Categories
мэдээ нийгэм

Дөрвөн настай хүүхэд хоногт 3.5 гр давс хэрэглэнэ

Жил бүрийн Дэлхийн давсны 7 хоногийн үйл ажиллагааны чиглэл нь хүн амын дундах давсны хор нөлөөний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн давсны 7 хоногийн уриа нь “Давс ба хүүхэд” юм. Насанд хүрэгчдийн нэгэн адил хүүхэд давсыг их хэрэглэх хандлагатай байна. Давсны их хэрэглээ нь хүний хөгжилд нөлөөлж цусны даралт ихсэх, яс сийрэгжих, гуурсан хоолойн багтраа, ходоодны хавдар, хэт таргалалт, амьсгалын замын өвчин зэрэг хэд хэдэн өвчний урьтал болох эрсдэлийг бий болгодог. Иймээс эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ давсны хэрэглээг бууруулах хэрэгтэй. Хүүхдийн давсны хэрэглээг бууруулах хамгийн энгийн арга бол бага наснаас нь давсгүй хоол идүүлэх, давсгүй цай уулгах зэрэгт хэвшүүлэхээс гадна хүүхдийн хоолыг бэлтгэхдээ давсны хэмжээг өдөр өдрөөр багасгах нь хамгийн зөв юм.

Австрали улсын Анагаах ухаан, эрүүл мэнд судлалын үндэсний зөвлөл (NHMRC) -өөс давсны хэрэглээний дээд хязгаарыг насны бүлэгт тохируулан хэрэглэх зөвлөмжийг гаргасан байдаг

.Хүүхдийн давсны хоногийн хэрэглээний дээд хязгаар (насны бүлгээр)

alt

2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орон болох Австрали улс нь хүн амын давсны хэрэглээг 30%-иар, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчний шалтгаан нас баралтыг 25%-иар бууруулах зорилт тавиж ажилласан нь үр дүнгээ өгч эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Цагдаа-тогооч аав” тэмцээн зохион байгууллаа

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан “Цагдаа-тогооч аав” тэмцээнийг зохион явууллаа.
Тэмцээнд оролцсон 10 багийн тогооч нар буюу эрэгтэй алба хаагчид ур чадвар, уран сэтгэмжээ уралдуулан эн тэнцүү өрсөлдсөнөөс цагдаагийн хурандаа Ж.Бөхбат, хошууч Ж.Энхбат нарын бүрэлдэхүүнтэй Урьдчилан сэргийлэх хэлтсийн баг 1 дүгээр байрыг, цагдаагийн хошууч Ц.Мягмарсүрэн, ахмад н.Эрдэнэсүх нарын бүрэлдэхүүнтэй Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн багийн тогооч нар 2 дугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Snapshot_2015-03-19_123756

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайн МАН-ын дарга нарт ял оноожээ

Говь-Алтай аймгийн МАН-ын дарга В.Ринчендорж, тус намын дэд дарга В.Сүррагчаа нар өнгөрсөн оны зургадугаар сард бүлэглэн танхайрч гэмт хэрэг үйлджээ. Тэд аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлын үеэр хуучин удирдлагуудаа зодож, нэгнийх нь гарыг хугалан хүнд гэмтэл учруулсан аж. Шүүх хурал нь гурав хоногийн өмнө болжВ.Ринчендорж, В.Сүррагчаа нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.Аймгийн МАН-ын удирдлагуудыг бүлэглэн танхайрч хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 181.1.2, 181.1.5-аар хэрэг үүсгэж шалгаж байсан юм. Хуулийн дагуу бол ийм хэрэг үйлдсэн хэрэгтэнд 3-5 жилийн ял өгдөг юм байна. Хохирогч талын зүгээс эрх мэдэлтнүүдэд хуулийн хүрээнд ял оногдуулсангүй гэжаймгийн шүүхийг буруутгаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Украинд халаалтын үнийг огцом нэмжээ

Украинд хүн амын төвлөрсөн хангамжийн халуун усны үнийг дөрөвдүгээр сарын 1-нээс 55-57 хувиар, халаалтын үнийг 73 хувиар нэмэгдүүлж байгааг Украины Бүс нутгийн яамны “Амьдралын хангамж”-ийн газрын газрын дарга Наталья Хоцяновская мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, үнийн өсөлтийн асуудлыг яам ба Үндэсний коиссийн хуралдаанаар хэлэлцжээ.

Ахуй үйлчилгээ, амьдралын хангамжийн үндэсний комисс гуравдугаар сарын 19-нд иргэдийн усан хангамжийн үнийг нэмнэ гэж мэдээлж байсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг танилцуулав

Аж үйлдвэрийн яамнаас өнөөдөр Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн танилцуулгыг хийлээ. Хэлэлцээр танилцуулах үйл ажиллагаанд Аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Золтуяа, ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир, мэргэжилтэн Д.Сувдаа, Г.Туяа нар болон үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцож санал, бодлоо солилцсон юм.

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр нь манай улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр юм байна. Харин Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан 15 дахь улс нь Монгол болж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүн орнууд 580 гаруй бүс нутгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад байна. Улмаар ДХБ-ын 160 гишүүн орон бүгд аливаа нэгэн бүс нутгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгджээ. Иймд өнөөгийн даяаршсан нийгэмд Монгол Улс “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээрийг (ЭЗТХ) Япон улстай байгуулснаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох үүдийг нээсэн байна.

Манай улстай дэлхийн өндөр хөгжилтэй, 127 сая хүн амтай Япон улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, зах зээлээ нээж байгаа нь нэг талаас Япон улсаас Монгол Улсад үзүүлж буй улс төр, эдийн засгийн томоохон дэмжлэг гэж үзэж болох юм. Нөгөөтэйгүүр манай хоёр орны хамтын ажиллагаа зээл, тусламжид тулгуурлах бус харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эхлэл тавигдаж байна.

Хэлэлцээрийг байгуулснаар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, савхин эдлэл, зарим төрлийн гутал, хүнсний зарим бүтээгдэхүүн зэрэг манай экспортын бараа Японы зах зээлд хөнгөлөлттэй тарифаар илүү чөлөөтэй нэвтрэх, хоёр талын худалдаанд саад болж байгаа стандарт, техник, хорио цээрийн саад тотгорыг багасгахад хамтран ажиллах, техник туслалцаа авах, худалдааг аажмаар өргөжүүлэх ач холбогдолтой гэж салбарын яамнаас үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудын дунд уралдаан зарлалаа

Улаанбаатар хотын Наран дахь Захирагчийн ажлын албанаас Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн удирдлага, оюутны холбоодын нийгмийн идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, иргэдийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, шинэ санал санаачилгыг дэмжих зорилготойгоор “Мандах бүртгэл” дээд сургууль, “Их засаг” олон улсын их сургуулийн оюутнуудын дунд “Хотын иргэн – Хотын соёл” сэдэвт уралдаан зарлалаа. Тус сургуулиудын удирдлага болон оюутны холбоодын төлөөлөлтэй уулзаж “Хотын иргэн – Хотын соёл” сэдэвт болзолт уралдааны удирдамжаа танилцуулсан юм. Сургуулиудын удирдлага болон, оюутны холбоод нь саналыг хүлээн авч, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уралдаанд багаар оролцож гэр хорооллын иргэдийг амьдрах орчныг сайжруулахад нөлөө үзүүлэхүйц мессеж, уриалга гарган олон нийтэд хүргэнэ. Мөн гэр хорооллын иргэдэд хандсан бодит ажлуудыг хийж хэрэгжүүлж, цаашид бүлгүүдээ тогтмол ажиллуулж, амьдрах орчны судалгааг хэрхэн хийснээр нь байр эзлүүлж нэгдсэн дүнг 2015 оны 06 сарын 01-ний өдөр танилцуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Япон дахь АНУ-ын элчин сайдыг заналхийлжээ

Кэролайн Кеннеди

Япон дахь АНУ-ын элчин сайд Кэролайн Кеннеди болон Окинава арал дахь ерөнхий консул Алфред Маглеби нарыг утсаар заналхийлжээ. Токио хотноо орших АНУ-ын элчин сайдын яаманд өнгөрсөн хоёрдугаар сард хэд хэдэн удаа заналхийлж, сүрдүүлсэн дуудлага ирсэн байна. Сүрдүүлгийн зорилго юу байсан талаар АНУ-ын элчин сайдын яам мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Харин Японы цагдаагийн газраас мэдээлснээр утсаар заналхийлсэн этгээд англи хэлээр ярьж байсан гэнэ.

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийн охин, 55 настай Кэролайн 2013 оны арваннэгдүгээр сард Япон дахь элчин сайдаар томилогдсон юм. Японы Окинава аралд АНУ-ын 25 мянга орчим цэрэг байрлаж буй.

Өмнө нь энэ гуравдугаар сарын эхээр Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайд Марк Липперт халдлагад өртсөн билээ. 55 настай эрэгтэй АНУ-ын элчин сайдыг хутгаар зүсч, хацар, гаранд нь гүн шарх үлдээсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Мьянмарын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ч.Өнөрбаяр, Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, Хэвлэл, мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар Монгол Улсад айлчилж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Мьянмарын талаас тус улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Ко Ко Хлайн, хуулийн бодлогын ахлах зөвлөх Сит Ай И, улс төрийн бодлогын зөвлөх Най Зин Латт, Тан Свэ, хуулийн бодлогын зөвлөх Кин Мё Минт, эдийн засгийн бодлогын зөвлөх Сейн Хла Бо,Тин Тут Оо, эрүүл мэндийн бодлогын зөвлөх Нү Нү Та, ЕТГ-ын албаны захирал Тинт Свэ нар уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр Мьянмарын төлөөлөгчид Монголд 1990 онд эхэлсэн ардчилсан хувьсгалын туршлага, өнөөгийн байдал, Монгол Улсын хууль эрх зүйн орчин, ялангуяа шинэ төрлийн гэмт хэрэг болох хар тамхи, мансууруулах бодистой тэмцэж байгаа арга барилын талаар сонирхож байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан 25 жилийн тэртээ өрнөсөн ардчилсан хувьсгалын явцад монголчууд тайван замаар улс төр, эдийн засгийн хос шилжилт хийсэн талаар танилцуулж, цаашид сонгуулийн ардчиллыг шууд ардчилалтай хослуулан хөгжүүлэх чиглэлээр явж буйг хэлэв. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр Монголд хийж байгаа хууль, шүүхийн салбарын шинэчлэл, зөвлөх Л.Дашдорж иргэдийн оролцоо, шууд ардчиллын талаар танилцууллаа. Мөн аймаг, орон нутагт Иргэний танхим байгуулан ажиллуулж буй талаар тайлбарлав.

Мьянмарын төлөөлөгчид уулзалтын дараа Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцав.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бүсийн захирагч нарыг шинээр томилов

Аж үйлдвэрийн сайдын тушаалаар өчигдөр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч Д.Батсайхан, “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимэдсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ хүмүүсийг томилжээ. Тодруулбал, П.Тогтохбаярыг “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Д.Баасандоржийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байна. УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн баталсан байдаг. Уг хуулиар Чөлөөт бүсийн асуудал Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж, зохицуулагдахаар зааж өгсөн юм.

Categories
гадаад мэдээ

Алдарт Брюс Уиллис 60 нас хүрлээ

Холливудын нэрт найруулагч, жүжигчин Брюс Уиллисөнөөдөр 60 нас хүрлээ. “Хатуу самар”, “Найзууд” , “Зургаа дахь мэдрэхүй” зэрэгбүтээлүүдээрээ тэрээр Америкт төдийгүй дэлхий дахинаа танил болсон. Түүний амжилтанд хүрсэн замнал нь маш сонин.

Ю.Дэлгэр