Categories
мэдээ нийгэм

Тендерийн зар

ХАРААТ БУС ХЯНАГЧ-НЭГТГЭГЧИЙН АЖЛЫН ДААЛГАВАР

Монгол Улсын ОҮИТБСын 2014 оны нэгдсэн тайлан боловсруулахХараат бус хянагчнэгтгэгчийн ажлын даалгавар

Ажлын хэсгийн баталсан огноо: 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

ХУРААНГУЙ

Энэхүү баримт бичиг нь 2014 оны 1 дүгээр сард ОҮИТБС-ын Удирдах зөвлөлөөс баталсан ОҮИТБС-ын стандарттай нийцэх Хараат бус хянагч-нэгтгэгчийн үйлчилгээнд тавих загвар- ажлын даалгаварыг агуулсан болно. Ажлын даалгаварт Хараат бус хянагч-нэгтгэгчийн гүйцэтгэх ажлыг тусгадаг. Энэхүү баримт бичгийг Засгийн газар болон Хараат бус хянагч-нэгтгэгчийн хооронд байгуулах гэрээнд хавсаргана.Энэхүү ажлын даалгаварыг (шаардлага 5.2-ийн дагуу) Олон талт ажлын хэсэг (цаашид ОТАХ гэнэ)-ээр батлуулдаг журамтай.

ОҮИТБС-ын жил бүрийн тайлагналд тавих ОТАХ-ийн хяналтын талаарх зааварчилгааг боловсруулж, ОТАХ болон ажлын албаны зүгээс энэхүү загварыг бөглөхөөс өмнө тодорхой асуудлуудыг шийдвэрлэх, ОҮИТБС-ын стандарттай нийцүүлэх зорилгоор тайлагналын процессд хяналт тавихад зааварчилгаа үзүүлэх зорилготой юм. Загварыг ашиглах нь бүрэн нийцлийг хангасан баталгаа биш юм. Гэхдээ ОТАХ нь тайлагналын ажиллагааг нарийн чамбай, бүрэн бүтэн мөн найдвартай байлгах нөхцлөөр хангах үүрэгтэй юм.

Энэ загварын Хэсэг 4-т ОҮИТБС-ын тайлагналд “батлагдсан горим”-ыг (шаардлага 5.2) агуулсан болно. “Батлагдсан горим”-д тайлагналын процесст хэрэгжүүлэх гол алхамуудыг хамрах ОҮИТБС-ын Олон улсын Удирдах зөвлөлөөр (цаашид Удирдах Зөвлөл гэнэ) батлуулан стандартчилсан горимыг хэлнэ. Уг алхамуудад ОҮИТБС-ын тайлагналын хамрах хүрээг тогтоох, тайлагналын загвар/ маягтуудыг боловсруулах, өгөгдөл мэдээллийг баталгаажуулах, цуглуулах мөн ОҮИТБС-ын шаардлагуудын дагуу зөрүүнд дүн шинжилгээ хийх тус тус хамрагдах болно. Удирдах зөвлөл нь ОҮИТБС-ын тайлагналыг жигд, найдвартай болгох үүднээс энэхүү горимыг боловсруулсан юм.

Удирдах зөвлөл нь аль болох одоо байгаа горим, бүтцэд тулгуурлан энэхүү ажиллагааг явуулахыг зөвлөдөг билээ. Өгөгдөл мэдээлэл цуглуулах, тайлагнах болон аудит тавихад одоо ашиглаж буй тогтолцоонд хувь нэмэр оруулах, үнэлэх мөн сайжруулах зорилгоор ОҮИТБС-ыг ашиглана. Ингэснээр ОҮИТБС-ыг ашиглан бусад хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдсэн чухал зөвлөмжүүдийг гаргах боломжтой юм. ОТАХ нь өөрийн ажлын төлөвлөгөөний дагуу Хараат бус хянагч-нэгтгэгчээр хийлгүүлэх нэмэлт ажил, зорилтуудыг энэхүү загварт оруулах боломжтой юм.

1. Оршил

ОҮИТБС-ын хэрэгжилт нь хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ:

•Ил тод байдал: газрын тос, байгалийн хий болон ашигт малтмалын компаниуд нь засгийн газарт төлсөн төлбөрөө, засгийн газар хүлээн авсан төлбөрөө ил болгоно. Эдгээр тоон баримтыг Хараат бус хянагч-нэгтгэгч нэгтгэж, нэгтгэсэн дүнг ОҮИТБС-ын жилийн тайланд олборлох салбарын нөхцөл байдал болон бусад мэдээлэлтэй хамт хэвлэнэ.

•Хариуцлага: засгийн газар, компаниуд болон иргэний нийгмийн төлөөллөөс бүрдэх олон талт ажлын хэсэг ОҮИТБС-ын тайланг боловсруулах явцад хяналт тавих, үр дүнг нийтэд түгээх, тухайн улс дахь ил тод байдлыг нэмэгдүүлэх нийтлэг чармайлттай уялдуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдана.

ОҮИТБС-ын тайлагналын бүрэн бүтэн байдал, иргэдийн дунд орлогын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон нийт, засгийн газар болон хувийн хэвшлийн ил тод, хариуцлагатай байх өндөр стандартыг хөхиүлэн дэмжихэд чиглэгдсэн ОҮИТБС-ын хэрэгжилтийг өргөжүүлэх шинэлэг арга барилыг ОТАХ баримтлахыг ОҮИТБС-ын стантарт дэмждэг. ОТАХ нь ажлын төлөвлөгөөнд тусгасан ОҮИТБС-ын зөвшилцсөн хамрах хүрээ, зорилтуудад суурилан Хараат бус хянагч-нэгтгэгчийн ажлын даалгаварыг батлах (шаардлага 5.2) шаардлагатай.ОТАХ нь эдгээр асуудлуудыг өөрийн дотоод засаглалын дүрэм, горимын дагуу хэлэлцэж, шийдвэрлэх юм (шаардлага 1.3-г харна уу). ОҮИТБС нь оролцогч тал бүрийн тэгш түншлэлийн оролцоог хангасан шийдвэр гаргах хэрэгжилтийн бүхий л үед баримтлахыг шаарддаг.

Хараат бус хянагч-нэгтгэгч нь сайн, итгэл даахуйц, мэргэжлийн хувьд чадвартай гэсэн дүгнэлт олон талт ажлын хэсгээс авч чадсан байх шаардлагатай (шаардлага 5.1).Олон талт ажлын хэсэг болон Хараат бус хянагч-нэгтгэгч нь ашиг сонирхлын зөрчилтөй холбогдолтой аливаа асуудлыг авч үзэх нь зүйтэй. Хараат бус хянагч-нэгтгэгчийн тайланг [ОТАХ]-ээр батлуулахаар өгч, улмаар нийтэд ил болгоно.

Хэрэгжүүлэгч орнуудад тавигдах шаардлагуудыг ОҮИТБС-ын стандартад тусгасан болно .Нэмэлт мэдээллийг www.eiti.org.-с авна уу.Энэ ажлын даалгаварт ОҮИТБ-ын шанаачлагын шаардлага 5.2-т заасан ОҮИТБС-ын тайлагналын (хэсэг 4-ийг харна уу) “батлагдсан процедур”-ыг тусгасан байна. Удирдах зөвлөл нь ОҮИТБС-ын тайлагналыг илүү жигд, найдвартай болгох үүднээс эндгээр процедурыг боловсруулсан юм. ОҮИТБС-ын процессийг одоо байгаа тайлагнал болон аудитын тогтолцоонд нэмэх, үнэлэх болон сайжруулах зорилгоор ашиглаж болох юм. Удирдах зөвлөл нь энэхүү процессийг аль болох одоо байгаа процедур, институциудад тулгуурлан явуулах, өөрөөр хэлбэл одоо байгаа дата цуглуулах, аудит хийх тогтолцоотой уялдуулах, сайтар үнэлэх, сайжруулахад ОҮИТБС-ын процессийг чиглүүлэхийг зөвлөдөг. Ингэснээр ОҮИТБС-ын процессийг ашиглан бусад хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдсэн чухал зөвлөмжүүдийг гаргах боломжтой юм.

Монгол Улс дахь ОҮИТБСын хэрэгжилт

Монгол Улсын Засгийн газраас ОҮИТБС-д нэгдэх шийдвэрээ 2006 онд анх гаргасан билээ. Үүний дагуу ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, ажлын хэсгийг Засгийн газар, уул уурхайн компани, иргэний нийгмийн төлөөлөгчдийг оролцуулан байгуулж, ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх үүргийг хүлээлгэсэн байна. Монгол Улсын ОҮИТБС-ын 2006-2009 оны нэгдсэн тайлан гаргах зардлыг олон талт хандивлагчдын Итгэлийн сангаас санхүүжүүлсэн бол Монгол Улсын Засгийн газар 2010 оны аудитын тайлан нэгтгэлийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж эхлэсэн бөгөөд одоо жил бүр улсын төсвөөс гаргаж байна.

Олон талт оролцогчдын ажлын хэсэг нь цомхон ажлын албаны туслалцаатайгаар ОҮИТБС-ын ажлын төлөвлөгөөг боловсруулан Үндэсний зөвлөлөөр батлуулж, уул уурхайн болон газрын тосны үйлдвэрлэл явуулж байгаа болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий компаниудаас бүх шатны (улс, аймаг, дүүрэг, сум) төсөвт төлсөн төлбөр, Засгийн газар тэдгээркомпаниудаас хүлээн авсан орлогын тайланг гаргуулж байна. Тайлангийн маягтуудыг анх 2007 онд гаргаж, 2008, 2011, 2012 оны сүүлчээр шинэчлэн батлуулж, ашиглаж байна. 2012 оноос эхлэн орон нутгийн захиргааны байгуулага компани хооронд байгуулсан гэрээг ил тод болгохыг зорьж 2012, 2013 оны тайланд гэрээ байгуулсан эсэхэд үнэлгээ хийж нэгдсэн тайланд тусгасан болно. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн компани, Засгийн газрын оролцогч байгууллагууд цахимаар тайлагнаж байна.

Монгол Улсын 2006 оны нэгдсэн тайланг Австралийн Крейн Уайт энд Ассоушиэтс хэмээх аудиторын компаниар, 2007 оны тайланг Монгол, Малайзийн Эрнст Янг аудитын компаниудын консерцум, бол 2008, 2009, 2010, 2011, 2013оны тайланг Их Британийн Харт Нойрс лдт, Монгол Улсын Улаанбаатар аудит корпорацийн консерцум гаргаж, харин 2012 онытайланг Их Британийн Мүүр Стефенс, Монгол Улсын Далайван аудит компаниудын консерцум гаргасан байна. Манай улсад ОҮИТБС-ын тайлан гаргах үйл ажиллагаа жилээс жилд өсөн нэмэгдэж, нэгтгэл тайлангаар гарах зөрүү тогтвортой буурч байна. Тайланд хамрагдсан байдлыг харуулбал:

Тайлбар: 1.2007 онд мөн 2 талдаа тайлан гарсан 28 компанийн тайланг Сангийн яамнаас гаргасан тайлантай нэгтгэх ажлыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын баг 2008 оны 8 дугаар сард явуулж дүнг Ажлын хэсэгт танилцуулж, сайшаагдсан байна.

Монгол Улсын энэхүү санаачлагыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний үр дүнд баталгаажуулалт хийсэн дүнг ОҮИТБС-ын олон улсын удирдах хороо хэлэлцэн 2010 оны 10 дугаар сард Монгол Улсыг ОҮИТБС-ын “стандартыг хангасан 4 дэх орон”-оор хүлээн зөвшөөрч, 2011 онд ОҮИТБС-ын олон улсын Удирдах хорооны даргын нэрэмжит шагналаар манай улсыг шагнасан байна.

2. Даалгаварын зорилго

[Гэрээлэгч этгээд] нь [засгийн газар] болон [ОТАХ]-ийг төлөөлөн ОҮИТБС-ын стандартын дагуу Хараат бус хянагч-нэгтгэгчийн үйлчилгээ үзүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, чадвартай бөгөөд итгэл даахуйц компанийг хайж буй болно. Даалгаварын зорилго нь:

Доор заасан ОҮИТБС-ын стандарт болон хэсэг 4-ийн дагуу Монгол Улсын ОҮИТБС-ын 2014 оны тайланг гаргах.

3. Үйлчилгээ, даалгавар болон хүлээлгэн өгөх бүтээгдэхүүн

Хараат бус хянагч-нэгтгэгчийн ажил нь таван үе шатаас бүрдэнэ (зураг 1-ийг харна уу).Хараат бус хянагч-нэгтгэгчийн үе шат бүхэнд хүлээх үүргийг дор дэлгэрэнгүй тусгасан болно.

Зураг 1–ОҮИТБСын тайлагналын процесс болон гарах бүтээгдэхүүнүүдийн тойм

ОТАХ нь өмнөх ОҮИТБС-ын тайлангууд /бусад судалгаа]-наас үндэслэн Монгол Улсын ОҮИТБС-ын 2014 оны тайланд [YY компаниудын ZZ засгийн газрын агентлагуудад тушаасан XX төрлийн төлбөр] хамрагдана гэсэн хүлээлттэй байна. Хараат бус хянагч-нэгтгэгчтэй ажлын эхэнд хэлэлцэж, тодотгох ОТАХ-ийн санал болгож буй ОҮИТБС-ын тайлангийн хамрах хүрээг загвар Ажлын даалгаварын хавсралт 1-ийн мэдээллийн хүснэгтэнд тусгасан болно.

Үе шат 1 – урьдчилсан дүн шинжилгээ ба эхлэлийн тайлан

Оршил: Эхний үе шатын зорилт нь тайлагналын загварууд, өгөгдөл мэдээлэл цуглуулах ажил мөн тайланг гаргах хугацаа гэх мэт ОҮИТБС-ын тайлагналын хамрах хүрээг тодорхой тогтооход оршино. ОҮИТБС-ын тайлагналыг ОҮИТБС-ын стандарт болон ОҮИТБС-ын ажиллагааны талаарх ОТАХ-ээс баталсан зорилтууд болон хүлээлттэй нийцүүлж тодорхойлох нь чухал юм.Эхний үе шатны үр дүнг эхлэлийн тайланд тусгана (1.11-ийг харна уу). Хараат бус хянагч-нэгтгэгч нь дараах даалгаваруудыг гүйцэтгэнэ:

1.1Хараат бус хянагч-нэгтгэгч нь олборлох салбарын засаглалын тогтолцоо, татварын бодлого, өмнө нь хийгдсэн хамрах хүрээ тогтоох ажлын үр дүн, өмнөх ОҮИТБС-ын тайлангууд болон баталгаажуулалтууд гэх мэт холбогдох ерөнхий мэдээллийг нягтлан хянана. (Холбогдох баримт бичгүүдийн жагсаалтыг Хавсралт 2-т тусгасан болно).

1.2Хараат бус хянагч-нэгтгэгч нь нөхцөл байдлын болон бусад орлоготой холбогдолгүй мэдээллийг хэрхэн ОҮИТБС-ын тайланд дүн шинжилгээ хийн тусгах талаар ОТАХ-тэй тохиролцоно. Уг процедур нь мэдээллийн эх сурвалжийг тодорхой зааж, ишлэсэн байхаар боловсруулагдсан байна. Хараат бус хянагч-нэгтгэгчийн энэ чиглэлээр гүйцэтгэх тодорхой даалгаварууд гэх зэрэг нөхцөл байдлын мэдээлэл цуглуулахад ашиглахаар ОТАХ-ээс санал болгож буй аргачлалын талаарх нэмэлт мэдээллийг загвар ажлын даалгаварын хавсралт 1-т тусгасан болно.

1.3Хараат бус хянагч-нэгтгэгч нь ОТАХ-ээс хавсралт 1-т ОҮИТБС-ын тайланд оруулахаарсанал болгосон төлбөр, орлогуудыг ОҮИТБС-ын шаардлага 4-т заасны дагуу хянана. [ОТАХ нь Хараат бус хянагч-нэгтгэгчэд хамрах хүрээг тогтоох судалгаа явуулах, зарим асуудлуудыг нарийвчлан судлах эсвэл хамрах хүрээг боловсронгуй болгох зэрэг ажил даалгаж болно]. Эхлэлийн тайланд ОТАХ-ийн дараах асуудлаар гаргасан шийдвэрийг тодорхой тусгасан байна:

•Материаллаг байдал болон босгын тодорхойлолт, мөн үүнээс үүдэншаардлага 4.1(b)-ийн дагуу хамрагдах орлогын урсгалууд.

•Шаардлага 4.1(с)-ийн дагуу үйлдвэрлэлээс төрд ноогдох хувь хэмжээг зарж борлуулах эсвэл бэлэн бус байдлаар олсон бусад орлого.

•Шаардлага 4.1(d)-ийн дагуу дэд бүтцийн хөрөнгө оруулалт ба бартерын солилцооны хамрал.

•Шаардлага 4.1(e)-ийн дагуу нийгмийн хөрөнгө оруулалт, зарцуулалтын хамрал.

•Шаардлага 4.1(f)-ийн дагуу тээврийн орлогын хамрал.[ОТАХ-ийн тохиролцсон бусад чиглэлүүд- шаардлагатай бөгөөд байгаа бол].

•Шаардлага 5.2(e)-ийн дагуу ОҮИТБС-ын тайлангийн орлогын задаргааны түвшин ба төрлүүд.

[Хэрэв ОТАХ Хараат бус хянагч-нэгтгэгчээр материаллаг байдал, хамрагдах орлогуудыг тодорхойлох чиглэлээр хамрах хүрээ тогтоох ажил хийлгүүлэх хүсэлтэй бол энд тодорхой даалгаваруудыг тусгах нь зүйтэй.Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас хамрах хүрээ тогтоох загвар ажлын даалгаварыг авч болно.]

1.4Хараат бус хянагч-нэгтгэгч нь ОҮИТБС-ын шаардлага 4.2 болон ОТАХ-ийн гаргасан хавсралт 1-т тусгасан тодорхойлтын дагуу тайланд хамрагдах компаниуд болон төрийн өмчит аж ахуйн нэгжийг хянаж нягтална. [Дээр дурдсанчлан, ОТАХ нь хамрах хүрээ тогтоох нарийвчилсэн судалгаа явуулах, тодорхой асуудлыг нарийвчлан судлах эсвэл хамрах хүрээг боловсронгуй болгох зөвлөмж гаргах ажлыг Хараат бус хянагч-нэгтгэгчэд даалгаж болно]. Эхлэлийн тайланд дараахыг тусгасан байна:

•Шаардлага 4.2(a)-ийн дагуу төрд материаллаг төлбөр төлсөн, тайлагнах үүрэгтэй компаниудыг олж тогтоон, жагсаалт гаргах.

•Шаардлага 4.2(a)-ийн дагуу материаллаг төлбөр хүлээн авдаг, тайлагнах үүрэгтэй төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг олж тогтоон, жагсаалт гаргах.

•материаллаг байдлын босгонд хүрэхгүй байгаа орлого гэх мэт төлбөрийн урсгал бүрээр хүлээн авсан орлогын нийт дүнг нэг бүрээр нь ОҮИТБС-ын хамрах хүрээний дагуу бүрэн тайлагнахад Засгийн газарт тулгарч буй бэрхшээлүүдийг олж тогтоох (шаардлага4.2(b)).

•Шаардлага 4.2(c)-ийн дагуу төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хийсэн эсвэл хүлээн авсан төлбөрийн нэгтгэл, тайлагналын талаарх ОТАХ-ийн байр суурийг баталгаажуулна.

•Шаардлага 4.2(d)-ийн дагуу материаллаг байдал болон орон нутагт хийгдэж буй төлбөрийг хэрхэн хамруулах тарлаарх ОТАХ-ийн байр суурийг баталгаажуулах.

•Шаардлага 4.2(e)-ийн дагуу материаллаг байдал болон орон нутаг дахь шилжүүлгийн талаарх ОТАХ-ийн байр суурийг баталгаажуулах.

•[ОТАХ-тэй тохиролцсон бусад чиглэлүүд – шаардлагатай бол].

[Хэрэв ОТАХ хамрагдах аж ахуйн нэгжүүдийг тодорхойлох чиглэлээр хамрах хүрээ тогтоох ажлыгХараат бус хянагч-нэгтгэгчэд даалгах хүсэлтэй бол энд тодорхой даалгаваруудыг тусгах нь зүйтэй.Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас хамрах хүрээ тогтоох загвар ажлын даалгаварыг авч болно.]

1.5 Хараат бус хянагч-нэгтгэгч нь тайланд хамруулахаар тохиролцсон орлогын урсгалууд болон тайлагнах аж ахуйн нэгжүүдэд (дээрх 1.3-1.4) үндэслэсэн тайлагналын загваруудын талаар ОТАХ-т зөвлөгөө өгнө. Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас жишиг загваруудыг авч болно. Загварт тохиролцсон босгоос давж буй “төрийн өмчит аж ахуйн нэгжид төлсөн материаллаг бусад аливаа нэг төлбөрийг” тайлагнахыг шаардсан заалт оруулах нь зүйтэй.

1.6 Хараат бус хянагч-нэгтгэгч нь ОҮИТБС-ын тайлагналын процесст хамрагдаж буй компаниуд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн аудит, баталгаажуулалтын процедурыг шаардлага 5.2(b)-ийн дагуу хянаж, шалгах чиглэлээр ОТАХ-т зөвлөгөө өгнө. Үүнд холбогдох хууль тогтоомж, төлөвлөсөн эсвэл хэрэгжиж буй шинэчлэлүүдийг хянаж, шалгах мөн эдгээр процедурууд олон улсын стандартуудтай нийцэж буй эсэхийг шалгах ажил орно.

1.7 Хараат бус хянагч-нэгтгэгч нь өгөгдөл мэдээллийнчанарыг баталгаажуулах үүднээс хамрагдаж буй компаниуд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс ямар мэдээллийг шаардлага 5.2(c)-ийн дагуу Хараат бус хянагч-нэгтгэгчэд гаргаж өгөхийг ОТАХ-ээс шаардах нь зүйтэй талаар ОТАХ-т зөвлөгөө өгнө. Түүнчлэн Хараат бус хянагч-нэгтгэгч нь компаниуд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж буй хяналт, аудитын хүрээг хэр хэмжээнд найдвартай гэж шийдвэрлэх талаар мэргэжлийн дүгнэлт гаргана. Хараат бус хянагч-нэгтгэгч нь ямар боломжуудыг авч судалсан мөн тухайн баталгаажуулалттай холбоотой үндэслэлээ баримтжуулна. Хэрэв Хараат бус хянагч-нэгтгэгч болон олон талт ажлын хэсгээс шаардлагатай гэж үзвэл дараах баталгаажуулалтыг хийнэ:

•Бөглөсөн тайлагналын маягт нь бүрэн бүтэн, үнэн зөв гэдгийг гэрчилсэн баримт бичигт тухайн компанийн эсвэл төрийн албаны удирдах ажилтан гарын үсэг зурахыг хүсэмжлэх.

•Хүргүүлсэн мэдээлэл нь бүрэн бүтэн, аудитаар баталгаажсан санхүүгийн тайлантай нийцэж буйг баталгаажуулсан захиаг тухайн компанийн хөндлөнгийн аудитороос хүсэмжлэх. Ийм захидал явуулахыг тухайн компанийн аудиторын ердийн ажлын нэг хэсэг болгох үүднээс ОТАХ нь ийм процедурыг нэвтрүүлж болох юм. Хэрэв зарим компаниуд хуулиар хөндлөнгийн аудитортой байх үүрэг хүлээгээгүй, тиймээс ч ийм баталгаажуулалт хийж өгөх боломжгүй тул энэ асуудлыг нарийн олж тогтоон, төлөвлөсөн эсвэн хэрэгжиж буй шинэчлэлийн хүрээнд авч үзэх нь зүйтэй юм. Хэрэв ач холбогдолтой бөгөөд хэрэгжүүлэх боломжтой гэж үзвэл хамрагдаж буй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс хөндлөнгийн аудитор эсвэл түүнтэй дүйцэхүйц этгээдээс уг тайлагнасан мэдээлэл нь үнэн зөв гэдгийг гэрчлэх баримт бичиг шаардах нь зүйтэй.

Хараат бус хянагч-нэгтгэгч нь ОҮИТБС-ын тайланг цогц, найдвартай гаргах үндэс бүрдүүлэхдээ өөрийн гэсэн дүгнэлт хийж, олон улсын мэргэжлийн стандартуудыг хэрэглэнэ .

1.8Хараат бус хянагч-нэгтгэгч нь нууцлалын зэрэгт хамаарагдах мэдээллийг хамгаалахтай холбогдолтой зохих заалтуудыг зөвшилцөх талаар ОТАХ-т зөвлөгөө өгнө.

1.9Хараат бус хянагч-нэгтгэгч нь дээрх 1.1-1.9-д хамрагдах асуудлуудыг ОТАХ-ээр хэлэлцүүлэх зорилгоор эхлэлийн үе шатны үр дүнг эхлэлийн тайланд тусгана. Эхлэлийн тайланд шийдэгдээгүй аливаа асуудлууд эсвэл үр дүнтэй хэрэгжүүлэлтэнд тулгарч болзошгүй саад бэрхшээлүүд, мөн эдгээрийг шийдвэрлэхээр ОТАХ-с авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг оруулсан байна.

Үе шат 2 – Өгөгдөл мэдээлэл цуглуулах

2.1 ОТАХ нь тайлагналын загварыг тараах, бөглөсөн маягтууд болон бусад холбогдох баримт бичгүүд, ОТАХ-ээс цуглуулахыг шаардсан нөхцөл байдалтай холбоотой болон бусад мэдээллийг хамрагдаж буй аж ахуйн нэгжүүдээс цуглуулахыг Хараат бус хянагч-нэгтгэгчэд даалгадаг ба энэ нь хамгийн түгээмэл процедур юм. Засгийн газар нь ихэвчлэн хамрагдаж буй аж ахуйн нэгжийн холбоо барих мэдээллийг өгч, хамрагдах ёстой бүхий л аж ахуйн нэгжийг оролцуулах чиглэлээр Хараат бус хянагч-нэгтгэгчэд дэмжлэг үзүүлдэг.

2.2 ОТАХ-ийн өгсөн чиглэлийн дагуу Хараат бус хянагч-нэгтгэгч нь өгөгдөл мэдээлэл хүсэх баримт бичгүүдэд хамрагдаж буй аж ахуй нэгжид зориулсан зохих заавар мөн нэмэлт мэдээлэл, туслалцаа хаанаас авах талаарх мэдээллийг оруулсан байх нөхцлийг хангах зорилгоор зөвлөгөө өгөх үүрэг хүлээж болно. Хараат бус хянагч-нэгтгэгч нь аливаа зөрүү эсвэл нийлэхгүй байгаа тоо баримтыг тодруулахаар хамрагдаж буй аж ахуйн нэгжүүдтэй шууд холбогдох үүрэгтэй.

Үе шат 3 – Анхан шатны нэгтгэл ба анхан шатны нэгтгэлийн тайлан

3.1 Хараат бус хянагч-нэгтгэгч нь хамрагдаж буй аж ахуй нэгжүүдийн өгсөн тайлангуудыг нэгтгэж, өгөгдлийн сан үүсгэнэ.

3.2 Хараат бус хянагч-нэгтгэгч нь хамрах хүрээний дагуу хамрагдаж буй аж ахуй нэгжүүдийг тайлагнасан мэдээллийг нэгтгэж, аливаа зөрүү (үүнд буцаан олгогдсон зөрүү орно)-г олж тогтооно.

3.3 Хараат бус хянагч-нэгтгэгч нь хамрах хүрээний дагуу тайлагнасан (засвар хийгдээгүй) дүнгүүдэ тулгуурлан анхан шатны нэгтгэл тайлан бэлтгэж, ОТАХ-т хүргүүлнэ.

3.4 [Хараат бус хянагч-нэгтгэгч нь нийт орлогын Х%-тай тэнцэх зөрүүнээс дээш хэмжээний зөрүүг олж тогтооно]

3.5 [Хараат бус хянагч-нэгтгэгчийн цуглуулах эсвэл Засгийн газар юмуу ОТАХ-ээс Хараат бус хянагч-нэгтгэгчэд өгөх нөхцөл байдлын болон бусад мэдээллийн хувьд: Хараат бус хянагч-нэгтгэгч нь Засгийн газар, ОТАХ эсвэл хамрагдаж буй аж ахуй нэгжүүдийн цуглуулсан мэдээллийг нэгтгэж, энэхүү мэдээллийг тайлагнахаар ОТАХ-тэй зөвшилцсөн загварын дагуу нөхцөл байдал болон бусад цугларсан мэдээлэлд үндэслэсэн анхан шатны тайлан бэлтгэнэ.]

Үе шат 4 – Зөрүүг шалгаж, Хараат бус хянагчнэгтгэгчийн тайлангийн төслийг бэлтгэх

4.1 Хараат бус хянагч-нэгтгэгч нь тайлагнасан датанд гарсан аливаа зөрүүг тодруулахаар тайлагнасан аж ахуйн нэгжтэй шууд холбогдож ажиллах үүрэгтэй.

4.2 Хараат бус хянагч-нэгтгэгч нь тайлагнасан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгтгэсэн, зөрүүг олж тогтоосон, ОТАХ-ийн хүсэмжилсэн нөхцөл байдлын болон бусад мэдээллийг агуулсан Хараат бус хянагч-нэгтгэгчийн тайлангийн төслийг боловсруулна.

4.3 Хараат бус хянагч-нэгтгэгчийн тайлангийн төсөлд:

a) компаниудын төлсөн төлбөр, Засгийн газрын хүлээн авсан орлогыг нэгтгэхэд ашигласан аргачлалын талаар тусгаж, олон улсын мэргэжлийн стандартыг ашигласан гэдгээ харуулна.

b) орлогын урсгал бүрийг холбогдох материаллаг байдал болон босготой тодорхойлсон тодорхойлолтын хамт тусгана (шаардлага 4.1).

c) Хараат бус хянагч-нэгтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хураангуй, хийсэн үнэлгээний хязгаарлагдмал байдал гэх мэт Хараат бус хянагч-нэгтгэгчийн бэлтгэсэн өгөгдлийн сангийн бүрэн бүтэн, найдвартай байдлын талаар хийсэн үнэлгээг тусгана.

d) Шаардлага 4.2(b)-ийн дагуу засгийн газраас тайлагнасан нийт орлогод үндэслэн нэгтгэлийн ажлын хамаарлын хүрээг тусгана.

e) ОҮИТБС-ын тайлагналын процессийн хамрах хүрээнд хамаарагдаж буй бүхий л компаниуд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хүсэмжилсэн мэдээллийг өгсөн эсэхийг үнэлсэн үнэлгээг тусгана. Хараат бус хянагч-нэгтгэгчэд тайлагнахад гарч буй аливаа дутагдалтай тал эсвэл зөрүүг ОҮИТБС-ын тайланд тусгана. Үүнд батлагдсан процедурыг зөрчсөн аж ахуйн нэгжийн нэрийг дурдах, мөн энэ нь тайлангийн бүрэн бүтэн байдалд ноцтой нөлөө үзүүлсэн эсэх зэрэг орно (шаардлага 5.3(d)).

f) Хамрагдаж буй компаниуд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нь ОҮИТБС-ын тайлангийн жилд хамрагдаж буй сахүүгийн тайлант жилийн санхүүгийн тайлангуудаа аудитораар баталгаажуулсан эсэхийг тусгана. Аливаа зөрүү эсвэл дутагдлыг дурдсан байна. Хэрэв аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан нь нийтэд ил болсон бол ОҮИТБС-ын тайланд уншигчдыг энэхүү мэдээллийг хэрхэн авч болох талаар зааварчилсан байх нь зүйтэй. (шаардлага 5.3(e)).

4.4 Хэрэв өмнөх ОҮИТБС-ын тайланд засаж залруулах арга хэмжээ, шинэчлэлийг зөвлөсөн байвал Хараат бус хянагч-нэгтгэгч нь тэдгээр арга хэмжээний хэрэгжилтийн ахицын талаар дурдана (шаардлага 5.3(e)). [Хараат бус хянагч-нэгтгэгч нь аудитын практик болон түүнийг олон улсын стандартуудтай ойртуулахад шаардлагатай шинэчлэлүүдийн талаарх зөвлөмж гэх мэт тайлагналын процессийг сайжруулах чиглэлээр зөвлөмжүүд өгөх нь зүйтэй.]

4.5 Хараат бус хянагч-нэгтгэгч нь Хараат бус хянагч-нэгтгэгчийн үйлчилгээний загвар ажлын удирдамжийг ОҮИТБС-ын стандарттай нийцүүлэн сайжруулах чиглэлээр ОҮИТБС-ын Удирдах зөвлөлд зөвлөмжүүд хүргүүлэх нь зүйтэй.

Үе шат 5 – Хараат бус хянагчнэгтгэгчийн эцсийн тайлан

5.1 Хараат бус хянагч-нэгтгэгч нь эцсийн тайлантай хамт хэвлэж болох цахим материалуудыг (файл) бэлтгэнэ.

5.2 [Хараат бус хянагч-нэгтгэгч нь машинаар унших боломжтой файлууд мөн /эсвэл код боловсруулна эсвэл ОҮИТБС-ын тайлангууд болон дата файлуудад тэмдэглэгээ (tag) үүсгэнэ].

5.3 ОТАХ-ээр батлуулсны дараа, Хараат бус хянагч-нэгтгэгч нь ОҮИТБС-ын тайлангийн хураангуй материалыг Олон улсын нарийн бичгийн дарга нарын газарт түүнээс батлан гаргасан стандарт тайлангийн загварыг ашиглан хүргүүлнэ (шаардлага 5.3(b).

Хараат бус хянагч-нэгтгэгч нь эцсийн тайланг зөвхөн ОТАХ-ийн зааварчилгааг авсны дараа нийтэд ил болгоно/ хэвлэнэ. Тайланг хэвлэлтэнд гарахаас өмнө ОТАХ батална.Хэрэв Хараат бус хянагч-нэгтгэгчээс бусад оролцогч тал тайланд санал, байр сууриа ОҮИТБС-ын тайланд оруулахыг хүсвэл бичиж буй эх сурвалжийг тодорхой бичсэн байна.

4. Хараат бус хянагчнэгтгэгчэд тавих мэргэжлийн шаардлага

Хараат бус хянагч-нэгтгэгч нь компаниудын төлсөн төлбөр, засгийн газрын хүлээн авсан орлогыг нэгтэхдээ заавал олон улсын мэргэжлийн стандартуудыг ашиглана (шаардлага 5.1). Хараат бус хянагч-нэгтгэгч нь ОТАХ-ээс сайн, найдвартай бөгөөд мэргэжлийн хувьд чадварлаг гэсэн дүгнэлт авсан байх шаардлагатай (ib id). Тендерт оролцогсод нэгтгэх/ тайлан гаргахад ашиглах процедуртаа зохих мэргэжлийн стандартуудыг заавал баримтлан ажиллана (мөн түүнийг хэрхэн баримтлахаа харуулна).

Хараат бус хянагч-нэгтгэгч нь дараах чадвараа нотлон харуулна:

Хараат бус хянагч нэгтгэгч нь гадаад, дотоодын аудитын компаниудын түншлэл (консерцум) байх ба дараах шаардлагыг хангасан байна:

а/ нягтлан бодохын мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчтай (олон нийтийн эрх бүхий нягтлан бодогч, мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл мэргэшсэн нягтлан бодогчтой адил түвшиний ур чадвартай) болох нь нотлогдсон байх;

б/ Олон улсын Нягтлан бодогчдын холбоонд харьяалагдах нягтлан бодохын байгууллагын мэргэшсэн гишүүн нягтлан бодогчтой байна. Компани нь шаардлага хангасан ажилтнуудтай байх хийгээд үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадавхитай байна;

в/ ОҮИТБС- ын зохих мэдлэгтэй, энэ чиглэлээр өмнө нь тайлангийн нэгтгэл болон баталгажуулалт хийж байсан туршлагатай байх;

г/ Түншлэл (Консерцумд) оролцох дотоодын аудитын компани нь аудит хийх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Сангийн яамнаас авсан, тэр нь хүчинтэй байх ёстой. Оролцох сонирхолоо илэрхийлэхдээ тусгай зөвшөөрлийн хуулбарыг хавсралтаар заавал ирүүлнэ;

д/ Түншлэл (Консерцум) байгуулсан тухай нотлох баримтыг сонирхолоо илэрхийлэхдээ хуулбарыг нь заавал ирүүлнэ. Хэрэв өөрийн салбар, эсхүл охин компанитай хамтран гүйцэтгэх бол хамтран хэрэгжүүлэх тухай нотолгоог заавал ирүүлнэ;

Энэхүү ажлыг чанартай, хараат бус байдлаар явуулах үүднээс Хараат бус хянагч-нэгтгэгч нь тендерийн саналдаа бодит болон болзошгүй ашиг сонирхлын зөрчил, түүнээс яаж зайлсхийх боломжтой талаарх мэдээллийн хамт тусгах шаардлагатай.

5. Тайлагналын шаардлагууд болон бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх хугацаа

Уг даалгавар нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний боловсруулан дуусган батлав. ОҮИТБС-ын 2014 оны тайланг 2015 оны 10 дугаар сарын 31-ний дотор батлан гаргасан байна.

Төлбөрийг дараах байдлаар хэсэгчлэн хийнэ:

[10%> -ийг гэрээнд гарын үсэг зурсны дараа

10%> -ийг эхлэлийн тайлан хүлээлгэн өгсний дараа

30%> -ийг тайлангийн төсөл хүлээлгэн өгсний дараа

50%> -ийг ОҮИТБС-ын тайланг ОТАХ-ээс баталж, нийтэлсний дараа]

6. Харилцагчийн санал ба нөгөө талыг хариуцсан ажилтан

[Тайлагналын шугам, Хараат бус хянагч-нэгтгэгчэд даалгаварын үеээр үзүүлэх дэмжлэг, бусад логистик болон захиргааны шинжтэй зохицуулалтуудын талаарх мэдээллийг оруулна.]

7. Сонгон шалгаруулалт, гэрээ байгуулах

Хараат бус хянгач- нэгтгэгчийг Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 39 дүгээр заалтын дагуу Зөвлөх сонгох хосолмол үнэлгээний аргаар сонгон шалгаруулна. Гэрээ байгуулах эрх бүхий байгууллага нь Монгол Улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба байна.

8. Сонирхлоо илэрхийлэх

Энэхүү тендерт оролцох сонирхолоо дээр дурдсан чадвар, шаардлагын дагуу баримт бичгүүдээ монгол болон англи хэл дээр бүрдүүлэн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны 1500 цагаас өмнө Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын албанд ирүүлнэ үү.

Хаяг: Монголын Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачлагын ажлын алба

Туушин компанийн төв байр, 314 тоот, Ерөнхий сайд А. Амарын гудамж, Улаанбаатар хот, 210620А, Монгол улс

Утас 976- 70 11 05 25, Факс 976- 70 11 01 55,

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, Цахим хуудас: www.eitimongolia.mn

Хавсралт1–Үйлчилгээний хамрах хүрээний мэдээллийн хуудас

ОТАХ нь [хамрах хүрээ тогтоох тайлан /өмнөх ОҮИТБС-ын тайлангууд /бусад судалгаанд үндэслэн дараах хамрах хүрээг ОҮИТБС-д санал болгож буй болно.

1. Нөхцөл байдлын мэдээлэл

Хараат бус хянагч-нэгтгэгч нь доорх нөхцөл байдлын мэдээллийг ОҮИТБС-ын шаардлага 3-ын дагуу цуглуулах үүрэг хүлээнэ.

2. ОҮИТБС-ын тайланд хамрагдах татвар, орлогууд (шаардлага 4.1)

Зааварчилгаа 18: ОҮИТБС-ын тайлагнал дахь төрийн өмчит компанийн оролцоо, https://eiti.org/files/GN/Guidance_note_18_SOEs_EN…

Зааварчилгаа 3: Лицензийн бүртгэл, https://eiti.org/files/GN/Guidance-note-3-License-…

Зааварчилгаа 4: Лиценз олголт, https://eiti.org/files/Guidance%20note%204%20-%20License%20Allocations_FINAL_20131113.pdf

Эцсийн эзэмшигчийн туршилтын ажлын даалгавар , https://eiti.org/files/TOR%20Beneficial%20ownershi…, мөн эцсийн эзэмшигчийн загвар мэдүүлгийн хуудас , https://eiti.org/files/ Template-beneficial-ownership-declaration-form.doc

Зааварчилгаа7: Гэрээний ил тод байдал, https://eiti.org/files/Guidance-note-7-Contract-tr…

Зааварчилгаа 13: материаллаг байдал, тайлагналын босго болон тайлагнах аж ахуйн нэгжүүдийн тодорхойлолт, https://eiti.org/files/Guidance%20note%20on%20defi…

3. Тайлагнах аж ахуйн нэгжүүд (компаниуд ба засгийн газрын агентлагууд) (шаардлага 4.2)

4. Хамрах хүрээний талаарх нэмэлт тайлбар

Хавсралт2 – Дагалдах баримт бичиг

Холбогдох хууль тогтоомж гэх мэт олборлох салбарын засаглалын тогтолцоо ба татварын бодлогын талаарх баримт бичгүүд

•[…]

•[…]

•[…]

ОҮИТБС-ын ажлын төлөвлөгөө ба бусад баримт бичгүүд

•[…]

•[…]

•[…]

Хамрах хүрээ тогтоох урьдчилсан ажлын үр дүн

•[…]

Өмнөх ОҮИТБС-ын тайлангууд

•[…]

•[…]

Өмнөх ОҮИТБС-ын тайлангуудын талаарх тайлбар /мэдээлэл

•[…]

•[…]

Баталгаажуулалтын тайлан

•[…]

•[…]

Бусад холбогдох баримт бичгүүд (жилийн үйл ажиллагааны тайлан г.м)

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Машин ачигч компаниудаас татвар авахаар болжээ

Машин ачигч компаниудын үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, машин ачдаг хувийн компаниудын олсон орлогын тодорхой хувийг улс авахаар болсон тухай заалт нэмэх юм байна. Мөн автомашиныг ачиж журамлахгүйгээр өөр төрлийн арга хэмжээ авах талаар ярилцахаар болжээ.
Мөн нэг машиныг 60 мянган төгрөгөөр ачдаг байдлыг бууруулах боломжтой эсэхийг НИТХ-аар хэлэлцэж шийдвэр гаргахаар болсон билээ. Гэтэл машин ачдаг компаниудын зүгээс 60 мянган төгрөг урсгал зардалдаа таардаг гэсэн тайлбарыг хийж байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Улсын харцага Ц.Содномдорж түрүүлжээ

Зэвсэгт хүчний 94 жилийн ой “Монгол цэргийн өдөр”-т зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр (2015-03-15) Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдааныг үзэж сонирхохоор УИХ-ын гишүүн Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын орлогч дарга Б.Баярмагнай, Алдар спорт хорооны дарга, дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарын зочид төлөөлөгчид Монгол бөхийн өргөөний хойморт морилсон байна. Барилдааныг нээж УИХ-ын гишүүн Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон үг хэлэв.

“Монгол цэргийн өдөр”-т зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Г.Алтангэрэл, Э.Оюунболд, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.

Барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хилчин спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, АПУ ХК-ний бөх улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Алдар спорт хороо, Жавхлант дэвжээ, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Алдар спорт хороо, Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн арслан Э.Даш нар шалгарлаа.

Гурвын даваа

1. Д.Ганхуяг у.а – М.Даваасүрэн а.з

2. Н.Батсуурь у.а – Б.Баянмөнх а.а

3. П.Бүрэнтөгс у.а – Алтангэрэл а.н

4. Б.Гончигдамба у.г – Д.Анар а.а

5. Ч.Санжаадамба у.з – Б.Болдбаатар а.з

6. М.Өсөхбаяр у.з – Г.Ганцоож а.а

7. Т.Санчир у.з – Б.Мөнх-Эрдэнэ а.а

8. Б.Соронзонболд у.з – Т.Бэгзсүрэн а.з

9. Ө.Бат-Орших у.х – Б.Чимэдвандан а.а

10. Т.Мөнгөнцоож у.х – Ж.Оргил у.н

11. Т.Өсөх-Ирээдүй у.х – Ж.Наранбаатар а.а

12. А.Цацабшир у.х – М.Бадарч а.а

13. Ц.Содномдорж у.х – Б.Дэлгэрсайхан а.а

14. Г.Алтангэрэл у.х – Б.Номиндалай а.а

15. Э.Оюунболд у.х – Б.Ганзориг ц.а

16. И.Ёндонсамбуу у.н – Б.Ганбаатар а.а

17. Ш.Уламбаяр у.н – Б.Батдорж а.а

18. Р.Пүрэвдагва у.н – Б.Ганхуяг а.а

19. Д.Цогзолдорж у.н – Б.Эрдэнэхүү а.а

20. Н.Бүрэнбаатар у.н – Г.Баасандорж а.а

21.Л.Гантулга у.н – А.Алтанхуяг а.х.а

22. Н.Батзаяа у.н –Н.Баярбаатар а.н

23. Ч.Баянмөнх у.н – А.Отгонбаатар а.а

24. Б.Амарзаяа у.н С.Ерөөлт а.а

25. Ч.Цогбаяр у.н – Л.Цэрэнтогтох у.н

26. Т.Баасанхүү у.н – Э.Даш а.а

27. Ш.Мөнгөнбаатар а.х.а – Ц.Чимэддорж а.а

28. Н.Жаргалбаяр а.х.а – Б.Одгэрэл а.х.а

Дөрвийн даваа

1. Д.Ганхуяг у.а – Н.Баярбаатар а.н

2. Н.Батсуурь у.а –Э.Даш а.а

3. П.Бүрэнтөгс у.а – Б.Ганбаатар а.а

4. Б.Гончигдамба у.г – Б.Эрдэнэхүү а.а

5. Ч.Санжаадамба у.з – С.Ерөөлт а.а

6. М.Өсөхбаяр у.з – Г.Баасандорж а.а

7. Т.Санчир у.з – Н.Жаргалбаяр а.х.а

8. Б.Соронзонболд у.з – Ш.Мөнгөнбаатар а.х.а

9. Ө.Бат-Орших у.х – Ч.Цогбаяр у.н

10. Т.Мөнгөнцоож у.х –Ч.Баянмөнх у.н

11. Т.Өсөх-Ирээдүй у.х – Л.Гантулга у.н

12. А.Цацабшир у.х – Р.Пүрэвдагва у.н

13. Ц.Содномдорж у.х – Ш.Уламбаяр у.н

14. Г.Алтангэрэл у.х – Э.Оюунболд у.х

Тавын даваа

1. Д.Ганхуяг у.а – Т.Санчир у.з

2. П.Бүрэнтөгс у.а – Ч.Баянмөнх у.н

3. Б.Гончигдамба у.г – М.Өсөхбаяр у.з

4. Ч.Санжаадамба у.з – Ш.Мөнгөнбаатар а.х.а

5. Ө.Бат-Орших у.х – Р.Пүрэвдагва у.н

6. Т.Өсөх-Ирээдүй у.х – Э.Даш а.а

7. Ц.Содномдорж у.х – Э.Оюунболд у.х тунав.

Зургаагийн даваа

1. Д.Ганхуяг у.а – гоц мөргөв

2. П.Бүрэнтөгс у.а – Э.Даш а.а

3. М.Өсөхбаяр у.з – Ш.Мөнгөнбаатар а.х.а

4. Ө.Бат-Орших у.х – Ц.Содномдорж у.х тунав

Долоогийн даваа

1. Д.Ганхуяг у.а – Ш.Мөнгөнбаатар а.х.а

2. Ц.Содномдорж у.х – Э.Даш а.а тунав

Наймын даваа

1. Д.Ганхуяг у.а – Ц.Содномдорж у.х

үзүүрлэсэн түрүүлсэн

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийг огцруулах саналтай иргэдийн гарын үсгийг тавдугаар сар хүртэл цуглуулна

Урт нэртэй хуулийн өөрчлөлт, “Ноён уулыг стратегийн ордод оруулсныг эсэргүүцсэн “Босоо хөх Монгол” бүлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүд Ерөнхийлөгчийг огцруулахаар өнгөрсөн баасан гаригаас Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлаж эхэлсэн.
Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гадаадын иргэнд уучлал үзүүлж хууль зөрчсөн гэж үзэж буй юм. “Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдан “Улсад олон тэрбумын өртэй гадаад иргэдийн шүүн таслах ажиллагаа дуусаагүй байхад уучлал үзүүлсэн нь Ерөнхийлөгчийг огцруулах олон үндэслэл гарч ирж байгаа юм. Үндсэн хуульд Төрийн тэргүүнээс эхлээд энгийн иргэн хэн боловч шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Мөн Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байдаг. Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийг бүрэн эрхийг зөрчвөл огцруулна гэж заасан байдаг. Уул усны төлөөх бидний тэмцэл яахын аргагүй Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах тэмцэл рүү орж байна” гэв. Тэд ирэх тавдугаар сар хүртэл иргэдийн саналыг авч гарын үсэг цуглуулах аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Экологид 60 сая төгрөгийн хохирол учруулсан даргад 10 сая төгрөгийн торгууль ногдуулав

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын ойн ангийн дарга Д.Тэрбиш нарт холбогдох хэргийг шийдвэрлэж, түүний албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 9.984 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Энэхүү хэргийг тодруулбал, 2013 оны арванхоёрдугаар сард хэрэглээний мод бэлтгэх эрхгүй “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржтой тохиролцон Ерөө сумын нутаг дэвсгэр “Баяны ар” гэх газарт хууль бусаар нойтон мод бэлтгүүлж байгаль экологид 59.3 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөн Ойн ангийн мэргэжилтэн Н.Буяндэлгэр нь мод бэлтгэж эхлэхээс өмнө газар тусгаарлалт хийх ёстой байсан боловч мод бэлтгэж эхэлснээс хойш 5.5 га газарт тусгаарлалт хийж албан үүрэгтээ хайнга хандсан гэнэ.

Дээрх хэргүүдэд шүүхээс тэднийг буруутган Ойн ангийн дарга Д.Тэрбиш, мэргэжилтэн Н.Буяндэлгэрт нэг жилийн хугацаагаар хорих ял, “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржид хоёр жилийн хорих ял тус тус оногдуулжээ. Мөн ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж, Н.Буяндэлгэр, Р.Лхагвадорж нарт хорих ял оногдуулсан шийтгэлийг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Их шүүдэргэнэ хавдрын өсөлтийг зогсооход нөлөөлдөг

Эрт дээр үеэс одоог хүртэл дэлхийн олон улс орны ардын эмнэлэгт ашиглаж ирсэн, дэлхийн эмийн ургамлын санд тэргүүн байрын нэгийг эзэлдэг “Их шүүдэргэнэ” гэдэг эмийн ургамлыг манайд сүүлийн үед хүмүүс их сонирхох болсонтой холбогдуулан энэ ургамлын талаар өөрийн олсон мэдээллээс танилцуулж байна. Их шүүдэргэнэ нь намуутан овгийн олон наст, өвслөг ургамал бөгөөд манай орны Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Дорнод Монгол, Хянганд гацуур хуш бүхий шинэсэн ойн сийрэг сүүдэрлэг хэсгийн хад асга бүхий налуу энгэр, жалга,хус улиасан төгөл, гол мөрний эрэг орчмын чийглэг нугын өндөр ургасан өвслөг ургамалтай хус бургасан төгөлд тус тус тархан ургана. Их шүүдэргэнийг Монголын ард түмэн “Мянган уулын шүүдэр цэцэг” хэмээн нэрлэсэн нь мянган уулын зөвхөн нэгэнд нь ургадаг ховор эмийн ургамал гэсэн утга санаагагуулжээ. Мөн улс орон бүрт энэхүү ургамлыг ихэд хайрлан “Бурхнаас хүн төрөлхтөнд өгсөн бэлэг “ гэж билэгшээн олон сайхан нэрээр нэрлэж иржээ. Их шүүдэргэнэд берберин, протапин, протропин, хелеритрин, хелидонин, гемохелидонин, метоксхелидонин, коптизин, стилопин, хелидамин, сангвинарин, оксисангвинарин зэрэг хорь гаруй төрлийн алкалоид, А, С аминдэм , хелидон, нимбэг, алим, хувны зэрэг органик хүчлүүд, хелидониал гэдэг дээд алифат спирт, идээлгийн бодис, тос агуулагддаг. Биохимийн найрлагаас үзэхэд их шүүдэргэнэд өвчин үүсгэгчийн хортой нөлөөг дарах биологийн их идэвхтэй хортой бодисууд, ялангуяа хорь гаруй нэр төрлийн алкалиодууд байдаг учраас олон төрлийн өвчнийг эмчлэхэд ашигладаг байна. Анагаах ухааны бэлгэдэлд “хорыг хороор дарна” гэсэн утгатай зураг байдаг нь биед хор учруулсан өвчний хорыг түүнээс илүү чадалтай хор болох эмээр дарж, биеийг эдгэрүүлнэ гэж ойлгож болно. Тийм ч учраас эмийг тодорхой жороор хэрэглэдэг. Их шүүдэргэний найрлага дахь бодисуудын үйлчилгээний талаар товч тайлбарлахад: Хелидонин алкалиод нь морфин, папаверинтэй төстэй, өвчлөлийг дарах үйлчилгээтэй бөгөөд булчингийн агшилтыг сулруулж, артерийн даралтыг бууруулан судасны лугшилтыг удаашруулна. Гемохелидонин нь таталдуулах хор бөгөөд биеийн тодорхой хэсгийн өвчлөлийг намдаана. Сангвинарин нь шүлсний булчирхайн шүүрлийг өдөөх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, нойрсуулах зэргээс гадна өвчин үүсгэгч нянгийн эсрэг өргөн үйлчилдэг байна. Протропин бол савны гөлгөр булчинг чангаруулах, вегетатив мэдрэлийн системийн өдөөгдлийг бууруулах үйлчилгээтэй. Холидин, гемохелидонин, метоксхелидонин зэрэг алкалойд нь эсийн митоз хор учраас хавдрын өсөлтийг саатуулан зогсооход нөлөөлдөг. Их шүүдэргэнэд агуулагддаг бодисууд нь бүх биеийн эд эрхтэн цаашилбал эсийн түвшинд хүрч үйлчлэхдээ эрүүл эд эсийг хөнддөггүй бөгөөд бусад эмчилгээ, эм тариатай харшлахгүй байдгаараа онцлог юм. Их шүүдэргэнэ нь өвчин үүсгэгчийн хортой нөлөөг дарахдаа, биеийн дархлааг сайжруулан, биеийн өвчилсөн эсийг эрүүл эсийн уулзвараас эхлэн гадагшлуулан эмчилж эдгээдэг байна. Энэхүү гайхамшигт ургамал эмчилгээнийхээ арга тактикийг өөрөө боловсруулан, өвчин амь насанд заналхийлсан үед бүхий л хүч чадлаа тэрхүү өвчнийг анагаахад зуун хувь зарцуулдаг мөртлөө бусад үед бүх эс, эд эрхтнийг нэгэн зэрэг эмчилж анагааж байдагяах аргагүй ”оюун ухаантай, сэтгэн боддог ургамал” гэж судлаачид үздэг. Эртний Грек, Орос, Рим, Араб, Германы эрдэмтэн, эмч нар их шүүдэргэнийг шарлах, элэгний хавдар, цөс чулуужих, өтгөн хатах, нүд, шүдний өвчин, ил шархыг эмчлэхэд ашиглан түүнийг “хүчтэй цэвэршүүлэх чадвартай “ургамалд хамруулж,мөн “хүн орхоодой” хэмээн үзэж магтсан байдаг. Их шүүдэргэнэ нь хортой хоргүй хавдар, элэгний төрөл бүрийн өвчин,арьсны өвчин, харшил, цөс нойр булчирхай, хоол боловсруулах замын өвчнүүд,ходоодны шарх, чихрийн шижин, үе мөч, нүд, шүд, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн өвчин, бөөр давсагны үрэвсэл, шамбарам, уушиг, ангина, зүрх судасны зэрэг хоёр зуун тавиад төрлийн өвчнийг анагаахад тус дэм болдог нь Шинжлэх Ухаанаар батлагдсан төдийгүй хүний биеийн цусыг цэвэршүүлэн, бодисын солилцоог сайжруулснаар биеийг эрүүлжүүлж, тэнцвэртэй болгодог байна. Их шүүдэргэний шүүс, хандаарүү, батга, нөсөө толбо, хатиг, ил шарх, няцралт, түлэгдэлт зэргийг эмчлэхэд сорвигүй эдгээдэг. Мөн тосон түрхлэг хийн арьсны төрөл бүрийн өвчин болон унасан,халцарсан үс ургуулахад хэрэглэхэд үр дүнтэй байна. Харин жирэмсэн эмэгтэйчүүд, бахардаж унадаг, бронхийн багтраа, зүрх цухалдах өвчтэй хүмүүс гадуур ч хэрэглэж болохгүйг анхаарах хэрэгтэй. Их шүүдэргэнийг хорт хавдар эмчлэхэд ашиглах талаар эрт дээр үеэс оролдож ирсэн бөгөөд ялангуяа урьдчилан сэргийлж хэрэглэх , хавдрыг эхэлж байх үед эмчлэхэд зохих үр дүнд хүрчээ. Хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор их шүүдэргэнийг жилд гурван удаа хэрэглэж байвал хавдрын микробыг үхүүлж, хорт хавдар үүсэхийг саатуулдаг байна. Манай орны байгаль орчны тэнцвэртэй байдал жилээс жилд алдагдаж байгаагаас болж, ховордож буй их шүүдэргэнийг ургамал судлаач Б.Цэдэнбалжирын хүү Ц.Эрдэнэбаатар олон жилийн уйгагүй хөдөлмөрөөрөө Хөвсгөл нутагт тарималжуулж, олон хүний эрүүл мэндэд туслаж байгаа нь үнэхээр сайн үйлс юм. Өндөр уулын бүсэд тарималжуулсан их шүүдэргэний эмчлэх чадал ердийн хэмжээнээс өндөр чанартай байгаа нь лаборторийн шинжилгээгээр гарсан байна. Манай ард түмэнд эрт дээр үеэсээ л монгол эмийн ургамлаа хэрэглэж , эрүүл саруул явж ирсэн уламжлал, түүх бий.

Тугч овгийн С.Бямбабаатар

Утас 99061303

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган болов

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 3 дугаар сарын 12-ны өдөр болж, чуулганаар ШУА-ийн “2014 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан”-г хэлэлцүүлэн дүгнэж, 2015 оны зорилтоо тодорхойлов. Чуулганд их, бага чуулганы гишүүд, хүрээлэн, төвийн захирлууд, Засгийн газар, БСШУЯ-ны албаны хүмүүс оролцов.

Чуулганыг нээж ШУАийн ерөнхиийлөгч, академич Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ:

Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагаас харахад улс үндэстэн бүрийн тогтвортой хөгжих чадвар нь үндэсний шинжлэх ухааны чадавхиас хамаарах болж байна. Энэ бол Будапештийн тунхаглалд онцлон тэмдэглэсэн “хөгжихийн тулд мэдлэгт суурилсан эдийн засаг бий болгох, шинжлэх ухаанд суурилсан нийгэм байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийн баталгаа мөн юм.

2014 он бол Монгол улсын төр засгийн газраас шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхэд анхаарал тавьсан жилүүдийн нэг болов.

Монгол Улсын Их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооноос ажлын хэсэг гарган ШУА-ийн харьяа байгууллагуудын ажил байдалтай танилцаж улмаар “Шинжлэх ухааны байгууллагуудыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргав. Уг тогтоолоор Шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, судалгааг улс орны хөгжлийн тулгамдсан асуудалд төвлөрүүлж үр өгөөжийг дээшлүүлэх, ШУА, түүний бүтцийн академийн бие даасан байдлыг хангаж, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд санхүүгийн чадавхиа сайжруулж олон эх үүсвэрээс орлогоо бүрдүүлэх, захиран зарцуулах боломжоор хангах зорилтыг дэвшүүлж, Засгийн газарт энэ талаар тодорхой чиглэл өгсөн билээ.

Монгол Улсын Засгийн газраас гарааны компани байгуулах журмыг баталсан нь оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.

Шинжлэх ухааны салбаруудын төлөөлөл болсон 231 эрдэмтэд бага чуулганыг бүрдүүлсний 33% нь ШУА-ийн харъяа ЭШБ-ыг, 39% нь их сургуулиудыг төлөөлж байна.

Судалгааны ажлын чанар сайжруулах, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилтыг дэвшүүлэх, хүний нөөцийн бодлогын баримт бичиг, хүний нөөцийн стратеги төлөвлөгөө боловсруулах, шинжлэх ухааны хөгжилд төр, хувийн хэвшлийн олон талт оролцоог хангах, өөрийн судалгааны сүлжээг оновчтой болгох, бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үр дүнг нь зөвлөмж болон бусад хэлбэрээр төр засгийн төв, орон нутгийн байгууллагад хүргэх, гадаад харилцааг өргөтгөн үр өгөөжийг нь дээшлүүлэхэд анхаарч ажиллав.

Манай эрдэмтэд 2014онд 147ном, нэг сэдэвт бүтээл (гадаадад 30), эрдэм шинжилгээний өгүүлэл 854 (гадаадад 296, дотоодод 558), эрдэм шинжилгээний илтгэл 796 (гадаадад 255, дотоодод 541), нийт 1797 бүтээл хэвлэн нийтлүүлсэн байна. Түүнчлэн патент 7, технологи 5, стандарт 26, аргачлал, заавар, зөвлөмж 44, зохиогчийн эрх 12, ТЭЗҮ, зураг, каталог 118-г бүтээсэн ба өнөөдрийн байдлаар ШУА нийт 102 патент, мөн тооны технологи, стандарт эзэмшиж байна. Түүнчлэн “Соёлын өвийн тухай хууль”-ийн хүрээнд нийт 63 удаагийн авран хамгаалах хайгуулын судалгааг эрхлэн гүйцэтгэсэн байна.

Томсон Ройтерс /Thomson Reuters/-ийн Веб офсайнс /WoS/ сайтын мэдээгээр Монголоос ОУ-ын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн нийт бүтээлийн 52,5 хувь нь гадаадад хэвлүүлсэн бүтээлээс авсан нийт ишлэлийн 74 хувь нь ШУА-ийн эрдэмтдийн бүтээлд ноогдож байна.

ШУА 2014 онд дэвшүүлсэн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтын хүрээнд: Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах технологийг Бор-Өндөрийн үйлдвэрт нэвтрүүлж, утаагүй түлшний үйлдвэрийг хувийн сектортой хамтран Чойрт байгуулав. Жилд 10,0мянган каракуль үүлдрийн хурганы арьс үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Сүмбэр” омгийг өсгөн үржүүлэх ферм байгуулав. Хими, химитехнологийн хүрээлэнд Талимоны тосон түрхлэгийг үйлдвэрлэх цех байгуулав. Технологийн инку-батораас гадаадын EM технологийг нутагшуулж, кальцжуулсан давс, уургийн бэлдмэл, чацаргана, гүүний саам хуурайшуулах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэв. ДЦС-ын хаягдал үнсэнд суурилсан барилгын материал үйлдвэрлэх технологи, байгалийн гаралтай уурагт витамины нэмэлт тэжээл үйлдвэрлэх технологи, хаягдал шилийг дахин ашиглаж шил шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, гудамж, замын гэрэлтүүлгийн автоматжуулсан систем зэрэг бизнесийнхэнд санал болгох патент, технологи цөөнгүй байна.

Монголын эрдэмтэн судалгааныхаа үр дүнгээр мэдлэгийн үйлдвэрлэлийг урагш ахиулсан дүнтэйгээр 2014 оныг үдлээ.

Монголын эрдэмтдийн бүтээл гадаад дотоодод өндөр үнэлэлт авсныг онцлон тэмдэглэж байна. Академич Х.Намсрай Чингис Хаан одон, Академич Д.Цэрэнсодном Олон Улсын Алтай судлалын Алтан медаль. Академич Ж.Тэмүүжин Хумбольдын сангийн Георги Форстерийн шагнал, Академич О.Төмөртогоо, Доктор Базаргүр нар Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Доктор С.Чулуун ОХУ-ын Дорно Дахины Судлалын дээд шагнал, Доктор Н.Эрдэнэчимэг Азийн шилдэг эмэгтэй судлаач шагналаар шагнагдсаны дээр гуравдагч орны академийн шагналаар 2, Улсын Ерөнхийлөгчийн шагналаар 3 залуу эрдэмтэн тус тус шагнагдлаа.

Монгол Улсын ШУ боловсролын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Судар бичгийн хүрээлэнгийн анхны захирал Онходын Жамъянгийн 150 жилийн ой, Академич Д.Бадгаагийн 80 жил, Академич Т.Пунцагийн 90 жил, Академич Ч. Сэрээтэрийн 90 жилийн ойг тус тус тэмдэглэв.

2015он гараад Монгол Улсын Засгийн газрын Шийдвэрээр шинжлэх ухааны байгууллагад бүтцийн өөрчлөлт хийлээ. Одоо бид Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж, судалгааны ажлын чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд бид хамтын оюун ухаанаа дайчлан ажиллах болно.

Улс орны эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг өсгөх нь мэдлэгийн хэрэглээ, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийн идэвхжилээс шууд хамаарч байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан судалгаагаар Монгол улс 148 орноос 107-д, инновацийн түвшингээр 109 дүгээр байранд орсон байна.

Монголын эдийн засагт технологижсон, оюуны үйлдвэрлэл 17 орчим хувь байхад экспортод нам технологитой бүтээгдэхүүн 16 хувийг, түүхий эд, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 83 хувийг эзэлж байна.

Энэ бол нэг талаас шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл үйлчилгээний салбарт нэвтрүүлж, инновацийн үйл явцыг өргөтгөх хэрэгцээ шаардлага байгааг, нөгөө талаас мэдлэгт тулгуурласан эдийн засаг, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого боловсруулах цаг нь болсныг гэрчлэн харуулж байна.

XXI зууны шинжлэх ухаан, технологийн бодлогод бүтээн туурвих эрх чөлөө, шинжлэх ухааны ёс зүй, залгамж чанар уламжлагдахын зэрэгцээ шинжлэх ухаан нарийсахын хирээр интеграцчлагдах болж, судалгаа боловсруулалтын үр дүнг арилжааны хэлбэрт шилжүүлэн баялаг бүтээх, мэдлэг оюун, шинжлэх ухааны ололтыг өргөн олон нийтэд хүргэж, шинжлэх ухааныг түгээмэлжүүлэх, шинжлэх ухаанлаг боловсролыг төлөвшүүлэх зэрэг шинэ шинэ зорилтууд гарч ирсээр байгаа билээ.

ШУА нь 2013-2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинэчлэлийн чиглэлийг:

•Хатуу дэд бүтцийг сайжруулах

•Зөөлөн дэд бүтцийг чанаржуулах

•Менежментийн шинэчлэл хийх

•Шинжлэх ухааны хөгжилд оролцоо, хамтын ажиллагааны үүрэг ролийг дээшлүүлэх хэмээн тус тус тодорхойлонажиллаж байна.

ШУА-ийн 2015 оны үйл ажиллагааны тэргүүлэх зорилт нь:

•Монголын хөгжлийн ШУ-д суурилсан чадамжийг дээшлүүлэх;

•Өөрийн орны бренд судалгааг өргөтгөх;

•Бүс нутаг дэлхийд танигдсан судалгааны үр дүнг нэмэгдүүлэх;

•ШУА-ийн хүний нөөцийн стратеги төлөвлөгөөг гаргаж, эрдэмтэн судлаачдын залгамж халааг бэлтгэх ЭША-ыг доктрантурын сургалтанд хамруулах хүрээг өргөтгөж, чанаржуулах;

•Төр засгийн байгууллага орон нутаг хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад тэдний оролцоог ханган ажиллах зэрэг болно.

ШУАийн 2014 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны талаар Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар тавьсан илтгэлдээ:

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын санаачлагаар хүний нөөцийг чадавхжуулах зорилтын хүрээнд ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнтэй холбоо тогтоож, БСШУЯ, ШУТИС-тай хамтран “Шинжлэх ухаан, технологи, инновацийн шалгуур үзүүлэлт” сургалт семинарыг зохион байгуулснаар шинжлэх ухаан, технологийн салбарын статистик үзүүлэлтийг гаргах, фраскатигийн аргачлалыг хэрэглэх эхлэлийг тавив.

Залуу судлаачдыг дэмжих, тэднийг чадавхижуулах, судалгааны арга зүй эзэмшүүлэх, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Springer Science Business Media компанитай хамтран Нээлттэй мэдээллийн өдөрлөг, эрдэм шинжилгээний бага хурал, семинаруудыг олон чиглэлээр зохион байгууллаа.

Линдаугийн сантай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу залуу судлаачдыг ШУА-ийн Залуу эрдэмтдийг дэмжих сангаас шалгаруулан санхүүжүүлж Германд болдог Нобелийн шагналтнуудын жил бүрийн уулзалт, лекцэнд оролцуулж байна гэж тэмдэглээд дараах шинэлэг үр дүнгүүд гарсан гэж илтгэлээ.

ТӨР ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН ТАЛААР

2014 онд бодлого боловсруулах, шийдвэр гаргахүйл ажиллагаанд чиглэсэн 44 үр дүнг холбогдох газруудад зөвлөмжийн болон бусад хэлбэрүүдээр хүргүүлсэв. Тухайлбал:

•“Монгол дахь ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын зөвлөмж;

•“Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэл: шалтгаан, шийдвэрлэх арга зам” эрдэм шинжилгээний бага хурлын зөвлөмж;

•Ази–Европыг холбох Эрээнцав-Бичигт-Зиньжоу эдийн засаг, тээврийн шинэ хонгил байгуулах тухай бодлогын санал зэргийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн;

•Их, дээд сургуулиудын бүтэц, зохион байгуулалт. Экспертийн судалгааны зөвлөмжийг боловсруулж БСШУЯ-нд хүргүүлсэн;

•БНХАУ, ОХУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж, ач холбогдол;

•“БНХАУ-ын хөгжилд шинжлэх ухааны салбарын гүйцэтгэж буй үүрэг, инновацийн бодлого, хөгжлийн төлөв” зөвлөмжийг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн;

•Монголын геополитикийн дэд бүтцийг байгуулах тухай /developingmongolia’s geopolitical infrastructure/ бодлогын зөвлөмжийг монгол, англи хэлээр боловсруулав;

•Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа;

•Үйлдвэржилтийг дэмжих арга замын тухай;

•Монгол улсын төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой эрх зүйн орчны өнөөгийн байдлын судалгаа;

•Малын гаралтай түүхий эдээс уураг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломж;

•Сумын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төсөв, иргэдийн оролцоог үр дүнтэй ашигласан туршлага, сургамж;

•Хөгжлийн урт хугацааны бодлого;

•Ногоон хөгжлийн бодлого зөвлөмжийг боловсруулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна

•Говь-Алтай аймгийн хойт сумдын (Бугат, Тонхил, Төгрөг, Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир) нэн ховор, ховор, ашигт ургамлын тархац, нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зөвлөмж.

•Сүхбаатар аймгийн ашигт ургамлын тархац, тэдгээрийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зөвлөмж.

•Ховд аймгийн ашигт ургамлын тархац, тэдгээрийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зэрэг зөвлөмжийг боловсруулж, холбогдох газруудад хүргүүлсэн байна.

Дэлхийн Өвийн Монголын урьдчилсан жагсаалтыг шинэчлэн боловсруулах төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцон ажиллаж “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд”, “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалууд”, “Монголын говь нутаг дахь хадны зургийн цогцолбор дурсгалууд” өвийн тодорхойлолтыг холбогдох журмын дагуу боловсруулж Монголын Байгаль, соёлын өвийг хамгаалах санд хүлээлгэн өгөв.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас санаачлан БОНХЯ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулж, зөвлөмж боловсруулав.

“Мансууруулах, донтуулах төрлийн ургамлын тархац-нөөц тогтоох” судалгааг гүйцэтгэж, харьцангуй түгээмэл, аймгуудын 57 хувьд тархалттай, мансууруулах, донтуулах үйлдэлтэй 2 зүйл ургамлын тархалт нөөцийг тогтоон, тархалтын цэгийг тэмдэглэн хууль хяналтын холбогдох байгууллагадшилжүүлснээр тухайн ургамлыг хяналтанд авах боломж бүрдэв.

Соёлын өвийн тухай Монгол улсын хуулийн дагуу эртний амьтан, ургамлын үйлдвэрийн тархалт, тэдгээрийн хөндөгдөх боломжийг судлан тогтоох ажиллагааг 63 компани, байгууллагын талбай, газарт явуулж, тайлан, дүгнэлт гаргажээ.

Төмөр замын трассын нийт 1800 км урттай талбай газарт эртний амьтан, ургамлын хайгуул судалгааны нэгдүгээр шатны ажлыг гүйцэтгээд байна.

Нийт 19 аймгийн 117 сумын нутаг дэвсгэрийн хүрээнд явуулсан авран хамгаалах хайгуулах явцад 151 талбайгаас 5128 дурсгал шинээр илрүүлэн улсын хамгаалалтанд оруулаад байна.

Хот төлөвлөлт, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжлийн болон мэдээлэл технологийн чиглэлээр нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллаж, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн баазыг түшиглэсэн Нээлттэй одон орон төсөл хэрэгжүүлж эхлээд байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн өнгөн хөрсөн дэх хүнд элементүүдийн тархалт, бохирдлын үнэлгээний 1:25000 масштабтай зураглалыг гаргаж, oршин суух экологийн таатай орчин бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, хяналт тавих, үнэлэмжийн зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэв. Туул, Сэлбэ голуудын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ боловсруулав.

Манай эрдэмтэд устах аюулд орсон Мазаалай баавгайн хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулахын тулд ангилал зүйн асуудлыг шийдэх, тоо толгойн хэлбэлзэлийг гаргах судалгааны ажлыг гүйцэтгэснээр мазаалай баавгай нь 5000 гаруй жилийн өмнө хүрэн баавгайн зүйлээс салбарласан шинэ дэд зүйл болохыг тогтоосон байна. Мөн Мазаалай баавгайд тохиромжтой амьдрах орчны загварчлал боловсруулав.

Шинжлэх ухаан, боловсролын нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтанд ашиглаж байгаа байгаль шинжлэл, амьгүй байгалийн сурах бичгүүдэд зөвлөмж боловсруулав. ЕБС-ийн сурагчдын ургамал судлалын онолын мэдлэгийг баталгаажуулахад шаардлагатай дадлагын хичээлийн үзүүлэн таниулах материал, тухайлбал, Монгол оронд өргөн тархалттай 37 овог 140 төрөлд хамаарах186 зүйл гуурст дээд ургамал, 25 зүйл доод (замаг, мөөг, хаг) ургамлын онцлог шинжийг харуулсан 70 ширхэг зурган үзүүлэн (CD –ийн хамт), 20 гаруй тогтмол препаратыг бэлтгэж өгөхажлыг санаачилж, төслийг БСШУЯ-нд хүлээлгэн өгөөд байна.

ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН ТАЛААР

Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон асуудлуудыг судлан шийдвэрлэх, зорилгоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас санаачлан, хөдөө, орон нутагт тулгамдаж буй асуудлыг эрдэмтдийн оролцоотойгоор шийдвэрлэх, орон нутгийн хөгжилд шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх ажлыг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгууд болон Нийслэлтэй хамтын ажиллагааны гэрээтэй байгуулан ажиллаж байна.

Гэрээний дагуу аймаг, орон нутгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, ховор, ашигт амьтан, ургамлын тархац нөөцийг тогтоох, цөлжилт, бэлчээрийн талхагдал, түүх дурсгалт газрыг хамгаалах, ашиглах болон зарим аймгийн хүн амын хөгжил, эрүүл мэнд, мал аж ахуй, газар тариалан, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон ажлыг жил жилийн төлөвлөгөөндөө тусган гүйцэтгэж байна.

Манай эрдэмтэд Ховд аймгийн Дөргөн, Манхан сумдын “Сумын төвийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, Ховд Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран Ховд аймгийн нэгдсэн атлас боловсруулах ажлыг гүйцэтгэж, хэвлэлийн эхийг хүлээлгэн өгөөд байна. Говь-Алтай аймгийн Тайшир, Ховд аймгийн Дөргөний Усан цахилгаан станцыг дэмжихээр тус бүр 10000 кВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц байгуулах төсөл боловсруулаад одоо хэрэгжүүлэх талаар ажиллаж байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл, Их уул, Дөрвөлжин, Яруу сумдад эко системийн судалгааны ажлыг орон нутгийн төсвийн хүрээнд хийж гүйцэтгэв.

Говь-Алтай аймагтай хамтран “Засагт хан аймгийн түүхийн судалгаа баримт, хээрийн шинжилгээ” төслийг хэрэгжүүлж байна.

Баянхонгор аймгийн гадаргуу, гүний ус, рашаан усны иж бүрэн судалгаа хийж 20 гаруй сумын 480 орчим уст цэгийг судалсны үндсэн дээр Баянхонгор аймгийн гидрохимийн зураглалыг боловсруулж захиалагчид нь хүлээлгэн өгөв.

Булган аймгийн Хялганат тосгоны Хайлантын ам дахь ойн суурингийн мод үржүүлгийн газарт 15000 ш нарсны тарьц ургуулан “Хайлантын ам”-ны түймэрт нэрвэгдсэн хусан ойн 5 га талбайг нарсны 2 настай 12500 ширхэг тарьцаар ойжуулав.

“Ламын гэгээний хурдан хүрэн”, Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Хос зогдорт зэрэг монгол тэмээний омог, үүлдрийн хэсгийн популяцийн генетикийн судалгаагаар монгол тэмээний популяци доторх хувьсал нилээд өндөр байгаа буюу популяцийн генетик алслалт үүлдрийн төвшинд хүрээд байгааг илрүүлэв.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын хөндийд Усан цахилгаан станц шинээр барих талбайд явуулсан археологийн авран хамгаалах судалгааны дүнд Чулуун зэвсгийн үеийн бууц суурин, Хүрлийн болон Хүннүгийн үеийн булш нийт 44 дурсгалыг авран хамгаалсан байна.

Уул уурхай болон дэд бүтцийн 19 компани, байгууллагын 23 талбайд палеонтологийн хайгуул судалгаа зохион явуулж, дүгнэлт, ажлын тайланг холбогдох байгууллагад ньхүлээлгэн өгөв.

“Төмөр зам” төслийн талбайд палеонтологийн судалгааг Өмнөговь аймгийн “Ухаа худаг-Гашуун сухайт”, “Цогтцэций-Манлай-Сайншанд-Баруун-урт” болон “Баруун-Урт-Хөөт, Хөөт-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт” 3 чиглэлийн дагуу явуулж, тайланг захиалагчид нь албан ёсоор хүлээлгэн өглөө.

“Ном бол оюун санааны тусгаар тогтнол” уриан дор зохион байгуулагдсан “Номын баяр”-ын ном хандивлах аяны хүрээнд 10 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 900 орчим ном, нэгэн сэдэвт бүтээлийг 3 удаагийн арга хэмжээгээр Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Ховд, Баянхонгор, Архангай зэрэг нийт 6 аймгийн нийтийн номын сангуудад гардуулан өглөө.

Манай хүрээлэн, төвүүд нь улсын хийгээд хувийн хэвшлийн сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, өөрийн мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр болон докторын сургалтад хичээл заах, бакалавр, магистр, докторын ажил удирдаж хамгаалуулах, оюутны үйлдвэрийн болон танилцах дадлага удирдах, их дээд сургуулиудын эрдмийн зөвлөлд орж ажиллах, сургалтын хөтөлбөр боловсруулах болон сурах бичиг, гарын авлага бэлтгэх, хянан тохиолдуулах, үндэсний хэмжээний болон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллаж байна.

Гадаад харилцаагаа хөгжүүлэх, харилцаа бүхий орнуудын шинжлэх ухааны академиудтай байгуулсан гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны протокол, төлөвлөгөөний заалтыг хэрэгжүүлэх, зарим орны шинжлэх ухааны байгууллагуудтай шинээр харилцаа холбоо тогтоох, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх, экспедиц, олон улсын хурал, семинар зохион байгуулах, эрдэмтэн солилцоог өргөтгөх, харилцаа, мэдээллийг хөгжүүлэх зэрэгт анхаарч ажиллав.

Бид 2014 онд гадаадын 9 орны нийт 13 эрдэм шинжилгээний байгууллагуудтай шинээр гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулсан байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗАРИМ ШИНЭЛЭГ ҮР ДҮНГЭЭС

Физикчидхэд хэдэн өнгөт квант тоотой бөөмс (180-300 ГэВ масстай) оршин байвал одоо мэдэгдэж байгаа Хигс бөөмийн үүсэх, янз бүрийн сувгуудаар задрах хөндлөн оглтлолуудтай зөрчилдөхгүйгээр хосоор төрөх магадлал стандарт онолд зааснаас хамаагүй өндөр байж болохыг харуулсан онолын томоохон чухал үр дүнд хүрсэн байна.

Богино зайнд байрласан анхан шатны үүсгүүрийн мэдээллийг HC-05 Bluetooth технологийн модулийг ашиглаж дамжуулах, боловсруулах програм хангамжийг бичиж туршаад тухайн аппаратыг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэх загварыг боловсрууллаа.

Химичид хотирын төрлийн нэгэн зүйл ургамалд метилиноситол буюу пенитол бодис өндөр агуулгатай байдгийг тогтоосноор В8 витамины байгалийн шинэ эх үүсгэврийг илрүүлэх боломжтой болов. Дулааны цахилгаан станцын үнсийг дэвшилтэт технологиор боловсруулан геополимер төст материал гарган авах технологийг боловсрууллаа. IV ДЦС-ын шүүлтүүрийн үнсэнд суурилсан геополимер төст-барилгын материалыг гарган авлаа.

Эмээлт орчмын бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилтийн хагарлын бүсийн нарийвчилсан дүр зургийг гарган авав.

Мазаалай баавгайн амьдрах орчны загварчлалын дүнд байршил нутгийн хэмжээ XX зууны сүүлээс одоог хүртэл 60 гаруй хувиар багассан болохыг тогтоож, ангилалзүйн асуудлыг шийдвэрлэх генетикийн судалгааны дүнд мазаалай баавгай нь ойролцоогоор 4000-5000 жилийн өмнө тусгаарлагдсан биеэ даасан дэд зүйл болохыг тогтоов.

Завханы Улаагчны Хар нуурт нийт 4 анги, 9 баг, 19 овог, 34 төрөлд хамрагдах 59 зүйлийн хөвөгч амьтад байгааг тогтоож, үүний 9 зүйлийн хүрд хорхой, 4 зүйл салаа сахалт хавч, 4 зүйлийн сэлүүр хөлт хавч нийт 17 зүйлийг шинээр бүртгэлээ.

Хэрлэнгийн бүсийн геологийн М1:200000, Адаацагийн районы геологийн М1:100000-ын масштабтай зургуудыг тус тус зохиож, стрүктүрүүдийн геодинамикийн хөгжлийн загварыг шинэчилэн боловсрууллаа.

Махан идэшт үлэг гүрвэл Дейнохейрын хувьслын судалгааны дүн тус салбарт сүүлийн 50-иад жилд гарсан хамгийн том нээлтийн нэгд багтаж, “NATURE” сэтгүүлд хэвлэгдэв.

Цаг уурчид дэлхийн уур амьсгалын загваруудын үнэлгээг хийж, Монгол орны ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийг загварчлан, энэ зууны төгсгөл 2100 оны үед агаарын улирлын температур одоогийнхоос 2.5-6.30С нэмэгдэхээр байгааг тооцоолов.

Хэл шинжээчид“Нэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Монгол хэлний цахим тайлбар толь бүтээх ажлыг эхлүүлж, Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион, эхний үр дүнг олон нийтэд хүргээд байна. Монгол хэлний толь бичгийн салбарыг төрөл зүйлийн хувьд баяжуулсан уг толь нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцэн, хэрэглээний өргөн боломж олгож буйгаараа шинэлэг болжээ.

Археологчид Сүхбаатар аймгийн нутгаас Зүүн Түрэгийн хаант улсын язгууртанд зориулсан 80 гаруй тамга, 2500 үсэг зурлагатай 13 тооны гэрэлт хөшөө бүхий цогцолбор дурсгалыг нээн судлаж Төв Ази дахь руни бичгийн дурсгалын сан хөмрөгийг баяжуулаж, эрдэм шинжилгээний эргэлтэнд орууллаа.

Түүхчид эх орны төдийгүй ОХУ-ын архив мөн БНХАУ-ын Бээжингийн I архивын баримт, ОХУ-ын Эрмитаж, Сибирийн Красноярскийн музей, Тайваний музейн шинэ баримт, гэрэл зургийг ашиглан XVII-XX зууны эхэн үеийн Монгол орны нийгэм-улс төрийн амьдрал, монголчуудын ахуй соёл, зан үйлийг харуулсан “Монголчууд. XVII-XX зууны эхэн үе” бүтээл туурвиж,эл үеийн Монголын түүхийн бүрхэг, маргаантай асуудлыг тодруулжээ.

Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацийн судлаачид Элэг хамгаалах Антомен, Бөөр хамгаалах Малбус, Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх Эгхомон, Элэг хамгаалах, хордлого тайлах Цульхирын зэрэг биологийн идэвхит хүнсний нэмэлт 4 бэлдмэлийг гарган авч, хими, технологи, эмсудлалын судалгааг явуулж, технологийн зааврыг боловсруулаад байна.

Томуугийн вирүсийн 387 омгийн нейраминидазын саатуулуур эмэнд тэсвэржилтийн фенотип шинжилгээ хийж, Монголд ялгасан 31 омгийн M2, NA генийн нүклеотидын дарааллыг тогтоож, олон улсын зөвшилцсөн сан GenBank-д бүтгүүлж хадгалуулсан байна. Бэтэг өвчний үүсгэгчийн 23 генийн дарааллыг тогтоож, генбанкинд бүртгүүлэв.

Мал зүйч эрдэмтэд малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй гадна дусаалгын Дельта тразпурон, Дельтамонпурон, Амимектинпурон бэлдмэл,адууны нийлүүлгийн өвчнийг анагаах Тридамон, мөн мал эмнэлэгт өргөнх эрэглэгддэг уртасгасан үйлчилгээтэй Тетра УД 300 антибиотик зэрэг 5 эмийн технологийг шинээр боловсруулав.

Монголд анх удаа гадаадын том жимст таримал гүзээлзгэнийг зэрлэг гүзээлзгэнтэй эрлийзжүүлэх ажлыг хийлээ

Ургамал, газар тариалангийн салбарын судлаачид буудайн Дархан-134, Дархан-34, Дархан-131 сорт болон хошуу будаа, хөх тариа зэрэг шинэ сортуудыг нутагшуулан, 30 гаруй га талбайд тариалж 200 тн элит үр үйлдвэрлээд байна.

Техник технологийн салбарын эрдэмтэд гэрийн зуухны туршилтын лабораторийг байгуулж, гэрийн болон нам даралтын зуухны хийцийг сайжруулав.

Судалгааны ажлын үр дүнг олон улсын түвшинд нийтийн хүртээл болгох зорилгоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас санаачлан Proceedings of the Mongolian Academy of Sciences, Mongolian Journal of International Affairs, Mongolian Journal of Chemistry зэрэг сэтгүүлийг цахим хувилбарт оруулан онлайн хувилбарыг Олон улсын шинжлэх ухааны холбоо (ICSU)-ийн INASP хөтөлбөр, (www.mongoliajol.info)-тай хамтран байршуулж, олны хүртээл болгох ажлыг эхлүүлсэн бөгөөд цахим хуудсанд байршуулснаас хойш ШУА-ийн Мэдээ сэтгүүлээс нийт 46’537 удаагийн татан авалт хийгдсэн байна.

ШУА-ийн дэргэдэх “Эрдэм” клуб эрдэмтдийн санал дүгнэлтийг бодлого боловсруулагчид хүргэх зорилго бүхий лекторийг зохион байгуулж, уур амьсгалаас үүдэлтэй хөдөөгийн эрсдэл, ядуурлыг бууруулах асуудал, ус, байгалийн бэлчээр ашиглах хамгаалах, машины үйлдвэрлэл хөгжүүлэх гэхчилэн10 гаруй асуудлыг хэлэлцэв.

“Академичдын цуврал” лекцийг зохион байгуулж, академич Д.Хайсамбуу “Монгол уран барилгын хөгжил, онол, аргазүй” сэдвээр, академич Н.Бэгз “Монголын боловсрол судлалын хөгжлийн асуудлууд” сэдвээр, академич Х.Намсрай “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан ба ирээдүйн авьяасыг нээх зарим арга зам” сэдвээр тус тус лекц уншсан бөгөөд лекцэнд 800 гаруй хүн шууд оролцож, лекцийн хураангуйг “Өдрийн сонин”-д хэвлэн олон нийтийн хүртээл болгов.

Categories
мэдээ нийгэм

“Чэйл” эмнэлгийн дэд захирал Ким Тхе Гёнг: Бид эрүүл мэндээ өөрсдөө хамгаалж байдаг

БНСУ-ын тэргүүлэх эмнэлэг болох “Чэйл” эмнэлгийн дэд захирал Ким Тхе Гёнг эмч манай улсад хүрэлцэн ирээд байна. “Чэйл” эмнэлэг нь Солонгос улсын анагаах ухааны салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн эмэгтэйчүүдийн дагнасан эмнэлэг юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн өвчнийг эмчилсэн үзүүлэлтээрээ улсдаа нэгдүгээрт, үргүйдлийн эмчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг эмнэлэг юм. Ингээд тус эмнэлгийн дэд захирал Ким Тхе Гёнг эмчтэй ярилцсанаа хүргэе.

Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе! Манай улсад хэд дэх удаагаа ирж байгаа вэ? Манай улсад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? Мөн “Чэйл” эмнэлгийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Танай сонины нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ким Тхе Гёнг гэдэг. Та бүхэнтэй танилцсандаа баяртай байна. Би Монгол улсад 5 дахь удаагаа айлчилж байна. Ирэх бүрт Монгол улсад хөгжил асар хурдтай явагдаж байна гэж харж байна. Манай “Чэйл” эмнэлэг бол хагас зуун жилийн түүхтэй БНСУ-ын хамгийн том хэмжээний эмэгтэйчүүдийн эмнэлэг бөгөөд үргүйдлийн эмчилгээний технологи, үр шилжүүлэн суулгах туршлагаараа тэргүүлдэг.

Таны энэ удаагийн хүрэлцэн ирсэн зорилго юу вэ?

-Бид Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-тэй хамтран ажиллаад 3 жилболж байна. Энэ удаад ХСҮТ-өөс бидэнд манай эмнэлэгт ирж өвчтөнүүдийг үзэж зөвлөгөө өгөөд, 2-3 өвчтөнд мэс засал хийж харилцан туршлага солилцоно уу гэсэн албан хүсэлт ирсний дагуу бид энэ удаагийн айлчлалаа хийж байна. Улмаар ХСҮТ-д 2 мэргэжилтэн маань хүрэлцэн ирж 30 орчим хүн үзэж зөвлөгөө өгөөд 2 өвчтөнд мэс засал амжилттай хийлээ.

Танай Чэйл эмнэлэг нь Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн 4 оюутанд сургалтын тэтгэлэг олгосон гэж сонссон. Та энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу? Тухайн оюутнуудыг ямар шалгуураар сонгож авсан бэ?

-Манай эмнэлэг нь Монгол улсын АШУҮИС-тай хамтран ажилладаг. Тэр ч үүднээсээ миний өөрийн хувийн санаачлагаар сурлагаараа тэргүүлэгч 4 оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, сурлагаараа тэргүүлдэг хэдий чамьдралын боломж тааруу 4 оюутныг санал болгоочээ гэсэн хүсэлтийг АШУҮИС-д тавьсан юм. Тус сургуулийн Оюутны холбооноос оюутнуудын дунд судалгаа явуулж, бидэнд 4 оюутныг сонгон шалгаруулж өгсөн. Оюутан хүнд сургалтын төлбөр чухал асуудлын нэг байдаг учраас миний хувьд өөрийн оюутан цагийг дурсаж, тэргүүлэгч 4 оюутанд мөнгөн тусламж үзүүлж, тэдний ирээдүйд сайн эмч болох хүсэл тэмүүллийг дэмжсэн байгаа.

Манай улсад хэрэгжүүлэх “Чэйл” эмнэлгийн дараа дараагийн ажлын зорилго, төлөвлөгөө юу байгаа вэ?

-Бид “Асэ” эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй хамтран умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол эмэгтэйүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр гэсэн судалгаа байдаг. Тиймээс Монгол эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс өргөн цар хүрээтэй нийгмийн ажил зохион байгуулах гэж байна.

Сүүлийн жилүүдэд “Чэйл” эмнэлэгт Монгол эмэгтэйчүүд их хандаж эмчлүүлэх болсон. Тиймээс Монголчуудад эмчилгээ­ний төлбөрийн хувьд хөнгөлөлт эдлэх боломжбайдаг уу?

-Манай эмнэлэг нь Монгол үйлчлүүлэгчдэд хөнгөлөлт үзүүлэх тал дээр олон боломжийг бий болгосон байдаг. Тухайлбал, манай эмнэлэгт хавдраар өвчилсөн хүн хандвал бид нисэх онгоцны буудлаас тосож аваад унаагаар үйлчлэн үнэ төлбөргүй байраар хангаж өгдөг. Түүнчлэн орчуулгыг нь үнэ төлбөргүй хийж өгч, өвчтөнийг сэтгэл санааны эмчилгээ, хөдөлмөрийн хичээл, хоолны хичээл зэрэгт хамруулдаг давуу талтай. Манай эмнэлэг нь Монгол улсын хамгийн өргөн сүлжээтэй, хамгийн олон харилцагчтай тэргүүлэгч банк болох ХААН Банктай хамтран ажилладаг. Тиймээс ХААН Банкны олон улсын картаар үйлчлүүлвэл бид 10 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

Манай сонинг уншиж буй эмэгтэйчүүдэд хандаж та юу хэлэх вэ?

-Их сайхан асуулт байна. Эмэгтэйчүүд өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө хамгаалж байдаг. Гэхдээ бид үүнийгээ мэддэггүй. Өрөөлөөр хамгаалуулахыг боддог. Энэ бол маш буруу зарчим. Харин өөрөө зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж, өдөр тутмын амьдралаа зөв зохицуулаад байвал эрүүл байх бүрэн боломжтой. Мөн гурван сард нэг удаа эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч хэвших хэрэгтэй гэж хэлмээр байна. Ингэж чадвал өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж, эрүүл саруул байх бүрэн боломжтой гэдгийг танай сониноор дамжуулан эмэгтэйчүүддээ хэлмээр байна.

Хэрвээ танай эмнэлэгт үзүүлье гэвэл яаж холбогдох вэ?

-Та бүхэн манай эмнэлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл монгол хэл дээрх цахим хуудас болох www.cheilmc.co.kr болон 82-2-2000-7355, 010-7920-3777 дугаарын утсаар холбогдох боломжтой. Мөн манай эмнэлэгтэй хамтран ажилладаг Сонгдо, Асэ, ХСҮТ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр дамжуулан холбогдож болно. Бидэнд хандсан хүн бүрт манай эмнэлгийн үүд хаалга үргэлж нээлттэй байж, бид та бүхний эрүүл энх амьдралын төлөө ажиллах болно гэж хэлмээр байна.

Дэлгэрэнгүй ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье!

П.БАЯР

Categories
мэдээ цаг-үе

Г.Шийлэгдамба: Элэгний С вирусийг гурван сарын дотор устгах эм оруулж ирнэ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай элэгний С вирусийн эм, эмчилгээний тухай ярилцлаа.

Саяхан та АНУ-д айлчлахдаа элэгний С вирустэй хүмүүст зориулсан эмийн асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж сонслоо. Ямар үр дүнтэй ирэв?

-АНУ-д Эрүүл мэнд, спортын сайдаар ахлуулсан баг айлчлал хийлээ. Энд гурван үндсэн чиглэлээр ажилласан. Эхний зорилго нь В, С вирусийн эсрэг хамгийн сүүлийн үед гарсан, олон улсын хатуу хяналттай улс орнуудад зөвшөөрөгдсөн эмийг Монгол Улсад оруулж ирэх боломжийг хэлэлцэх, тодорхой тохиролцоонд хүрэх зорилго байсан. Түүнчлэн В, С болон бусад вирусийг эмчлэхээс гадна оношлох, сүүлийн үеийн өндөр түвшний аппарат, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр Монголд оруулж ирэх, эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулж, өвчилсөн хүмүүсээ нарийн оношилж, судлах талаар холбогдох байгууллагынхантай уулзахаар төлөвлөсөн. Гурав дахь зорилго нь Стэнфорд, Беркли их сургуулийн эрдэмтэдтэй уулзаж, Монгол Улс дахь элэгний өвчлөлд олон улсын анхаарлыг хандуулах, тодорхой хөтөлбөр танилцуулах, дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын эрдэмтэдтэй энэ чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцсан. Олон улсын төсөл, сангуудын анхаарлыг энэ чиглэлд хандуулах зорилготой уулзалтууд хийлээ.

Өмнө нь АНУ-ын “Гилеад Сайнсес” (Gilead Sciences) компанийн Sovaldi (Софосбувир) эмийг Монголд нэлээд маргаантай бүртгэж авсан. Америктаа 84 мянган ам.доллараар зарагдаж байсан эмийг Монголд 900 ам.доллараар нийлүүлэхээр эхний тохиролцоо хийсэн. Одоо түүний дараагийн шатны эм болох “Harvoni”-г Монголд бүртгүүлэх, нийлүүлэх тухай яриад эхэллээ. Үнэ ханшийн хувьд хэд байхаар тохиролцов?

-“Sovaldi” эмийг бид өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн. “Гилеад Сайнсес” компани Америктаа 84 мянган ам.доллараар борлуулж байсан энээмийг Монгол улсад курс буюу гурван сарынх нь эмчилгээнд шаардагдах эмийг 900 доллараар оруулж ирэх боломжийг олгосон. Энэ нь Гүрж, Египет, Португал, Монгол зэрэг улсад дээрх компаниас онцгой нөхцөлөөр олгох тохиролцооны дагуу хийгдсэн ажил байсан. Бид энэ эмийг бүртгээд удаагүй байтал дараагийн шатны “Harvoni” хэмээх шинэ эм өнгөрсөн оны сүүлээс олон улсын эмийн зах зээлд маш онцгой үр дүнтэй эмээр нэрлэгдэж, Европын холбоо, бусад хөгжилтэйулс орнуудад нэвтэрч эхэлсэн. Энэ эмийг үйлдвэрлэсэн “Гилеад Сайнсес” компанийнхантай ярилцаж албан ёсоор тохиролцоонд хүрч чадсан. Өмнөх “Sovaldi” эмэнд өгч байсан онцгой нөхцөлийг “Harvoni” эмэн дээр ижил олгохоор боллоо. Энэ эм бол 94 мянган долларын үнэтэй. Үүнийг бид 99 хувийн хөнгөлөлттэйгээр, гурван сарын курс эмчилгээнд шаардагдах эмийг 940 ам.доллараар Монголд оруулж ирэх боломжтой болж байгаа. Энэ хоёр эмийн ялгаа бий. Өмнөх эм бол Интерферон зэрэг заримэм, тариатай хавсарч хэрэглэж байж үр дүнтэй байдаг. Хэдийгээр бид “Sovaldi” эмийг хямдралтай үнээр нийлүүлсэн ч Интерферон тариа нь өндөр үнэтэй. Тухайн өвчтөндөө гаж нөлөө ихтэй тариа гэдгийг монголчууд мэднэ. Харин сүүлд гарсан “Harvoni” эм нь ямар нэг эмтэй хавсрахгүй дангаар нь хэрэглэдэг учраас элэгний өвчтэй хүмүүсийн талархлыг хүлээж байгаа, 98 хувийн үр дүнтэй эм. Монгол дахь вирусийн бүх хэлбэрт тохирно гэдэг нь судалгаагаар батлагдсан. Энэ эм бол 2-3 сарын хугацаанд С вирусийг устгах боломжтой. Монгол Улс 3 сая хүнтэй. 400-гаад мянган хүнд элэгний А, В, С, Д вирусийн асуудал байна гэхээр нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд нэгдүгээрт орж байгаа юм. Бид өнгөрсөн жилүүдэд ДОХ, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчингээд нийгмийн шинж чанартай олон өвчнүүдэд олон улсын байгууллагын туслалцааг авч байлаа. Элэгний өвчлөл, зүрх судасны өвчний дараа нас баралтаараа хоёрдугаарт ордог. Гэтэл энэ эм хавдар, элэгний хатууралд хүрэхээс нь өмнө вирусийг нь устгах юм.

Хавдартай, элэгний хатууралтай болчихвол нас баралтын тохиолдол маш өндөр. Гадаадад эмчлүүлэх, элэг солиулах мэс засалд орох нь асарөндөр өртөгтэй. Зардал чирэгдэл ихтэй байна. Хамгийн их эрсдэлтэй, тулгамдсан 7000-8000 хүний асуудал байна гэж мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд судлаад гаргасан. Дараагийн ээлжинд эмчлүүлэх шаардлагатай С вирустэй 150 мянган хүний асуудал бий. Би энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд удахгүй танилцуулна. Монголд энэ эмийг эмчилгээнд хэрэглэх бэлтгэлийг маш сайн хангах учиртай. Ажлын хэсэг байгуулж, удирдамж заавар боловсруулж байна. С вирусийг эмчлэх, эмээр хангахажлыг улсын эмнэлгүүдээр дамжуулж, нарийн хяналтан дор хийнэ. Эмчилгээний өмнөх, дундах, дараахь вирусийг тоолох ажлыг давхар хийж байж үр дүнг хянах боломжтой. Хоёроос, гурван сарын дотор л С вирусийг устгах 98 хувийн үр дүн нь харагдах юм. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл 2020 он гэхэд Монголд элэгний С вирусийг бүрэн устгана.Элэгний ийм өндөр өвчлөлтэй, нас баралт ихтэй байсан улс оронд С вирусийг устгаж чадсан дэлхийн бараг эхний улс болохоор бид зорьж байна.

Тухайн компанийн зүгээс тодорхой шаардлага тавьсан. Улсын төсөвт эмийн өртгийг суулгах, эмзэг бүлгийнхнийг хамруулах гэх мэт болзол тавьдаг гэж сонссон. Элэгний С вирусийн эмэнд зарцуулах хөрөнгө өнөөгийн нөхцөлд байхгүй гэж үзээд, өөр хямд арга зам хай гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан ч гэдэг. Харин та энэ их мөнгийг яаж олох вэ?

-Бусад оронд бол Эрүүл мэндийн даатгалаар нь энэ асуудлыг шийддэг. Манайд даатгалаар энэ эмийг авчих нөхцөл хараахан бүрдээгүй. Цаад компанийн хувьд 99 хувиар хөнгөлж байгаа учраас Монголд тавьж байгаа нөхцөл нь нэг ч доллар үнэн дээр нэмж болохгүй. Өөрөөр хэлбэл арилжааны зориулалтаар ашиглаж болохгүй учраас улсын эмнэлгүүдээр дамжуулна. Нийгмийн бүх давхаргын өвчилсөн хүмүүсийг хамруулах ёстой гэдэг. Эмийн үнийг төлөх чадваргүй хүмүүсийн төлбөрийн асуудлыг Засгийн газар дээр ярьж байгаа. Тооцоо судалгаагаа хараахан эцэслээгүй байна. Ерөнхий дүн бий.С вирустэй 150 мянган хүн байна гэхэд эдний хэдэн хувь нь 940 доллараар энэ эмийг авч уух чадалтай вэ. Чадахгүй нь хэд байгааг судалж гаргаж ирнэ. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулж өвчтөнүүдийн судалгааг гаргах ёстой. Үүнийг хэд хэдэн тестээр хийх учиртай. Нэг нь вирус тоолох. Вирусийг хүн болгон дээр тоолдог аппарат хэрэгсэл өндөр үнэтэй. Тестээр бөөнөөр нь вирусийг тоолж гаргадаг аргачлалууд бий. Тодорхой хүрээнд асуудлыг шийднэ. 150 мянган хүн байна гэвэл 150 сая ам.долларын асуудал бий. Эхлээд төсөвт ямар боломж бийг авч үзнэ. Хоёрдугаарт Олон улсын сангуудад хандахаар ажиллаж байна. Өндөр үнэтэй эм үйлдвэрлэгчийн хувьд олон улсынөмнө үүрэг хүлээдэг. Тийм учраас зарим улс оронд онцгой хөнгөлөлттэй үнээрэмээ олгож байгаа юм. Манайх шиг маш өндөр өвчлөлтэй, жижиг оронд энэ эмийн хүчээр С вирусийг бүрэн устгаж чадвалэм үйлдвэрлэгчийн хувьд ч маш их нэр хүндийн хэрэг тул бидэнтэй хамтарч ажиллаж байгаа юм. Стэнфорд, Берклид нээлттэй уулзалт хийхэд 99 хувийн хөнгөлөлтийн тухай сонсоод, алга ташиж хүлээж авсан. “Монгол Улс сайн байна” гэсэн. Үлдэж байгаа 1 хувийг төлөхийн тулд бид Засгийн газарт асуудал тавина. Олон улсын байгууллагууд, сангуудад хандах ёстой. Засгийн газрын хуралдаан дээр би айлчлалын үр дүнг танилцуулахад сайд нар тодорхой чиглэл өгсөн юм.

Хүүхдүүдэд В-гийн эсрэг вакцин хийж байгаа. Нэгэнт өвчилсөн хүмүүс хэцүү байх л даа?

-В вирусээр өвчлөхгүй байх боломж бий. Өвчилсөн хүмүүст эм байгаа. С вирусээс сэргийлэх вакцин байхгүй. Манайд вирусийнхалдвар авч байгаа тохиолдлууд нь нэгдүгээрт цус цусан бүтээгдэхүүнээр, 1960-1970 оны шприцны шарууд чинь одоо ийм байдалд хүргээд байна.

Элэгний өвчлөл ингэж их гаарахад тухайн үед шприцээ буцалгаж хэрэглэдэг байсан, олон хүнд дамжуулж тарьдаг байсан нь нөлөөлсөн талаар эмч мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Нэг талаар нийгмийн золиос болсон хүмүүс шүү дээ. С вирусийг бас бэлгийн замаар дамждаг гэдэг?

-Өвчлөлийн түүхийг аваад үзэхээр үнэхээр иргэдийн буруугаас биш, тухайн нийгмийн нөхцөл байдлаас болж эрсдэл үүссэн байдаг. Энэ тохиолдолд олон улсын байгууллагууд, үйлдвэрлэгч нарын зүгээс харж үзэж байгаа юм л даа. Бэлгийн замын халдварын хувьд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана.

Олон улсын байгууллагуудын зүгээс ДОХ, сүрьеэтэй тэмцэхэд зориулж бидэндмөнгө өгдөг. Гэтэл элэгний С вирусийн хувьд манайх хамгийн өндөр өвчлөлтэй гэдгээрээ тусламж авах боломж байна уу?

-Засгийн газар элэгний өвчлөлд онцгой анхаарч байна гэдэг олон улсын байгууллагуудад сайн мессеж болж хүрлээ. Есдүгээр сард ДЭМБ-ын дээд чуулганд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Эмүүдээ оруулаад ирвэл есдүгээр сард эхний үр дүн гарах хугацаа. Египет гэхэд л энэ чиглэлээр тусламж авсан байдаг. Манайхыг бодвол хүн ам ихтэй улс. Harvoni эм харинЕгиптэд олгогдоогүй байх. “Sovaldi”эм олгогдсон. Энэ хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжээд үр дүн байна, байхгүй, хүмүүс нь эмээ ууж байна, уухгүй байна гэсэн олон асуудал бий л дээ. Гэхдээ тэдэнд шаардлагатай мөнгөний нэлээд нь олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжсэн байдаг. Манай хувьд хүн амын дундах өвчлөл өндөр ч бусад оронтой харьцуулахад өвчилсөнхүний тоо цөөн шүү дээ. Тийм учраас Монголыг дэмжих нөхцөл бий.Хамгийн гол нь манай эрдэмтэд судлаачид нэг дуу хоолойтой байх учиртай. Зарим нь “Энэ эм чинь ийм хямдхан байгаа юм чинь хуурамч байна” гээд л зарим нь “Монголчуудыг клиник туршилтанд оруулах гэж байна” гээд л байхаар ажилдсайнаар нөлөөлөхгүй.

Иргэдийн зүгээс “Хурдалж болохгүй юм байх даа. Эм хүлээсээр байтал эхнээсээ үхэх нь” гэдэг. Таны бүрэн эрхийн хугацаанд энэ асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна уу?

-Эрүүл мэндийн сайд нь өөрөө очиж асуудлыг шийдлээ. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хэмжээнд асуудал тавигдахаар шийдэгдэхгүй. Бидэнэ ондоо багтааж, эхний үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол руу тээвэрлэх оруулж ирэх схемээ сайн хийх ёстой. Олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага, төрийн байгууллагуудын ажлыг зөв зохион байгуулах хэрэгтэй байна.

Та ажлаа авангуутаа энэ асуудлыг шүүрч авсан. Тодорхой учир шалтгаан байсан уу?

-Угаасаа шийдэх ёстой асуудал гэдэг нь ойлгомжтой.Зөвхөн Г.Шийлэгдамба, Ч.Сайханбилэг шийдэх гээд байгаа асуудал биш. Өмнө нь олон жил яригдсан сэдэв шүү дээ. Ямар ч өрхөд, хамаатан, садан, найз нөхдийн хүрээнд элэгний асуудалтай хүн байдаг. Нийгэм тэр чигтээ энэ асуудлыг шийдэхэд чиглэсэн байхад эргэлзэж тээнэгэлзэх эрхбайхгүй. Би биш гэхэдхэн нэгэн хүн энэ асуудлыг шийдэх л байсан.

Элэгний Д вирусийн тухай хүмүүс тодорхой мэдээлэлгүй байдаг. Харин таны айлчлалын үеэр энэ тухай яригдсан байна лээ?

-Энэбол сүүлийн үед анхаарал татаж байгаа вирус. Д вирусийг шууд эмчлэх эм гараагүй. Эм бүтээгдэх шатандаа яваа. Д вирусийн эсрэг эмбүтээж байгаа багийнхантай Стэнфордын их сургуульд уулзсан. Сүүлийн нэг жилд ахицтай ажиллаж байгаа юм билээ.Д вирус В вирустэй хавсарч тохиолддог юм байна.

Манайд В-гийн тохиолдол нэлээд их байдаг. Аягүй бол Д вирусийг ялгаж оношлож чадахгүй явдаг юм байна даа?

-Хавсарч тохиолддог вирусууд илүү аюултай, эрсдэлтэй байдаг тухай судлаачид, эрдэмтэд ярьж байна лээ.Олон оношилгооны арга технологи гарч, эмчилгээ үр дүнд хүрч байгаа ч вирус нь түүнийгээ дагаад хөгжиж, өөрчлөгдөж байдаг гэж эрдэмтэд ярьсан. Элэгний эмчилгээнийасуудлыг хүссэн ч эс хүссэн ч олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах замаар л шийднэ. Хардаж сэрдэжцаг хугацаа алдах шаардлага байхгүй.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Т.Хасбаатар: Тусгаар тогтнолын ордон бүү хэл МАН-ын шатдаг байрны санхүүжилт ч асуудалтай

АН-ын гишүүд дэм­жигч­дийн холбооны тэргүүн Т.Хасбаатартай ярилцлаа.

Ард түмний өмнөөс танай холбоо МАН-д хандан 11 тэрбум төгрөг нэхэмжиллээ. МАН Тусгаар тогтнолын ордонг барихад төсвөөс 11 тэрбум төгрөг гаргуулан авсан ч энэ өнгөрсөн явдал юм биш үү?

-Одоогоос долоон жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн үр дүнг ард түмэн эсэргүүцэж үймээн болсон. Нэг ёсондоо ард түмний сонголтын үр дүн өөр гарсан учраас дургүйцэж тухайн үеийн эрх баригчид буюу МАХН өнөөгийн МАН-ын байрны өмнө тайван жагсаал эхлүүлсэн байдаг. Гэтэл энэ тайван жагсаал нь эмх замбараагүй байдал болон өргөжиж МАН-ын байр шатсан. Ер нь Үндсэн хуулиар нэг л зүйлийг хүндлэн дээдэлж явах ёстой. Энэ нь Монгол хүн. Гэтэл 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээнээр таван хүн амиа алдсан хэрэгт одоо болтол эцсийн шийдэл гараагүй. Ард түмний энэ хүлээлтэд шүүх засаглал, төрийн байгууллагууд тодорхой хариу гаргаж өгөөгүй гэсэн үг. Шууд хэлбэл тэр үед сонгуулийг булхайтай явуулсан, ард иргэдийн бухимдлыг өдүүлсэн эх булгийг олж тогтоож хариуцлага тооцох ёстой. Харамсалтай нь цагдаагийн цөөн албан тушаалтнууд жинхэнэ гэмт этгээдүүдийн өмнөөс хариуцлага хүлээгээд хэрэг замхарсан. Үүнээс улбаатай асуудал учраас МАН-ын байрыг татвар төлөгчдийн мөнгөөр барьсныг эсэргүүцэж байгаа юм.

Тэр үед төсвөөс мөнгө гаргах эрхийг олгосон УИХ солигдсон. Мөн МАН-ыг удирдаж байсан хүмүүс ч өөрчлөгдсөн учраас хариуцлага хүлээх хүн олдох уу?

-Энэ бол нэг, хоёр хүнтэй холбоотой асуудал биш. Тэгээд ч Монгол төрийн залгамж чанар хадгалагдаж байгаа учраас тэр хууль бус үйлдлийг энэ төр таслан зогсоох ёстой. Нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгийг намын байр барих гэх зэрэг зүйлд зарцуулж болохгүй. Бас Улс төрийн намын тухай хуульд нэг л заалт бий. УИХ-д суудал авсан тоогоор нь улсын төсвөөс мөнгө олгоно гэж. Түүнээс биш ямар нэгэн байр барих, хэн нэгнийг хувцаслах зорилгоор улсын төсвөөс мөнгө гаргах эрхгүй. Энэ бол алтан зарчим нь бөгөөд цаасан дээр хараар бичээд баталчихсан зүйл.

МАН-ын зүгээс таны энэ асуудалд ямар тайлбар хийв?

-Энэ тухай мэдээллийн хэрэгслээс харлаа. МАН-ын генсек Ж.Мөнхбат мэдээлэл хийж Өршөөлийн хууль нөхөн төлбөр олгох журмын дагуу 11 тэрбум төгрөг авсан гэж ярьсан байна. Үнэндээ Ж.Мөнхбатын яриад байгаа энэ бүхэн худлаа. МАН бол хохирогч бус хохироогч.

Тэгвэл МАН-аас 11 тэрбум гаргуулан авах уу, Тусгаар тогтнолын ордонг нийтийн өмч болгох хэрэг­тэй гэж үзэж байна уу?

-Улс төрийн намыг бизнесийн үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олохыг хориглож байдаг. Тэр байрыг харахад фитнесс клуб, ресторан, супер маркетаас эхлээд олон компани түрээс төлж, МАН ашиг олж байна. Нэгэнт олон нийтийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монголынхоо ирээдүй болсон залууст байраа хүлээлгэж өгөх ёстой. Миний хувьд Тусгаар тогтнолын ордонг Төв номын сан болгох хэрэгтэй гэж боддог. Хотынхоо төвд сайхан цагаан, дэлгэсэн ном шиг, номын сантай болъё. Ард түмний амьдралыг сайнгүй, ядуу буурай байхад хурал хийж байгаа нэрээр зааландаа очиж унтдаг асуудлаа зогсоох ёстой, МАН-ынхан. Энэ шаардлагыг өнөөдрийн эрх барьж байгаа нам, төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн. Үүнийг цагаан дээр хараар бичсэн хуулийн дагуу шийдвэрлүүлэхийн тулд Монгол Улсын төрд шаардлага хүргүүлсэн гэж ойлгож болно.

Тэгэхээр байрыг нь авах хэрэгтэй гэж үзэж байгаа гэсэн үг үү?

-Хоёр асуудал байгаа юм. Зөв, бурууг нь хуулиар тогтоох ёстой. Нэг бол улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг буцааж төлөх. Эс чадвал энэ байрыг хурааж аваад олон нийтийн өмч болгох. Эс үйлдлээрээ асуудлыг шийдэхгүй байвал МАН-ын үйл ажиллагаа явуулах эрхийг нь хойшид зогсоох, УИХ, орон нутгийн сонгуульд оруулахгүй байх бүх эрхийг нь хаах ёстой.

Таны ярьж буй хариуцлагыг тооцох хууль эрх зүйн орчин бий юу?

-Улс төрийн намын тухай хууль гэж бий. Энэ хуульд бүх зүйл заалт бий. Би Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн зарчим, зүйл заалтыг барьж энэ шаардлагыг тавьж байгаа.

МАН-ынхан 11 тэрбум төгрөгийг хуулийн дагуу авсан гээд мэдэгдчихлээ шүү дээ?

-Ямар замаар 11 тэрбум төгрөгийг гаргуулан авсныг тогтоосон байдаг. МАН-ынхан хохирогч хэмээн заль хэрэглээд байгаа юм. Уг нь МАН-ынхан 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг өдөөн хатгасан, сонгуулийг луйвардсан гэдгээрээ хохирогч бус хохироогч нам. Гэтэл эд нар хохирогчдын дүрд тоглож, байшин шатсан нэрээр татвар төлөгчдийн мөнгийг авсан ийм л асуудал. Ер нь бол Монголын түүх бичигдэж байгаа. Цаг үе ингэж өнгөрч байгаа учраас бид дандаа ирээдүйн сайн сайхны төлөө хууль эрх зүйн орчингоо боловсронгуй болгох шаардлагатай байна. Энэ хаврын чуулганаар л гэхэд томоохон хуулиудыг авч хэлэлцэх гэж байна. Үндсэн хууль, Намын тухай, Сонгуулийн нэгдсэн хууль зэрэг томоохон хуулиудыг батлах учраас хойшид энэ мэт бусармаг үйлдэл гарах цоорхойгүй зохицуулалтыг хийх ёстой. Тиймээс хууль гарахаас өмнө Монголын ард түмэнд үүрүүлсэн үйл лайг нь өөрсдөд нь үүрүүлэх ёстой гэж үзэж байгаа. Ер нь улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод байлгах асуудлыг хуульчилж өгөх ёстой байна. Үе үеийн улстөрчид авлигын эсрэг тэмцэнэ гэж байгаа ч үр дүн муутай байна. Харин авлигын эх булаг нь хаана байна вэ гэвэл сонгуулийн авлига дээр очиж холбогддог. Олон жил үргэлжилж буй энэ процессийг эргээд харахад бизнес эрхлэгчид, томоохон компаниудаасаа илүү чинээлэг улстөрчдийг бий болгочихож. Тиймээс сонгуулийн авлигыг тасалж санхүүжилтийг ил болгох хэрэгтэй. Энэ асуудлыг шилэн дансны тухай хуулиар зохицуулж байж авлигагүй Монголыг бий болгох суурь тавигдана.Эс бөгөөс тодорхой хүрээнд авлигын асуудлыг хөндөж тавьсаар байх юм бол төр засаг солигдох бүрт Авлигын эсрэг хуулийг өшөө авдаг хэрэгсэл болгож ашиглах засаршгүй байдал руу яваад байна.

Тэгвэл МАН-ын шатдаг байр ямар замаар тэдэнд очсоныг судалж үзэв үү?

-Одоогоос 20 гаруй жилийн өмнөх үйл явдал. Тэр үеийн санхүүжилтийг хөндөхөд олон юм гарна. ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Соёлын төв өргөөний комплексийг барихад бүрэлдэхүүнд нь МАН-ын шатдаг байр орсон юм билээ. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай олон удаа хөндсөн байдаг. Тэгэхээр шатаагдсан байр нь хүртэл асуудалтай. Энэ нам байнга ард түмний халааснаас мөнгө авч орон байраа бэлддэг. Тэгэхээр одоо байгаа байрны асуудлаас гадна өмнөх байрны асуудлыг ч хөндөнө.

МАН хууль зөрчөөгүй гэсэн тайлбар хийж байна. Тэгэхээр цаашид хэрхэх вэ?

-Бид Монгол төрийн хууль дээдлэх зарчмын дагуу бид явж байгаа. Тэгэхээр энэ нам алдаагаа засах ямар үйлдэл хийхээс хамаарч бидний дараагийн шат тодорхой болно. Ер нь бол МАН алдаагаа ухамсарлаж ард түмний халааснаас суйлсан мөнгөө буцааж хийх хэрэгтэй. Тэгээд ч ардын гэсэн нэр зээлчихээд ардын мөнгийг хулгайлдаг, суйлдгаа зогсоо гэж давхар шаардаж байгаа.

Л.ТӨР