Categories
мэдээ нийгэм

Гамшгийн дохио 26-нд дуугарна

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг гуравдугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулна. Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой.
Мөн сургууль дадлагын үеэр зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хүргэнэ.
Дуут дохио дуугарах үеэр иргэд айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй хамтран оролцохыг албаныхан зөвлөж байна. Дадлага сургуулийн зарлан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн 6 дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхагаар дамжуулан ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн 10 ном

“ Интерном” дэлгүүрт өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг сонирхуулъя.

Гуравдугаар сарын 9-15-ны хооронд эдгээр номууд эрэлттэй байжээ.

1.Тасдаж үл болох сарнай – Б.Эрхэмбаяр

Өнгөрсөн долоо хоногт уг жагсаалтын аравдугаарт орсон “Тасдаж үл болох сарнай” ном нь хүн чанар, нандин эрхэм сэтгэл юунаас ч илүү үнэтэй болсон энэ цаг үе дор ариун хайр сэтгэл, журамт гэр бүл аз жаргалтай амьдралын эх үндэс юм шүү гэдгийг харуулсан бүтээл болжээ.

2.Өөдөө тэмүүл – Ш.Сандберг

Эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагуудын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичсэн байна. Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

3.Миний намтар – Алекс Фергусон

Их Британийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг менежер хэмээх алдрыг хүртсэн хүний тухай сэтгэл хөдлөм түүх юм. Түүхэн үйл явдлаар дүүрэн, үзэл бодлоо ил цагаанаар илэрхийлсэн Сэр Алекс Фергусоны намтар Глазго хотын Гован хэмээх усан онгоц үйлдвэрлэдэг дүүргээс эхэлнэ. Цаг ямагт шулуун шударга, нээлттэй тэрбээр өөрийн домогт аялал, Абердинийг Европын аварга хэмээх урьд өмнө үзэгдэж харагдаагүй амжилтад хүргэж, Манчестер Юнайтедын ялгуусан 27 жилийг авчирсан тухайгаа эргэцүүлэн дурсжээ. Өнгөрсөн 27 жилийн турш Манчестер Юнайтед төрөл арилжиж, дэлхийд нөлөөтэй спортын баг болон гарч ирсэн билээ. Тэрхүү багийн өөрчлөгдөөгүй үлдсэн зүйл бол багийн менежер болон 2008 онд Дэлхийн аваргын цомыг хүртсэн зэрэг гайхамшигт амжилтуудад хүрсэн түүний багийн чансаа байв.

4.Сорхугтани – Б.Сарантуяа

Худалдаанд гарсан цагаасаа борлуулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтад тасралтгүй орж буй “Сорхугтани” роман нь их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ.

5.Судасны чимээ – Г.Аюурзана


“Судасны чимээ” романд Монгол үндэстний соёлын онцгой өв болсон уламжлалт бариа засал, эм эмнэлгийн сэдвийг орчин цагийн амьдралтай уялдуулж, хувь тавилан, учир шалтгаан, эрт эдүгээгийн сэтгэлгээний харилцан шүтэлцээ зэрэг ойлголт өнөөгийн хүний сэтгэлзүйд хэрхэн тусч буйг харуулжээ.

6.Толинд туссан Будда – Л.Өлзийтөгс

Яруу найрагч Л.Өлзийтөгсийн арав дахь ном бол “Толинд туссан Будда” хэмээх яруу найргийн түүвэр юм. Нийт 80 гаруй шинэ шүлгээс энэ ном бүтжээ.

7.Сувдан даруулга – Б.Шүүдэрцэцэг

Зохиогч Б.Шүүдэрцэцэгийн уг номонд Цагаан уул, Бэрцэцэг, Цахирмаа, Зургадугаар сарын цас, Баян худалдаачны алтан зоос, Сүүлчийн өртөө зэрэг нийт 20 өгүүлэг, туужууд багтжээ.

8.Хүний нөөцийн менежмент – Ц.Цэцэгмаа

Энэ сурах бичиг нь их, дээд сургуулийн багш, судлаачид, магистрантууд, ахлах ангийн оюутнууд болон байгууллагын бүх шатны менежерүүд, хүний нөөцийн асуудлыг сонирхож буй хүмүүст хүнийг удирдах, хөгжүүлэх талаар мэдлэг олж авах, ур чадвар эзэмших үйл ажиллагаанд онол, арга зүйн лавлагаа болгон ашиглахад зориулагдсан болно. Уг сурах бичигт энэ чиглэлийн онолын асуудлуудыг дэлгэрэнгүй авч үзсэний зэрэгцээ орчин үед түгээмэл хэрэглэгдэж буй хүний нөөцийн удирдлага, хөгжилтэй холбогдсон практик жишээ, хөдөлмөрийн хууль эрх зүйн асуудал, шинэ аргачлал, зөвлөмж зэрэг олон талт мэдээллийг багтаажээ.

9.Хөгжил бол эрх чөлөө – А.Сэн

Нийгэм дэх таагүй байдлыг даван туулахад эрх болон эрх чөлөөний янз бүрийн төрлүүд ямархуу үүрэгтэйг ойлгох нь маш чухал тул энэ асуудлын талаар “Хөгжил бол эрх чөлөө” номд тусгажээ.

10.Менежментийн шинэ парадигма: Төлөвшил хөгжлийн үндсэн хандлагууд – Я.Шуурав, Я.Бямбасүрэн, Б.Баясгалан, Л.Отгонтуяа

Уг бүтээлд өгүүлж буй санаа, бодомжууд нь гадаад, дотоодын олон арван эрдэмтэн мэргэдийн ном бүтээлийг зэрэгцүүлэн үзэж, менежментийн дэлхийд тэргүүлэх сургуулиудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, цөөнгүй байгууллагын амжилтын үндсийг судалсны үр дүн юм.

Categories
мэдээ нийгэм

Зарим газраар цасан шуургатай

20-нд төвийн нутгийн хойд, 21-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 20-нд зарим газраар, 21-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн зүгийн нутгаар бага зэрэг хүйтэрнэ гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Expo Mongolia”-ийн үеэр тусгай автобус үйлчилнэ

Ирэх долоо хоногт буюу энэ сарын 23-ны өдөр “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийх юм. ХБНГУ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй уул уурхай болон бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниуд оролцох уг арга хэмжээ “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох юм. Үзэсгэлэнг үзэх хүсэлтэй хувь хүмүү болон компаниудад зориулан зохион байгуулагчдын зүгээс унаагаар үйлчлэх юм байна.Улсын их дэлгүүрийн үүднээс “Буянт-Ухаа” цогцолбор хүртэл цаг тутам автобус явах аж.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Израильд парламентын сонгууль болж өнгөрлөө

Өчигдөр Израильд парламент буюу Кнессетийн сонгууль болж өнгөрлөө. Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн тэргүүлдэг “Ликуд”, “Сионистийн лагерт” нам тус бүс 27 суудал авсан байна. Санал хураалт дууссаны дараахан сонгуулийн урьдчилсан дүн зарлажээ. Ийнхүү Засгийн газрын тэргүүний тэргүүлдэг нам ялалт сонгууль ялалт байгууллаа. Б.Нетаньяху ч энэ тухайгаа албан ёсоор мэдэгдлээ.

Ю.Дэлгэр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хилээр зорчигчийг хил зөрчигч болгодог байдлаа зогсоохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол хүнд дэлхий нээлттэй, дэлхийн хүнд монгол нээлттэй байх учиртай. Монголчууд өөрийн хүн байтугай малаа ч удаан хашдаггүй ард түмэн. Гэтэл шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах тохиолдол олон байна гэж лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд хилээр зорчигчийг хил зөрчигч мэт болгодог байдлаа зогсоох ёстой гэлээ.

Энэ уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын Ерөнхий прокурорын газрын дарга М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж нар оролцлоо.

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаадын иргэдийн олонх нь манай хоёр хөрш болон БНСУ-ын иргэд. Мөн хилээр гарахыг хориглосон монгол иргэдийн тоо ч цөөн биш байна. Хилийн хорио ихэдвэл хөл хорио болно. Хөл хориотой айлд хөрөнгө оруулалт, хөгжил, технолгийн дэвшил зэрэг ч хориотой болно. Ингэж дур мэдэн хориглох нь ажлын байр, авах цалин, ашиг орлого, шинэ технологи Монголд нэвтрүүлэхийг хориглож байгаатай адил юм. Монголын, гадаадын иргэд ялгаагүй хөлдөө ийм чөдөртэй байж болохгүй, хүний эрх ч зөрчигдөж байна.

Hotel Mongolia гэдэг хоч монгол хүн бүрт хортой. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадаас авдаг манай улсад долларын ханш өсөх нь хүн бүрийг торгож буйтай адил юм.

Хөрөнгө оруулагчид бизнес, ашиг хайж ирдэг, адал явдал хайж ирдэггүй. Айдсын төлөө хөрөнгө оруулалт хийхгүй, ашгийн төлөө хөрөнгө оруулалт хийдэг зарчимтай гэж Ерөнхий сайд хэллээ.

Гадаад, дотоодын иргэдийг хилээр орж, гарахыг хориглож байгаа нь манай байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаатай холбоотой. Уг нь хууль, дүрмээр зохицуулагдсан асуудал. Энд цугласан бид нэг ойлголтод хүрч энэ асуудлыг цэгцлэх боломжтой. Өнгөрсөн онд Улсын Ерөнхий прокурорын тушаал гарсан. Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан хүний зорчин явах эрхийг шүүхийн шийдвэрээр, эрүүгийн хэрэг үүссэн тохиолдолд мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрээр хориг тавихаар болсон. Харамсалтай нь энэ хэрэгжихгүй байна. Прокурор шүүхийн шийдвэргүйгээр яаралтай баривчлах, саатуулах тохиолдол бий. Ийм тохиолдолд дараа нь шийдвэрээ гаргаад баталгаажуулдаг байх учиртай. Гэтэл яам, тамгын газар, татварын газар, хувь хүний өргөдөл гомдлоор хүртэл хүний хилээр зорчих эрхийг хязгаарласан тохиолдол гарч байна.

Манай яаманд хамаарч байгаа энэ асуудлыг цэгцлэх тушаал шийдвэр гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулъя гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ. Мөн тушаал шийдвэр гаргаж хүнийг хилээр гарахыг хориглочихоод хэргийг шалгаж дууссан хойноо эргэж мэдээлж албан бичиг явуулдаггүйгээс хохирсон хүмүүс ч байна гэлээ.

“Энэ асуудлаар Ерөнхий прокурорын зөвлөлийн хурал маргааш хийхээр товлосон. Хурлаар хэлэлцээд ямар тушаал, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал боловсруулна” гэж Ерөнхий прокурор хэллээ.

Татварын хууль, тогтоомжтой холбоотой асуудлаар Засгийн газар ажиллаж байгаа. Татварын багц хуулийн өөрчлөлтөд олон улсын стандарт тавьдаг, бусад улс орнуудтай адилхан байх ийм орчныг бий болгох чиглэлд ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэлээд Ерөнхий прокурорын тушаалыг хэрэгжүүлж, хууль хяналтын байгууллагынхан уялдаа холбоогоо хангаж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногт 448 хүн архинд хордсоны улмаас эмнэлэгт ханджээ

3 дугаар сарын 10-наас 17-ны хооронд нийт 448 хүн архинд хордсоны улмаас хандаж, 23 (5. хувь) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Үүнийг өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 1.8 хувиар буурсан байна.

Эх сурвалж: НЭМГ

Газар хөдлөлт

Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс баруун тийш 124 км-т 3 дугаар сарын 18-ны өдрийн 00 цаг орчимд 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүтгэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

3 дугаар сарын 11-ний өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24348 хүн өвчилж, 10025 хүн (41 хувь) нас барсан байна. 3дугаар сарын 05-аас хойш 116 шинэ тохиолдол нэмэгдэн бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар, Герман улсад:

Германы улсын ОУЭМД-ийг зохицуулагчаас Ойрхи-Дорнодын Коронавируст халдварын нэмэлт батлагдсан тохиолдлыг мэдээлсэн байна. Өвчтөн 2 дугаар сарын 8-нд Арабын Эмират улсаас Германд ирсэн бөгөөд 2 дугаар сарын 19-нд эмнэлэгт хандсан байна. Одоогоор өвчтний биеийн байдал тогтонги. Өвчтний ойрын хавьтлын 215 хүнийг илрүүлэн судалж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэрэг эрсийн өдөр

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэргийн дээд цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжавт хошууч генерал цол олгов.

Мөн Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, хурандаа П.Доржсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа С.Эрдэнэ нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ.


Цэргийн дээд цол хүртсэн Ш.Лхачинжав, П.Доржсүрэн, С.Эрдэнэ нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цолыг гардуулан өгөв. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал гадаадад томилолттой байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Армийн эмэгтэйчүүдийг хүлээн авлаа

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Эмэгтэй гишүүдийн зүгээс армид алба хааж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч баяр хүргэлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Арвин, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар болон Хойд Судан, Өмнөд Судан, Сьерра-Леон, Афганистан дахь энхийг дэмжих ажиллагаанд удирдах албан тушаал хашиж байсан таван эмэгтэй /БХЯ-ны Гадаад хамтын ажиллаганы Европын орнуудын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа О.Ариунаа, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Нямжаргал, БХХСАХНЭ-ийн Дотрын нэгдүгээр тасгийн эрхлэгч, дэд хурандаа П.Самбуужанцан нарын/ оролцлоо. УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Цэргийн албаны эмэгтэйчүүд хүнд нөхцөлд эрчүүдийн нэгэн адил үүргээ чадварлаг гүйцэтгэж байгаа нь бахархах сэтгэл төрүүлэх төдийгүй залуу хойч үеийнхэнд үлгэр жишээ болох учиртай” гэлээ. Харин эмэгтэй гишүүдийг төлөөлж уулзалтад оролцсон Д.Арвин “Төрөөс удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримталж байгаа. Эх орноо батлан хамгаалах, нийт иргэдэд цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх талаар өндөр амжилт гарган ажиллана гэж итгэж байгаа” гэсэн байна.

Монгол Улс 2002 оноос хойш НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа аж. Манай улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс олон улсын энхийг дэмжих ажиллаганд нийт 11 мянган хүн оролцсоны 2,9 хувь буюу 341 нь эмэгтэйчүүд юм байна. Энэ жилийн хувьд энхийг дэмжих үйлсэд манай улсаас 1100 цэргийн албан хаагч оролцож байгаагийн 72 нь эмэгтэйчүүд юм байна.