Маргааш 16.00 цагт манай шигшээ багийнхантай тоглох Зүүн Тиморын тухай “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт нийтлэгдлээ. Тэд анх удаа талбай дээр таараагүй. Эхний тоглолтод манайх хожигдол хүлээсэн бөгөөд энэ тухайгаа цаг агаарын нөхцөл байдалтай холбон тайлбарлаж буй юм. Харин нэмэх 30 хэмийн халуун орноос ирсэн Зүүн Тиморынхны хувьд манай цаг агааргүй таагүй санагдах нь мэдээж болов уу. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-оос уншаарай.
Month: March 2015
Мэргэжлийн сумогийн ертөнцөд шуугиан тарьж буй залуу бөхчүүдий нэг нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн тухай өгүүлсэн сонирхолтой нийтлэлийг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт нийтлэгдэнэ. Тэрбээр маш богино хугацаанд цолны болзол хангасан өсөх ирээдүйтэй сумоч юм. Энэ талаар дэлгэрэнгүй нийтлэлийг зөвхөн “Өдрийн сонин”-оос уншаарай.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан Цэргийн штабын Иргэдэд ажлаа танилцуулах “Ахмад залуучуудын гурван үеийн уулзалт” соёлын төв өргөөнд боллоо. Тусүйл ажиллагаагаар “Монгол цэргийн жавхаа”-2014 уралдааны түрүү байрыг эзэлсэн ангиудын дотоод үйл ажиллагааг харуулсанбаримтат киног толилуулсан юм. Сүүлийн үед цэргийн албанд мэдлэг боловсролгүй хүмүүс ирдэг гэсэн ойлголт өөрчлөгдөж их дээд сургууль төгссөн, үүрэг хариуцлагаа ухамсарласан, өмнөө тавьсан зорилготой залуус ирж байгааг ангийн удирдлагууд онцолж байлаа. Энэ жил “Монгол цэргийн жавхаа” уралдаан гурав дахь удаагаа нийт цэргийн ангиудын хооронд болох юм байна. Чөлөөлөх дайн, ялалтын дайны 70 жилийн ой тохиож байгаагаараа онцлог аж.
Тус үйл ажиллагаандУлаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Цэргийн албыг залуучууд заавал дамжин өнгөрч байх хэрэгтэй тэгснээр л эх орон гэдэг үгнийхээ учрыг ойлгох болно. Бид одоо амар амгалан аюулгүй амьдарч байгаа хэдий ч хэзээд болж болох аюулд бэлтгэлтэй байх хэрэгтэй, энэ талддээр бид цаашдаа байнга дэмжиж ажиллах болно”гэдгээ илэрхийллээ.
Батлан хамгаалах яамны сайд Ц.Содном “Батлан хамгаалахын зөвлөл хуралдан энэ оноос цэрэг армид ажиллагсддаа ипотекийн зээлээр орон сууцаар хангах талаар банкуудтай хамтарч ажиллахаар болсон гэдгээ цохон тэмдгэлж байна” гэлээ.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан Цэргийн штабын Иргэдэд ажлаа танилцуулах “Ахмад залуучуудын гурван үеийн уулзалт”-ын үеэр дүүрэг бүрээс нэг цэргийн насны залууд “Цэргийн эрхтний үнэмлэх” гардууллаа. Мөн “Чөлөөлөх дайныг сурагчийн үзгээр” ЕБС-ийн сурагчдын дунд зарласан зохион бичлэгийн уралдааны түрүү байрын эздэд шагнал гардууллаа.
“Өдрийн сонин”-ы маргаашийн буюу мягмар гаригийн дугаараас та бүхэн Ю.Цэдэнбалыг огцруулах ажиллагаа хэрхэн өрнөсөн тухай сонирхолтой ярилцлагыг уншаарай. Тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүн Ц.Дүгэрсүрэнгийн туслахаар ажиллаж байсан Н.Цэрэнгийн ярилцлагад энэ тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа. Тэрбээр Төв хорооны аппаратд 20 гаруй жил байж, Ю.Цэдэнбал агсаныг гэрийн хорионд очиход нь Москвад Монголын Элчин сайдын яамны II нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болохоор түүхийн ил, далд баримтын гэрч болсон эрхэм билээ. “Ю.Цэдэнбалыг огцруулах хувилбаруудыг ЗХУКН-ын Төв хороо арван жил хэлэлцсэний эцэст эрүүл мэндийн шалтгаан дээр санал нэгдсэн” гэж Ц.Дүгэрсүрэн гуай ярьсан байгаа.
Вьетнамын Хо Ши Мин хотод Азийн бүсийн Шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв. Тэмцээн энэ сарын 6-15-ны хооронд болж өчигдөр дүнгээ гаргалаа. Энэ тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул амжилттай тоглож, мөнгөн медаль хүртсэн юм. Их мастер Батхуягийн Мөнгөнтуул өмнө нь энэ тэмцээнд тогтмол амжилттай оролцож нэг алт, хоёр мөнгөн медаль авч байсан. Тэрбээр Азийн бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх медалиа ийн зүүж байгаа юм.
ОХУ-д болох 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байгаа билээ. Манай улсын хувьд Зүүн Теморын багтай маргааш өөрийн талбайдаа хариу тоглолтоо хийнэ. Зүүн Теморын талбайд болсон эхний тоглолтод манайх 4-1-ийн харьцаатай хожигдсан юм. Үүнд цаг агаарын байдал ихээхэн нөлөөлсөн гэдгийг шигшээ багийн дасгалжуулагч тайлбарлалаа.
Манай шигшээ баг энэ удаад өөрийн талбайдаа бөмбөг алдалгүй гурван бөмбөгийн зөрүүтэй хожих шаардлага байгаа. Харин бөмбөг алдсан тохиолдолд дөрвөн гоолын зөрүүтэй хожиж байж цаашид тоглох эрхтэй болох юм. Хариу тоглолт маргааш буюу 16.00 цагаас болно.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземанн Монгол Улсын Их Хурлын даргыг албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд Доод Саксон муж улсын Парламентын байрыг танилцуулав. Доод Саксон мужийн парламент 137 гишүүнтэй болохыг танилцуулан, Доод Саксон мужийн парламентын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурахыг хүссэн юм.
Мөн тэрээр уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Доод Саксон муж улсын Ерөнхий Сайд Штефан Майлтай уулзах үеэрээ зөвхөн уул уурхайн салбарт бус бусад салбар тэр дундаа хөдөө, аж ахуйн салбарт хамтран ажиллах саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн тэрээр УИХ-ын даргад, Доод Саксон мужийн парламентын гишүүд хэрхэн үг хэлж саналаа хураалгах болон Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны талаар танилцуулж, дурсгалын зураг авахуулснаар уулзалт өндөрлөв.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзах үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хятадын баруун-өмнөд нутгийн нэгэн оршин суугчид зэрлэг панда халдсан байна. Хохирогч орон нутгийн удирдлагыг үүнд буруутгаж гомдол гаргажээ. Хууль сахиулах байгууллага түүний гомдлыг хэлэлцсэний эцэст хохиролын нөхөн төлбөр болгон 80 мянган ам.доллар олгохо шийдвэр гаргасан юм.
Энэ хэрэг өнгөрсөн жил болсон гэнэ. Панда хохирогч руу дайрч хөлнөөс хазсан тул мэс засал хийлгэж нэлээд удаан хугацааны туршид эмчилгээ хийлгүүлсэн аж.
Ю.Дэлгэр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Чулуунбилэг томилогдлоо.
О.Чулуунбилэг нь түүхч, улс төрийн менежерийн мэргэжилтэй. Монгол Улсын их сургуулийн түүхийн салбарыг магистр зэрэгтэй төгссөн. АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн менежментийн сургуулийн магистрант.
Тэрбээр ШУА-ын Түүхийн Хүрээлэн, Ж Энтэртайнмент болон UBS music студи, Инкубатор Монголия ХХК, MPO ХХК, Нэнси Бокскор ХХК, IC ХХК-д ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2008-2010 онд УИХ-ын гишүүний туслах, 2012-2015 он хүртэл АН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Англи хэлтэй. Бэлтгэл офицер юм байна.
“Оюутан цэрэг-2015” хөтөлбөр нээлтээ хийгээд гурав хонож байна. Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт 418 оюутан хамрагдаж цэргийн ерөнхий болон мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр чиглэлээр сургалтад хамрагдсан байна. Энэ жилийн хувьд “Оюутан цэрэг” хөтөлбөрт 1000 оюутан цэргийг бэлтгэх зорилготой байгаа аж. Их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн залуусыг энэ сарын 9-нөөс эхлэн сургууль бүрийн сургалтын албан дээр бүртгэж эхэлсэн бөгөөд 10 хоног үргэлжилнэ. Оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн албаа давхар хаачих энэ боломжийг ихэд сайшааж байгаа ажээ.