Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Галзуу хар худгаас цааш зам тээврийн осол болж олон хүн гэмтэж, хүн нас баржээ. Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын нутаг Цагаан хөтөл гэдэг /сумаас 5 км-т/ газар УБЯ 59-00 улсын дугаартай LAND-200 загварын автомашины дугуй хагарч онхолдож Ц газар дээрээ нас баржээ. Мөн Т /39 настай, эмэгтэй/, Н /30 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хүнд байсныг Лүн сумын хүн эмнэлгээс авч ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Month: March 2015
Одоогоор нэг аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, нэг аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, нэг аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 7 аймгийн 13 сумын нутагт “Галзуу” өвчний 14, нийт 9 аймгийн 20 сумын нутагт 19 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Тодруулбал,
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 39 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 4 өрх айлын 166, нийт 43 өрх айлын 922 мал /өмнөх өдрөөс Булган сумын төвд 21 мал нэмж өвчилсөн/-д 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч 2015.03.03-ны өдөр УМЭАЦТЛ-д хүргүүлж, 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн нутаг “Хадат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.02.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн нутаг “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн нутаг “Шүүрэг” гэдэг газар малчин П-н 4 үхэр 2015.02.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг, “Барт” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.02.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн нутаг “Хүрэн чулуу” гэдэг газар малчин Б-н 1 ямаа 2015.02.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг “Хүйтний-Өвөлжөө” гэдэг газар малчин Ж-н 1 үхэр 2015.03.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн нутаг “Хүчит хар толгойн хонхор” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.02.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Нам даваа” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Дулааны бэл” гэдэг газар малчин Б-н 3 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Ц-н 1 үхэр 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн-Ам” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Баларт” гэдэг газар малчин М-н 1 үхэр, мөн багийн нутаг “Урд-Үзүүр” гэдэг газар 3 үнэг 2015.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Халбагант багийн нутаг “Хөх-Эрэг” гэдэг газар малчин А-н 1 нохой 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн “Шинэ-усны борзон” гэдэг газар 1 үнэг 2015.03.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн байсныг 2015.03.11-ний өдөр устгаж шинжилгээнд дээж авч, аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин” болох нь;
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөрийн 2 дугаар багийн “Үхрийн хэвтэж” гэдэг газар хаваржиж байгаа малчин Э-н суурьт 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг 2015.03.11-ний өдөр устгаж, ариутгал халдваргүйжилт хийж, дээж авч, аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин” болох нь;
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн “Нурамт” гэдэг газар хаваржиж байгаа малчин Э-н 1 үхэр 2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг 2015.03.11-ний өдөр устгаж, ариутгал халдваргүйжилт хийж, дээж авч, аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин” болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн “Баян нуурын хөвөө” гэдэг газар хаваржиж байгаа малчин Ц-н нохой эзэн рүүгээ 2015.03.10-ны өдөр дайрсан дуудлагаар очиж устган ариутгал халдваргүйжилт хийж, дээж авч, аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин” болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзад багийн нутаг “Баянцахир” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.03.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон дуудлагаар очиж, устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон байна.
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын ажил үйлчилгээний талаар иргэдээс үнэлгээ авч, цаашид ажилдаа тусган хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд нийслэлээс иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулга авч эхэллээ. Та Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд https://poll-en.herokuapp.com/survey/setgel-hanamjiin-unelgee нэвтэрч саналаа өгнө үү. “Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2014 оны “Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт”-д тусгагдсан ажлын хүрээнд бэлтгэсэн 72 асуулт бүхий санал асуулга энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Нийслэлийн Засаг даргын А/167 тоот Захирамжийн дагуу санал асуулгын дүнг 4 дүгээр сарын 1-ний дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 823.4 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.
Үүнээс банкууд 18790 зээлдэгчийн нийт 554.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.77 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 30510 иргэнд 1722.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын II багийн нутаг сумаас чанх хойш зүг 80 км-т “Зүүн баянгийн эх” гэдэг газар өчигдөр ой хээрийн түймэр гарчээ. Энэ тухай тухайн сумын иргэн Т онцгой байдлын газарт мэдэгдсэний дагуу байгаль орчны байцаагчаар ахлуулсан 10 хүн, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж 17:30 цагт бүрэн унтраасан. Хээрийн үймэр 5 га газрыг хамарчээ.
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталлаа.
Шинэчлэсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тоонооос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :
- 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
- 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
- 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө
Энэхүү зохицуулалтын дагуу автомашины улсын дугаар нь 3,8-аар төгссөн бол энэ сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө. Энэ жилийн хувьд нэг, хоёр дугаар сард төлөх жолооч нарын төлөлтийн хугацаа дууссан ч зургаадугаар сарын 1-нээс өмнө нөхөж төлөх боломжийг олгож байна. Мөн та автомашиныхаа улсын дугаараас хамааран 4,5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу 3 сард ч татвараа төлөх боломжтой. Харин 1,2 дугаар сард төлөх ёстой байсан жолооч нар энэ жилд 06 дугаар сарын 01-нээс өмнө ямар нэгэн торгуульгүй татвараа төлөхөөр зохицуулалт хийсэн.
Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Smartcar.mn” мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлж, нийслэлд бүртгэлтэй, идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг үндэслэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын алба арилжааны банкуудаас авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлснээр иргэд аль ч нөхцөлөөр төлөх боломжийг бүрэн хангахаар ажиллаж байна.
Одоогоор Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
Д/д |
Дүүргүүд |
Байршил |
Хугацаа |
Цагийн хуваарь |
1 |
Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар |
Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
2 |
БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр |
БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00 |
3 |
БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр |
БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
4 |
СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр |
СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30 |
5 |
Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс |
СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-17.30 |
6 |
Хан-Уул дүүргийн татварын хэлтэс |
ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
7 |
Баянгол дүүргийн татварын хэлтэс |
БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
8 |
Баянзүрх дүүргийн татварын хэлтэс |
БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
9 |
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс |
СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
10 |
Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс |
ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим” |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
11 |
Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс |
ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
12 |
Налайх дүүргийн татварын хэлтэс |
Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
13 |
Багануур дүүргийн татварын хэлтэс |
Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
14 |
Багахангай дүүргийн татварын хэлтэс |
Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд |
2015.01.01-12.31 |
Ажлын өдрүүдэд 08.30-18.30 |
АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ
№ |
Авто тээвэрийн болон өөрөө явагч |
Албан татварын хэмжээ |
1 |
2 дугуйтай мотоцикл |
2 500 |
2 |
3 дугуйтай мотоцикл |
4 000 |
3 |
Суудлын авто машин: а/ 2001 см3 хүртэл |
/Цилиндрийн багтаамжийн |
4 |
Микробус /15 хүртэл суудалтай/ |
50 000 |
5 |
Автобус |
62 400 |
6 |
Ачааны машин: |
30 000 |
7 |
Тусгай зориулалтын автомашин |
16 000 |
8 |
Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл |
18 000 |
9 |
Бага оврын трактор |
8 000 |
10 |
Чиргүүл / даацын 1 тонн тутамд / |
8 000 |
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР
Авто тээвэр |
Бензин хөдөлгүүртэй |
Дизель хөдөлгүүртэй |
Жилд ногдуулах |
|
СО2 хийн |
СО2 (%) |
Хөдөлгүүрийн багтаамж(см3) |
||
А |
121-180 |
5.5-8.0 |
1500 хїртэл |
1800 |
Б |
181-250 |
8.1-10.5 |
1501-2500 |
2100 |
В |
251-350 |
10.6-12.0 |
2501-3500 |
3500 |
Г |
351-500 |
12.1-13.5 |
3501-4500 |
5000 |
Д |
501-750 |
13.6-14.5 |
4501-5500 |
7500 |
Е |
751-ээс дээш |
14.6-ээс дээш |
5501-ээс дээш |
9500 |
Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ
/төгрөгөөр/
№ |
Тээврийн хэрэгслийн ангилал |
Хувь хэмжээ |
|
1 |
Суудлын |
Такси |
30000 |
2 |
Бусад /2000 см3 хүртэл/ |
20000 |
|
3 |
2001-3000 |
30000 |
|
4 |
3001 дээш |
40000 |
|
5 |
Ачааны |
1 тн хүртэл |
40000 |
6 |
1-2 тн |
45000 |
|
7 |
2-3 тн |
50000 |
|
8 |
3-5 тн |
55000 |
|
9 |
5-8 тн |
60000 |
|
10 |
8-10 тн |
65000 |
|
11 |
10 тн-с дээш |
70000 |
|
12 |
Автобус |
15 хүртэл |
40000 |
13 |
15-аас дээш |
60000 |
|
14 |
Цистерн |
50000 |
|
15 |
Тусгай |
40000 |
|
16 |
Чиргүүл |
30000 |
|
17 |
Механизм |
Тээвэр үйлчилгээний |
60000 |
18 |
Технологийн |
60000 |
|
19 |
Бага оврын |
30000 |
|
20 |
Мотоцикл, мопед |
2 дугуйт |
10000 |
21 |
3 дугуйт |
10000 |
|
НИЙТ ДҮН |
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат өчигдөр хэлтэс албадын дарга болон асуудал хариуцсан мэргэжилтэн нартай “Өргөө” амаржих газарт ажиллаа.
Нийслэлийн”Өргөө” амаржих газрын ерөнхий эмч Д.Энхбаяр нийслэлийн хүн амд үзүүлж буй төрөх, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний хүртээмж, ачаалал, тулгамдаж буй асуудал болон нярайн эмгэгийн тасгийг нээн ажиллуулах бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Үүнд тулгамдаж байгаа гол асуудлаа нярайн тоног төхөөрөмж, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нярай хүүхдийн дүрс оношлогоогоор мэргэшсэн боловсон хүчинтэй болох, мэргэшсэн нярайн эмч, сувилагч, төсөв хөрөнгө, цалин хөлсний асуудал нэн тэргүүн шийдвэрлэх хэрэгтэй байгааг онцоллоо.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат хэлэхдээ: Нийслэлийн амаржих газрууд нярайн тусламж үйлчилгээ үзүүлснээр ЭХЭМҮТөвийн эмгэг нярайн тасгийн ачаалал буурч, тус амаржих газрын эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар сайжирч, тусламж үйлчилгээний чанар дээшлэх ба нярайн эмгэгийг эмчлэх бүрэн боломжтой болох юм гэлээ.
Мөн энэ үеэр тус амаржих газрын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу НЭМГ-ын даргын өгсөн хугацаатай албан даалгаврын хэрэгжилтийг шалгалаа.
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 679 орон дээр 630 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна. Шинээр хэвтсэн өвчтний 100 буюу 24.7% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 94% нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 21 буюу 22.6%-ийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.
Монголын оюутны спортын Универсиад наадмын шатрын тэмцээн гуравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд “Зууны шатар” клубын байранд боллоо. Тэмцээнд их, дээд сургууль, коллежийн 13 байгууллагын эрэгтэй 44, эмэгтэй 28 нийт 72 оюутан тамирчин өрсөлдөв.
Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдээс 6,5 оноогоор ҮБТДС-ийн оюутан Олон улсын мастер Г.Мөнхгал, эмэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан Э.Хулан нар ангилалдаа түрүүллээ.
Тэмцээний дүн:
Эрэгтэй (44 тамирчин)
Алтан медаль: 6,5 оноогоор Олон улсын шатрын холбооны мастер Г.Мөнхгал (ҮБТДС)
Мөнгөн медаль: 6,5 оноогоор, Олон улсын шатрын холбооны мастер Б.Галмандах (МУИС)
Хүрэл медаль: 5.0 оноогоор, Б.Ариунбүүвэй (МУИС)
IV байр: 5.0 оноогоор Л.Соронзонболд (ШУТИС)
V байр: 5.0 оноогоор Б.Нямдаваа (“Мон-Алтиус” БТДС)
Эмэгтэй (28 тамирчин)
Алтан медаль: 6,5 оноогоор Э.Хулан (МУИС)
Мөнгөн медаль: 5.5 оноогоор Ө.Нямтуяа (ҮБТДС)
Хүрэл медаль: 5,5 оноогоор С.Сарантунгалаг (ҮБТДС)
IV байр: 5.0 оноогоор Б.Халиун (ШУТИС)
V байр: 5.0 оноогоор Б.Оюунбаяр (МУИС)
Байгууллагын нэгдсэн дүнгээр ҮБТДС 17,5 оноогоор тэргүүлж, МУИС (16,5 оноо), ШУТИС (15.0) удаалав.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаас БНХАУ-ын Бээжин хотноо ирэх аравдугаар сарын 18-25-нд болох Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулсан. Энэхүү шалгаруулалтад МУИС-ийн баг тамирчид шалгарч тус тэмцээнд оролцох эрхийг багаараа авсан юм. Харин ганцаарчилсан төрөлд Монголын шигшээ багийг тусад нь бүрдүүлэн Оюутны спортын холбооноос оролцуулах аж.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний Супер лиг”-ийн 2014-2015 оны улирлын тоглолт дөрвөн сар гаруй үргэлжилж, плэй-оффт өрсөлдөх багууд энэ долоо хоногт тодорлоо. II тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрөгч лхагва гаригт болж, плэй-оффт өрсөлдөх найман багийн байрлал бүрэн тодорсон юм.
Гурав дахь удаагийн “Супер лиг”-ийн тоглолтод 11 баг өрсөлдөж, тус бүр 20 тоглолт хийснээс өнгөрсөн жилийн аварга “SBL Хасын хүлгүүд” баг 13 хожиж, долоон удаа хожигдсоноор тэргүүлсэн бол есөн ялалт, 11 хожигдолтой Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан “Ханталстын ирвэсүүд” наймдугаар байраар шалгарсан. Харин энэ удаа “Сентоза арслангууд” (9+11), “Гэгээн хангай лидер” (6+14), “Хэнтий Чингис Сити” (4+15) багууд улирлын тоглолтыг өндөрлүүлсэн юм.
Плэй-оффт “СБЛ Хасын хүлгүүд”, “Увс Эрдэнэдрийлинг ригс”, “Дорнод Танан гарьд”, “Дундговь Альянс Тех харцага”, “Мон-Алтиус Мадимос шонхорууд”, “Их өргөө аравтууд” болон “Төв аймаг төв ургац”, “Хан талстын ирвэсүүд” багууд шалгарсан.
“Үндэсний супер лиг”-ийн плей-оффын оноолт:
1: “Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд”
2: “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд”
3: “Дундговь Альянс Тех Харцага” vs “Төв аймаг Төв ургац”
4: “Увс Эрдэнэдрийлинг Ригс” vs “Их өргөө аравтууд”
Плей-оффын тоглолт ирэх даваа гаригт Спортын төв ордонд эхлэх бөгөөд эхний шатанд түрүүлж гурав хожсон баг хагас шигшээд өрсөлдөх эрхийг авах юм.