Categories
мэдээ нийгэм

“Ёохор-2015” анхдугаар наадам ирэх зун болно

Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ-аас тогтоол гарган “Ёохор” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах шийдвэр гаргажээ. Анхны “Ёохор 2015” наадмыг Хэнтий аймгийн Батширээт суманд энэ оны долдугаар сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. “Ёохор 2015” наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр “Мишээл Экспо”-д нээлтээ хийж байгаа аялал жуулчлалын үзэсгэлэн дээрээс авах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Түлхүүр гардуулах ёслол боллоо

“ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, туршилт тохируулгын ажил дуусч, төвийн эрчим хүчний системд холбогдож, өнөөдөр түлхүүр гардуулах ёслол боллоо. Тус ёслолд Эрчим хүчний сайд Ө.Пүрэвбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизов,Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “ДЦС-4” ТӨХК-ийнгүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар нар болон ОХУ-ын Уралын турбины үйлдвэр, “Союз” компаний төлөөлөгчид оролцов.

“ДЦС-4” ТӨХК-ийнгүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар хэлсэн үгэндээ “Өнөөдрийн байдлаар “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангаж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилд 8-10 хувиар өсч, маш огцом нэмэгдэж байгаагаас 2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орсоныг Монгол Улсын төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт дурдсан байдаг.“ДЦС-4” ТӨХК нь нь 2011 оны сүүлээр 7 зуух, 6 турбинтай ажиллаж, 582 МВт-ын нийлбэр ачаалал авч ажиллаж байсан бол 2013 оны нэгдүгээр сард 602 МВт цахилгаан ачаалал авсан нь суурилагдсан хүчин чадлыг давсан түүхэн дээд амижлтыг эвдсэн тохиолдол байлаа.

Хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд хамгийн бага зардлаар хаах оновчтой хувилбар бол “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлын цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188Гкал/ц-аар өргөтгөх төсөлбайсан юм” гээд “Энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газрын бондын хөрөнгө70 сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр ийнхүү хэрэгжиж дууслаа. Энэ төслийн үр дүнд цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг буюу 250 мянган өрхийг хангах, дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/ц-аар буюу 15 мянган өрхийг хангах хэмжээгээр нэмэгдэх юм. Мөн станцын дотоод хэрэглээний цахилгаан эрчимхүчний хэмжээ 2 гаруй хувь буурснаар одоогийн тарифаар тооцоход жилд 25,82 тэрбум төгрөгийн бодит орлого олох боломж бүрдэнэ” гэлээ.

Түүнчлэн хамгийн богино хугацаанд буюу 2 жилийн дотор, хамгийн хямд зардлаар /1МВт-570 мянган ам.доллар/ хэрэгжсэн төсөл болсон юм. Хөрөнгө оруулалтын зардал бага, борлуулалтын орлого өндөр байгаа зэргээс хамааран уг төсөл хөрөнгө оруулалтын өртгөө 4.5-7.8 жилийн дотор бүрэн нөхөх юм.Төслийг хэрэгжүүлэхэдОХУ-аас 150 мэргэжилтэн, угсрагчид, дотоодын 10 компанийн 160 гаруй ажилтан гээд нийт 310 гаруй хүн уг төсөл дээр ажиллаж маш богино хугацаанд амжуулжээ.Түүнчлэн ОХУ-аас том оврын 71 автомашин, 55 вагон болон нисэх онгоцоор нийт 350 орчим баглаа боодол бүхий тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлсэн ажээ.

Станцын өргөтгөлийн энэ төслийг хэрэгжүүлсэнээр 2017 он хүртэлх хугацаанд өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хааж, цаашид тус станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжид шийдвэрлэх нөлөө үзүүлэх юм.

Нээлтийн ёслолын үеэр төслийг хэрэгжүүлэхэдонцгой хувь нэмэр оруулсан инженер, техникийн ажилтнуудад “ДЦС-4” ТӨХК-ийнгүйцэтгэх захиралтушаалаар мөнгөн шагнал, ОХУ-ын Уралын турбины үйлдвэр, Союз компаний удирдлагын шийдвэрээр Хүндэт үнэмлэхээр тус тус шагналаа.

tets
tets

Categories
мэдээ спорт

Ширэн бээлийтнүүд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцож байна

Монголын боксын эмэгтэй шигшээ багийн тамирчид БНХАУ-ын Хөх хотноо хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. Мөн эрэгтэй шигшээ баг тамирчид Индонез улсад болох Ерөнхийлөгчийн олон улсын цомын тэмцээнд төвлөрчээ. Монголын боксын шигшээ багийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай өрсөлдөж зарим жинд шинэ тамирчид шигшээ багт харьяалагдах болсон билээ. Тус холбооны зүгээс эмэгтэй шигшээ багийн амжилтад түлхүү анхаарч энэ оны олон улсын хамтарсан хэд хэдэн бэлтгэлд хамруулах төлөвлөгөөтэй аж.

Тэд эхний ээлжинд Хөх хотын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэж байна. МБХ-ны хэвлэлийн албаны дарга Ц.Батнасангийн ярьснаар мөн эрэгтэй шигшээ багийн хувьд ирэх сард Индонез улсад болох Ерөнхийлөгчийн олон улсын цомын тэмцээнд анхаарлаа хандуулаад байна. Холбооны зүгээс ирэх аравдугаар сарын 5-18-нд Катар улсад болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цаг агаарт дасан зохиоцох бэлтгэлээ одооноос эрчимжүүлж, цаг агаарт тохирсон оронд хамтарсан бэлтгэл, тэмцээн уралдаанд оролцоно. Үүний эхлэл нь Индонезид болох тэмцээн аж.

Categories
мэдээ нийгэм

”Дэлхийн Цирк Монголд” нэмэлт тоглолтын тасалбар худалдаанд гарна

“Дэлхийн Цирк Монголд” тоглолтын тасалбар дууссантай холбогдуулан нэмэлтээр тоглохоор болжээ. Энэхүү нэмэлт тоглолтуудын тасалбарыг энэ сарын 22 – нд буюу маргааш 10.00 цагаас эхлэн циркийн кассаар тасалбар худалдаалах юм байна. “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг хоёр дахь удаагаа энэ сарын 23-наас эхлэн “Аса” циркт зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин Монголд бүрэн хэмжээний уран бүтээлийн нэгдсэн тоглолтоо хийхээр бэлтгэл үндсэндээ хангагдаад байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Домборын эгшиг-2015” хүндэтгэлийн тоглолт болно

Казах түмний Наурызын баярт зориулсан “Домборын эгшиг-2015” хүндэтгэлийн нэгдсэн тоглолт өнөөдөр 14.30 цагаас Соёлын төв өргөөнд болно.

Тоглолтонд МУГЖ, поп хатагтай, дуучин Б.Сарантуяа, МУГЖ Д.Ганхуяг, МУГЖ С.Боорой, СТА, дуучин Л.Байзада, СТА, домборын нэрт мастер Б.Айган, ДБЭТ-ын дуучин С.Батчимэг, ДБЭТ-ын дуучин М.Толхын, Баян-Өлгий аймгийн бүжиг дэглээч, бүжигчин Я.Айнур багштай “Хара жорга” бүжгийн хамтлаг, Морин хуур, домборын чуулга, мөн Улаанбаатар хотын 20 гаруй их, дээд сургуулийн авьяаслаг оюутан, залуучууд оролцоно.

Тоглолтын нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, казах түмэнд мэндчилгээ дэвшүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Б.Ренчингийн 110 насны ой тохиож байна

Билгүүн номч хэмээн олноо хүндлэгдсэн Б.Ренчингийн мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль болон Монгол Судлалын Хүрээлэн хамтран “Монгол хэл бичиг, өв соёлын асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Хурлын үеэр БСШУ-ны дэд сайд Б.Тулга, “Б.Ренчин гуайн Монгол Улсад оруулсан хувь нэмрийн үнэлж баршгүй юм. Бидний өнөөг хүртэл судалж байгаа шинжлэх ухааны олон салбарыг үүсгэн байгуулагч. Мөн улс төр, ардын урлаг зэрэгт хамгийн анхны судлагаа хийж, дэлхий нийтэд Монгол судлал болгож гаргаж ирсэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Тиймээс энэ хүний их үйлсийг Монгол төдийгүй олон улсын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг мартах ёсгүй юм” гэлээ.Уг хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, Чех улсын 20-иод их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын 40 гаруй нэрт монголч эрдэмтэд, ахмад болон залуу судлаачид оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Унадаг дугуйн зогсоолтой болно

Монголын Залуучуудын Холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, “Залуу дугуйчин” клуб, “Найс байк клуб”, “Cannondale”, “Attila”, “Trek” дугуйн дэлгүүр хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Тэгвэл тус багийнхан энэхүү төслийнхөө хүрээнд “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачлагат төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр сүүлийн хоёр жилд дугуйн хэрэглээг долоо дахин нэмэгдүүлжээ. Иймд дугуйчдад хамгийн их хэрэгцээтэй дугуйн зогсоолыг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, төр хувийн хэвшлийн бүхий л байгууллагууд байгуулвал дугуй унах иргэдийн тоо нэмэгдэж, нийслэл хотын агаарын бохирдол болон замын түгжрэлийг бууруулах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш наурызын баяр болно

Маргааш казах түмэн хаврын баяраа хийх гэж байна. Хаврын баяр буюу Наурызыг 1926 оноос хориглосон гэх боловч 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэдэг байжээ. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг аж. 2010 оноос эхлэн Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменмистан, Турк зэрэг орны тєлєєлєгчдийн єргєн барьсан хvсэлтийн дагуу НVБ-ын Ерєнхий Ассамблейн 64 дэх хуралдаан дээр Наурызыг Олон улсын баяр болгон баталсан байна. ЮНЕСКО /нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага/ өнгөрөгч оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэжээ. Наурыз баяр өдөр шөнө тэнцдэг гурав­дугаар сарын 22-нд болдог юм. Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр аж.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-руу тээврийн хэрэгсэлтэй зорчиж буй иргэдийн анхааралд

ОХУ-руу машинтай зорчиж буй иргэдэд зориулж доорх анхааруулгыг хүргэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт арван хэм хүрч дулаарна

Энэ сарын 22-ноос ихэнх нутгаар дулаарна. Ирэх долоо хоногт Улаанбаатар хотод л гэхэд +10 хэм хүрч дууларах төлөвтэй байна. Харин 22-ны өдөр буюу маргааш +2 хэм дулаан байна. Нөгөөдөр +6 хэмийн дулаан байхаар байна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.