Categories
мэдээ нийгэм

Монголчууд сар шинээр 60 сая бууз иддэг гэсэн тооцоо гарчээ

Оросууд нийгмийн сүлжээгээр санал асуулга явуулахад Монголчууд цагаан сараар 60 сая бууз иддэг гэсэн тооцоо гарсан байна. Чухамдаа өмнө нь ийм тоо баримтыг хэн ч гаргаж байгаагүй гэнэ. Асуулгын дүнд 1500-1800 бууз хийдэг гэсэн хариулт голлосон байна. Уг мэдээг бичигч нь манай улсыг дунджаар 600 мянган өрхтэй, нэг айл дунджаар 1000 бууз хийн сар шинийн баяраа тэмдэглэдэг гэж үзээд энэхүү тооцоог гаргажээ. Түүнчлэн цагаан сараар хэдэн малын махаар бууз хийж, хэдэн ууц тавьдаг талаар асуусан боловч хариулт олж чадаагүй байна. Тэрээр цагаан сараар хэдэн тонн мах, сонгино, гурил хэрэгтэй гээд тооцоо гаргахад бүхэл бүтэн санхүүгийн баг хэрэгтэй болох нь. Бас энэ их буузыг хийхэд хэдэн цаг зарцуулдаг бол. Буриадад цагт 2642 бууз хийж байсан удаа бий хэмээн asiarussia.ru сайтад бичсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн нээгдлээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2015” үзэсгэлэн худалдаа нээгдлээ. Үзэсгэлэн худалдаанд цагаан сарын тавгийн боов, ууц, цагаан идээ, чихэр, жимс, ноос, ноолуур, арьс шир, гоёл чимэглэл, гар урлал, үндэсний дээл хувцас зэрэг олон төрлийн үндэсний өв, уламжлалыг итгэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа юм байна.

Тус үзэсгэлэн худалдаа Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв буюу Баянзүрх дүүргийн XIV хорооны нутагт орших Шөнийн захад энэ сарын 18-ны өдрийг дуустал гарах аж. Мөн “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх юм.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэлнэ

Ирэх долоо хоногт элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэх юм байна. Бүртгүүлэгчид бүх мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай бөгөөд онлайн бүртгэлийн хураамжийг зөвхөн интернэт эрхтэй төлбөрийн картаар хийхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Шалгуулагчид өнгөрсөн жилээс эхлэн Монгол хэлний хичээлийн шалгалтыг бүгд өгдөг болсон бөгөөд Англи хэл, Орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг зэрэг сонгон шалгалт өгөх боломжтой. Математик,-физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут, харин бусад хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут ажээ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн хүндрэлийг давах төсөл өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж өнөөдөр “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, Ерөнхий сайдын санаачилсан “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгад иргэд идэвхтэй оролцсонд талархаж байгаагаа илэрхийлэв.

2015 оны нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 22 цагийн хооронд мессежээр авсан санал асуулгад нийт 365 841 иргэн оролцжээ. Нийт саналын 56,1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн нэгдэх хариултыг, 43,9 хувь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн хоёр дахь хариултыг сонгожээ.

Засгийн газар том бүтээн байгуулалтын төслүүдээ түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд идэвхтэй ажиллана. Засгийн газрын энэ үйл ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ тогтоолыг макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний хамт УИХ-д өргөн барина. Улс төрөө хойш тавьж, улс орныхоо эрх ашгийг урдаа тавьж ажиллах цаг үе иржээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэхээр тогтов

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 15 ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулан баталсан юм. Монгол Улсад Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд орд ашиглах гэрээгээр тодорхойлохоор хуульчлагдсан байдаг. Өнөөгийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэт зэрэг ордод төрийн төлөөллийг төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хэлбэрээр хэрэгжүүлдэг.

Үүсээд буй эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын бодит үр өгөөжийг хүртэх, төрийн хүртэх үр өгөөжийг өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх, улмаар улсын төсөвт учирч байгаа санхүүгийн зарим хүндрэлийг шийдвэрлэх, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага үүсч байна. Энэхүү шаардлагын хүрээнд төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалтын төлбөр авах эрх зүйн орчныг бүрдүүлэн тусгай зориулалтын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоож улсын төсөвт орлого төвлөрүүлэх нь хамгийн боломжит хувилбар гэж тооцжээ.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү хуулийн төслийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах эсхүл тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх сонголтыг хийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах эрх нээлттэй байх болно. Төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын ТЭЗҮ, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалт, ордын нөөцийн болон борлуулалтын орлогын хэмжээ зэргийг харгалзан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийх яриа хэлэлцээний үр дүнд Засгийн газраас тусгайлан тогтоох юм.

Иймд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр төлөх асуудлыг зохицуулах нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард түмэн “Том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох”-ыг дэмжлээ

Засгийн газраас явуулсан “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгын дүнг өчигдөр танилцууллаа. Санал асуул­гын нэг дэх хувилбар нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тог­тоох” гэсэн. Тэгвэл хоёр дахь зам нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэж байсан юм.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 22 цагийн хооронд иргэдээс мессежээр авсан дээрх санал асуулгад нийт 365 841 иргэн оролцжээ. Нийт саналын 17.45 хувь нь хүчингүйд тооцогдсон байна. Хүчинтэй саналуудын 56,1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн эхний хариултыг илгээсэн байна.Санал асуулгын дүнг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр, Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар өчигдөр 10.30 цагт ийн танилцуулсан юм.

Монгол Улсын хөгжлийн зам хаашаа чиглэхийг гадаад ертөнцөд чих тавин хүлээж байсан. Тэгвэл ард түмний дугуйлсан санал “Бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэсэн мессэжийг илгээлээ. Таван толгой, Оюу толгойн мега төслүүдийг цаашид үргэлжлүүлэх ёстой гэсэн монголчуудын санал дэлхийн хөрөнгө оруулагч, бизнес ертөнцөд асар эерэг мэдээлэл болж очих нь гарцаагүй юм. Араас нь дараа дараагийн төслүүд явах бололцоотой гэдгийг эдийн засагчид цөм үзэж байгаа. Энэ тухай Монгол Улсын сайд М.Энхсайхан “Цахилгаан станцын төсөл, нүүрс шингэрүүлэх төсөл, өөр бусад том том төсөл. Үндсэндээ Монгол нүүрсээр баян, бид цахилгаан экспортолж болох тэр ирээдүй, өөр өчнөөн олон төсөл хойно хойноосоо ургаж босч ирэх бололцоо бий. Энэ бол эдийн засгийг тэлж байгаа асар том, чухал арга. Том мега төслүүдээ явуулах нь эдийн засгаа өргөжүүлээд тэлэх ёстой. Бүсээ чангалъя гэдэг бол байж болохгүй юм биш, байж болно. Бүсээ чангалахад тэсэх улсууд бий. Гэхдээ Монголд бүсээ чангалахад болохгүй улсууд асар их бий. Бүсийг нь чангалж болохгүй тийм өрх гэрүүд зөндөө бий. Тэрний төлөө би мега төслийг явуулах хэрэгтэй гэж бодож байна” гэж ярилцлагадаа онцолсон байсан билээ.

Ийнхүү Засгийн газар өчиг­дөр ээлжит бусаар хуралдаж “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, Ерөнхий сайдын санаачилсан “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгад иргэд идэвхтэй оролцсонд ард түмэндээ талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Засгийн газар том бүтээн байгуулалтын төслүүдээ түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд идэвхтэй ажиллана. Засгийн газрын энэ үйл ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Энэ тогтоолыг макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний хамт УИХ-д өргөн барих ажээ. Улс төрөө хойш тавьж, улс орныхоо эрх ашгийг урдаа тавьж ажиллах цаг үе ирснийг Засгийн газрын тэргүүн онцоллоо.

М.МӨНХ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүмүүс хүүхдээ буруу хүмүүжүүлж байна

Эцэг, эхчүүд хүүхдээ төгөлдөр хуурч, балетчин болгох гээд л бие биеэ дуурайх юм. Дугуйлан, дамжаа, сургуулиуд руу хүүхдүүдээ хөтлөөд хошуурцгааж байна. Хүн өөрийнхөө хүүхдэд ямар боловсрол олгож, хэрхэн хүмүүжүүлэх нь тэдний асуудал л даа. Гэхдээ манайх шиг гуравхан сая хүн амтай улсад ихэнх нь төгөлдөр хуурч, балетчин боллоо гээд хоолоо олж идэж чадахгүй. Харин манай эцэг, эхчүүд хоёр, гурван зуун сая хүн амтай улсад амьдарч байгаа юм шиг л сэтгэж, хүүхдээ төгөлдөр хуурч, балетчин болгох гээд бэлдээд байдаг. Энэ буруу хүмүүжил өөрсдөд нь л хохиролтой. Хөгжимчин болоод Н.Жанцанноров гуай шиг сайхан амьдарна гэж харж байгаа бол эндүүрэл. Төрмөл авьяастай ийм хүнийг сургаад ч байдаггүй юм. Тэрний оронд гуталчны дамжаанд сургавал дээр сэн. Дэлхийд гараар хийсэн гутлууд хамгийн их үнэд хүрдэг. Дор хаяж 800-1000 ам.долларын ханштай байна. Үүн шиг амьдралд хэрэг болохоор өөр мэргэжил олон бий. Хүмүүс хүүхдээ ирээдүйдэлбэг, хангалуун амьдруулахыг л хүсдэг. Тэгвэл хөгжимчин, бүжигчин болгохоор хэт их туйлширч, цаг зав, хөрөнгө хүчээ зарцуулж байхаар амьдралд нь хэрэгтэй мэргэжлийг эзэмшүүлж, сургавал яасан юм бэ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон галыг намжаалаа

21 цаг 10 минутын байдлаар “Хаан гэр” ресторанд гарсан галыг бүрэн хяналтанд авчээ. Өдрийн 15.15 цагийн орчим гал гарлаа гэх дуудлага Шуурхай удирдлагын төвд ирсэнээс хойш гал унтраах 10 дугаар ангийнхан очиж бүтэн таван цаг ажилласны эцэст галыг намжаалаа. Гал унтраах явцад барилга дотор их хэмжээний согтууруулах ундаа байсан нь гал сөнөөгчдад ихээхэн хүндрэл учруулсан ажээ. Техник, хэрэгсэл багатай аврагчид газ дэлбэрч мэдэх орчинд хагас өдөр ажиллаж, аюулгүй болгосонд тэр хавийн оршин суугчид баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Засгийн газрын энэ үйл ажиллагааг УИХ дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна

Ээлжит бус хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, Ерөнхий сайдын санаачилсан “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгад иргэд идэвхтэй оролцсонд талархаж байгаагаа илэрхийллээ.

2015 оны нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагаас хоёрдугаар сарын 3-ны 22 цагийн хооронд мессежээр авсан санал асуулгад нийт 365 841 иргэн оролцжээ.

Нийт саналын 56,1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн нэгдэх хариултыг, 43,9 хувь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн хоёр дахь хариултыг сонгожээ.

Засгийн газар том бүтээн байгуулалтын төслүүдээ түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд идэвхтэй ажиллана. Засгийн газрын энэ үйл ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэ тогтоолыг макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний хамт УИХ-д өргөн барина. Улс төрөө хойш тавьж, улс орныхоо эрх ашгийг урдаа тавьж ажиллах цаг үе иржээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хаан гэр”-т гарсан галыг унтраагаагүй байна

Өнөөдөр 16.00 цагийн орчимд “Метро маll” их дэлгүүрийн урд байрлах “Хаан гэр” рестораны гал тогоонд гал гарав. Дуудлагын дагуу тус газарт Гал унтраах хоёр анги ажилласан боловч сэндвичэн барилга учраас галын тархалт хурдацтай явагдаж буй юм. Тиймээс хүч нэмэгдүүлж, гал унтраах 4-5 анги ажиллаж байна. Мөн гал гарч байгаа барилга орчмын автозамын хоёр урсгалыг хааж, тухайн орчимд буй автомашинуудыг ачигч машинуудаар зөөж, галын бүсээс гаргах арга хэмжээ авч байна. Тэнд байсан хүмүүсийн ярьж байгаагаар гал гал тогооны хэсгээс гарсан гэнэ. Мөн тус барилгыг зөвшөөрөлгүй байсан гэх мэдээлэл байна. Түүнчлэн гал гарч байгаа байшингийн ойрлцоох байранд их хэмжээний газ хадгалагдаж байгаа гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тайваньд онгоц осолдож, найман хүн амь үрэгджээ

Тайваний “TransAsia Airways” компанид хамаарах “ATR-72″ онгоц өнөөдөр /II.4/ Шиньбэй хотноо голд осолджээ. 53 хүнтэй онгоц “Кеелунг” голд осолдсоны улмаас найман зорчигч амь үрэгдсэн байна. “ATR-72″ онгоц Тайпей хотоос Кинмен арал хүрэхээр нисч явсан аж. Одоогоор онгоц осолдсон шалтгаан тодорхойгүй байна.

Өмнө нь өнгөрсөн долдугаар сард “TransAsia Airways” компанийн “GE222″ нислэг шуурганы улмаас Пэнху аралд орших “Магонг” нисэх буудлын ойролцоо осолдож байжээ. Ослын улмаас 48 хүн амь үрэгдэж, 10 хүн гэмтэж бэртсэн аж.