Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ахмад дайчдыг “Эх орны дайны 70 жилийн ой” медалиар шагнав

ОХУ-ын Ерөнхийөгч В.Путиндэлхийн II дайн болон чөлөөлөх дайнд оролцсон Монголын 300 ахмад дайчдыг “Эх орны дайны 70 жилийн ой” медалиар шагнах зарлиг гаргажээ. ШагналыгОХУ-аас Монгол Улсад суугаад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өчигдөр гардуулан өглөө. Тэрээр ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ жил ирэх тусам ахмад дайчид маань цөөрсөр байгаа хэдий ч тэдний байгуулсан гавьяа хэзээ ч мартагдахгүй хэмээн онцлов. Эхний ээлжинд Монгол улсын баатар П.Шагдарсүрэн, ахмад дайчин Ц.Алтангэрэл, Д.Сандагдорж, Д.Чүлтэм,Н.Мияажав зэрэг 58ахмад дайчдад шагналыг гардуулсан юм. Харамсалтай нь тэднээс дөрөв нь шагналаа гардан авч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт автозам барих төслийн концесс олгох шалгаруулалт зарлалаа

Уралдаант шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 км авто зам барих” төсөл
Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2014-21/31-09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Монгол Улсын болон гадаадын этгээд, түүний нэгдлийг “Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 км авто зам барих” төслийн Концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
Уг төсөл нь “Барих-шилжүүлэх” төрөлтэй бөгөөд концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр батлагдсан зураг төсвийн дагуу барилгыг барьж ашиглалтад оруулан нийслэлийн өмчид шилжүүлнэ.
Концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцох хуулийн этгээд нь доор дурьдсан үндсэн шалгуураас гадна Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу санхүүгийн болон техникийн шаардлага хангасан байна.
Үүнд:

  • Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жилийн 2013-2014 онуудын дундаж 500,000,000 /таван зуун сая/ төгрөгөөс дээш байх.
  • Сүүлийн жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын нийт өртөг: 500,000,000 /таван зуун сая/ төгрөгөөс багагүй байх.
  • Тухайн ажлыг гүйцэтгэхэд: Холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх.
Уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтийг албан бичгээр хүлээн авна. Албан бичигт дараахи баримтыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/.
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан сүүлийн 2 жилээр
  • Мэргэжлийн боловсон хүчний чадварын мэдээлэл
  • Техник, тоног төхөөрөмжийн чадварын мэдээлэл
  • Сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт.
Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Төрийн сан банкны 200051007 тоот дансанд 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг тушаан худалдан авч болно.
Уралдаант шалгаруулалтад оролцох саналыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авна.

Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорхи хаягаар ирүүлнэ үү.
Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын
Концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, Инновацийн хэлтэс
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж
Соёлын төв өргөө “Г” корпус, 5-р давхар 514 тоот Утас: 315614, 88841198

Categories
мэдээ нийгэм

Найрсаг үйлчилгээний сургалтууд явагдаж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас үйлчилгээний ажилтнуудын чадварыг сайжруулж, найрсаг харилцааг төлөвшүүлэх сургалтуудыг цувралаар явуулж байна. Гуравдугаар сард Монголын ресторан зоогийн газруудын холбоотой хамтран “Рестораны менежерийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх” сургалт, Гайд сургалтын төвтэй хамтран “Аяллын хөтөч, менежерийн сургалт”-ыг зохион байгуулсан бол 4-р сард ресторан, зоогийн газруудын зөөгч нарын сургалт, хотын аяллын хөтөч-тайлбарлагчийн сургалтыг явуулахаар бэлтгэж байна. Мөн тус газраас Монголын ресторан зоогийн газруудын холбоо, Зочид буудлуудын холбоотой хамтран 4 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дээд шагнал болох “Улиссийн шагнал”-т судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоны төрийн болон нийтийн үйлчилгээний соёл, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний менежментийн сургалтыг Улаанбаатар хотод явуулахаар төлөвлөж байна. гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японы Хоккайдо мужтай хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын үеэр Монгол-Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсанаар Хоккайдо мужтай хамтран ажиллах суурийг нь тавьсан. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яам Япон улсын Хоккайдо муж хооронд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т талууд өнөөдөр гарын үсэг зурлаа. “Санамж бичиг”-ийг байгуулсанаар Монгол Улстай цаг агаарын нөхцөл нь төстэй Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, хүйтэн бүст тохирсон технологийг нь судлан туршлага солилцож, тус мужийн хувийн хэвшлийнхэнтэй техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэрэг өргөн боломж нээгдэж байна.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх НҮБ-ын ИЙ бага хуралд оролцож байна

Япон улсад болж буй НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал”-д Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн бага хуралд дэлхийн 18 орны төрийн тэргүүн, 100 гаруй орны сайд нар дугуй ширээний ярилцлага, дээд түвшний салбар дундын түншлэлийн хэлэлцүүлэг, сэдэвчилсэн хуралдаануудад оролцож байгаа аж. Энэ сарын 14-нд Шадар сайд У.Хүрэлсүх гамшгийн шинэ эрсдэл бий болохоос урьдчилан сэргийлэх, гамшгийн өртөнгө, эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, соёл, хүрээлэн буй орчны арга хэмжээг хэрэгжүүлэх замаар одоо байгаа гамшгийн эрсдэлийг бууруулж, гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Ирэх 20 жилд гамшгийн улмаас хүний амь нас эрсдэх байдал, ард иргэдийн аж амьдрал, олон нийт цаашлаад улс орны нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны үнэт зүйлст учрах хохирлыг бодитоор бууруулахад олон улсын түншлэлийг өргөжүүлэх нь нэн чухал болохыг Шадар сайд өөрийн илтгэлдээ онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашины үнэ хямдарчээ

Эдийн засаг хямралтай байгаа нь бүхий л салбарт нөлөөлж, худалдан авалт мууджээ. Томоохон брэндийн дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг огцом хямдруулж байна. Тэгвэл автомашины үнэ ч буурсан аж. Техникийн зах дээр худалдаалж байгаа автомашинууд сарын өмнөхөөс даруй 2-3 сая төгрөгөөр хямдарсан байна. Ченжүүд өөрсдийн тогтоосон үнээсээ маш сайн хямдруулж байсан шүү. Мэдээж, автомашинууд үйлдвэрлэсэн он, Монголд орж ирсэн хугацаа, эдэлгээ зэргээс хамаарч харилцан адилгүй үнэтэй.

Categories
мэдээ нийгэм

7500 ширхэг зоосон мөнгө худалдаанд гаргажээ

Монгол Улс гурван сая дахь иргэндээ зориулж 500 болон 5000 тэмдэгтийн зоосон мөнгө гаргасан билээ. Тэгвэл одоогоор 7500 ширхэг зэсээр бүрж хийсэн зоосон мөнгийг худалдаан гаргасан байна.

Уг зоосыг Монголбанкны гэрээт зоос цутгагч байгууллага болох “Койн Инвест Траст” компанид захиалан цутгуулж зах зээлд нийлүүлжээ. Түүнчлэн, энэ онд тохиож буй их ялалтын баярын 70 жилийн ойд зориулан Кипр улсын “Qualton trading Ltd” компанийн хүсэлтийн дагуу дээрх зоосыг цутгуулан олон улсын зах зээлд гаргасан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Босоо хөх Монгол”-ынхон суултынхаа үеэр танхайрч, бусдыг зоджээ

“Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн танхайрч, бусдын биед халдсан гэх хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж эхэлсэн байна. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр Ө.Өнөржаргал нь “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний орчимд “Ногоон хас” ТББ-ын тэргүүн М.Бямбадоржийг зодож танхайрсан гэнэ.

Одоогоор хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хийж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төвийн дүүргүүдийн гэрэлтүүлгийг сайжруулжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтнүүд, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын инженерүүд хамтран нийслэлийн төвийн 6 дүүргийн гэрэлтүүлэгт үзлэг шалгалт хийсэн байна.

Хамтарсан шалгалтаар Баянзүрх дүүргийн Дарь эх, Ганц худаг, Жанжин, Цайзын ар хэсэгт гэрэлтүүлэг нэмэх шаардлагатай хэмээн үзэж, 130 сүүн гэрэлтүүлэг тавьж, 15 лед гэрэлтүүлгийг засварлаж асалтыг хэвийн болгожээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн Энх тайвны өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн гудамжнуудын шон дээр наасан зарлал цааснуудыг хуулж цэвэрлэв. Гэр хорооллын 5,6,7,8,9,10,11,24,26,28 дугаар хорооны гэрэлтүүлгийг шалган шаардлага хангахгүй байгаа 32 гэрэлтүүлгийн толгойг шинэчилсэн байна. “Филипс гэрэлтүүлэг” ХХК өөрийн хөрөнгөөр Баруун салааны авто замд хийгдсэн гэрэлтүүлгийн 23 толгойг засварлан, 1 дүгээр хорооллын орон сууцны хороолол дундах 18 хэт өндөр шонг намсгаж, гэрэлтүүлгийг сайжруулсан. Хар хорины эцэст байрлах 25 метрийн , Баянхошууны эцэст байрлах 16м-ийн өндөртэй цамхагт гэрэлтүүлгийн шонг сэргээн будаж бүрэн асаажээ. Сүхбаатар дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК гэр хороолол, орон сууцны гэрэлтүүлэгт үзлэг хийж тухайн дүүргийн хорооны Засаг даргаас гэрэлтүүлгийн асалтыг баталгаажуулсан тодорхойлолт аван ажиллаж байна. Тиймээс иргэд өөрийн оршин суугаа орчны гэрлийн асуудлаар дараах утсаар холбогдож, мэдээлэл солилцох боломжтой юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтад оржээ

Архангай аймагт “Дашваанжил” компанийн шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтанд орж буйтай холбогдуулан МХЕГ, аймгийн МХГ, ОБХ хамтран “Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангах” салбарын сургалтыг зохион байгуулжээ.

“Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд хийгдэж буй уг сургалтанд шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч 37 аж ахуйн нэгжийн удирдлага, техникийн ажилтнууд, иргэдийн хамруулан, ашиглалтанд орж байгаа цэнэглэх станцын тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд холбогдох хяналтын хуудсаар урьдчилан сэргийлэх хяналт, үзүүлэх сургалтыг хийж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн байна.