрээлэн буй орчин, Монгол орны усны нөөц, ашиглалт, чанарын асуудал, усан цахилгаан станц болон байгаль орчны бохирдлыг шийдвэрлэхэд их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх юм байна. Түүнчлэн оюутнуудын судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд энэхүү бага хурлын зорилго оршиж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгост сурагчдыг гар утсаар нь хянана

Өмнөд Солонгосын Засгийн газар дунд сургуулийн сурагчдыг гар утсаар нь дамжуулан амиа хорлолтоос урьдчилан сэргийлж, хянах арга боловсруулжээ.

Үүний тулд тусгай гар утасны аппликейшн зохион бүтээсэн байна. Гар утсаны аппликейшн нь сурагчид гар утсаараа амиа хорлолттой холбоотой хайлт хийж, мессеж бичсэн тохиолдолд эцэг, эхэд нь сэрэмжлүүлэг илгээх зориулалттай аж. Өмнөд Солонгосын боловсролын сайдын санаачлан боловсруулж буй гар утасны аппликейшн ирэх онд хэрэглээнд нэвтрэх гэнэ.

Эдийн засаг, хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн 34 орны дунд Өмнөд Солонгос улсад амиа хорлолт өндөр байдаг аж. Өмнөд Солонгосын боловсролын яамны мэдээгээр 2009-2014 оны хооронд нийт 878 сурагч амиа хорлосон байна. Үүний 118 нь өнгөрсөн онд тохиосон нь амиа хорлох үзэгдэл нэмэгдэж буйг гэрчилжээ.

Categories
мэдээ спорт

Сонирхогчдын волейболын тэмцээн болно

Монголын Волейболын Залуучуудын холбоо, Монголын Залуучуудын холбоо хамтран энэ сард “Спортлог сар” аян өрнүүлэхээр болжээ. Уг аяны хүрээнд Медальд хүрэх зам “С” зэрэглэлийн волейболын тэмцээн зохион байгуулах болсон талаараа мэдээлэв. Тэмцээнийг А, В, С зэрэглэлээр ангилан явуулах юм байна.

Энэ удаагийн С зэрэглэлийн тэмцээн энэ сарын 21, 22-нд баруун бүсийн аварга, 28, 29-ны өдрүүдэд зүүн бүсийн аварга шалгаруулж, дөрөвдүгээр сарын 4, 5-нд хагас болон финалын тоглолт ОБЕГ-ын Аврагч спорт хорооны зааланд болохоор төлөвлөжээ. Тэмцээнд 16 наснаас дээш бүх насны сонирхогчид оролцох боломжтой бөгөөд 35-40 насны спортын мастер цолтой хоёр тамирчин орж болох юм байна. Мөн 40-өөс дээш насны бүх волейбол сонирхогч зэрэг цолтой тамирчид орох боломжтой. Энэ тэмцээн нь жилд дөрвөн удаа өрсөлдөн улиралд нэг удаа зохион байгуулагддагаараа онцлогтой бөгөөд багуудын нийлбэр дүнгээр медалийн эзэд тодрох аж.

Өнгөрсөн тэмцээнд нийт эрэгтэй 42 баг, эмэгтэй 21 баг нийт 700 гаруй тамирчид өрсөлдөснөөс одоогийн байдлаар эрэгтэй багуудаас нэгдүгээр байранд ДЦС-4 ТӨХК баг, эмэгтэй нэгдүгээр байранд Их засаг их сургуулийн баг тамирчид дөрвөн оноогоор тэргүүлж яваа юм байна. Харин энэ тэмцээнд шинээр баг нэмэгдэж орох боломжтой, техникийн зөвлөгөөн энэ сарын 19-ны 19:00 цагаас Монголын Залуучуудын Холбооны нэг давхарын хурлын танхимд болно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

УБЕГ-ын 13 хэлтсийг 3 болгон цөөлжээ

Холбогдох хууль, журмын дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүтцийг өөрчилжээ. Ингэхдээ тус газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг 155 байхаар баталсан байна.

Шинэ бүтцээр Тамгын газар, Мэдээллийн технологийн газар, Иргэний бүртгэл, гадаад паспортын газар, Эд хөрөнгийн бүртгэл, цахимжуулалтын газар, Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Бүртгэлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн төв архивын газар, Санхүүгийн хэлтэс, Сургалт, эрх зүйн хэлтэс, Дотоод аудитын хэлтэс гэсэн 7 газар, 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.

Тус газар өмнө нь 6 газар, 13 хэлтэс, 182 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо 7 газар, 3 хэлтэс 155 төрийн албан хаагчтайгаар ажиллахаар болов. Мөн аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь дотроо үндсэн 2 нэгжтэй байсан бол шинэ бүтцээр нэгж, тасаггүй болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын хүний эрхийн комиссыг сонгожээ

Швейцарийн Женев хотноо Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны хурал болж байна. Энэ хуралд манай улсаас Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, референт Ө.Ундрах нар оролцож буй юм. Уг хурлын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны Товчооны гишүүнээр сонгожээ.

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо нь ХЭҮБ-уудын үйл ажиллагаа болон НҮБ-ын хүний эрхийн тогтолцооны хамтын ажиллагаа, харилцан уялдааг хангадаг төдийгүй Парисын Зарчимд нийцсэн магадлан итгэмжлэлийн дотоод тогтолцоогоороо НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодод хүрч ажилладаг онцлогтой байгууллага юм.

Харин Олон Улсын Зохицуулах Хорооны Товчоо нь гишүүнээр элсэхээр хүссэн ХЭҮБ-ын хүсэлтийг авч хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгөх, Магадлан Итгэмжлэх Дэд Хорооноос зөвлөмж гаргасны дараа магадлан итгэмжлэлийн статусыг хэлэлцэн шалгаж, шийдвэрлэх зэрэг үндсэн үүрэг хүлээх аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Австри улсын хөгжимчид УДБЭТ-ын тайзнаа тоглоно

АНУ-ын флейта хөгжимчин Жэфри Кохан, Австри улсын босоо ятгачин Тина Зердин нар Монголд ирж УДБЭТ-т сургалт явуулан, хамтарсан тоглолт зохион байгуулахаар болжээ. УДБЭТ нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “Harmony of Flute and Harp” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд флейтa болон арфа хөгжимчдийн тоглолтыг УДБЭТ-ын тайзнаа дээр эгшиглүүлнэ. Тоглолт энэ сарын 19-нд болно.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр дах жилдээ хэрэгжинэ

Монголын оюутны холбооноос санаачилсан оюутан байх хугацаандаа цэргийн албыг дүйцүүлэн хаах боломжтой“Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр дах жилдээ хэрэгжинэ. Энэхүү төслийн зорилго Монгол улсын их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаших, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор батлагдан хэрэгждэг. “Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийж, 2014 онд улсын болон хувийн42 их, дээд сургуулиудын 418 оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан байна. Энэ жилийн хувьд 1000 оюутан царгийг бэлтгэх зорилготой байгаа аж. Их, дээдсургуулийн нэгдүгээр курсын 18-25 настай оюутнууд, хоёрдугаар курсын 18 настай оюутнуудыг гуравдугаар сарын есний өдрөөс тухайн сургуулийн сургалтын албан дээр бүртгэж эхлээд байгаа юм байна.