Categories
мэдээ нийгэм

Зөвлөх, туслахууд хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхгүй

Төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг болоод удаж байна. Тэгвэл Хууль зүйн байнгын хороо зарим зарим төрийн албан хаагчдыг хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх шаардлагагүй гэж үзжээ. Тэд өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг хүний тоог 20000-аар бууруулах шийдвэр гаргажээ. Байнгын хорооны шийдвэрээр туслах, зөвлөх зэрэг албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх шаардлагагүй боллоо. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгийг нийт 58 000 хүн өгдөг байж. Хүний тоонд өөрчлөлт оруулсан ч Авлигын эсрэг хуулинд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

ҮХЦ-ээс ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид сануулга хүргүүлэв

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид Үндсэн хуулиа дээдлэх тухай сануулга хүргүүлсэн байна. Тэрээр Н.Лүндоржид явуулсан албан бичигтээ “Монгол улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны нэгдүгээр сарын 30-нд 01 тоот тогтоол гаргаж Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосон билээ. Энэхүү тогтоолыг үндсэн эхээр нь танайд явуулсан болно. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Та болон танай ажилтнууд телевиз, радио, хэвлэлд удаа дараа ярилцлага өгөх, цахим сүлжээгээр тараах, хэвлэлийн бага хурал хийх түүгээр үл барам шүүгчдээр хэлэлцүүлэг хийх зэргээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буруу гарсан мэт, түүнийг биелүүлэхэд бэрхшээл их байгааг тоочсон мэдээлэл цацсаар байгааг бид анхааралтай ажигласаар байна. Танд үндсэн хуулийн эрх ашгийн үүднээс урьчилан сануулж байгааг үүгээр уламжилж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хулгай хийдэг бүлэг этгээдүүдэд 2-11 жилийн ял оноолоо

Энэ сарын 20-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх Э.Ганбагана, Г.Гомбодорж, Ц.Батжаргал, Э.Сүхбаатар, Б.Сүхбаатар, Б.Цогтбаатар, Г.Төгөлдөр, А.Энхсайхан, Н.Алтанбаатар, Э.Эрхэмжаргал нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн байна. Тэд бүлэглэн 2009 оны 09 дүгээр сараас эхлэн Дорнод аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт давтан үйлдлээр бусдын орон байранд хууль ёсоор нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Мэргэжлийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан байна. Ингээд тус хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Ганбаганад 11 жилийн хорих ял, Г.Гомбодоржид 10 жил 1 сарын хорих ял, бусад шүүгдэгч нарт 2-3 жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Барилгачид зөвлөлдөнө

БХБЯ, ГХГЗЗГ, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгачдын холбоо хамтран зохион байгуулж буй барилга, хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан “Барилгачдын зөвлөгөөн-2015” өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөний хөтөлбөрийг хүргэж байна.

Тус арга хэмжээний хүрээнд:

* Энэ сарын 23, 24-нд, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нарын ээлжит зөвлөгөөн ГХГЗЗГ-ын байранд

* Энэ сарын 25-нд, “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, норм, дүрмийн хэрэгжилт” сэдэвт Үндэсний гуравдугаар зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд

* Энэ сарын 26-нд, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, барилгын байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад зориулсан сургалт Нийслэлийн Иргэний танхимд

*Энэ сарын 26-нд, ГХГЗЗГ, Барилгын хөгжлийн төв, аймгуудын ГХБХБГ-ын удирдлагуудтай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ ГХГЗЗГ, БХТ-ийн байранд

* Энэ сарын 27-нд, барилга, хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан ээлжит “БАРИЛГАЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2015” нэгдсэн арга хэмжээ Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

Он дамжсан хэргүүдийг шийдвэрлэлээ

Булган аймгийн прокурорын газар 2015 оны 3 дугаар сарын 19-ны байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 161 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 54 буюу 33.5 хувь нь урьд оны үлдэгдэл хэргүүд байсан бөгөөд эдгээр хэргүүдийг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан шийдвэрлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар одоо 36 хэрэг буюу 66.6 хувийг нь шийдвэрлэжээ.

Тус аймгийн прокурорын газар өнгөрсөн хугацаанд урьд оны үлдэгдэл болох ээдрээ төвөгтөй, хугацаа сунгаж шалгаж байсан анхаарал татсан дараахь хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал: А.Оюунцэцэг, Т.Эрдэнэсүрэн нарт холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 106.2-т заасан гэмт хэрэг, Б.Ичинхорлоод холбогдох Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэрэг, А.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хуулийнтусгай ангийн 99.1, 95.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Гэрлэх ёслолын ордон”-г хувьчлах жагсаалтаас хаслаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 14-р хуралдааны шийдвэрээр “Гэрлэх ёслолын ордон” хувьчлагдах жагсаалтаас хасагдлаа. Тус ордон нь 27 ажилтан албан хаагчидтай Нийслэлийн өмчит Улсын Үйлдвэрийн газар юм. 1976 оноос өнөөдрийг хүртэл 39 жил үйл ажиллагаагаа хэвийн төвшинд явуулж байгаа “ашигтай” ажилладаг байгууллага. Гэтэл Нийслэлийн хэмжээнд ганц байдаг Гэрлэх ёслолын ордонг “ашиггүй ажиллалаа” гэсэн шалтгаанаар хувьчлах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар гаргаж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн нь иргэдийн дунд ихээхэн бухимдал үүсгээд байсан. Харин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 14-р хуралдааны шийдвэр гарснаар “Гэрлэх ёслолын ордон” хувьчлагдах аюулаас мултарлаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд гал түймрийн хоёр дуудлагатай байв

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 19 дүгээр гудамжийн 303 тоотод иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.22-ны өдрийн 11:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч унтраасан байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжидийн зусланд иргэн Б-н байшин шатаж улмаар иргэн Д.Цамбын байшин хайрагдан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.22-ны өдрийн 15:01 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч унтраажээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Т-н эзэмшлийн Арвайн тал хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.22-ны өдрийн 17:06 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 12 дугаар ангийн 5 албан хаагч унтраалаа.

Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн “Нисэх”-ийн 3 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Г-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.23-ны өдрийн 04:10 цагт хүлээн авч Аврах гал унтраах 24 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

Categories
мэдээ цаг-үе

С.Үнэн: Усыг дэлхий нийтэд тэргүүлэх салбар гэж хүлээн зөвшөөрч байна

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог. Үүнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын усан хангамж, хэрэглээ, нөөц ямар түвшинд байна вэ. Энэ салбарын хамгийн тулгамдсан асуудал юу байгаа, түүнд ямар гарц шийдэл байж болох талаар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-ын дарга С.Үнэнтэй ярилцлаа.

Дэлхийн усны өдрийг цэнхэр гаригт өргөн тэмдэглэдэг. Манай улсын хувьд энэ хүрээнд ямар арга хэмжээ зохиож, хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

-Манай улсын хувьд жил бүрийн гуравдугаар сарын 22-ноос эхлээд зургадугаар сарыг дуустал гурван сарын хугацаанд Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил дэлхийн усны өдрийн хамгийн том арга хэмжээ болох дөрвөнжилд нэг удаа болдог усны форум БНСУ-д ирэх сарын 12-17-нд болох гэж байна. Дэлхийн усны өдрийг энэ удаа Улаанбаатар хотод “Ус тогтвортой хөгжил” сэдвийн дор тэмдэглэж өнгөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. БОНХЯ, Усны үндэсний Хороо, “Монгол ус” ТӨК, УСУГ, Хот, суурин газрын усны зохицуулах зөвлөл ажлаа энд чиглүүлж ажиллаж байна. Эрдэмтэн мэргэд усны салбарын ажилтнуудын дунд өнгөрсөн долоo хоногоос томоохон хурал зөвлөлгөөн болоод эхэлсэн. Мөн манай УСУГ-аас захиалж, “Монгол шуудан” болон “Монгол марк” компанитай хамтарч ‘’Ус-шингэн алт’’ сэдэвтэй маркгаргаж, энэ сарын 20-нд албан ёсоорнээлт хийлээ. Энэ бол машсайхан үйл явдал. Марк гарч байгаа нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн салбар үнэлэгдэж,төр, засаг нь тодорхой хэмжээнд анхаарч, цаашид хөгжүүлэх зорилт тавьж байгаагийн тэмдэг гэж үнэлдэг. УСУГ-ынхувьд усны өдрүүдийг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Бид Усны үнэ цэнэ гэсэн тусгай хөтөлбөр гаргаж ажиллана. Ерөнхий боловсролын хүүхдүүдийн дунд зургийн болон усны сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна. Тодорхой хэмжээний техникийн нөхцөл болон ус хангамжийн талаар зөрчилтэй байгууллагуудтай тусад нь үйл ажиллагаа явуулж, зөрчлийг нь арилгуулах, үйл ажиллагааг нь дэмжин ажиллах чиглэлээр олон ажил зохиодог.Үүнээс гадна манай газраас хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа гэж томоохон судалгаагжил бүр хийдэг. Энэ судалгаа маш нарийн хийгддэг. УСУГ-с боловсруулсан усны аюулгүй байдлын төлөвлөгөөгөө /УАБТ/ сурталчилна, харъяа болон салбарынхаа байгууллагуудын дунд тэмцээн уралдаанууд зохион байгуулна.

Өнгөрсөн жил Дэлхийн усны өдрийн тохиолдуулан танайх тэргүүтэй усны байгууллагууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл усны үнэ цэнэ, үнийн асуудлыг хөндөн хэлэлцэж, олон нийтэд ойлгуулах чиглэлд нэлээд зүйл хийсэн. Үүний үр дүнд усны үнийг ч тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Ингэснээр танай байгууллагын өр авлага буурч, олон жилийн насжилттай шугам хоолойг засварлах мөнгөн хуримтлал үүсэх боломж бүрдсэн үү?

-2013, 2014 он дамнаад бид усны үнийг нэмэгдүүлэх, усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулж, хэмнэлт бий болгохгэсэн чиглэлд нэлээд ажилласан. Сүүлийн 8-9 жилийн турш усны үнэд өөрчлөлт ороогүй учраас иргэд усыг ямар ч үнэ цэнэгүй мэт бодож ашиглаж байдаг хэвшил тогтчихсон. Бид үнийн асуудлыгсайн ярьсаны хүчинд үнийг тодорхой хэмжээгээр нэмсэн. УСУГ-ын хувьд усны салбарын хамгийн том хангагч байгууллагын хувьд эдийн засаг санхүүгийн, өр авлагын асуудал одоогоор шийдэгдээгүй байна. Орон сууцны оршин суугчдын хэрэглэж байгаа усны үнэ НӨАТ-тайгаа32 мөнгө байсныг 20-30 хувиар буюу 48 мөнгө болгож нэмсэн. Валютын ханшийн өсөлт, инфляци зэрэг нөлөөлөөд дээрх үнийн нэмэлт зардлынхаа түвшинг нөхөхгүй байдалтай болчихсон. Одоо эн тэргүүний асуудал дахиад л үнэ хэвээр байгаа. Гэхдээ үнийг хөдөлгөж болдог гэдгийг харууллаа. Усны зүй зохистой, хэмнэлттэй хэрэглээ байх ёстой юм байна гэдгийг иргэдэд ойлгуулж чадсан. Одоо бол иргэд усыг хэмнэлтэй ашиглаж, үргүй ус зарахаа больж эхэлсэн гэж хэлэхэд болно.

Сайхан мэдээ байна. Та тэрийг ямар үзүүлэлтээр баталгаажуулж хэлэх вэ?

-Ямар үзүүлэлт дээр үндэслэж ярьж байна вэ гэхээр манай усны борлуулалтын орлого 10 хувиар буурсан. Орлого буурна гэдэг бид борлуулалтаа муу хийж байна гэсэн үг биш. Энд судалгаа хийгээд үзэхэд манайх үйлдвэрлэсэн усаа хангалттай сайн борлуулсан. Гэхдээ Борлуулалтын түвшин буурсан. Хамгийн гол зөв хэрэглээ хаана тогтож эхэлсэн бэ гэхээр үйлдвэр аж ахуйн байгууллагууд усны хэрэглээгээ огцом бууруулсан. Нэг жишээ хэлэхэд “Эм Си Эс”-ийн “Кока кола”үйлдвэр хэрэглээгээ бараг 20 хувь орчим бууруулсан. Бусад том байгууллагууд, хүнсний үйлдвэрүүд мөн ингэж ажилласан. Дээрээс нь бид арьс ширний үйлдвэрүүдтэй хатуу ярьж, харилцан эдийн засгийн хөшүүрэгтэй ажиллаж эхэлсэн. Арьс ширний үйлдвэрүүд мөн тодорхой хэмжээгээр хэрэглээгээ бууруулсан байгаа. Энэ бол бодлогын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч эхэлсэн гэсэн үг.Гэхдээ хэрэглэгчдийн усны хэмнэлт хангагч байгууллагын хувьд манайд цохилт болж орж ирсэн. Манай байгууллага энэ жилд14-15 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах байх гэсэн тооцоо байгаа. Гэтэл боруулалтын орлого багасах нь тодорхой хэмжээнд эдийн засаг, санхүүгийн байдалд нөлөөлж байгаа. Үнэ нэмсэнтэй холбоотой нэг ч удаагийн гомдол санал манайд ирээгүй. Ер нь олон улсын туршлагыг судалж байхад усны үнэ тарифын асуудал дээр тухайн жилийн эдийнзасгийн байдалтайгаа уялдуулсан, валютын ханшийн өөрчлөлтийг тооцсон олон хувьсагчтай томьёолол ашигладаг юм билээ. Энэ бол манайд ч гэсэн байх л ёстой асуудал. Тэр томьёоллоо УИХ хэлэлцэж баталдаг. Ингэсэн тохиолдолд ямар ч төр, засаг гарч ирсэн хамааралгүй, иргэдийн хувьд ч усны үнэ их байна, бага байна гэж санал гомдол хэлэх шаардлага байдаггүй. Харин хэрэглэгчдийн ой тойнд нь усанхангамжийн байгууллагаа дэмжих ёстой гэсэн ойлголт суусан байдаг юм билээ.

Өнөөдрийн усны хэрэглээгээрээ явбал Улаанбаатар хот 2015 он гэхэд ундны усны дутагдалд орж, гүний усны нөөц эрс багасах аюул нүүрлэнэ гэсэн эрдэмтэн мэргэдийн анхааруулга, зарим судалгааны дүн ч нэлээд олон жилийн өмнөөс сонсогдож ирсэн.2015 оныгарчихлаа.Улаанбаатар хотын усан хангамж ямар түвшинд байна вэ?

-2015 оны түвшинд Улаанбаатар хотын усан хангамж ямаршуу байдалтай байна вэ гэхээр 2013, 2014 онд Засгийн газраас манай салбартихээхэн дэмжлэг үзүүлсэн учраас2014 онд бид Японы буцалтгүй тусламжаар байгуулсан Гачууртын усан хангамжийн систем, БНСУ-ын буцалтгүй тасламжийн Яармагийн усан хангамжийн систем, мөн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар баригдсан Нисэхийн Шинэ усан хангамжийн системийг тус тус шинээр хүлээн авлаа. Ингээд нийтдээ зөвхөн 2014 онд хоногт 70.000 шоо метр ус олзворлож, нийлүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж чадсан. Тэгэхээр дээрх хэмжээгээр хоногт олзворлох усны хэмжээгээ нэмэгдүүлсэн, нөгөө талаасаа эрдэмтэн мэргэд судлаачид 2018, 2020 он гэхэд гүний усны нөөц багасна усны хомсдол үүснэ гээд байна. Энэ хоёр эсрэг тэсрэг юм шиг боловч нөгөө талаасаа уялдаатай. УСУГ-н хэмжээнд УБхотын нийт усны хэрэгцээг хангахаар Туул голын дагуу байрласан ундны усны Эх үүсвэрын бүсээсус авах боломжтой нөөцийн хэмжээ хоногт 237 мянган шоо метр гэсэн судалгаа байдаг. Гэтэл Улаанбаатарын маань хоногийн хэрэглээ 320-330 мянган шоо метр. Гэтэл өнөөдрийн хэмжээнд 160-170 орчим мянган шоо метр усыг УСУГ-аас Улаанбаатарын хэрэгцээнд нийлүүлж байна.

Нөөцийн хэмжээ, усны хэрэглээ­ний тоонууд яагаад ийм зөрүүтэй байдаг бэ?

– Улаанбаатар хотыг тойроод гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд маш олон тооны хувийн худаг байгаа. Дээрээс нь манай эрчим хүчний салбар өөрсдийн гэсэн усан хангамжийн системтэй. ТЭЦ -3,ТЭЦ-4 тус тусдаа усаа газрын гүнээс авдаг ч мөн л Улаанбаатарын усны эх үүсвэр бүс болох Нисэх, Шувуун фабрикийн орчмоос авдаг. Эрчим хүчнийхэн хоногт 70 орчим мянган шоо метрийг авч хэрэглэдэг.Үүн дээр сүүлийн жилүүдэд Зайсан, Яармагийн гүүр орчмоор ашиглалтад орж байгаа “Вива сити” гэхмэт орон сууцны хорооллууд мөнхувийн усан хангамжтай. Эдгээрийг нэгтгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд дээр хэлсэн хоногт 320-330 мянган шоо метр ус хэрэглэж байгаа тоо гардаг.

Дээрээс нь гэр хорооллыг дахин төлөвлөх, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбохгээд том зорилтууд байна. Засгийн газраас чорон сууцжуулах том хөтөлбөрүүд явж байна. Маш олон хувийн компаниуд барилга барьж байна. Энэ барилгажилтийн үйл явц усны хэрэглээг маш ихээрнэмнэ. Гаднын байгууллагууд болон манай эрдэмтэн мэргэдийн судалгаагаар Улаанбаатарын хоногийн усны хэрэглээ 2018-2020 оны түвшинд 400.000 шоо метрт хүрнэ гэсэн тоо бий. Бид гүний усыг маш их хэрэглээд эхлэхээр гүний усны нөөцийн асуудал маш ноцтой тавигдах нь мэдээж. Өнгөрсөн онд БОНХЯ дээр усны нөөц, эх үүсвэрийн байдлыг тодорхойлох төсөл хэрэгжсэн. Усны өдрүүдээр тус яам энэ тайлангаа тавих байх гэж бодож байна. Ингэснээр иргэд усны нөөцийн асуудлаарилүү бодитой мэдээлэлтэй болох байх. Би Улаанбаатар хотын боломжтой усны нөөц хэд юм бэ гэдэг асуудлаар УСУГ-ын техникийн зөвлөлийгхуралдуулсан. Манайх шинжлэх ухааны байгууллага биш, судалгааны групп ажилладагүй учраас бидний тоо баримт бол практикийн шинжтэй. Гэхдээ өнгөрсөн 2013, 2014 онд бид газрын гүний усны эх үүсвэрийнхээ түвшинг үзэж шалгаж, тодорхойлж, хянаж байхын тулд 20 ш хяналтын цооног өрөмдөж тоноглож ажиллуулж байгаа. Манайхан бол ойролцоогоор хоногт 286 мянган шоо метр усыг аваад хэрэглэх бололцоотой гэдэг тоог хэлдэг.

Усны хомсдолд орчихгүйн тулд одооноос нөөцөө зөв тодорхойлж, гүний усаа бага хэрэглэх талаар ямар арга хэмжээ авбал зохилтойвэ?

-2020 оны түвшинд бид гүний усны дан ганц хэрэглээгээ өөрчилж, хосолмол хэрэглээтэй болох ч юм уу өөр хэрэглээнд шилжих шаардлага бий. Тийм гарц байна уу гээд харахаар байгаа. Манайд маших хэмжээний цас мөсний, үерийн, голын ус агаарт дэгдээд, газрын хөрсөнд шингээд алга болдог, эсвэл гол мөрнөөрөө дамжаад гадагшаа урсчихдаг. Тэгэхээр бид энэ гадагшаа урсажбайгаа усаа дотоддоо тогтоон барьж, ашиглах ёстой. Гадаргуугийн усны цогцолборыг барьж байгуулах, борооны усыг хуримтлуулж ашигладаг болох хэрэгтэй. Голын усыг цэвэршүүлдэг технологийг хөгжүүлэх, дээрээс ньсаарал ус ашиглах цогц шийдлүүд рүү явах учиртай юм.

УСУГ-аас санаачлаад 2013 оны зургадугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн зөлөлгөөнийг Тэрэлж, Туул голын бэлчирт зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн удирдлагын зөв­лөлөөс түүхэн гэмээр шийдвэр гаргасан байдаг. Энэ нь юу вэ гэхээр Туул голын усан цогцолбор төслийг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтыг хийх нь зүйтэй. Гадаргуугийн усан хангамжид яарал­тай шилжих шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан. Туул голын бэлчрээс авахуулаад их хэмжээний ус урсаж алга болдог. Манай эрдэмтэнмэргэд үүнийг бүр 1980-аад оноос эхлээд судалсан байдаг. Гаднын судалгааны байгууллагуудын судалгаа ч нэг биш бий. Гадаргуугийн ус ашиглахтай холбоотой тодорхой хэмжээний Мастер төлөвлөгөөнүүдийг ч Франц, Япон, Орос ул­сын тусламжтайгаар хийсэн байдаг. Туул Тэрэлжийн бэлчрээс гадаргуугын ус ашиглах боломжтой. Азаар газрын налуугийн байдал нь ч аятайхан байгаа учраас усан санд хуримтлуулсан ус өөрийнхөө урсгалаар хүрээд ирэх боломжтой. Энэ бол зардал бага гарах нэг давуу тал.

Концессын гэрээгээр байгуу­лахаар боллоо гээд л ЭЗХЯ хувийн хэвшилтэй гэрээнд гарын үсэг зурж байсан энэ асуудал юу ч биш болж хувирсан нь харамсалтай.

-Хармсалтай нь нийслэл энэ асуудал дээр шийдвэр гаргасан чяам, тамгын газрууд Ажлын хэсэг байгуулж ажиллана гээд асуудлыг шүүрээд авдаг. Яамны хэмжээнд асуудлыг шийдэх гэж байна уу, 2-3 яам дамнасан ажлын хэсэг ажиллахаараа хэр үр дүнтэй байдаг юм бол гэхээр ерөөсөө ажил нь урагшаа явдаггүй ийм байдлаар 2013, 2014 оныг өнгөрөөлөө. Эдийн засаг хөгжлийн яам, БОНХЯ манайхтай нийлээд ажлын хэсэг байгуулсан. Бид баахансудалгаагаа өгөөд ажиллах юм бодож байтал гэнэт л ЭЗХЯ-наас болиод БОНХЯ-нд ажлын хэсэг байгуулах болсон.Гэтэл хамгийн сонирхолтой нь БОНХЯ байгуулсан ажлын хэсэгтээ УСУГ-аас хүн оруулаа­гүй. Нийслэлээс ганц хүн авсан дуулд­сан. Гэтэл УСУГ Улаанбаатар хотын усан хангамжийг дангаараа хариуцаж байгаа байгууллага. Ингээд тэр аж­лын талаар бид огт мэдээлэлгүй болсон. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатарын усан хангамжид гадаргуугийн ус ашиг­лах асуудал байгаа. Нөөгтэйгээр нийслэлийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт бас байдаг. Энэ мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гарцаагүй шаардлага байгаа гэдэг үүднээсэ бид УСУГ-ын бизнес төлөвлөгөөнд энэ жил тодорхой хэмжээнд мөнгө суулгасан. Энэ ямар учиртай мөнгө вэ гэхээр Туул голын усан цогцолборын ТЭЗҮ-ийг нарийвчилсан зураг төсөл, зөвлөхийн үйлчилгээтэй хийж авах зорилготой. Бид өндөр түвшний зураг төсөлтэй байж Туул голын цогцолборыг байгуулах асуудлыг ярина. Ямар компаниар, төр засгийн ямар дэмжлэгээр хийлгэх вэ, хөрөнгө санхүүг хэрхэн шийдэх вэ гээд явахаар сайтар бэлдсэн зурагүйгээр явах аргагүй. Зураг төсөлд 3.0 тэрбум төгрөг тавьсан. УСУГ-ын хувьд маш том мөнгө.Энэ жилдээ багтаад тендерийг нь зарлана. Гэтэл зургийн ажлын даалгавар гэдэг зүйлийг хийхэд манай газар дангаараа хийх боломжгүй. Энэ дээр эрдэмтэн мэргэд, төрийн байгууллагууд, нийслэлийнхээ туслалцааг авна. Бүр болохгүй бол гаднын байгууллагын зөвлөхүйлчилгээг авах санаатай байна.

Тэгэхгүй бол 2020 онд бид усны нөөцийн хомсдолд орж болзошгүй. Би баталгаатай хэлж чадах нэг зүйл бол 2020 он гэхэд маш их бүтээн байгулалт явагдсан байна. Усны хэрэглээ маш их болно. Энэ үед дээрх ажлыг алгуурласнаар асар их хохирол амсаж болзошгүй.

Та УСУГт ирээд өнөөдрийг хүртэл хийж ирсэн ажлаасаа онцолж хэлэх зүйл бий юу ?

-2012 оны наймдугаар сарын 10-нд би Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн тушаалаар УСУГ-ын даргаар томилогдсон. Ирсэн даруйдаа ажилтайгаа танилцах, энэ байгууллагыг яаж зөв ажилуулах вэ гэдэг талаас нь их харж, үзэж судалсан, гадаад дотоодын олон ч хүнтэй уулзаж санал солилцсон. Намайг ажил авах үед хамгийн хурцаар тавигдаж байсан зүйл юу вэ гэхээр хариуцлагын тогтолцоог сайжруулах, бүтцийн зөв хэлбэрээр ажиллах, ажилтнуудын ахуй хангамж нийгмийн асуудлыг шийдэх, УСУГ-ын ирээдүйн хөгжлийн төлөвийг зөв харж, тодорхойлж хүчтэй үйл ажиллагаа явуулах. Хамт олныг мэргэжлийн хувьд сайжруулах гэсэн асуудлууд харагдаж байсан. Өнгөрсөн хугацаанд хүчтэй ажиллах гэж оролдлоо. Хамгийн тулгамдсан асуудал үнэ тариф байсан. Үнийг хөдөлгөж чадсан. Ажилтнуудын орон сууцжуулах, нийгмийн хангамжийн асуудал дээр нэлээд анхаарч ажилласан. Бид 160 айлын орон сууцны барилгыг эхлүүлж байна. Энэ чиглэлд байгууллагынхаа бизнес төлөвлөгөөндөө тодорхой хэмжээний хөрөнгө тусгасан. Улаанбаатар хотын орон сууцны асуудал хүнд байгаа Нийслэлийн засаг захиргаа иргэдээ орон сууцаар хангах гэж чармайж байгаа энэ үед манайх нийслэлийн өмчит аж ахуйн байгууллагын хувьд өөрийнхөө ачааг өөрөө үүрье гэсэн бодлогоор ажил лаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс байгууллагынхаа цалинг 15 хувиар нэмсэн. Энэ жил дахиад мөн хэмжээгээр нэмэх төлөвлөгөөтэй байгаа. УСУГ-н 125 мэргэжилтэн ДЭМБ-н дэмжлэгтэйгээр УАБТ-г боловсруулж НИТХ-р хөтөлбөр болгон батлуулж чадсан.

Техник технологийн шинжтэй гурван том асуудал байгаа. Нэгдүгээрт, шугам хоолой янзлах асуудал дээр Засгийн газраас дэмжиж ажилласан тул шугам хоолойн доторлогооны ажлыг эхлүүлэх гэж байна. Хоёрдугаарт, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал маш чухал. Нийслэлтэй хамтарч зураг төсөл гаргаж, төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ТЭЗҮ хийх тендерийг зохион байгуулсан. Зураг төслийн ажлын гэрээ хийгдэж байна. Туул голынусан цогцолборын асуудлыг шийдэхээр явж байгаа тухай ярьсан. Үнэ тарифын асуудлаа тавина. УСУГ үйлчилгээний байгууллага учраас Нийслэлийн Захирагчийн ажлын албаны санаачилгаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийсэн.

Эцэст нь хэлэхэд, би 2016 оны сонгууль хүртэл энэ ажилд томилолт авч ажиллаж байгаа, мөн НИТХ-ын төлөөлөгчийн хувьд ч гэсэн энэ салбарыг сайжруулж, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна.

Манай УСУГ энэ жил нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа нь бүрэн хангалттай сайн явж байна гэж дүгнүүл­сэн долоон байгууллагын нэгээр шалгарсан. Мөн дэлхийн усны өдрийг тохиолдуулаад бид нийслэлчүүдэдээ бэлэгтэй байгаа. Дэлхийн 90 гаруй оронд судалгаа хийж, шалгаруулалт явуулдаг Дэлхийн Худалдааны ли­дерүүд клубаас УСУГ-ын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн аж­лыг өндрөөр үнэлж, шилдгээр шалгаруулсан байна. Үүнийг нийт хэрэглэгчдэдээ барьж байгаа бидний бэлэг гэж ойлгож байгаа.

Ц.СОНОР

Categories
мэдээ цаг-үе

Хууль хяналтын байгууллагын дарга нарыг урьж байна

Хууль хяналтын байгуул­лагад хандаж байгаагаа шударга ёсонд хандаж байна гэж ойлгож байлаа. Шүүх, Прокурор, Цагдааг шударга ёсны баталгаа гэж үзэж аливаа хууль бус үйлдлийг хуулийн хүрээнд шийдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах гэж иргэд хандаж ирсэн уламжлал, түүхтэй. Энэхүү төрт ёсны уламжлал хадгалагдаж байгаа гэж ойлгож, гагцхүү хуульд захирагдаж, хуулиар л ярьж, хууль хэрэгжүүлнэ гэж бодож өчүүхэн асуудлаар дээрх байгууллагуудад хандсан маань лө-лө болсон. Маргаан үүссэн нөхцөл, шалтгаан нь тодорхой хэргийг шийдвэрлэх биш будилуулж дөрвөн жилийг өнгөрөөлөө. Шуудхан хэлэхэд, шударга ёсны баталгаагаа эрх мэдэл, эд хөрөнгөнд алдсан юм байна. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хэтрүүлэн хууль хэрэгжүүлэхгүй, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй ажиллалаа гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл, Прокурор, Цагдаа, Авлигатай тэмцэх газруудад гомдол гаргаж ирлээ.

Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, эс үйлдэл нь нүдэнд харагдахуйц биет зүйлээр хэлбэржсэн, хэрэгжүүлж ажиллах ёстой хууль, дүрэм, биелүүлэх ёстой хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд бүгд байж байна. Харамсалтай нь хэргийн талаар шийдвэр гаргах болохоор хуулиа зөрчиж ажиллахаас өөр аргагүй байдалд ордог бололтой юм. Энэ нь далдын татах хүч үйлчилж байна гэж хардахаас өөр аргагүй байдлыг үүсгэнэ. Хуулийн бүх байгууллага бүгд ижил төстэй шийдвэр гаргаж байгаа нь хуулийг нэг мөр ойлгосондоо биш Ашиг сонирхол, Захиалга-Нөлөөлөл бүх газарт байгааг харуулж байгаа хэрэг.

Маргаан бол өчүүхэн, бүх үйлдэл нь нотлох баримттай тэр нь хэрэгт авагдсан. Баянгол дүүргийн IV хорооны нутагт баригдсан “Голден парк” хотхоны хоёр дугаар ээлжийн гурван байрыг ашиглалтад оруулсанулсын комиссын актыг эс зөвшөөрсөнтөй холбоотой үүссэн маргаан гэдгийг бүгд мэдэх байх. Хэргийн талаар мэдээллийн хэрэгслээр олон удаа нийтэд цацагдсан байдаг. Мэдээлэл нь хуулийн байгууллагынханд нөлөөлөх оролдлого биш шударга үнэний дуу хоолой гэж ойлгох ёстой.

Хуулийн байгууллагынхан шударга ажиллахгүй учраас өөрсдийнх ньажлын ачаалал нь нэмэгдэж байна. Үнэхээрийн хууль бус шийдвэр гаргаад байгаа болохоор хүмүүс янзыг нь үзэх гэж дахин дахин гомдол гаргадаг. Энэ нь хэзээ нэгэн цагт хэн нэгэн шударга хүн хэргийг унших болов уу гэж үнэний эрэлд гарсан хүний цөхрөл гэж ойлгоорой. Хийж болохгүй үйл гэж хүн болгонд байдаг Тэр дундаа хууль хяналтынбайгууллагын нөхдөд хууль зөрчих гэдэг зүйл байж болдоггүй

Барилга ашиглалтад оруулсан улсын комиссын актыг хүчингүй болгуулах (өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна) гэсэн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхээс, газрын маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байна гэж тэмдэглэсэн атлаа гаргаж байгаа шийдвэр нь шүүхийн шийдвэр биелүүлээгүй нь зөвгэсэн утгатай байдаг. Тухайн шийдвэрийгнь албадан биелүүлэх хүсэлт гаргахаар “… шийдвэрийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас олгох үндэслэлгүй…” гэж хариу өгнө. Биелүүлж болдоггүй юм бол хэрэг шийдэх хэрэг юу байна.

Шүүх хэргийг эцэслэн шийдчихээд шийдвэрээ биелүүлэх үндэслэлгүй гэж байхыг анх удаа л үзэж сонслоо. Дээд шүүхгомдлын хариуд “Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Барилгын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт хийж, … дараагийн мөрөнд нь таны гомдолд дурдсан үндэслэлээр … дүгнэлт гаргахгүйгэж шийдвэрлэснийг танд мэдэгдье …” гэсэн

Гэтэл Хүний эрхийн үндэсний комисс, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Батхүү, Т.Энхтүвшин нар Барилгын тухай хуулийн 9.1.4 дэх хэсгийг зөрчсөн байна гэсэн зөвлөмж, акт гаргаж, зөрчил илрүүлсэн байдаг. Шүүх шударга зөв шийдээд байгаа юм бол хууль бус зөвлөмж, акт гаргаад байгаа мэргэжлийн байгууллагуудтай хэн хариуцлага тооцох вэ гэсэн хариулт нэхсэн асуудал гарч ирнэ. Иргэн хүний хувьд төрийн байгууллагын шийдвэрүүд туйлын үнэн гэж ойлгожтэдгээрийг биелүүлэх хүсэлтэй байлаа.

Прокурор “… хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй гэх асуудал нь Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үздэг..“ боловч хариуцлага тооцох гэхээр болж өгдөггүй. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн гэсэн хугацаа тооцоод байдаг юм билээ. Хуурамч бичиг баримт үйлдэн хууль бус үйлдэл хийж, олонзуун суугчдын мөнгийг төвлөрүүлж авсан, энэ үйлдлийг хийх боломжийг олгож тусалсан төрийн албан хаагчдын үйлдэл яахаараа хөнгөн гэмт хэрэг болдог юм бэ.

Түүнээс гадна хариуцлага тооцож болох үндэслэл бүхий зүйл заалтууд хуулинд байгаад байхад хэрэглэхгүй ганцхан эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсгийг сонгож аваад байгаа нь зориудын бодлоготой болохыг харуулаад байна. Прокурорын байгууллагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг байгууллага гэж андуураагүй Монгол улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий байгууллага байх гэж хандсан. Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүзйлийн 9.1.1-9.1.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.5, 15.4, 16 дугаар зүйлийн 16.6 дэх хэсэг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг зөрчиж ажилласан тухайн хэрэг дээр Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар прокурор ажиллах сонирхолгүй байна.

Хуулийн хэрэгжилтийг хангуулах эрх үүрэгтэй байгууллагууд хуулийн хэрэгжилтэн дээрээ ажиллахгүй, хэргийн оролцогчийн нэг талд ажиллан хууль хэрэгжүүлэх хүсэл сонирхолгүй хүн /дарга нар/ олон болжээ. Тэр бүү хэл хэргийн оролцогчид үүрэг чиглэл өгч хэрэг шийдсэн гэж хэлж болно. Гарцаагүй үнэн зүйл дээр мэргэжлийн чиглэл өгч хэрэг шийдсэн бол хэн ч маргахгүй Мэргэжлийн хяналтын газраар Барилгын улаан шугам татсан акт, ил далд ажлын актыг мэдээгүй мэдэх боломжгүй зүйл гэсэн хүсэлтийг гаргуулж хэрэг шийддэг шүүхтэй, Шүүхийн хэлснээр хүсэлт гаргадаг Мэргэжлийн хяналтын газартай байхад юун шударга ёс тогтох болон шүүхийн шинэчлэл гэж байхав дээ. Дээрх актуудыг шүүх шаардан авахаастатгалзах ёстой байсан. Хуулийн байгуулагынхан бусдад зөвлөж хамтрахдаа жудагтай баймаар юм. Ингэж хууль бусаар хамтрагч нарт Барилгын улаан шугам татсан акт, ил далд ажлын акт байдгийг мэдтүгэй, мэдүүлт үгэйгэж сануулах байна.

Хэргийг шударга шийднэ гэдэгт, мөрдөн шалгах, нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөх, ял оноох, шүүх шийдвэр гаргах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх шат болгонд хуулийг мөрдөж ажиллах болов уу гэж бодож хуулийн байгууллагуудад хандаж ирсэн. Шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн бодит байдал, амьдрал гэж ойлгож байдаг. Хууль бусаар ажиллаж амьдраад баймааргүй байна.Хуульч нарт хариуцлага тооцдог механизм байхгүй болсноос шалтгаалаад дураараа авирладаг болсны нэг жишээ нь гомдлыг хуульд нийцүүлж шалгахгүй байна.

Сүүлийн үед гарч буй сэтгэл сэртхийлгэм хэрэг, ёс зүйн хэм хэмжээгээ алдсан үйлдлүүдийг бодох аваас хуульч нар шударга ажиллахгүйгээс болж байх шиг байна. Хүний ёс зүй, зан харилцаа, шударга байдлын төлөвшилд эрх зүйч (хуульч) мэргэжил нөлөөлж чадахгүй байгаа нь сэтгэлгээний доройтолд орсныг харуулж байна. Ийм байдал нь ажиллагсдын цус ойртох, бүлгэрхсэн,эрх мэдэл горьдсон, хуулийн нэрээр хувийн ажлаа амжуулдаг арчаагүй муу муухайг араасаа дагуулах болно.

Хууль зөрчин ажиллаж барилга ашиглалтад оруулсан улсын комиссын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий маргаан дөрвөн жил үргэлжлэн шийдэгдэж чадахгүй байгаа шалтгаан нь төрийн албан хаагч нартай холбоотой. Шударга шүүхээр шүүлгэж шүүгчээс үйлчилгээ авах гэсэн биш давуу эрх олж авах гэлээ гэж загнуулж байлаа. Хууль бус үйлдэл хийсэн төрийн албан хаагч уучлалт гуйдаг хүмүүжилухамсартай болтолуг хэргийн талаар мэдээлэх болно. Хэрэв хүн гүтгээд байгаа болгэм буруугаа хүлээе, хууль хэрэгждэг ёстой бол түүнийг хэрэгжүүлье. Шүүхэд цуглуулж өгсөн нотлох баримт, гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн гэж үзэж байгаа тул маргаан үүссэн хэргийн газар дээр хууль хяналтын бүх байгууллагын дарга нарыг ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Баянгол дүүрэг, IV хороо “Голден парк” хотхон иргэн Г.АЮУШМАА

утас 70079924

Categories
мэдээ цаг-үе

“Тоёота” машины дэлхийн стандартад нийцсэн засвар, үйлчилгээний төв үүдээ нээлээ

Автомашины салбартаа дэлхийд тэргүүлэгч “Тоёота Мотор корпорац”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр “Таван богд” ХХК ажилладаг.Тус компани саяхан “Тоёота”албан ёсны засвар, үйлчилгээний төвөө нээсэн юм.Засварын газар гэмээргүй гял цал энэ орчныг Япон стандартаар барьж, тохижуулжээ. Энэхүү төв уртасгасан цагаар ажилладаг.Өглөө 07 цагаас орой 23 цаг хүртэлзасвар үйлчилгээний төвийнхөн хоёр ээлжээр ажиллаж, “Тоёота”-гийн машинуудыг “эмчилж” байна. Тус төвд50 гаруй инженер, техникийн ажилтнууд үйлчилдэг аж. Өдөрт 80-100 автомашин хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Машинаа засварт өгсөн хүмүүс тохилог хүлээлгийн танхимд суунгаа камер, iPad-аар засварын ажлыг хянах боломжтой.Тохилог кофе шоп ч байна лээ. Машины ямар нэг эд анги, ажил үйлчилгээтогтсон тарифтай аж.

“Таван богд” группийн дэд захирал П.Бат-Ерөөлөөс шинэхэн засвар, үйлчилгээний төвийнх нь талаар тодрууллаа.

Засварын төв байгуулах санаа хэдийнээс төрсөн бэ?

-Бид 2013 оны эхнээс “Тоёота” брэндийн машиныг албан ёсоор Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн юм. Түүнээс хойш 1100 автомашин зах зээлд борлуулсан. Худалдан авагчид бүгд эргээд үйлчилгээ авахыг хүсдэг учраас “Таван богд” группийн дараагийн алхам “Тоёота”-гийн албан ёсны засварын төвийн эрхийг авч, засвар, үйлчилгээний төв нээх байлаа. Энэ барилгын зураг төслийг “Тоёота”-гийн зураг төслийн газарт хийсэн. Дэлхийн жишигт нийцсэн авто засварын төв юм. Манай тоног төхөөрөмж, ажиллах хүчин “Тоёота”-гийн стандартаар бэлтгэгдсэн. Механик, засварчид маань ч “Тоёота”-гийн албан ёсны сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн хүмүүс бий. Мэргэжилтэнүүдээрээ дамжуулаад бид илүү найдвартай, чанартай үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Монголын зах зээл дэх нийт машины бараг 50 хувь нь “Тоёота” байдаг. Ийм том брэнд Монголын бүх л газар нутагт хурдалж байна. Энэ болгонд засвар үйлчилгээг хүргэх нь бидний гол ажил.

Яг ямар төрлийн засвар, үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Бид “Тоёота”-гийн бүх төрлийн автомашины дизель болон бензин хөдөлгүүрт үзлэг оношлогоо хийнэ, засвар үйлчилгээг нь давхар хийчихнэ. Хабрид хөдөлгүүртэй Тоёотагийн бүх машинуудад чзасвар үйлчилгээ хийнэ. Тоёотагийн албан ёсны оргиналь сэлбэгүүдийг суурилуулж, зарж борлуулж байгаа.

Дэлхийн стандартад нийцсэн засварын газарболохоор өндөр үнэтэй болов уу гэж хүмүүс сонирхох байх?

-Бид сэлбэг, засварынхаа үнийг аль болох боломжийн түвшинд барихыг хичээдэг. Албан ёсны засварын төв гэдгээрээ онцлог. Үйлдвэрээсээ баталгаатай сэлбэгийг хамгийн боломжийн үнээр нийлүүлж байгаа. Манайхаас авсан машинд ямар нэг байдлаар гэмтэл согог гарлаа гэхэдбуух мөртэй, буцах эзэнтэй.

Монголчууд “Тоёота” маш их унадаг гэлээ. Түрүүн “Танайхаас машин аваагүй ч танайхаар засвар хийлгэж болох уу” гээд нэгхүн ирж байна лээ. Тийм хүмүүст үйлчилдэг үү?

-“Тоёота” болон “Lexus” маркийн автомашин унадаг бүх хүн манай засварын төвөөр үйлчлүүлэх боломжтой. Манайх хэрэглэгчдэдээ хүртээмжтэй үйлчлэхийн тулд уртасгасан цагийн хуваариар өглөө 07:00 цагаас орой 23:00 цагхүртэл ажилладаг.

Сая анзаарахад машины сэлбэг, үйлчилгээний хөлс тогтсон ханштай юм билээ?

-Манайд машинаа оруулж ирэхэд үйлчилгээний зөвлөхүүд машиныг тань хүлээж аваад, үзлэг оношлогоонд оруулдаг. Ямар гэмтэл гарсныг жагсаагаад, үнэ ханшийг нь танилцуулдаг.

Машиныг оношлоход хэр их хугацаа зарцуулах бол?

-Машин машины онцлог бий. Компьютер оношлогоо гэхэд10-30 минутын хооронд, компьютер болон механик бүрэн оношлогоог 2 цагийн хугацаанд хийнэ. Удаан хугацаагаар саатах бол үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхим бий. Засвар хийгдэж байхад үйлчлүүлэгч хүлээлгийн танхимд суугаад, машинд нь ямар засвар үйлчилгээ хийж байгааг камерын тусламжтай хянах боломжтой.

Цахилгаан машиныг хүмүүс нэлээд сонирхож байгаа?

-Ямар нэг автомашин үйлдвэрлэгч цоо шинэ зах зээлд бүтээгдэхүүн борлуулахдаа маш удаан хугацаанд судалгаа шинжилгээ хийдэг. “Тоёота”-гийн хувьд өнгөрсөн жилийн турш хабрид /цахилгаан болон бензин хосолсон/ машиныг Монголд туршиж судалж үзсэн. Туршилт маш амжилттай хийгдсэн. Монголын хэрэглэгчид маань цоо шинэ машиныг манайхаар дамжуулан албан ёсоор худалдан авах боломжтой болсон.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.