Энэтхэгийн Шинэ Дели хотноо Хятад, Энэтхэгийн талууд Гималайн бүс нутгийн хилийн маргаантай асуудлаарх ээлжит хэлэлцээг эхлүүлжээ. Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөвлөх Аджит Довалын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи гуравдугаар сарын 22-24-ний хооронд тус улсад айлчилж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди ирэх тавдугаар сард Хятадад айлчлах бөгөөд талууд хоёр талын худалдааг өргөжүүлэхээр зорьж буй. Харин хилийн маргаантай асуудал нь тодорхой хэмжээгээр үүнд саад болох гэнэ. Хятадын тал Гималайн бүсэд байрлах Энэтхэгийн Аруначал-Прадеш мужийн нутагт 90 мянган ам дөрвөлжин км газрыг өөрийн эзэмшлийнх гэж үздэг бөгөөд Өмнөд Түвд хэмээн нэрлэдэг байна. Харин Энэтхэгийн тал Хятадын харьяанд буй Аксайчинд байрлах 38 мянган ам дөрвөлжин км газрыг тус улс хууль бусаар эзэмшиж байна хэмээн буруутгадаг байна. 1962 онд хоёр улсын заагт орших 3500 км бүхий хилийн зурвас газраас үүдэн Энэтхэг-Хятадын дайн болж байсан түүхтэй.
Month: March 2015
Ардчилсан намын Их хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард товлогдоод байсан ч ҮЗХ-ноос өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа үед их хурлыг хуралдуулах нь тохиромжгүй гэж үзээд хойшлуулсан юм. Их хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон ч энэ сард болно гэх мэдээлэл байсан. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Эрхэмбаяраас тодруулахад “Намын их хурлыг хойшлуулсан. Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. энэ хуулийг хэлэлцэн баталсны дараа намын дүрэмд өөрчлөлт оруулах, бусад асуудлыг ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Яг хэзээ хуралдах нь тодорхойгүй байна” гэх хариулт өглөө. Тэрбээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр энэ оны нэгдүгээр сарын 12-нд томилсон. Түүний албан тушаалыг намын их хурлаар албан ёсоор баталгаажуулах юм.
Хууль зүйн сайдын 2014 оны А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ыг Хууль зүйн сайдын 2015 оны 03 сарын 20-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдлаа.
Уг тушаалд: Хууль зүйн сайдын 2014 оны А/03 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ын дагуу нэг алгасуулан олгосон цолыг энэхүү журамд нийцүүлэн тухайн олгосон цолны 2/1-ийн хугацаанд хүрээгүй тохиолдолд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу хэрэглэж байсан цолыг олгох, харин цагдаагийн дэслэгчээс ахлах дэслэгч цол авсан албан хаагчдын цолыг хэвээр үлдээх. Мөн журмын дагуу цол буурсан алба хаагчдын урьд хэрэглэж байсан цолыг сэргээхээр боллоо. Энэхүү тушаалыг мөрдөж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Ромын пап лам Францис Италийн Неаполь хотын хорих газарт бямба гаригт айлчилжээ. “Дэйлимэйл”-д мэдээлснээр тэрээр трансжендер, гей зэрэг 90 хоригдолтой хамт үдийн хоол барьж, уучлал, хайр болон хүндлэлийн талаар ярилцсан гэнэ. Мөн шоронгийн удирдлагаас тусгай зөвшөөрөл авч хоригдлууд өөрсдийн бэлдсэн хоолоо пап ламд өргөн барьжээ. Анхандаа хорих газраас тэдэнд Францис ламтай уулзахыг зөвшөөрөхгүй байсан гэнэ. Гэвч пап лам “Би хэнийг ч ялгадаггүй” хэмээн мэдэгдэн өөрийн хүсэлтээр тэдэнтэй уулзсан байна.
Энэ сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24767 хүн өвчилж, 10243 хүн (41.3 хувь) нас барсан байна. Гуравдугаар сарын 11-нээс хойш 150 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Гвинейд 95, Сьерра-Леонд 55 тохиолдол нэмэгдсэн бол Либерит батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын “Буян Ухаа” спорт цогцолборт “Expo Mongolia 2015” олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол улсын сайд М.Энхсайхан, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Г.Тийдеманн, Францын Бүгд Найрамдах улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ив Дэлунэ нар оролцсон юм. Үзэсгэлэн яармагийг нээж Монгол улсын сад М.Энхсайхан үг хэлэхдээ уг арга хэмжээ нь манай орны уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд чухалболохыг дурдав.
Гурав дахь удаагаа зохиогдож буй “Expo Mongolia ” олон улсын үзэсгэлэн яармагтуул уурхай болон бусадсалбарт үйл ажиллагаа явуулдаг56 компани оролцож байгаа. Эдгээр нь бүгд гадаадын буюу Герман, Чех, Польш, Оросын компаниуд юм.
Уг олон улсын арга хэмжээ нь манай уул уурхай төдийгүй зам тээвэр, холбоо, банк, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад гадаад харилцаагаа өргөжүүлэх мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэгэн сайхан боломж билээ.
2015 оны энэ сарын 21, 22-ны өдөр буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 576 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс ХАБАЖЭГХэрэг 21 бүртгэгдэж 23 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 11 хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 124 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан гэнэ.
Улаанбаатар хотын харъяат Ө, М, С нар бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 10-ны орой 22 цаг 50 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ын Орхон аймаг дахь ШТС-ийн байранд түгээгч Д, Д нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь мөнгө эд зүйлийг нь авах зорилгоор нүүр хэсгээ халхлан довтолж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн байна.
Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавьж улмаар 2015 оны 03 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлжээ.
Энэ сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн долоо хоногт “Их засаг” Олон улсын их сургуулийн нэг ангийн хоёр оюутан амиа хорлосон хэрэг гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдгээр оюутнууд сургуулийнхаа хажуу талын зочид буудлын өрөөнд өөрсдийгөө боомилж, амиа хорлосон байна.
Энэ талаар тус сургуулийн зүгээс “Ямартай ч ийм харамсалтай хэрэг гарсан юм билээ. Гэхдээ сургуулиас гадуур болсон учраас бид бүхэн нарийн зүйлсийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдээлэл өгсөн байна. Харин цагдаагийн байгууллагаас “Амиа хорлосон хэрэг бүртгэгдсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.
Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирктэй хамтран “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг өнөөдрөөс эхлэн “АСА” циркт зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин бүрэн хэмжээний уран бүтээлийн нэгдсэн тоглолтоо хийн үзэгчидтэй уулзах ажээ.
Энэхүү тоглолтод оролцох циркийн “Хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын 11 жүжигчин манайд ирсэн. Мөн циркийн амь өрссөн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид оролцохоор бэлтгэлээ базааж байгаа бол илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид иржээ. Түүнчлэн сургуулилттай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, Латвийн циркийн ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрүүд дэлгэгдэх нь ээ.