Categories
мэдээ нийгэм

Малчин өрхийн тоо 4500-гаар нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар энэ жил нийслэлээс 4500 гаруй өрх хөдөө орон нутгийг зорьжээ. Энэ нь, сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын таатай нөхцөл байдал ивээснээр мал сүргийн тоо өссөн төдийгүй өнгөрсөн онд үүдээ нээсэн Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа жигдэрснээр малчин өрхийн орлого нэмэгдэхэд хүргэсэн байна. Нөгөөтэйгүүр, төр засгаас бэлчээрийн усан хангамж, ургамал хамгааллын зөв бодлого явуулсан нь мал маллах сонирхолтой иргэн, өрхийн тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байна гэж ХХААЯ-ны мэргэжилтнүүд хэллээ.

2009

2010

2011

2012

2013

2014

Малын тоо/сая

44,0

32,7

36,3

40,9

45,1

51,9

Малчин өрхөд ногдох малын тоо

258

150

170

195

271

305

Малчин өрхийн хот, суурин газар руу шилжилт

-10000

-5000

-8000

-800

+4500

Categories
мэдээ нийгэм

З.АМГАЛАН: Тоон телевизийн DVB-T2 стандартын хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж борлуулагдаж эхэлсэн

Монгол Улсын радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) болон Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас (МТШХХГ) санаачилан эхлүүлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилт, тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмжийнталаар ХХЗХ-ны Радио давтамж зохицуулалт хяналтын албаны дарга З.Амгалангаас тодрууллаа.

-Монгол Улс 2014 оны 7 дугаар сарын 31-нээс тоон системд шилжиж эхэлсэн гэж ойлгож байгаа харин энэ шилжилтийн явц ямар байна вэ?

-МТШХХГ болон ХХЗХ нь хамтран “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхүндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд даруй 4 жил болж байна. Аливаа шинэ ажлыг эхлүүлэх, улс орныг хамарсан системийн шилжилт хийхэдцөөнгүй асуудалтай тулгардагба үүнийг бид шат ша­танд нь шийдвэрлэсээр өнөөдрийг хүрээд байна. Бид 2011, 2012 онд олон судалгаа шинжилгээний баг зохион байгуулж өөрийн улсад нэвтрүүлэх тоон те­левизийн стандартыг сонгох, дэд бүтэц, сүлжээний зохион байгуулалт, тоон студийн шийдэл, техник эдийн засгийн судалгаа тооцоо, баримтлах бодлого зохицуулалтын баримт бичгүүд гэх мэт шаардлагатай бүхий л ажлыг өөрсдийн болон салбарын эрдэмтэн судлаачдынхаа нөөц боломжоор хийж олон удаагийн семинар, форум зохион байгуулсан. Бидний ажлыг Засгийн Газраас дэмжиж 2012-2014 онд Тоон телевизийн үндэсний хөтөлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэснээр өнөө­дөр Монгол Улсын хүн ам төвлөрөн суурьшсан нийт 361 сум суурин газарт Тоон телевизийн дахин дамжуулах станц суурилагдаж үйл ажиллагаань эхэлсэн.

-Одоо нэмж тоон телевизийн станцууд суурилагдах уу, суу­рилуулалтын ажил хэдэн хувьтай байна вэ?

-Тоон телевизийн станцуудын суурилуулалтын ажил төлөвлөгөөний дагуу 100% биелэгдсэнийг дуулгахад таатай байна. Засгийн Газраас төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн 361 сум суурин газарт, мөн2014 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нийслэл хот болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд нийт 10 тоон телевизийн нэвтрүүлэгч станцуудыг суурилуулах ажлыг зохион байгуулж ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

-Ихэнх тоног төхөөрөмжүүд ма­най урд хөршид үйлдвэрлэгддэг гэж боддог, энэ суурилуулсан тоон станцууд нь хаана үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүд вэ?

-Энэхүү хөтөлбөрийн хүрээнд суурилагдсан тоон телевизийн нэвт­рүүлэгч, дахин дамжуулагч станцууд нь Герман, Франц, АНУ, БНХАУ гэсэн 4 өөр улсын 4 үйлдвэрийн төхөөрөмжүүд бай­гаа.

-Өнөөдөр хэрэглэгчид тоон теле­виз үзэж байна уу эсвэл хуучин аналог телевизээ үзэж байгаа юу? Ер нь хэрэглэгчид шилжиж эхэлсэн үү?

-Өнөөдөр нийслэл хот төдийгүй бүх аймаг, сумдад тоон болон аналог телевизийн нэвтрүүлэгчүүд нь давхар ажиллаж байна. Хоёр нэвтрүүлэгчийг зэрэг ажиллуулснаар эрчим хүчний, ашиглалт үйлчилгээний зардал өн­дөр байна. Харин электроникийн дэлгүүрүүдээр DVB-T2 тюнертэй теле­визорууд мөн тус хороогоор баталгаажиж тохирлын гэрчилгээ авсан тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжүүд нь 50-70 мянган төгрөгийн үнэтэй зах зээлд борлуулагдаж байгаа боловч худалдан авалт борлуулалт муу байна.

Тус хорооноос 2014 онд баталсан Аналог-тоон шилжилтийн журмын дагуу орон даяар аналог телевизийн нэвтрүүлэгчүүдийг 2015 оны 1 сарын 1-ээс эхлэн унтрааж 2016 оны 1 сарын 1 гэхэдбүрэн унтрааж дуусгах ажлыг хийнэ. Аналог нэвтрүүлэгчүүдийг үе шаттайгаар унтраах төлөвлөгөөг тоон телевизийн газрын сүлжээний ашиглалтыг хариуцаж байгаа Радио телевизийн сүлжээ УТҮГ хийж байгаа бөгөөд тун удахгүй олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

-Тоон телевизийн станцаар дам­жуулж байгаа телевизийн прог­рамын тоо хэд байгаа вэ? Хэрэглэгчид чанартай олон суваг үзнэ гэсэн хүлээлттэй байгаа гэж бодож байна.

-Тус хорооны радио долгион хя­нал­тын инженерүүд нь тоон теле­визийн хөтөлбөрийн хүрээнд суурилуулсан тоон телевизийн станц бүрийн чадал, хамрах хүрээ, сигналын чанарыг шалгасан. Телевизийн дүрс дууны чанарын хувьд өмнөх аналог системтэй харьцуулахад хүн радио сонсож байгаад телевизор үзсэнтэй адил эерэг чанарын өөрчлөлт гарсан. Нийслэл хотын хувьд бид Их тэнгэрийн амны зүүн талд байрлах Соёмбот толгой дээр телевизийн өргөн нэвтрүүлгийн үндсэн цамхагийг босгохоор төлөвлөсөн боловч өнгөрсөн жилд шийдвэрлэж чадсангүй. Одоо Улаанбаатар хотын тоон телевизийн үндсэн станц нь телевизийн төв цамхаг дээр суурилагдсан учраас зарим хаалттай бүсүүд үүсээд байгаа. Үүнийг бид шийдвэрлэх тал дээр холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлсэн.

Дамжуулж буй телевизийн сувгийн тооны хувьд өнөөдрийн байдлаар хуучин орон даяар дамжуулж байсан 6 телевизийн програм хэвээрээ байгаа. Тус хороо нь “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаард­лага”, “Тоон телевизийн газ­рын сүлжээ, хиймэл дагуулын сүлжээгээр дамжуулан нэвтрүүлгээ хүргэх телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага”-ын төслийг боловсруулсан ба удахгүй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж үйлчилгээ эрхлэгчдийн саналыг тусган баталсны дараа Тоон телевизийн газрын сүлжээгээр дамжуулах теле­визийн сувгийн тоо тодорхой болно.

-Тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмжийн баталгаажилт болон борлуулж буй газруудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

-МТШХХГ-аас 2013 онд “Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх, түгээх журам”-ыгбаталсан. Энэхүү журам нь чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, ард иргэдэд тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг хүндрэл бэрхшээлгүй түргэн шуурхай нийлүүлэх, түгээх зохицуулалтын таатай орчинг бий болгох мөн чанартай, баталгаатай хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжөөр зах зээлийн эрэлт хэрэгцээг богино хугацаанд хангахад чиглэсэн юм.

Тус хороо нь Монгол Улсын зах зээлд худалдан борлуулагдах мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж нь үндэсний болон олон улсын стандарт шаардлагад нийцсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бусад сүлжээнд харилцан нөлөөлөл үзүүлэхгүй болохыг хөндлөнгөөс нотолж тохирлын гэрчилгээ олгож байна. Мөн тус хороо нь мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан төхөөрөмж дээр наах, хэвлэх тохир­лын тэмдгийн загварыг баталж Оюуны өмчийн газраар албан ёсоор баталгаажуулсан. Мөн тус хорооны 2014 оны 43 тоот тогтоолоор Мэдээлэл, харил­цаа холбооны баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам, хэрэглэх зааврууд нь батлагдсан.

Таны худалдан авч буй тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж дээр энэхүү тохирлын тэмдэг наалттай байвал энэ төхөөрөмж нь Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажсан, үндэсний болон олон улсын стандартад бүрэн нийцсэн төхөөрөмж байна гэж ойлгоно. Аналог, тоон 2 сүлжээ давхар ажиллаад худалдан авалт муу байгаа гэсэн шалтгаанаар борлуулагчид маш идэвхгүй байна. Аналог сүлжээг үе шаттай зогсоох төлөвлөгөө мэдээлэл нээлттэй болсны дараа мэдээж бор­луулалт, зар сурталчилгаа идэвхэжнэ.Одоогоор орон нутагт Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ажилчид, нийслэл хотод РТС УТҮГ, Нарантуул зах, Баянгол барилгын материалын дэлгүүрттоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмжүүд борлуулагдаж байна. Тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмжийн нийлүүлэлт түгээлтийн ажилд төрийн байгууллага оролцохгүй бөгөөд энэ нь зах зээлийн чөлөөт өрсөлдөөний зарчим, одоогийн борлуулалт, нийлүүлэлтийн сүлжээг ашиг­лаж явна.Тоон телевизийн өр­гөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэг­лэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх, түгээх журмын дагуу хэрэглэгчийн төхөөрөмжнийлүүлэгчид нь нутаг дэвсгэрийн байршлаас үл хамаарсан үнэ тарифыг мөрдөх ба улирал бүр борлуулалтын мэдээгээ МТШХХГ-т хүргэх үүрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордын 20 хувийг нь төр эзэмшихийг дэмжжээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ тогтоолын төсөлд Гацууртын ордоос Монголын төр 20 хувийг эзэмшинэ, ингэхдээ хөрөнгө оруулагч талд ямар нэг төлбөр төлөхгүй байхаар оруулж ирснийг байнгын хорооны гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжсэн байна.

Хэрэв Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал улсын төсөвт орлого төвлөрүүлэхээс гадна, ордыг ашиглах компанид төр хувь эзэмшсэнээр ногдол ашгийн хувиар орлого хуваарилагдана. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн хувьд хамтарсан “Эрдэнэс-Гацуурт” ХХК байгуулагдсанаар төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Орд ашиглах гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол зураачийн “Бумбардай” цуврал ОУ-ын шагнал хүртжээ

Японы Гадаад хэргийн яамнаас манга соёлыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулдаг юм байна. Улмаар дэлхийн өнцөг булан бүрээс нэр дэвшигчдийг өрсөлдүүлж, шилдгийг сонгон шалгаруулдаг уламжлалтай ажээ. Өнөө жил монгол зураач тус уралдааны тэргүүн байр, Гран при шагналын эзнээр тодроод байна.

Олон улсын манга уралдааныг дэлхий дахинд түгсэн манга, комиксийн соёл, урлагаар дамжуулан олон улс хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг бөгөөд Монголын зураач Намбаралын Эрдэнэбаяр оролцож, энэ удаагийн тэргүүн байрын шагналыг хүртэв.

Түүний зурган ном бусад оролцогчдын бүтээлээс зөвхөн хүүхдэд зориулж зурсан зургаараа ялгарсан гэнэ. Ном нь “Бумбардай аргалд явсан нь” нэртэй, Бумбардай хүүгийн адал явдлын тухай өгүүлдэг. 108 цувралтай энэ номыг нь Японы хуучин нийслэл болох Киото хотын Манга музейд тавих юм байна.

Монголын өв соёл болох араг, саврын тухай, эх үрийн хайр, хүйн холбоо, монгол домын тухай өгүүлсэн “Бумбардай” цувралаа нүүдлийн соёл, иргэншлээ даяарчлагдан буй энэ ертөнцөд хэрхэн авч үлдэх хойч үедээ уламжлуулах, өөрийн онцлог хэв шинжээ хадгалах, дархлааг тогтоох зорилгоор 2013 оноос эхлүүлжээ.

Тун удахгүй Монголын гурван сая дахь иргэнд зориулсан цуврал бүтээл нь хэвлэлтээс гарах аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай

Боловсролын үнэлгээний төвөөс 2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журам гарчээ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд энэ жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөхөөр болжээ. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагаас эхэлж гуравдугаар сарын 09-ний 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг бүрэн эхээр нь “Өдрийн сонин” маргаашийн дугаартаа нийтлэх болно.

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын дэд даргад Ц.Нямдоржийг дэмжжээ

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилсноор АТГ-ын дэд даргын суудал эзгүй байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын дэд даргад Ц.Нямдоржийг томилуулах саналыг УИХ-д өргөн барьсан байна. Ц.Нямдорж 2013 онд АТГ-ын Гүйцэтгэх албаны даргаар томилогдсон бөгөөд тус албаны тасгийн даргаар ажиллаж байжээ. Түүнийг томилох эсэх асуудлыг өнөөдөр байнгын хороодоор хэлэлцэж дэмжсэн байна.

АТГ-ын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай , сүүлийн 5 жилийн хугацаанд улс төрийн албан тушаар эрхэлж байгаагүй иргэн байх ёстой ажээ.

Categories
гадаад мэдээ

Б.Обама. А.Меркель хоёр Украины асуудлыг хэлэлцэв

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ХБНГУ-ын канцлер А.Меркель нар Цагаан ордон уулзаж Украины асуудлыг хэлэлцсэн байна. Тэд Донбассын асуудлыг зөвхөн энхийн аргаар шийдэх нь зүйтэй хэмээн үзжээ. Түүнээс гадна ОХУ-д шахалт үзүүлэх зорилгоор тавьсан хоригийг сулруулах болоогүй гэдэг дээр ч санал нийлсэн гэнэ. Уулзалтын дараа хоёр улын төрийн тэргүүнүүд хэвлэлийн бага хурал хийлгэхдээ ОХУ үүргээ биелүүлэх хүртэл хоригийг цуцлахгүй гэв.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Сар шинээр хоолны хордлогоос сэргийлэхийг зөвлөлөө

Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид, иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна. Хоолны хордлого гарахад нөлөөлөх гол хүчин зүйл бол хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.
Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.
Хэрэв та өвчилсөн шалтгаанаа хүнснээс болсон гэж үзвэл дараахь арга хэмжээг аваарай
Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай.
Эрүүл мэндийн газарт хандах: Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.
Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?
Хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд дараахь зөвлөмжийг хүргэж байна.
  • Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох
  • Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, өргүүртэй газраас авах
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө, бие зассаны дараа гараа угаах
  • Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх
  • Хоол, хүнсийг чанахдаа хамгийн гүн хэсэгт +90 хэмээс багагүй, 30 минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх
Худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сэрэмжлүүлэх нь
  • Худалдаа, үйлчилгээ явуулах мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлгэх
  • Чанар аюулгүй байдлын шаардлага хангасан шинжилгээний бичигтэй, чанар аюулгүй байдалд өөрчлөлт ороогүй /гадны хольцгүй, тунадас үүсээгүй, амт, үнэр өнгө өөрчлөлт өгөөгүй, хий үүсээгүй/ бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, худалдаалах нөхцөлийг бүрдүүлж, хөргөх төхөөрөмж, бусад шаардлагатай тоног төхөөрөмж, сав суулгаар хангагдсан байх
  • Гар угаах нөхцөлийг бүрдүүлэх, гар халдваргүйтгэх санитол, нойтон сальфеткаар хангагдсан байх
  • Орчны эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах, хоолны үлдэгдэл, хог хаягдлыг тухай бүрд нь зайлуулах, таглаатай зориулалтын хогийн савыг хэрэглэх
  • Шинээр бэлтгэсэн хоолыг гурваас дээшгүй цаг байлгаж үйлчлүүлэгчдэд борлуулах
  • Бэлэн болсон хоол, зууш хүнсний бүтээгдэхүүнээс дээж авах хөргөгчийг бэлэн байлгаж, дээжийг +6+8 хэмд хадгалж, 48 цагийн дараа устгаж тэмдэглэл хөтлөх
Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томоохон төслүүд шинэ хөрөнгө оруулагчдаа хүлээж байна гэв

Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадад таниулах, гадаад орнуудаас Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бүтээгдэхүүнийг судлах, тэдгээр бараа материалыг үзэсгэлэн яармаг хэлбэрээр сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) тус улс дахь Монголын Элчин сайдын яамтай хамтран бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд 150 хүн оролцохоор бүртгүүлсэн ч 200 гаруй бизнес эрхлэгч оролцож буй нь хоёр орны халуун дотно харилцааны илэрхийлэл гэж дүгнэх хүн олон байлаа.

Тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ уулзалтад оролцож, Японы бизнес эрхлэгчидтэй уулзах боломж олгосон, уулзалтыг зохион байгуулсан хүмүүст, Монголд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож буй бизнес эрхлэгчдэд талархаж байгаагаа хэлээд, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар улс төр болон бизнесийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллаж байна. Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны бизнес эрхлэгчдэд таатай боломж олгох болно. Бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд Засгийн газар ажиллаж байгаа гэлээ.

Монголын уул уурхай, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, хурдны зам, метро барих зэрэг томоохон төслүүд шинэ хөрөнгө оруулагчаа хүлээж байна. Төрийн өндөр дээд түвшний айлчлалууд тогтмолжиж, хоёр орны улстөрийн харилцаа сайн хөгжлөө. Иргэд хоорондын харилцаа ч өндөр хэмжээнд хөгжиж байна. Энэ харилцаагаа бид өнөөдөр эдийн засаг, худалдааны салбарт ашиглах цаг иржээ гэж Ерөнхий сайд хэллээ.

Энэ уулзалтын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбат нар илтгэл тавьж, асуулт хариулт өрнөлөө.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт энэ үеэр Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO)-ын Ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхсан юм. JETRO манай улсад төлөөлөгчийн газраа байгуулж, хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлнэ гэдэгт найдаж байна гэж уулзалтын үеэр Ерөнхий сайд хэллээ.

Тус байгууллагын төв контор нь Токио болон Осака хотод байрладаг бөгөөд орон нутагтаа 40 салбартай, гадаадын 55 оронд 73 төлөөлөгчийн газартай, 1500 гаруй ажилтан, албан хаагчтай ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дугаар нь 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 тоот тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам” батлагдан гарлаа. Уг журмын зорилго нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд автотээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдах, албан татвар төлөхтэй холбогдон гарах харилцааг зохицуулахад оршиж байгаа бөгөөд авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг боловсронгуй болгох, албан татвар, төлбөр хураах нэгдсэн тогтолцоог бий болгоход төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулахад чиглэгдэж байгаа юм.

Уг журамд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор:

-1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

-2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

-3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

-4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

-5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус хамрагдан тухайн оны 06 дугаар сарын 01-ний дотор багтаан зохион байгуулах, албан татвар, төлбөр хураамж, албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг үндэслэн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулан нэгдсэн нэг наалтыг олгохоор заасан.

Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд албан татвар, төлбөр төлөөгүй, хариуцлагын даатгалд даатгуулаагүй, хяналтын үзлэгт хамрагдаагүй авто тээврийн хэрэгслийн эзэмшигчид хариуцлага тооцох, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах, татвар төлбөрийг төлүүлэн хяналтын үзлэг оношлогоонд хамруулах үүрэгтэйг заасан байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч Та тогтоосон хугацаанд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр торгууль оногдуулах болохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.